Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/01704

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/01704

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Ег эх М.Нын асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Ед 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэгД.Ааас гаргуулан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар******* /РД: СФ87012311/, /РД: ХЖ84021207/ нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

4. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн*******, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж гудамж 11 дүгээр байр, 118 тоот хаягт байрлах 64.32 м/к талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчД.А, хариуцагч М.Н, хүү А.Е нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоосугай.

 

5. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан хариуцагч М.Наас 46,666,666 төгрөг гаргуулж нэхэмжлэгчД.Ат олгож, Баянгол дүүргийн*******, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж гудамж 11 дүгээр байр, 118 тоот хаягт байрлах 64.32 м/к талбай бүхий орон сууцыг хариуцагч М.Н, хүү А.Е нарын өмчлөлд үлдээсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 624,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР