Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/01420

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/01420

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, 1 дүгээр хороо, 24-31 тоотод оршин суух,******* /РД: ЧР86090310/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,*******, 8 дугаар хороо, 27-30 тоотод оршин суух, Мэргэн овогт Төрбатын Ганнайрамдал /РД: ЗЮ85120504/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт шилжүүлсэн 753,333 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Жавхлан, хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Жавхлангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 73-7 тоот 3 өрөө орон сууцыг би сарын 800,000 төгрөгөөр түрээслэхээртай тохиролцож түрээсийн урьдчилгаанд 600,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкин дахь Т.Ганнайрамдалын эзэмшлийн 5111047437 тоот данс руу шилжүүлж орон сууцаа хүлээн авсан. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөн данс руу 500,000 төгрөгийг шилжүүлснээр нийт 1,100,000 төгрөгийг хариуцагчид өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нь уг түрээсэлж байсан байранд ирээд түлхүүрийг надаас аваад цаашид түрээслүүлэхгүй боломжгүй тухайгаа мэдэгдсэн. Одоо хариуцагчаас гаргуулах хүсч буй 753,333 төгрөг нь нийт төлсөн 1,100,000 төгрөгөөс уг байранд амьдарсан хоногоо хасаж тооцож гаргасан дүн юм. Түрээсийн гэрээгтай бичгээр байгуулсан бөгөөд энэ нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан. Тухайн орон сууцыг хөл хорионы үед буюу 2 сарын хугацаатай түрээслэх бодолтой байсан гэв.

 

Хариуцагч Т.Ганнайрамдалын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Би өөрийн 3 өрөө байрыгд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж түрээслүүлсэн. Анх нь манай эхнэр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилладаг. Тиймээс би эхнэртэйгээ гэрийнхнээсээ тусгаарлагдаж байх зорилгоор уг байрыг түрээсэлж байгаа юм гэж хэлсэн. Урьдчилгаа 600,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн нь үнэн. Байр түрээслүүлснээс хойш 5 хоногийн дараа уг байрны хажуу айлуудаас ямар хүмүүст байраа түрээслүүлсэн юм бэ, байнга хоорондоо зодолдож, архи их ууж чимээ шуугиан их гаргаж байна гэж гомдол ирсэн. Эхэндээ залуу хүмүүс юм чинь гэж бодоод хүлээцтэй хандсан. 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би уг түрээслүүлсэн байрандаа очиход үл таних 3 залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд хэн болох, яаж энэ байранд орж ирсэн талаар асуухад хажуугийн шатахуун түгээх станцаас түлхүүрийг авч орж ирсэн, өдрийн 100,000 төгрөгөөр тооцож байрыг түрээсэлсэн. Уг байрыг түрээслэх талаар үнэгүй.мн сайтад зар тавьсан байсан, энэ хүнтэй утсаар холбогдож энд ирсэн гэж хэлсэн. Уг дугаарыг нь харахадгийн дугаар мөн байсан. Намайг түрээслүүлсэн байрандаа ороход буйдангийн хөл хугалсан, ширээний буланг цөмөлсөн, хөшгийг түлсэн гэх мэт бусад эд хөрөнгөнд их, бага хэмжээгээр хохирол учруулсан байсан. руу залгаж дээрх байдлыг хэлэхэд гэрт хүн байхгүй гэж хэлсэн. Нэхэмжлэл дээрээ намайг уг байранд орохдоо түлхүүрээрээ онгойлгож орсон гэж бичсэн байсан. Би түлхүүрээр онгойлгоогүй, хаалгыг тогшиход уг 3 хүн хаалгыг онгойлгож өгсөн. нь уг байранд эхнэртэйгээ амьдрах биш уг байрыг бүх нийтийн хөл хорио тогтоосон үед буудал ажиллахгүй байгааг далимдуулж миний байрыг буудлын зориулалтаар хүмүүст түрээслүүлсэн байсан. Уг эвдэрсэн эд хөрөнгөнөөс зөвхөн ширээний үнийг нэхэмжлэхэд лгийн нэхэмжилж буй мөнгөнөөс ч их төлбөр гарна. Уг эд хөрөнгөний хохирлыг харуулсан зургийг хавтаст хэрэгт өгсөн байгаа.тай би гэрээ хийгээгүй хэлцэл л хийсэн, дараа нь гэрээ хийе гэж тохирсон байсан. Тэгээд гэрээ хийх гэтэл ажилтай завгүй гээд гэрээ хийхгүй байсан. Орон сууцаа хүлээж авах үед ширээ, сандал, буйдан, ханын стенкний шилэн хаалга, цонхны тавцан, толь, хивс, крант зэрэг эд зүйлийг эвдэн, хагалсан, түлж хайрч цоолох зэргээр эвдэн сүйтгэсэн байсан. Энэ хохирлоо нэхэмжилбэл 753,333 төгрөгнөөс илүү гарна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 753,333 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ... нь манай орон сууцанд эхнэр, хүүхдийн хамт амьдарна гэсэн боловч хөл хориотой буюу зочид буудал хаагдсан үеийг ашиглаж манай орон сууцыг зочид буудлын зориулалтаар өдрийн 100,000 төгрөгөөр бусдад түрээслүүлсэн байсан, өдөр болгон манай хажуу айлуудаас гомдол ирж байсан. Түрээсийн төлбөрт нийт 1,100,000 төгрөг авсан нь үнэн. 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр орон сууцаа хүлээлгэж өгөөд 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан. Хүлээж авах үед ширээ, сандал, буйдан, ханын стенкний шилэн хаалга, цонхны тавцан, толь, хивс, крант зэрэг эд зүйлийг эвдэн, хагалсан, түлж хайрч цоолох зэргээр эвдэн сүйтгэсэн байсан. Энэ хохирлоо нэхэмжилбэл 753,333 төгрөгнөөс илүү гарна гэж тайлбарлан маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрээг байгуулан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 73-7 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг сарын 800,000 төгрөгөөр, 2 сарын хугацаатай хөлслөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ ба нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

 

Орон сууц хөлслөх гэрээний зүйл буюу Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 73-7 тоотод байрлах орон сууцыг хариуцагч нь миний төрсөн эцэг Ц.Төрбат нь 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03 тоот Гаалийн ерөнхий газартай байгуулсан Ажилтанд орон сууц эзэмшүүлэх, засварын төлбөр гаргуулах тухай гэрээгээр эзэмшиж байгаа тул би тухайн орон сууцыгд хөлслүүлж төлбөрийг авсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй. Мөн гэрээ байгуулагдсан, 1 сарын 800,000 төгрөгөөр орон сууцыг хөлслөхөөр тохиролцсон, гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь 600,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкин дахь Т.Ганнайрамдалын эзэмшлийн 5111047437 тоот дансанд, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөн данс руу 500,000 төгрөгийг, нийт 1,100,000 төгрөгийг төлсөн, хариуцагч гэрээний зүйлийг нэхэмжлэгч зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан, гэнээний зүйлийг нэхэмжлэгчид хариуцагч 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгч, мөн оны 01 дүгээр сарын 16-ны өдөр буцаан хүлээн авсан талаар зохигчид маргаагүй.

 

Зохигчид тухайн орон сууцыг 1 сарын 800,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон ба 1 өдрийн төлбөр 800,000 : 30 = 26,666 төгрөг болж байна, нэхэмжлэгчийн тухайн орон сууцыг хөлсөн 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 16-ныг хүртэлх 13 хоногийн төлбөр 26,666 х 13 = 346,658 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагчид төлсөн 1,100,000 төгрөгөөс /1,100,000 346,658 = 753,342/ хасч тооцоход хариуцагчаас 753,342 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор байх боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 753,333 төгрөгийн хэмжээнд шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч ... орон сууцыг хүлээж авах үед ширээ, сандал, буйдан, ханын стенкний шилэн хаалга, цонхны тавцан, толь, хивс, крант зэрэг эд зүйлийг эвдэн, хагалсан, түлж хайрч цоолох зэргээр эвдэн сүйтгэсэн байсан. Энэ хохирлоо нэхэмжилбэл 753,333 төгрөгнөөс илүү гарна гэж тайлбарласан боловч өөрт учирсан хохирлын талаар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг шаардлага гаргаагүй болно.

Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт шилжүүлсэн 753,333 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчд олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагчаас гэрээний үүрэгт шилжүүлсэн 753,333 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,929.99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,929.99 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР