Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/01254

 


 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр  Дугаар 102/ШШ2021/01254   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: -д холбогдох,

 

627,946 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай  нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйлчилгээг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-12.2.8-д заасан үйлчилгээг үзүүлдэг ба Ус сувгийн удирдах газартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-г, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, УБЦТ ТӨХК-тай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулан ажиллаж байна.

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд р хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны байруудыг халуун, хүйтэн, цэвэр, бохир ус, дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх, холбогдох засвар үйлчилгээг үзүүлэн ажилладаг бөгөөд иргэн суугч юм. Иргэн  нь өмнөх сарын ашиглалтын төлбөрөө сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй. Гэтэл тухайн иргэн нь  дугаар сараас хойш ус, дулааны төлбөр төлөх үүргээ огт биелүүлэхгүй манай компанийг хохироосоор нийт 11 сарын ус, дулааны нийт төлбөр болох гийн үлдэгдэлтэй байна. Оршин суугч нь төлбөрийг хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөх тухай Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан тул төгрөгийн алдангийг нэхэмжилж буй болно.

Иймд иргэн  дугаар сарыг дуусталх хугацааны цэвэр ус, дулаан, бохир ус татан зайлуулах төлбөрт нийт  төгрөг, алданги төгрөг, нийт  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.  ХХК-ийн үйл ажиллагаа, үйлчилгээнд оршин суугчид сэтгэл ханамжгүй байна, танай байгууллага үйлчилгээнийхээ нэрсийн жагсаалтыг гаргаж өгч мэдээллээр хангана уу гэсэн. Гэтэл  яамнаас зөвшөөрлөө аваад хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би Барилга, хот байгуулалтын яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэнтэй уулзаж мэдээлэл авахад манайд хүсэлтээ өгчих гэсэн юм. Ингээд би хүсэлтээ өгсөн боловч одоог хүртэл хариу өгөөгүй. ийн ерөнхий захиралтай уулзаж, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх санал гомдлоо болон ажилчид, ерөнхий инженерийнх нь талаарх гомдол саналаа хэлэх гэсэн боловч намайг уулзуулаагүй учраас ус дулааны төлбөрийг төлөөгүй. Миний хувьд  ХХК-ийн гүйцэтгэх захирал олон ажилтнуудтай биечлэн уулзаж асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Би өмнө нь хоёр удаа хүсэлт өгсөн боловч тоогоогүй. Би ерөнхий захиралтай нь уулзах гэтэл боломжгүй гэх хариуг өгсөн учраас төлбөр төлөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч  нутаг дэвсгэрт байрлах Голденпарк хотхоны орон сууцны ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажилладаг болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-21,22/, ХК-ийн Ус сувгийн удирдах газартай байгуулсан Тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулах Цэвэр ус хангах хэрэглээнээс гарах бохир ус татан зайлуулах гэрээ /хх-9-14/, ХХК-ийн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан Дулааны эрчим хүчийг худалдах худалдан авах гэрээ /хх-15-19/, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Хариуцагч  тоот байранд амьдардаг, уг орон сууцны өмчлөгч болохоо хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч нь  дугаар сарыг дуусталх хугацааны тус байрны халаалт, халуун, цэвэр, бохир усны ашиглалтын төлбөр болох  төгрөгийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байх бөгөөд, төлөхөөс татгалзсан шалтгаанаа ХХК-ийн ерөнхий захиралтай уулзуулаагүй, бүтээгдэхүүн үйлчилгээ болон ажилчдын талаарх гомдол саналаа хэлэх боломжийг олгоогүй... гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлнө гэж заасан тул хариуцагч нь  тоот орон сууцны халаалт, халуун цэвэр, бохир усны ашиглалтын төлбөрийг төлөх нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Хариуцагчийн ХХК-ийн ерөнхий захиралтай уулзуулаагүй, бүтээгдэхүүн үйлчилгээ болон ажилчдын талаарх гомдол саналыг хэлэх боломжийг олгоогүй гэх тайлбар нь түүнийг амьдарч байгаа байрныхаа халаалт, халуун цэвэр, бохир усны ашиглалтын төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч нь өөрийн амьдарч байгаа байрны халаалт, халуун цэвэр, бохир усны ашиглалтын сарын төлбөрийн хэмжээн дээр маргаагүй тул дугаар сарыг дуусталх хугацааны тус байрны халаалт, халуун, цэвэр, бохир усны ашиглалтын төлбөрт  төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг дээрх ашиглалтын төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр алдангидтөгрөгийг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж хуульчилсан.

Хариуцагчийг тус байрны халаалт, халуун цэвэр, бохир усны ашиглалтын төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги тооцох талаар талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид  төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх  төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  434,627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Таункомфорт ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч   төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т ХХК-д олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА