Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 629

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2021/00429/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... багт оршин байгаа “ДДС” ТӨХК /РД:.../-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймгийн ... сум, ... баг, ... тоотод оршин суух ... овгийн Б.Т /РД:..., утас: .../-д холбогдох

"4,634,288.65 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ДДС” ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан дулааны сүлжээ” ТӨХК нь иргэн Б.Т-тэй дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулан дулааны эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангаж ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Хэрэглэгч Б.Т нь гэрээнд заасан дулааны төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй удаа дараа шаардуулж, төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, манай байцаагч нар удаа дараа шаардлага тавихад биелүүлэхгүй байна. Б.Т нь хувийн хаустай, хажуудаа 8 нэрийн хүнсний дэлгүүртэй, төлөхгүй байх эдийн засгийн боломжгүй хүн биш, боломжтой хүн байгаа. Өөрөө төлөх сонирхолгүй байна. Б.Т нь хувь хүн байж ийм өндөр төлбөр үүстэл төлбөрөө төлөхгүй яваад байгааг гайхаж байна. Эсвэл Дулааны сүлжээнд ямар нэгэн эрх мэдэлтэй хүн таньдаг байх гэж бодож байна. Тийм учраас хэрэглэгч Б.Т-гээс 2018-2021 онуудын дулааны  дулааны төлбөр 4,634,288.65 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад 

    ¯ÍÄÝÑËÝÕ íü:

Нэхэмжлэгч “ДДС” ТӨХК нь хариуцагч Б.Т-д холбогдуулан дулааны төлбөр 4,634,288.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагч Б.Т-д цахимаар 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 36 минутад гардуулсан байна.

Хариуцагч Б.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор буюу 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг, хэрэв дээрх үүргээ биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу шийдвэрлэхийг тайлбарласан боловч тэрээр хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон гэж заасны дагуу хариуцагч Б.Т-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно…” гэж заасны дагуу хариуцагч Б.Тд  шүүх хуралдааны товыг түүний ... дугаарын утсаар удаа дараа мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хариуцагч Б.Т нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Т-гээс 4,634,288.65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДДС” ТӨХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 89,098 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-гээс улсын тэмдэгтийн хураамж 89,098 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДДС” ТӨХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА