Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 53

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ө.Мөнхнавч,

          Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо

                                Хохирогч Б.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн .... дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Г.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч Г.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт иргэн Б.Дд 2 тооны бярууг 500,000 төгрөгөөр зарна гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 450.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт иргэн Д.Сд 60 тооны ямааг 2,400,000 төгрөгөөр зарна гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 2.120.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт:  Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: ... 2016 оны 11 сарын 09-ний өдөр хүүхдийнхээ гэрчилгээг авах гээд явж байхад Соёмбо цогцолборт таарсан. Бяруу авах хүн байна уу гээд надаас сурахаар нь хүнээс асууж өгье, чи надад утасны дугаараа өгчих, хямдхан бяруу хүн авах байлгүй гээд явсан. Маргааш өглөө залгахаар нь хүнээс асуусан ч юмгүй, очоод эхнэртээ хэлээ хоёулаа аваад хөдөө аваачаад тавьчихья гээд би авахаар болсон. 2016 оны 11 сарын 10-ны өдөр үнээ хөлсөө тохирье гээд Тийг гэртээ дуудаж авчираад үнэ хөлсөө тохирооод нэг бярууг 250.000 төгрөгөөр өгөхөөр болоод эхний ээлжинд 250.000 төгрөг өгсөн. Мөнгө өгөхөд маргааш би хөдөө гэр лүүгээ явна, үүц хоолоо авчирна, чиний бяруунуудыг 25-ны дотор авчирч өгнө гээд явсан. Тэр үед мах шөл хэрэгтэй байсан. Нэг бярууг нь авчирч манай хадам өнгөрчихөөд хэрэглэх хэрэгтэй байна гээд ярихад хоног хураалтаас өмнө авчирч өгөлгүй яахав гээд явсан. Тэр чигээрээ алга болоод 12 сарын 20-ны үед Өргөн рүү их цас орчихсон ирж болохгүй байна, найз нь түлшгүй болчихлоо, надад түлшний мөнгө явуул гэхээр нь за гээд би маргааш өглөө нь шууд данс руу мөнгө хийсэн, данс өгсөн хүнийх нь дансны эзнийг танихгүй гээд байгаа. ... 450.000 төгрөгний хохирлын мөнгөө аваагүй байгаа гэв.

Шүүгдэгч Г.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 01 сарын 08-ны орой 20 цаг өнгөрч байхад найз Аийн хамт нэг машин зогсоогоод тэр машинд А бид 2 суугаад тэр жолоочтой юм ярилцсан чинь манай нутгийн хүн байсан манай эгч нарыг таниад байсан тэгээд би нэр ус, утасны дугаараа солилцсон тэр жолоочийг С гэдэг “би Сд мөнгө төгрөгний асуудал байгаа талаараа хэлсэн” тэгэхэд С “би мал авч байгаа” гэхээр нь “надад манай эгч мал өгчих байхаа эгч 30 тооны ямаа зарах байх би өөрөөсөө 30 тооны ямаа зарна нийт 60 тооны ямаагаа нэг бүрийн үнийг 40.000 төгрөгөөр бодож нийт 2.400.000 төгрөг болно” гэсэн чинь С тэгвэл “би авья” гээд маргааш уулзахаар болсон. Маргааш буюу 2017 оны 01 сарын 09-ний орой 19 цагийн үед би С рүү залгаад “эмнэлэгт хүргэн ахын бие муу байгаа эм тарианы мөнгө хэрэгтэй байна” гэхэд за тэгвэл би ээжээс мөнгө аваад хэлье гээд утсаа тасалсан. Тэгээд удаагүй С лүү би залгаад мөнгө чинь бүтэж байна уу гэхэд “надад одоо 120.000 төгрөг байна” гэхээр нь би “боломж байвал машинтайгаа ирээд надад өгчих” гэсэн чинь С гэрийн гадаа ганцаараа ирээд надад бэлнээр 120.000 төгрөг өгчихөөд явсан. Тэр орой тэр мөнгөө үрээгүй. 2017 оны 01 сарын 10-ны өдөр 13 цагийн үед би С лүү залгаад “чиний мөнгө чинь бүтсэн үү мөнгө хэрэгтэй болчихлоо” гэсэн чинь арай бүтээгүй байна гээд утсаа салгасан. Дараа нь 14 цагийн үед би дахин залгаад мөнгө чинь бүтсэн үү гэсэн чинь мөнгө бүтсэн би 1 дүгээр сургуулийн гадаа зогсоол дээр байна гэхээр нь би ганцаараа явж очсон. Би очоод Сгийн машины урд сандал дээр суугаад бэлэн 2 000 000 төгрөгөө авсан гэсэн. ... Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зүс таних Дтэй гэрт нь уулзаж надад хямд бярууны 3 мах байна зарна гэсэн чинь Д би эхнэрээсээ асуугаад чамд эргээд хэлье гээд бид 2 салсан тухайн үед Дгийн утасны дугаарыг авсан байсан. Тэгээд би Д лүү өдөр залгаад “нөгөө бярууны махаа авах уу” гэж хэлсэн чинь авна гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд би Дгийн гэрт нь очоод махаа ямар үнээр өгөх талаар ярьж байгаад бярууны махаа нэг бүрийн үнийг 250.000 төгрөгөөр бодож зарахаар болж тохироод тухайн үед Д бэлэн мөнгө байхгүй данснаас мөнгө гаргаж өгнө гээд бид 2 салсан. Тэгээд 14 цагийн үед Д урьдчилгаа мөнгө болгож төгрөгийг өгсөн, үлдэгдэл мөнгөө бяруугаа авч ирсэний дараа өгөхөөр тохирсон. Би өдөр хоногийг нь сайн мэдэхгүй байна дахин Д лүү залгаад машины бензин дуусчихсан мөнгө төгрөгний хэрэг байна чи надаа 200.000 төгрөг өгчих гэсэн чинь Д данс байна уу гэхээр нь огт танихгүй хүний дансруу төгрөг шилжүүлэн авсан. Би Дд бярууны махаа 2016 оны 11 сарны 25-ны өдөр авч ирж өгнө гэж хэлээд дахин уулзаагүй. Би Дд учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/

Хохирогч Б.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 сарын эхээр би Соёмбод байрлах улсын бүртгэлийн хэлтсээс хүүхдийнхээ гэрчилгээг авах гээд явж байхдаа зүс таних Ттэй тааралдаад мэнд мэдчихээд байж байсан чинь Т хямдхан бяруу зарах гэсэн юм авах хүн байна уу гэж асуухаар нь би хүнээс асууя гэсэн чинь намайг утасныхаа дугаарыг өгчих гээд дугаар тэмдэглэж авсан. Тэгээд маргааш өглөө нь 11 сарын 10-нд Т надруу яриад яасан хүнээс асуусан уу гэхээр нь би “гайгүй хямд юм бол би авья, үнэ хөлсөө ярьж тохиролцоё чи манайд хүрээд ирэх юм уу” гэсэн чинь, Т “тэгье” гэж хэлээд манай гэрт тэр өдөр 12 цагийн үед ирсэн. Тэгээд Т бид 2 бярууныхаа махны үнэ хөлсийг ярьж тохироод нэг бярууны махыг 250.000 төгрөгөөр тохирч нийт 2 бяруу авахаар болж 2 бярууг 500.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгсэн Т нь би идэш хоолондоо 2-3 хоногийн дараа Өргөн сумын Аргалын уул гэх газар луу явна, тэгэхдээ чиний 2 тооны бярууг аваад ирнэ тэгэхээр надад эхний ээлжинд нэг бярууных нь мөнгийг нь өгчих, банкны зээл төлөлттэй болчихоод байна гэж хэлсэн... Тэгээд би 14 цагийн үед Ттэй морьтой хөшөөний баруун талд гудамжинд уулзаад 250.000 төгрөг бэлнээр өгсөн юм... Тэгээд 2016 оны 11 сарын 21-нд Т надруу яриад “манай энд цас их орсон, явах гэсэн чинь түлшний мөнгөгүй болчихсон байна, би Өргөн сумын төв дээр байна, би түлшний мөнгөгүй болчихсон байна, мөн ойр зуурын юм авах гээд” гэхээр нь би “за за би явуулья” гэж хэлээд утсаа салгасан. Тухайн үед би тэр өдөрт нь явуулаагүй, тэгсэн маргааш нь Т надруу дахиж залгаж яриад “дансны дугаараа өгье, чи мөнгө шилжүүлчих, одоо түлшээ аваад маргааш юм уу, нөгөөдөр очно мөнгөө явуул” гэж хэлсэн. Тэгээд би 200.000 төгрөгийг Хаан банкны ...... гэсэн дансруу би өөрийнхөө нэрээр шилжүүлсэн. Харин уг данс нь өөр хүний нэртэй байсан ба хэн гэдэг нэртэй байсныг нь хэлж мэдэхгүй байна. Тэр өдрөөс хойш Т надруу нэг ч холбогдоогүй. Мөн би өөрөө .... гэсэн дугаар луу нь залгахаар утас нь холбогдохгүй байсан... Уг асуудлыг манай эхнэрА л мэдэж байгаа... Надад учирсан 450.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37 /,

Хохирогч Д.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 01 сарын 08-ны орой 20 цагийн орчимд зүс таних Ттэй зүүн талын хар замын хажууд байдаг шар дэлгүүрийн урд тааралдсан чинь надаас “та мал авч байгаа юу гэж асуухаар нь” би “ямар мал байгаа юм бэ, үнэ тохирвол мал авч байгаа” гэж хэлсэн. Тэгсэн манай эгчийн нөхрийн бие муу сахиуртай байгаа хүнд байгаа мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Тухайн үед нь би Тийн эгчийнх нөхөр нь мотоцикльтой онхолдоод эмнэлэгт ирсэн талаар хүнээс сонсож байсан болохоор Тэд би бүдүүн эм ямаа 40.000 төгрөгөнд авна гэж хэлсэн чинь тэгвэл би эгч болон гэрийнхэнтэйгээ уулзаад мөнгө цаасны хэрэг болвол эргээд ярья гэж хэлээд салцгаасан. Тэгээд 2017 оны 01 сарын 09-ний орой ... дугаарын утсаар Т байна гэж яриад гэрийнхэнтэйгээ ярьсан, эгч бид 2 ярилцаад 60 тооны ямаа өгье, маргааш явж малаа өгч авалцая, харин надад яг одоо 120.000 төгрөг хэрэг болоод байна, хүргэн ахын эм тариа авах гэсэн юм, би одоо яг эмнэлэг орох гээд байж байна гэсэн. Тэгэхээр нь би хүнээс асуугаад эргээд хариу өгье гэж хэлээд утсаа тасалсан, тэгээд би ээж Нтэй уулзаад “надад 120.000 төгрөгний хэрэг болоод байна, маргааш таньд өгье та зээлүүлчих” гэсэн чинь “чи орой болсон хойно мөнгөөр яах гэж байгаа юм” гэхээр нь би “хүнээс мах авах гэж байгаа юм, эмнэлэгт ах нь муу байгаа эм тариа авах гэж байгаа юм гэсэн” гэж хэлсэн чинь тэг тэг гээд 120.000 төгрөг өгсөн. Тэгээд би мөнгөө авчихаад Т рүү утсаар яриад “мөнгөө бүтээчихлээ чи хаана байна” гэсэн чинь “чи манай гэрт хүрч ирээд өгчих” гэж хэлэхээр нь би гэрийг нь заалгаад гэрт нь очоод нөгөө мөнгөө тоолж өгчихөөд явсан. 2017 оны 01 сарын 10-ны өглөө 11 цагийн орчимд Т надруу яриад чи мөнгөө бэлдчих, эгч 30 тооны ямаа өгье гэж байна, би 30 тооны ямаа өгнө, өөр адуу өгч магадгүй гэж хэлсэн. Би төрсөн дүү Уын нэр дээр байдаг Тоёота алион маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ... -нд 4.000.000 төгрөгөнд барьцаалан тавьсан... Т надруу яриад “надад 2.000.000 төгрөг хэрэг болчихлоо, эгч бас мөнгө төгрөг асуугаад ахад эм тарианы мөнгө хэрэгтэй би ч бас цагдаа дээр мөнгө төгрөг өгөх гээд байна, би 60 тооны ямааны 1 ямааг нь 40.000 төгрөгөөр бодоод 60 тооны ямаа нь 2.400.000 төгрөг болж байна гэж хэлсэн. Тэгээд эгчтэйгээ ярьж байгаад өөр мал өгч магадгүй чи мөнгөтэй яваарай гэж хэлсэн. Тэгсэн Т надруу 01 сарын 10-ны өдөр 14 цагийн орчимд дахин залгаж яриад бид хоёр 1 дүгээр 10 жилийн гадаа уулзахаар болсон. Тэгсэн Т ганцаараа ирсэн ба тэр үед би найз Батболдын эхнэр Бтэй хамт явж байсан ба Т миний машинд орж ирэхээр нь би 20.000-тын дэвсгэрт 100 ширхэгийг тоолж Тэд өгөхөд өөрөө бас тоолж аваад явсан. Тэгээд орой Т рүү залгаад маргааш өглөө эрт 04 цагийн орчимд явья гэж хэлсэн чинь тэгье гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө эрт гэрийнх нь гадаа очсон чинь гэр нь цоожтой, утас нь холбогдохгүй байсан... Надад 2.120.000 төгрөгний хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 /,

Гэрч З.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 сарын 10-ны өдөр нөхөр Дгийн хамт гэртээ байж байсан чинь гаднаас нэг танихгүй эмэгтэй ганцаараа ирсэн. Нөхөр Дтэй бяруу зарах талаар ярьж байсан. Тэгээд удаагүй нөгөө эмэгтэй ч гараад явсан ба нөхөр Д нь эхлээд нэг бярууны мөнгийг нь өгчих гэж байна гээд бэлэн мөнгө байхгүй байсан учир миний Хаан банкны ... гэсэн дугаартай данснаас 250.000 төгрөг аваад нөгөө Т гэх эмэгтэйд өгчихлөө гэж хэлж байсан. 2016 оны 11 сарын 20-ны өдөр Т гэх эмэгтэй нөхрийн утасруу .... дугаарын утсаар залгаж яриад түлшгүй болсон талаар яриад, мөнгө нэмж шилжүүлэх талаар яриад байсан. Тэгээд нөхөр Д гэрт байсан бэлэн мөнгөнөөс 200.000 төгрөгийг авч гаргаад нөгөө Т гэх эмэгтэй рүү шилжүүлэхээр гарч явсан. Тэрнээс хойш дахиж нөгөө Т гэх эмэгтэй залгаж яриагүй, мөн утсаа ч аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 /,

Гэрч Д.Уын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 01 сарын 10-ны өдөр манай ах С нь өөрийн биеэр ирж уулзаад “ахад нь мөнгөний хэрэг байна, яаралтай зээл аваад өгчих гэж гуйхаар нь би өөрийн эзэмшлийн Тоёота алион маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ... -ний барьцаалдан зээлдүүлэх газарт 4.000.000 төгрөгөөр барьцаалсан. Тэгээд С ахын гэрийнх нь гадаа очоод ах Сд бэлнээр 4.000.000 төгрөг өгчихөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 45-46 /,

Гэрч У.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 01 сарын 10-ны өдөр такси барих санаатай зогсож байтал найз С машинтайгаа явж байгаад зогссон. Тэгээд С 1-р сургуулийн гадаа машинтайгаа түр зогссон ба надад хөдөөний таньдаг хүүхэн байгаа юм, ах нь гэлүү, дүү нь хөдөө мотоцикльтой явж байгаад аваарт орчихсон гэж байна, зайлуул мөнгө хэрэгтэй байгаа юм гэнээ гэж ярьж байсан. Тэгээд удаагүй С машинаасаа мөнгөө аваад буусан ба нэг танихгүй эмэгтэй хүнтэй гадаа уулзаад зогсож байснаа тэр 2 машинд орж ирж суусан ба нөгөө эмэгтэй жолоочийн урд талын суудал дээр суусан. Тэгсэн С 20.000 мянгатын нэг боодол мөнгө өгч байсан ба нөгөө хүүхэн уг мөнгийг аваад тоолж байхдаа 100 ширхэг байна гэж байсан, тэр үед би 2.000.000 төгрөг байна даа гэж бодож байсан. Тэгээд нөгөө эмэгтэй буугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 /,

Гэрч Д.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 01 сарын эхээр санаж байна том хүү С орой 20-21 цагийн орчимд гэртээ байж байсан чинь орж ирээд ээжид мөнгө байна уу, мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би яах гэсэн юм, ээжид нь байгаа нь л 120.000 төгрөг байна гэж хэлсэн чинь хүү С байгаа 120.000 төгрөгөө өгчих гэж хэлээд удаахгүй өгчихнө гэж хэлээд авсан. Тэгээд би мөнгөөр яах гэж байгаа юм гэж асуусан чинь би нэг хүнтэй наймаа хийх гээд байгаа юм, удаахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 /,

Гэрч Г.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т нь миний төрсөн дүү... Миний хувьд Т нь С гэх хүнд ямаа зарна гэж огт яриагүй. Би Тийг ямаа болон мал зарна гэх зүйл огт сонсоогүй... Миний мэдлийн мал гэж надад огт байхгүй... Мөн Тийг хүнд мал зарна гээд хүнээс мөнгө авсан талаар ч огт мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 52-53 /,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-102/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч Г.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт иргэн Б.Дд 2 тооны бярууг 500,000 төгрөгөөр зарна гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 450.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: ... 450.000 төгрөгний хохирлын мөнгөө аваагүй байгаа ... гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Г.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зүс таних Дтэй гэрт нь уулзаж надад хямд бярууны 3 мах байна зарна гэсэн чинь Д би эхнэрээсээ асуугаад чамд эргээд хэлье гээд бид 2 салсан тухайн үед Дгийн утасны дугаарыг авсан байсан. Тэгээд би Д лүү өдөр залгаад “нөгөө бярууны махаа авах уу” гэж хэлсэн чинь авна гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд би Дгийн гэрт нь очоод махаа ямар үнээр өгөх талаар ярьж байгаад бярууны махаа нэг бүрийн үнийг 250.000 төгрөгөөр бодож зарахаар болж тохироод тухайн үед Д бэлэн мөнгө байхгүй данснаас мөнгө гаргаж өгнө гээд бид 2 салсан. Тэгээд 14 цагийн үед Д урьдчилгаа мөнгө болгож төгрөгийг өгсөн, үлдэгдэл мөнгөө бяруугаа авч ирсэний дараа өгөхөөр тохирсон. Би өдөр хоногийг нь сайн мэдэхгүй байна дахин Д лүү залгаад машины бензин дуусчихсан мөнгө төгрөгний хэрэг байна чи надад 200.000 төгрөг өгчих гэсэн чинь Д данс байна уу гэхээр нь огт танихгүй хүний дансруу төгрөг шилжүүлэн авсан. Би Дд бярууны махаа 2016 оны 11 сарны 25-ны өдөр авч ирж өгнө гэж хэлээд дахин уулзаагүй ... гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 сарын эхээр би ... зүс таних Ттэй тааралдаад мэнд мэдчихээд байж байсан чинь Т хямдхан бяруу зарах гэсэн юм авах хүн байна уу гэж асуухаар нь би хүнээс асууя гэсэн чинь намайг утасныхаа дугаарыг өгчих гээд дугаар тэмдэглэж авсан. Тэгээд маргааш өглөө нь 11 сарын 10-нд Т надруу яриад яасан хүнээс асуусан уу гэхээр нь би “гайгүй хямд юм бол би авья, үнэ хөлсөө ярьж тохиролцоё чи манайд хүрээд ирэх юм уу” гэсэн чинь, Т “тэгье” гэж хэлээд манай гэрт тэр өдөр 12 цагийн үед ирсэн. Тэгээд Т бид 2 бярууныхаа махны үнэ хөлсийг ярьж тохироод нэг бярууны махыг 250.000 төгрөгөөр тохирч нийт 2 бяруу авахаар болж 2 бярууг 500.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгсэн Т нь би идэш хоолондоо 2-3 хоногийн дараа Өргөн сумын Аргалын уул гэх газар луу явна, тэгэхдээ чиний 2 тооны бярууг аваад ирнэ тэгэхээр надад эхний ээлжинд нэг бярууных нь мөнгийг нь өгчих, банкны зээл төлөлттэй болчихоод байна гэж хэлсэн. ... Тэгээд би 14 цагийн үед Ттэй морьтой хөшөөний баруун талд гудамжинд уулзаад 250.000 төгрөг бэлнээр өгсөн юм... Тэгээд 2016 оны 11 сарын 21-нд Т надруу яриад “манай энд цас их орсон, явах гэсэн чинь түлшний мөнгөгүй болчихсон байна, би Өргөн сумын төв дээр байна, би түлшний мөнгөгүй болчихсон байна, мөн ойр зуурын юм авах гээд” гэхээр нь би “за за би явуулья” гэж хэлээд утсаа салгасан. Тухайн үед би тэр өдөрт нь явуулаагүй, тэгсэн маргааш нь Т надруу дахиж залгаж яриад “дансны дугаараа өгье, чи мөнгө шилжүүлчих, одоо түлшээ аваад маргааш юм уу, нөгөөдөр очно мөнгөө явуул” гэж хэлсэн. Тэгээд би 200.000 төгрөгийг Хаан банкны ... гэсэн дансруу би өөрийнхөө нэрээр шилжүүлсэн. Харин уг данс нь өөр хүний нэртэй байсан ба хэн гэдэг нэртэй байсныг нь хэлж мэдэхгүй байна. Тэр өдрөөс хойш Т надруу нэг ч холбогдоогүй. Мөн би өөрөө .... гэсэн дугаар луу нь залгахаар утас нь холбогдохгүй байсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч З.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 сарын 10-ны өдөр нөхөр Дгийн хамт гэртээ байж байсан чинь гаднаас нэг танихгүй эмэгтэй ганцаараа ирсэн. Нөхөр Дтэй бяруу зарах талаар ярьж байсан. Тэгээд удаагүй нөгөө эмэгтэй ч гараад явсан ба нөхөр Д нь эхлээд нэг бярууны мөнгийг нь өгчих гэж байна гээд бэлэн мөнгө байхгүй байсан учир миний Хаан банкны ... гэсэн дугаартай данснаас 250.000 төгрөг аваад нөгөө Т гэх эмэгтэйд өгчихлөө гэж хэлж байсан. 2016 оны 11 сарын 20-ны өдөр Т гэх эмэгтэй нөхрийн утасруу .... дугаарын утсаар залгаж яриад түлшгүй болсон талаар яриад, мөнгө нэмж шилжүүлэх талаар яриад байсан. Тэгээд нөхөр Д гэрт байсан бэлэн мөнгөнөөс 200.000 төгрөгийг авч гаргаад нөгөө Т гэх эмэгтэй рүү шилжүүлэхээр гарч явсан. Тэрнээс хойш дахиж нөгөө Т гэх эмэгтэй залгаж яриагүй, мөн утсаа ч аваагүй ... гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Т нь давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт иргэн Д.Сд 60 тооны ямааг 2,400,000 төгрөгөөр зарна гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 2.120.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Г.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 01 сарын 08-ны орой 20 цаг өнгөрч байхад найз Аийн хамт нэг машин зогсоогоод тэр машинд А бид 2 суугаад тэр жолоочтой юм ярилцсан чинь манай нутгийн хүн байсан манай эгч нарыг таниад байсан тэгээд би нэр ус, утасны дугаараа солилцсон тэр жолоочийг С гэдэг “би Сд мөнгө төгрөгний асуудал байгаа талаараа хэлсэн” тэгэхэд С “би мал авч байгаа” гэхээр нь “надад манай эгч мал өгчих байхаа эгч 30 тооны ямаа зарах байх би өөрөөсөө 30 тооны ямаа зарна нийт 60 тооны ямаагаа нэг бүрийн үнийг 40.000 төгрөгөөр бодож нийт 2.400.000 төгрөг болно” гэсэн чинь С тэгвэл “би авья” гээд маргааш уулзахаар болсон. Маргааш буюу 2017 оны 01 сарын 09-ний орой 19 цагийн үед би С рүү залгаад “эмнэлэгт хүргэн ахын бие муу байгаа эм тарианы мөнгө хэрэгтэй байна” гэхэд за тэгвэл би ээжээс мөнгө аваад хэлье гээд утсаа тасалсан. Тэгээд удаагүй С лүү би залгаад мөнгө чинь бүтэж байна уу гэхэд “надад одоо 120.000 төгрөг байна” гэхээр нь би “боломж байвал машинтайгаа ирээд надад өгчих” гэсэн чинь С гэрийн гадаа ганцаараа ирээд надад бэлнээр 120.000 төгрөг өгчихөөд явсан. Тэр орой тэр мөнгөө үрээгүй. 2017 оны 01 сарын 10-ны өдөр 13 цагийн үед би С лүү залгаад “чиний мөнгө чинь бүтсэн үү мөнгө хэрэгтэй болчихлоо” гэсэн чинь арай бүтээгүй байна гээд утсаа салгасан. Дараа нь 14 цагийн үед би дахин залгаад мөнгө чинь бүтсэн үү гэсэн чинь мөнгө бүтсэн би 1 дүгээр сургуулийн гадаа зогсоол дээр байна гэхээр нь би ганцаараа явж очсон. Би очоод Сгийн машины урд сандал дээр суугаад бэлэн 2 000 000 төгрөгөө авсан. ... гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 01 сарын 08-ны орой 20 цагийн орчимд зүс таних Ттэй зүүн талын хар замын хажууд байдаг шар дэлгүүрийн урд тааралдсан чинь надаас “та мал авч байгаа юу гэж асуухаар нь” би “ямар мал байгаа юм бэ, үнэ тохирвол мал авч байгаа” гэж хэлсэн. Тэгсэн манай эгчийн нөхрийн бие муу сахиуртай байгаа хүнд байгаа мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Тухайн үед нь би Тийн эгчийнх нөхөр нь мотоцикльтой онхолдоод эмнэлэгт ирсэн талаар хүнээс сонсож байсан болохоор Тэд би бүдүүн эм ямаа 40.000 төгрөгөнд авна гэж хэлсэн чинь тэгвэл би эгч болон гэрийнхэнтэйгээ уулзаад мөнгө цаасны хэрэг болвол эргээд ярья гэж хэлээд салцгаасан. Тэгээд 2017 оны 01 сарын 09-ний орой ... дугаарын утсаар Т байна гэж яриад гэрийнхэнтэйгээ ярьсан, эгч бид 2 ярилцаад 60 тооны ямаа өгье, маргааш явж малаа өгч авалцая, харин надад яг одоо 120.000 төгрөг хэрэг болоод байна, хүргэн ахын эм тариа авах гэсэн юм, би одоо яг эмнэлэг орох гээд байж байна гэсэн. Тэгэхээр нь би хүнээс асуугаад эргээд хариу өгье гэж хэлээд утсаа тасалсан, тэгээд би ээж Нтэй уулзаад “надад 120.000 төгрөгний хэрэг болоод байна, маргааш таньд өгье та зээлүүлчих” гэсэн чинь “чи орой болсон хойно мөнгөөр яах гэж байгаа юм” гэхээр нь би “хүнээс мах авах гэж байгаа юм, эмнэлэгт ах нь муу байгаа эм тариа авах гэж байгаа юм гэсэн” гэж хэлсэн чинь тэг тэг гээд 120.000 төгрөг өгсөн. Тэгээд би мөнгөө авчихаад Т рүү утсаар яриад “мөнгөө бүтээчихлээ чи хаана байна” гэсэн чинь “чи манай гэрт хүрч ирээд өгчих” гэж хэлэхээр нь би гэрийг нь заалгаад гэрт нь очоод нөгөө мөнгөө тоолж өгчихөөд явсан. 2017 оны 01 сарын 10-ны өглөө 11 цагийн орчимд Т надруу яриад чи мөнгөө бэлдчих, эгч 30 тооны ямаа өгье гэж байна, би 30 тооны ямаа өгнө, өөр адуу өгч магадгүй гэж хэлсэн. Би төрсөн дүү Уын нэр дээр байдаг Тоёота алион маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ... -нд 4.000.000 төгрөгөнд барьцаалан тавьсан... Т надруу яриад “надад 2.000.000 төгрөг хэрэг болчихлоо, эгч бас мөнгө төгрөг асуугаад ахад эм тарианы мөнгө хэрэгтэй би ч бас цагдаа дээр мөнгө төгрөг өгөх гээд байна, би 60 тооны ямааны 1 ямааг нь 40.000 төгрөгөөр бодоод 60 тооны ямаа нь 2.400.000 төгрөг болж байна гэж хэлсэн. Тэгээд эгчтэйгээ ярьж байгаад өөр мал өгч магадгүй чи мөнгөтэй яваарай гэж хэлсэн. Тэгсэн Т надруу 01 сарын 10-ны өдөр 14 цагийн орчимд дахин залгаж яриад бид хоёр 1 дүгээр 10 жилийн гадаа уулзахаар болсон. Тэгсэн Т ганцаараа ирсэн ба тэр үед би найз Батболдын эхнэр Бтэй хамт явж байсан ба Т миний машинд орж ирэхээр нь би 20.000-тын дэвсгэрт 100 ширхэгийг тоолж Тэд өгөхөд өөрөө бас тоолж аваад явсан. Тэгээд орой Т рүү залгаад маргааш өглөө эрт 04 цагийн орчимд явья гэж хэлсэн чинь тэгье гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө эрт гэрийнх нь гадаа очсон чинь гэр нь цоожтой, утас нь холбогдохгүй байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Уын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 01 сарын 10-ны өдөр манай ах С нь өөрийн биеэр ирж уулзаад “ахад нь мөнгөний хэрэг байна, яаралтай зээл аваад өгчих гэж гуйхаар нь би өөрийн эзэмшлийн Тоёота алион маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ... -ний барьцаалдан зээлдүүлэх газарт 4.000.000 төгрөгөөр барьцаалсан. Тэгээд С ахын гэрийнх нь гадаа очоод ах Сд бэлнээр 4.000.000 төгрөг өгчихөөд явсан... гэсэн мэдүүлэг, Гэрч У.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017 оны 01 сарын 10-ны өдөр такси барих санаатай зогсож байтал найз С машинтайгаа явж байгаад зогссон. Тэгээд С 1-р сургуулийн гадаа машинтайгаа түр зогссон ба надад хөдөөний таньдаг хүүхэн байгаа юм, ах нь гэлүү, дүү нь хөдөө мотоцикльтой явж байгаад аваарт орчихсон гэж байна, зайлуул мөнгө хэрэгтэй байгаа юм гэнээ гэж ярьж байсан. Тэгээд удаагүй С машинаасаа мөнгөө аваад буусан ба нэг танихгүй эмэгтэй хүнтэй гадаа уулзаад зогсож байснаа тэр 2 машинд орж ирж суусан ба нөгөө эмэгтэй жолоочийн урд талын суудал дээр суусан. Тэгсэн С 20.000 мянгатын нэг боодол мөнгө өгч байсан ба нөгөө хүүхэн уг мөнгийг аваад тоолж байхдаа 100 ширхэг байна гэж байсан, тэр үед би 2.000.000 төгрөг байна даа гэж бодож байсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 01 сарын эхээр санаж байна том хүү С орой 20-21 цагийн орчимд гэртээ байж байсан чинь орж ирээд ээжид мөнгө байна уу, мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би яах гэсэн юм, ээжид нь байгаа нь л 120.000 төгрөг байна гэж хэлсэн чинь хүү С байгаа 120.000 төгрөгөө өгчих гэж хэлээд удаахгүй өгчихнө гэж хэлээд авсан. Тэгээд би мөнгөөр яах гэж байгаа юм гэж асуусан чинь би нэг хүнтэй наймаа хийх гээд байгаа юм, удаахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т нь миний төрсөн дүү... Миний хувьд Т нь С гэх хүнд ямаа зарна гэж огт яриагүй. Би Тийг ямаа болон мал зарна гэх зүйл огт сонсоогүй... Миний мэдлийн мал гэж надад огт байхгүй... Мөн Тийг хүнд мал зарна гээд хүнээс мөнгө авсан талаар ч огт мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Т нь хохирогч Д.С, Б.Д нарыг урьдын танил тал, сайн харилцаатай байдлыг ашиглаж, эгчийнхээ нөхрийг осолд орж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг далимдуулан “эгчийн нөхөр аваарт орж эмнэлэгт байгаа, эм тарианы мөнгө хэрэгтэй болоод эгч бид хоёр 30, 30 ямаа хямдхан зарна...”, “...идэш хоолоо хийж ирэхдээ бяруу авчираад өгнө...” гэх мэтээр хохирогч нарыг хууран мэхэлж, тэдний итгэлийг төрүүлж нийт 2 570 000 төгрөгийг залилан мэхэлж өөрийн өмчлөлд шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар шилжүүлэн авч бусдад төлөх өр төлбөрөө барагдуулах, өөрийн хэрэгцээнд зарцуулах зэргээр ашигласан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Тийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Иргэний нэхэмжлэгч, хохирогч Д.С нь мөрдөн байцаалтанд “ Г.Тээс нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлтгүй ” гэсэн хүсэлт гаргасан байх тул иргэний нэхэмжлэгч, хохирогч Д.Сд төлөх төлбөргүй ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дд 450 000 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Т, хохирогч Б.Д нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

 Шүүгдэгч Г.Т нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл болох ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлөөгүй нь ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал болох тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан баривчлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Хавтаст хэргийн 81 дугаарт шүүгдэгч Г.Т нь ... орлоготой болохыг тодорхойлох боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тийн өгсөн “...нөхөр С бид 2 хууль ёсны баталгаатай гэр бүл, бага хүүхэд З эцэг С дээрээ байдаг, харин том хүү Х нь өвөг эцэг Г буюу миний эцэг дээр байдаг...” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 84 дүгээрт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар Д.С, Г.Т нар нь хууль ёсны гэр бүл болох нь, хавтаст хэргийн 86 дугаарт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар бага хүүхэд С.З нь ....-ны өдөр ...нас хүрсэн болох нь тус тус тогтоогдож байх тул түүнийг гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, бага насны хүүхэдтэй ганц бие эх гэж үзэх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Г.Тийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Тэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгонТ О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Г.Тийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тэд эд хөрөнгө хураахгүйгээр 6 / зургаа / сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тэд оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий баривчлах байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

 

          4. Шүүгдэгч Г.Тийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

          5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тээс 450 000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дд олгосугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА