Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 163

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг, иргэдийн төлөөлөгч Р.Баясгалан, улсын яллагч О.Багшбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг, шүүгдэгч Э.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энэбишийн Энхтүвшинд холбогдох эрүүгийн 2016 2501 1671 тоот хэргийг хүлээн авч хянан шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууц 3 дугаар гудамжны 43 тоотод оршин суух, урьд 2005 оны 1 дүгээр сарын 04-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар, 20 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулж, 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогтой Энэбишийн Энхтүвшин /РД:ХБ 87121470/,

Холбогдсон хэргийн талаар:

Э.Энхтүвшин нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 3-1360 тоотод оршин суух хохирогч М.Гантөмөрийн гэрийн хаалгыг эвдэн орж, 280.000 төгрөгний үнэ бүхий монетон гинж 1ш, 90.000 төгрөгний үнэ бүхий монетон бөгж 1ш, 90.000 төгрөгний үнэ бүхий монетон кулон, 50.000 төгрөгний үнэ бүхий мөнгөн ээмэг, гинж, кулоны хослол зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 565.000 төгрөгийн,

Мөн өдрөө буюу 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 3-1360 тоотод оршин суух хохирогч М.Нарантуяагийн гэрийн хаалгыг эвдэн орж, 600.000 төгрөгний үнэ бүхий ЛЖ лед  “LG LED” 42 инчийн зурагт, 50.000 төгрөгний үнэ бүхий Самсунг галакси /Samsung galaxy/ таблет зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 650.000 төгрөгийн,  

2016 оны 7 дугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар байрны 2 дугаар орцны подвалд байх хохирогч Н.Бямбацогтын ажиллуулдаг дарханы газрын хаалганы хаалт төмөр болон бүргэд хаалгыг эвдэн орж, 36.141.000 төгрөгийн үнэ бүхий алт, мөнгө, монетон эдлэлүүдийг хулгайлсан,   

Мөн өдрөө буюу 2016 оны 7 дугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар байрны 2 дугаар орцны подвалд байх хохирогч Н.Ганчимэгийн дарханы газрын хаалганы хаалт төмөр болон бүргэд хаалгыг эвдэн орж, хохирогч Н.Ганчимэгийн 735.000 төгрөгийн үнэ бүхий алт, мөнгө, монетон эдлэлүүдийг хулгайлан авч, бусдад нийт 38.091.000 төгрөгийн буюу их хэмжээний  хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                               

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхтүвшин мэдүүлэхдээ: Хохирогч Бямбацогтынхоос хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Харин миний аваагүй зүйлүүд нэмэгдэж хохиролд орсон байна. Анх 21 см мөнгөн аяга 1 ширхэг гэж байснаа дараа нь 2 ширхэг болсон. Тоноггүй хэт хутга байсан байхад гэнэт 2 кг мөнгө орсон тоногтой хэт хутга байсан гэж бичсэн байна. Мөн алтан халбага, мөнгөн хазаар байгаагүй. Тухайн үед намайг барьсан эрүүгийн байцаагч танай хохирогч мөнгөн хазаар, эмээл хоёрыг 43 сая төгрөгөөр зарсан юм байна лээ гэж хэлж байсан. Би 45 гр алт аваагүй. Би 19 гр алт байсаныг л авсан. Хохирогч 2 кг орчим мөнгөн бэлдэц, эмэгтэй хүний мөнгөн бүс зэрэг зүйлсийг анх хэлээгүй мөртлөө дараа нь нэмж нэхэгдсэн байсан. Чингэлтэй дүүргийн үнэлгээний газраас 20 сая төгрөгийн үнэлгээ хийсэн байсан. Хэрэг Баянзүрх дүүрэг рүү шилжээд ирсэн чинь хохирол нь 36 сая төгрөг болж нэмэгдсэн байсан. Үнэлгээгээр 1 гр алтыг 100.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Тухайн үед авсан 19 гр алтаа ченж нарт зарахад сорьцгүй алтыг 70.000 төгрөгөөр авдаг гэж хэлсэн. Надаас 2 кг мөнгө гэж нэхэж байгаа. Энэ мөнгө нь цагаан мөнгө байсан юм уу, хар мөнгө байсан юм уу  гэдгийг тодруулмаар байна. Хохирогч тухайн үед хөдөө явж байгаад дараа нь ирсэн гэж байсан. Тэдгээр эд зүйлээ хөдөө авч явж зараад надаас нэхээд байгаа юм уу гэдгийг гайхаж байна. Би 21 см 1 ширхэг мөнгөн аягыг авсан. Харин 21 см диаметртэй 20 орчим лан мөнгөн орсон мөнгөн аягыг аваагүй. Би хэт хутгыг авсан. Гэхдээ тоноггүй хэт хутгыг авсан. Хэт хутгыг ченжид зарахад хэт хутга зах зээлийн ханшаар 200.000-280.000 төгрөг байдаг гэсэн. Гэтэл хэт хутгаа 3,5 сая төгрөгөөр үнэлсэн байна. Хавтаст хэрэгт хэт хутганы зураг байгаа. Би ийм хэт хутга байгаагүй гэсэн. Байцаагч адилхан төстэй зураг байгаа юм гэж байсан. Мөнгөн хазаар 1 ширхэг гэж байгаа. Хохирогч байцаагчид мөнгөн хазаарыг зарсан гэж хэлсэн байсан. Зарсан хүнээс нь асуувал тодорхой болно гэж бодож байна. Хурууны дайтай 7 гр орчим цэвэр алт байсан. Бусад нь нимгэн цаас шиг хөөрөгний толгой бүрж байсан алт байсан. Бүгдийг нь нийлүүлээд зарахад 19 гр болсон. Өөр алт байгаагүй. Хохирогч сүүлд байхгүй байсан зүйлээ нэмж нэхээд байна. Чингэлтэй дүүргийн улсын үнэлгээгээр ороод 21 сая төгрөг гэж үнэлсэн байхад  Баянзүрх дүүрэгт 36 сая төгрөгөөр үнэлсэн. Би 21 сая төгрөгний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд хувийн үнэлгээний компаниар дахин үнэлүүлсэн. Гэтэл үнэлгээ өндөр гарсан байсан. Харин Гантөмөр, Нарантуяа нараас хулгайлсан  үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би Хужирбуланд нэг айлаас 1 ширхэг нөүтбүүк, 3 ширхэг мөнгөн аяга авсан. Надаа өөр бас үйлдэл байгаа. Би 100-н айлын дэлгүүрээс мөнгө, тамхи авснаа хэлсэн. 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зам шалгалтаар яваад зааж өгсөн. Ганболдын Эрдэнэпүрэвтэй хамт Тэрэлжид булаалтын хэрэг үйлдсэн. Энэ хэрэг дээр 14 хоногийн өмнө надаас байцаалт авсан. Энэ хэргүүдээ нэгтгэж шалгуулах хүсэлтэй байна. Хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэлгээг бодитой гаргуулах хүсэлтэй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг мэтгэлцэхдээ: Шүүгдэгч Энхтүвшин нь хулгайн үйлдлүүд дээрээ маргадаггүй. Харин хохирогч Бямбацогт аваагүй эд зүйлийг авсан гэж мэдүүлдэг. Мөн эд зүйлийн үнэлгээ өндөр гэсэн ийм 2 асуудал тавьж байгаа. Хохирогч Бямбацогтын хохирол дээр 3 удаа эд зүйлийн үнэлгээ тогтоогдсон байдаг. Эхний үнэлгээ 20 сая төгрөг, сүүлийн үнэлгээ 36 сая төгрөг гэж хэт өндрөөр үнэлэгдсэн байсан. Хөрөнгө Эстимейт компанийн үнэлгээн дээр хохирогчийн хэлсэн байдлаар үнэлсэн байна. Хэт хутга буцааж олгогдсон. Хэт хутга хурааж авсан тэмдэглэл дээр 25.5 см урттай, модон хуйтай, цагаан өнгийн 2 ширхэг савхтай, 16 см урттай цагаан оруулгатай 19.5 см ажлын хэсэгтэй хэт хутга 1 ширхэгийг хурааж авсан байдаг. Хохирогч хэт хутгыг 2 кг мөнгө орсон гэж хэлээд үнэлгээн дээр 3.2 сая төгрөг гэж үнэлсэн байна. Рэнцэндорж хутгыг худалдаж авсан байдаг. Рэнцэндорж хутгыг 230.000-280.000 төгрөгийн үнэтэй байдаг гэж мэдүүлсэн байна. Хөрөнгийн үнэлгээ бодитой хийгдсэн гэдэг дээр эргэлзээтэй байна. Энэ хэрэг наадмын үеэр гарсан байдаг. Хохирогч Бямбацогт 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн тайлбартаа хөөрөг 3 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, алт мөнгөн бэлдэцүүд алдагдсан гэдэг. Энхтүвшингий аваагүй гэдэг алтан халбага, эмэгтэй хүний мөнгөн бүс зэрэг зүйлийг мэдүүлээгүй байдаг. Сүүлд нэмж хэлээд үнэлгээ тогтоосон байна. Хохирогчийн мэдүүлэг үнэн бодитой эсэхэд эргэлзээ төрж байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс хэргийг нэмэлт мөрдөн  байцаалтанд буцаах санал гаргаж байна гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Нарантуяагийн өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр би гэрээсээ өглөө 12 цаг 25 минутанд гарахдаа гэрээ цоожлоод явсан орой 18 цаг 20 минутанд төрсөн дүү М.Гантөмөр над руу яриад эгчээ хурдан ирээ гэрт чинь хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ 19 цагийн үед хүрч ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн, гэрт ороход тавиур дээр байсан 42 инчийн ЛЖ лед /LG LED/ зурагт, хүүхдийн тоглодог Самсунг галакси /Samsung galaxy tab/, монет мөнгөн эдлэлүүд байсан яг нарийн юу, юу байсныг хэлж мэдэхгүй байна. Манай дүү М.Гантөмөрийнх цуг нэг хашаанд байдаг юм тэдний гэрт бас хулгайч орж зурагтны залгуурыг нь салгаад эд зүйлс нь алдагдсан байсанimage3. 2014 оны 2 дугаар сард Номин худалдааны төвөөс 1.090.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Самсунг галакси /Samsung galaxy tab/ 50.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн эдлэлүүдийг үнэлж мэдэхгүй байна....Яг үнэнийг хэлэхэд яг юу юу байсныг сайн санахгүй байна. Тухайн үед ч санахгүй байсан юм чинь одоо бүүр санахгүй байна. Яг миний санаж байгаагаар 8 настай охиныхоо төрсөн өдрөөр авч өгсөн мөнгөн хослол байсан тэр нь 90.000 төгрөгөөр ах дүү нар нь авч өгсөн гэсэн. Мөн зөрсөн хоёр загастай мөнгөн ээмэг бөгж байсан тэр нь алдагдсан байсан. Тэрийг 20.000 төгрөгөөр үнэлж байна бусдыг нь юу байсныг санахгүй байгаа болохоор нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-30/,

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Гантөмөрийн өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр би гэрээсээ 11 цагийн үед эхнэр хүүхдүүдийн хамтаар гарч яваад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн үүдний пин онгорхой байхаар нь гайхаад яваад ортол хулгай орсон байдалтай байхаар нь хажууд байх эгчийн гэр лүү ортол мөн цоож эвдэрсэн хулгай орсон байсан. Манай гэрийн эд зүйл эмх замбараагүй болчихсон байсан ба манай эхнэрийн монетон кулонтой гинж, бөгж, охины 1 хос мөнгөн ээмэг бөгжний хослол, мөнгөн ээмэг бөгж зэрэг зүйлс алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх33-35/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Бямбацогтын өгсөн: “...Би 2011 оны хавраас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар байрны 2 дугаар подвальд алт мөнгөний дарханы үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө орцны хаалгаар орж манай дарханы газрын төмөр хаалганы хаалт төмрийг хөшиж хугалж, дотор хаалгыг эвдэлж ороод өрөөний баруун хойд талд байсан саарал өнгийн төмөр сэйфийг эвдэлж дотроос нь мөнгөн аяга 7ш, хөөрөг 4 ширхэг, хэт хутга 1 ширхэг, мөнгөөр сүлжсэн мөнгөн хазаар 1 ширхэг, хутга хийж байсан бэлдчихсэн мөнгөнүүд /тоо ширхэгийг нь мэдэхгүй байна 1кг 940 грамм/ хайлчихсан гулдмай мөнгө 10 лан орчим, ээмэг, бөгж, бугуйвчнууд /150 орчим грамм/, хөөрөгний 8 грамм орчим алтан халбага 1 ширхэг, Монгол банк гэсэн дардастай 1 грамм алтан пайз, шүрэн шигтээтэй алтан ээмэг 1 хос 8,8 граммтай, хайлуулсан алт 17 граммтай, алтан бөгж 1 ширхэг 4,5 граммтай, бөгжний шүрэн шигтгээ 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тухайн үед би амраад Ховд аймагт явж байгаад хэд хоногийн дараа Улаанбаатар хотод ирээд алдагдсан эд зүйлээ хайж байхдаа таньдаг алт мөнгө авдаг ченжүүд болон алт мөнгөний дархануудад зураг болон онцлог содон шинжийг хэлж байсан ба удаагүй 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр намайг гадуур явж байхад миний танил Булгаа над руу залгаад “...чиний алдагдсан эд зүйл дотроос замаг манан хөөргийг чинь Нарантуул зах дээр зарах гээд явж байна хүрч ирээд үзээдэх” гэхээр нь Нарантуул захын алт мөнгө зардаг хэсэгт байдаг Булгаагийн лангуун дээр очиход нөгөө хөөрөг зарах гэж байсан залуу хөөргөө үлдээгээд зугтахаар нь хөөж бариад Нарантуулын цагдаагийн хэсэгт аваачаад өгчихсөн байсан. Тэр залуугийн барьж явсан гэх хөөрөг нь миний дарханы газраас алдагдсан хөөрөг мөн байсан.

Манай алт мөнгөний дарханы газраас алдагдсан эд зүйлсийн онцлог содон шинж тэмдэгийг нэрэлье. Үүнд:

1. Шүрэн толгойтой хажтай алтан нуухтай мөнгөн халбагатай жижигхэн цэнхэр ундрам хөөрөг 1 ширхэг байсан. 2016 оны 5 дугаар сард Дорнод аймгийн иргэн Батсайхан гэдэг хүн энэ хөөргөнд алтан нуух хийлгэхээр өгсөн байсан. Уг хөөрөгний үнэлгээг хэлж мэдэхгүй байна. Батсайхантай холбогдох гэхээр гар утас нь холбогдох боломжгүй хариу өгөөд байгаа.

2. Дунд гарын манан толгойтой хажтай алтан нуухтай мөнгөн халбагатай манан хөөрөг 1 ширхэг байсан. Уг хөөргийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Батзориг /88011800/ гэдэг хүн алтан нуух хийлгэх гэж өгсөн.

3. Гартаамтай алтан нуух даваа толгой, ясан халбагатай жижиг хөөрөг 1 ширхэг байсан. Уг хөөргийг би өөрөө хийж байсан. Зах зээлийн үнэлгээгээр 800.000 төгрөгөөр үнэлнэ.

4. Замаг манан хажтай алтан нуух, мөнгөн халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг байсан. Уг хөөргийг би 2.500.000 төгрөгөөр үнэлж байна.

5. 21 диаметртэй утсан сүлжмэлтэй шүрэн шигтгээтэй их гарын алтан шармал мөнгөн аяга 1 ширхэг байсан. Уг аягыг би өөрөө 1 кг мөнгө орсон ба ёроолдоо 9 ширхэг шүрэн шигтгээ, 4 ширхэг номин шигтгээ оруулж хийсэн. Хуучин үндсэн хул тагшин дээр хийсэн зах зээлийн үнэлгээгээр 6.000.000.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.

6. 21 диаметртэй их гарын сэврээ аяга 1ширхэг байсан. Уг аягыг би өөрөө 20 орчим лан мөнгө оруулж хийсэн, хуучин үндсэн хул тагштай, зах зээлийн үнэлгээгээр 4.000.000 төгрөгөөр үнэлж байна.

7. 17 диаметртэй дунд гарын сэврээ аяга 1 ширхэг байсан. Уг аягыг би өөрөө 16 лан мөнгө оруулж хийсэн ба аяганы тагш хуучин үндсэн тагш байсан ба Ганаа гэдэг эгч аяга хийлгэхээр өгсөн. Би тухайн үед аягыг нь хийж дуусгачихсан хүн нь ирж аваагүй байсан. Би энэ аягыг 2.500.000 төгрөгөөр үнэлж байна.

Text Box: оо'о8. 13 диаметртэй хуучин үндсэн тагштай сэврээ аяга 2 ширхэг байсан ба 1 ширхэг аяганд 7 лан мөнгө орсон ба 1 ширхэг аягыг нь 1.000 000 төгрөгөөр үнэлж байна.

9. Хуванцар тагштай 7-ын аяга 1 ширхэг байсан. Уг аяганд 5 лан орчим мөнгө орсон ба Далай гээд залуу янзлуулах гэж өгөөд авч чадаагүй байсан. Энэ аягыг 500.000 төгрөгөөр үнэлж байна.

10. Хуванцар тагштай 5-ын аяга 1 ширхэг байсан. Уг аягыг Түвшин гэдэг хүн янзлуулахаар өгсөн ба зах зээлийн үнэлгээгээр 200.000 төгрөг байдаг.

11. 8 грамм орчим алтан халбага 1 ширхэг байсан. Уг халбага нь одоогийн ханшаар 760.000 төгрөг болж байна.

12. Шүрэн шигтгээтэй 8.8 граммтай алтан ээмэг 1 хос байсан. Уг ээмэг нь одоогийн ханшаар 532.000 төгрөг /алт 5.6 грамм/ 280.000 төгрөгний шүр орсон байгаа. Зах зээлийн үнэлгээгээр 1.200.000 төгрөгөөр үнэлж байна.

13. 17 грамм хайлуулсан алт байсан. Одоогийн ханшаар 1.615.000 төгрөг болно.

14. 4,5 граммын орцтой эмэгтэй загварын алтан бөгж 1 ширхэг, одоогийн ханшаар 410.000 төгрөг болж байгаа.

15. 1 граммын орцтой Монгол банк гэсэн дардастай пайз 1 ширхэг байсан. Уг пайз нь 150.000 төгрөгний үнэлгээтэй байгаа.

16. Одгэрэл гэдэг хүний эрхний бөөр хийлгэх гэж өгсөн ууттай 10 орчим грамм алт байсан. Уг алт нь одоогийн ханшаар 850.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.

17. Бөгжний шүрэн шигтгээ 1 ширхэг байсан. Зах зээлийн үнэлгээ нь 500.000 төгрөг байдаг.

18. Бор ангийн суман модон хуйтай зааны ясан савхтай, цагаан эрээн иштэй хутга 1 ширхэг байсан. Уг хутганд мөнгөн тоног хийгдээд дуусаагүй байсан ба уг хутганд 2кг мөнгө оруулсан байсан. Металлын зах зээлийн үнэлгээгээрээ 3.500.000 төгрөг болно.

19. 10 орчим лан хайлсан мөнгө байсан ба зах зээлийн үнэлгээгээр 560.000 төгрөг болно.

20. Мөнгөн хазаар 1 ширхэг байсан ба 12 лан мөнгө орсон ба зах зээлийн ханшаараа 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Өөр ямар нэгэн эд зүйлс алдагдаагүй байсан. Манай алт мөнгөний дарханы газар хяналтын камер байдаггүй. Би хулгай хийсэн этгээдийг өөрөө хөөцөлдөж байж цагдаагийн байгууллагад барьж өгсөн. Иймд миний алдагдсан эд зүйлийг олж намайг хохиролгүй болгож өгнө үү. Би алдагдсан эд зүйлсээ метал орцны үнэлгээгээр зах зээлийн ханшаар хэлсэн. Дээрх эд зүйлсийг байгаа байдлаар нь зарах юм бол зах зээлийн үнэлгээ нь нэмэгдэнэ.” гэх мэдүүлэг /1хх-ийн 94-96/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Бямбацогтын дахин өгсөн: “...Миний алдагдсан эд зүйлсийг дутуу маш багаар үнэлсэн байна. Би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна. Мөн өмнө алдагдсан эд зүйлсээ дутуу хэлсэн байна лээ. Манай дарханы газраас нэмээд эмэгтэй хүний 6 лан мөнгө орсон мөнгөн бүс алдагдсан байсныг сүүлд мэдсэн.

1. Мөнгөн аяга - 1 ширхэг /21 см диаметртэй хуучин үндсэн тагштай утсан сүлжмэлтэй, алтан шармалтай шүрэн шигтгээнүүдтэй/ 7.500.000 төгрөгөөр үнэлнэ.

2. Мөнгөн аяга - 1ширхэг /21 см диаметртэй хуучин үндсэн тагштай сэврээ аяга ёроолдоо зоосон хээтэй, 20 орчим лан мөнгө орсон/ 4.000.000 төгрөгөөр үнэлнэ.

3. Мөнгөн аяга - 1 ширхэг /17см диаметртэй хуучин үндсэн тагштай, 16 лан мөнгө орсон дунд гарын/ 2.500.000 төгрөгөөр үнэлнэ.

4. Мөнгөн аяга - 2 ширхэг /13см диаметртэй хуучин үндсэн тагштай ойролцоогоор 7 лан мөнгө орсон/ тус бүр нь 1.000.000 төгрөг, нийлээд 2.000.000 төгрөгөөр үнэлнэ.

5. Мөнгөн аяга - 1 ширхэг /хуванцар тагштай, 7-ын аяга ойролцоогоор 5 лан мөнгө орсон / 600.000 төгрөгөөр үнэлнэ.

6. Мөнгөн аяга - 1 ширхэг /хуванцар тагштай 5-ын аяга ойролцоогоор 2 лан мөнгө орсон 200.000 төгрөгөөр үнэлнэ.

7. Хэт хутга-1 ширхэг /2кг мөнгө орсон/ 3.500.000 төгрөгөөр үнэлнэ.

8. Мөнгөн хазаар 1ширхэг /сургүй сүлжмэл мөнгөн хазаар ойролцоогоор 12 лан мөнгө орсон/ 2.500.000 төгрөгөөр үнэлнэ.      

9. Шүрэн шигтгээтэй хос алтан ээмэг- /5,6 гр алт орсон, нийт жин нь 8,8 гр/ 1.200.000 төгрөгөөр үнэлнэ.

10. Алтан бөгж 1 ширхэг /4,5 гр алт орсон/ 450.000 төгрөгөөр үнэлнэ.

11. Алтан халбага - 1 ширхэг /8 гр алт орсон/ 800.000 төгрөгөөр үнэлнэ.

12. Монгол банкны алтан пайз 1 ширхэг /1гр алт орсон/ 150.000 төгрөгөөр үнэлнэ.

13. Цэвэр алт 17гр- 1.700.000 төгрөгөөр үнэлнэ.

14. Цэвэр алт 8гр /Одгэрэл гэх хүн эрхний бөөр хийлгэхээр өгсөн/ - 800.000 төгрөг.

15. Бөгжний шүрэн шигтгээ 1 ширхэг 500.000 төгрөгөөр үнэлнэ.

16. Мөнгөн гулдмай 10 лан мөнгө орсон 560.000 төгрөгөөр үнэлнэ.

17. 2кг орчим хэт хутганы мөнгөн бэлдэцүүд 3.000.000 төгрөгөөр үнэлнэ.

18. Эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг / 6 лан орчим мөнгө орсон./ 600.000 төгрөгөөр үнэлнэ.

19. Шүрэн толгойтой хажтай алтан нуухтай мөнгөн халбагатай цэнхэр ундрам хөөрөг-1 ширхэг / Батсайхан гэх хүн янзлуулахаар өгсөн/ 1.500.000 төгрөгөөр үнэлнэ.

20. Өөрөөсөө толгойтой хажтай алтан нуухтай мөнгөн халбагатай дунд гарын хөөрөг - 1 ширхэг 2.500.000 төгрөгөөр үнэлнэ.

21. Гартаамтай алтан нуухтай, даваа толгойтой, ясан халбагатай жижиг хөөрөг-1 ширхэг 800.000 төгрөгөөр үнэлнэ.

22. Алтан нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын манан хөөрөг 1-ширхэг 2.500.000 төгрөгөөр үнэлнэ. Эд зүйлийн үнэлгээг дахин гаргаж хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг. /1хх-ийн 97-98/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Бямбацогтын дахин өгсөн: “...Батсайхан гэх хүний хөөрөг байсан. Тэр хүнд би сүүлд нь шүрэн толгойг нь худалдаж аваад хөөргийг нь өгчихсөн байгаа. Утас нь 99194138 гэсэн дугаартай. Батзориг гэх хүний хөөрөг байсан тэр хүний хөөргийг хүнд нь буцаагаад өгчихсөн байгаа. Утас нь 88011800 гэсэн дугаартай, Ганаа гэдэг эгчийн 17 диаметртэй, сэврээ аяга байсан. Энэ хүний аяга алдагдсан байгаа хохирол төлөгдөөгүй байгаа. Утас нь 99991266 гэсэн дугаартай. Түвшин гэж хүн хуванцар тагштай 5-ын аяга байсан янзлуулах гэж өгсөн тэр нь алдагдсан. Түвшингийн утас 99588353 гэсэн дугаартай. Одгэрэл гэх хүн алтаар эрхний бөө хийлгэх гээд өгсөн байсан тэр нь алдагдсан Одгэрэлийн утасны дугаар одоогоор алга байна. Булгаагийн ээж Цоогий гэж хүн над руу яриулсан байна лээ. Цогтоо гэдэг нь манай хамаатны дүү байгаа юм. Хэрэг болох үед би хөдөө байж байсан болохоор Цогтоо миний өмнөөс анхны тайлбар өгсөн. Цогтоогийн ямар нэгэн эд зүйл алдагдаагүй” гэх мэдүүлэг. /1хх-ийн 99/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Бямбацогтын дахин өгсөн “...Одгэрэл гэх эмэгтэйгийн нэрнээс өөр юу ч байхгүй. Гэрийн хаяг, утасны дугаар, ажлын газар, овог, насыг нь ч мэдэхгүй ш дээ. Надаар эрхний бөөр хийлгэх гэж захиалга өгсөн байсан. Одгэрэл хэзээ ч над дээр хүрч ирээд өөрийнхөө эд зүйлийг нэхэж магадгүй тэр үед нь би л тэр хүний эд зүйлийг нь авсан болохоор хохирлыг би л барагдуулна тэрнээс биш хулгай хийсэн нөхөр хэзээ ч хохирлыг нь барагдуулахгүй. Тэгэхээр Одгэрэлийг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй. Би өөрөө хохирлыг нь барагдуулна. Шүрэн толгойтой хос ээмгийг хүн захиалаад би өөрөө алт шүрийг нь гаргаад хийсэн захиалсан хүн нь надад мөнгө төгрөг өгөөгүй. Надад захиалгаа л өгчихсөн байсан. Сургүй сүлжмэл мөнгөн хазаарыг зарах зорилгоор мөнгөн эдлэл худалдаж аваад би өөрөө хийж байсан. Алтан халбагыг би наадмын өмнө металлаар нь худалдаж авсан. Тэгээд хайлуулж юм хийж амжаагүй байсан. Монгол банкны алтан пайзыг нилээн дээр металланд худалдаж авч байсан. Тэгээд тэрийгээ хайлуулж эд зүйл хийгээгүй байхад хулгайд алдсан” гэх мэдүүлэг./1хх-ийн 100/,

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Ганчимэгийн өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 40 мянгатын 25 дугаар байрны подвалд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн алт мөнгөний дарханы газар ажиллуулж эхэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед дарханы газраа хаагаад явсан. Тухайн өдрүүд нь баяр наадмын өдрүүд таарч байсан тул 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл амрах бодолтой байсан. 2016 оны 7 дугаар сарын 12-ны  өдрийн 11 цагийн үед манай подвалд байдаг оёдолчин Д.Мөнхбат залгаад танай дарханы газарт хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд би 12 цагийн үед дарханы газартаа очиход манай дарханы газрын хаалганы цоож эвдэгдсэн байдалтай онгорхой байсан ба явж ороход сейф эвдэгдсэн байдалтай дотор нь байсан.

1. Ногоон шитгээтэй мана мөнгөн бөгж 1 ширхэг 45.000 тегрөг,

2. Цагаан хаш мөнгөн бөгж 1 ширхэг 50.000 төгрөг,

3. Саарал манатай мөнгөн хос ээмэг 40.000 төгрөг,

4. Мөнгөн цагирган хос ээмэг 35.000 төгрөг,

5. Хар манатай мөнгөн ээмэг 35.000 төгрөг,

6. Бөөрөнхий гинжин унжуургатай мөнгөн ээмэг 60.000 төгрөг,

7.Дөрвөлжин цоохор манан хос ээмэг кулоны хамт 40.000 төгрөг,

8. Том хар манан дундаа болортой мөнгөн кулон 60.000 төгрөг,  

9. Улаан буриад шүрэн шагайны хэлбэртэй мөнгөн хүрээтэй кулон 50.000 төгрөг,

10. Оюу шигтгээтэй мөнгөн бөгж 40.000 төгрөг,

11. Цагаан танан шигтгээтэй мөнгөн ээмэг бугуйвч 100.000 төгрөг,

12. Сувдтай мөнгөн ээмэг 20.000 төгрөг,

13. Бөөрөнхий шаариган холбоостой мөнгөн гинж 80.000 төгрөг,

14. Хавтгай мөнгөн гинж 60.000 төгрөг,

15. Шар хув шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж кулон 80.000 төгрөг,

16. Олон төрлийн чулуутай хүзүүний зүүлт 100.000 төгрөг,

17.Самсунг маркийн цагаан өнгийн гар утас 80.000 төгрөг,

18. Металл шинжлэгч жин 50.000 төгрөг,

19. Мана чулуутай хөх саарал өнгийн хөөрөг,

20. 5 гр мөнгө 10.000 төгрөг,

21. Ногоон замагт манатай мөнгөн сэнжтэй ээмэг 30.000 төгрөг,

22. Усан болортой мөнгөн ээмэг 20.000 төгрөг,

23. Ногоон пийсүутэй мөнгөн ээмэг 20.000 төгрөг алдагдсан байна гэх мэдүүлэг. /1хх-115-116/,

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Л.Батзоригийн өгсөн: “...Би тэр хүнийг танихгүй. 2016 оны 6 дугаар сарын сүүлээр өөрийн судалтай манан хөөргөнд нуух хийлгэхээр дарханы газар гэсэн хаягтай газар байхаар нь оруулж үзүүлэхэд 280.000 төгрөгөөр хийж өгнө гэсэн. Тэгээд би өөрийнхөө хөөргийг үлдээгээд явсан. Тэгээд намайг наадмын өмнө хөөрөг болчихсон шүү ирж аваарай гэхэд нь би хөдөө явсан байсан болохоор очиж авч чадаагүй. Тэгээд наадмаар ирээд 2016 оны 7 дугаар сарын 20-ны үеэр хөөргөө авахаар утас руу нь залгасан чинь хулгай ороод хөөрөг алдчихсан гэсэн. Тэгээд удаагүй сарын дараа юу болсныг тодруулах гээд уг дарханы газар очсон чинь миний хөөргийг олчихсон гээд надад Бямбацогт өгсөн. Тэгэхээр нь би нуухны 280.000 төгрөг төлөөд хөөргөө авсан. Би өөрийнхөө 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Энэ үнэлгээнд сүүлд хийгдсэн алтан нуух орсон байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийнхөө хөөргийг авчихсан. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг. /1хх-ийн 121/,

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч А.Түвшинжаргалын өгсөн: “...Бямбацогт бид хоёр арван жилийн нэг ангид сурдаг байсан. 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр манай нөхөрт ажлын газрын хүмүүс нь мөнгөн аяга бэлэглэсэн юм. Тэрийг нь би унагаад хажууд талыг нь гэмтээчихсэн. Тэгээд Бямбацогтод 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр янзлаад өгөөч гэхэд Бямбацогт тэгье тэгье би аягыг чинь мөнгө нэмээд аягүй гоё болгоод өгье гэж хэлсэн. Тэгээд Бямбацогт сүүлд янзалчихлаа гэж хэлэхээр би Дорнод аймагт байсан болохоор хот орж чадалгүй би тэгэж байгаад очиж авья гэж хэлж байсан юм. Тэгсэн сүүлд сонсоход хулгай ороод мөнгөн аягыг хулгайд алдсан гэж хэлж байсан. Би үнэ хөлсийг нь мэдэхгүй байна манай нөхөрт ажлын газрын хүмүүс нь бэлэглэсэн гэсэн. Ямар ч байсан их гарын мөнгөн аяга байсан. Бямбацогт тэрэн дээр нэмж мөнгө хийсэн байж магадгүй тэрийг мэдэхгүй байна. Би энэ аягыг 550.000 төгрөгөөр үнэлж байна гэж Бямбацогтод хэлсэн. Би алдагдсан мөнгөн аяганы үнэ 550.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг

2017 оиы

тушаалтай хзргийн у.1 уидэслэнI

дугаар зү мөрдөи € авахыг х> бүртгэлт, хэсэгтэй төлөөлөг хэрэг бү[ эдэлж н: байцаагч

[шинжаргал

./1хх-ийн 123/,

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Д.Ганчимэгийн өгсөн: “...Би Бямбацогтыг жил гарангийн өмнөөс таньдаг болсон. Би ер нь олон эд зүйл хийлгэж байсан. 2016 оны 4 дүгээр сарын үед мөнгөн аяга хийлгэхээр дээр үеийн үндсэн модон тагш, 50 орчим грамм хар мөнгөтэй өгөөд үлдээсэн. Тэгээд би гадагшаа явдаг болохоор очиж авч амжаагүй байсан. Тэгэхэд Бямбацогт надад аягыг чинь хийгээд дуусгасан шүү гэж хэлсэн тэр үед нь би очиж амжаагүй байсан тэгээд нэг ирээд аягаа авъяа гэсэн чинь дарханы газар нь хулгай ороод аяга алдагдсан байсан. Үндсэн модон тагшаа багадаа л 250.000 төгрөгөөр үнэлнэ. 50 грамм хар мөнгийг 250.000 төгрөгөөр үнэлж байна. Энэ дээр Бямбацогт өөрөө нэмж мөнгө худалдаж авч дээр нь хийсэн. Ер нь дуусчихсан байсан аяга болохоор 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Би үндсэн тагш болон 50 орчим грамм хар мөнгөний үнэлгээ болох 500.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 125/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Мөнгөнцэцэгийн өгсөн: “...Би 2005 оноос хойш Хархорин захын орчим алт, мөнгө, монет, шүр худалдаж авч цааш зарж борлуулдаг ажил хийж байгаа. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 29-аас 30-ны өдөр /өдрийн сайн санахгүй байна./ Хархорин захын хойд талын явган хүний гүүрэн дээр байж байхад 30 гаруй насны махлагдуу биетэй залуу ирээд “мөнгө авах уу?” гэж асуухаар нь авна гэж хэлэхэд жижигхэн бөөрөнхий хэлбэртэй хайлуулсан мөнгө 525 граммыг гаргаж ирэхээр нь 1 лангын 35.000 төгрөгөөр бодож, нийт 535.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үед нөгөө залуу ломбардны бичиг гаргаж ирж үзүүлээд “энэ ломбарданд 20 граммын алтан бугуйвч 1.300.000 төгрөгөөр зөрүү гаргаж авах уу" гэхээр нь бодож үзээд граммын 70.000 төгрөгөөр авъя гэж хэлж тохиролцоод Төмөр замын уупзвараар вокзал руу эргэж яваад “Нандин” нэртэй ломбарднаас алтан бугуйвчыг нь чөөлөөлж аваад 1.400.000 төгрөг өгсөн. Тэгээд удаагүй 2 хоногийн дараа тэр залуу дахиж ирээд “манай ээжийн хөөрөг байгаа авах уу” гэхээр нь шинэ цагийн хөөрөг бол ямар ч хөөрөг байсан авахгүй гэж хэлэхэд жижигхэн хөөрөгний алтан нуухтай мөнгөн халбагатай шүрэн толгой гаргаж ирээд 250.000 төгрөгөөр зарна гэхээр нь шүрэн толгойг нь үзэхэд хорхой эдсэн шүд байхаар нь 150.000 төгрөгөөр авна гэхэд “за за” гэж хэлээд надад 150.000 төгрөгөөр зарсан. Цагаан өнгийн цамцтай 30 гаруй насны бор царайтай залуу байсан. Өөр содон шинжийг анзаарч хараагүй. Тэр залуу анх ирэхдээ эхнэр 2 хүүхэдтэйгээ ирээд алт мөнгөний дарханы ажил хийдэг, мөнгөн аяга хийх гэж байгаад больчихлоо манай эхнэрт мөнгөний хэрэг гараад зарж байгаа гэж хэлэхээр нь итгээд худалдаж авсан Харин алтан бугуйвчийг нь асуухад манай эхнэрийн хэрэглэж байсан бугуйвч байгаа юмаа гэж хэлж байсан. Тэр бугуйвч нь хийц муутай их болхи хийчихсэн байсан. Би хохирол мөнгөө гаргуулж авч байж дээрхи эд зүйлсийг худалдаж авч өгнө. Эгчид нь өөр ямар ч арга байхгүй байна. Би тэр эд зүйлсийг граммлаад зарчихсан болохоор одоо буцааж олох арга байхгүй. Харин шүр толгой нь Уртцагаанд байдаг Энхжаргал гэдэг залууд зарчихсан.” гэх мэдүүлэг./1хх-ийн 130-131/,

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Рэнцэндоржийн өгсөн: “...Би 2000 оноос хойш Уртцагаан худалдааны төвд алт мөнгө худалдаж авдаг ажил хийж байгаа. 2016 оны 08 дугаар сарын 10-12-ны өдөр /өдрийн сайн санахгүй байна./ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Уртцагааны урд байрлах “Эртний эдлэл" дэлгүүрийн лангуун дээр сууж байхад өдөр 15 цагийн үед гаднаас 30 орчим насны махлагдуу бор залуу орж ирээд бор өнгийн сум эрээн өнгийн ясан оруулгатай хэт хутга гаргаж ирээд “ийм хутга авах уу” гэхээр нь үнийн асуухад 80.000 төгрөг гэж хэлэхээр нь худалдаад авчихсан. Тухайн үед би өөр ямар нэгэн зүйл асуугаагүй. Тэр залуу олон юм яриагүй хутгаа зарчихаад явчихсан. Уг хутганы үнэлгээ нь 230.000-аас 280.000 төгрөгний үнэлгээтэй байдаг. Тухайн үед зах зээлийн үнэлгээнээс арай багаар орж ирсэн нь үнэн, гэхдээ мөнгөний хэрэг гараад гэхээр нь худалдаад авчихсан. 30 гаруй насны бор царайтай, цэнхэр өнгийн юүдэнтэй цамцтай махлагдуу биетэй залуу байсан. Уг алдагдсан эд зүйл нь миний хуурай дүү Бямбацогтын алдагдсан эд зүйл болж таараад хутгыг нь авч ирж өгч байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 132-133/,

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Цогтоогийн өгсөн: “...Би Бямбацогт ахын хамаатны дүү нь байгаа юм. Миний бие Бямбацогт ахад туслахаар ажилладаг юм. Алдсан эд зүйлүүд дунд миний эд зүйл байхгүй бүгд Бямбацогт ахын эд зүйлүүд байгаа юм. Тухайн хэрэг болсон үед би дарханы газартаа ажиллаж байсан бөгөөд Бямбацогт ах хөдөө ажлаар явсан байсан тул би анх өргөдөл бичиж мэдүүлэг өгч байсан юм. Хазаар сейфэн дотор хуванцар цагаан саванд байж байсан. Уг ээмэг сейфэн дотор алт хийдэг саванд цул алтнуудтай цуг байж байсан нь алдагдсан. Алтан халбага, монгол банкны алтан пайз хоёр дээрхи сейфэн дотор алт хийдэг төмөр саванд алтнуудтай хамт байсан. Сейфэн дотор хуванцар саван дотор байсан нь алдагдсан байсан” гэх мэдүүлэг/1хх-ийн134/,

Мөрдөн байцаалтанд гэрч С.Чойнзангийн өгсөн: “...Тэр хүнийг урд нь намайг ээжийнхээ лангуун дээр зогсож байхад мөнгө авч ирсэн гэдгээр нь таниж байна. Тэрнээс өөрөөр танихгүй. Намайг ээж Цэрэндолгорынхоо лангуун дээр зогсож байхад тэр залуу хүрч ирээд “мөнгө авах уу” гэхээр нь авна гэсэн чинь мөнгөн аяганы 3 ширхэг ёроол гаргаж ирсэн тэгэхээр нь тэрийг нь граммлаад худалдаж авахаар болоод 300 орчим мянган төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр өдрөөс хэд хоногийн дараа тэр залуу дахиж хүрч ирээд мөнгөн аяганы ёроол надад үзүүлээд тэрийгээ 300 орчим мянган төгрөгөөр зарна гээд тэрийг нь худалдаж авсан. Уг мөнгөнүүдийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй тэр залуу өөрийгөө алт мөнгөний дарханаар ажилладаг гэж хэлсэн. Тэр залуу ганцаараа л ирсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 138/,

2017 оь I

албан

142-14

байца<

цаг 21

шүү: к талс бүЛ1 ӨГӨ> ӨГӨ)

заа<

мэ,с

нэи

хуг:

хүь

бү|

УЧ1

да

ТЭ1

за

б>

үь

Тс

image23

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Цэрэндолгорын өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын эхээр лангуун дээрээ сууж байхад тэр залуу орж ирээд “мөнгө авах уу” гэхээр нь авъя гэсэн чинь мөнгөн аяганы дотор гаргаж ирэхээр нь би тэр залуугаас чи юу хийдэг юм гэсэн чинь би алт мөнгөний дархан хийдэг гэж хэлсэн тэгээд уг мөнгийг 100 грамм орчим цагаан мөнгөн байхаар нь худалдаж авсан. Тухайн үед тэр залууд 140.000 төгрөг өгсөн. Надад зарахаас өмнө тэр залуу манай хүүхдэд 3-н аяганы ёроол болон өөдсөн мөнгөнүүд авч ирж зарсан гэдгийг сүүлд нь хүүхдээсээ сонссон. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Тэр залуу өөрийгөө алт мөнгөний дарханаар ажилладаг гэсэн. Ер нь алт мөнгөний дарханууд илүү гарсан юмнуудаа авч ирж зардаг юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 139/,

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Цогзолмаагийн өгсөн: “...Би Нарантуул зах дээр алт монетон эдлэл дээр зогсдог юм тэгтэл 2016 оны 8 дугаар сард байсан байх яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Би Нарантуул зах дээрээ байж байхад нэг залуу хүрч ирээд та хөөрөг авах уу гээд цэнхэр өнгийн жижиг шүрэн толгойтой хөөрөг үзүүлэхээр нь энд авдаггүй юм хөөрөг авдаг тусдаа газар байдаг юм гээд хөөрөг зардаг газрыг зааж өгөөд явуулсан. Тэрнээс 10-аад хоногийн дараа эртний танил Бямбацогт над дээр ирээд эгчээ би хамаг юмаа ухуулсан гээд надад алдсан зүйлүүдийнхээ зургийг үзүүлээд та ийм юм орж ирвэл хэлээрэй гэж хэлсэн тэгээд хэд хоногийн дараа надад цэнхэр хөөрөг үзүүлсэн залуу халамцуу нарантуул зах дээр толгойгүй цагаан шаргал өнгийн хөөрөг барьчихсан “ийм хөөрөг авах уу” гэхээр нь Бямбацогт санаанд ороод би цагдаа дуудсан чинь тэр залуу цагдаа хараад зугтаасан. Тэгээд тэр цагдаа араас нь хөөцөлдөж байгаад барьж авсан. Давхраатай том алаг нүдтэй дунд зэрэг нуруутай 30 гаран насны тийм залуу байсан. Зурган дээр харуулсан хүн мөн байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 140/,

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Мөнхбатын өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 12-ны өглөө 10 цаг 30 минутанд засварынхаа газар ганцаараа хүрч ирээд подволын гадна талын төмөр хаалгаа онгойлгох гэтэл цоож нь эргэж онгойсон хэрнээ дотор талд нь нэг зүйл тээглэх шиг болохоор нь буцаж түлхүүрээ 2 эргүүлээд онгойлгоод түлхсэн чинь хаалга онгойсон. Тэгсэн чинь хаалганы дотор талаас нь урт хар өнгөтэй савхин гадартай ташуурыг хаалга налуулаад тавьчихсан байсан нь хаалга нь онгойгоод унахаар нь би тухайн үедээ юу юм бол гэж бодоод хүн орж ирээд гарахдаа орхисон доо гэж бодоод цааш нь холдуулж тавиад коридор луу ороод гэрлээ асаагаад цаашаа эргэсэн чинь Цогоогийн алт мөнгөний хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь би Цогоогийн дарханы газар онгорхой байна даа гэж бодчихоод дахин цааш алхсан чинь нөгөө талд байрлах Дархан Чимгээ эгчийн дарханы газрын гэрэл нь унтарсан харанхуй хэрнээ хаалга нь онгорхой байхаар нь шууд буцаж гүйж гараад 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Манай оёдол засварын газраас алдагдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг./1хх-ийн 144/,

Мөрдөн байцаалтанд сэжигтэн Э.Энхтүвшингийн өгсөн: “...Би уг хөөргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагаан худалдааны баруун урд үзүүрт явж байхад 24 орчим насны 165 орчим см өндөртэй шардуу царайтай, бага зэргийн сахалтай, бага зэргийн согтуу залуу уг хөөргийг 50.000 төгрөгөөр зарлаа мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн тэгэхээр нь хартал гайгүй боломжийн хөөрөг байхаар нь аваад ашиг ольё гэж бодоод 50.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд өнөөдөр мөнгөний хэрэг гараад Нарантуул худалдааны төв дээр зарах гээд явж байтал энэ хөөргийг хулгайн хөөрөг гээд намайг цагдаа нар бариад авсан. Надад энэ хөөрөгний талаар өөр мэдэх зүйл байхгүй. Энэ хөөргийг хүнээс худалдаж авсан талаар мэдэх хүн байхгүй. Би 2016 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гэртээ байсан. Би 11-ний өдөр нь гэрийнхэнтэйгээ хуушуур хийж идээд орой нь гэртээ хоносон гэдгийг эхнэр хүүхэд маань мэднэ. Би энэ хөөргийг хулгай хийгээгүй шалгадаг журмаар шалгуулмаар байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 182/,

Мөрдөн байцаалтанд сэжигтэн Э.Энхтүвшингийн өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр би хулгай хийхээр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд өдөр 14 цагийн үед очсон. Хужирбулангийн цэргийн анги руу өгсдөг замын ертөнцийн зүгээр зүүн талд гудамжинд байх хашааны завсраар харахад хоёр гэртэй хоёулаа ил цоож зүүсэн байхаар нь хашааны хаалгыг нь нээж ороод зүүн талын гэрийн цоожийг амбаарын хажууд байсан сүхээр цохиж ороод уг гэрээс марк нь тодорхойгүй 40 инчийн зурагт Самсунг галакси таб авсан.  Уг гэрээс гараад хажуугийн гэрээс толины урд байсан байхаа эмэгтэй хүний монетон гинж 1ширхэгийг авсан. Өөр эд зүйл аваагүй. Уг айлаас гараад зурагтаа үйлдвэр кабинетэд нэрийг нь мэдэхгүй ломбарданд 150.000 төгрөгний барьцаанд, самсунг галакси таб нь асахгүй болохоор нь уг хашааны гадаа шидчихсэн, монетон гинжийг хороололд нэрийг нь мэдэхгүй ломбарданд 120.000 төгрөгний барьцаанд тавьсан. Уг мөнгөөрөө гэртээ хоол ундны зүйл аваад дуусгасан. Би ганцаараа зурагтаа өргөж гарч яваад такси бариад явсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Ариунболд дээр 145.2-оор эрүүгийн хэрэг үүссэн алт мөнгөний дархан ухсан хэргээр шалгагдаж байгаа” гэх мэдүүлэг,

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 12-15, 22, 25-26, 83-88, 104-107/, эд зүйлийн үнэлгээ хийсэн акт /1хх-ийн 31-32,36,/, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 108-109/, Эд зүйлийн үнэлгээ /хх110-112, 118-119/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 198/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 199/, Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтэсийн лавлагаа /1хх-ийн 202/, Ерөнхий прокурорын газрын эрүүгийн хэргийн төв архивын лавлагаа /1хх-ийн 203/, хэргийн хохирлын тооцоо /1хх-ийн 235/, шүүгдэгч Э.Энхтүвшингийн хүсэлт /2хх-ийн 7-8/ зэрэг тус тус болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Энхтүвшинг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 3-1360 тоотод оршин суух хохирогч М.Гантөмөрийн гэрийн хаалгыг эвдэн орж, 280.000 төгрөгний үнэ бүхий монетон гинж 1ш, 90.000 төгрөгний үнэ бүхий монетон бөгж 1ш, 90.000 төгрөгний үнэ бүхий монетон кулон, 50.000 төгрөгний үнэ бүхий мөнгөн ээмэг, гинж, кулоны хослол зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 565.000 төгрөгийн, мөн өдрөө буюу 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 3-1360 тоотод оршин суух хохирогч М.Нарантуяагийн гэрийн хаалгыг эвдэн орж, 600.000 төгрөгний үнэ бүхий ЛЖ лед  “LG LED” 42 инчийн зурагт, 50.000 төгрөгний үнэ бүхий Самсунг галакси /Samsung galaxy/ таблет зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 650.000 төгрөгийн,  2016 оны 7 дугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар байрны 2 дугаар орцны подвалд байх хохирогч Н.Бямбацогтын ажиллуулдаг дарханы газрын хаалганы хаалт төмөр болон бүргэд хаалгыг эвдэн орж, 36.141.000 төгрөгийн үнэ бүхий алт, мөнгө, монетон эдлэлүүдийг хулгайлсан, мөн өдрөө буюу 2016 оны 7 дугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар байрны 2 дугаар орцны подвалд байх хохирогч Н.Ганчимэгийн дарханы газрын хаалганы хаалт төмөр болон бүргэд хаалгыг эвдэн орж, хохирогч Н.Ганчимэгийн 735.000 төгрөгийн үнэ бүхий алт, мөнгө, монетон эдлэлүүдийг хулгайлан авч, бусдад нийт 38.091.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Э.Энхтүвшинг давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Э.Энхтүвшин дээрхи гэмт хэргийг үйлдсэн болон хохирогч М.Нарантуяа, Н.Ганчимэг, М.Гантөмөр нарт учруулсан хохирлын хэмжээ болох 1.950.000 төгргөрийн хохирлыг хүлээн зөвшөөрч маргаагаагүй хэдий ч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн  гаргасан эд зүйлийн үнэлгээ болох 20.424.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч /1хх-ийн 110-111/ Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээ болох 36.141.000 төгрөгийн /1хх-ийн 108-109/ хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй, мөн шүүгдэгч “...21 см хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг биш 1 ширхэг байсан, хэт хутга байсан боловч тоноггүй байсан, мөнгөн хазаар болон алтан халбага, алтан пайз, эмэгтэй хүний мөнгөн бүс, алтан эдлэлүүд байгаагүй мөртлөө сүүлд нэмэгдсэн байна” гэж татгалзсан боловч шүүгдэгчийн хүлээн зөвшөөрч байгаа гэх Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн  гаргасан эд зүйлийн үнэлгээгээр дээрхи байгаагүй гэх эд зүйлсээс үнэлэгдэн тооцогдсон байгаа болон шүүгдэгчийн “...хэт хутга байсан гэхдээ тоноггүй байсан” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт, хохирогчийн мэдүүлэг /1хх-ийн 94-96/, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 112-113/, шүүгдэгчийн сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлсэн зөрүүтэй мэдүүлгүүд зэргээр шүүгдэгчийн татгалзал үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Э.Энхтүвшинд ял оногдуулахдаа давтан гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Э.Энхтүвшин урьд 2005 оны 1 дүгээр сарын 04-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар, 20 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулж, 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж байсан гэх баримт хэрэгт авагдсан хэдий ч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар дээрхи ялтай байдал нь хамрагдаж байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Энхтүвшин нь бусдад 38.091.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсанаас хохирогч нарт хохирол төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хохирогч М.Гантөмөрт 565.000 төгрөгийг, хохирогч М.Нарантуяад 650.000 төгрөгийг, хохирогч Н.Бямбацогтод 36.141.000 төгрөгийг, хохирогч Н.Ганчимэгт 735.000 төгрөгийг тус тус  Э.Энхтүвшингээс гаргуулж олгох нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Э.Энхтүвшин 222 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Энэбишийн Энхтүвшинг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Э.Энхтүвшингөөс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 9 / ес/ жил 1 /нэг/  сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Энхтүвшинд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Энхтүвшингийн цагдан хоригдсон 222 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

6. Э.Энхтүвшинд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Энхтүвшингийн ар гэрээс хувьд ногдох хөрөнгөөс нийт 38.091.000  төгрөгийг гаргуулж хохирогч М.Гантөмөрт 565.000 төгрөг, хохирогч М.Нарантуяад 650.000 төгрөг, хохирогч Н.Бямбацогтод 36.141.000 төгрөг, хохирогч Н.Ганчимэг 735.000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.Энхтүвшинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ

                                           ШҮҮГЧ                            Т.ШИНЭБАЯР

                                                                                       Э.ЧИНГИС