Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2021/02336

 

 

 

 

 

 

 

          2021        09        27  

                           184/ШШ2021/02336

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Ц/,

 Нэхэмжлэгч: Х.О/,

Нэхэмжлэгч: Х.Б/ нарын,

Хариуцагч: НШШГГазар-т холбогдох

Сонгинохайрхан дүүргийн ,,,, дугаар хороо, ,,,,,, дугаар байрны ,,,,,, тоотод байрлах ,,,,,,, дугаартай ,,,,, өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2,,,, оны ,,,, дүгээр сарын ,,,-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүх ,,,, оны ,,,,, дугаар ,,,,,-ны өдөр хүлээн авч, мөн сарын ,,,-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Т/ШТЭҮД:,,,,/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/0,,,, тоот захирамжаар “ЭУ” ХХК болон М.Ц нараас 241.279.163 төгрөг гаргуулан “Хас банк” ХХК-д олгохоор талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй захирамжийн дагуу төлөх төлбөрт нэхэмжлэгч Х.Ц нар нарын хамтын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ,,,, дугаар байрны ,,,, тоотод байрлах Ү-,,,,,, дугаартай 3 өрөө орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Тухайн үед нэхэмжлэгч Х.Ц нар нь аав Х.Х-ыг “Х банк” ХХК-аас зээл авахын тул орон сууцыг барьцаанд тавиулахаар өөрсдөөс нь итгэмжлэл авсныг мэдэж байсан болохоос маргаан бүхий орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг мэдээгүй, энэ талаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч нарт огт мэдэгдээгүй бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч нарын аав Х.Хосбаяр нь 324 тоот орон сууцыг шийдвэр гүйцэтгэх газар бусдад зарчихсан гэж анх нэхэмжлэгч нарт хэлсэн байна. Үүний дараа нэхэмжлэгч нар нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очиж шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхцэцэгтэй уулзаж худалдан борлуулсан мэдэгдлийг гардаж авсан. Нэхэмжлэгч нар орон сууцыг анхны дуудлага худалдаанд оруулсан тогтоолоо авах гээд шийдвэр гүйцэтгэгч нь та нарт өгөх шаардлага байхгүй гээд өгөөгүй. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу н.Уртнасан гэх шинжээчийн тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 106.720.000 тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Хавтаст хэргийн 60 дугаар хуудас дээр 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хариуцагч байгууллагын шинжээч томилох тогтоол байдаг. Тус тогтоолд нэхэмжлэгч нарын өмчлөлийн уг 3 өрөө орон сууцанд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-г шинжээчээр томилж н.Уртнасанд тайлан ирүүлэхийг даалгасан байдаг. Уг тогтоол нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.3-т заасан “энэ хуулийн 9.2-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн дуудсанаар ирж, тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргана” гэсэн хуулийн агуулгыг зөрчсөн байна. Шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-г томилсон байхад хавтаст хэргээс үзэхэд н.Уртнасан нь шинжээчийн тайлан ирүүлсэн. Мөн Хөрөнгийн үнэлгээний төвөөс н.Уртнасан гэдэг хүнийг тус байгууллагад ажилладаг шинжээч юм гэснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хамааралгүй, ашиг сонирхлын зөрчилгүй этгээдийг томилохоор заасан, хавтас хэргийн 61, 74 дэх талд авагдсан баримтаас үзэхэд он сарын хувьд 03 дугаар сарын 25-ны өдөр шинжээчид хууль тайлбарласан баримт үйлдсэн байхад, шинжээч томилсон тогтоолыг 03 дугаар сарын 19-ний өдөр буюу хууль тайлбарлахаас 6 хоногийн өмнө гаргасан байна. Хуульд зааснаар бол эхний ээлжид шинжээчийг тухайн хэрэгт хамааралгүй, ашиг сонирхлын зөрчилдөөнгүй  гэдгийг тогтоосны дараагаар шинжээчийг томилох ёстой. Хавтас хэргийн хуудсанд шинжээчид хууль тайлбарлан тухай баримт дээр 2019 оны 03 дугаар сарын 25-ний өдөр гарын үсэг зуруулсан буюу хууль тайлбарласны дараа тогтоол үйлдэх байтал шинжээч томилсон тогтоолын дараа шинжээчид хууль тайлбарласны дараа тогтоол үйлдсэн байна. Төлбөр төлөгчөөс үнийн санал гаргаад түүнийг нь төлбөр авагч болох "Х банк" ХХК нь зөвшөөрөөгүй гэдгийг шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдээгүй. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлагатай холбоотойгоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгуулахаар 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Х.Цэрэнням нь өөрийн биеэр гардаж авсан. Тэдний гомдлыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хүлээн аваагүй учир шүүхэд гомдол гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь орон сууцын өмчлөгч буюу нэхэмжлэгч нараас орон сууцын зах зээлийн үнийн санал аваагүй, шууд шинжээч томилон 106.720.000 төгрөгөөр орон сууцыг үнэлүүлж, үнэлсэн үнэлгээгээ нэхэмжлэгч нарт огт мэдэгдээгүй байж орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулж 76.704.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан нь өмчлөгч нарын хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй зөрчсөнд нэхэмжлэгч нар гомдолтой байгаа юм. Иймд өмчлөгч Х.Ц нарын хамтран өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 324 тоотод байрлах Ү-,,,, дугаартай 40 м.кв бүхийн ,,,,өрөө орон сууцанд явуулсан шийдвэр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцээгүй байх тул орон сууцыг бусдад худалдсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 000 дүгээр сарын ,,,,-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02781 тоот захирамжаар “ЭУ” ХХК болон М.Ц   нараас 241,279,163 төгрөг гаргуулж “Х банк” ХХК-д олгохоор шийдвэрлэн. Уг төлбөрт үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан 3 хөрөнгө байсан. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч төлбөрөө төлөөгүй тул төлбөрийн гүйцэтгэлд барьцаалсан ,,,,,, өрөө орон сууцанд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хураах тогтоолын дагуу хураан авахад төлбөрт төлөгч “ЭУ” ХХК-ийн захирал Х.Х өөрийн биеэр байсан. Тухайн үед үнийн санал өгөх мэдэгдлийг өмчлөгч болох Х.Ц болон төлбөр төлөгч М.Ц нарт гардуулан өгөхийг үүрэг болгож өгсөн. Үүний дагуу өмчлөгч болон төлбөр төлөгч нар нь 2018 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 130.000.000 төгрөг гэх үнийн саналаа бичгээр ирүүлсэн байдаг. Тухайн үнийн саналыг төлбөр авагч “ХБ” ХХК-д танилцуулахад зах зээлийн үнээс хэт өндөр байна, хөндлөнгийн шинжээч томилуулъя гэх хүсэлтийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилж, орон сууцны үнэлгээг тогтоолгосон бөгөөд үнэлгээгээр маргаан бүхий орон сууцыг 106.720.000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг Х.Ц нарт мэдэгдсэн. Х.Х нь үнэлгээний талаар Х.Цэрэнням, Х.Оюунбилэг, Х.Баярбаатар нарт мэдэгдэхээр мэдэгдлийг хүлээн авсан. 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Х.Хосбаяр нь үнэлгээтэй танилцаж, мэдэгдлээ авсан гэх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ингээд 2020  оны 11 дүгээр сарын 11-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 74.704.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах доод үнийг тогтоож, дуудлага худалдаанд орох тухай мэдэгдсэн. Энэ тухайн мэдэгдлийг баталгаат шуудангаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 324 тоот хаягаар хүргүүлсэн. Мөн Х.Ц-ын 9,,,,, дугаарын утас руу холбогдож утсаар дуудлага худалдааны мэдэгдэл хүргүүлсэн. Өмчлөгч Х.О тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн ба хүргүүлсэн тухайгаа Х.О-ийн ,,, утсаар холбогдож мэдэгдсэн.  Дээр мэдэгдлүүд бүгд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Албадан дуудлага ,,,,,,-ний өдөр болох байсан боловч тухайн өдрөөс эхлэн Засгийн газраас бүх нийтээр хол хорио тогтоосон учир дуудлага хойшилсон бөгөөд дуудлага худалдаа хойшиллоо гэдэг талаарх мэдэгдлийг М.Ц-д 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр түүний 99183204 дугаарт холбогдож мэдэгдсэн. Мөн тухайн өдөр өмчлөгч Х.О-ийн утас руу холбогдож мэдэгдсэн. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “ЭУ” ХХК-ийн  захирал Х.Х-тай уулзаж тэмдэглэл үйлдсэн. ,,,,-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулахыг ,,,,-ний өдөр өмчлөгч болон төлбөр төлөгч нарт мэдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудад авагдсан байгаа. ,,,,-ны өдөр дуудлага худалдаа явуулж м нь ,,,,-ны өдөр өөрийн биеэр ирж гардан авсан. Х.Хосбаяр нь энэхүү мэдэгдлийг өөрийн эхнэр М.Ц, хүүхдүүд болох Х.Ц нарт дамжуулан өгөхөөр мэдэгдлүүдийн 1 хувийг гардан авсан байдаг. Үнэлгээтэй холбоотой тайлбар өгөхөд төлбөр төлөгч “Эрчмийн улаач” ХХК нь энэ маргаантай холбоотойгоор үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаад шүүхээр маргаан эцэслэгдсэн шийдвэрлэгдээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан байна гэж дүгнэсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уртнасан гэх хүний тусгай зөвшөөрөл нь тайлангийн хамгийн ар талд авагдсан байгаа. "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-г н.Уртнасан гэх шинжээч төлөөлж дүгнэлт гаргаад "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК гэсэн нэртэй үнэлгээний тайлан манай байгууллагад ирдэг. Тийм учир "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-г шинжээчээр томилсон тогтоол хүчин төгөлдөр. Хуулийн этгээд үнэлгээ хийгээд явдаггүй, хуулийн этгээдэд ажилладаг тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин хөрөнгийн үнэлгээг гаргадаг бөгөөд үүний дагуу "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь н.Уртнасанг шинжээчээр томилж, шинжээч нь гаргасан тайлангаа "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн нэрийн өмнөөс манай байгууллагад ирүүлдэг гэв.         

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ц нар нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ,,,,,, өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй мөн орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ,,,,,-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч тал шинжээч томилон маргаж буй орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдээгүй, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аав Х.Х-аас шийдвэр гүйцэтгэх газар бусдад зарчихсан гэж анх мэдсэн, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч хөрөнгийн үнэлгээчин н.Уртнасанд тайлан ирүүлэхийг даалгасан тогтоол нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэрэгт хамааралгүй, ашиг сонирхлын зөрчилгүй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй, шинжээчид хууль тайлбарлахаас 6 хоногийн өмнө тогтоол нь гарсан тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй, түүнчлэн хөрөнгийн үнэлгээтэй холбоотойгоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ,,,,, өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбар гаргадаг.

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаж, нэхэмжлэгч талд төлбөр барагдуулахыг мэдэгдсэн боловч төлбөр барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийг битүүмжилэх болох хураан авах ажиллагааг явуулж, албадан дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр хөндлөнгийн шинжээч томилон хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. Уг үнэлгээг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд 7 хоногийн дотор гаргах ёстой атал гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж татгалздаг.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байрны 324 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө, өмчлөх эрхийн Ү-2201005714 дугаартай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Х.Ц нар бүртгэлтэй талаар талууд маргаагүй.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ,,,,, дугаартай шүүгчийн захирамжаар “Хбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Ц нарт холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ,,,,,, төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд тус захирамжийн Захирамжлах хэсгийн Нэгдүгээрт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “ЭУ” ХХК, М.Ц нар нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 60.000.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 151.165.163 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, гуравдугаарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нар болон гуравдагч этгээд Х.Ц нь нар сайн дураар биелүүлээгүй бол барьцааны гэрээнд заасны дагуу УБД-Ү2201005714, ,,,,,,тоот хаягт байршилтай 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, УБД-Ү2207001914, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн 2 дугаар гудамжны 2 тоот хаягт байршилтай 78 м.кв талбайтай хувийн сууц, УБД-Г22070000287, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн 2 дугаар гудамжны 2 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган шийдвэрлэжээ./ХХ-ийн 36-37 дугаар хуудас/

Дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын ,,,,,, дугаартай шүүгчийн захирамж гарч, тус захирамжид үндэслэн мөн өдрийн 322 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх гүйцэтгэх баримт бичгийг хүлээн аваад ,,,,, дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулж, уг үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг хийхээр заажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ,,,,, өдөр дээрх шүүхийн шийдвэрээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийг ,,,,,-ны өдрийн дотор биелүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн, ,,,,,,-ны өдөр шүүхийн шийдвэрт дурьдсан маргаж буй барьцаа хөрөнгийг битүүмжлэх тухай ,,,,, дугаартай тогтоолыг үйлдэн битүүмжилж, барьцаа хөрөнгийг ,,,,,, дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор ,,,,,-ны өдрийн дотор биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хураан захиран зарцуулах эрх, нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглож, Х.Х-т хамтран өмчлөгч М.Ц нартай ярилцан үнийн санал өгөх ажиллагааг гүйцэтгэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна.

Мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 4/6280 дугаартай Үнэлгээний мэдэгдлийг маргаж буй барьцаа хөрөнгийн хаягаар Х.Ц нарт, Багануур дүүргийн 3 дугаар Наран хороолол, 36 дугаар байрны 8 тоот хаягаар Х.Оюунбилэгт үнийн саналаа 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дотор ирүүлэх тухай мэдэгдлийг мөн өдөр баталгаат шуудангаар хүргүүлжээ.

Үүний дагуу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Х.Ц нар нь НШШГГ-т 130.000.000 төгрөгөөр үнийн санал ирүүлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах үйл ажиллагааг явуулж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан байна.

Төлбөр авагч “Хас банк” ХХК-д танилцуулахад зах зээлийн үнээс хэт өндөр байна, хөндлөнгийн шинжээч томилуулъя гэх хүсэлтийг ,,,,-ний өдрийн ,,,,дугаартай “Шинжээч томилох” тухай тогтоолоор барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоож, дүгнэлт гаргах шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилон дүгнэлт ирүүлэхийг үүрэг болгожээ.

Ингээд шинжээч ,,,,-ны өдрийн ,,,, дугаартай “Хөрөнгө үнэлсэн тухай” тайланг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлж, барьцаа маргаж буй үл хөдлөх хөрөнгийн үнийг ,,,,,, төгрөгөөр үнэлжээ. 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хөрөнгө үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг ,,,,, дугаартай мэдэгдлийг маргаж буй орон сууцны 324 тоот хаягаар  оршин суугч “ЭУ” ХХК болон Х.Хосбаяр, М.Цэвэлнямаа, Х.Цэрэнням, Х.Баярбаатар нарт хүргүүлэн шинжээчийн тогтоосон үнэ болох ,,,, төгрөгийн 70 хувь буюу ,,,,, төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулах доод үнийг тогтоон тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлснийг мөн оны ,,,,-ний өдөр хүлээн авсан талаар тэмдэглэл үйлдэж баталгаажуулжээ./ХХ-ийн 78 дугаар тал/

Шүүхийн шийдвэр буюу шүүгчийн захирамжид дурдсанаар хариуцагч “ЭУ” ХХК болон Х.Ц нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд болох Х.Цэрэнням, Х.Баярбаатар, Х.Оюунбилэг нарыг оролцуулан шийдвэрлэсэн, тэдний шүүхэд мэдэгдсэн хаягаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, эвлэрэл баталсан шүүгчийн захирамжид тусгагдсан үл хөдлөх хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль болон Иргэний хуульд заасан журам зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болохоор заасан байна.

Нэхэмжлэгч Х.Ц нар нь гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш ,,,,-ний өдрийн дотор буюу 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал ,,,,,-ны өдөр хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн түүнчлэн төлбөр төлөгч “ЭУ” ХХК нь ,,,,-ны өдөр барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн ,,,,,, дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ,,,,,, дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны ,,,,, дугаартай тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нарын шинжээч томилсон тогтоолыг үндэслэлгүй гэж маргаж байх боловч шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй, түүнчлэн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байх тул шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн нэгтгэсэн шаардлагатай холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ,,,,,-ны өдрийн ,,,,, дугаартай мэдэгдлээр “ЭУ” ХХК, Х.Ц нарт маргаан бүхий орон сууцны хаягаар болон ,,,,,, тоот хаягуудаар тус орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн байна.

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ,,,,-ны өдрийн ,,, болон Ковид-19 халварт өвчинтэй холбогдуулан ,,,,-ны өдрийн 1-,,, дугаартай тогтоолоор маргаан бүхий орон сууцыг Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол үйлдэн ,,,,-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, албадан дуудлага худалдааг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулахаар товлосон байна. /ХХ-ийн 108 дугаар тал/

Нэхэмжлэгч нар сүүлийн буюу ,,,,-ны өдрийн 1-,,,, дугаартай албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хууль бус тул хүчингүй болгуулах үндэслэлтэй гэжээ.

Тус анхны дуудлага худалдаагаар маргаан бүхий орон сууц борлогдсон талаар талууд маргаагүй. Энэ тухай хариуцагч талуудад ,,,,-ны өдөр 4-,,,,,, дугаартай мэдэгдэл хүргүүлж Х.Хосбаяр мөн өдөр, Х.Ц өөрийн биеэр 2021 оны 02 дугаар сарын ,,,,-ны өдөр гардаж авсан, бусад өмчлөгчид Х.Х гардуулан өгөхөөр мэдэгдлийн хувийг гардуулсан байна.

Иймд нэхэмжлэгч талын албадан дуудлага худалдаанд оруулсныг мэдээгүй гэх тайлбар гомдол үндэслэлгүй.

Иймээс Иргэний хуулийн  177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т зааснаар Х.Ц нарын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ,,,,, тоотод байрлах Ү-,,,, дугаартай ,,,, өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээ болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ,,,,,,-ны өдрийн 1-,,,, дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ,,,,,, тоотод байрлах Ү-,,,,,, дугаартай ,,,, өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээ болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ,,,,,, дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ,,,,, төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.БАЯРМАА