Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Туяа |
Хэргийн индекс | 103/2021/00004/И |
Дугаар | 103/ШШ2021/00296 |
Огноо | 2021-09-09 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2021/00296
2******* 0******* 0******* *******03/ШШ2*******/002*******6
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, шүүгч Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дүгээр баг ******* хотхоны *******2 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны тоотод оршин суух, овогт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4.0*******6.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг оны *******2 дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., иргэдийн төлөөлөгч Б., нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ж. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд энэ Alphard машиныг оны 7 дугаар сарын 06-ны өдөр Да хүрээ захаас авсан. Би өөрөө ******* сар л унасан. оны ******* дүгээр сарын 24-ний өдөр Д. нь өөрийн өмчлөлийн -*******4 УНИ Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо согтуугаар 4 замын уулзвараас Наран хороолол орох замд Шунхлай шатахуун түгээх станцын дэргэдэх замаар зорчихдоо эсрэг урсгалаар зорчиж байсан Ж. миний өмчлөлийн *******4- УАМ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийг мөргөж эд хөрөнгөд гэм хор учруулсан. Машинаа согтуу хүнээр мөргүүлж би өнөөдөр хохирчихоод байна. Хариуцагчийн хариуцлагагүй үйлдлээс болж ийм байдал үүссэн. Осол болсны дараа цагдаа дээр ирээд согтуурлын зэргээ шалгуулахад 5 бүхэлтэй гарсан, харин би 0 бүхэлтэй байсан. нь согтуугаар машин барьж хүний эд хөрөнгийг хохироочихоод эргээд хохирлоо барагдуулахгүй, хэдэн төгрөг өгөхөөрөө цувуулж өгдөг. Машиныг засуулахаар засварт өгөхөд мөнгийг нь бөөн авсан, хэзээ ч цувуулж авдаггүй. Эхлээд машинаа засварт өгөхөд их гэрлийг нь олоод ир гэж хэлсэн. Монголд *******0-аас дээш жилийн өмнө үйлдвэрлэгдсэн машины сэлбэг орж ирдэг гэж хүмүүс хэлсэн. Харин миний машин *******3 оны машин тул сэлбэг нь олдохгүй байсан. Би Уранган болон Нисдэг тэрэг гэдэг машин сэлбэгийн газруудаар такси хөлсөлж зөндөө явсан. Тэр мөнгөө би нэхэмжлээгүй. *******.300.000 төгрөгөөр их гэрэл авахаар хүнтэй тохиролцож машиндаа тавиулсан. Тэгээд гэрлээ тавиад засвараа хийх гэтэл гуперыг маань бас засч янзлах ёстой болсон. Уг нь миний машин тухайн үед ямар ч сэвгүй байсан. Би шинэ гупер аваад тавина гэж бодож байтал гуперийн 4 мэдрэгч нь ажиллахгүй болсон байсан. Би энэ машиныг 35.000.000 төгрөгөөр аваад 2 жил унаад үнээ бариулаад зарна гэсэн боловч одоо тийм үнэд хүрэхээ больсон. 5 бүхэл согтуу гарсан хүн *******т машин барьж явж болдог юм уу?, ядарсан бид нар нь архи амсаа ч үгүй машинд мөргүүлээд хохирдог юм уу? Би энэ өмгөөлөгчийн оронд байсан бол гарах ёстой зардал гарч байгаа юм байлгүй гээд хохирлыг өгчих байсан.
Би өөрөө эрүүл мэндийн компанид борлуулалтын менежер хийдэг боловч сарын эргэлтийн мөнгөө машины засвар үйлчилгээнд өгөөд, бас дээр нь гэр бүлийн хүн ойлгохгүй сэтгэл санааны хувьд маш хэцүү байсан. Миний орлого сард 3-5 сая төгрөг байдаг боловч хамгийн бага дүнгээр буюу төсвийн байгууллагын өдрийн цалингаар тооцвол 30.000 төгрөг х 36 хоног =*******.0.000 төгрөг болно. Д. нь самар зараад төлбөр барагдуулна гэсэн. Мөн миний бие Сүхбаатар аймгаас ******* дүүрэг рүү 2 удаа ирсэн бензиний зардал 30л х 2 х *******.450 төгрөг = 87.000 төгрөг, Улаанбатар хотоос ******* дүүрэг рүү 2 удаа ирсэн бензиний зардал л х *******.450 төгрөг = 2*******.000 төгрөг болсон ба буцаад явахад мөн тийм хэмжээний зардал гарна. Тиймээс энэхүү зардлыг нэмэн нэхэмжилж байна. Өгөх байлгүй гэж 3 сар хүлээсэн, утас руу нь мессеж бичсэн ч хариу бичдэггүй. Өөрөө нотариат дээр гэрээ байгуулахдаа удахгүй өгнө гэж хэлээд гарын үсгээ зурсан хүн шүү дээ. Би машинд учирсан хохирлыг Арвижих-Эстимейт ХХК-ийн үнэлгээ 3.*******00.000 төгрөгөөр тооцож байгаа бөгөөд үүнээс *******.000.000 төгрөгийг дансаар өгсөн, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа бас *******.000.000 төгрөг өгсөн. Иймд Батбаатараас машины хохирол *******.*******00.000 төгрөг, ирж очсон зардал болох **************6.000 төгрөг, мөн ажил хийгээд олох ёстой байсан орлого *******.0.000 төгрөг нийт 3.0*******6.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд болон хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч нь машины эвдрэл хохирлын төлбөр, өдөр тутмын орлого, ирсэн зардал зэргийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүлээн зөвшөөрөхгүй хэд хэдэн үндэслэл байна.
Нэгдүгээрт тухайн тээврийн хэрэгсэл өөр өмчлөгчтэй, зээлийн гэрээ хэрэгт байгааг би хараагүй. Тухайн үед осол болсон учраас энэ асуудал өнөөдөр яригдаж байна. Тийм учраас хэний ч өмчлөл байсан төлбөрийн асуудал яригдана. Осол болох үед 3.725.000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан байна. Энэ үнэлгээг хариуцагчид танилцуулахад үнэлгээ бодитой биш байна, ихэнх эд ангийг засварлах боломжтой байхад шинээр солино гэж гаргасан байна гээд дахин эд хөрөнгийн үнэлгээ гаргуулах хүсэлтээ мөрдөгчид өгсөн. Тэгээд тэр хүсэлтийн дагуу мөрдөгч тэй ярихад би дахиж үнэлгээ гаргуулах боломжгүй, машинаа засварт өгсөн байна гэж хэлсэн. Засварлах боломжтой эд ангиудыг солих шаардлагатай мэтээр гаргасан байсан учир үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан юм. Тэгээд нэгэнт засварт орсон байх тул дахин үнэлгээ гаргах боломжгүй болсон байна гэж үзээд хуучин үнэлгээгээр хэрэг шийдэгдсэн. Иймээс тухайн хохирлын үнэлгээ бодитой биш байсан тул манайх хүлээн зөвшөөрөхгүй маргаад байна. Тухайлбал машины их гэрлийг сольж бусад эд ангиудыг засварлахаар байсан. Эд ангийг солих эсхүл засварлах тохиолдолд үнийн зөрүү их гарна. Мөн их гэрэл л гэхэд Ж.******* өгсөн утасны дугаараар нь зарна гэсэн хүнтэй ярьж үзэхэд *******.0.000 төгрөгөөр өгнө гэж байсан. Ж. нь *******.500.000 төгрөг гэж хэлсэн ба үнэлгээ нь *******.300.000 төгрөгөөр гарсан байсан. Чирэгчийн таг 65.000 төгрөг хэмээн үнэлсэн байсан. Энэ нь буферийн иж бүрдэлд хамаарах атал тусад нь үнэлсэн байдаг. Мөн Ж. нь машинаа засварт оруулахын өмнө их гэрлээс бусад урд гупер зэрэг сэлбэг эд анги нь олдохгүй байгаа талаар Д.ай удаа дараа утсаар ярьж байсан. Олдохгүй байсан сэлбэгийг гэнэт маш хурдан хугацаанд олоод солиулж засварлуулсан гэдэг нь үнэхээр эргэлзээтэй. Машины их гэрлээс бусдыг солиогүй, харин засварлуулсан гэж бодож байна. Ийнхүү дүгнэх болсон өөр нэг үндэслэл нь мөрдөгчид дахин үнэлгээ, шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргах үед Ж. нь дахин үнэлгээ хийлгүүлэхгүй засварт оруулж байна гээд эсэргүүцээд байхаар нь Д. нь тэгвэл сольсон эд ангиа авчирч өгөөд хохирлын мөнгөө аваарай гэж хэлсэн. Мөн энэ талаар мөрдөгч ч хэлж байсан. Гэтэл одоог хүртэл энэ эд ангийг сольсон, эвдэрсэн хуучин эд анги нь энэ байна гээд авчирч өгсөн юм байхгүй. Эд ангийг худалдан авч тавилгүй, зөвхөн эвдрэлийг нь засварлуулсан тохиолдолд гэм хорын хохирол төлбөрийн хэмжээ өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл өмнөх үнэлгээнээс зөрүүтэй болно.
Тэгээд шүүх дээр хэрэг ирсэн хойно дахиад хүсэлт гаргаад дахиад үнэлгээ гаргуулахад үнэлгээ маань илт буураад *******.0.000 төгрөг гарсан. Бид хэдийгээр засварын мэргэжилтэн биш ч гэсэн энгийн нүдээр хараад энэ бүхнийг мэдэж байгаа шүү дээ. Нэхэмжлэгч *******7 хоног засуулсан гэж байна. Тухайн үед бодит байдал дээр энэ асуудал 7 хоног л болсон. Би өнөө өглөө хүртэл машин засварчингаас асуухад 7 хоног битгий хэл 2 өдөр л болно гэж хэлсэн. Мөн нэхэмжлэгч өөрийгөө хоног хугацаа алдсан гэж үзээд 30 хоногийн орлого нэхэмжилсэн байна. Энэ бол утгагүй санагдаж байна. Мөн ирж, очих зардал нэхэмжилсэн байна. Тэгсэн хэдий ч энэ нь баримтаар нотлогдоогүй байна. Хохирлын үнэлгээ *******.0.000 төгрөг гарсан бөгөөд хариуцагч талаас 2.000.000 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Илүү гарсан мөнгө нь зардалдаа таарч байгаа гэж бодож байна. Тухайн үед 3.725.000 төгрөгийн үнэлгээ гарсан гэж байгаа боловч яг ийм үнээр засуулсан гэсэн баримт байхгүй. Нэхэмжлэгч өөрийгөө сард 3-5 сая төгрөгийн орлого олдог хэмээн *******.0.000 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ хэмжээний орлого олдог эсэх талаар татварын байгууллагаас ирүүлсэн баримтгүй. Зөрчлийг шалгаж шийдвэрлэх, үнэлгээ гаргах ажиллагаа цөөхөн хоногт л үргэлжилсэн бөгөөд олон хоногийн ажил тасалдсан байдал зүйлгүй. Иймд хариуцагч нь нийт 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд бодитоор гарсан зардлыг төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ж. хариуцагч Д. холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4.0*******6.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ******* сая төгрөгийг хариуцагчаас авсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа үндэслэлээр 3.0*******6.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид бодитоор учирсан хохирлыг төлсөн тул одоо төлөх төлбөргүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хариуцагч Д. нь оны ******* дүгээр сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийн -*******4 УНИ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодон орон нутгийн 4 замын уулзвараас Наран хороолол орохоор зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Шунхлай ШТС-ын эсрэг урсгалаар зорчиж байсан Д.******* эзэмшлийн *******4- УАМ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Зөрчлийн тухай хуулийн *******4.7 дугаар зүйлийн 3.******* дэх хэсэгт заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасан болох нь зохигчдын тайлбар, ******* дүүргийн тойргийн нотариатчийн үйлдсэн оны *******0 дугаар сарын 0*******-ний өдрийн 03*******4 дугаартай Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгах тухай гэрээ, оны ******* дүгээр сарын 25-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Ж. нь Д.аас өөрт учирсан гэм хорын хохирлоо Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.******* дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрхтэй байна.
*******. Нэхэмжлэгчийн олох байсан орлогод *******.0.000 төгрөг, ******* дүүрэгт 2 удаа ирсэн замын зардал **************6.000 төгрөг гаргуулах тухайд:
Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн компанид борлуулалтын менежер хийдэг, сард 3-5 сая төгрөгийн орлоготой хэдий ч олох ёстой байсан орлогыг хамгийн бага дүнгээр буюу төсвийн байгууллагын өдрийн цалингаар тооцож 30.000 төгрөг х 36 хоног =*******.0.000 төгрөгийг, Сүхбаатар аймгаас ******* дүүрэг рүү 2 удаа ирсэн бензиний зардал 87.000 төгрөг, Улаанбатар хотоос ******* дүүрэг рүү 2 удаа ирсэн бензиний зардал 2*******.000 төгрөг нийт **************6.000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн машинд хохирол учирсны улмаас ажил хөдөлмөр эрхэлж орлого олох боломжгүй болсон болох нь баримтуудаар тогтоогдохгүй, сарын 3-5 сая төгрөгний орлоготой борлуулалтын менежир хийдэг болон олсон орлогоос улсад албан татвар төлсөн талаарх баримт, хэзээ ямар машинд хэдэн төгрөгөөр бензин хийж шүүхэд ирсэн талаарх зардлаа нотолсон баримтгүй байх тул олох байсан орлого *******0000 төгрөг, зардал **************6.000 төгрөг нийт *******.**************6.000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2. Машинд учирсан гэм хорын хохирол 2.*******00.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.******* дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр учруулсан гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрх нээлттэй болно.
Зам тээврийн осол болсноос хойш буюу оны ******* дүгээр сарын 26-ны өдрийн Арвижих Эстимейт ХХК-ийн үнэлгээгээр ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ 3.385.000 төгрөг гэж тогтоосон бол иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2******* оны 8 дугаар сарын **************-ний өдрийн 37******* дугаартай шинжээчийн дүгнэлтээр ослын улмаас учирсан хохирлын зах зээлийн үнэлгээг *******.0.000 төгрөг гэж тогтоожээ. /хх-ийн *******3, 52-58 дугаар хуудас /
Хариуцагчийн төлөөлөгч нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирлыг үнэлгээг зөвшөөрөөгүй бөгөөд дахин шинжээч томилуулах хүсэлтийг мөрдөгчид .0*******.30-ны үед өгсөн боловч хүлээж аваагүй буцааж өгсөн гэх тайлбарыг өгч байна.
Гэвч хариуцагч талаас анхны хохирол тогтоосон үнэлгээг зөвшөөрөхгүй байсан атлаа оны *******0 дугаар сарын 0*******-ний өдөр Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгах тухай 03*******4 дугаартай гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан бөгөөд уг гэрээнд ... оны ******* дүгээр сарын 24-ний өдөр Д. нь өөрийн өмчлөлийн -*******4 УНИ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодон орон нутгийн 4 замын уулзвараас Наран хороолол орохоор зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Шунхлай ШТС-ын эсрэг урсгалаар зорчиж байсан Д.******* эзэмшлийн *******4- УАМ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийг мөргөж эд хөрөнгөд хохирол учруулсан. Төлбөр авагч нь тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 3.*******00.000 төгрөгийг нэхэмжилсэн. Төлбөр төлөгч Д. нь 3.*******00.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, оны *******0 дугаар сарын 02-ны өдөр *******.000.000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлсэн, үлдэх 2.*******00.000 төгрөгийг оны *******0 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болно... гэжээ /хх-ийн 6/
Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******-д нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх, 46 дугаар зүйлийн 46.6-д Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулна. гэж тус тус заажээ.
Хэдийгээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр ослын улмаас учирсан хохирлын зах зээлийн үнэлгээг *******.0.000 төгрөгөөр тогтоосон боловч талуудын хооронд байгуулсан оны *******0 дугаар сарын 0*******-ний өдрийн 03*******4 дугаартай Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгах тухай гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар байгуулагдсан, гэрээ байгуулагдсан цагаасаа эхлэн үл маргах шинжтэй болсон байх тул нэхэмжлэгчийн машинд учирсан хохирлыг Арвижих Эстимейт ХХК-ийн гаргасан үнэлгээг баримтлан 3.*******00.000 төгрөгний хохирлоос хариуцагчийн төлсөн 2.000.000 төгрөгийг хасч, үлдэх *******.*******00.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь *******4- УАМ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийг Апекс Финанс ХХК-иас **************.500.000 төгрөгийн фидуцийн гэрээгээр өөрийн эзэмшилд шилжүүлсэн, уг тээврийн хэрэгсэл нь Апекс Финанс ХХК-ний эзэмшилд байдаг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээл, зээлийн хүү эргэн төлөлтийн хуваариар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.******* дэх хэсэгт гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасан бөгөөд дээрх хуулийн заалтаар нэхэмжлэгч Б. өөрийн эзэмшиж байгаа машинд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагаас *******.*******00.000 төгрөгийг хангаж, үлдэх *******.**************6.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******.*******00.000 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамж 45.350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтууд хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, харилцан хамааралтай ба хуульд тавигдсан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан байх тул үнэн зөв баримтууд гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
*******. Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.******* , 5*******0 дугаар зүйлийн 5*******0.******* дэх хэсгүүдэд тус тус зааснаар Оровгод овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3.0*******6.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.аас *******.*******00.000 /нэг сая, есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.т олгож, нэхэмжлэлээс үлдэх *******.**************6.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******.*******00.000 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамж 45.350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дүгээр зүйлийн *********************.2, *********************.4, *********************.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ
ШҮҮГЧИД П.ТУЯА
Г.СОЛОНГО