Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2021/02034

 

 

 

 

 

 

 

 

 

                  2021              08              31       

                                 184/ШШ2021/02034

              

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: П.Э-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: НШШГТ холбогдох

 

үнэлгээ хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ... төлбөр авагч Ц.А 20,000,000 төгрөгийн төлбөртэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006254 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, ....... тоотод байрлах 26.1 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу үнэлгээ тогтоолгон 59,800,000 төгрөгөөр үнэлсэн байна. Сонгинохайрхан дүүрэг, ........ тоотод байрлах орон сууцны чанх ар талд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг шинээр баригдсан учир ойр орчмын барилгын үнэ өссөн. Дунджаар зах зээлийн үнэ 1 м.кв нь 2,500,000 төгрөг болсон. Мөн тус орон сууц нь 1 давхарт байрлалтай тул худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөх 4-177/6219 тоот мэдэгдлээр 59,800,000 төгрөгийн үнэлгээгээр тогтоогдсоныг танилцуулсан. Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирус буюу covid-19 цар тахлын улмаас НШШГГ гадны хүн оруулахгүй байгаа тул дээрх үнэлгээтэй танилцаагүй, хэрхэн яаж үнэлсэн хэд дугаар шинжээчийн үнэлгээ гарсныг мэдээгүй. Дээрх үнэлгээгээ үндэслэлгүйгээр бага тогтоогдсон, хүлээн зөвшөөрөхгүй байх тул хуульд заасан хугацаандаа шүүхэд хандаж байна. Иймд шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/01338 дугаар захирамжаар П.Эаас 20,000,000 төгрөгийг гаргуулж Ц.А олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч П.Эт төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006254 дугаартай Сонгинохайрхан дүүргийн ...... тоотод байрлах 26,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг  2020.09.02-ны өдрийн 20270671/6 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 20270671/7 дугаар хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтооход 58,900,000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний тайланг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар 4-177/6220, 4-177/6219 дугаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч П.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нарт 2021  оны 4 дүгээр сарын 6-ны өдөр шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч П.Э нь сайн дараар худалдан борлуулах хүсэлт гаргасан тул сайн дураар худалдан борлуулах хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тогтоосон тухай 2021 оны 4 дүгээр сарын  8-ны өдрийн 4-177/6477 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч П.Э, Т.С нарт шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч НШШГГт холбогдуулж  шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөрөнгийн үнэлгээ гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/01338 дугаар шийдвэрээр хариуцагч П.Эаас зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үндэслэл болох бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ГХ2020/00994 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 20270671 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.

 

            Улмаар төлбөр төлөгч П.Эын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ....... тоот, улсын бүртгэлийн Ү-2201006254 дугаарт бүртгэлтэй, 26,1 м.кв талбайтай хувийн сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №20270671/6 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №20270671/7 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй бөгөөд талууд уг ажиллагаанд гомдол гаргаагүй байна.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан.

           

Төлбөр төлөгч талаас 2021 оны 3 дугаар сарын  31-ний өдөр гаргасан үнийн саналдаа УБ, Сонгинохайрхан дүүргийн ...... тоот, улсын бүртгэлийн Ү-2201006254 дугаарт бүртгэлтэй, 26,1 м.кв талбайтай орон сууцыг 100,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч төлбөр авагч, төлбөр төлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар харилцан тохиролцоогүй, төлбөр авагчаас хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 3 дугаар сарын    31ий өдрийн тогтоолоор шинжээчээр “Ф” ХХК-ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна.          

             

Хөрөнгө үнэлгээний “Ф” ХХК 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан үнэлгээний тайландаа төлбөр төлөгчийн өмчлөлийн орон сууцыг 59,800,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээний тайлангаа 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... үнэлгээтэй танилцаагүй, ... хөрөнгийн үнэлгээ өссөн байхад үндэслэлгүйгээр зах зээлийн ханшнаас багаар гаргасан ... “ гэсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль зөрчсөн, цаашлаад хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй гарсан нь баримтаар нотлогдоогүй, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шинжээчийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэсэн шаардлагад нийцсэн байна. Тодруулбал шинжээч хөрөнгийн үнэлгээг гаргахдаа тухайн орон сууцны зориулалттай хөрөнгийн шинж байдал, зах зээлийн хүчин зүйлийг харгалзан, ижил буюу жишиг болох хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар үнэлгээний өдрийн байдлаар арилжаалагдах жишиг үнийн аргыг хэрэглэсэн, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, түүний үндэслэлийн талаар тайландаа тусгажээ.

 

Түүнчлэн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн аваад мөн өдрийн №4-177/6219, №4-177/6220 тоот албан бичгээр хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдлийг нэхэмжлэгч П.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн байх ба 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр нэхэмжлэгч өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгчид гаргаж шийдвэрлүүлсэн болох нь хавтаст хэргийн 90, 91, 94, 97 дугаарт талд авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. 

 

Мөн нэхэмжлэгч өөрийн хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдсэн, орон сууцны м.кв нь 2,500,000 төгрөг болж хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон гэх үндэслэл, шаардлагаа баримтаар нотлоогүй, энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй. 

 

            Иймд нэхэмжлэгч П.Эын гаргасан, хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   

Ирãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч П.Эын гаргасан хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 57 äóãààð ç¿éëèéí 57.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1-д çààñíààð нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷ áóþó ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýéã äóðäñóãàé.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Ж.ЛХАГВАСҮРЭН