Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2021/01979

 

2021                  08              26                                          184/ШШ2021/01979

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН *******МН**************С

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ******* өмчлөгчдийн холбоо, Хаяг: ******* дүүргийн  дугаар хороо,  дүгээр хороолол, дугаар байр,  дугаар орц,  тоот

Хариуцагч: ******* овогт *******.Р  /Р*******: /. Хаяг: ******* дүүрэг, дугаар хороо, *******нөр хороолол, дугаар байр,  тоот

******* өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр /дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал/-т 916,300 төгрөг гаргуулах хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

                                                                                                             ТО*******ОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус С*******Х нь 1998 онд байгуулагдсан ба 20 жилийн турш ******* дүүргийн  дугаар хороо  дугаар байрны өрхийн 2100 гаруй оршин суугчид болон С*******Х-ны эрх ашгийг хамгаалан тэдэнд үйлчлэн ажилладаг байгууллага юм. Гэтэл тус 25 дугаар байрны 36 тоотод оршин суугч *******.Р нь С*******Х-д нэг сард 26,950 төгрөгийг 2018 оны 7 дугаар сараас хойш тодорхой шалтгаангүйгээр төлөхгүй байгаагаас оршин суугчдын эрх ашгийг хохироож байна. Иймд *******.Р-ээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 916,300 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. *******.Рагчаа нь холбоонд төлөх төлбөрийг огт төлдөггүй, өмнөх  3 жилийн төлбөрийг мөн шүүхэд хандаж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулсан, 2018 оноос өмнө 2 дугаар сараас төлбөрийн хэмжээ нэмэгдсэн, эднийхээс  бусад сууц өмчлөгч нар төлбөрөө хэвийн төлж байгаа, өмнө  авч байсан 16,200 төгрөгийн төлбөрийн хэмжээнд холбоо үйл ажиллагаагаа явуулах ямар ч боломжгүй байснаас тухайн үед оршин суугчдаас санал авч удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус С*******Х-ны сарын төлбөр нь 16,200 төгрөг байсан ба зохих журмын дагуу цаг хугацаанд нь төлж ирсэн. Гэтэл 2018 оны 7 дугаар сард С*******Х-ны төлбөрийн баримтаа хартал 26,950 төгрөг болохыг харж улмаар С*******Х-ны хурал дээр тодруулахад албан ёсны баримт бичиг, үндэслэл танилцуулаагүй өнөөдрийг хүрсэн. Иймд С*******Х-ны төлбөрийг зохих баримт бичгийг танилцуулаагүй, хууль бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                                    ҮН*******ЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******нөр 324” сууц өмчлөгчдийн холбоо /С*******Х/ нь хариуцагч *******.Р-д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр /дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал/-т 916,300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ хариуцагч 2018 оны 7 дугаар сараас нэхэмжлэл гаргасан 2021  оны 4 дүгээр сар хүртэл хугацааны төлбөр төлөөгүй гэж, хариуцагч нь  тус байрны 9 дүгээр давхарт, 27 м.кв талбайтай орон сууцтай, 2018 оны 7 дугаар сараас хойш төлбөр төлөөгүй талаар маргахгүй, харин төлбөрийг зөвхөн Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор /бүх гишүүдийн хурлын шийдвэргүй/ нэмсэн нь үндэслэлгүй гэж маргасан.

“*******” С*******Х-г 1998 оны 5 дугаар сарын 28-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 36 дугаартай гэрчилгээ олгосон байх бөгөөд тус С*******Х-ны Удирдах зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хурлын 2 тоот тогтоолоор Ш.Ц-г гүйцэтгэх захирлаар томилжээ. /хх-ийн 7, 8/

******* өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

******* өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар холбооны  хяналт болон хариуцлагын механизмыг тогтоосон ба оршин суугчид, гишүүдэд нь холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг өөрсдөө шийдээд явах боломжийг нь олгосон байдаг.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, ******* өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгүүдэд сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байхаар заасан.  

Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 9 дүгээр   тогтоолоор  С*******Х-ны төлбөрийн хэмжээг эзэмшиж буй орон сууцны 1 м.кв нь 300 төгрөг, цэвэрлэгээний хөлс айл бүрээс 2,000 төгрөг, жижүүрийн хөлс айл бүрээс 7,000 төгрөг, лифтний засвар үйлчилгээний хөлсийг айл бүрээс 10,000 байхаар тус тус тогтоожээ. Ингэхдээ нийт оршин суугчдаас санал авсан байх бөгөөд оршин суугчдын олонх нь буюу 80,7 хувь нь дэмжсэн байна. /хх-ийн 21, 22/

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр 916,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” С*******Х-нд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн, 147 дугаар зүйлийн 147.1, ******* өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч *******.Р-ээс 916,300 /есөн зуун арван зургаан мянга гурван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” С*******Х-нд олгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12540  төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас төгрөг 12,540 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиййн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатгы шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.БАТСҮХ