Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй  

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Улсын яллагч А.Дүүрэнбилэг,                                

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг,

                                          Иргэдийн төлөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:

 

          Эрүүгийн 201610000391 дугаартай хэргийн шүүгдэгч:  

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа засал чимэглэлийн ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Эрүүл мэндийн 2-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Жавзан овогт Батдоржийн Махгал / ЕЦ92070319 /,

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  2 дугаар баг Точикийн байрны 1-99 тоотод оршин суудаг, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 5 жил 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан Боржигон овогт Төмөрбаатарын Түвшинтөр / ЕО98072939 /,

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа авто засвар ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Дампилийн 14-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Чулуу овогт Ганболдын Угтахбаяр / ЕЕ87082914/ - д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Адъяагийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Махгал, Т.Түвшинтөр, Г.Угтахбаяр нар нь шунахайн сэдэлтээр, бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Батсайханы эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, түүний 150 юанийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч Б.Махгал шүүхийн хэлэлцүүлэгт: ... бид 3 суугаад Угтахбаяр таксины мөнгө байгаа юу гэхэд байхгүй гэхэд Угтахбаяр зам дээр зогсоод буу гээд буулгасан. Би хамгийн түрүүнд буусан, нөгөө ахыг  буулгах гэсэн чинь буухгүй байсан, гартаа түрийвчээ барьчихсан, энгэртээ шил архины талтай байсан. Угтахбаяр тэр хүнийг татаад буулгахад Түвшинтөр хажуугаар гүйгээд явчихсан. Угтахбаярыг хөдлөх гэж байхад намайг хүлээж бай гээд би машинд суугаад хөдөлсөн. Түвшинтөр замын хажууд гүйж байхаар нь аваад явья гээд Түвшинтөрийг авч яваад, Түвшинтөр төв орж таксины мөнгө өгье гээд Угтахбаярт 2000 төгрөг өгсөн, надад 12500 төгрөгний өртэй байсан, тэрийгээ өгөөд Түвшинтөр үлдээд Угтахбаяр бид хоёр Ариунбаярынд очоод би тэнд үлдээд Угтахбаяр гэр лүүгээ явсан гэв.

  Шүүгдэгч Т.Түвшинтөр шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 12 сарын 21-ны өдөр Сайншандын вокзал дээр би ТҮЦ-нд зогсож байхад Махгал ах ирэнгүүтээ надаас юань авах уу гэхээр нь би авахгүй гээд явсан. 20-30 минутын ар дээр ТҮЦ-ндээ сууж байсан чинь манай ах ирээд, тэгээд би ангийнхаа хүүхэдтэй уулзах гээд явж байтал Махгал ахиж таараад би “юаниа сольсон юм уу, та” гэсэн чинь солиогүй гэсэн, би юань авдаг газрыг мэднэ гэж хэлэхэд Махгал ах за гээд  вокзал ороод явсан. Вокзалаас нэг ахтай гарч ирээд ханиндаа явсан. Сүүлд нь таксинд явж байхдаа Угтахбаяр ах буу гээд машинаасаа буулгаад хохирогч ах энгэртээ түрийвчээ барьсан байсан. Хохирогч ахыг машинаас буулгаж байхад нь гарт нь байсан түрийвчийг нь булааж аваад, мөнгийг нь аваад түрийвчийг нь шидчихээд айсандаа зугтаасан. Угтахбаяр ахыг юань солиулах гэж байгаа юм болов уу гэж бодсон чинь хохирогч ах юань солиулах гэж байсан байна лээ, тэрийг нь  мэдээгүй. Тэгээд аймаг ороод Мандах дэлгүүрт очоод юань солиулаад Угтахбаяр ахад 2000 төгрөг өгөөд, Махгал ахад 12500 төгрөгний өртэй байсан тэрийгээ өгөөд, тэгээд би аймагт үлдсэн гэв.

  Шүүгдэгч Г.Угтахбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Энэ хэрэгт тэр хүнийг дээрэмдэнэ гэсэн санаа зорилго байгаагүй, би угаасаа таксинд явж вокзал дээр очсон. Махгал, Түвшинтөр гурвуулаа бууж ирсэн. Би тэгэхэд хүүхэдтэйгээ хоёулаа явж байсан. Эргэж  хар замаар зүүн урагшаа айлд очоод ирье гэж явж байгаад замдаа таксины мөнгөтэй юу гэсэн чинь мөнгө байхгүй гэсэн, замдаа зогсоод бүгдийг буулгасан. Согтуу тэр ах машинаас буухгүй гээд байхаар нь мөрөн дээрээс нь татаад буулгасан. Тэднийг буулгачихаад машиндаа суугаад Махгал миний хажууд орж ирж суугаад айлд хүргээд өгчих гэсэн. Тэгээд хөдлөөд явахад Түвшинтөр зам дээр гэрэлд гүйж яваа харагдсан. Махбал энийг аваад явья гэхээр нь аваад явсан, би мөнгөө өгнө гэхээр нь төвд ирээд дэлгүүрийн үүдэнд ирээд зогссон, эндээс би мөнгө аваад өгье гээд дэлгүүр рүү орчихоод эргэж гарч ирээд надад 2000 төгрөг өгсөн, Түвшинтөрөөс 2000 төгрөгийг авчихаад Махгалыг Ариунбаярынд хүргэж өгчихөөд гэртээ ирсэн гэв.

  Хохирогч Ч.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Сайншандад вокзал дээр нь ирээд билет авах гэтэл надад монгол мөнгө байдаггүй, 150 юань байсан ба юань авах газар байхгүй зогсож байтал үл таних 2 залуу ирээд “ахаа юань сольдог газар ойрхон байгаа” гэхээр нь “ах нь тэр газрыг мэдэхгүй” гэсэн чинь “хамт яваад заагаад өгье” гэхээр нь дагаад вокзалаас гарч жижиг таксинд суугаад хөдөлсөн. Би Шандыг сайн мэдэхгүй болохоор хаана яваагаа мэдээгүй, нэг газар очоод нөгөө 2 залуу намайг машинаасаа буу гэхээр нь би тухайн үед за энэ хэрэг биш боллоо доо гэж бодоод үгэнд нь ороод машинаас буухад Угтахбаяр гээд байгаа залуу нь ийшээ яв гээд гараараа заахаар нь “ахыгаа битгий зодоорой, миний мөнгийг аваад яв” гэхэд нөгөө 2 залуутай таксины жолооч нь нийлчихсэн намайг газар түлхэж унагаад гурвуулаа дээрээс дарж миний бүх халаасыг ухаад өмдний зүүн талын гадна халаасанд байсан түрийвчийг хэн нэг нь аваад дотор нь байсан 150 юанийг аваад түрийвчийг нь шидчихээд намайг тэнд орхиод нөгөө гурав машиндаа суугаад давхиад явсан ба хаашаа явсаныг нь мэдээгүй. ...Намайг яг цохиж зодсон зүйл байхгүй шууд л машинаас буу гэж ширүүн хэлж буулгаад түлхэж унагаад дээрээс дарж халаасанд байсан 150 юаныг хүч хэрэглэж авсан. ...Би тэр гурвын хэнд ч гар хүрээгүй, алуулах байх гэж бодоод хэлсэн бүгдийг нь гүйцэтгэсэн. ...Вокзал дотроос намайг тэр 2 залуу гаргаад шууд нэг жижиг боронзон гэхээр өнгөтэй машинд суулгасан. Энэ гурав найзууд бололтой бие биенээ таньж байсан. ...Гурвуулаа машины гадаа намайг түлхэж унагаад дээрээс дарж халаас ухаж түрийвч авсан.  Жолооч энэ хэрэгт оролцсон... Намайг вокзалаас авч гарсан 2 залуу архи уух нь уусан байсан, гэхдээ гайгүй байсан. Жолооч нь эрүүл юм шиг байсан. ...Намайг бүлэглэж дээрэмдсэн гурван залууд гомдолтой байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 /,

Гэрч Ё.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 21-ний орой намайг нөхрийнхөө хамт гэртээ унтаж байтал 23 цагийн үед Г.Угтахбаяр, Б.Махгал 2 манайд ирээд архи ууя гэж манай нөхрийг дуудаж сэрээсэн. Тэгэхэд нь манай нөхөр архи уухгүй, өглөө ажилтай гэж хэлээд босоогүй. Би босоод тэр хоёрыг архи ууя гээд байхаар нь хамт гэрээс гараад Сидней гэдэг дэлгүүрт орж Угтахбаяр 10000 төгрөгөөр 1 шил 0.75 литрийн Тэргүүн архи аваад эргэж манайд ирж Махгал, Угтахбаяр бид 3 хувааж уусан ба би их уугаагүй. Архиа ууж баралгүй Угтахбаяр хүүхэд рүүгээ явсан ба Махгал согтоод манайд унтаад өгсөн. Ингээд шөнө 04 цагийн үед гэрт цагдаа нар ирээд манай нөхөр Ариунбаяр, Махгал хоёрыг аваад явсан. ... Манайд ирэхдээ Угтахбаяр өөрийнхөө улаан өнгөтэй машинтайгаа явж байсан. Угтахбаярын машиных нь марк дугаарыг нь мэдэхгүй байна.... гэсэн мэдүүлэг/хх-ийн 38- 39/,

Гэрч Н.Ариунбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Б.Махгал, Г.Угтахбаяр хоёр орж ирээд нэг шил архи уучихаад гараад явсан. Ингээд шөнө унтаж байтал 23 цагийн үед Угтахбаяр,Махгал хоёр халамцуу нэг шил архи авчирсан байсан. ... тэгээд Угтахбаяр гэр рүүгээ яваад Махгал манайд хоносон. Гэтэл үүрээр 04 цагийн үед манайд цагдаа ирээд Махгал бид хоёрыг аваад цагдаа руу явсан. Махгал, Угтахбаяр хоёр хүний мөнгө авч, мотоцикль хулгай хийсэн байна гэсэн. ... гэсэн мэдүүлэг /хх- ийн 40-41 /,

Гэрч С.Булганцагааны мөрдөн байцаалтанд өгсөн: ... Шинэ жил болохоос өмнөхөн байх нэг банди оройхон орж ирээд эгчээ юань авах уу гээд 150 юань гаргаж ирэхэд нь тухайн өдрийнх нь ханшаар би бодож авсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 /,

Шүүгдэгч Г.Угтахбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 12 сарын 21-ний өдөр намайг гэртээ байхад манай найз Ариунбаяр эхнэртэйгээ ирээд нэг шил архи хувааж уугаад гэрт хоол хийж эмнэлэгт байгаа манай эхнэрийг эргэсэн. Би гэртээ унтаж байгаад оройхон Ариунбаярынд 19 цагийн үед очиход Ариунбаярын эхнэр Батцэцэг, Махгал хоёр байсан ба вокзал орж 2 кг мах хоол цай зардаг хүмүүст зарахаар Махгал бид хоёр миний машинаар явсан. Вокзал дээр очоод махаа зарж чадаагүй, вокзал дотор явж байтал Махгалын найз гэх залуу тааралдаад зогсож байтал нэг танихгүй хөгшин ах юань авах газар байна уу гэхэд нөгөө Махгалын таньдаг залуу энд юань авдаг газрыг би мэднэ гээд миний машинаар бид 3 нөгөө ахыг аваад нөгөө залуу зам заагаад явсан. Өвсний фондын наана явж байтал зогс гэхээр нь машинаа зогсоотол Махгал нөгөө ахыг дагуулаад машинаас буусан, би дагаад буухад Махгалын найз залуу намайг нөгөө ахыг барьж бай гэхээр нь би тэр ахыг барьж аваад газар унагаж дээрээс нь дарахад нөгөө залуу тэр ахын халаасыг ухаж түрийвчийг нь авч дотроос нь юанийг нь аваад түрийвчийг нь буцааж халаасанд нь хийгээд одоо тавь гэхээр нь би ахыг тавиад бид 3 машиндаа суугаад нөгөө ахыг тэнд нь орхиод явсан. Ингээд нэг дэлгүүрийн гадаа очоод Махгалын таньдаг залуу 110 юань байна гээд хүн бүрт 11000 төгрөг өгсөн ба өөрөө тэндээ үлдсэн. Махгал бид 2 тэндээс хөдлөөд ... Ариунбаярынд очоод эхнэртэй нь гарч дэлгүүр орж 11000 төгрөгөөрөө нэг шил 0,75 литрийн Тэргүүн архи аваад Махгалын мөнгөөр машиндаа бензин хийгээд эргэж Ариунбаярынд ирж архиа хувааж уусан. Ингээд би гэртээ хариад Махгал Ариунбаярынд хоносон... Би тэр ахаас нөгөө залуу хэдэн юань авсныг мэдээгүй, 33000 төгрөг боллоо гээд Махгал бид хоёрт 22000 төгрөг өгөхөөр нь хувааж авсан...  гэсэн мэдүүлэг / хх-ийн 86-88 /,

Шүүгдэгч Б.Махгалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 12 сарын 21-ний орой 20 цагийн үед Угтахбаяр бид 2 вокзал орж ТҮЦ-ний хүмүүст мах зарахаар Угтахбаярын машинаар очсон. Махаа зарж чадахгүй зогсож байхад нэг ах юань зарна гэхээр нь Төрөөтэй тааралдаж хүн юань зарна гэнэ гэхэд 250-аар авна гэхэд тэр ах 250-д зарахгүй гэсэн. Гэтэл Төрөө энэ ахыг аваад харанхуйд очьё гэхээр нь бид 2 зөвшөөрөөд юанийг чинь зараад өгье гэж хэлээд нөгөө ахыг дагуулаад явсан. Угтахбаяр машинаа жолоодоод би тэр ахтай арын суудал дээр нь суугаад урд суудал дээр Төрөө суугаад Ганган зээрд гэх авто засварын урд талд харанхуйд очоод нөгөө ахыг бид гурав машинаасаа буулгаад Угтахбаяр нөгөө ахыг тэвэрч унагаж дээрээс нь дараад Төрөө халаасыг нь ухаж түрийвчийг нь гаргаж ирээд дотроос нь юанийг нь аваад түрийвчийг нь халаасанд нь хийгээд бид гурав машиндаа суугаад тэр ахыг үлдээгээд явсан. Ингээд нэг газар очоод Төрөө 110 юань байна гээд зараад хүн бүрт 11000 төгрөг өгөөд өөрөө Ганзамын тэнд үлдээд Угтахбаяр бид 2 явсан. ... Ариунбаярынд очиход унтаж байсан. Эхнэртэй нь Угтахбаяр бид 3 дэлгүүр явж Угтахбаяр мөнгөөрөө нэг шил архи аваад би 10000 төгрөгөөрөө машинд нь бензин хийгээд эргэж Ариунбаярынд ирж архиа хувааж ууж дуусаад Угтахбаяр гэр рүүгээ яваад би Ариунбаярынд хоносон... Бид 3 тэр ахыг огт танихгүй хотын хүн гэсэн. Тэр ах вокзал дээр тааралдаад юань авах уу гээд байсан, хэдэн юаньтай байсныг нь мэдээгүй, ямар ч л байсан 100 юань 300-аар зарна гэж байсан. Тэгээд Төрөөтэй тааралдаад энэ ах юань зарна гэж байна юань авахгүй юм уу гэхэд 250-аар авна гээд байсан. Цохиж зодсон юм байхгүй. Угтахбаяр машинаас буулгаж тэвэрч унагаад Төрөө халаасыг нь ухаж түрийвчнээс нь юанийг нь авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-96 /,

Шүүгдэгч Т.Түвшинтөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... намайг возкал дээр байхад Махгал ах ганцаараа ирэхээд юань авах уу гэхээр нь үгүй гэж хэлсэн. Ингээд би ТҮЦ-ээс гараад ангийнхаа хүүхэдтэй уулзах гээд зогсож байтал Махгал ах ганцаараа ирэхээр нь юаниа солиулсан уу гэхэд “ үгүй, чи авах юм уу” гэхээр нь манай ах юань авч магадгүй гээд Махгал ах бид 2 тэнд байсан юань зарах гэж байсан ах руу очоод юань авах хүнийг мэднэ гэж хэлсэн чинь тэр ах хамт явъя гэсэн. Такси байдаг талбай дээр очсон чинь Махгал ах манай найз гээд нэг машинд суухаар нь би хамт суусан. Тэгээд хөдлөд явж байгаад Ганган зээрдийн тэнд жолооч Угтахбаяр ах та нарт таксины мөнгө байгаа юм уу гэхэд Махгал ах байхгүй, гэхдээ өгчихнө гэхэд юу яриад байгаа юм, бууцгаа гэсэн. Ингээд машинаа зогсоогоод жолооч Угтахбаяр ах арын буруу талын хаалган дээр очоод машины хаалгыг нээгээд бууцгаа гэхэд Махгал ах буусан. Нөгөө ахыг буу гэж хэлэхэд нөгөө ах буухгүй гэсэн чинь Угтахбаяр ах нөгөө ахыг машинаасаа татаж буулгасан. Тэгэхэд тэр ах газар унасан. Би очоод гарт байсан түрийвчийг нь аваад дотор нь байсан мөнгийг нь аваад түрийвчийг нь буцаагаад өөрт нь өгөөд зугатаасан. ... 150 юань байхаар нь худалдагчид 40 гаруй мянган төгрөгөөр зарсан ... гэсэн мэдүүлэг / хх-102-104/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-110, 138, 154 / зэрэг болно.  

 

            Шүүгдэгч Г.Угтахбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Махгалтай урьд нь ерөөсөө уулзаагүй, орой таксинд явж байгаад вокзал дээр таарсан. Махгал, Түвшинтөр гурвуулаа бууж ирсэн. Би тэгэхэд хүүхэдтэйгээ хоёулаа явж байсан. Эргэж  хар замаар зүүн урагшаа айлд очоод ирье гэж явж байгаад замдаа таксины мөнгөтэй юу гэсэн чинь мөнгө байхгүй гэсэн, замдаа зогсоод бүгдийг буулгасан. Согтуу тэр ах машинаас буухгүй гээд байхаар нь мөрөн дээрээс нь татаад буулгасан. Тэднийг буулгачихаад машиндаа суугаад хөдлөх үед Махгал миний хажууд орж ирж суугаад айлд хүргээд өгчих гэсэн. Тэгээд хөдлөөд явахад Түвшинтөр зам дээр гэрэлд гүйж яваа харагдсан. Махгал энийг аваад явья гэхээр нь аваад явсан, би мөнгөө өгнө гэхээр нь төвд ирээд дэлгүүрийн үүдэнд ирээд зогссон, эндээс би мөнгө аваад өгье гээд дэлгүүр рүү орчихоод эргэж гарч ирээд надад 2000 төгрөг өгсөн, Түвшинтөрөөс 2000 төгрөгийг авчихаад Махгалыг Ариунбаярынд хүргэж өгчихөөд гэртээ ирсэн...” гэсэн мэдүүлэг,

            Шүүгдэгч Б.Махгал шүүхийн хэлэлцүүлэгт: “...би Айраг сум руу явах гээд вокзал дээр явж байгаад Т.Түвшинтөртэй таарсан...юань зарна гэсэн ах бид 3 буугаад таксинд суухад Угтахбаяр таксины мөнгө байгаа юу гэхэд байхгүй гэхэд Угтахбаяр зам дээр зогсоод буу гээд буулгасан. Би хамгийн түрүүнд буусан, нөгөө ахыг  буулгах гэсэн чинь буухгүй байсан, гартаа түрийвчээ барьчихсан, энгэртээ шил архины талтай байсан. Угтахбаяр тэр хүнийг татаад буулгахад Түвшинтөр хажуугаар гүйгээд явчихсан. Угтахбаярыг хөдлөх гэж байхад намайг хүлээж бай гээд би машинд суугаад хөдөлсөн. Түвшинтөр замын хажууд гүйж байхаар нь аваад явья гээд Түвшинтөрийг авч яваад, Түвшинтөр төв орж таксины мөнгө өгье гээд Угтахбаярт 2000 төгрөг өгсөн, надад 12500 төгрөгний өртэй байсан, тэрийгээ өгөөд Түвшинтөр үлдээд Угтахбаяр бид хоёр Ариунбаярынд очоод би тэнд үлдээд Угтахбаяр гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Түвшинтөр шүүхийн хэлэлцүүлэгт: “...би юань авдаг газрыг мэднэ гэж хэлэхэд Махгал ах за гээд  вокзал ороод явсан. Вокзалаас нэг ахтай гарч ирээд ханиндаа явсан. Сүүлд нь таксинд явж байхдаа Угтахбаяр ах буу гээд машинаасаа буулгаад хохирогч ах энгэртээ түрийвчээ барьсан байсан. Хохирогч ахыг машинаас буулгаж байхад нь гарт нь байсан түрийвчийг нь булааж аваад, мөнгийг нь аваад түрийвчийг нь шидчихээд айсандаа зугтаасан. Угтахбаяр ахыг юань солиулах гэж байгаа юм болов уу гэж бодсон чинь хохирогч ах юань солиулах гэж байсан байна лээ, тэрийг нь  мэдээгүй. Тэгээд аймаг ороод Мандах дэлгүүрт очоод юань солиулаад Угтахбаяр ахад 2000 төгрөг өгөөд, Махгал ахад 12500 төгрөгний өртэй байсан тэрийгээ өгөөд, тэгээд би аймагт үлдсэн...” гэсэн мэдүүлэг нь

 

Хохирогч Ч.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Сайншандад вокзал дээр ирээд билет авах гэтэл надад монгол мөнгө байдаггүй, 150 юань байсан ба юань авах газар байхгүй зогсож байтал үл таних 2 залуу ирээд “ахаа юань сольдог газар ойрхон байгаа” гэхээр нь “ах нь тэр газрыг мэдэхгүй” гэсэн чинь “хамт яваад заагаад өгье” гэхээр нь дагаад вокзалаас гарч жижиг таксинд суугаад хөдөлсөн. Би Шандыг сайн мэдэхгүй болохоор хаана яваагаа мэдээгүй, нэг газар очоод нөгөө 2 залуу намайг машинаасаа буу гэхээр нь би тухайн үед “за энэ хэрэг биш боллоо доо” гэж бодоод үгэнд нь ороод машинаас буухад Угтахбаяр гээд байгаа залуу нь ийшээ яв гээд гараараа заахаар нь “ахыгаа битгий зодоорой, миний мөнгийг аваад яв” гэхэд нөгөө 2 залуутай таксины жолооч нь нийлчихсэн намайг газар түлхэж унагаад гурвуулаа дээрээс дарж миний бүх халаасыг ухаад өмдний зүүн талын гадна халаасанд байсан түрийвчийг хэн нэг нь аваад дотор нь байсан 150 юанийг аваад түрийвчийг нь шидчихээд намайг тэнд орхиод нөгөө гурав машиндаа суугаад давхиад явсан ба хаашаа явсаныг нь мэдээгүй. ...Намайг яг цохиж зодсон зүйл байхгүй шууд л машинаас буу гэж ширүүн хэлж буулгаад түлхэж унагаад дээрээс дарж халаасанд байсан 150 юаныг хүч хэрэглэж авсан. ...Би тэр гурвын хэнд ч гар хүрээгүй, алуулах байх гэж бодоод хэлсэн бүгдийг нь гүйцэтгэсэн. ...Вокзал дотроос намайг тэр 2 залуу гаргаад шууд нэг жижиг боронзон гэхээр өнгөтэй машинд суулгасан. Энэ гурав найзууд бололтой бие биенээ таньж байсан. ...Гурвуулаа машины гадаа намайг түлхэж унагаад дээрээс дарж халаас ухаж түрийвч авсан.  Жолооч энэ хэрэгт оролцсон... Намайг вокзалаас авч гарсан 2 залуу архи уух нь уусан байсан, гэхдээ гайгүй байсан. Жолооч нь эрүүл юм шиг байсан. ...Намайг бүлэглэж дээрэмдсэн гурван залууд гомдолтой байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 /,

Гэрч Ё.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 21-ний орой намайг нөхрийнхөө хамт гэртээ унтаж байтал 23 цагийн үед Г.Угтахбаяр, Б.Махгал 2 манайд ирээд архи ууя гэж манай нөхрийг дуудаж сэрээсэн. Тэгэхэд нь манай нөхөр архи уухгүй, өглөө ажилтай гэж хэлээд босоогүй. Би босоод тэр хоёрыг архи ууя гээд байхаар нь хамт гэрээс гараад Сидней гэдэг дэлгүүрт орж Угтахбаяр 10000 төгрөгөөр 1 шил 0.75 литрийн Тэргүүн архи аваад эргэж манайд ирж Махгал, Угтахбаяр бид 3 хувааж уусан ба би их уугаагүй. Архиа ууж баралгүй Угтахбаяр хүүхэд рүүгээ явсан ба Махгал согтоод манайд унтаад өгсөн. Ингээд шөнө 04 цагийн үед гэрт цагдаа нар ирээд манай нөхөр Ариунбаяр, Махгал хоёрыг аваад явсан. ... Манайд ирэхдээ Угтахбаяр өөрийнхөө улаан өнгөтэй машинтайгаа явж байсан. Угтахбаярын машиных нь марк дугаарыг нь мэдэхгүй байна.... гэсэн мэдүүлэг/хх-ийн 38- 39/,

Гэрч Н.Ариунбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Б.Махгал, Г.Угтахбаяр хоёр орж ирээд нэг шил архи уучихаад гараад явсан. Ингээд шөнө унтаж байтал 23 цагийн үед Угтахбаяр,Махгал хоёр халамцуу нэг шил архи авчирсан байсан. ... тэгээд Угтахбаяр гэр рүүгээ яваад Махгал манайд хоносон. Гэтэл үүрээр 04 цагийн үед манайд цагдаа ирээд Махгал бид хоёрыг аваад цагдаа руу явсан. Махгал, Угтахбаяр хоёр хүний мөнгө авч, мотоцикль хулгай хийсэн байна гэсэн. ... гэсэн мэдүүлэг /хх- ийн 40-41 /,

Гэрч С.Булганцагааны мөрдөн байцаалтанд өгсөн: ... Шинэ жил болохоос өмнөхөн байх нэг банди оройхон орж ирээд эгчээ юань авах уу гээд 150 юань гаргаж ирэхэд нь тухайн өдрийнх нь ханшаар би бодож авсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 /,

Шүүгдэгч Г.Угтахбаярын мөрдөн байцаалтанд 2016-12-22-ны өдөр өгсөн тайлбар болон 2016-12-22-ны өдөр сэжигтэнээр өгсөн мэдүүлэгт “...2016 оны 12 сарын 21-ний өдөр намайг гэртээ байхад манай найз Ариунбаяр эхнэртэйгээ ирээд нэг шил архи хувааж уугаад гэрт хоол хийж эмнэлэгт байгаа манай эхнэрийг эргэсэн. Би гэртээ унтаж байгаад оройхон Ариунбаярынд 19 цагийн үед очиход Ариунбаярын эхнэр Батцэцэг, Махгал хоёр байсан ба вокзал орж 2 кг мах, хоол цай зардаг хүмүүст зарахаар Махгал бид хоёр миний машинаар явсан. Вокзал дээр очоод махаа зарж чадаагүй, вокзал дотор явж байтал Махгалын найз гэх залуу тааралдаад зогсож байтал нэг танихгүй хөгшин ах юань авах газар байна уу гэхэд нөгөө Махгалын таньдаг залуу энд юань авдаг газрыг би мэднэ гээд миний машинаар бид 3 нөгөө ахыг аваад нөгөө залуу зам заагаад явсан. Өвсний фондын наана явж байтал зогс гэхээр нь машинаа зогсоотол Махгал нөгөө ахыг дагуулаад машинаас буусан, би дагаад буухад Махгалын найз залуу намайг нөгөө ахыг барьж бай гэхээр нь би тэр ахыг барьж аваад газар унагаж дээрээс нь дарахад нөгөө залуу тэр ахын халаасыг ухаж түрийвчийг нь авч дотроос нь юанийг нь аваад түрийвчийг нь буцааж халаасанд нь хийгээд одоо тавь гэхээр нь би ахыг тавиад бид 3 машиндаа суугаад нөгөө ахыг тэнд нь орхиод явсан. Ингээд нэг дэлгүүрийн гадаа очоод Махгалын таньдаг залуу 110 юань байна гээд хүн бүрт 11000 төгрөг өгсөн ба өөрөө тэндээ үлдсэн. Махгал бид 2 тэндээс хөдлөөд ... Ариунбаярынд очоод эхнэртэй нь гарч дэлгүүр орж 11000 төгрөгөөрөө нэг шил 0,75 литрийн Тэргүүн архи аваад Махгалын мөнгөөр машиндаа бензин хийгээд эргэж Ариунбаярынд ирж архиа хувааж уусан. Ингээд би гэртээ хариад Махгал Ариунбаярынд хоносон... Би тэр ахаас нөгөө залуу хэдэн юань авсныг мэдээгүй, 33000 төгрөг боллоо гээд Махгал бид хоёрт 22000 төгрөг өгөхөөр нь хувааж авсан...  гэсэн мэдүүлэг / хх-ийн 86-88 /,

Шүүгдэгч Б.Махгалын мөрдөн байцаалтанд 2016-12-22-ны өдөр өгсөн тайлбар болон 2016-12-22-ны өдөр сэжигтэнээр өгсөн мэдүүлэгт “...2016 оны 12 сарын 21-ний орой 20 цагийн үед Угтахбаяр бид 2 вокзал орж ТҮЦ-ний хүмүүст мах зарахаар Угтахбаярын машинаар очсон. Махаа зарж чадахгүй зогсож байхад нэг ах юань зарна гэхээр нь Төрөөтэй тааралдаж хүн юань зарна гэнэ гэхэд 250-аар авна гэхэд тэр ах 250-д зарахгүй гэсэн. Гэтэл Төрөө энэ ахыг аваад харанхуйд очьё гэхээр нь бид 2 зөвшөөрөөд юанийг чинь зараад өгье гэж хэлээд нөгөө ахыг дагуулаад явсан. Угтахбаяр машинаа жолоодоод би тэр ахтай арын суудал дээр нь суугаад урд суудал дээр Төрөө суугаад Ганган зээрд гэх авто засварын урд талд харанхуйд очоод нөгөө ахыг бид гурав машинаасаа буулгаад Угтахбаяр нөгөө ахыг тэвэрч унагаж дээрээс нь дараад Төрөө халаасыг нь ухаж түрийвчийг нь гаргаж ирээд дотроос нь юанийг нь аваад түрийвчийг нь халаасанд нь хийгээд бид гурав машиндаа суугаад тэр ахыг үлдээгээд явсан. Ингээд нэг газар очоод Төрөө 110 юань байна гээд зараад хүн бүрт 11000 төгрөг өгөөд өөрөө Ганзамын тэнд үлдээд Угтахбаяр бид 2 явсан. ... Ариунбаярынд очиход унтаж байсан. Эхнэртэй нь Угтахбаяр бид 3 дэлгүүр явж Угтахбаяр мөнгөөрөө нэг шил архи аваад би 10000 төгрөгөөрөө машинд нь бензин хийгээд эргэж Ариунбаярынд ирж архиа хувааж ууж дуусаад Угтахбаяр гэр рүүгээ яваад би Ариунбаярынд хоносон... Бид 3 тэр ахыг огт танихгүй хотын хүн гэсэн. Тэр ах вокзал дээр тааралдаад юань авах уу гээд байсан, хэдэн юаньтай байсныг нь мэдээгүй, ямар ч л байсан 100 юань 300-аар зарна гэж байсан. Тэгээд Төрөөтэй тааралдаад энэ ах юань зарна гэж байна юань авахгүй юм уу гэхэд 250-аар авна гээд байсан. Цохиж зодсон юм байхгүй. Угтахбаяр машинаас буулгаж тэвэрч унагаад Төрөө халаасыг нь ухаж түрийвчнээс нь юанийг нь авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-96 /,

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 2016-12-21-ны шөнө 23 цагийн үед иргэн Р.Амгаланбаатарын 17-48 ДГЗ дугаартай мотоцикль хулгайд алдагдсан тухай гомдлын дагуу 201610000393 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн Б.Махгал, Г.Угтахбаяр нарыг сэжигтнээр татсан хэрэгт хохирогч Р.Амгаланбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би хувьдаа 17-48 гэсэн улсын дугаартай БЕНИ маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикльтой юм...2016 оны 12 дугаар сарын 21-ний орой миний төрсөн дүү Р.Хатанбаатар миний мотоциклийг гуйж унаад найз охиных руугаа 20 цаг өнгөрч байхад явсан. Ингээд шөнийн 00 цаг өнгөрч байхад манай дүү Хатанбаатар гэрт ирээд таны мотоциклийг зам ангийн хойно замын хажууд тавьж орхичихоод найз охинтойгоо очиж уулзчихаад мотоцикль дээрээ очсон чинь хулгай аваад явчихсан байна, мотоцикль байсан газарт жижиг машины мөр гараад урд дээгүүр даваад явсан байна гэсэн. Ингээд би дүүгээ дагуулаад цагдаа дээр очиж хэлээд мотоцикль байсан газарт очиж цагдаа нар үзлэг хийгээд явсан мөрөөр нь хөөж яваад 6 баатарын хөшөөний урд талын гэр хороололд нэг айлын гражаас мотоциклио олж авсан ... гэсэн мэдүүлэг / хх-33-35/,

Гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:  ... 2016 оны 12 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед намайг гэртээ байхад Хатанбаатар гадаа чинь байна, гараад ир гэхээр нь би гарч очоод юм ярьж зогсоод удаагүй байтал Хатанбаатар эргэж залгаад замын хажууд тавьсан байсан мотоцикль алга болчихсон байна гэж хэлж байсан. Тэгээд тэр шөнөө цагдаад хэлж мөрөөр нь явж байгаад мотоциклио олсон ... гэсэн мэдүүлэг / хх-42-43/,

Гэрч Р.Хатанбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 12 сарын 21-ний орой би найз охинтойгоо уулзахаар ахын мотоциклийг гуйгаад 20 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Депо байранд нэг ахындаа хөзөр тоглож байгаад 23 цаг өнгөрч байхад найз охиныдоо очихоор явсан. Мотоциклио шороон замын хажууд данхраадаж  тавьчихаад алхаж найз охиныхоо гадаа очоод юм яриад зогсож байтал нэг машин мотоцикль 2 овооны хажуугийн шороон замаар урагшаа давж байгаа харагдсан ба би найз охиноо гэрт нь оруулчихаад мотоцикль дээрээ яваад очтол миний мотоцикль байдаггүй, хажууд нь машины мөр гарчихсан байсан. Тэгэхээр нь би түрүүний урд дээгүүр давдаг машин мотоцикль 2 мөн байна гэж бодоод шууд хүний машинаар мөрөөр нь хөөж явсаар байгаад 6 баатрын хөшөөний ард очоод мөрөө алдчихсан юм. Ингээд гэртээ хариад ахдаа хэлсэн чинь намайг загнаад хамтдаа цагдаа дээр ирээд цагдаа нартай хамт мөрөөр нь явсаар байгаад нэг айлын гражид тавьсан байсан мотоциклио олж авсан / хх-46-47/ гэснээс дүгнэхэд шүүгдэгч Г.Угтахбаяр, Б.Махгал нар нь хэрэг гардаг өдөр огт уулзаагүй, Угтахбаярыг таксинд явж байхад нь вокзал дээр санаандгүй таарч таксигаар нь үйлчлүүлсэн, хохирогч Ч.Батсайханы мөнгийг Т.Түвшинтөр булаасныг мэдээгүй гэсэн нь няцаагдаж байна. 

 

Шүүгдэгч Б.Махгал, Т.Түвшинтөр, Г.Угтахбаяр нар нь шунахайн сэдэлтээр, бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Батсайханы эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Б.Махгал нь хохирогчийг машинаас татаж буулган, Г.Угтахбаяр нь тэвэрч авч газар унаган дарж, Т.Түвшинтөр нь халаасыг ухаж түүний 150 юанийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

          

        Иймд шүүгдэгч Жавзан овогт Батдоржийн Махгал, Боржигон овогт Төмөрбаатарын Түвшинтөр, Чулуу овогт Ганболдын Угтахбаяр нарыг  бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх үзэв.

            Хохирогч Ч.Батсайхан нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ надад энэ залуучууд хохирлын мөнгө гэж 200 000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.Махгал, Т.Түвшинтөр, Г.Угтахбаяр нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Т.Түвшинтөр нь Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 5 жил 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан боловч ялтай байдал нь  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Махгал, Т.Түвшинтөр, Г.Угтахбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Хэрэгт мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Угтахбаярын эзэмшлийн 5000 000 төгрөгийн үнэ бүхий 99-34 ДГО улсын дугаартай хүрэн өнгийн Ниссан ноте маркийн автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэн улсын орлого болгон хурааж шийдвэрлэлээ. Учир нь:

            Шүүгдэгч Г.Угтахбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн өмчлөлийн 99-34 ДГО улсын дугаартай хүрэн өнгийн Ниссан ноте маркийн автомашиныг барьцаалж Бэрс капитал ХХК-аас 520 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатайгаар авсан байх бөгөөд  Ашид билгүүн ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 499 дугаартай үнэлгээгээр Ниссан ноте 99-34 ДГО дугаартай автомашиныг 5 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ тогтоосон байна.

            Хавтаст хэргийн 000069 дүгээрт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ солигдсон баримт болон 172-175 дугаарт авагдсан Фидуцийн гэрээ нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, үүрэг хүлээгч үндсэн үүргээ  гүйцэтгэсэн тохиолдолд түүнд буцаан өгөх үүрэг хүлээдэг. Үүрэг хүлээгч үүргээ хугацаанд нь биөлүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авах, эсвэл энэ үүргээ биөлүүлээгүй тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээ дуусгавар болох бөгөөд өөрөөр хэлбэл фидуцийн гэрээний зүйл үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд бодитой шилжих учиртай. Гэрээ дуусгавар болоогүй үргэлжилж байгаа тохиолдолд шилжилт түр хийгддэг бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч түүнийг захиран зарцуулах эрхгүй, зарцуулсан бол үүрэг хүлээгч хохирлоо шаардах эрхтэй байдаг. Иймээс Б.Махгал, Т.Түвшинтөр, Г.Угтахбаяр нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Г.Угтахбаярын өмчлөлийн Ниссан ноте 99-34 ДГО дугаартай автомашиныг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Махгал, Т.Түвшинтөр, Г.Угтахбаяр нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Махгал, Т.Түвшинтөр, Г.Угтахбаяр нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  бусдад төлөх төлбөргүй байдал, нийгэмд учруулсан хор уршгийн хэмжээ,  байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийн бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

    

Т О Г Т О О Х нь:

 

        1. Шүүгдэгч Жавзан овогт Батдоржийн Махгал, Боржигон овогт Төмөрбаатарын Түвшинтөр, Чулуу овогт Ганболдын Угтахбаяр нарыг  бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Махгалд эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих, шүүгдэгч Т.Түвшинтөрд эд хөрөнгө хураахгүйгээр 3 / гурав / жил 5 / тав / сар хорих, Г.Угтахбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 3 / гурав / жил 5 / тав / сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

                                             

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Махгал, Т.Түвшинтөр, Г.Угтахбаяр нарт оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

           4. Шүүгдэгч Б.Махгал, Т.Түвшинтөр, Г.Угтахбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

         5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Угтахбаярын эзэмшлийн 5000 000 төгрөгийн үнэ бүхий 99-34 ДГО улсын дугаартай хүрэн өнгийн Ниссан ноте маркийн автомашиныг хурааж улсын орлого болгосугай.

 

       6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Махгал, Т.Түвшинтөр, Г.Угтахбаяр нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

        7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

        8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ                       Х.ГАНБОЛД

 

                                             ШҮҮГЧИД                       Н.АДЪЯА

 

                                                                                     Д.АДЪЯАСҮРЭН