Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч:  Б.Баянбилэг,

хохирогч: Г.Очирхүү,

гэрч: А.Лхагвадулам,

шүүгдэгч: Б.Отгонбаяр, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн /2171/, О.Баярбаясгалан /2260/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошуут овогт Баатарсүрэнгийн Отгонбаярт холбогдох эрүүгийн 2016 2602 1452 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой бичээч, нарийн бичгийн дарга мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, түүний 2 хүүхэд, зээгийнх нь хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 8 дугаар гудамжны 352 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ШБ 81110968, Хошуут овогт Баатарсүрэнгийн Отгонбаяр.

 

Шүүгдэгч Б.Отгонбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Осеаn” нэртэй бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хамт явсан “найз эмэгтэй А.Лхагвадуламын өгзөгнөөс нь барьж, дарж уналаа” гэх ялимгүй зүйлээр шалтаглан иргэн Г.Очирхүүгийн нүүрэн тус газарт пивоны шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр) 

                                                                              

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Отгонбаяр мэдүүлэхдээ:

2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө найз А.Лхагвадуламтай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Осеаn” бааранд 23 цаг өнгөрөөгөөд орсон. Бааранд ороод бид хоёр нэг, нэг шил пиво захиалаад ширээнд сууж байтал хохирогч Г.Очирхүү ирээд “танилцъя, хамт сууж ууя” гэсэн. Би найзтайгаа удаан уулзаагүй болохоор хоёулаа юм ярих хүсэлтэй байсан тул “бид хоёр чамтай хамт суухгүй, цаашаа яв” гэж хэлсэн. Гэтэл тэр “хамт явъя, таалагдаж байна” гээд байсан. Тэгэхээр нь би “бид хоёр хоёулханаа баймаар байна” гэдгээ хэлэхэд “та нар хөгшин авгай,  янханууд өөрсдийгөө юу гэж бодоод байгаа юм бэ” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа би найзтайгаа бүжгийн талбайд бүжиглэж байхад Г.Очирхүү дахиж ирээд “яасан, явахаар болсон уу, ямар үнээр явах юм бэ” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Гэтэл тэр миний биед зөвшөөрөлгүй хүрээд, “өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бэ, чам шиг авгайг тоож шаахгүй” гээд намайг доромжлохоор би холдоод явсан. Тэр манай найз А.Лхагвадуламын өгзөгнөөс базаад, дарж унагаасан. Би түүнийг найзынхаа дээрээс татаад босгох гэтэл босоогүй. Арай гэж татаад босгоход намайг хэл амаар доромжлоод цохих гээд байхаар би айж сандрахдаа гартаа барьж байсан пивоны шилээр толгойд нь нэг удаа цохисон. Мөрдөн байцаагч Нямдагва “та нар шиг хөгшин авгай нар бааранд ордог юм уу” гэж хэлээд надаас бүжгийн талбай дээр болсон үйл явдал, хохирогчийг цохисон эсэхийг л асуусан болохоор тэр асуултанд нь хариулж, мэдүүлэг өгсөн. Уг нь биднийг анх ширээнд суухад Г.Очирхүү ирээд “танилцъя, хамт явъя, таалагдаж байна, “та нар хөгшин авгай нар, янханууд өөрсдийгөө юу гэж бодоод байгаа юм бэ” гэх мэтээр өөрөө эхэлж биднийг доромжилсон юм. Тухайн үед Г.Очирхүү намайг хэл амаар доромжлоод, миний болон найзын маань биед зөвшөөрөлгүй хүрсэн болохоор би шилээр цохисон. Хохирогч өөрийн гаргасан үйлдлийг санахгүй, өөрийгөө өмөөрч байна. Би болсон үйл явдлыг үнэнээр хэлсэн. Харин камерын бичлэгт энэ талаар бичигдээгүй, харин миний түүнийг пивоны шилээр цохисныг бичсэн байсан. Би бусдыг пивоны шилээр цохиж, хөнгөн гэмтэл учруулсан өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Эмчилгээний зардалд 1 500 000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Г.Очирхүү мэдүүлэхдээ:

Би шүүгдэгчийн мэдүүлж байгаа шиг тэднийг хэл амаар доромжлоогүй. А.Лхагвадулам бүжиглэж байхдаа эргэж хараад миний хөлд тээглээд унасан. Энэ талаар камерын бичлэгт тодорхой байгаа. Би түүнийг босгох гэж гараас нь татахдаа дээр нь дарж унасан. Тэгтэл Б.Отгонбаяр миний араас татаад, би нуруугаараа газар унахад тэр намайг нэг удаа өшиглөсөн. Би эргээд босоод хартал намайг пивоны шилээр цохисон. Би А.Лхагвадуламын өгзөгийг барьж, тэдэнтэй хэрүүл маргаан үүсгээгүй. Би бүжгийн талбай дээр диффузер налаад, пиво уугаад зогсож байсан юм. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч их согтоогүй, биеэ авч явах чадвартай байсан. Б.Отгонбаярын хажууд ширээ байсан болохоор түүнийг ширээн дээрээс пивоны шил аваад намайг цохисон гэж бодож байсан юм. Гэтэл бичлэг дээрээс харахад тэр гартаа пивоны шил барьсан байна. Би Б.Отгонбаярын урдаас 2-3 алхам явсан байна. Тэгэхэд л намайг пивоны шилээр цохисон. Пивоны шил хагараад ирмэг нь миний нүүрийг маань зүссэн байсан. Одоо надад ямар нэгэн зовиур байхгүй. Намайг тэгж мэдүүлэг өг гэж хэн нэгэн хүн зааж, дарамталсан зүйлгүй. Би хохиролд 1 500 000 төгрөг авсан тул гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-А.Лхагвадулам мэдүүлэхдээ:

Би найз Б.Отгонбаяртай удаан уулзаагүй байж байгаад уулзсан. Эхлээд хороололд хоолонд ороод дараа нь “Осеаn” бааранд 23 цагийн үед орж, нэг, нэг шил пиво захиалсан. Шар айраг захиалаад сууж байхад Г.Очирхүү бидний сууж байсан ширээн дээр ирээд “танилцъя, үнэ тохирох уу, явах уу” гэж хэлсэн. Тэгэхэд Б.Отгонбаяр “бид хоёр тийм хүмүүс биш, чи юу яриад байгаа юм бэ, цаашаа яв” гэж хэлсэн. Тэгтэл Г.Очирхүү “та нар шиг янхануудыг мэднэ шүү дээ” гэж хэл амаар доромжлоод явсан. Тэр нилээн согтолттой байсан. Бид пиво ууж байгаад бүжгийн талбайд гарч бүжиглэсэн. Биднийг бүжиглэж байхад Г.Очирхүү ирээд “танилцъя” гээд миний өгзөгнөөс базсан. Би “чи яагаад байгаа юм бэ, зүгээр байгаач” гээд түүнийг түлхэхэд, намайг дарж унагаасан. Б.Отгонбаяр түүнийг татаж босгох гээд дийлэхгүй байсан тул түүнийг татаж байгаад өшиглөсөн. Гэтэл Б.Отгонбаярыг “банзал, янхан, та нар шиг хөгшин авгай нарыг тоохгүй, та нарыг яав л гэж” гэх зэргээр хэл амаар доромжилж “пизда минь” гэж доромжлон түүн рүү дайрахад Б.Отгонбаяр пивоны шилээр Г.Очирхүүгийн толгой руу цохисон. Бид бүжиглэхдээ шилтэй пивоо гартаа барьсан байсан юм. Мөрдөн байцаалтын шатанд энэ бичлэгээс өөр зүйл асуугаагүй тул өнөөдрийн хуралдаанд мэдүүлсэн “Г.Очирхүү анх биднийг өдсөн” талаар яриагүй бөгөөд энэ талаар бас уг бичлэгт байхгүй байна. Бичлэгийн энэ хэсгийг аваагүй байна. Мөрдөн байцаагч биднийг “хөгшин авгай та нар яахаараа бааранд явж байдаг юм бэ” гэж хэлж байсан. Мөрдөн байцаалтын шатанд бичлэг үзсэн. Энэ бичлэг бүрэн бус бүжгийн талбайд гарахаас өмнө хохирогч бидний хооронд үүссэн харилцааны талаар бичигдээгүй байна. Хохирогч миний өгзөгнөөс базаж байхдаа “үнээ ярьж тохирсон уу, яахаар болсон бэ” гэж миний чихэнд хэлж байсан гэв.

 

  Мөрдөн байцаалтад гэрч-Н.Батдэлгэр мэдүүлэхдээ:

...Би 2016 оны 5 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө ажлын байран дээрээ байж байтал найз Г.Очирхүү нь гаднаас манай бааранд үйлчлүүлэхээр орж ирсэн байгаа харагдсан. Ингээд бид хоёр нэг нэгнийхээ мэндийг мэдчихээд би хөгжмөө тавиад ажлын байран дээрээ зогсож байсан. Г.Очирхүү нь ганцаараа орж ирсэн ба бага зэргийн согтуу байсан. Тэгээд ганцаараа ширээн дээр сууж байгаад 2-3 шил пиво уунгаа бүжиглэж байгаа харагдсан. Гэнэт хүмүүс нэг газар бөөгнөрөөд бужигналдаад, хамгаалагч нар ирчихсэн байгаа харагдсан. Хөгжим тавьчихсан байсан болохоор юу болсныг мэдэхгүй. Тэгтэл найз Г.Очирхүүгийн нүүр цус болчихсон байхаар нь очоод асуутал шилээр хүн цохичихлоо гэж байсан. Би хөгжмийн ард сууж байсан тул холдож, ойртож харж чадаагүй. Тэгсэн найз Г.Очирхүүг юунаас ийм болгосон талаар харах гээд ажилчид хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд хальтхан харахад Г.Очирхүү нь ганцаараа бүжиглэж байтал хажуугаар нь 2 охин зөрөөд гарч байгаа харагдсан. Тэгээд бүжиглэж байгаад санаандгүй байдлаар биед нь хүрсэн байж магад. Тэр хоёр охины нэг нь Г.Очирхүүг газар түлхэж унагаагаад цохиж байгаа харагдсан гэжээ. (хэргийн 63 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Ууганбаяр мэдүүлэхдээ:

...Би 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бугат-113 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Бугат-10-аас 5 дугаар сарын 03-ны өдрийн 03 цагийн орчимд “Осеаn” бааранд зодоон болоод гэсэн дуудлагыг хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч М.Гантөмөрийн хамт авсан даруйдаа очсон. “Осеаn” баарны гадаа хэрүүл болсон байдалтай, Г.Очирхүү нь “намайг үл таних эмэгтэй пивоны шилээр нүүрний баруун зүүн шанаа болон зүүн нүдний орчимд 1-2 удаа цохисон” гэсэн. Цохисон гэх эмэгтэй нь согтууруулах ундаа нилээн хэрэглэсэн байдалтай хэрэлдээд овог, нэр, нас, гэрийн хаягийг асуухад хэлэхээс татгалзаж, маргалдаад байсан. Ингээд Г.Очирхүүг пивоны шилээр цохисон гэх эмэгтэйг авч яван, Төмөр замын эмэгтэйчүүдийн Эмээлт-120 саатуулах байранд саатуулсан. Намайг очиход пивоны шил байхгүй гадаа хэрэлдээд зогсож байсан. Зодоон бааран дотор болсон Г.Очирхүүг цохисон гэх эмэгтэй “цуг явж байсан хүнийг хоргооход нь хэрэлдээд барьж байсан, пивоны шилээр цохисон” гэж байсан гэжээ. (хэргийн 60 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Гантөмөр мэдүүлэхдээ:

...дуудлага ирсний дагуу очиж шалгахад баарны гадаа хэрүүл маргаан
болсон байдалтай, Г.Очирхүү нь нүүрээ дарсан байдалтай, их хэмжээний цус
гарсан байсан тул юу болсон талаар асуухад бааранд үйлчлүүлж байхад “үл таних эмэгтэй миний нүүрэн тус газар барьж байсан пивоны шилээрээ нэг удаа цохьсон, тэрнээс болоод нүүрнээс цус гараад байна гээд зогсож байсан, зүүн талын хацрын
хэсэгт арьс нь зүсэгдэж унжсан, нүүрний бусад газар 2-3 шарх үүссэн байдалтай байхаар нь яаралтай гэмтлийн эмнэлэгт очихыг зөвлөсөн. Намайг пивоны шилээр
цохисон гэх эмэгтэй энэ байна гэж заасны дагуу зодсон гэх эмэгтэй нь овог, нэр,
регистрийн дугаар, нас, гэрийн хаягаа хэлэхгүй, татгалзаад, та энэ хүнийг юугаар цохисон юм гэхэд манай найзыг өдөөд байхаар нь барьж байсан пивоны шилээр нүүр лүү нь цохисон гэж хэлээд, ямар нэгэн зүйл хэлэхгүй, эсэргүүцэл үзүүлээд байхаар нь саатуулах байранд хүргэхээр авч явсан гэжээ. (хэргийн 61 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дүгээр сарын 05-ны өдрийн 6040 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Очирхүүгийн биед хамар ясны далд хугарал, таславчний мурийлт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт шарх, зүүн доод зовхи дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: 

Б.Отгонбаяр ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Отгонбаярыг 2016 оны 5 сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Осеаn” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хамт явсан найз эмэгтэй А.Лхагвадуламын “өгзөгнөөс нь барьж, дарж уналаа” гэх ялимгүй зүйлээр шалтаглан хохирогч Г.Очирхүүгийн нүүрэн тус газарт пивоны шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Очирхүү нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “тэр эмэгтэйн найзын дээрээс дарж унасан гэж тэр намайг гартаа барьж байсан шилээр цохиж авсан байх гэж бодож байна. Би нилээд согтсон байсан. Гэхдээ болсон явдлыг бүгдийг санаж байна,

9 дүгээр сарын 01-ний өдөр “Б.Отгонбаяртай хамт явсан эмэгтэй миний хөлд тээглээд газар унахаар босгох гэж гараас нь татах үедээ тухайн үед согтуу байсан тул дээрээс нь дараад унасан юм. Тэгтэл Б.Отгонбаяр намайг миний өмсөж явсан цамцны араас татаж газар унагаан, ахиж босох гэтэл толгой руу түлхэж, ахин хойш унагаад баруун хөлөөрөө нурууны ар хэсэг рүү 1 удаа өшиглөөд холдохоор нь бостол хамт явж байсан найз нь салгаад холдуулах үед Б.Отгонбаяр аль гартаа барьж байсныг хараагүй, барьж байсан пивоны шилээр толгойн орой хэсэг рүү 1 удаа цохисон”,

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “тухайн үед Б.Отгонбаяр пивоны шил бариагүй байсан, цаана байсан ширээн дээрээс аваад цохисон,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанд “би ширээн дээр очиж суугаад түүнийг хэл амаар доромжилсноо мэдэхгүй байна. Согтуу байсан учир санахгүй байна. Би Б.Отгонбаярын ярьж байгаа шиг түүнийг доромжилсон эсэхээ санахгүй байна,

өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “би Лхагвадуламын өгзөгийг барьж, тэдэнтэй хэрүүл маргаан үүсгээгүй. Би бүжгийн талбай дээр диффузер налаад, пиво уугаад зогсож байсан юм. Би тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч их согтоогүй, биеэ авч явах чадвартай байсан. Б.Отгонбаярын хажууд ширээ байсан болохоор түүнийг ширээн дээрээс пивоны шил аваад намайг цохисон гэж бодож байсан юм гэж хэргийн үйл баримт, гэмт хэрэг гарах болсон сэдэл, шалтгааны талаар өөр өөрөөр мэдүүлснээс дүгнэхэд тэр шүүгдэгч Б.Отгонбаяр болон гэрч А.Лхагвадулам нарыг “танилцъя, хамт сууж ууя, хамт явъя, таалагдаж байна, та нар хөгшин авгай, янханууд өөрсдийгөө юу гэж бодоод байгаа юм бэ, яасан, явахаар болсон уу, ямар үнээр явах юм бэ” гэх мэтээр тэднийг өдөөн хоргоосон үйлдлээ мэдүүлээгүй гэж үзэв.

Гэрч А.Лхагвадулам “Б.Отгонбаяр бид 2 урд, урдаасаа хараад бүжиглэж байтал миний ард зогсож байсан нэг залуу миний өгзөгнөөс базаад байсан” гэж удаа дараа тогтовортой мэдүүлж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Дээрх байдлаас дүгнэхэд хохирогчийн бусдыг өдөөн хоргоосон зүй бус үйлдлийг шүүгдэгч Б.Отгонбаяр эсэргүүцэн хувийн тодорхой сэдэлтээр түүнийг пивоны шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгчийг 2016 оны 5 сарын 02-ноос 03-ны өдөрт шилжих шөнө архи ууж, согтуурсан үедээ Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Осеаn” бааранд хохирогч Г.Очирхүүгийн нүүрэн тус газарт пивоны шилээр цохиж, бие махбодид нь хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт шарх, зүүн доод зовхи дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дүгээр сарын 05-ны өдрийн 6040 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлж авсан тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан ба хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

Иймд шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. 

        Г.Очирхүү нь толгойн КТГ хийлгэсэн, эм авсан тухай нийт 101 200 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн боловч Б.Отгонбаяр нь хохирогчийн эмчилгээний зардалд 1 500 000 төгрөгийг сайн дураар төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдолгүй гэж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх,  

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заажээ.

Б.Отгонбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө
дээрх гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн тул түүнд холбогдох хөнгөн гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.