Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/01674

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/01674

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дугаар хороо, 1 дугаар хороолол, гудамж,  дүгээр байр,  тоотод оршин суух, эмэгтэй,  овогт  /РД:-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  дүүрэг, дугаар хороо, 3, өөрийн байранд байрлах,  газар-т холбогдох,

 

Орон сууц битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

дүүргийн шүүхийн  оны  дугаар сарын -ний өдрийн  тоот шийдвэрээ дүүргийн  дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Б, З.У, З.О нарыг тогтоож уг орон сууцыг Б.Б, З.У, З.О нарын өмчлөлд үлдээж, Б.Б нараас  төгрөгийг гаргуулж О.З олгосугай гэсэн шийдвэр гарч энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр болоод өнөөдөр 10 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Б.Б т удаа дараа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон үл хөдлөх эд хөрөнгийнхөө өмчлөгчийн бүртгэлд бүртгэгдэн, дээрхи хөрөнгийг захиран зарцуулж, О.З ногдох хэсгийн  төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах тухай хүсэлтийг гаргаж ирсэн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь О.З хувьд ногдох хэсгийн төлбөр болох 000,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, захиран зарцуулах эрхийг нь нээж өгөх боломжгүй гэх утга бүхий хариуг удаа дараа өгч ирсэн байхаар тогтохгүй төлбөр төлөгч бус этгээд Б.Баярцэцэгийг төлбөр төлөгч этгээд гэж үзэн О.З холбогдох бүхий л төлбөрийг төлөхийг шаардаж байгаа үйл баримтыг илт хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Ингээд онд  төгрөгийг төлсөн ба үлдсэн  төгрөгийг төл гэж шаардсан. Тухайн орон сууцыг хууль бусаар удаа дараа дуудлага худалдаанд оруулсан. Дуудлага худалдаа зохион байгуулсан ажиллагаа шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байгаа. Үлдэх  төгрөгийг  оны дүгээр сард бэлнээр төлөх гээд очтол О.З бүх өр төлбөрт нь орон сууцыг битүүмжилнэ гэдэг. Ингээд Б.М дээр очиход ахлахаасаа асуусан, ахлах шийдвэр гүйцэтгэгч нь би шийдвэрлэж чадахгүй байна гээд албаны дэд даргаас асуухад дарааллын дагуу энэ ажиллагааг гүйцэтгэнэ гэх л тайлбар хэлсэн.

Б.Б нар нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ний өдрийн  тоот шийдвэрийн дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон учир уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулан, үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна.

Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль бусаар ажиллагаа хийж орон сууцыг битүүмжилсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу  дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээдэд эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно гэж хуульчилсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянгол дүүргийн шүүхийн  оны  дугаар сарын -ны өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч О-ны З-с  төгрөгийг гаргуулж Ж.Б-т, мөн шүүхийн оны  дугаар сарын -ны өдрийн шийдвэрээр  төгрөгийг гаргуулж хоршоонд,  дүүргийн шүүхийн оны дүгээр сарын 0-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолоор О.З-с  төгрөгийг гаргуулж В.Л-д, мөн шүүхийн оны  дүгээр сарын -ны өдрийн дүгээр шийдвэрээр  төгрөгийг гаргуулж Д.Н-т олгохоор тус тус шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч О.З-н өмчлөлийн Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар хороолол  дугаар байрны  тоот өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 2.8-д "гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх мөн хуулийн 44.2.14.төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэж зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Төлбөр төлөгч О.З шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрийг барагдуулаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн  оны  дугаар сарын 0-ны өдрийн № дүгээр шийдвэр, гүйцэтгэх баримт бичиг тус газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтлах тул орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Б дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Б дүүргийн шүүхийн оны дугаар сарын 0-ны өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч О.З төгрөгийг гаргуулж Ж.Б-т, мөн шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн шийдвэрээр О.З-с төгрөгийг гаргуулж  сан ХЗХоршоонд,  дүүргийн шүүхийн оны  дүгээр сарын -ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолоор О.З-с төгрөгийг гаргуулж В.Л-д, мөн шүүхийн оны  дүгээр сарын -ны өдрийн 291 дүгээр шийдвэрээр О.З төгрөгийг гаргуулж Д.Н-т олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрүүдэд гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу тус шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх зорилгоор хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн байх бөгөөд тус ажиллагааны явцад  оны дугаар сарын -ны өдрийн дугаартай тогтоолоор төлбөр төлөгч О.З-н  өмчлөлд бүртгэлтэй Б дүүргийн дугаар хороо,  дугаар хороолол, байрны  тоот орон сууцыг хураан, мөн өдрийн дугаартай тогтоолоор битүүмжилжээ.

 

Мөн Баянгол дүүргийн шүүхийн оны  дугаар сарын -ний өдрийн  дугаартай шийдвэрээр О.З болон Б.Б нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох  дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол, дугаар байрны  тоот орон сууцыг Б.Б охин З.У, хүү З.О нарын өмчлөлд үлдээж, Б.БО.З ногдох хэсэг болох төгрөгийг гаргуулан О.З олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... дүүргийн шүүхийн  оны дугаар сарын өдрийн дугаартай шийдвэрээр Б.Б намайг өмчлөгчөөр тогтоосон байхад тухайн орон сууцыг битүүмжилсэн нь хууль зөрчсөн, мөн тус байрнаас О.З ногдох хэсэг болох  төгрөгний үлдэгдэл болох 20,200,000 төгрөгийг төлж битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг хүсэхэд уг төгрөгийг хүлээн аваагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна... гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх баримт бичиг болох шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нээж, төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрийг гаргуулан төлбөр авагчид өгөх үндсэн үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэр хариуцагч байгууллага нь гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулдаг.

 

Баянгол дүүргийн шүүхийн  оны  дугаар сарын 00-ний өдрийн 00 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б нь 00000000000 төгрөгийг О.З төлөх, О.Знь Б.Б Баянгол дүүргийн  дугаар хороо, дугаар хороолол,  дугаар байрны  тоот орон сууцны өмчлөлийг шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд энэхүү шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдээгүй, хариуцагч байгууллагад тус шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа эхлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 0000 дугаартай шийдвэрийг албадан биелүүлэх талаар ямар нэгэн ажиллагаа хийх үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлбөр төлөгч О.З өмчлөлд бүртгэлтэй Б дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол, дугаар байрны  тоот орон сууцыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Б нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч этгээд биш байх тул түүнээс 00000000 төгрөгийг аваагүй шийдвэр гүйцэтгэгчийн үйлдэл хууль зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан гаргасан Б дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол, дугаар байрны тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан гаргасан Б  дугаар хороо,  дугаар хороолол,  дугаар байрны тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА