Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2021/01272

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 19 өдөр Дугаар 102/ШШ2021/01272 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: ... ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... ,

Хариуцагч: ... ,

Хариуцагч: ... нарт холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах, ... болон ... нарын хооронд ... өдөр байгуулагдсан үүрэг дуусгавар болгох тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням, хариуцагч ... өмгөөлөгч А.Кадирбек, гэрч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр...-т өөрийн эзэмшлийн Ниссан навара маркийн тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд 20,000,000 төгрөгийг ...-ийн төлбөрөөс төлсөн болно. Үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд ... нь мөнгө хэрэг боллоо, машиныг чинь түр ББСБ-д тавьж зээл аваад ажлаа дуусгаад машины төлбөрийг төлье гэж гуйхаар нь үүрэг дуусгавар болгосон акт үйлдсэн. Уг актыг авч яваад тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлэн зээл авч, 3,000,000 төгрөг төлсөн. Одоо 12,000,000 төгрөгийн төлбөр үлдсэн болно. Уг үүрэг дуусгавар болгох гэрээ нь хууль бус гэрээ юм. Иймд ...-аас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч ... миний бие машины нэр шилжүүлэн, зээл авч ажлаа хийн хүлээлгэн өгөөд төлбөрийг чинь дуусгая гэхэд нь хөнгөмсгөөр найдаж, мөн дүр үзүүлэн уг гэрээг байгуулсан болно.

Иймд ... болон ... нарын хооронд байгуулсан ... өдрийн үүрэг дуусгавар болгох тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

...-ийн нэхэмжлэлтэй ... нарт холбогдох иргэний хэрэгт ...-аас ... өдрийн тээврийн хэрэгслийг худалдах-худалан авах гэрээний үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөгийг гаргуулж, ...-д олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа тул хариуцагч ... нараас татгалзаж байна гэв.

 

Хариуцагч ...-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...-д нэг ч төгрөгийн өглөг авлага байхгүй болно. Мөн ... нь ...-аас ямар нэгэн өглөг авлага байхгүй болно гэсэн гарын үсэг баталгааг нотариатаар батлуулж өгсөн байгаа болно. Үүнийг би нотлох баримтаар гаргаж өгсөн болно. ... нэхэмжлэлээ маш худлаа бичиж өгсөн байна гэв.

 

Хариуцагч ...-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа зээл өгсөн гэж бичсэн байдаг. Тэгвэл зээлийн гэрээ байгуулсан зүйл байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй байх. Үнэхээр зээлийн гэрээ байгуулсан бол тэр талаарх баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байсан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй, аман хэлбэрээр байгуулж мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлахаар бол ядаж манай эхнэр ...-ы дансанд мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утгыг нь яагаад зээл гэж бичээгүй байдаг. Үүнээс харвал ... ямар нэг зээлийн гэрээ байгуулж байгаагүй нь харагдаж байх бөгөөд зүгээр өгөх ёстой байсан мөнгөө л шилжүүлсэн гэх үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Миний хувьд эхлээд 30,000,000 төгрөг шилжүүлж байсан гэжээ.

 

Хариуцагч ... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс авсан 15,000,000 төгрөг нь зээлийн гэрээний дагуу авсан мөнгө биш юм. ... нь Дорноговь аймаг, Хатанбулаг суманд хийгдэх байсан замын ажилд 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хамтаръя гэж санал гаргасан. Уг саналыг нэхэмжлэгч гаргах үедээ надад яг одоо мөнгө алга чи одоохондоо өөрөөсөө гаргачих, би удахгүй араас чинь өгнө, хамт ажиллая гэж байсан. Үүний дагуу бид нар ...-тай уулзаад 30,000,000 төгрөг авахаар болж, ... урьдчилгаа гээд 13,000,000 төгрөгийг над руу шилжүүлсэн ба уг мөнгийг нэхэмжлэгч нь ... руу шилжүүлсэн. Би нэхэмжлэгч ...-ийн мөнгийг ...-аас авсныхаа дараа ...-ын данс руу техникийн урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн ба энэ талаарх баримтаа гаргаж өгсөн байгаа. Ингээд 2019 оны 05 сарын 20-ны өдөр ... ХХК-иас 57,000,000 төгрөг бэлнээр орж ирсэн ба уг мөнгөнөөс ...-ын гаргасан 15,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгөнөөс ...-т өгөх ёстой 5,000,000 төгрөгийг салгаж аваад цаана нь 31,000,000 гаруй төгрөг үлдсэнээс ... бид 2-т мөнгө орж, ирж байхад яаж хоосон байхав гээд тус бүр 500,000 төгрөг өгсөн. Ингээд үлдэгдэл 30,000,000 төгрөгийг ...-д өгөх гэтэл ... ... Би, 1-2 хүнд машин тэрэгний мөнгө өгөхгүй бол болохгүй байна ... гэхэд ... болон ... нар хоорондоо ярилцаж байгаад ...-т 10,000,000 гаруй төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг машины төлбөр гэж авсан байдаг. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч . нь хариуцагч.. .... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .... нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч ...-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах, ... болон ... нарын хооронд ... өдөр байгуулагдсан үүрэг дуусгавар болгох тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ... болон хариуцагч ... нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох ... ... УБУ улсын дугаартай Ниссан навара маркийн ачааны зориулалтай тээврийн хэрэгслийг ...-т шилжүүлэх,..- худалдан авагч тал болох . нь хариу төлбөрт 35,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ...-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хэргийн 62 тал/

 

... нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Дээрх гэрээний дагуу худалдагч ...-аас гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг худалдан авагч ...-т шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин хариуцагч ...-аас татгалзлын үндэслэлээ автомашины үнэ 35,000,000 төгрөгийг ...К-ийн захиалгаар гүйцэтгэсэн шороон замын далангийн ажлын хөлснөөс төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан ба уг ажлын хөлсөөс автомашины үнэ 35,000,000 төгрөгийг төлж, үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулсан, уг гэрээнд ... гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч ... нь ...-тай 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Дорноговь аймаг Хатан булаг сумын Халив багийн нутагт байрлах Элстэйн төмрийн хүдрийн уурхайгаас Ханги хилийн боомт хүртэлх 133 км замын 15 км хайрган хучилттай сайжруулсан 3 дугаар зэргийн авто замыг захиалагчийн инженерийн баталсан трассд 7 м өргөнтэйгээр шаардлагатай газруудад ухмал хийж, ургамлын хөрс хуулж, 20 см 2 үе даланг 40 см зузаан хийх ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна. /хэргийн 21 тал/

Энэхүү гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд нэхэмжлэгч ...-аас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөгийг хариуцагч ...-аар дамжуулан хөрөнгө оруулж, хариуцагч ... нь өөрийн экскаватороор ажил гүйцэтгэж, ... нар нь хамтран ажилласан байх ба 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр уг ажлын хөлс 57,000,000 төгрөгийг захиалагч талаас шилжүүлсэн үйл баримт мөнгө шилжүүлсэн баримт, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч ...-аас ... ...-ийн захиалгаар гүйцэтгэсэн ажлын хөлс болох 57,000,000 төгрөгөөс 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ...-д шилжүүлж, автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон гэж, харин нэхэмжлэгч ...-аас дээрх ажлыг гүйцэтгэхэд өөрийн хөрөнгө оруулсан 15,000,000 төгрөг, автомашины үнэ 20,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг авч, автомашины үнээс 15,000,000 төгрөг төлөгдөөгүй гэж харилцан адилгүй тайлбар гаргаж маргаж байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ... болон ... ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг талууд хамтран гүйцэтгэж, улмаар уг ажлын хөлс 57,000,000 төгрөгөөс 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ....-д шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй, харин уг мөнгөн хөрөнгө нь ...-аас ...-т шилжүүлсэн автомашины төлбөр мөн эсэх талаар маргаж байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

... ХХК-ийн захиалгаар гүйцэтгэсэн ажлын хөлс гэх 57,000,000 төгрөгөөс 35,000,000 төгрөгийг ...-д өгөх үед нэхэмжлэгч ... болон түүний эхнэр ..., хариуцагч ..., ... болон гэрч ...-ын нар байлцсан байх ба гэрч ...-ын мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын мөнгө болох 15,000,000 төгрөгийг хамгийн түрүүнд 57,000,000 төгрөгөөс салгаж ...-д өгсөн. Үүний дараа ...-аас өмнө нь авч байсан 10,000,000 төгрөгийг ... би аваачаад өгнө гээд авсан. Үлдэгдэл мөнгөнөөс 8,000,000-9,000,0000 төгрөгийг ...-т ажил хийхэд ашигласан нийт машины түрээсийн мөнгө болон жижиг зээлээ төл гэж өгсөн, яг хэдэн төгрөг өгснийг нь санахгүй байна. Ингээд үлдсэн бүх мөнгийг ...-д өгсөн. ...-ын автомашины төлбөрт өгсөн гэх мэдүүлэг /хэргийн 157 тал/,

хариуцагч ... бид дөрөв ... ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтарч ажилласан. Уг ажлыг хийхэд ...15,000,000 төгрөг гаргасан. Үүнийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бид ... ХХК-аас ажлын гүйцэтгэлийн төлбөрт 57,000,000 төгрөг авахад . ажил эхлэ..хэд гаргасан 15,000,000 төгрөгөө бэлнээр авсан гэх тайлбар /хэргийн 13 тал/,

...-аас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөгийг ...-ны данс руу шилжүүлсэн хаан банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 58 тал/,

хариуцагч ...-ы нэхэмжлэлд дурдаж буй 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний данс руу орж ирсэн 15,000,000 төгрөгийг нь ... нарын манай нөхөр ...аас 2018 оны 12 дугаар сарын 6-8ны өдөр ... ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажилд урьдчилгаа болгож зээлж авсан 30,000,000 төгрөгийн үлдэгдэл 15,000,000 төгрөгийг ...-аас миний данс руу шилжүүлсэн гэх тайлбар /хэргийн 113 тал/ зэргээс дүгнэхэд ... ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд ...-аас шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг түүнд буцаан олгож, мөн маргааны зүйл болох автомашины төлбөрт 20,000,000 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч...-аас автомашины хэлэлцэн тохиролцсон үнийг бүрэн төлж, үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан боловч хамтран ажиллах гэрээний хураамжид шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг ...-д буцаан шилжүүлсэн гэх хариуцагч ...-ын тайлбар, гэрч ...-ын мэдүүлэг зэргийг баримтаар няцаагаагүй бөгөөд ... болон ... нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан үүрэг дуусгавар болох хэлцэл нь ...-д 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс цаг хугацааны хувьд өмнө нь байгуулагдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн ... ... нь мөнгө хэрэг боллоо, машиныг чинь түр банк бус санхүүгийн байгууллагад тавьж зээл аваад, ажлаа дуусгаад машины төлбөрийг төлье гэж гуйхаар нь үүрэг дуусгавар болгосон акт үйлдсэн. Уг актыг авч яваад тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлэн зээл авч, 3,000,000 төгрөг төлсөн гэх тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, талууд худалдах-худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгох хүсэл зориггүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгож, Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр дүр үзүүлэн хийсэн байх тул ... нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан үүрэг дуусгавар болсон тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Мөн ....-ийн захирал ...-аас захиалгаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсөөс 2019 оны 02 дугаар сарын 02-ний өдөр ...-ийн ... тоот дансанд 3,000,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ...-ийн эхнэр ...-ийн ... тоот дансанд 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүсэн болох нь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 122, 125 тал/ -аар тогтоогдож байх ба нэхэмжлэгч ... нь дээрх 3,000,000 төгрөгийг хүлээн авсан тухайн өдрөө ...-ын аав ...-ийн гэх ... тоот дансанд 500,000 төгрөгийг, ...-ын гэх ... тоот дансанд 500,000 төгрөгийг, ...-ын ажилтан ...-гийн гэх ... тоот дансанд 700,000 төгрөгийг, ...ын ажилтан ...-ын гэх ... тоот дансанд 300,000 төгрөгийг, ...-ын гэх ... тоот дансанд 500,000 төгрөгийг тус тус зарлага хийсэн Хаан банк дахь өөрийн ... тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 139 тал/-ыг үндэслэн нийт 2,500,000 төгрөгийг тэдгээрийн хамтран ажилласан ажлын гүйцэтгэлд зарцуулсан, автомашины төлбөрт хамаарахгүй гэх тайлбар гаргасныг хариуцагч талаас баримтаар няцаагаагүй.

Харин үлдэх 1,500,000 төгрөгийг ... хүлээн авсан үндэслэлээ тодорхойлж, баримтаар нотлоогүй тул автомашины төлбөрөөс хасаж тооцох тухай хариуцагч ...-ын өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч ...-аас худалдан авсан тээврийн хэрэгслийн хэлэлцэн тохиролцсон үнэ 35,000,000 төгрөгөөс үлдэгдэл 10,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхийн дагуу нэхэмжлэгч ... нь хариуцагч ... нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, ... нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар ... нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан үүрэг дуусгавар болсон тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч ...-аас 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ... нарт холбогдох 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч ...-ийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ...-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...-аас улсын тэмдэгтийн хураамжид 440,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ