Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2021/02104

 

2021 09 06 184/ШШ2021/02104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д аймаг, Б сум, 0 дүгээр баг, б ч хаягт оршин суух, Х овогт А Г /РД: 00000000/ гэв.

Нэхэмжлэгч:  аймаг, Б сум, 0 дүгээр баг, б ч хаягт оршин суух, Х овогт А Т /РД: 00000000/ гэв.

Нэхэмжлэгч: Д аймаг, Х сум, 0 дүгээр б, и ч гудамж, 0 тоот хаягт оршин суух, Х овогт А Т /РД: 00000000/ гэв. -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Б дүүрэг, 0 дугаар хороо, 00-0000 тоот хаягт оршин суух, Н с овогт Ч Т /РД:0000000/-д холбогдох,

Нотариатын бүртгэлийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлд 2021 оны 04р сарын 13ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

А.Г Д аймгийн Х сумын 0 дугаар баг, жуковын музейн зүүн талд 000000000 нэгж талбарын дугаартай 700 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээнд нэг хүний өмчлөлд өмчлүүлэхээр Улсын бүртгэлд Г-00000000 дугаарт бүртгэж, 00000000 дугаартай гэрчилгээг 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр,

А.Т, Б.О нарт Д аймгийн Х сумын 0 дугаар баг, жуковын музейн зүүн талд 000000000 нэгж талбарын дугаартай 700мкв-т газрыг гэр бүлийн хэрэгцээнд хоёр хүний өмчлөлд өмчлүүлэхээр улсын бүртгэлд Г-000000000 дугаарт бүртгэж 000000000 дугаартай гэрчилгээг 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр,

А.Т, Э.С, Э.Б нарт Д аймгийн Х сумын 0-р баг жуковын музейн зүүн талд 000000000 нэгж талбарын дугаартай 700мкв-т газрыг гэр бүлийн хэрэгцээнд гурван хүний өмчлөлд өмчлүүлэхээр улсын бүртгэлд Г-000000000 дугаарт бүртгэж 000000000 дугаартай гэрчилгээг 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус, тус олгосон.

2017 онд нэхэмжлэгч нарын ах А.Б хүнд өвчний улмаас нас барж талийгаач болон нэхэмжлэгч нарын хооронд гэр бүлийн дундын өмчлөл, аж ахуйн нэгжийг эзэмших хувь хэмжээтэй холбоотой үл ойлголцол үүссэн тул нэхэмжлэгч өөрсдөд ногдох өмч хөрөнгийн талаарх мэдээллийг төрийн зохих байгууллагуудаас сурвалжилж эхлэхэд дээрх хууль ёсны өмчлөлийн газрыг өмчлөгч нарыг байлцуулахгүйгээр, тэдгээрийн хууль ёсны зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийг А.Б өмчлөлд шилжүүлсэн байна.

2020 оны 05 дугаар сард Д аймгийн Улсын бүртгэлийн газарт хандсан хэдий ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй.

Д аймгийн Х суманд үйл ажиллагаа явуулж байсан Т нотариатч нь А.Б үгсэж А.Г өмчлөлийн газрыг 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан мэтээр хуурамч гэрээ байгуулж 2009 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн нотариатын бүртгэлийн 0000 дугаарт Г гарын үсгийг хуурамчаар зурж бүртгэсэн, мөн А.Т өмчлөлийн газрыг А.Б худалдсан мэтээр 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ-г хуурамчаар байгуулж 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын бүртгэлийн 0000 дугаарт гэрээг байгуулсан гэж бүртгэсэн, мөн А.Т, Б.О нарын өмчлөлийн газрыг А.Б худалдсан мэтээр 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ-г хуурамчаар байгуулж 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын бүртгэлийн 0000 дугаарт гэрээг байгуулсан гэж бүртгэхдээ газар өмчлөгч нарын хэнийг ч оролцуулаагүй зөвхөн Т гарын үсгийг хуурамчаар зурж бүртгэсэн, мөн А.Т өмчлөлийн газрыг А.Б худалдсан мэтээр 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр. Газар худалдах, худалдан авах гэрээ-г хуурамчаар байгуулж 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын бүртгэлийн 0000 дугаарт гэрээг байгуулсан гэж бүртгэсэн, мөн А.Т, Э.С, Э.Б нарын өмчлөлийн газрыг А.Б худалдсан мэтээр 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ-г хуурамчаар байгуулж 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын бүртгэлийн 0000 дугаарт гэрээг байгуулсан гэж бүртгэхдээ газар өмчлөгч нарын хэнийг ч оролцуулаагүй зөвхөн А.Т гарын үсгийг хуурамчаар зурж бүртгэснээр нэхэмжлэгч нарын Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхэнд хууль бусаар халдаж, хүсэл зоригийнх нь эсрэг хэлцлийг А.Б эрх ашгийн төлөө хийсэн мэтээр нотариатаар гэрчилснээс дээрх нэр бүхий 3 иргэн өмчөө бусдад алдаад байна.

Нотариатч нь Нотариатын тухай хуулийг ноцтой зөрчиж Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний өмчийг хууль бусаар бусдад шилжүүлэх хуурамч хэлцлийг хамтран үйлдэж, өмчлөгч нарыг байлцуулахгүйгээр гэрээг баталж өмчлөх эрхийг А.Б шилжүүлэх нөхцөлийг хууль бусаар хангасан байна.

Иймд нотариатч Ч.Т Д аймгийн Х сумын нутаг дэвсгэрт нотариатчийн үйл ажиллагаа явуулж байхдаа хууль бусаар гэрчилж баталгаажуулсан А.Г өмчлөлийн газрыг 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан мэтээр хуурамч гэрээ байгуулж 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын бүртгэлийн 0000 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, мөн А.Т, Б.О нарын өмчлөлийн газрыг А.Б худалдсан мэтээр 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ-г хуурамчаар байгуулж баталсан 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын бүртгэлийн 0000 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, мөн А.Т, Э.С, Э.Б нарын өмчлөлийн газрыг А.Б худалдсан мэтээр хуурамчаар байгуулсан 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ-г бүртгэсэн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын бүртгэлийн 0000 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

Хариуцагч Ч.Т шүүхэд өгсөн тайлбартаа:

Нийслэлийн тойргийн нотариатч Ч.Т миний бие 2004 онд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авсан бөгөөд 2005-2018 оны хооронд Д аймгийн тойрогт ажиллаж байсан. 2009 оны 12 сард хийгдсэн А.Г, А.Т, А.Т нарын дорнод аймаг Х сум 0-р багт хаягтай 000000000, г-000000000 000000000, г-000000000 000000000, г-000000000 тус тус улсын бүртгэлийн дугаартай 3 газрын худалдан худалдан авах гэрээний нэхэмжлэлд дараах тайлбар гаргаж байна. Миний бие 2005 оноос Х сумын 0-р баг 00 байрны 00 тоотод /1давхар/нотариатын ажлаа хийж байсан. Тухайн үед манай байрны 2 давхарт А гуай хөгшин нь үр хүүхэд зээ охинтойгоо амьдардаг байсан. Мал Б байдаг хөдөө голцуу байдаг байсан. Тэдний гэр бүлийнхэн бүгд л орж гараад зөвлөгөө аваад л явдаг байсан. Том хүү А.Б нь И ч компанитай байсан ба ЖДҮ зээл, банкны зээл гээд манайхаар бичиг баримт батлуулдаг байсан гэхдээ тэр хүнтэй хэзээ ч үгсэн хуйвалдаж хууль бус бичиг баримт баталж өгч байсан тохиолдол байхгүй. Харин ч банкны зээлийн гэрээ батлуулахад эхнэр хүүхдээ авчирж гарын үсэг зуруул гэхэд нэг нутаг ус байж, дандаа орж гарч байхад надад итгэдэггүй юм уу гэж хүртэл муудаж л байсан. 2017 онд А.Б нас бараад 2019 онд эхнэр нь нас барсан гэдгийг сонсоод маш их харамссан. 2018 онхд талийгаачийн эхнэр хүүхэд өв хүлээн авах гэж байх үед А.Г Их чулуут компаний ногдох хувийг авах ёстой гээд хоорондоо ойлголцохгүй манай өрөөгөөр ороод гарч байсан. Тэрнээс хойш эднийхэнтэй уулзалдаагүй. 12 жилийн өмнө буюу 2009 оны 12 сард хийгдсэн А.Г, А.Т, А.Т нарын Д аймаг, Х сум 0 дугаар багт хаягтай 000000000, г-000000000, 000000000, г-000000000, 000000000, г-000000000 газар шилжүүлэх гэрээ хэлцэл хийлгэсэн нь холбогдох гэрээ хэлцлээр, харагдаж байна. Тухайн үед гэрээ хэлцлийг хуулинд заасны дагуу л хийж өгсөн. Надад талийгаач А.Б үгсэн хуйвалдах ямар ч шаардлага шалтгаан байхгүй. Гэрээний нэг тал болох А.Б нас барсан, түүнийг нас барахаас өмнө үнэхээр маргаж байсан бол яагаад гомдол гаргаагүй юм. Уг гэрээ хэлцэл хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-42/

Хариуцагч Ч.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүсэлтдээ:

Хариуцагч Ч.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрдөг. Ч.Т нь 2004 оноос эхлэн одоог хүртэл тасралтгүй нотариатын үйл ажиллагаа эрхэлж байна. 2005-2018 оны хооронд Д аймгийн тойрогт нотариатын үйл ажиллагаа эрхэлдэг байсан.

2009 оны 12 дугаар сард газар худалдах, худалдан авах гэрээг А.Б нь А.Г, А.Т, А.Т нартай Д аймгийн Х сумын 0 дугаар баг, 000000000, гэрчилгээний дугаар 0000, 000000000, 000000000, гэрчилгээний дугаар нь 000000000 дугаартай мөн 000000000 дугаартай гэрчилгээний дугаар 000000000 дугаартай 3 газрыг худалдан авах гэрээг хийсэн.

Тухайн үед талийгаач А.Б нь малын мах бэлтгэдэг компанитай байсан. Ингэхдээ жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, бусад зээл, компанийн үйл ажиллагаатай холбоотой бусад баримт бичиг гэрчлэх асуудлаар байнга Ч.Т үйлчлүүлдэг, байнгын үйлчлүүлэгч нь байсан.

Ч.Ту хэлснээр тус газар нь 8 айлын үргэлжээ газар байсан. А.Б нь Ч.Т Энэ газар нь миний газар байгаа юм. Би дүү нарынхаа нэрийг ашиглаж авсан. Одоо би тус газраа шилжүүлж авах гэсэн юм гэж хэлсэн. 2009 оны 12 дугаар сард А.Г, А.Т, А.Т нарт газар худалдах, худалдан авах гэрээг батлуулахаар учирлаж хэлсэн байсан. Өөрөөр хэлбэл гэрээний төслөө 2009 оны 12 дугаар сарын 09, 14-ний өдөр гэрээний төслийг бэлдчихдэг байсан. Ингээд 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А.Б дүү нараа авч ирээд бүгд гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Ч.Т нь ямар нэгэн байдлаар талийгаач А.Б үгсэн хуйвалдаж, хуурамчаар гарын үсгийг дуурайлгаж зурсан гэх асуудал огт байгаагүй. Бүх гэрээ хэлэлцээр хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч нар нь 2009 оны 12 дугаар сараас хойш 13 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар нотариатчийн үйлдэлтэй холбоотойгоор зохих байгууллагад хандсан зүйл байгаагүй бөгөөд хариуцагчийг Улаанбаатар хотод шилжиж ирснийх нь дараа энэ нэхэмжлэл гаргасанд Ч.Т их харамсдаг.

2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил гэж заасан. Мөн тусгай хөөн хэлэлцэх хугацаа буюу үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж заасан. Тиймээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан ба хуурамчаар гарын үсэг дуурайлган зурсан гэх нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.Г, А.Т, А.Т нар нь хариуцагч Ч.Т холбогдуулан нотариатын бүртгэлийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг нотариатын бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан гэж тодруулсан.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ ... А.Б үгсэн хуйвалдсан, гарын үсгийг хуурамжаар зурсан, нэхэмжлэгч нарыг байлцуулалгүйгээр бүртгэл хийсэн, ... Г, Т, Т нарын хүсэл зоригийн эсрэг хийгдсэн үйлдэл болсон гэж тайлбарлаж,

хариуцагч татгалзлын үндэслэлээ ... ерөнхий болон тусгай хөөн хэлэлцэх хугацаа дууссан, бүртгэл үнэн зөв, үйлчлүүлэгч нарын бүрдүүлж өгсөн баримт бичгийн хүрээнд тулгасан, Худалдах худалдан авах гэрээнд хэн нэгний гарын үсгийг хуурамчаар гарын үсэг зурсан зүйл байхгүй, өөрсдөө биеэр ирж гарын үсэг зурсан гэж тайлбарлаж маргаж байна.

 

Зохигч ... А.Б 2017 онд нас барсан, нотариатч Ч.Т нь 2005 оноос 2018 оны хооронд До аймагт нотариатын үйл ажиллагаа эрхэлж байхдаа буюу 2009 оны 12 дугаар сарын 04, 07, 10ны өдөр Газар худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн, бүртгэсэн талаар маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан улсын бүртгэлээр Д аймаг, Х сум, 0 дугаар баг, Жуковын музейн зүүн талд байрлах, 000000000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг, Г-000000000 дугаарт 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А.Г,

Мөн тэнд байрлах, 000000000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг, Г-000000000 дугаарт, 2005 оны 02-р сарын 22-ны өдөр А.Т, Э.С, Э.Б нарыг,

Мөн тэнд байрлах, 000000000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 мкв газрыг Г-000000000 дугаарт, 2005 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр А.Т, Б.О нарыг бүртгэж, тус тус гэрчилгээ олгосон байна.

Улмаар А.Г газар 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, А.Т, Э.С, Э.Б нарын газар 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, А.Т, Б.О нарын газар 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус Худалдах, худалдан авах гэрээ-гээр А.Б өмчлөлд,

дээрх 3 газрыг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн иргэн Б.Х өмчлөлд, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-гээр иргэн Л.С өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн үйл баримт тогтоогдлоо. /хх-8-9, 11-12, 18-19, 36-37/

 

Нотариатч Ч.Т нь 2009 оны 12 дугаар сард дээрх 3 газрыг худалдах худалдан авах гэрээг нотариатын бүртгэлийн дэвтрийн 0000, 0000, 0000 дугаарт бүртгэж, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан .гэрээ, хэлцэл гэрчлэх үйлдлийг хийсэн байна.

Түүний энэхүү үйлдэл нь энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасан ...Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ гэсэнд нийцэж байна.Нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг зэргийг тэмдэглэжээ. /хх-68-70/

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ ...гарын үсэг хуурамчаар зурсан, биеэр байлцуулаагүй бүртгэл хийсэн гэж тайлбарлах боловч нотариатын бүртгэлийн дэвтэр дэх гарын үсэг, газар худалдах худалдан авах гэрээнүүд, Ч.Э олгосон итгэмжлэлүүдэд буй гарын үсгүүд ижил, түүнд шинжлэх ухаан, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдахааргүй байна.

2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Д аймаг, Х сум, 0 дугаар баг, Жуковын музейн зүүн талд байрлах 700 м.кв 3 хүний өмч, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Худалдах, худалдан авах гэрээ-нд Э.С, Э.Б нарыг төлөөлөгч А.Т гарын үсэг зурсан нь насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх гэрээ хэлцэлд төлөөлнө, гарын үсэг зурна гэж зохицуулсан байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128-2-т зааснаар ...Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна. гэж заасан бөгөөд Э.С, Э.Б, Б.О нар нь насанд хүрээгүй, иргэний эрх зүйн бүрэн бус, зарим чадамжтай байсан тул тэднээс зөвшөөрөл авах учиргүй. Энэхүү чадамжтай иргэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ.

Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар ... үйлчлүүлэгч ... нотариатчийг өөрөө чөлөөтэй сонгох; нотариатчийн хууль бус үйлдлийн талаар Танхимд, эсхүл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргах эрхтэй, нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх үүрэгтэй. Үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй гэж заасан.

Хавтаст хэргийн 19-р талд авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхий улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн Э.С /жи 0000000/ гэж тэмдэглэгдсэн байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эн шүүх хуралдаанд өгсөн ...Э.С гэж хүүхэдгүй, ихэр биш гэх тайлбар, мөн түүний нотлох баримтаар өгсөн Д аймгийн Х сумын 0 дүгээр багийн засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №95 тоот тодорхойлолт, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтад ...ЖИ 000000 Ө овогт Э С гэсэн зэргээс үзэхэд гуравдагч этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй, зохигч энэ талаар маргаагүй, хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан ажиллагааг хийх шаардлагагүй гэж шүүх үзлээ. /хх-60/

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан бөгөөд талуудын хооронд 2009 онд хийсэн гэрээ хэлцлийг гэрчилсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуульд заасан ерөнхий ба тусгай хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Нотариатын тухай хуулийн 21.1 дүгээр зүйл, 21.3 дугаар зүйлийн 21.3.1-д тус тус зааснаар Нотариатч нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээд /цаашид үйлчлүүлэгч гэх/-ийн хувийн байдлыг тогтоох эрхтэй. нотариатчийн үйл ажиллагаанд ... хуурамч баримт бичгийг гэрчлэхийг хориглоно гэж заасан.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нь нэхэмжлэлийн үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хуурамч, бүртгэл хийхдээ биечлэн байлцуулаагүй, нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээдийн хувийн байдлыг тогтоолгүйгээр бүртгэсэн гэж маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд тэрээр уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар хариуцагчийн үйлдэл хуул бус, хуурамч, гэрээний талуудыг биечлэн байлцуулаагүй гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Нэхэжмлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нь ...гэрээнд болон бүртгэлийн дэвтэрт зурсан гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 4869 дугаар захирамжаар ...А.Г, А.Т, А.Т нарын гэрээнд болон бүртгэлийн дэвтэрт зурсан гарын үсэг мөн эсэхийг тогтоох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт нь шинжилгээ хийхэд шаардагдах гар бичвэр, гарын үсгийн адилтгалын шинжилгээний шаардлага харьцуулах загварууд чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын гэх шинжилгээ хийхэд зайлшгүй шаардагдах материалыг шүүхэд ирүүлээгүй үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн. 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд аливаа санал хүсэлт гаргаагүй болно.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А.Г А.Б хийсэн, мөн 2009 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн А.Т нараас А.Б хийсэн, мөн 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А.Т нараас А.Б хийсэн Газар Худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг хуурамч баримт бичиг, гарын үсгийг үндэслэж нотариатын бүртгэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нотариатын бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, Нотариатын тухай хуулийн 21.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус зааснаар Д аймгийн тойргийн нотариатч Ч.Т2009 оны 12 дугаар сарын 04, 07, 10-ны өдрүүдэд А.Г, А.Т, А.Т нараас А.Б газар худалдах худалдан авах гэрээг гэрчилж бүртгэсэн нотариатын 0000, 0000, 0000 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч А.Г, А.Т, А.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчнараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН