Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 573

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ: 182/2020/03567/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн, ... сумын, ... баг, ... тоотод оршин суух, ... овогт Б.Х-ны  íýõýìæëýëòýé

 

Хариуцагч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... тоотод оршин байгаа, Л.П Монгол улс дахь төлөөний газарт холбогдох,

 

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, илүү цагаар ажилласан хөлс 11,725,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч Б.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах ... төслийн гүйцэтгэгч байгууллага болох Л.П Монгол улс дахь төлөөний газарт жолоочийн албан тушаалд тус байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 53 тоот тушаалаар томилогдон ажиллаж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 03-наас Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ээлжийн амралт бодуулж биеэр эдлэхээр амарсан.

Гэвч ээлжийн амралттай байх хугацаанд Л.П Монгол улс дахь төлөөний газрын захирлын “орон тоо хасах тухай” дугаар 78 тоот тушаал гарган ажлаас чөлөөлсөн тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нягтлан бодогч М-аас утсаар мэдсэн. 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн биеэр халагдсан тушаалаа Улаанбаатар хот руу явж хүлээн авсан. Ажилд орсон болон амралтын тушаалыг эх хувиар авах гэж 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр очсон боловч захирал байгууллагын нууц гээд Р.Й өгөөгүй. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн даатгал авахаар 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр очиж бүртгүүлэхэд хуулийн хугацаа хэтэрсэн тул олгох боломжгүй гэсэн. Энэ байгууллага нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчдөг, ажилчдын цалинг /хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйл/ тогтоосон хугацаанд олгодоггүй сар болгоны цалин 20-50 хоног хоцорч ордог. Монгол ажилчдыг илүү цагаар болон амралтын өдрөөр ажиллуулдаг боловч илүү цагаар болон амралтын өдөр ажиллуулсан нэмэгдэл хөлс олгодоггүй. Хөдөлмөрийн гэрээнд тусгасан зүйл заалтыг мөрддөггүй, хөдөлмөрийн гэрээнд тусгасан зүйл заалтыг шаардахад ажлаас хална, чи явж болно гэх мэтээр сүрдүүлж, дарамталдаг. Хөдөлмөрийн гэрээний “8,2 ажилтан ээлжийн амралт эдлэх үед албан тушаал хэвээр хадгалагдана” гэсэн заалтыг зөрчиж шийдвэр гаргасан байна.

Иймд хөдөлмөрийн гэрээ зөрчиж үндэслэлгүйгээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоолгох, мөн 2019 оны 07 дугаар сарын 29-нөөс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх илүү цагаар болон 7 хоногийн амралтын ажилласны нэмэгдэл хөлс /хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйл/ болох 11,725,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн ажлаас хууль бусаар халагдсанаас хойш хуулийн дагуу шийдвэр гаргах хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна. Миний ажлын байрны цомхотгол хийгдсэн гэх боловч ажлын байрны нэр өөрчлөн миний хийж байсан ажлыг үргэлжлүүлэн ажиллуулж байгааг шалгаж өгнө үү. Би ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд шүүхэд хандаж 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 78 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт:

“Б.Х-ны хийх ажил нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор үйлчилгээний ажилд явах, даалгаврын дагуу шаардлагатай бараа материалын худалдан авалт хийж баримт авах, ачаа бараа зөөх буулгахад туслах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй байсан бөгөөд энэ ажил үүргийг гүйцэтгэхдээ өдрийн 50,000 төгрөгийн цалин хөлс авах, ням гариг буюу нийтийн амралтын өдөр илүү цагаар ажиллах бол хууль тогтоомжид заасны дагуу илүү цагийн мөнгө авах нөхцөлтэй байсан. Гэтэл тэр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хойрго хандах, ажил үйлчилгээнд явахдаа цааргалах, ажилчидтай харилцахдаа харилцааны доголдлыг удаа дараа гаргаж байсан ба түүнтэй хамт ажиллахаас татгалзсан ажилчдын гомдол байнга бидэнд ирж байсан. Тэрээр шүүхэд шаардсан мөнгө, шаардсан нэхэмжлэлийн нотлох баримт бичгийг шүүхэд өгөөгүй гэж үзэж байна. Тэрээр энэ компанид буцаан ажилд томилох хүсэлт гаргаж байгаа нь компани түүнд авах болон олгох ёстойгоос илүү их мөнгө төлсөн гэдгийг мэдэж байгаа учир хүсэлт гаргажээ. Энэ нь түүний нэхэмжлэх бодит биш гэдгийг харуулж байна.

Мөн удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй ажил үүрэг гүйцэтгүүлэхээр машинд нь шатахуун хийгээд өгөхөөр өөрийн хувийн ажилдаа явчихдаг байснаас гадна бараа материалын худалдан авалт хийхдээ худалдан борлуулагч нартай үгсэн хуйвалдаж илүү үнээр тооцоог байгууллагатай хийж өөртөө ашиг авах зэрэг зохисгүй үйлдэл гаргаж байсан нь илэрхий болсон. Иймээс Б.Х-ыг бараа материал татах ажилд нь явуулахаа больсон. Гэтэл тэр худалдан борлуулагч нарт “манай байгууллагад үйлчилж болохгүй, битгий бараа материалаа зараарай гэж хэлсэн байсан ба энэ байдлаас болж бараа материал манайд нийлүүлэгдэхгүй компанийн ажил доголдох нөхцөл байдал үүсэж байсан. Сүүлд энэ талаар худалдагч нараас сонссон. Дээрх зохисгүй үйлдлийг Б.Х нь удаа дараа гаргаад байсан учраас байдлыг нь компаний зүгээс сануулж 1 сарын зайтай 2 удаа мэдэгдэл өгч байсан ч алдаа дутагдлаа засаагүй. Шаардлага тавихаар эргээд компанид дарамт шахалт үзүүлж компаний хэвийн үйлд ажиллагаанд нөлөөлөхийг оролдож байсан. Хувь хүнийхээ хувьд хамт олон ажилчидтай хүндэтгэлгүй харьцдаг, ажлын цаг барьдаггүй, өөрийн хүсэл зоригоор ажилд ирж, очдог зэрэг байдал нь цаашид энэ хүнтэй хамт ажиллахад төвөгтэй байдлыг үүсэж байсан. 2020 оны 01 сараас эхлэн цар тахал ковид өвчин гарснаас хойш удаа дараа хөл хорио тавигдаж, компаний хэвийн үйл ажиллагаа доголдож, 0 зогсолт хийснээс компани санхүүгийн хямралд орж, ажил явагдахгүй болсноос бид жолоочийн орон тоог цомхотгох шийдвэр гаргаж, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 78 тоот тушаалаар Б.Х-ыг ажлаас нь чөлөөлж, түүнд 45 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Түүнийг ажлаас халагдахдаа ээлжийн амралтаа авсан байсан гэсэн мэдэгдэл үнэн биш юм. Тэрээр ээлжийн амралтаа 2020 оны 07 дугаар сард олгох өргөдлөө өгсөн. Компаниас түүний хүсэлтийн дагуу 2020 оны 07 дугаар сарын цалинтай ээлжийн амралтын нөхөн олговрыг олгожээ. Манай компани нь Монгол улсын хууль дүрмийг мөрдөж ажилладгаас гадна цар тахлын хүнд хэцүү үед ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс цалин хөлс, илүү цагийн мөнгийг тухай бүрд нь олгож ирсэн. Б.Х-ын хувьд ч бусад ажилчдын адилаар цалин хөлс, илүү цагийн мөнгөө ажилласан хугацаандаа бүрэн авсан учраас түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй байна гэж үзэж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа учраас нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Л.П Монгол улс дахь төлөөний газарт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, илүү цагаар ажилласан хөлс 11,725,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь илүү цаг ажилласны хөлс 11,634,888 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, шаардлагаа 115,112 төгрөгөөр багасгасан болно.

 

Хариуцагч тал  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргадаг.

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч байгууллагын захирлын 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 78 дугаартай  “Орон тоо хасах тухай” тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид гардуулсан талаар талууд маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч Б.Х нь уг тушаалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байна.

 

“Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд :

Хариуцагч Л.П Монгол улс дахь төлөөний газрын салбарын менежерийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Б.Х-ыг жолоочоор ажиллуулсан  бөгөөд  ажил олгогч нь Б.Х-тай 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус тус Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-61, 64-67/

 

 Хариуцагч Л.П Монгол улс дахь төлөөний газрын салбарын захирлын 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 78 дугаартай “Орон тоо хасах тухай” тушаалд “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр Дархан Хотын Бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэл ба Насос станц болон 12 сарын зүгшрүүлэлтийн дэмжлэг үзүүлэлт төслийн зохион байгуулалтын бүтцээс жолоочийн ажлын байр хасагдсан тул Б.Х-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр” шийдвэрлэжээ./хх-53/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр Б.Х-ыг ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч тал нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажлаас чөлөөлөх талаар хуульд заасан хугацааны өмнө мэдэгдээгүй, ажлаас чөлөөлсөн тушаал гарах үед Б.Х нь ээлжийн амралттай байсан. Тухайн байгууллагын жолоочийн ажил, орон тоо хасагдаагүй, оронд нь өөр хүн ажиллуулж байгаа...” гэж тайлбарласан.

 

Хариуцагч тал нь дээрх шаардлагыг татгалзлын үндэслэлээ “...Б.Х-ын эрхэлж байсан жолоочийн ажлын орон тоо хасагдсан. Б.Х нь ээлжийн амралтаа авахаар хүсэлт гаргасны дагуу түүнд ээлжийн амралтын эдлүүлэхээр 7 дугаар сард байгууллагын захирлын тушаал гарсан. Б.Х-ын ээлжийн амралтын мөнгийг 8 дугаар сарын цалинг 9 дүгээр сард олгохдоо хамт өгсөн. Тэрээр 9 дүгээр сард ээлжийн амралт аваагүй, амраагүй байсан...” гэж тайлбарлаж маргасан.

 

Хариуцагч Л.П Монгол улс дахь төлөөний газрын захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 64-1 дугаартай “Б.Х-д ээлжийн амралт олгох тухай” тушаалаар ... 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажлын 18 хоногийн ээлжийн амралт олгохоор шийдвэрлэсэн /хх-52/ боловч Б.Х нь уг тушаалд заасан хугацаанд ээлжийн амралтаа биеэр эдлээгүй болох нь хэрэгт авагдсан 2020 оны 7, 8, 9 саруудын ажилласан цагийн бүртгэл, гэрч Э.Э-ын мэдүүлэг, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр амралтын мөнгө олгосон баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож, хариуцагчийн гаргасан тайлбар нь  үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл Б.Х-ыг 2020 оны 09 дүгээр сард ээлжийн амралттай байх хугацаанд түүнийг ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

             

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй”,  мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “ээлжийн амралттай байгаа тохиолдолд ажилтны ажил үүргийг хэвээр хадгалана” гэж заасан боловч Л.П Монгол улс дахь төлөөний газар нь дээрх хуулийн тус тус зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлээр Л.П Монгол улс дахь төлөөний газрын салбарын захирлын 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 78 дугаартай “Орон тоо хасах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Х-ыг урьд эрхэлж байсан ...ын Бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэл ба Насос станц болон 12 сарын зүгшрүүлэлтийн дэмжлэг үзүүлэлт төслийн зохион байгуулалтын бүтцээс жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорыг олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигч талуудын байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 1.3-т “...Ажилтны нэг өдрийн үндсэн цалин 50,000 төгрөг байна. Цалингаас Монгол Улсын хуулийн дагуу НДШ болон ХХОАТ суутгана. Цалинг Монгол улсын хууль журмын дагуу олгоно”, Õºäºëìºðèéí òóõàé õóóëèéí 69 ä¿ãýýð ç¿éëèéí 69.1-ä àæëààñ ¿íäýñëýëã¿é õàëàãäñàí àæèëòíûã ºìíº íü ýðõýëæ áàéñàí àæèë, àëáàí òóøààëä ýã¿¿ëýí òîãòîîõ òóõàé ø¿¿õèéí øèéäâýð õ¿÷èí òºãºëäºð áîëñîí áîë ò¿¿íä àæèëã¿é áàéñàí á¿õ õóãàöààíä íü óðüä àâ÷ áàéñàí äóíäàæ öàëèí, õºëñòýé òýíöýõ îëãîâîð îëãîно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Б.Х-ын ажилгүй байсан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаа буюу ажлын 194 хоногийг нэг өдрийн цалин 50,000 төгрөгөөр тооцохоор нийт 9,700,000 төгрөг байна.

Нэхэмжлэгч Б.Х ээлжийн амралтын олговорт 1,402,475 төгрөг авсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,700,000 төгрөгөөс 1,402,475 төгрөгийг хасаж, үлдэх 8,297,525 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

“Илүү цаг ажилласны хөлс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ажилтны цалин хөлсийг ажилласан цагаар тооцдог болох нь хэрэгт авагдсан талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, цалингийн тооцооллын хүснэгт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигч талуудын байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 1.3-т “...Ажилтны нэг өдрийн үндсэн цалин 50,000 төгрөг байна. Цалингаас Монгол Улсын хуулийн дагуу НДШ болон ХХОАТ суутгана. Цалинг Монгол улсын хууль журмын дагуу олгоно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна”, 50 дугаар зүйлийн 50.2-т “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно”, 53 дугаар зүйлийн 53.1-т “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Б.Х нь тус байгууллагад ажилласан нийт хугацаа нь 2,956 цаг болох нь хариуцагч талаас ирүүлсэн цалингийн тооцооны хүснэгт, цагийн бүртгэл зэрэг баримтаар /хх-175/ тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Б.Х-ын ажилласан нийт 2,956 цагаас үндсэн ажлын цаг нь 2,136 цаг /1 цагийн хөлс 6,250 төгрөг/, илүү цаг нь 820 цаг /1 цагийн хөлс нь 9,375 төгрөг/ байна.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Х нь ажиллаж байх хугацаандаа нийт 14,206,986 төгрөгийн цалин хөлсийг ажил олгогчоос авсан байна.

Иймээс нэхэмжлэгч Б.Х-ын нийт авах ёстой цалин 21,037,500 төгрөгөөс олгогдсон цалин 14,206,986 төгрөгийг хасаж, үлдэх илүү цаг ажилласны цалин хөлс 6,830,514 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 4,804,374 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

 

  1. Õºäºëìºðèéí òóõàé õóóëèéí 128 äóãààð ç¿éëèéí 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Х-ыг урьд эрхэлж байсан Дархан Хотын Бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэл ба Насос станц болон 12 сарын зүгшрүүлэлтийн дэмжлэг үзүүлэлт төслийн зохион байгуулалтын бүтцээс жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ä çààñíûã áàðèìòëàí  хариуцагч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 8,297,525 төгрөгийг хариуцагч Л.П Монгол улс дахь төлөөний газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.Х-д олгож, цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч даалгасугай.
  3. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т зааснаар хариуцагч Л.П Монгол улс дахь төлөөний газраас илүү цаг ажилласны хөлс 6,830,514 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Х-д олгож,  үлдэх 4,804,374 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 57 äóãààð ç¿éëèéí 57.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1, 41 ä¿ãýýð ç¿éëèéí 41.1.5-ä çààñíààð íýõýìæëýã÷ Б.Х нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, õàðèóöàã÷аас уëñûí òýìäýãòèéí õóðààìæèä нийт 303,790 /233,590+70,200/  òºãðºã ãàðãóóëæ, Òºðèéí ñàíãèéí îðëîãîä îðóóëñóãàé. 
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                             З.ТУНГАЛАГМАА