Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/00889

   2021        03         19                                    101/ШШ2021/00889         

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ц даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, Г овогт Д-н Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 0 дүгээр байранд байрлах, МЭЕГ-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21,751,821 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь төрийн албанд 16 жил гаруй хугацаанд тасралтгүй ажилласан ба үүнээс ... лабораторид 2003 оноос эхлэн ажиллаж байсан. Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа миний бие нь үүрэгт ажилдаа чин сэтгэлээсээ хандан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэн, ямарваа байдлаар ёс зүйн болон сахилгын зөрчил, дутагдал гаргаж байгаагүй болно. Тухайлбал, тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажлаа хангалттай сайн биелүүлсний үр дүнд 2012 онд “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан ”-аар шагнагдаж байсан болно. Мөн сүүлийн 2 жилийн буюу 2015, 2016 онд Салбарын сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт “маш сайн, сайн” гэж үнэлэгдэж, холбогдох урамшууллыг авч байсан.

Гэвч намайг ... сайдын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас халах, ажилд томилох тухай” тушаалаар 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халж, хууль бусаар чөлөөлсөн тул өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Дээрх нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцээд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01805 дугаартай шийдвэрээр: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 болон 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-ыг ... лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,415,903 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай...” гэж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1609 дүгээр магадлалаар хзвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны дүгээр сарын 22-ны өдрийн 001/XT2017/01465 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэсэн.

Ийнхүү хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2018/00609 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж гарч, мөн өдрийн 44 дүгээр “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-ын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Уг хугацаанаас хойш шүүхийн дараах шийдвэрүүд гарсан болно. Үүнд:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/02273 дугаартай шийдвэрээр “хариуцагч .... яамнаас 2017 оны 05 дугаар сарын 23-наас 2018 оны 04 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10.953.496 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01343 дугаартай шийдвэрээр “хариуцагч ... яамнаас 2018 оны 04 зүгээр сарын 30-ны өдрөөс 06 сарын 19-ний өдрийн хугацааны олговор 1,544,508 төгрөг, хариуцагч МЭЕГ-с 2018 оны 06 сарын 20-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хугацааны олговор 7,078,955 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1267 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 001/XT2020/00398 дугаар тогтоолоор дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч МЭЕГ-с намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох ... лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүргээ биелүүлэхгүй байх тул сүүлд гарсан шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанаас хойших буюу 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,534,096 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож, дээрх шаардлагыг 3,217,725 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 21,751,821 төгрөг болгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “дундаж цалин хөлстэй тэнцэх олговор”-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлоход Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01805 дугаартай шийдвэрээр нэг өдрийн дундаж цалин хөлс 42,903 төгрөг байхаар тооцсон.

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 507 ажлын өдөр байх тул нэг өдрийн дундаж цалин 42,903 төгрөгөөр тооцож, нийт 21,751,821 төгрөг болно.

Хариуцагч МЭЕГ нь өөрийгөө хариуцагч биш, .... сайд хариуцах ёстой гэж тайлбарлаж байх боловч Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 тоот “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1.2-т:”Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг МЭЕГ-н харъяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн. 

Түүнчлэн тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01343 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1267 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2020/00398 дугаартай тогтоолоор МЭЕГ-г хариуцагчаар татсан нь үндэслэлтэй болохыг тогтоосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т: “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” мөн хуулийн 36.2-т:”Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж тус тус заасан.

Гэтэл МАЕГ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Д.Б-ыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүргээ биелүүлэхгүй байгаа ба ... лабораторийн захирлын ажлын байр, албан тушаал цомхотгогдоогүй байхад адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах талаар санал болгосон гэдэг нь үндэслэлгүй юм.

Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаад буй ажлын байр, албан тушаалыг санал болгож байгаагүй, энэ талаар уулзаж байгаагүй гэдгийг Д.Б илэрхийлсэн.

Иймд МАЕГ-с 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21,751,821 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, тэдгээрт дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах Д.Б-ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч “МАЕГ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

... сайдын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас халах, ажилд томилох тухай” тушаалаар Д.Б-ыг ... лабораторийн захирлын ажил, албан тушаалаас чөлөөлсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01805 дугаартай шийдвэрээр Д.Б-ыг ... лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1609 дүгээр магадлалаар хзвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны дүгээр сарын 22-ны өдрийн 001/XT2017/01465 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан  байдаг бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд ... сайд шийдвэрийг биелүүлээгүй байдаг.

Мал, амьтны Эрүүл мэндийн тухай хууль 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр дээрх шийдвэрийг биелүүлэхийг МАЕГ-т даатгах болсон.

Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудаст заагдсан байгууллага нь шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байтал хариуцагч биш бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, төлбөр төлөгч биш этгээд биелүүлэх үүрэггүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг зөрчигдсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчоор МЭЕГ-г сольж оролцуулах тухай шийдвэр, тогтоол гарч байгаагүй болно. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2020/00398 дугаартай тогтоолын 4 дүгээр хуудсанд дүгнэхдээ шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр ... яамыг МЭЕГ-р сольж, төлбөр төлөгчөөр тогтоогоогүй болохыг дурдсан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 186 тогтоолоор МЭЕГ-г байгуулсан бөгөөд ийнхүү байгуулагдахаас өмнө нэхэмжлэгчийг ажилд томилсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд уг шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан.

Ажил олгогчийн буруутай шийдвэр, үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг өөр байгууллагаар хариуцуулж болохгүй бөгөөд шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд заасан хариуцагч нь үр дагаврыг арилгах ёстой.

Энэ хэрэгт ... сайд хамтран хариуцагчаар оролцох ёстой гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр МЭЕГ-н буруутай үйл ажиллагааны улмаас Д.Б-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоогоогүй, уг шийдвэрийг шууд биелүүлэх талаар заагаагүй. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг МЭЕГ-н дарга Б.Т-д удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлэхээс зайлсхийсэн гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар хандсан байна.

Мал, амьтны Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д: “Мал эмнэлгийн бүх шатны төрийн байгууллагын удирдах албан тушаалтныг доор дурдсанаар томилж, чөлөөлнө”, 28 дугаар зүйлийн 28.7.2-т: “энэ хуулийн 28.3-т заасан байгууллагын захирлыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагын даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга” томилно гэж заасан.

Гэтэл Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 186 тоот тогтоолыг үндэслэн МЭЕГ-г дангаар нь хариуцагчаар татсан нь үндэслэлгүй юм. Түүнээс гадна ... лабораторийн захирлыг ... сайд томилох талаар улсын бүртгэлд бүртгэгдсэн МЭЕГ-н албан ёсны дүрэмд заачихсан байдаг. Түүнээс гадна ... лабораторийн цалингийн сан манай төсөвт байдаггүй, тусдаа төсөвтэй боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Д.Б нь 2019 онд ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний олговорыг ... сайдад холбогдуулан гаргасан боловч уг эрх МАЕГ-т шилжсэн гээд дээрх хэрэгт хамтран хариуцагчаар оролцсон. Гэтэл ... сайдаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2021 оны 3 дугаар сард багтаан Д.Б-ыг ажилд нь томилох үүрэг өгсөн байна.

... лабораторийн захирлын ажил, албан тушаалд 2018 онд Б.Г-г үүрэг гүйцэтгэгчээр, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр захирлаар томилсон бөгөөд дээрх шийдвэрийг биелүүлснээр түүний эрх хөндөгдөх болчихоод байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс Д.Б-д ... лабораторийн дэд захирал, МАЕГ-т газрын дарга зэрэг ажил, албан тушаал санал болгож байсан боловч тэрээр зөвшөөрөөгүй.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б-ы ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 21,751,821 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай МАЕГ-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “МАЕГ”-т холбогдуулан

ажилгүй байсан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсний олговорт 21,751,821 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01805 дугаар шийдвэрээр Д.Б-ыг ... лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,415,903 төгрөгийг нөхөн олгож, түүнд холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1609 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2017/01465 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалын 1 дэх заалтын “...1 415 9033.00 төгрөгийг...”гэснийг “...1 415 903 төгрөгийг...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

/хх-ийн 6-16 тал/

Дээрх шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох ... лабораторийн захирлын ажил, албан тушаалд томилсон байх ба хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдээгүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.

/хх-ийн 42, 57-60, 62, 78-96 тал/

Хариуцагч “МАЕГ” нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлийг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас Д.Б-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоогоогүй, уг шийдвэрийг биелүүлэхийг тус газарт даалгаагүй, ... лабораторийн захирлыг ... сайдтай зөвшилцсөний үндсэн дээр томилохоор холбогдох хуульд заасан, уг лабораторийн төсөв тусгагдаагүй тул хариуцагч биш гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Д.Б-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох ... лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг ... сайд” биелүүлээгүй байх хугацаанд Мал амьтны Эрүүл мэндийг хамгаалах тухай хууль 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн, уг хуулийн 28.1, 28.3 дах заалт болон холбогдох бусад хуульд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 186 тоот “Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай”, 188 тоот “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гарган хэрэгжүүлжээ.

Мал амьтны Эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д: “Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо нь улсын хэмжээнд мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, лаборатори, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллага, аймаг, нийслэлд мал эмнэлгийн байгууллага, лаборатори, сум, дүүрэгт мал эмнэлгийн тасаг, лаборатори болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс бүрдэнэ”, 28.3-т:”Энэ хуулийн 28.2-т заасан байгууллага харьяандаа мал эмнэлгийн судалгаа, шинжилгээ, оношилгоо, эрүүл ахуй, ариун цэвэр, сорилт, баталгаажуулалтын лаборатори ажиллуулж болно” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 186 тоот “Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын 2. “... сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-МЭЕГ-г байгуулсугай”, 5.3. “... сайдын төсвийн багцад байгаа .... лабораториос 15,...орон тоог холбогдох ажилтан, төсвийн хамт МАЕГ-т шилжүүлж,...”,

Мөн өдрийн 188 тоот ”Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1.2-т. “... лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-МАЕГ-н харьяанд ажиллуулах”-аар заасан.    

Үүний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 18.1, Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий МАЕГ байгуулагдсан, түүний харьяанд “... лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газрыг ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх байдлаас үзэхэд Мал амьтны Эрүүл мэндийн тухай хууль 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр ... сайдын эрхлэх чиг үүрэг, бүтцэд байсан “... лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газар нь МЭЕГ-н харьяанд шилжсэн байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д: “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй,

36.1.2-т: “Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж зааснаас үзэхэд тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01805 дугаар шийдвэрийг биелүүлж, ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах нь ажил олгогч “МАЕГ”-ын хүлээх үүрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

Тус шүүхийн 2019.05.07-ны өдрийн 101/ШШ2019/01343 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.07.05-ны өдрийн 1267 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.07.21-ний өдрийн 001/ХТ/2020/00398 дугаартай тогтоолд Д.Б-ыг ажлын байраар хангах үүргээ МАЕГ биелүүлээгүй, ажилтныг ажилд нь эгүүлэн томилоогүй болохыг дурджээ.

/хх-ийн 20-41 тал/

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ/2017/01465 дугаар тогтоол биелэгдээгүй, нэхэмжлэгч Д.Б-ыг ... лабораторийн захирлын ажилд эгүүлэн томилоогүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, уг ажил, албан тушаалд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.Г томилогдсон болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

/хх-ийн 127-131 тал/

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Д.Б-д өөр ажил, албан тушаалд ажиллуулах санал болгосон гэх боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т: “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасантай нийцэхгүй байх ба ийнхүү санал болгосныг баримтаар нотолсонгүй.

Мөн ... лабораторийн төсөв тусгагдаагүй гэж тайлбарласан боловч Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 186 тоот тогтоолын 5.3-т зааснаар ... сайдын төсвийн багцад байгаа ... лабораториос холбогдох ажилтан, төсвийн хамт МАЕГ-т шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д: “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21,751,821 төгрөг шаарджээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.23-ны өдрийн 101/ШШ2017/01805 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.19-ний өдрийн  1609 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.11.22-ны өдрийн 001/ХТ2017/01465 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Б-ы 1 /нэг/ өдрийн дундаж цалин хөлсийг 42,903 төгрөгөөр тооцсон,

Мөн тус шүүхийн 2019.05.07-ны өдрийн 101/ШШ2019/01343 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.05-ны өдрийн 1267 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.07.21-ний өдрийн 001/ХТ2020/00398 дугаар тогтоолоор Д.Б-ы ажилгүй байсан 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны олговрыг ... яамнаас, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны олговрыг МЭЕГ-с тус тус гаргуулж шийдвэрлэсэн байна.  

/хх-ийн 6-16, 20-41 тал/

Иймд нэхэмжлэгч Д.Б-ы 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21,751,821 төгрөгийг хариуцагч “МАЕГ”-аас шаардсан нь үндэслэлтэй байх тул уг олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

/507хоногх42,903төгрөг=21,751,821төгрөг/

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д: “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т:”Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан тул хариуцагчид уг үүргээ биелүүлэхийг даалгах нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

 ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Õºäºëìºðèéí òóõàé õóóëèéí 69 äүгээð ç¿éëèéí 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар хариуцагч “МАЕГ”-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21,751,821 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Б-ы болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “МАЕГ”-т даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50,311 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч МЭЕГ-с улсын тэмдэгтийн хураамжид 266,709 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,020 төгрөгөөс үлдэх 266,709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ

хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ