Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2021/00495

 

 

 

 

 

 

 

 

           2021          03         05    

                                   181/ШШ2021/00495

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжаар “Н” ХХК, “М” ХХК, А нараас 153.975.776 төгрөгийг гаргуулж банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөрт хураан авсан Л.Э миний өмчлөлийн 1 өрөө орон сууцыг 110,607,000 /нэг зуун арван сая зургаан зуун долоон мянга/ төгрөгөөр, мөн Эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг 73.500.000 /далан гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр тус тус үнэлэгдэж, албадан дуудлага худалдаанд оруулахаар болсныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн албан мэдэгдлээр мэдэгдсэн.

Дээрх үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт бага байгаа бөгөөд жишиг байруудыг RЕМАХ, unegui.mn, zarmedee.mn сайтуудын нэг нэг байрыг сонгож үнэлгээ хийсэн нь бодит байдалд нийцээгүй болно. Мөн сонгосон байрууд нь тус бүрийн үнэ нь зах зээлийн үнээс маш их зөрүүтэй хямдхан байгаа болно.

Иймд НШШГГ нь үнэлгээний компаниар байруудыг үнэлүүлэхдээ миний болон байр өмчлөгч нарын хууль ёсны эрх ашгийг маш ихээр зөрчиж байна. Иймд 1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 1 өрөө орон сууцыг 110,607,000 /нэг зуун арван сая зургаан зуун долоон мянга/ төгрөгөөр, мөн Эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг 73,500,000 /далан гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр тус тус үнэлэж, албадан дуудлага худалдаанд оруулахаар болсныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгийг мэдэгдсэнийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Н” ХХК, “М” ХХК, Ч.А нараас 153.975.776 төгрөгийг гаргуулж банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Н” ХХК, “М” ХХК, Ч.А нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу “Ф” ХХКомпанийг томилж, үнэлгээ тогтоолгоход 73.500.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу “В” ХХКомпанийг томилж, үнэлгээ тогтоолгоход 110.607.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгээр эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж, үнэлгээний тайланг талуудад танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Э хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Энь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө Б.Д-р төлөөлүүлэхээр эрх, үүргийг олгож итгэмжлэл хийлгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь хангалттай хугацааны өмнө шүүх хуралдааны товыг мэдсэн боловч тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг нэхэмжлэгч тал буюу өөрийн эзгүйд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтээ бичгээр ирүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-д тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б түүний ирээгүйтэй холбоотой саналгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэгт үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Гомдол гаргагч, нэхэмжлэгч Л.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдэж, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байх тул гомдлыг мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй” гэж заасан хүрээнд хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Л.Э нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт “...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд...гарганагэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 19 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/2447 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар “Н” ХХК, “М” ХХК, Ч.А нараас 153.975.776 төгрөгийг гаргуулж банкинд олгохоор, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрт заасан нэр бүхий барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна./хх-ийн 41-42-р хуудас/

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэр, тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 23 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /х.х-ийн 40, 43-44 -р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 07, 02, 03,  2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдлүүдээр... шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардаж, тэмдэглэл үйлдэн, 2018 оны 08 дугаар сарын 24ий өдрийн шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2018 оны 10 дугаар сарын 24ий өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг үйлдэж, 2020 оны 09 дүгээр сарын 30ы өдөр дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дугаар Эд хөрөнгө хураах тухай  тогтоолуудыг үйлдэж тус тус тэмдэглэл хөтөлжээ. /хх-ийн 53-54, 56-57, 59-60,62-64-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжлэгдэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Л.Э өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууц, Б.Т нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлсэн үнийн саналаа ирүүлэх тухай 2020 оны 10  дугаар сарын 07ы өдрийн дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч “Н” ХХК, “М” ХХК-нд, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дугаартай мэдэгдлийг төлбөр авагч банкинд, 2020 оны 10  дугаар сарын 13ы өдрийн, дугаартай мэдэгдлүүдийг төлбөр төлөгч, өмчлөгч нарын хаягаар тус тус хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэгдлэл үйлджээ./хх-ийн 65-69-р хуудас/

Төлбөр төлөгч “М” ХХК, Ч.А, “Н” ХХК-ийн захирал  Л.Э нараас орон сууцыг 254.000.000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг 180.000.000 төгрөгөөр, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.С-аас 2 өрөө орон сууцыг 184.000.000 төгрөгөөр,  Б.Д-өөс 2 өрөө орон сууцыг 184.000.000 төгрөгөөр тус тус үнэлж үнийн саналаа ирүүлсэн байх бөгөөд төлбөр авагч байгууллагаас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр үнийн санал хэт өндөр үндэслэлээр хөрөнгийн үнэлгээнд шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 70-77-р хуудас/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд , өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолуудаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий “Ф” ХХК, “В” ХХК нарыг шинжээчээр томилж шинжээчид эрх үүргийг нь тайлбарлан, хууль сануулсан байна./хх-ийн 81-85-р хуудас/

“Ф” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дүгнэлтээ гаргаж 2 өрөө орон сууцыг 73 500 000 төгрөгөөр, “В” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дүгнэлтээ гаргаж орон сууцыг 110 607 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлжээ. /хх-ийн 86-11-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцны үнэлгээний тайланг төлбөр төлөгч нарт болон, өмчлөгч Б.Д, Г.С нарт 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэж, тайланг шуудангаар хүргүүлсэн тэмдэглэл үйлдэж, мэдэгдэл хүргүүлсэн байна. /хх-ийн 112-117-р тал/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны10 дугаар сарын 24ий өдөр битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийг шинжээч томилж, шинжээчийн тогтоосон үнэлгээ, тайланг талуудад мэдэгдэж ажиллагааг явуулсан байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар “Н” ХХК, “М” ХХК, Ч.Анараас 153.975.776 төгрөгийг гаргуулж банкинд олгохоор, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрт заасан нэр бүхий барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2,  55 дугаар зүйлийн 55.2.2., 56 дугаар зүйлийн 56.1 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч Л.Э нь барьцаа хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүйд тооцуулахаар гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байх бөгөөд уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хууль зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Э-ийн НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Л.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн хугацаанд шийдвэрийн хувийг гардуулах буюу хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.ГАНТУЯА