Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/01233

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/01233

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 

 

Хариуцагч: Бнарт холбогдох,

 

У орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ

Монгол Улсын иргэн  захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Улаанбаатар, өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1250 ам.доллар байхаар харилцан тохиролцож, 22 тоот байранд 83,825 ам.доллар,  тоот байранд 96,175 ам.долларыг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие гэрээ байгуулагдсан өдөр буюу 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийт 300,000 ам.долларыг бэлнээр төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссан болноийн кассанд 300,000 ам.доллар бэлэн тушаамагц бэлэн мөнгөний орлогын баримт өгсөн бөгөөд энэхүү баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан болно. 300,000 ам.доллар буюу гэрээний үнийн дүнгээс илүү төлсөн байгаа нь өмнө нь гэрээ байгуулж захиалсан орон сууцны төлбөрөө хамтад нь нийлүүлж тушаасан явдал юм.

Гэтэл орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт гарч, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Нийслэл өргөө ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авч, орон сууцандаа амьдрах талаар захирал  уулзаж ярилцсан. хувьд та санаа амар байж болно, таны мөнгийг  блок байрны барилгын суурийн бетон цутгалтад оруулсан, танд гэрээ хийж өгч нотариатчаар гэрчлүүлсэн, таны эрхийг баталгаажуулсан гэж ойлгож болно, айх зүйлгүй гэж хэлдэг байсан. Гэтэл миний захиалсан орон сууцанд өөр айл орсныг мэдсэн. Үүнийг баталгаажуулахаар миний бие өөрөө очиж үзтэл өөр айл орсон байсан. Энэ талаар тодруултал та 26 тоотод ор гээд түлхүүрийг нь өгсөн. Тэгээд миний бие 26 тоот орон сууцанд нүүж ороод амьдарч байгаа. Энэ орон сууцны хувьд м.кв бага учир өөрийн мөнгөө төлж авсан орон сууцаа авах хүсэлтэй байна. Төлбөр тооцоо дууссан бичиг хийж өгөхийг удаа дараа хүссэн боловч хийж өгөөгүй. Оршин суугчдын байгуулсан Тохилог өргөө сууц өмчлөгчдийн холбооноос гэрчилгээ гаргуулах, сууц өмчлөгчдийн эрхийг хамгаалах асуудлаар удаан хугацаанд хөөцөлдсөн боловч огт үр дүнд хүрдэггүй. Гэрчилгээ гарахгүй байгаа нь банкны барьцаанд байгаа гэсэн яриа оршин суугчдын дунд байдаг боловч энэ нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Нийслэл өргөө ХК-аас энэ талаар тодорхой мэдээлэл өгдөггүй. Анхнаас нь гэрээ байгуулсан өдрөө гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн захиалагчийн хувьд тухайн орон сууцууд миний өмчлөлийн зүйл юм. Иймд нэхэмжлэлийг хангаж, У орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дөр хамтран хариуцагч татах хүсэлтдээ:

г хамтран хариуцагчаар оролцуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд би гэрээний дагуу мөнгөө төлж, С блокийн барилгад хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл анкнаас утасдаад байраа ав гэхээр нь очтол та 22 биш 26 тоот руу орчих, зөрүүг нь дарга нар ярилцаад шийдвэрлэх байх гэсэн. Би мөнгөө төлөөлөгч надад энэ байрыг өгсөн юм. Хүний эд хөрөнгийг бэлэглэлээр авсан юм бол эхэлж хөрөнгө оруулалт хийсэн хүнийг хохиролгүй болгох ёстой. Би энэ талаар олон жил хөөцөлдөж байна. Нэг байранд нь одоо би амьдарч байгаа. Одоо нэг байраа авмаар байна. Ингэж нэг нэг рүүгээ чихээд байж болохгүй. Б.Ганзориг шүүх хуралдаанд хариуцагчаар оролцохгүй, гэрчээр оролцвол бүх бичиг баримтаа авчраад болсон үйл явдлын талаар нотолж өгч чадна гэж хэлж байсан. Тиймээс хариуцагч Нийслэл өргөө ХХК-аас татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэл өргөө ХК-ийн захирал  шүүх хуралдаанд оролцуулж тайлбар авах ёстой.  нь шүүхээс зугтаасан. Анхнаасаа үнэнээ хэлэх ёстой байсан. Хариуцагчаар тайлбар өгвөл Ундармаа намайг хэрчиж хаяна гэж хэлдэг. Тийм болохоор гэрчээр оролцмоор байна гэсэн. Миний зүгээс шүүх хуралдаанд хариуцагчаар оролцуулах хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн хувийг гардуулах ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдөж байна. Нэхэмжлэгч ч гэсэн энэ талаар тайлбараа хэлэх байх. Шүүх  албадан авчирч чадаагүй байхад бид нар авч ирэх боломжгүй. Тийм эрх хэмжээ байхгүй. Хариуцагч  итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэн байдлаа хэлэхгүй байна. Дутуу баригдсан барилгыг худалдана гэж байхгүй.  шүүх хуралдаанд оролцсон бол  тоот орон сууцны асуудал тодорхой болох байсан. тоотын хувьд 3 биш 2 өрөө байр байдаг гэж ойлгож байна. Хариуцагчийн төлөөлөгч үнэн байдлаа хэлсэн бол нэхэмжлэлийн тодорхой хувийг хүлээн зөвшөөрөөд эвлэрэх боломжтой. Шүүх хийх ёстой ажлаа хийгээгүй гэв.

 

Хариуцагч  шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 тодорхой хэмжээний зээлийг хааж, уг дуусаагүй барилгыг хүлээж авч дуусгаж Улсын комисст хүлээлгэж өгсөн бөгөөд барилга нь хууль ёсны дагуу миний өмч боловч уг барилгаас ямар нэгэн борлуулалтыг хариуцан хийгээгүй. Зээлтэй холбоотой асуудал ХУД-н шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа.Байр зарж борлуулах бүх асуудлыг  банк хийсэн байдаг. Миний бие ХХК-ийн хийсэн байрны борлуулалтын талаар ямар ч мэдээлэлгүй болно. Үүнийгээ ч өнөөдрийг хүртэл шалгуулж байгаа хууль, шүүхийн байгууллагад тодорхой илэрхийлсээр ирсэн болно. Миний бие Капитал банк ХХК, Нийслэл өргөө ХК-ны байр зарж борлуулсан асуудлаар ямар нэгэн ойлголтгүй байгаа бөгөөд хууль, шүүхийн байгууллагууд уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг хүлээж байгаа. Хариуцагч Б нь нэхэмжлэгчээс ямар нэг мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага  огт хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч  ХК-аас татгалзахгүй, хариуцагч хэвээр байх ёстой гэсэн зөрүүтэй байр суурийг илэрхийлж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан гэж нэхэмжлэлд дурдагдсан этгээдийг хэлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл хариуцагчаар хэнийг тодорхойлох нь зөвхөн нэхэмжлэгчид хуулиар олгогдсон онцгой эрх юм.

 

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашиг сонирхолыг хамгаалах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх эрхтэй этгээд бөгөөд түүнд хариуцагчаар хэнийг тодорхойлох эрх хуулиар олгогдоогүй.

 

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэл зоригийг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэл өргөө ХК-аас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч  тус тус захиалж, гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ./хх-10-14 тал/.

 

Нэхэмжлэгч нь энэхүү гэрээнд заасан үүргийн дагуу 2 орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлан, гэрээ байгуулсан өдөр буюу 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  300,000 ам, долларыг байрны төлбөрт гэсэн утгатайгаар бэлнээр хүлээлгэн өгсөн баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн./хх-9 тал/.

 

Дээрх гэрээний шинж, талуудын эрх үүрэг зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч  нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч  байгуулсан гэрээний үүргийг хариуцагч  шаардаж байх бөгөөд үндэслэлээ ...Нийслэл өргөө ХК-тай байгуулсан гэрээний зүйл болох орон сууцыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан тул уг орон сууцыг шилжүүлж өгөх үүрэгтэй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ шаардах эрхтэй гэжээ.

 

Нийслэл өргөө ХК нь өөрийн барьж байгаа барилга буюу  өмчлөлд шилжин бүртгэгджээ./хх-17-19, 63, 154,185-186, 196-246 тал/.

 

Хариуцагч  тоот орон сууцууд багтаж байгаа гэдэгт зохигч маргахгүй байна.

 

Ийнхүү хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгч  гэрээ байгуулж, үүрэг хүлээгээгүй, тэдний хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүргийн харилцаа бий болсон гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна д дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэхдээ нэхэмжлэгч  байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шилжүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүргийг шаардаж байгаа нь хуульд нийцээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА