Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 657

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00525/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол ... тоотод оршин суугаа, ... регистрийн дугаартай, Б овогт Н.Б нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, өөрийн байранд оршин байгаа, ШШГГ-т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар миний бие Н.Б 47 660 032 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 80000 төгрөгийг тус тус гаргуулж Г банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг барагдуулахаар миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... дугаар хороолол ... тоот, ... дугаартай, 65,02 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан улмаар ШШГГ газраас шинжээч томилж АБ- ХХК-ны гаргасан үнэлгээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг маань 69 165 308 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээг миний бие ШШГГ газрын дарга С.Л ирүүлсэн 2021 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай мэдэгдлээр хүлээн авч танилцаад дээрх үнэлгээг эс зөвшөөрч байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор энэхүү гомдлоо гаргаж байна. Дээр дурьдсан Н.Б миний өмчлөлийн 1 өрөө орон сууц нь 2013 онд шинээр ашиглалтанд орж байсан ба миний бие ашиглалтанд ормогц 1 мкв нь 1 370 000 төгрөг буюу нийт 89 077 400 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үедээ Дарханд байхгүй үнээр худалдан авч байсан. Уг орон сууц шинээрээ, сүүлийн үеийн загвар засвартай, хуучирч муудсан зүйлгүй, паркетан шал, вакуум цонхтой, засвартай байр ба одоогийн зах зээлийн жишиг үнийн ханш 1 мкв нь 1 200 000 төгрөг байгаа. Гэтэл үнэлгээчин зах зээлийн жишиг үнийн ханшаас хэт доогуур үнэлж 1 063 754 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна.

Уг орон сууцыг зах зээлийн жишиг үнээр тооцож бодоход 78 024 000 төгрөгийн орон сууц юм. Гэтэл зах зээлийн ханш бодит үнэтэй уялдуулж үнэлэлгүй, илт зөрүүтэй дүгнэлт гаргаж 8 858 692 төгрөгөөр хасаж үнэлсэнд төлбөр төлөгчийн зүгээс гомдолтой байна.

Иймд АБ- ХХК-ийн 2020 оны ... дүгээр сарын ...-ний өдрийн үнэлгээний тайлангаар миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... дугаар хороолол ... тоот,... дугаартай, 65,02 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 69 165 308 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ШШГГ газар- хорих ангийн дарга, дэд хурандаа С.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай захирамжаар Н Бээс 47 660 032 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөгийг гаргуулж Г банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Н.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн захирамжид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагдсан төлбөрийн барьцааны хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, … дугаар хороолол ... тоот,... дугаартай, 65,02 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2020 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... тоот тогтоолоор АБ- ХХК-ыг шинжээчээр томилсон байна.

АБ- ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоон, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлсэн ба эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, ... тоотод байрлах 65,02 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 69 165 308 төгрөгөөр үнэлсэн талаар талуудад мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3д заасан мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч ШШГГ газар- хорих ангид холбогдуулан АБ- ХХК-ийн 2020 оны ... дүгээр сарын ...-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар уригдсан тал Н.Б нь Г банкинд төлөх 47 660 032 төгрөгийг 2020 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс 2021 оны ... дүгээр сарын ...-ны өдөр хүртэл сар бүр графикийн дагуу Г банкны дансанд төлж барагдуулахаар, хэрвээ төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод байрлах 65,02 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөгийг нэмж төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна.

 

 Дээрх шүүгчийн захирамжид тус шүүхийн 2020 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2020 оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. / хх-ийн 38/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Бт 2020 оны ... дугаар сарын ...-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд төлбөр төлөгчөөс хөрөнгийн мэдүүлэг авсан байна. Мөн 2020 оны ... дугаар сарын ...-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор хариуцагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод байрлах 65,02 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2020 оны ... дугаар сарын ...-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан байна. /хх-ийн 39-47 дэх тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, 55.2-т Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэжээ.

 

Төлбөр авагч Г банкны Дархан салбарын гаргасан төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээчээр АБ- ХХК-ийг томилсон байх бөгөөд Ашидбилгүүн ХХК нь дүгнэлтээ гаргаж 2020 оны ... дүгээр сарын ...-ний өдөр ШШГГ газарт ирүүлсэн байна.

АБ- ХХК-ний ... дугаартай үнэлгээний тайлангаар 69 165 308 төгрөгөөр үнэлж ирүүлснийг төлбөр төлөгч Н.Бт 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 28, 2021 оны ... дугаар сарын ...-ны өдөр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн нь дээрх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулинд заасан ажиллагаа явагдсан хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна. / хх-ийн 67-74 дүгээр тал/

 

Хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Бийн ... үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсаны дагуу ШШГГ газар ... хорих ангид холбогдуулан иргэний хэрэг үүсгэн хянагдаж байгаа үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай захирамжийн дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байна. / хх-ийн 28-29 дүгээр тал/

 

Төлбөр төлөгч НБ нь үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй талаар тус шүүхэд 2021 оны \... дугаар сарын ...-ны өдөр гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг хүлээн авч 2020 оны ... дүгээр сарын ..-ны өдрийн 10 цаг 40 минутад төлбөр төлөгч Н.Бтэй утсаар ярьж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ гарсан, 69 165 308 төгрөгөөр үнэлэгдсэн талаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь үүнийг үгүйсгэх нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шаардлага түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлэх, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул түүнийг эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хугацаа хэтрүүлэн гаргасан гэх үндэслэлтэй байна.

 

Иймд Н.Бийн нэхэмжлэлтэй, ШШГГ газар 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д заасныг баримтлан хариуцагч ШШГГ газар хорих ангид холбогдуулан АБ- ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА