Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2017/0031/з |
Дугаар | 125/ШШ/2017/0027 |
Огноо | 2017-07-19 |
Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 125/ШШ/2017/0027
НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ
ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би “Х” ХХК-ийн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/232 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн нэг дэх заалтын иргэн С.Г Цамбагарав багийн ойн бүсийн 10 дугаар гудамжны газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, маргаан бүхий захиргааны актыг үндэслэн С.Г-д олгосон 000562872 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/232 дугаар газар эзэмшүүлэх захирамжийн 3 дахь заалт, иргэн Г.М болон 2 дахь заалт иргэн Ц.А нарт Цамбагарав багийн ойн бүсийн 10 дугаар гудамжны газар эзэмшүүлэх захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, маргаан бүхий захиргааны актыг үндэслэн Ц.А болон Г.М-д холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 41 дугаар тогтоолоор хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Х ХХК-нийн захирал Б.Л шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч Х ХХК-нийн захирал Б.Л миний бие ту захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд:
1 Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/232 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн нэг дэх заалтын иргэн С.Г-д Цамбагарав багийн ойн бүсийн 10 дугаар гудамжны газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, маргаан бүхий захиргааны актыг үндэслэн С.Г-д олгосон 000562872 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлага,
2. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/232 дугаар газар эзэмшүүлэх захирамжийн 3 дахь заалт, иргэн Г.М болон 2 дахь заалт иргэн Ц.А нарт Цамбагарав багийн ойн бүсийн 10 дугаар гудамжны газар эзэмшүүлэх захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, маргаан бүхий захиргааны актыг үндэслэн Ц.А болон Г.М-д холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан билээ.
Гуравдагч этгээд С.Г-, Ц.А Г.М бид харилцан тохиролцож, гуравдагч этгээд нараас 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг авч, газрын маргаанаа дуусгавар болгож байгаа тул миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрх, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.
Энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нýõýìæëýã÷ “Х ” ХХК-нийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/232 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн нэг дэх заалтын иргэн С.Г-д Цамбагарав багийн ойн бүсийн 10 дугаар гудамжны газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, маргаан бүхий захиргааны актыг үндэслэн С.Г-д олгосон 000562872 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/232 дугаар газар эзэмшүүлэх захирамжийн 3 дахь заалт, иргэн Г.М болон 2 дахь заалт иргэн Ц.А нарт Цамбагарав багийн ойн бүсийн 10 дугаар гудамжны газар эзэмшүүлэх захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, маргаан бүхий захиргааны актыг үндэслэн Ц.А болон Г.М-д холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэгч Б.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухайгаа 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр бичгээр илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын ýðõ, ýðõ ÷ºëºº, õóóëü ¸ñíû àøèã ñîíèðõëûã õºíäºõººðã¿é áàéíà.
Èéìä Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу íýõýìæëýã÷ нэхэмжлэлээсээ татгалзсаныг áàòàëæ õýðãèéã õýðýãñýõã¿é áîëãîõ нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар “Х ” ХХК-ийн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/232 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн нэг дэх заалтын иргэн С.Г-д Цамбагарав багийн ойн бүсийн 10 дугаар гудамжны газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, маргаан бүхий захиргааны актыг үндэслэн С.Г-д олгосон 000562872 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/232 дугаар газар эзэмшүүлэх захирамжийн 3 дахь заалт, иргэн Г.М болон 2 дахь заалт иргэн Ц.А нарт Цамбагарав багийн ойн бүсийн 10 дугаар гудамжны газар эзэмшүүлэх захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, маргаан бүхий захиргааны актыг үндэслэн Ц.А болон Г.М-д холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ