Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/01095

 

 

 

 

 

 

 

 

 

   2021       04          06                                     101/ШШ2021/01095         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр гудамж, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Ц.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, НШШГГ-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгөд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ө,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингзлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00172 дугартай шийдвэрээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 дугаар байрны 0 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 54,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг /Улсын бүртгэлийн Ү-0 дугаартай/ Ц.Д миний өмч болохыг тогтоосон шийдвэр гарсан.

Гэвч дээрх миний өмчтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаартай шийдвэрээр миний хувийн өмч болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 дугаар байрны 100 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 54,6 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууц /Улсын бүртгэлийн Ү-0 дугаартай/-д шийдвэр гүйцэтгэх хураан авах ажиллагаа хийж хувийн өмчид бүдүүлгээр халдаж байна.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчеөр дамжуулан гуравдагч этгээдээр оролцон 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох хүсэлт гаргахад 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр боломжгүй гэсэн хариу өгсөн.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр дугаарлагдсан дугаарын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана гэснээс үзэхэд “Э ББСБ”ХХК-ийн төлбөрийг барагдуулсан тохиолдолд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэрхэх нь тодорхойгүй байгаагаас өмчлөгчийн эрх хөндөгдөж байгаа нь тодорхой болно.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасны дагуу явагдаад дууссан гэдэг албан бус тайлбарыг өгч байна.

Гэтэл уг шийдвэрийн дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Д-н өмчлөлд шилжүүлсэн гэх баримтгүй байтал уг орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн тус шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулаад байгааг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эрх, тэгш зарчмын үндсэн дээр явагдахыг зөрчиж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэг л үл хөдлөх хөрөнгийг шийдвэрлэсэн 2 өөр шүүхийн шийдвэрт яагаад 2 өөр харилцан ялгавартай ажиллагаа явагдаж байгаад гайхаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй байдаг.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл: “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, энэ хуулийн 16.3 дахь хэсэгт: “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх .....” мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д:“Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.'’ гэж заасны дагуу НШШГГ-с Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 дугаар байрны 0 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 54,6 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууц /Улсын бүртгэлийн Ү-0 дугаартай/ холбогдуулан хийж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “НШШГГ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 258 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2019/00830 дугаар тогтоолоор Д.Ө-с 74,003,393 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 598,167 төгрөгийг гаргуулж “Э ББСБ” ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д:“Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 165 дугаар зүйлийн 165.1-д:“Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” 166 дугаар зүйлийн 166.1-д:“Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14/054 тоот барьцаат зээлийн гэрээг “Э ББСБ” ХХКомпани бүртгүүлсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Ө-т шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Ө-н өмчлөлийн эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо /одоо 0 дугаар хороо/, 0 дугаар хороолол, 0 гудамж 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 54,6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20260051/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны дотор төлөхийг 164/02 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20260051/06 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 8/386 дугаар тогтоолоор мэргэжпийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Б” ХХКомпаниар тогтоолгоход 104,837,000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

Дээрх шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хураах, үнийн санал өгөхийг нэхэмжлэгч Ц.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нарт мэдэгдсэн, ийнхүү мэдэгдсэний үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс энэ ажиллагаанд оролцох хүсэлтийг гаргаж байгаагүй бөгөөд хэрэв ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандаж байсан бол үүнтэй холбоотой баримт ч байхгүй, энэ талаарх баримтаа ч шүүхэд ирүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр хэнийг тогтоосоноос үл хамаарч улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцаалагч тэргүүн ээлжилд төлбөрийнхөө шаардлагыг хангуулах эрхтэй.  

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д:“Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 165 дугаар зүйлийн 165.1-д:“Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” 166 дугаар зүйлийн 166.1-д:“Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 14/054 тоот барьцаат зээлийн гэрээг “Эко капитал ББСБ” ХХК бүртгэгдсэн. Мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах ажиллагаа хуулийн дагуу гүйцэтгэж байх тул нэхэмжлэгч Ц.Д-н дээрх үл хөдлөх хөрөнгөнд холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Д-н нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох маргааны зүйл болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 дугаар байрны 0 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 54,6 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг /улсын бүртгэлийн Ү-0 дугаартай эд хөрөнгийг Ц.Д-н өмч болохыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00172 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн.

Д.Ө миний бие нь “Э ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ хийж  байгаагүй бөгөөд “Э ББСБ” ХХК-с нэг ч төгрөгний зээл авч аваагүй юм.

Гэвч “Э ББСБ” ХХК-с гаргасан нэхэмжлэлийг надад хамаатуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018.12.11-ний өдөр 101/ШШ2018/03753 тоот шийдвэрийг хууль бусаар гаргаж намайг одоо хүртэл хохироож ирсэн билээ.

Хамгийн анх А.Л гэдэг хүн 2013 оны 6 сард А финанс ББСБ-аас 6 сарын хугацаатай 30,000,000 төгрөгийн зээлийг авсан, тэрээр зээлээ төлөөгүйн улмаас болоод уг зээл нь 80,000,000 төгрөг орчим болсон. Энэ зээлээ “Э ББСБ” руу шилжүүлээд авсан байдаг.

Дээрх орон сууцыг худалдан авах мөнгийг эцэг Ц.Д шилжүүлснээр худалдан авч, өмчлөгчөөр өөрийгөө бүртгүүлсэн, хэрэглээний зардлыг төлсөөр ирсэн. Зээлийн гэрээтэй холбоотой асуудал үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж бодсоор өдийг хүргэсэн. Энэ орон сууц бл миний эцэг Ц.Д-н өмч гэдэгтэй маргах зүйлгүй. Уг зээлийг би өөрөө авч ашигласан бол өөр хэрэг, зээлийг төлөхгүй байгаа шалтгаан нь А.Л зээлийг авч ашигласантай холбоотой юм. Барьцааны хөрөнгийг өөр үл хөдлөх эд хөрөнгөөр солих саналыг “Э ББСБ”-д тавих саналтай байна.

Монгол Улсад шударга шүүх болон шүүгч байдаг гэдэгт одоо хүртэл эргэлзэж явдаг.

Иймд нэхэмжлэгч Ц.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна  гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.11-ний едрийн 101/ШШ2018/03753 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.11-ний өдрийн 258 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2019.05.31-ний өдрийн 001/XT2019/00830 тоот тогтоолоор Д.Ө-с 74,003,393.04 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 598,167 төгрөг, нийт 74,601,560.04 төгрөгийг гаргуулж Э ББСБ-д олгохоор шийдвэрлэн улмаар түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 0-р хороолол, 0 гудамж, 0-р байр, 0 тоот байршилтай, орон сууцны зориулалттай 54,6 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0 дугаартай 2 өрөө орон сууцнаас үүргийг гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /2019.12.11-ний өдрийн НШШГГазрын 2019.12.11-ний өдрийн 20260051 тоот тогтоолоор/ эхэлсэн юм.

Гэтэл төлбөр төлөгч Д.Ө-н аав Ц.Д нь барьцааны хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, 2020.01.21-ний өдрийн 182/ШШ2020/00172 тоот шийдвэрээр иргэн Ц.Д-г Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 0-р хороолол, 0 гудамж, 0-р байр, 0 тоот байршилтай, орон сууцны зориулалттай 54,6 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0 дугаартай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоожээ.

Талууд шүүхийн шийдвэрт хяналтын гомдол гаргаагүй бөгөөд энэ шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна.

Ц.Д, Д.Ө нарын өмчлелийн маргааныг хянан хэлэлцэж, холбогдох шүүхийн шийдвэр гарч байх тэр үед маргааны үл хөдпөх хөрөнгө нь "Э" ББСБ болон иргэн Д.Ө нарын хооронд байгуулсан 2014.09.24-ний өдрийн 14/054 тоот зээлийн, 14/054A тоот барьцааны гэрээнд бүртгэлтэй байсан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан болно.

Гэвч Ц.Д-г өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарч байх үед энэ талаар эрх ашиг нь хөндөгдөж буй "Э" ББСБ болон тухайн үл хөдлөх хөрөнгө дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа НШШГГ-т хэргийн оролцогч нар нь санаатай болон санамсаргүйгээр мэдэгдээгүй байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.21-ний өдрийн 00172 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг өгсөн боловч тус шүүхийн шүүгчийн 2021.03.03-ны өдрийн 182/ШЗ2021/02082 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.11-ний едрийн 101/ШШ2018/03753 тоот шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 74,003,393.04 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 598,167 төгрөг, нийт 74,601,560.04 төгрөгийг Д.Ө-с гаргуулан олгохоор шийдвэрлэсэн, энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу Д.Ө төлбөр төлөөгүй бөгөөд уг үүргээ биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжтой. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдсэн байтал барьцаа хөрөнгийг солиулах талаар хүсэлт тавьж байгааг зөвшөөрөхгүй, энэ талаар Д.Ө ямар нэгэн хүсэлт тавьж байгаагүй болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, уг шийдвэрийн дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудасны үндсэн дээр явагддаг бөгөөд Э ББСБ нь 2019.12 сард албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.

Гэтэл нэхэмжлэгч Ц.Д нь 2020.01 сард уг байрны өмчлөгчөөр тогтоолгосон байх тэрээр өөрийн эрхийг өмчлөгч учир зөрчигдсөн гэж тайлбарлаж байна. Дээрх байдлаас үзэхэд тэрээр өмчлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болох боломжтой боловч уг ажиллагааг хүчингүй болгохоор шаардах эрхгүй гэж үзэж байна.  

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан тодорхой хэдэн үндэслэлээр л хүчингүй болгодог, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь энэхүү хуульд заасан үндэслэлд хамаарахгүй.

Иймд НШШГГ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Ц.Д-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгөд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаартай шийдвэрээр:

Хариуцагч Д.Ө-с  74,003,393.04 төгрөгийг гаргуулан “Э ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 164,516,607.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Ө шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Y-0 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 258 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2019/00830 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

                           /хх-ийн I хавтас 35-45 тал/

 

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Д.Ө-г сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч “Э ББСБ” ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2019/19883 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, мөн өдрийн 1505 дугаар гүйцэтгэх хуудас бичигдснийг үндэслэн хариуцагч НШШГГ нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 20380044 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон.

 

/хх-ийн I хавтас 31-72 тал/

 

Үүнээс үзэхэд хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6.2.1-т:“иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн шийдвэр”-ийг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д:“Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ”, 32.2-т:“Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр авагч гэнэ”,32.3-т:“Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж заасны дагуу “Э ББСБ” ХХК нь төлбөр авагч, Д.Ө нь дээрх шийдвэрт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үүрэг бүхий төлбөр төлөгч, өөрөөр хэлбэл тэднийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж үзнэ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Ө-с үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгасан түүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан, уг ажиллагааны явцад  тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн.

/хх-ийн I хавтас 49-56 тал/

 

Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00172 дугаар шийдвэрээр дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоосон байтал уг орон сууцыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан байх ба энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч боломжгүй гэх хариу өгсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь өмчлөгчийн эрхийг хөндөж байх тул уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

/хх-ийн I хавтас 5, 8-11 тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021.02.09-ний өдрийн 8/248, 2021.03.23-ны өдрийн 8/427 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтаас үзэхэд дээрх орон сууц 2008 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс Д.Ө-н өмчлөлд бүртгэгдсэн,  уг эд хөрөнгөнд “Э ББСБ” ХХК-тай байгуулсан 2014 оны 9 дүгээр срын 24-ний өдрийн №14/054 тоо барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй, НШШГГ-н 2020.03.20-ны өдрийн 4/7836 тоот албан бичгийг үндэслэн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн,

Мөн газрын 2020.09.10-ны өдрийн 1-121/32610 тоот албан бичгээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.21-ний өдрийн 182/ШЗ2020/00172 дугаар шийдвэрт заасан орон сууцны өмчлөгчөөр Ц.Д-н өмчлөлд шилжүүлэн бүртгэж, хариу ирүүлэхийг мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

/хх-ийн I хавтас 189-231, II хавтас 1-42 тал/

 

Үүнээс үзэхэд дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх хугацаанд өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгээгүй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-т:“Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”-ийг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглоно гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч Д.Ө орон сууцыг 180,000,000 төгрөгөөр, төлбөр авагч “Э ББСБ”ХХК нь 96,000,000 төгрөгөөр үнэлж буй хариу ирүүлсэн, шүүхийн шийдвэрээр уг орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон  Ц.Д-д үнийн санал ирүүлэхийг 2020.08.24-ний өдөр мэдэгдсэн, энэ талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлджээ. 

 

/хх-ийн I хавтас 56-58 тал/

 

Талууд, өмчлөгч нар хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул НШШГГ-с 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 8/386 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “Б” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасантай нийцсэн байх ба уг ажиллагааг дээр дурдсан хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

/хх-ийн I хавтас 59-61 тал/

 

Шинжээч нь Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 104,837,000 төгрөгөөр тогтоосон, энэ тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Ө, төлбөр авагч “Э ББСБ” ХХК, өмчлөгч Ц.Д нарт хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасантай нийцжээ.

 

/1 хавтас 67-68 тал/

 

Дээрх шинжээчийн тогтоосон 104,837,000 төгрөгийн 70 хувь болох 73,385,900 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосн тухай талууд, өмчлөгч нарт 2020.09.18-ны өдрийн 4-229/33713, 4-229/33714, 4-229/33715 дугаартай албан бичгээр мэдэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020.09.15-ны өдрийн 10/04 дугаартай тогтоолыг  2020.09.15-ны өдөр мэдэгджээ.

 

/1 хавтас 69-72 тал/

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болох хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гэх боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Харин НШШГГ-с 2020.09.03-ны өдөр  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул хүсэлтийг хангах боломжгүй талаарх хариуг ахлах шийдвэр гүйцэтгэгч өгсөн байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 44.4-д заасан хугацаа, журмын дагуу гомдлоо гаргаагүй гэж үзэхээр байна. 

/1 хавтас 2, 5 тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т:“Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална” гэж заасан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч НШШГГ нь тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т заасан дараалалаар буюу гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах зарчмыг баримтлан явуулж байгаа болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. 

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан, уг ажиллагаа нь өмчлөгчийн эрхийг хөндсөн гэж үзэх үндэслэл зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч “НШШГГ”-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгөнд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Д-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4-д тус тус заасан  үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч “НШШГГ”-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгөд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Д-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ