Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/02342

 

 

 

 

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/02342

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ******* дүүрэг, 17 хороо, 4 хороолол, 40В байр, 21 тоотод оршин суух хаягтай, рд:, овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ******* дүүрэг, 3 хороо, 2 хороолол, Замчдын 6-1 тоот хаягтай, рд:5370434, ******* ******* ******* ХХК-д холбогдох,

 

5 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.******* нь 2020 оны 10 сарын 07-ны өдөр ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал н.*******тай ******* дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, Замчдын гудамж, 6/1 хаягт байрлах оффис үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгын 3,4,5-р давхаруудыг зочид буудлын зориулалтаар 6 сарын хугацаанд 1 сарын 7,000,000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан. 2020 оны 10 сарын 07-ны өдөр тухайн обьектын 3,4,5 давхаруудыг шалгаж үзээд, 2020 оны 10 сарын 07-ны өдөр түрээсийн төлбөр болох 7,000,000 төгрөг, мөн барьцаа төлбөр болох 8,000,000 төгрөгөөс 4,500,000 төгрөгийг компанийн дансанд, 2020 оны 10 сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг бэлэн кассаар тушаасан. Нийт 21 өрөө хүлээн авахаар бүх засвараа тооцоод 7 өрөөг ашиглах боломжтой гэж үзсэн. Түрээслэгч нь ******* ******* ******* ХХК-ийн удирдлага *******тай түрээсийн гэрээ хийсэн боловч нэгэнт түрээсийн гэрээ байгуулсан учраас боломжгүй гэсэн хариу өгдөг. Иймд түрээслэгч нь 2020 оны 10 сарын 10-ны өдөр түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, түлхүүрийг буцааж өгсөн. Үүний дагаа ******* ******* ******* ХХК-ийн захирал н.*******тай холбогдож түрээсийн төлбөр, барьцаа төлбөрийг шаардахад 1 дэх өдөр түрээсийн гэрээ авч ирээд түрээсийн төлбөр болон барьцаа төлбөрөө авчих гэж хэлсэн. 2020 оны 10 сарын 19-ний өдөр түрээсийн төлбөр 8,000,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-ийн захирал ******* Б.*******т олгосон байдаг. Барьцаа төлбөр 5,500,000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийн байдлаар өгөөгүй байна. Иймээс барьцаа төлбөрөө гаргуулахаар Б.******* шүүхэд хандсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө би эргэлтийн хөрөнгөгүй болчихоод байна, удаахгүй өгнө гэж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш энэ ашиглалтын зардлыг зөрүү мөнгө, ашиглалтын зардалд суутгана гэсэн зүйлийг ярьдаг. Анх 10 хоногийн хугацаанд засвар хийхээр тохиролцсон. Гэтэл 21 өрөөнөөс 7 өрөөг л ашиглаж болох юм байна гэхэд тэгвэл гэрээний дагуу алданги, ашиглалтын зардал төл гэж хэлэхээр утгагүй болоод байна. Иймд барьцаа төлбөрт шилжүүлсэн 5,500,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах хүсэлттэй байна. Интернет ашиглалтын төлбөр 11916 төгрөг, утас ашиглалтын төлбөр 3033 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Бусдын зөвшөөрөхгүй байгаа. Үйл ажиллагаа явуулаагүй байж, мөнгө төлөх нь өрөөсгөл ойлголт... гэв.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...иргэн Б.******* 2020 оны 10 сарын 07-ны өдөр 3, 4, 5 давхарт байрлах зочид буудлыг түрээслэхээр харилцан тохиролцсон. Тухайн үедээ түрээслэх обьекттойгоо бүрэн танилцсан бөгөөд өөрийнхөө утас дээр зураг бичлэгүүдийг хийж авсан. Манай байгууллагын нягтлан, менежер 2 хамтарч гэрээг үйлдсэн байдаг. Манайх рүү 13,500,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг бөгөөд барьцаа төлбөрөөс 1,500,000 төгрөг дутуу байсан. Үндсэн гэрээний 5.1-т заасны дагуу түрээсийн гэрээ үйлдсэнээс хойш 3 хоногоос алдангийг тооцож эхэлсэн байгаа. Гэрээний 5.1-т хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 хувийн алданги тооцно гэж оруулсан байгаа. 2020 оны 10 сарын 10-ны өдөр Манай зочид буудлын түлхүүрүүдийг хагас сайн өдөр харуул үлдээгээд явсан байсан. Энэ нь гэрээний хариуцлагыг хүлээгээгүй, албан ёсоор манай эд хөрөнгүүдийг хүлээлгэж өгөөгүй. Үүний дараа талууд харилцан тохиоролцож, 2020 оны 10 сарын 19-ний өдөр түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөрийг 8,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ дээр бичигдэж үлдсэн байгаа. Тухайн үед ашиглалтын зардлуудыг улсаас хөнгөлж өгөөгүй байсан учраас манай байгууллага ашиглалтын зардлуудыг өөрөөсөө гаргаж төлсөн. Гэрээнд зааснаар гэрээ байгуулснаас хойш ашиглалтын зардлыг түрээслэгч тал хариуцах үүрэгтэй гэж оруулсан байгаа. Үүний дагуу алданги, ашиглалтын зардлуудыг тооцсон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас 4 ,573,000 төгрөгийн суутгаад, үлдсэн үнийн дүнг буцаан олгоход татгалзах зүйлгүй. Манай талаас 10 сарын 19-ний өдөр гэрээг цуцалж, хүлээн авсан. Тиймээс ашиглалтын зардлуудыг хасуулж тооцуулмаар байна... гэв.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулж, түрээсийн гэрээний барьцаанд төлсөн мөнгөний үлдэгдэл 5 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлийн ******* дүүрэг, 3 хороо, 2 хороолол, Замчдын гудамж 6/1 хаягт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай 6 давхар үл хөдлөх хөрөнгийн 3,4,5 дугаар давхарт байрлах 21 өрөөг зочид буудлын зориулалтаар хагас жилийн буюу 2020 оны 10 сарын 07-ны өдрөөс 2021 оны 04 сарын 07-ны өдөр хүртэл хугацаатай түрээслэх, 2020 оны 10 сарын 07-ны өдрөөс 10 хоногийн хугацаанд засвар хийж энэ хугацаанд түрээсийн төлбөр тооцохгүй, түрээсийн төлбөр эхний сар 7 000 000 төгрөг, дараагийн сараас эхлэн 8 000 000 төгрөг байхаар харилцан тохирч бичгээр түрээсийн гэрээ байгуулжээ./хэргийн 32-34 дүгээр тал/

Хариуцагч гэрээний зүйл буюу зочид буудлын зориулалтаар ашиглах 21 өрөө бүхий хөрөнгийг 2020 оны 10 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч хариу үүрэг болох 1 сарын түрээсийн төлбөр 7000 000 төгрөгийг 2020 оны 10 сарын 06-ны өдөр, гэрээний 4.3-д зааснаар тохирсон барьцааны 8000 000 төгрөгийн 6500 000 төгрөг хариуцагчид 2020 оны 10 сарын 07-ны өдөр, 10 сарын 09-ны өдөр тус тус шилжүүлэн хүлээлгэн өгсөн нь хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн ...түрээслэгч тал 2020 оны 10 сарын 06-ны өдөр байгууллагын гүйцэтгэх захирал И.*******гийн дансанд түрээсийн төлбөрийн үүрэгт 7000 000 төгрөг шилжүүлсэн, барьцааны үүрэгт 8000 000 төгрөг төлөхөөс 4500 000 төгрөгийг дансанд шилжүүлсэн, 3500 000 төгрөг үлдснээс 2000 000 төгрөгийг байгууллагын нягтланд бэлнээр өгч 1500 000 төгрөгийн өр үлдсэн... гэх тайлбар, банкны дансны хуулга, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 17-19, 43 дугаар тал/

Зохигчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч ...гэрээнээс татгалзах саналаа 2020 оны 10 сарын 10-ны өдөр хариуцагч талд утсаар мэдэгдэн, түрээсийн гэрээний зүйлийг буюу зочид буудлын өрөөний түлхүүрүүдийг хариуцагч талд хүлээлгэн өгсөн тул барьцааны үлдэгдэл төлбөр 5500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилнэ... гэснийг хариуцагч эс зөвшөөрч ... түрээсийн гэрээний 5.2-т түрээсийн гэрээнд хугацаа нөхцөлийн талаар өөрчлөлт оруулах бол түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдэх тухай үүргээ биелүүлэлгүйгээр 2020 оны 10 сарын 10-ны өдөр байгууллагын ээлжийн хамгаалагчид буудлын 15 ширхэг түлхүүрийг орхиж явсан, манай байгууллага болон түрээслэгч тал харилцан тохироод 2020 оны 10 сарын 19-ны өдөр гэрээг цуцлахаар болж түрээсийн барьцаа болох 8000 000 төгрөгийг түрээслэгчийн дансанд буцаан шилжүүлсэн, 13 хоногийн ашиглалтын зардал болон барьцааны мөнгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй алданги нийт 4 573 414 төгрөг 24 мөнгийг нэхэмжлэгчийн шаардлагаас хасаж үлдэх мөнгийг төлнө... гэж маргажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний талаар тохиролцсон ба түрээсийн гэрээний зүйл нь зочид буудлын зориулалтай ашиглахаар тохиролцсон үл хөдлөх хөрөнгө байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Түүнчлэн 2020 оны 10 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ...хүлээн авсан 21 өрөөнөөс 7 өрөөг ашиглах боломжтой бусад нь ямар нэг байдлаар гэмтсэн дахин сэргээх боломжгүй болсон байсан... үндэслэлээр нэг талын санаачилгаар түрээсийн гэрээнээс татгалзах саналаа хариуцагч талд утсаар мэдэгдэж, хүлээн авсан эд хөрөнгийн түлхүүрүүдийг хариуцагч байгууллагын харуулд хүлээлгэн өгсөн... гэж шүүх хуралдаанд тайлбарласан, хариуцагч тайлбар болон баримтаар нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах тухай санал, түлхүүр хүлээлгэн өгсөн үйлдлийг үгүйсгэж маргаагүй ба нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах саналыг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч, 2020 оны 10 сарын 19-ны өдөр нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан түрээсийн төлбөр барьцааны мөнгө нийт 13 500 000 төгрөгөөс 8000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж бодит үйлдлээр илэрхийлсэн нь хариуцагчийн тайлбар, дансны хуулга баримтаар тогтоогдож байна.

Нэг талаас гэрээ хүчин төгөлдөр бус, нөгөө талаас гэрээнээс татгалзах нэг талын буюу нэхэмжлэгчийн саналыг нөгөө тал буюу хариуцагч хүлээн авч гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаан өгч талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний харилцаа ийнхүү дуусгавар болсон нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 318 дугаар зүйлийн 318.1, 318.4, 492 дугаар зүйлийн 492.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас барьцааны мөнгөний үлдэгдэл 5 485 051 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 949 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгч түрээсийн гэрээний зүйл зочид буудлын өрөөний түлхүүрийг хариуцагч байгууллагын харуул хамгаалалтын ажилтанд хүлээлгэн өгснийг хариуцагч мэдсэн түүнийг хүлээн авсан, нэхэмжлэгч түрээсийн гэрээний зүйлийг гэрээний дагуу эзэмшиж ашиглаагүй, талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон атал хариуцагч 13 хоногийн ашиглалтын зардал болон барьцааны мөнгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй алданги нийт 4 573 414 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулах тухай тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар шүүхэд ямар нэг сөрөг шаардлага нэхэмжлэл гаргаагүй, харилцан шаардлага бүхий үүрэгт тооцох талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөх боломжгүй ба нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн интернет ашигласан 11 916 төгрөг, утас ашигласны төлбөр 3 033 төгрөг нийт 14 949 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсныг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 102 711 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

2021 оны 3 сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс Э.*******д олгосон итгэмжлэлээр, 2021 оны 6 сарын 04-ний өдрийн 0/19 дугаар хариуцагчаас Л.*******т олгосон итгэмжлэлээр төлөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 23, 48-р тал/

 

******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492. 1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас түрээсийн гэрээний дагуу шилжүүлэн авсан барьцааны мөнгөний үлдэгдэл 5 485 051 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 949 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 102 711 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ