Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 0103

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Б.Б-

Хохирогчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил

Шүүгдэгч Д.Б-, Б.Б-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Д-дагва

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-, Б.Б- нарт холбогдох 201606000196 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *** аймгийн *** сумын ** дугаар баг ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Д- овгийн Д-ийн Б- /РД: хх*********/

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, **** дүүргийн эмнэлгийн мэс заслын эмч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот ** дүүргийн ** дугаар хороо ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Д- овгийн Б-ы Б- /РД: хх***********/

 

Шүүгдэгч Д.Б-, Б.Б- нар бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө *** аймгийн Засаг Даргын Тамгын газрын байрны 210 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Б.Б-ыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би *** аймгийн Иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан. Тэр өдөр нь аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын хуралдаан болсон. Орой Ч- даргын өрөөнд Хөгжлийн бодлогын дарга Г- бид 3 намын шинэчлэлийн талаар ярилцаж байхад Б.Б- орж ирсэн. Миний хувьд Б-ыг дуудаагүй. Бид хоёрын хувьд намын шинэчлэлтэй холбоотой маргаан үүссэн нь үнэн. Б.Б- миний нүүр рүү цохиж нүдний шил унагасан. Энэ үед манай жолооч ирж авч гарсан. Мөн манай хүү намайг авах гэж ирсэн. Тэрнээс бүлэглэж зохион байгуулалтай зодсон зүйл байхгүй. Би тухайн үед архи уугаагүй. Би Б-ыг барьж байгаад цохиулаагүй. Ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Харин манай хүү нүүрэн тус газар нь эхэлж цохисон нь үнэн. Тэгэхээр нь би Б.Б-ыг, Г- манай хүүг барьж хоёр тийш нь салгасан. Хохирогчийн нүүрэнд учирсан гэмтлийг манай хүү цохисон нь үнэн. Харин хөлөнд нь хүрээгүй учир хөлний гэмтлийг учруулаагүй гэж үзэж дахин шинжилгээ хийлгэх гээд хүсэлт гаргаж байсан. Б.Б- тэр өдөр доголж барьсан, таягтай явж байсан зүйл байхгүй байсан. Тэр хэрэг болдог өдөр бид архи уугаагүй. Хэрэг болсноос хойш гэртээ хариад хоёр шаазан айраг уусан. Б.Б- бид хоёрын дунд өс хонзон байхгүй. Боож унагаасан, сандлаар цохисон асуудал болоогүй. Харин Б.Б- миний дух руу эхэлж цохисон. Нэг их хүчтэй цохиогүй. Энэ маргаан үүнээс эхэлсэн гэж бодож байгаа. Духнаас цус гарч шалбарсан байсан. Нүдний шил, цамц хоёр Б.Б-ы гараар дамжин шинжилгээнд явсан тул шинжилгээний дүгнэлтийг эргэлзээтэй гэж бодож байна гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 19-нд *** аймагт ирсэн. Аав тэр өдөр ажлаа хүлээлгэж өгнө гэж байсан. Оройтоод ирэхгүй болохоор нь ажил дээр нь очиход өрөөндөө жолоочийн хамт цусаа арчаад сууж байсан. Тэгээд би тэр хүнтэй чинь уулзъя гээд гарсан. Аав араас гарсан. Доошоо буугаад өрөө рүү аав эхэлж орсон. Би араас нь ороод аавыг хэн ингэсэн бэ гэхэд Б.Б- ах би тэгсэн гэсэн. Уг нь аав нүдний шилээ авах гэж орсон. Нүдний шилээ асуухад авахгүй юу гээд босоод ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод нүүрэнд нь цохисон. Тэгтэл Г- ах намайг бариад авсан. Аав Б.Б- ахыг бариад авсан. Энэ үед гаднаас Тулгаа, Ч- нар орж ирсэн. Би Б.Б- ахад учирсан нүүрэн дэх гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Харин хөлөнд нь учирсан гэмтлийг зөвшөөрөхгүй. Уг нь өвдгөнд гэмтэл тийм амархан учрахгүй. Гэхдээ ийм гэмтэлтэй үед хөлөөрөө яваад байж чадахгүй. Аав, Б.Б- ах хоёр зууралдаж байхад зөөлөн эдийн гэмтэл учирч болох байх. Шинжилгээний дүгнэлтээр хугарал гэсэн байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Би аавтайгаа бүлэглэсэн зүйл байхгүй. Харин би нүүрэн тус газар нь цохисноо хүлээн зөвшөөрнө. Хөмсөгнөөс нь цус гарсан. Гэхдээ араас нь дайраад босоод сандлаар цохисон зүйл байхгүй. Би тухайн үед уурласан байсан боловч сандлаар цохиж зодоогүй. Хохиролд 10.241.000 төгрөгийг нэхэмжилснийг хоёр хувааж өгсөн. Аав маань элэгний хавдартай болсон. Эгчийн маань хүүхэд бие нь муу байгаа, би өөрөө бага насны хоёр хүүхэдтэй зэрэг миний ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 07 сарын 19-нд аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал болсон. Би хуралд суусан. Хүүхдүүд хотоос ирсэн байсан учир би хурлыг орхиж гарсан. Орой Г-, Ч- хоёр над руу ээлжлэн залгаад хүрээд ир гэсэн. Тэгээд намайг очиход Д.Б- байсан. Д.Б-ыг эхнэр нь авч явах гээд чадаагүй орхиод гарсан. Д.Б- эд нар бүгд архи уусан байсан. Ширээн дээр Грейгус архины шил байсан. Д.Б- агсам тавьж эхэлсэн. Би ажлаа авч чадсан юм чинь ажлаа өгч чадах хэрэгтэй гэж хэлсэн. Д.Б- агсам тавиад босч ирэхэд нь түлхээд суулгасан. Тэгээд Д.Б- гараад явсан. Тэгтэл удаагүй. Эргээд хүүхэдтэйгээ орж ирээд намайг зодсон. Д.Б- намайг боож унагаасан. Би ухаан алдаад тэгээд сэрэхэд тэнд байсан бүх хүмүүс зугтаасан байсан. Архиныхаа шилийг жорлонд хаясан байсан. Б- орж ирээд алаад өгнө өө л гээд цохисон. Би энэ залууг зодоон болоход харж амжаагүй. Харж амжилгүй зодуулсан. Намайг харахад энэ залуу сандал бариад далайж байсан. Эхэлж ***ы эмнэлэгт үзүүлээд, дараа нь Эрдэнэтэд ирж үзүүлсэн. Тэгээд хот руу явж үзүүлэх хэрэгтэй гэхээр нь хот руу явсан. Миний хөлний баруун шаант яс дээрээсээ доошоо хугаралтай байна гэсэн. Би Сонгдо эмнэлэгт үзүүлээд дараа нь мөрдөн байцаагчийн зааж өгсөн Грандмед эмнэлэгт үзүүлсэн. Д.Б-ыг гараад явахад нь харих гэж байна гэж бодож байсан. Тэгтэл эсрэгээрээ хүүхдээ дуудах гэж гарсан юм билээ. Д.Б- намайг зодох шалтгаан байхгүй. Намайг зодож байхад хажуунаас дэвссэн байгаа шүү дээ. Тэгэхэд энэ гэмтэл үүссэн байгаа. Д.Б- орж ирээд миний өмнө зогсохоор нь за агсам тавих нь дээ гэж байтал энэ залуу цаана байсан сандал аваад цохьчихсон.Миний хувьд Д.Б-д гар хүрээгүй. Би эрүүл байсан. Урьд нь Д.Б- санаатай дуудаж авчраад зодож байсан тохиолдол байгаа. Намайг ороход Грейгус гэдэг архи рункенд хийгээд надад өгсөн. Би уугаагүй. Архи уусан гэдгийг Д.Б-ы эхнэр ч хэлж байгаа. Хохиролд 10.241.000 төгрөг нэхэмжилснийг төлсөн. Одоо биеийн байдлын хувьд нүдний хараа муудсан. Юмыг хоёр болгож хардаг. Мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн. Ухархай яс хугарсан тохиолдолд нүд цааш нь сууж, бүр ширгэх аюултай гэсэн. Д.Б-тай найз нөхөд ажил төрлийн холбоо байхгүй. Нэг намын хүмүүс. Мэндийн зөрүүтэй л явдаг. Өрөөнд байхад маргаад босч ирэхэд суу гээд түлхэж суулгаж байхад нүдний шил нь унасан байх. Намайг цохиулсны дараа Д.Б- боосон. Тэгээд ухаан балартсан. Урьд нь миний хөл зүгээр байсан. Эмнэлэг дээр очсоны дараа хөл гишгэж болохгүй байсан. Хөлөндөө бэхэлгээ хийлгэсэн. Хөлний хувьд одоо эдгэсэн байгаа. Харин нүдэндээ хагалгаа хийлгэнэ. Хагалгаа хийлгэх 2-3 газар сонгосон байгаа. Нүдэнд өөрчлөлт орсон. Цаашдаа гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэж бодож байгаа. Миний хувьд гомдолтой байна. Д.Б- нь 9 сарын дараа шүүх хурал дээр уучлалт гуйж байгаагаас харахад урьдныхаа хэргээс сургамж авсангүй гэж бодож байна гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Б.Ч-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...орлогч даргын өрөө рүү ороход Б.Б- захирлын хоолойг нь иргэдийн хурлын дарга Д.Б- гараараа хүзүүдэж буйдан сандал дээр дарсан байдалтай харин хүү нь гэх залуу нь дээр нь гарчихсан гараагаа толгойн тус газар нь цохиж байсан юм. Тэгээд би Д.Б-ы хүүг хойноос биенээс татаж хажуу талын буйдан рүү түлхэж холдуулсан. Тэгээд Д.Б-ыг захирлаас салгах гэхэд чи хэн бэ гэж асуухад нь Б.Б-ы жолооч нь байна гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд Б.Б-ы даргын хоолойг боосон гараа суллахад нь би Д.Б-ыг гарнаас нь татаж Б.Б-аас салгасан юм. Тэр үед захирал буйдангийн түшлэг дээр нүүр хэсгээрээ доошоо хараад хэвтэж байхаар нь эргүүлж харахад нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон хоолой нь хэржигнэж дуугарч байгаад нэг амьсгаа аваад зүгээр болсон юм. Тэр үед би Д.Б- болон түүний хүүд хандаж та нар хүн аллаа ш дээ ямар аймар болгочихсон юм бэ гэж хэлээд цагдаа эмнэлэг дуудъя гэж хэлээд хуулийн зөвлөх ПүрэвД- рүү утсаар яриад болсон явдлын талаар цагдаа эмнэлэг рүү дуудлага өгөөдөх гэж хэлэхэд Д.Б- болон түүний хүү, жолооч гурав гараад явсан. Манай захирал согтууруулах ундаа зүйл хэрэглэдэггүй юм. Б.Б-ы нүүр цус болсон, зүүн нүд нь овойж хавдсан, зүүн нүд, хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Харин Д.Б-ы өмсч явсан хувцасны ханцуй цус болчихсон байсан. Биед нь ил харагдах ямар нэг гэмтэл шарх харагдаагүй. Намайг харж байхад Д.Б-ы хүү нь Б.Б-ыг гараараа цохисон, ямар нэг эд зүйлээр цохиогүй гэсэн мэдүүлэг /1хх 47 ху/,  

 

-Гэрч А.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2 Б- хоорондоо үг сөргөлцөөд байсан. Тухайн үед би өрөөнөөс орж гарч байсан учир юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй. Тэгээд 2 Б-ы дуу нь өндөрсөж чангарахаар нь ойртоод очиход Д.Б-ы энгэр нь норчихсон, нүдний шил нь хэмхэрч тахийсан байдалтай газар байхаар нь би газраас нүдний шилийг нь аваад ширээн дээр тавьсан юм. Тэр үед Д.Б- өрөөнөөс гараад явсан юм. Удалгүй Б.Б- өөрийн хүүгийн хамт орж ирсэн. Д.Б-ы хүү нь “миний аавыг юу болгочиховоо, яачихаваа” гээд орилж орж ирэхэд Д.Б-, Б.Б- руу очиж барьцалдаж авах үед хажуу талаас нь Д.Б-ы хүү очоод зууралдаж ноцолдоод байсан. Тэр үед нь би Д.Б-ы хүүг барьж аваад буйдан дээр тэвэрч аваад суусан юм. Тэр үед 2 Б- буйдан сандал дээр ноцолдоод байсан. Д.Б-ы хүү ямар нэгэн эд зүйл барьж Б.Б-ыг зодсон зүйл байхгүй, тэр 3 л барьцалдаж аваад ноцолдсон гэсэн мэдүүлэг /1хх 48 ху/,

 

-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...орлогч даргын өрөө рүү ороход Д.Б- дарга дээд талын цагаан буйдан сандал дээр суучихсан, дух хэсгээс нь цус гарчихсан түүнийгээ арчаад сууж байсан. Харин А.Г- дарга Б.Б-ыг хориглочихсон нөгөө талын сандал дээр сууж байсан юм. ...Б- хүүгийнхээ хамт өрөөнөөс гараад явахад доошоо буугаад явж байна гэж бодоод хаалгаа түгжээд гарахад орлогч даргын өрөөнд бөөн дуу сонсогдсон юм. Гүйгээд ороход хойноос АЗЗА компанийн даргын жолооч болон тамгын газрын жижүүр орж ирсэн. Орлогч даргын өрөөнд ороход Г- дарга Б-ийг хориглочихсон /урдуур нь хаасан байдалтай/, Д.Б- дарга Б.Б- даргыг хүзүүдэж дээрээс нь буйдан дээр дарсан байдалтай байхаар нь би очоод Д.Б-ыг татаж аваад өрөөнөөс гарсан юм гэсэн мэдүүлэг /1хх 52 ху/,

 

-Гэрч Д.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хурал тараад А.Г-, Д.Б- нар бүлгийнхэнтэйгээ уулзах гээд манай өрөөнд орж ирсэн. Засаг дарга Эрдэнэбатын өрөөнд манай намын бүлгийнхэн уулзаж байсан. Гэрт зээ маань халуураад, ээжтэйгээ үлдээсэн байсан болохоор гэрлүүгээ санаа зовоод, гэрээс байн байн дуудлага ирээд ирэх болж байна уу гээд залгаад байсан. Гэтэл Б.Б- залгаад өрөөнүүд гэрэлтэй байна та нар наанаа юу хийж байгаа юм бэ гэхэд бүлгийнхэн уулзаж байна гэх мэтээр яриад салгахад гэрээс мөн л дуудлага ирэхээр нь өрөө рүүгээ ороод гэрлүүгээ ярьчихаад өдөр Б.Б- манай өрөөнд дурсгалын зүйл тавьсан байснаа авах гэж байгаа юм болов уу гэж бодоод эргээд залгаад юмаа авах уу? гэхэд танай өрөөнд хэн байгаа юм бэ гэхээр нь ерөнхийдөө тарж байна гээд А.Г-, Д.Б- нар байна гэж хэлээд хуушуур идээд сууж байхад Б.Б- орж ирээд хурлын талаар яриад голдоо ширээтэй 2 талын буйдан дээр 2 Б-, А.Г- бид 2 хурлын ширээний сандлыг татаад сууж байсан, мөн л гэрээс дуудлага ирээд ээжтэйгээ зээгийн халуурсныг, мөн маргааш ажпаа өгч магадгүй гэх мэтээр яриад эргэтэл миний хөлний хажууд нүдний шил унах шиг болохоор нь утсаар ярьж байснаа таслаад шилийг нь аваад юу яав гээд хартал “хурлын” Б-ы шил байсан. Б- босоод юм дугарахгүй гараад явсан. Утсаар ярьж байхад маргалдаад байх шиг дуу нь өндөрсөөд байсан юм. Г- энд тэнд унасан шилний хагархайг хамаж байсан. Би юу болов гэхэд тэр 2 нэг их юм яриагүй дахиад миний утас дугараад гэрээс дуудаад болдоггүй ээ гээд удаагүй байхад гаднаас Хурлын Б- хүүтэйгээ, жолоочтойгоо орж ирж харагдсан. Хүү нь гэнэт миний аавыг ингэдэг хэн бэ гээд Б- руу хурдтай очихоор нь би “хүүе чи залуу хүн байж юу болж байна” гээд араас нь татсан. Тэгээд утас дуугарч, дуу чимээ ихтэй байсан тул арын өрөө рүү орж ярьчихаад гараад ирэхэд бүгд дээр дээрээсээ бие биенийгээ салгаад байгаа юм шиг байдалтай байсан. Тэгээд харахад цагаан буйдан цус болсон, Б-ы нүүр цус болсон харагдсан. Хурлын Б-ы духны гол хэсэгт цус гарсан байсан, цус доош их урсаагүй, хөмсөг рүүгээ гоожиж байсан. Б.Б-ыг харахад нүүр нь нэлэнхүйдээ цус болсон байсан гэсэн мэдүүлэг /1хх 61 ху/,

 

-Шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...С.Чулуунсүх нь манай шүүх эмнэлгийн рентген зураг уншдаг шинжээч эмч байгаа юм. Хувийн эмнэлгийн шинжилгээний хариуг үндэслээгүй өөрийн шинжээч эмч С.Чулуунсүхийн эмчийн хариуг үндэслэсэн. Мөн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн баруун өвдөгний үений MRI зургийг уншихад баруун шаант ясны дээд буланд ташуу зөрөөгүй хугаралтай гэснийг бас үндэслэсэн. Уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хуучин гэмтэл биш гэсэн мэдүүлэг /2хх 24-25 ху/,

 

-Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бүрэлдэхүүнтэй эмч нарын гаргасан 1313 тоот дүгнэлтийн хавтаст хэргийн материалд авагдсан рентгэн КТГ, MRI зургуудийг уншиж хариуг бичиж өгсөн. Дээрхи зургууд дээр баруун шаант ясны дээд булуунд ташуу зөрөөгүй хугаралтай давтан авсан зурагт дээрхи хугарал бороолт эдгэсэн архаг өөрчлөлтөнд орсон байсан. Рентген зургаар дээрхи өөрчлөлтүүд нарийн тодорхойлогдоогүй байж болно. MRI зурагт тод харагдаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны Люкс мед эмнэлгийн MRI зурагны хариуд шаант ясны булуунд субхандрал уйланхайд өөрчлөлттэй гадаргуу мөгөөрс эвдрэл үүссэн гэсэн нь дээрхи өөрчлөлтийг илрүүлэн баталсан байна. Уг хариуг яаж үнэлэх эсэх нь эмчийн туршлага мэдлэгээс хамаарна миний зүгээс дээрхи өөрчлөлтийг гэмтлийн гаралтай үүссэн хугарлын өөрчлөлт гэж үнэлсэн. Тэрнээс уг хариуг хугаралгүй гэж бичээгүй бороололт үүссэн хугарлын өөрчлөлтүүдийг тусгаж бичсэн байсан гэсэн мэдүүлэг /2хх 26-27 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10834 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Б-ы биед баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал, зүүн нүдний ухархайн хананы далд хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1хх 81 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1313 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. ШШҮХ-ийн ШЭШХ-н шинжээч эмч Г.Ханхүүгийн 2016.08.09-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №10834 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Б.Б-ын биед баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананын хугарал, зүүн нүдний алимны суулт, зүүн нүдний нулимсны суваг, нулимсны замын бөглөрөл, зүүн дээд зовхинд цус хуралт, шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Б.Б-ы биед баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Зүүн нүдний гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /1хх 84-86 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5042 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан майканд ханзарсан уранхай, уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан байна гэсэн дүгнэлт / 1хх 136 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7212 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Хохирогч Б.Б-ы хэрэг болох үед өмсөж байсан гэх цэнхар өнгийн богино ханцуйтай босоо захтай футболк, саарал өнгийн даавуун өмдөн дээр цус илрээгүй.

2. Д.Б-ы хэрэг болох үед өмсөж байсан гэх цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн срочикон цамцан дээр илэрсэн.

3. Дээрх хувцаснууд дээр үрийн шингэн, шүлс зэрэг биологийн гаралтай ул мөр илрээгүй.

4. Д.Б-ы хэрэг болох үед өмсөж байсан гэх цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн срочкон цамцан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.

5. Уг илэрсэн цус нь Б.Б- гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн дүгнэлт /хх 146-147 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7215 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн төмөр хүрээтэй хар өнгийн түшлэгтэй сандал дээр цус илрээгүй.

2. Цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн 3 ширхэг сальфетка, 1 ширхэг цагаан өнгийн марль дээр илэрсэн. Уг илэрсэн цус нь ДНХ-ийн тогтооцоороо нэг эрэгтэй хүний цус байна.

3. Уг илэрсэн цус нь Б.Б-ы гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн дүгнэлт /хх 151-152 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7213 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Б-ы хэрэг болох үед зүүж байсан гэх хар өнгийн төмөр хүрээтэй, хуванцар гартай нүдний шилэн дээр илэрсэн. Уг илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.

2. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

3. Уг илэрсэн цус нь Б.Б-ы гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн дүгнэлт /хх 166-167 ху/,

 

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13-14 ху/

      - Гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-18, 67-72, 75-76 ху, 87, 130-132, 137-138, 142 ху/

      -Хохирогч Б.Б-ы өвчний түүх /1хх 89-98, 105-113, 119-126 ху/

-Согтуурлын зэргийг шалгасан тухай тэмдэглэл /1хх 20-22 ху/

-Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /1хх 39 ху/

-Хохирлын баримт /1хх 217-219, 222-223 ху/

-Хохирол төлсөн баримт /2хх 68 ху/

-Б.Б-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 192 ху/

-Д.Б-ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 194 ху/

-Б.Б-ийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 175-181 ху/

-Д.Б-ыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 182-184, 189-191 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Б-ыг Б.Б-тэй бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө *** аймгийн Засаг Даргын Тамгын газрын байрны 210 тоот өрөөнд Б.Б-ыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б-ы үйлдэлд дээрхи гэмт хэргийн шинж байхгүй байна гэж дүгнэлээ.

 

Учир нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогч Б.Б- “...Д.Б- агсам тавиад босч ирэхэд нь түлэхээд суулгасан. Тэгээд Д.Б- гараад явсан. Тэгтэл удаагүй. Эргээд хүүхэдтэйгээ орж ирээд намайг зодсон. Д.Б- намайг боож унагаасан. Би ухаан алдаад тэгээд сэрэхэд тэнд байсан бүх хүмүүс зугтаасан байсан. ...Б- орж ирээд алаад өгнө өө л гээд цохисон. Би энэ залууг зодоон болоход харж амжаагүй. Харж амжилгүй зодуулсан. Намайг харахад энэ залуу сандал бариад далайж байсан. ...Д.Б- орж ирээд миний өмнө зогсохоор нь за агсам тавих нь дээ гэж байтал энэ залуу цаана байсан сандал аваад цохьчихсон” гэж мэдүүлж байх боловч дээрхи мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Г-ын “...2 Б-ы дуу нь өндөрсөж чангарахаар нь ойртоод очиход Д.Б-ы энгэр нь норчихсон, нүдний шил нь хэмхэрч тахийсан байдалтай газар байхаар нь би газраас нүдний шилийг нь аваад ширээн дээр тавьсан юм. Тэр үед Д.Б- өрөөнөөс гараад явсан юм. Удалгүй Б.Б- өөрийн хүүгийн хамт орж ирсэн. Д.Б-ы хүү нь “миний аавыг юу болгочиховоо, яачихаваа” гээд орилж орж ирэхэд Д.Б-, Б.Б- руу очиж барьцалдаж авах үед хажуу талаас нь Д.Б-ы хүү очоод зууралдаж ноцолдоод байсан. Тэр үед нь би Д.Б-ы хүүг барьж аваад буйдан дээр тэвэрч аваад суусан юм. Тэр үед 2 Б- буйдан сандал дээр ноцолдоод байсан. Д.Б-ы хүү ямар нэгэн эд зүйл барьж Б.Б-ыг зодсон зүйл байхгүй” гэсэн /1хх 48 ху/, гэрч Б.Б-ын “...Б- хүүгийнхээ хамт өрөөнөөс гараад явахад доошоо буугаад явж байна гэж бодоод хаалгаа түгжээд гарахад орлогч даргын өрөөнд бөөн дуу сонсогдсон юм. Гүйгээд ороход хойноос АЗЗА компанийн даргын жолооч болон тамгын газрын жижүүр орж ирсэн. Орлогч даргын өрөөнд ороход Г- дарга Б-ийг хориглочихсон /урдуур нь хаасан байдалтай/, Д.Б- дарга Б.Б- даргыг хүзүүдэж дээрээс нь буйдан дээр дарсан байдалтай байхаар нь би очоод Д.Б-ыг татаж аваад өрөөнөөс гарсан юм” гэсэн /1хх 52 ху/, гэрч Д.Ч-гийн “...миний хөлний хажууд нүдний шил унах шиг болохоор нь утсаар ярьж байснаа таслаад шилийг нь аваад юу яав гээд хартал “хурлын” Б-ы шил байсан. Б- босоод юм дугарахгүй гараад явсан. Утсаар ярьж байхад маргалдаад байх шиг дуу нь өндөрсөөд байсан юм. Г- энд тэнд унасан шилний хагархайг хамаж байсан. Би юу болов гэхэд тэр 2 нэг их юм яриагүй дахиад миний утас дугараад гэрээс дуудаад болдоггүй ээ гээд удаагүй байхад гаднаас Хурлын Б- хүүтэйгээ, жолоочтойгоо орж ирж харагдсан. Хүү нь гэнэт миний аавыг ингэдэг хэн бэ гээд Б- руу хурдтай очихоор нь би “хүүе чи залуу хүн байж юу болж байна” гээд араас нь татсан. Тэгээд утас дуугарч, дуу чимээ ихтэй байсан тул арын өрөө рүү орж ярьчихаад гараад ирэхэд бүгд дээр дээрээсээ бие биенийгээ салгаад байгаа юм шиг байдалтай байсан” гэсэн /1хх 61 ху/ мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

 

Харин шүүгдэгч Б.Б- нь 2016 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө *** аймгийн Засаг Даргын Тамгын газрын байрны 210 тоот өрөөнд Б.Б-ыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Б-ийн “...өрөөндөө жолоочийн хамт цусаа арчаад сууж байсан. Тэгээд би тэр хүнтэй чинь уулзъя гээд гарсан. Аав араас гарсан. Доошоо буугаад өрөө рүү аав эхэлж орсон. Би араас нь ороод аавыг хэн ингэсэн бэ гэхэд Б.Б- ах би тэгсэн гэсэн. Уг нь аав нүдний шилээ авах гэж орсон. Нүдний шилээ асуухад авахгүй юу гээд босоод ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод нүүрэнд нь цохисон” гэсэн, хохирогчийн “...Б- орж ирээд алаад өгнө өө л гээд цохисон. Би энэ залууг зодоон болоход харж амжаагүй. Харж амжилгүй зодуулсан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Г- /1хх 48 ху/, гэрч Д.Ч- /1хх 61 ху/, шинжээч эмч Б.Ундармаа /2хх 24-25 ху/, С.Чулуунсүх /2хх 26-27 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананын хугарал, зүүн нүдний алимны суулт, зүүн нүдний нулимсны суваг, нулимсны замын бөглөрөл, зүүн дээд зовхинд цус хуралт, шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 10834, 1313 тоот дүгнэлтүүд, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13-14 ху/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-18, 67-72, 75-76 ху, 87, 130-132, 137-138, 142 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “...Нүдний шилээ асуухад авахгүй юу гээд босоод ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод нүүрэнд нь цохисон. ...Би Б.Б- ахад учирсан нүүрэн дэх гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Харин хөлөнд нь учирсан гэмтлийг зөвшөөрөхгүй. ...Аав, Б.Б- ах хоёр зууралдаж байхад зөөлөн эдийн гэмтэл учирч болох байх. Шинжилгээний дүгнэлтээр хугарал гэсэн байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй юм.

 

Хохирогчид учирсан баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал гэмтэл нь шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Б-ыг бүлэглэн бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчлөн зүйлчилж, түүнийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гэм хорын хохиролд 10.241.000 төгрөг нэхэмжилж нотлох баримтаар Медипас эмнэлэг толгойн СТ 192.000 төгрөг, Төрийн банк худалдан авалт 199.200 төгрөг, ХХ банк 170.000 төгрөг, 50.000 төгрөг, Улсын 3-р эмнэлэг нүдний 48.272 төгрөг, Люксмед эмнэлэг рентген оношлогоо 50.000 төгрөг, Сонгдо эмнэлэг MRI 802.750 төгрөг, Сонгдо эмнэлэг MRI 470.000 төгрөг, Төрийн банк худалдан авалт 199.200 төгрөг, Медипас эмнэлэг толгойн СТ, шинжилгээ 192.000 төгрөг, Люксмед эмнэлэг рентген 300.000 төгрөг, Сонгдо эмнэлэг үзлэг эмчилгээ, ор хоног, шинжилгээ 1.212.634 төгрөг, шатахууны зардалд /мөнгө тушаасан тасалбараар/ нийт 1.803.400 төгрөг, Бээжин цэргийн ерөнхий эмнэлгийн үзлэг, унааны зардал, буудлын хөлс 1.672.000 төгрөг, нийт 7.930.656 төгрөгний баримтуудыг ирүүлсэн байна.

 

Дээрх нотлох баримтуудаас үзвэл Медипас эмнэлэг толгойн СТ 192.000 төгрөг, Улсын 3-р эмнэлэг нүдний 48.272 төгрөг, Люксмед эмнэлэг рентген оношлогоо 50.000 төгрөг, Сонгдо эмнэлэг MRI 802.750 төгрөг, Сонгдо эмнэлэг MRI 470.000 төгрөг, Медипас эмнэлэг толгойн СТ, шинжилгээ 192.000 төгрөг, Люксмед эмнэлэг рентген 300.000 төгрөг, Сонгдо эмнэлэг үзлэг эмчилгээ, ор хоног, шинжилгээ 1.212.634 төгрөг, шатахууны зардалд /мөнгө тушаасан тасалбараар/ нийт 1.803.400 төгрөг, Бээжин цэргийн ерөнхий эмнэлгийн үзлэг, унааны зардал, буудлын хөлс нийт 1.672.000 төгрөг, нийт 6.743.056 төгрөгний баримт нь шаардлага хангасан нотлох баримт гэж үндэслэлтэй байна.

Харин юуны төлбөр болох нь тодорхойгүй Төрийн банк худалдан авалт 199.200 төгрөг, ХХ банк 170.000 төгрөг, 50.000 төгрөгний баримтуудыг, мөн хавтаст хэргийн 232-234 дугаар талд авагдсан Шунхлай 10.000 төгрөг гэсэн баримтуудыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй байна.

Гэвч шүүгдэгч Б.Б- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн нэхэмжилсэн 10.241.000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан байх тул энэ удаад хохирогчид учирсан гэм хорын хохирлыг арилгасан байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1. 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Эд мөрийн баримтын хувьд хэрэгт цэнхэр өнгийн богино ханцуйтай цамц, саарал өнгийн давуун өмдийг хохирогч Б.Б-д олгож, цагаан өнгийн футболк, нүдний шил, хар өнгийн сандал, 3 ширхэг сальфетка, марль /1хх 39 ху/ зэргийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч 2016 оны 10 сарын 27-ны өдөр хэрэгт хавсаргах тогтоол үйлдсэн байна.

 

Мөрдөн байцаагч дээрхи эд мөрийн баримтыг хохирогч талаас хурааж авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд прокурор яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралд өөрийн биеэр авч очихоо илэрхийлсэн байсан боловч шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчид өгч явуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл хохирогч болон гэрч нь эд мөрийн баримтыг хэргийн газраас хурааж авах субъект биш бөгөөд эд мөрийн баримтыг хураах, бэхжүүлэх, хадгалах, шилжүүлэх журмыг зөрчсөн байх тул дээрхи эд мөрийн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн богино ханцуйтай цамц, саарал өнгийн давуун өмдийг хохирогч Б.Б-д олгож, цагаан өнгийн футболк, нүдний шил, хар өнгийн сандал, 3 ширхэг сальфетка, марль зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдав.