Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2021/01563

 

 

 

 

 

 

   2021       08          13                                     181/ШШ2021/01563

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж ББСБ ХХК /РД:5100437/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Д,

 

Хариуцагч: Б.О нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 62,136,742 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Зээлдэгч Б.Д нь 2016 оны 12 сарын 23-ны өдөр 20,272,382.16 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, жилийн 42 хувь, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.С-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, дугаар хороо, байр, тоот, 118 м.кв орон сууц, зоорийн давхрын тоот, 18 м.кв авто зогсоолын зориулалттай дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан.

Зээлийн гэрээний хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2017 оны 12 сарын 23-ны өдөр 12 сараар, 2018 оны 12 сарын 23-ны өдөр 12 сараар, 2019 оны 12 сарын 23-ны өдөр 12 сараас тус тус сунгасан. Зээлдэгч зээлийн хүүд 933,085 төгрөг төлсөн байна.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 сарын 23-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд: 2021 оны 05 сарын 18-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулах юм. Үндсэн зээл 20,272,382 төгрөг, зээлийн хүү 36,553,604 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,310,756 төгрөг, нийт 62,136,742 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 538,834 төгрөгийг хариуцагч Б.Д-с гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлийн гэрээний үүргээ хариуцагч Б.Д сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.С-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, байр, тоот, 118 м.кв орон сууц, зоорийн давхрын 128 тоот 18 м.кв авто зогсоолын зориулалттай дугаартай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар тус тус нэхэмжилж байна.” гэв.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           

“Зээлийн гэрээний үүрэгт 62,136,742 төгрөг гаргуулах тухай Ж ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн санхүүгийн байгууллагаас цар тахалтай холбогдуулан зээлдэгчид ямар ч төрлийн хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлээгүй. Хэт өндөр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсонд гомдолтой байна. Хариуцагч Д-ийн зүгээс зээлийг төлөх боломжгүйгээ удаа дараа илэрхийлэн, шүүхээр шийдүүлэн хүүгээ зогсоолгох санаачилга гаргаж байсан боловч одоог хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээр цаг хугацаа хожиж ийм хэмжээний өр хуримтлагдсан гэж үзэж байна... зээлийн гэрээний харилцаан дээр маргах зүйлгүй. Нэхэмжлэгч нь 12 сарын төлөлт хийгдээгүй, найдваргүй зээлдэгчийг яагаад шууд шүүхэд хандаад барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулаагүй юм бэ, Хуульд зохицуулалт байгаа хэдий ч тодорхой хэмжээний ашиг олсон учраас зээлийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулах талаар шийдэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК нь хариуцагч Б.Д, Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62,136,742 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүхэд гаргаж байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэгт үндэслэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-аас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 20,272,382.16 төгрөгийн, сарын 3,5 хувийн, жилийн 42 хувийн, 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан, тухайн зээлийн гэрээг 2017 оны 12 сарын 23-ны өдөр 12 сараар, 2018 оны 12 сарын 23-ны өдөр 12 сараар, 2019 оны 12 сарын 23-ны өдөр 12 сараас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар тус тус сунгаж, талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь зээлийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүд, зохигчийн тайлбараар нотлогдож, маргаангүй байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээ байгуулсан, зээл авсан, гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй талаар ямар нэгэн маргаангүй боловч, зээлийн хүүгийн хэмжээнээс бууруулах хүсэлттэй байгаагаа тайлбарлаж байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцааны шинжийг агуулжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж” тус тус зааснаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь “зээлийн үйл ажиллагаа” болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож, талууд энэ талаар маргаагүй.

 

Ж ББСБ ХХК нь хариуцагч Б.Д-той зээлийн гэрээ байгуулсан үндэслэлээр түүнээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 62,136,742 төгрөгийг нэхэмжилж, хэрэв үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.С-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, байрны орон сууц, байрны зоорийн давхрын 128 авто зогсоолд байршилтай орон сууцны, авто зогсоолын зориулалттай, 118.14 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууц, 18 м.кв талбайтай зогсоол/үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр, гэрчилгээний дугаар үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

 

Хариуцагч Б.С нь барьцааны зүйл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд байрьцааны гэрээг Ж ББСБ ХХК-тай байгуулж, гарын үсгээ зурсан, маргаангүй байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар хариуцагчийн үндсэн үүрэг биелэгдээгүй тохиолдолд нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

 

Б.Д-н хүлээх үүргээс хүүгийн хэмжээг бууруулах тухай хүсэлтийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргаж байх боловч зээлийн хүүг хэт өндөр байгаа талаар ямар нэгэн баримт шүүхэд гаргаж өгөөгүй, тайлбар, түүнийг нотлох үүргээ биелүүлээгүй байх тул шүүх талуудын гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн гэрээний агуулгыг хөндөх эрхгүй юм.

 

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон тооцооллын хувьд хариуцагч тал маргаангүй байх тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Хариуцагч Б.Д нь зээлийг авч бусдад шилжүүлсэн, өөрөө ашиглаагүй гэж тайлбарлах боловч энэ талаар баримтгүй, хэрэгт авагдсан зээлийн гэрээний нэг тал болох талаар маргаангүйг дурдав.

 

Иймд хариуцагч Б.Д-оос зээлийн гэрээний үүрэгт 62,136,742 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-нд олгож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.С-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, байрны орон сууц, байрны зоорийн давхрын авто зогсоолд байршилтай орон сууцны, авто зогсоолын зориулалттай, 118.14 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууц, 18 м.кв талбайтай зогсоол/үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр, гэрчилгээний дугаар үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Д-оос зээлийн гэрээний үүрэгт 62,136,742 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Д биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.С-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, байрны орон сууц, байрны зоорийн давхрын 128 авто зогсоолд байршилтай орон сууцны, авто зогсоолын зориулалттай, 118.14 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууц, 18 м.кв талбайтай зогсоол/үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр, гэрчилгээний дугаар үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,834 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-оос улсын тэмдэгтийн хураамжид 538,834 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ГАНТУЯА