Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2021/01868

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х с ү т-д холбогдох,

 

Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ц.Даваасүрэн, хариуцагчийн төлөөлөгч Н.Эрдэнэхүү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гомбодорж, О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ц.Даваасүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие 2000 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Х с ү тд хөдөлмөрийн гэрээ байгуулан тасралтгүй 21 дэх жилдээ мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт их эмчээр ажиллаж, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг хугацаагүй сунгасан. Гэтэл захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  тоот тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас гэнэт халсан. Ажлаас халах үндсэн шалтгаан нь Х с ү тийн захирлын түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүгийн 10 сарын турш явуулсан удаа дараагийн алдаа дутагдлыг эсэргүүцэн төвийн хамт олны зүгээс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдзнэ, УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт хандан Х с ү тийн захирлын ил тод, шударга сонгон шалгаруулалт явуулах 101 эмч, ажилчдын гарын үсэг, 463 ажилтны саналын хуудастай хүсэлт илгээсэн. Үүнээс улбаалан захиргаанаас уг хүсэлтэд гарын үсэг зурсан, толгойлсон эмч ажилчдыг өрөөндөө дуудаж дарамтлах, сахилгын шийтгэл ногдуулах, халах, хагалан бутаргах зэрэг хууль бус үйлдлүүд удаа дараа явуулж эхэлсэн байдаг. Үүний нэг золиос нь анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Б миний бие болоод байна. Х с ү тийн ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаалд намайг Хөдөлмөрийн дотоод журмын 2-р бүлгийн 6 дугаар заалт, ажил олгочтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.8 в заалт Сануулах буюу цалин бууруулах арга хэмжээ авагдсан боловч зөрчлөө давтан гаргасан, энэ гэрээний 4.2-т заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч санаачлан хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл сахилгын шийтгэл ногдуулна, мөн гэрээний 4.2 дахь заалт Ёс зүйн алдаа зөрчил 2-оос доошгүй удаа гарган энэ нь холбогдох баримтаар тогтоогдсон байх гэснийг үндэслэн ажлаас халсан гэжзэ. Ажлаас халах болсон заалтуудаас дүгнэн үзэхэд Н.Эрдэнэхүүгийн намайг ажлаас халах болсон гол шалтгаан нь ёс зүйн алдаа зөрчил 2-оос доошгүй удаа гаргасан гэж үзсэн байгаа нь харагдаж байна. Ийнхүү хэрэв захиргааны зүгээс аливаа шалтгаанаар ажилтныг ёс зүйн алдаа зөрчил гаргасан гэж үзэж байгаа тохиолдолд уг ажилтанд тухайн шийдвэр тогтоолыг албан ёсоор танилцуулж, тайлбар мэдүүлэг авах ёстой гэвч надад байгууллагаас ямарваа нэг ёс зүйн зөрчил нэг удаа, хоёр удаа гаргаж байна гэх талаар мэдээлээгүй, надад холбогдуулан гомдол гаргасан талаар хэлээгүй, эхний удаа гаргасан байлаа гэхэд надад сануулга ч өгөөгүй байтал гэнэт намайг ажлаас халсанд миний бие гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, хэрэв намайг ёс зүйн талаар гомдол гарсан гэж мэргэжлийн байгууллага нь тогтоосон тохиолдолд эхний удаад л энэ талаар байгууллагаас надад мэдэгдэх ёстой байсан. Ийнхүү мэдэгдсэн тохиолдолд миний бие холбогдох мэргэжлийн байгууллагын санал дүгнэлттэй танилцах, гомдлын тайлбар хийх боломжтой байсан. Гэтэл байгууллагын зүгээс намайг энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг минь олголгүй холбогдох мэдээллийг надаас нууж гэнэт ажлаас халах тушаал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн байгууллагын зүгээс ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/368 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухайгаа албан ёсоор огт надад танилцуулаагүй болно. Иймд Б.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан Х с ү тийн ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаал - ыг хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалингийн олговрыг ажлаас халсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Х с ү тийн төлөөлөгч Н.Эрдэнэхүү, өмгөөлөгч Б.Гомбодорж, О.Мягмарсүрэн нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Б.Б нь анх Х с ү ттэй 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулжхагалгаа, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмчээр 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2011 онд ёс зүйн зөрчил гаргаж сануулах, 2020 онд 2 удаа ёс зүйн зөрчил гаргаж, ёс зүйн салбар хорооны тоот дүгнэлтүүдийг үндэслэн захиргааны арга хэмжээ тус тус авагдсан. Ажилтан Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ерөнхий захирлын  дугаар тушаал нь Хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомж болон байгууллагын дотоод дүрэм, журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудад үндэслэгдэж гарсан хууль ёсны тушаал ба ажилтны гаргасан зөрчилд нь тохирсон ажлын халах сахилгын арга хэмжээ авагдсан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Х с ү тийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо гэж байдаг. Тус хороо нь Х с ү тд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн ёс зүйн алдаа, зөрчил гарсан эсэхийг хянаж шалган тогтоодог анхан шатны нэгж буюу ёс зүйн салбар хороо юм. Тус хороо нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 03 тоот, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 04 тоот тогтоолуудыг гаргаж ажилтан Б.Бд сахилгын арга хэмжээ авах санал гаргаж захиргаанд ирүүлсэн. Дээрх тотоолууд, хуралдааны тэмдэглэлд дурдсанаар хагалгаа, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн их эмч Б.Б нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм-ийн холбогдох хэд хэдэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон байсан. Улмаар хөдөлмөрийн хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах, захиргааны арга хэмжээ авах асуудлыг Х с ү тийн захиргаанд хүргүүлэхээр шийдвэрлэж санал ирүүлсэн юм. Тус саналыг Х с ү тийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, гишүүд бүгд нэг санал гаргаж дэмжсэнээр ажилтан Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 6 дугаар заалт, ажил олгогч ажилтан хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.8в дэх заалт, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтуудыг болон тус төвийн Ёс зүйн салбар хорооны 2020 оны 03, 04 дүгээр тогтоолуудыг үндэслэн Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ надад холбогдуулан гомдол гаргасан талаар хэлээгүй, мэдэгдээгүй, намайг ёс зүйн алдаа, зөрчил гаргасан талаар гомдол гаргасан гэж мэргэжлийн байгууллага нь тогтоосон тохиолдолд эхний удаад л энэ талаар байгууллагаас надад мэдэгдэх ёстой байсан, мэдэгдсэн тохиолдолд миний бие холбогдох мэргэжлийн байгууллагын санал дүгнэлттэй танилцахгомдлын талаар тайлбар хийх боломжтой байсан, гэтэл байгууллагын зүгээс намайг энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг минь олголгүй холбогдох мэдээллийг надаас нууж гэнэт ажлаас халах тушаал гаргасан гэх зэргээр ор үндэслэлгүй зүйлийг үндэслэлээ болгон тайлбарласан байна. Энэ талаар холбогдох нэгж, салбарын хуралдааны тэмдэглэл, тогтоол байгааг нотлох баримтаар гаргасанн Б.Бд холбогдуулан холбогдох этгээдүүдээс Х с ү тийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд хандаж өргөдөл, гомдол гаргасан, энэ талаар холбогдох этгээдүүдээс тайлбар мэдүүлгийг нь авсан, Б.Бд энэ талаар танилцуулж өөрөөс нь тайлбар мэдүүлэг авсан, сүүлд ёс зүйн хорооны дүгээр тогтоолуудыг гарсан цаг тухай бүрт өөрт нь танилцуулж нэг хувийг өгч байсан. Эрүүл мэндийн сайдын 2017 оны дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх журмын 5.115.12 дахь хэсэгт зааснаар Б.Б нь уг тогтоолуудыг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор дээд шатны байгууллага болох Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд гомдол гаргаж хандах бүрэн боломжтой байсан хэдий ч энэ эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй болно. Нөгөөтэйгүүр Б.Б гомдол гаргасан эсэхээс үл шалтгаалан Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо нь Х с ү тийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны тогтоолыг хянах, шалгах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хяналт шалгалтыг хийсэн ч салбар хорооны 2020 оны 03,04 дүгээр тогтоолууд нь хууль бус, үндэслэлгүй гэж огт дүгнээгүй болно. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлгоно гэж Улсын дээд шүүхээс тайлбарласан. Мөн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг байна. Өөрөөр хэлбэл, Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр 4.2-т ямар тохиолдолдыг ноцтой зөрчил-д тооцож болохыг талууд харилцан тохиролцсон, үүний дагуу тушаал гаргасныг буруутгах үндэслэлгүй болно. Дээрх зүйлд заасан зөрчлийг ажилтан Б.Б гаргасан болохыг салбарын байгууллагын дүгнэлтээр тогтоосон. Энэ нь ажилтны гаргасан зөрчил нотлогдсон гэж үзэх ба үүнийг үндэслэж ажил олгогч тушаал гаргасныг буруутгах боломжгүйНэхэмжлэгч Б.Б өөрт нь сахилгын арга хэмжээ авсан тушаалыг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргалгүйгээр /хугацаа хэтэрсэн/ шууд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь илтэд үндэслэлгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Б.Б нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг заасныг зөрчиж шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь буруу байна. Иймд Х с ү тийн хагалгаа, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Б.Бд ногдуулсан Х с ү тийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа ба дээр дурдсан үндэслэлээр нэхэжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х с ү тд холбогдуулан ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Х с ү тийн хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасагт мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмчээр ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна /хх1-3-4, 22-23/.

 

Х с ү тийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар бүлгийн 6 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 3.1.8в, 4.2 дахь заалт, Ёс зүйн салбар хорооны 2020 оны 03, 04 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Б.Бг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна /хх-24/.

 

Нэхэмжлэлд тушаалын дугаарыг гэж тусгасныг шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгч гэж залруулсан болно.

 

Нэхэмжлэгч нь дээрх тушаалтай холбоотой гомдлоо тус шүүхэд анх 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасныг шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан /хх1-121-124/ ба 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дахин гаргаснаар шүүх 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

 

Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан ба хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан журмын дагуу тооцоход нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ сахилгын ноцтой зөрчил буюу ёс зүйн давтан зөрчил гаргаагүй, ажлын шаардлага тавьсан, ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хувийн сонирхлоор асуудалд хандсан гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь Ёс зүйн салбар хорооны тогтоолуудаар тогтоогдсон, өмнө нь мөн сахилгын арга хэмжээ авагдаж байсан учир ажлаас халсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар дор дурдсан үйл баримт тогтоогдож байна.

 

Х с ү тийн хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын протокол болон тасгийн эрхлэгч Н.Хүрэл-Очир, эмч Л.Чинбат, Н.Оюунчимэг, Д.Билэгмаа, ахлах сувилагч Б.Оюумаа нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгүүдээс үзэхэд тухайн хурлаар 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цээжний хөндийн мэс ажилбар хийгдэх өвчтөнд интубаци тавих ажилбарын үед гарсан хүндрэлийн улмаас цагаан мөгөөрсөн хоолой гэмтсэн асуудлыг хэлэлцээд эмч Б.Бг эмч нарыг гүтгэн доромжилж, хамт олны дунд нэр хүндэд нь санаатай халдан ёс зүйгүй авир гаргасан гэж үзэн хурлын протоколыг төвийн захиргаа болон ёс зүйн хороонд хүргүүлэхээр шийдвэрлэжээ /хх1-156-158, хх2-8-18, 24-34, 47-48/.

 

Х с ү тийн дэргэдэх Ёс зүйн салбар хороо дээрх хурлын протоколыг хүлээн авч, тасгийн эрхлэгч Н.Хүрэл-Очир, эмч Б.Б, Т.Батбилэг, Л.Чинбат, Ч.Батхүү, Д.Билэгмаа, Н.Оюунчимэг, ахлах сувилагч Б.Оюумаа нараас тус тус тайлбар авч, улмаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар хэлэлцэн 03 дугаар тогтоол гаргаж, нэхэмжлэгч Б.Бг Эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийн 8.6, 8.9 дэх заалтуудыг зөрчсөн гэж дүгнэн сахилгын шийтгэл ногдуулах, захиргааны арга хэмжээ авахуулах асуудлыг Х с ү тийн захиргаанд хүргүүлэхээр шийдвэрлэжээ /хх1-44, 45, 47-59, 163-164, 209/.

 

Мөн Ёс зүйн салбар хороонд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр арга зүйч Н.Наранчимэг хандаж, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эрчимт эмчилгээний тасгаар хяналт үзлэг хийгээд явж байхад эмч Б.Б дуудаад өвчтөн унаж байсныг өөрийн биеэр харсан уу, үзсэн харсан юмаа яриарай, ховын чанартай юм ярихгүй шүү гэж маш ширүүн хурц байдалтай асуудал тавьсан гэх агуулга бүхий өргөдөл гаргасны дагуу Н.Наранчимэг, Б.Б нараас тайлбар авч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэн 04 дүгээр тогтоол гаргаж, нэхэмжлэгч Б.Бг Эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийн 6.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэн сахилгын шийтгэл ногдуулах, захиргааны арга хэмжээ авахуулах асуудлыг Х с ү тийн захиргаанд хүргүүлэхээр шийдвэрлэжээ /хх1-40, 41-43, 159-161, 165-168, 209/.

 

Шүүхэд Ёс зүйн салбар хорооны дарга Б.Ганзориг дээрх өргөдөл гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэсэн талаар, түүнчлэн арга зүйч Н.Наранчимэг Ёс зүйн салбар хороонд нэхэмжлэгчтэй холбоотой өргөдөл гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаар, хагалгааны сувилагч Б.Бадамцэцэг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэс заслын дараа өвчтөн орноос унагасан талаар ажил үүргийн хуваарийн дагуу арга зүйч Н.Наранчимэгт хэрхэн мэдүүлсэн талаар тус тус гэрчийн мэдүүлэг өгсөн /хх2-19-23, 35-45/.

 

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.8в заалтад сануулах буюу цалин бууруулах арга хэмжээ авагдсан боловч зөрчлөө давтан гаргасан, энэ гэрээний 4.2-т заасан ноцтой зөрчлийг нэг удаа гаргасан тохиолдолд ажил олгогч санаачлан хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл сахилгын шийтгэл ногдуулна, 4.2 дахь заалтад ажилтан дараах хэлбэрийн сахилгын зөрчлийг нэг удаа гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гэж үзэж гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэл болно, ёс зүйн алдаа зөрчил 2-оос доошгүй удаа гарган энэ нь холбогдох баримтаар тогтоогдсон байх гэж тус тус заажээ /хх1-22-23/.

 

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/256 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын 5.2-5.5 дахь заалтуудад өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхдээ баримт материалтай танилцах, тайлбар, тодруулга авах, утсаар ярих, биечлэн уулзаж, мэдээлэл цуглуулах зэрэг ажиллагааг гүйцэтгэх, илтгэх хуудас бичиж санал гаргах, хорооны хуралд танилцуулах, хорооны хурлаар илтгэх хуудас, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлах, өргөдөл гомдлыг хорооны гишүүдийн олонхийн саналаар гаргах, 5.8 дахь заалтад өргөдөл гомдол үндэслэлтэй гэж үзвэл эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд зохих хариуцлага тооцох, байгууллагын удирдлагад санал хүргүүлэх шийдвэр гаргахаар зохицуулсан /хх1-97-101/.

 

Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 6 дугаар бүлэг Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын ёс зүйн хэм хэмжээ-ийн 6.1 дэх заалтад эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь нэг нэгнийгээ харилцан хүндэтгэсэн, дэмжсэн, үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцсэн шударга, хамтын ажиллагааны зарчимд үндэслэнэ, 8 дугаар бүлэг Эмнэлгийн мэргэжилтний зан үйлийн хэм хэмжээ-ийн 8.6 дахь заалтад эмнэлгийн мэргэжилтэн ёс суртахууны эгэл хэмжээ болох энгийн даруу, эелдэг эвсэг, туйлбартай, итгэлтэй, хүлээцтэй, уриалгахан байх хэм хэмжээг эзэмшин амьдралын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа үлгэрлэн сахина, 8.9 дэх заалтад үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдыг хэл амаар доромжлох, гүтгэх, бүдүүлэг үг хэрэглэх, бэлгийн дарамтанд оруулахгүй байна гэж тус тус заажээ /хх1-102-112/.

 

Х с ү тийн дэргэдэх Ёс зүйн салбар хорооноос хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн хурлын протокол, арга зүйч Н.Наранчимэгийн өргөдлийн дагуу тус тус зохих ажиллагааг явуулж, нэхэмжлэгч Б.Бг ёс зүйн дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж дүгнэж, сахилгын шийтгэл ногдуулах, захиргааны арга хэмжээ авахуулах асуудлыг Х с ү тийн захиргаанд хүргүүлэхээр шийдвэрлэсэн ажиллагаа нь өргөдөл гомдол шийдвэрлэх журмын дагуу хийгдсэн байна.

 

Нэхэмжлэгч нь тасгийн эмч, сувилагч оролцсон хурал дээр эмч Л.Чинбаттай өвчтөний цагаан мөгөөрсөн хоолойг цоолсон ... чи урд элэгний хагалгаа дээр байсан мөртлөө яах гэж ирсийн. Хэн чамайг дуудсан юм бэ. Би уншсан цаас мэдлэг мэргэжлээрээ чамаас илүү шүү, эмч Д.Билэгмаатай та ч гэсэн 3 шатны шүүхээр яваад хүн эрүүдэн шүүсэн биз дээ ... та өөрөө 4 жил ажлаасаа гарсан байх хугацаандаа 10 хэдэн эмчийг шүүхэд өгөө биз дээ гэх зэргээр харьцсан нь эмнэлгийн мэргэжилтний зан үйлийн хэм хэмжээнд, мөн албан үүргээ гүйцэтгэж байсан арга зүйч Н.Наранчимэгт өвчтөн унаж байсныг өөрийн биеэр харсан уу, үзсэн харсан юмаа яриарай, ховын чанартай юм ярихгүй шүү гэх байдлаар харьцсан нь эмнэлгийн мэргэжилтэн хоорондын ёс зүйн хэм хэмжээнд тус тус нийцээгүй гэж дүгнэсэн Ёс зүйн салбар хорооны шийдвэрүүдийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн зүгээс дээрх баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт шүүхэд гаргаагүй.

 

Дурдсан асуудлуудаар ажлын шаардлага тавьсан, ёс зүйн зөрчил болохгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч Ёс зүйн салбар хороо нь мэс ажилбарын үед өвчтөний цагаан мөгөөрсөн хоолой гэмтсэн, мэс заслын орноос өвчтөн унагасан асуудалд эмч, ажилтан хэрхэн буруутайг хэлэлцээгүй, харин эмнэлгийн мэргэжилтний зан үйл, эмнэлгийн мэргэжилтнүүд хоорондын харьцааны зөрчилтэй холбоотой асуудлыг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь хэсэгт тодорхойлсноор ёс зүйн дүрмийн 2 удаагийн зөрчил нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд хамаарах боловч Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах журамтай. Хариуцагч байгууллагыг Ёс зүйн салбар хорооны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар сахилгын зөрчлийг илрүүлсэн /хх1-210/ гэж үзэх бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа өнгөрснөөр 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зөрчилд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй болно.

 

Харин Ёс зүйн салбар хорооны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэж болох хэдий ч нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан ёс зүйн зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд хамаарахгүй.

 

Үүнээс гадна хариуцагчийн зүгээс захирлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж, өмнө нь нэхэмжлэгч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авагдаж байсан гэж тайлбарлаж байх боловч сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрсөн байх тул Хөдөлмөрийн хуулийн 131.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцогдоно /хх1-26, 235-239/.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д заасныг баримтлах ба нэхэмжлэгчид 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хугацаанд 5 сар ажлын 10 өдрийн цалинтай тэнцэх олговорт 9,879,980 төгрөгийг хэрэгт авагдсан цалингийн картыг үндэслэн дор дурдсанаар тооцон олгох үндэстэй байна /хх1-142/. Үүнд:

/1,710,111+2,003,154+1,720,724/3 сар=1,811,330

1,811,330*5 сар=9,056,650

1,811,330/22 өдөр*10 өдөр=823,330

9,056,650+823,330=3.498.135.

 

Харин нэхэмжлэлд ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар тусгасан байх боловч энэ нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэлд хамаарах тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бг Х с ү тийн хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Х с ү төөс 9,879,980 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэгч Б.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Х с ү тд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.260 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Х с ү төөс улсын тэмдэгтийн хураамжид 313,430 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА