Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2021/02122

 

2021 09 08 184/ШШ2021/02122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, Н л ХХК /0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар гудамж, 0 т0оот хаягт оршин суух, Б овгт О Ц /РД:0000000/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар гудамж, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Ц Ч /РД:0000000/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,744,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2021 оны 05р сарын 31ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүсэлтдээ:

Иргэн О.Ц, Ц.Ч нартай 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 00000000 тоот зээлийн гэрээ, 00000000 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулан 11,250,000 төгрөгийг тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар, сарын 2,9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч О.Ц, Ц.Ч нар нь 000000000 тоот зээлийн гэрээний баталгаа болгож 2010 онд үйлдвэрлэгдсэн Тоёота приус 30 маркийн, 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай байгууллага өмчлөх, эзэмших эрхтэйгээр шилжүүлсэн болно.

Гэвч О.Ц, Ц.Ч нар нь дээрх зээлийн гэрээний төлбөрөө цаг хугацаандаа төлж барагдуулаагүй байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байна.

2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлдэгч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 8,115,393 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2,220,865 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408,199 төгрөг төлөхөөр байна. Зээлдэгч О.Ц, Ц.Ч нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү нийт 10,744,458 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж Н л ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц болон өмгөөлөгч Б.******* нараас шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээг дүр эсгэж хийсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрээгээр тээврийн хэрэгслийг О.Ц гэх хүн нь авч ашиглаагүй бөгөөд Д.Ол нь тээврийн хэрэгслийг авсан.

Хавтаст хэргийн 52-55 дугаар талд эрүүгийн хэргээс авсан Шүүхийн шийтгэх тогтоол авагдсан ба тухайн эрүүгийн хэрэгт Д.О нь хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө Энэ машин нь миний машин бөгөөд би О.Ц гэх найзыгаа гуйж, машин зээлээр авахуулсан гэж хэлсэн байна. Тиймээс энэ зээлийн гэрээний төлбөрийг хариуцагч нар нь хариуцан төлөх үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь Д.О холбогдож, зээлийн төлбөр төлөх талаар албан тоот явуулдаг байсан гэж хэлсэн. Хариуцагч О.Ц зээлийн гэрээний үүргийг шаардсан мэдэгдэл огт явуулж байгаагүй. Мөн энэ зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлж, Д.О төлүүлэх боломжтой гэж харж байна.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь өөрийн үйл ажиллагаа, чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулдаг болон нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс энэ зээлийг өөр хариуцагч хариуцах ёстой гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал ньзээл гаргах эрхтэй эсэхэд эргэлзээтэй байна. Тусгай зөвшөөрөл, эрхийг хууль ёсны дагуу авсан байх байтал зөвшөөрөлгүй эрхэлсэн гэжээ.

 

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н л ХХК нь хариуцагч О.Ц, Ц.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,744,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь ... тээврийн хэрэгслийг О.Ц ашиглаагүй бөгөөд Д.О нь тээврийн хэрэгслийг авсан. Хариуцагч О.Ц зээлийн гэрээний үүргийг шаардсан мэдэгдэл огт явуулж байгаагүй. Энэ зээлийг өөр хариуцагч хариуцах ёстой гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. хэмээн тайлбарлаж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигч 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №000000 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 11,250,000 төгрөгийг 2.90 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар О.Ц шилжүүлсэн, хариуцагч О.Ц нь Ц.Ч хамт ...өөрийн нэрээр Д.О тээврийн хэрэгсэл авч өгсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, 15.3.4-т ... банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх-дээ тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч Н л ХХК нь нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болохоо нотлоогүй, тусгай зөвшөөрөлгүй гэж тайлбарлаж байх тул талуудын хооронд байгууллагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ... хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, тээврийн хэрэгслийг буцаан өгөх боломжгүй гэж зохих тайлбарлаж байх тул хариуцагч нь зээл авсан төгрөгөөс буцаан төлсөн төгрөгийг хасаж, үйлдэх төгрөгийг төлөх нь зүйтэй.

Зохигч үндсэн зээлийн эргэн төлөлтөд 3,134,606 төгрөг, хүү 3,891,874 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146,309 төгрөг, нийт 7,172,789 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж маргаагүй болно.

Иймд хариуцагч О.Ц, Ц.Ч нарт шилжүүлсэн 11,250,000 төгрөгөөс буцаан төлсөн 7,172,789 төгрөгийг хасч, үлдэгдэл 4,077,211 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч О.Ц, Ц.Ч нараас 4,077,211 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н л ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,667,247 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ц, Ц.Ч нараас 80,185 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н л ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН