Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 631

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2021/00580/и 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... баг, ... гудамж, ... тоотод оршин суух ... овогт Б.С/РД:../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймгийн ... сум, ... баг, ... хороолол, ... тоотод оршин суух ... овогт С.М /РД:..., утас:.../-д холбогдох

"Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч С.М нь манай ангийн хүүхэд. 2014 оны 12 сарын 18-ны өдөр С.Мд өөрийн нэр дээр орон сууцны зээлээр ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... байр, ... тоот 2 өрөө орон сууцыг авч өгсөн. Тус орон сууц өмчлөх гэрчилгээ миний нэр дээр байдаг. М байрны зээлийг 6 сарын дотор төлж барагдуулна гэсэн боловч 2020 оны 9 сараас хойш огт зээлээ төлөөгүй. Зээл миний нэр дээр гарсан учраас одоо зээлийг би төлж байгаа. Банкнаас над руу зээлээ төл гэж удаа дараа мэдэгдээд төлөхгүй бол шүүхэд хандана гэсэн. Одоо тус байранд С.М гэр бүлийн хамт амьдарч байгаа. Иймд М-н эзэмшлээс ... аймгийн ... баг ... хороолол ... байрны ... тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

 

Хариуцагч С.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“С овогтой М миний бие ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... байр, ... тоотыг Б.С-ийн нэр дээр 2014 оны 12 дугаар сарын 11-нд банкны зээлээр авсан бөгөөд зээлийг чөлөөлж өгөх хугацаандаа улс төрийн шалтгаанаар Дархан-Уул аймгийн Төрийн банкны салбарын захирлын ажлаа 2016 онд өгснөөс хойш орлогогүй, ажилгүй болж зээлийг төлж чадаагүй болно. Одоо Б.С-ийн нэр дээр байгаа зээлийн үлдэгдлийг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2554 дугаар шийдвэрээр иргэн Х.Одгэрэлээс авах 212,0 сая төгрөгнөөс авч үлдэгдэлгүй болгож өгнө гэсэн байгаа юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад 

    ¯ÍÄÝÑËÝÕ íü:

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч С.Мд холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч Б.С нь Улсын бүртгэлийн Ү-2003018402 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр хороолол 1 дүгээр байр 9 тоот орон сууцыг банкнаас зээл авч, худалдан авсан бөгөөд улсын бүртгэлд түүнийг өмчлөгчөөр бүртгэж, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000349044 тоот гэрчилгээг олгосон болох нь хэрэгт авагдсан  Төрийн банктай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ15/2 тоот Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000349044 тоот гэрчилгээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.

Иймд Улсын бүртгэлийн Ү-2003018402 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр хороолол 1 дүгээр байр 9 тоот орон сууцыг хариуцагч С.М болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Б.Ст олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Хариуцагч С.Мд шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, утсаар шүүх хуралдаанд оролцохгүй гэж хариу өгсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар улсын бүртгэлийн                 Ү-2003018402 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр хороолол 1 дүгээр байр 9 тоот орон сууцыг хариуцагч С.М болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгч Б.Ст олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Сээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мгаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ст олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА