Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2021/02306

 

 

 

 

 

 

 

 

 

                   2021                 09            22                               

                                      184/ШШ2021/02306

               

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.М ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Д.Б

 

Хариуцагч: Б.О нарт холбогдох

 

1,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Бтай 2020 оны 11-р сарын 3-ны өдөр утсаар холбогдож эмийн сангийн зориулалтаар талбай түрээслэхээр ярилцсан. Хариуцагч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байх Д худалдааны төвийн 1 давхрын өмнө нь аавуудын зоог нэртэй зоогийн газрын зориулалтаар ашиглаж байсан талбайг түрээсэлнэ гэсэн. Түрээсийн сарын төлбөр 3,500,000 төгрөг байдаг урьдчилгаа 1,500,000 төгрөг өгвөл энэ ажлын байрыг хадгалж байна гэж хэлсэн. Ингээд тухайн газрын засварыг өөрсдөө хийгээрэй гэсэн. Д.Б хэлэхдээ эмийн сангийн тусгай зөвшөөрөл чинь гарах гэж уддаг учир үйл ажиллагаагаа эхэлтэл урьдчилгаа мөнгө өгвөл ажлын байрыг чинь хадгална гэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр тус байрыг түрээслэх гээд урьдчилгаа 1,400,000 төгрөгийг Бгийн заасан О гэдэг хүний Хаан банкны 5057390009  дансанд 700,000 төгрөг, 700,000 төгрөгөөр хоёр хувааж хийсэн. Намайг түрээсийн гэрээгээ хийе гэхэд шинэ драгоны оффистой хамт хийвэл шууд түрээсийн хоног бодогдож эхэлнэ, тусгай зөвшөөрөл гарахаар гэрээ хийчих гэсэн. Би мөнгө авсан гэсэн баримт өг гэхэд гараараа бичиг үйлдэж өгсөн. Эмийн сангын тусгай зөвшөөрөл гарахад ойролцоогоор 2-4 сар орчим болдог. Түрээслэх талбайн түлхүүрээ өгөөч гэхэд өгөлгүй 7 хоног болсон. Би өдөр бүр утасдаж түлхүүрээ өгөөч, цэвэрлэгээ хийе гэхэд ямар нэг шалтаг хэлж уулзалгүй өнгөрсөн. Д.Б гэдэг хүнтэй хамтарч ажиллахад итгэл төрөхгүй байсан учир тухайн талбайг түрээслэхээ больсон буюу түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй учраас шилжүүлсэн мөнгөө буцааж авъя гэхэд Д.Б өгөхгүй гэсэн. Тухайн үед коронавирус гарч бүх нийтийн онцгой байдал зарлан хөл хорио тогтоосон учир утсаар ярихаар утасаа авахгүй эсвэл холбогдох боломжгүй хааяа нэг утасаа авахаараа эмийн сан ажиллаж байгаа ш дээ үйл ажиллагаагаа явуулаач гэх мэтчилэн ярьсан. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шинэ Доффис дээр очиж уулзахад наад асуудлаа Бтай өөртэй нь ярь гэсэн. Д.Бруу залгахад утсаа авахгүй, авахаараа хүмүүс түрээсээ  өгөхгүй байна, чи хэсэг хүлээгээч карантины үед нөхцөл байдал хүнд байна гэхээр нь хэсэг хугацаанд хүлээсэн.

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ярихад Б нь ажлаасаа гарч байгаа, чиний мөнгийг хуваагаад бага багаар өгье гэж хэлээд өгөөгүй. Д.Б нь “би шинэ драгонтой тооцоо нийлж байгаа авлагатай гарч байгаа дуусахаараа хэлье” гээд хэд хоног алга болсон. Юу болсон талаар асуутал “чиний мөнгийг би тушаасан байна, чи шинэ Д захиралтай уулзаад мөнгөө ав” гэсэн. Би захиралтай нь уулзахад би чамайг анх удаа харж байна тэр хүн чинь ажлаасаа гарсан Д.Б “Аавуудын зоог” нэртэй газрыг түрээсэлнэ гэж урьдчилгаа мөнгө өгөөгүй, тушаагаагүй, чиний нэр бүртгэл дээр байхгүй байна, чамтай адилхан шалтгаантай олон хүн надтай ирж уулзаж байна гэсэн ... иймд гэрээ байгуулахаар урьдчилгаанд төлсөн 1,400,000 төгрөгийг Д.Б болон Б.О нараас буцаан нэхэмжилж байна ... гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Д.М ирээд эмийн сангийн зориулалттай талбай байна уу, түрээслэх гэсэн юм гэж ирсэн. Би түрээслэх талбайг үзүүлсэн. Тухайн талбайг Тайван гэх залуу цайны газар ажиллуулахаар түрээсэлж авчихсан байсан. Энэ талаар Д.Мд хэлэхэд эмийн сангийн зөвшөөрлөө аваад ирье, урьдчилгаа мөнгөө өгье гэж хэлээд манай охины дансанд 1,400,000 төгрөгийг хийсэн. Түүнээс хойш Л.М нь ямар нэгэн холбоогүй байсан бөгөөд хэд хоногийн дараа эцэг, эхээ дагуулж ирээд, түрээсийн талбайн талд нь эцэг, эхээрээ цайны газар ажиллуулаад, би өөрөө талд нь эмийн сангаа ажиллуулъя гэсэн. Д.М нь эмийн сангийн зөвшөөрлөө авч чадахгүй болсон учир талбай түрээслэхээ больсон. 1,400,000 төгрөг шилжүүлэх үед хүн авах гэж байхад болиулсан учир, түрээслэхээ больсон тохиолдолд шилжүүлсэн мөнгийг буцаахгүй, би “Д х” ХХК-д давхар түрээсийн гэрээтэй ажилладаг ба тухайн компанид өндөр түрээс төлдөг, намайг өдрийн түрээсийн төлбөрөөр хохироож байгаа, хэрэв талбайдаа үйл ажиллагаа явуулах бол эмийн сангийн зөвшөөрлөө авсан өдрөөс 1,400,000 төгрөг тооцогдоно гэж Д.Мд хэлсэн. Д.Мгийн эмийн сангийн зөвшөөрөл нь гарах боломжгүй болсон уу эсхүл Д.М эм зүйч биш байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Миний бие түрээсийн талбайдаа үйл ажиллагаа явуулах шаардлагыг нэхэмжлэгчид тавьж байсан. Гэтэл намайг түлхүүрээ өгөхгүй байна гэж над руу янз бүрээр зурвас илгээж байсан. Миний хувьд түлхүүрээ ав гэж нэхэмжлэгчид хэлж байсан. Миний бие одоо Драгонд холдинг компанид ажиллахаа больсон, түрээсийн гэрээний хугацаа дууссан, дахин сунгаагүй ...

... нэхэмжлэгчийн төлсөн мөнгө тус компанид тушаагдсан учир тухайн газраас мөнгөө нэхэмжилж авах хэрэгтэй. Би нэхэмжлэгчээс 2020 оны 11-р сарын 5-ны өдөр 1,400,000 төгрөгийг хүлээж аваад тэр даруй өөр хэдэн хүний түрээсийн төлбөртэй нийлүүлээд өөртөө нэг ч төгрөг үлдээхгүй бүгдийг нь Дкомпанийн ажилтан Б.Нгийн данс руу хийсэн. Тиймээс би төлөх боломжгүй. Надтай ажиллах итгэл байхгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байсан. Би одоо ажиллахаа больсон учраас “Дх” ХХК-тай тохироод, талбайгаа түрээслэх боломжтой гэж санал тавихад надаас мөнгөө авна гэж нэхэмжлэгч хэлсэн. Би нэг ч төгрөгийг нь хэрэглээгүй. “Дхг” ХХК тухайн үед цалингаа олгох гэж байна гээд надаас мөнгө аваад цалингаа ажилчдадаа олгосон. “Дх” ХХК-д 5 жилийн хугацаанд түрээслэгчийн нэрээр бус Д.Бгаас гэж хийдэг байсан. “Дхолдинг” ХХК тухайн мөнгийг нэхэмжлэгчид өгөх хэрэгтэй гэж үзэж байна. Би төлөх үндэслэл байхгүй ...

... “Дх” ХХК-нд ажиллаж байхдаа бүх түрээсийн төлбөрөө өөрийн охин хариуцагч Б.Оын дансаар хүлээн авч, шилжүүлдэг байсан. Компанийн дансаар түрээсийн төлбөрийг авахад татварын газарт шалгагдана гэж айдаг. Мөн би тус компанитай гэрээтэй учраас татварын газраас шалгана гэсэн тул Б.Оын дансыг ашигла гэж “Дх” ХХК-аас хэлсэн. 2017 оноос хойш түрээсийн төлбөрийг Б.Оын дансаар Б.Нгийн данс руу Б гэсэн гүйлгээний утгаар хийсэн. Нэхэмжлэгч Д.Мгийн шилжүүлсэн 1,400,000 төгрөгийг ч мөн адил би өөрөө охиныхоо дансаар шилжүүлж, хүлээж авсан учир Б.О хариуцах үндэслэлгүй. Би дансыг нь ашиглаж байсан ... Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Дх” ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дх” ХХК болон Д.Б нар нь түрээсийн гэрээтэй ба уг гэрээгээр түрээсийн талбайг Д.Б бусдад дамжуулан түрээслэх эрхтэйгээр байгуулсан. Түрээсийн гэрээнд заасан үнийг сар бүр “Дх” ХХК-д төлдөг байсан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд түрээсийн төлбөр өгсөн, авсан гэх асуудал манай компани хамааралгүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгчтэй төлбөр тооцооны асуудлаа шийдүүлсний дараа манай компанитай тооцоо нийлэх байдлаар асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна ... хариуцагч Д.Бтай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон, хугацааг сунгаагүй. Талуудын харилцаа буюу төлбөр тооцооны асуудал шийдэгдэж дуусаагүй. Дахин гэрээ байгуулах шаардлагагүй хамтарч ажиллахгүй байгаа гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Д.Б, Б.О нарт холбогдуулж 1,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Тодруулбал нэхэмжлэгч Д.М, хариуцагч Д.Б нар Дхудалдааны төвийн 1 давхарт байрлах үйлчилгээний талбайн тодорхой хэсгийг эмийн сангийн зориулалтаар түрээслэхээр ярилцаж, нэхэмжлэгчээс гэрээний урьдчилгаа төлбөр болгон 1,400,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн, үүнээс 7 хоногийн дараа нэхэмжлэгч гэрээ байгуулахаас татгалзаж шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан ба хариуцагч нар нэхэмжлэгчийн мөнгийг буцаан төлөхөөс татгалзжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дах хэсэгт зааснаас үзэхэд түрээсийн гэрээг бичгээр байгуулах, түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, гэрээний зүйл нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжээгүй байх ба шүүх хавтаст хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

Нэг. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр заасан.  

 

Нэхэмжлэгч Д.Мгийн “ ...  урьдчилгаа 1,500,000 төгрөг өгвөл энэ ажлын байрыг хадгалж байна ... эмийн сангийн тусгай зөвшөөрөл чинь гарах гэж уддаг учир үйл ажиллагаагаа эхэлтэл урьдчилгаа мөнгө өгвөл ажлын байрыг чинь хадгална ... гэсэн учир мөнгө шилжүүлсэн ... “, хариуцагч Д.Бгийн “ ... түрээслэхээ больсон тохиолдолд яах талаар гарын үсэг зураад тохиролцсон ... нэхэмжлэгчийг 1,400,000 төгрөг шилжүүлэх үед өөр хүнд түрээслүүлэх байсныгаа болиулсан, тиймээс түрээслэхээ больсон тохиолдолд шилжүүлсэн мөнгийг буцаахгүй ... “ гэх тайлбар, хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан зохигчдын үйлдсэн бичгийн баримтад “ ... Б нь өөр хүнд түрээслүүлэхгүйгээр тохиров ... ” гэж тусгасан байдал зэргээс үзэхэд талуудын хэн алинд гэрээ байгуулах хүсэл зориг байсан боловч гэрээний агуулгын талаар бүрэн тохиролцоогүй, харин тодорхой нөхцөл бүрдсэний эцэст гэрээ байгуулах, энэ хугацаанд түрээслэх талбайг хадгалж үлдэх зорилготой урьдчилгаа мөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Тодруулбал зохигчид үйлчилгээний талбай түрээслэх гэрээ байгуулахаар ярилцсан боловч гэрээний хугацаа, түрээсийн төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх нөхцөл болон түрээслэх талбайн хэмжээ зэрэг ач холбогдолтой нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцоогүй байх ба талуудын хооронд хийгдсэн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн бичгийн хэлцэлд энэ талаар тусгагдаагүй байна.

 

Хоёр. Талуудын хооронд хийгдсэн бичгийн хэлцэлд “ ... 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хуучнаар аавуудын зоог цайны газрыг эмийн сангийн зориулалтаар Мд түрээслүүлэхээр тохиролцов ... түлхүүрийг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Мд өгөхөөр тохиров“ гэсэн боловч бодит байдалд түрээслэх талбайн түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, түрээсийн зүйл нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтанд бодитоор шилжээгүй болох нь нэхэмжлэгчийн “ ... түрээслэх талбайн түлхүүрийг хүлээлгэж өгөлгүй 7 хоног /2020.11.12/ болсон ... “ гэх тайлбар, үзлэгийн тэмдэглэлийн нэхэмжлэгчээс хариуцагчид 2020.11.13-ны өдөр илгээсэн мессежэнд “За эгчээ түлхүүр өгөх зөндөө хугацаа байсан та өдий болтол түлхүүрээ надад өгсөнгүй ... та угаасаа түрээслэе гэж бодсон бол дотроос нь хүний юмыг авах байсан шүү дээ би таниас түлхүүр авах гэж бүтэн 7 хонолоо ... “, хариуцагчаас нэхэмжлэгчид 2020.11.15-ны өдөр илгээсэн мессежэнд “ ... юу ч үгүй суллачихлаа эмийн сан ажиллахад хорио тавиагүй. Ажлаа эхлээ түлхүүр 00 дээр байгаа ... “ гэсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж заасан ба хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтанд эд хөрөнгийг шилжүүлээгүй, талуудыг гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож, хэлцэл хийх хүссэн үр дүндээ хүрч чадаагүй гэж үзэхээр байна.

 

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгч гэрээ байгуулахаас татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан авах хүсэлтэй байгаагаа хариуцагчид мөнгө шилжүүлсэнээс 7 хоногийн дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдсэн болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Нэгэнт талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, хэн алинд нь үүрэг үүсээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч Д.Бгийн хувьд түрээсийн талбайг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлээгүй, түлхүүрийг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй учир тухайн түрээслэх талбайг өөр этгээдэд түрээсэлсэн тохиолдолд олох байсан орлогоо алдахгүй байсан гэх түүний тайлбар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх  үндэслэл болж чадахгүй байна.  

 

Хавтаст хэргийн 30 дугаар талд авагдсан Хаан банкны дансны дансны хуулга баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.М 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хариуцагч Б.Оын 5057390009 тоот данс руу нийт 1,400,000 төгрөг шилжүүлсэн байх ба хариуцагч тал мөнгө хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгө хариуцагч Б.Оын дансаар шилжүүлэгдсэн боловч уг мөнгийг тэрээр хүлээн аваагүй, харин хариуцагч Д.Б хүлээн авсан болох нь хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бгийн “ ... нэхэмжлэгчээс мөнгийг дансаар авсан, ДХХК-тай 2017 оноос хойш харьцсан охиныхоо дансаар авсан ... О мөнгийг аваагүй, би хүлээж аваад цааш шилжүүлсэн ... “, нэхэмжлэгч Д.Мгийн “ ... мөнгийг хариуцагч Д.Бгийн заасан дансанд шилжүүлсэн, Оын дансаар дамжиж шилжүүлэгдсэн байсныг дараа нь мэдсэн учир хариуцагчаар татсан ... “ гэх тайлбар, гэрч Б.Нгийн “ ... Б эгч түрээсийн гэрээний дагуу манай компанид түрээсийн төлбөр төлдөг ... түрээсийн төлбөрийг би хувийн дансаар хүлээж авдаг ... “ гэх мэдүүлэг, ДХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №RD/19/071 дугаар “Худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ”, хариуцагч Б.Оын Хаан банк дахь данс хуулга болон хэрэгт ач холбогдолтой бусад нөхцөл байдлаар тогтоогдож байх ба энэ асуудлаар талууд мөн маргаагүй.

 

Нөгөө талаар хариуцагч Д.Б нь 2017 оноос Д       ХХК-тай худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээсийн талбайг дамжуулан түрээслэх эрх олж авсан боловч тэдний хооронд байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дууссан, гэрээний хугацааг дахин сунгаагүй болох нь ДХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №RD/19/071 дугаар “Худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ”, хариуцагч болон гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно”, мөн хуулийн 62.3 “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Д.Бгийн ДХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дууссан нь түүнийг түрээсийн талбайг дамжуулан түрээслэх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэл болох юм.

 

Иймд шүүх хариуцагч Д.Бг 1,400,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж түүнээс уг мөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгож, хариуцагч Б.Од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.          

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно”, мөн хуулийн 27.2 “ ... хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно” гэж заасны дагуу хариуцагч Б.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг өөрийн эх, хариуцагч Д.Бд олгосон нь хуульд нийцсэн байна.

 

Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ДХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №RD/19/071 дугаар “Худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэрээнд тооцуулах хүсэлтийг гаргасан боловч тухайн хүсэлтээ сөрөг нэхэмжлэлийн агуулгаар бус харин нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй хариуцагчийн тайлбарын үндэслэл болгож гаргасан гэснийг дурдах нь зүйтэй.     

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд çààñíûã óäèðäëàãà áîëãîí

 ÒÎÃÒÎÎÕ íü:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Бгаас 1,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгож, хариуцагч Б.Од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.М 37,350 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч Д.Бгаас 37,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд çîõèã÷, гуравдагч этгээд, òýäãýýðèéí òºëººëºã÷, ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñнаас õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж зààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýé áîëîõûã дурдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                    Ж.ЛХАГВАСҮРЭН