Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2021/01600

 

 

 

 

 

 

 

 2021 о    08сарын23дөр                      

          181/ШШ2021/01600

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Ч-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: БШУЯ,

 

Хариуцагч: БТСУХ нарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт нийт 36,022,830 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагч БШУЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч БТСУХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч С.Ч нь БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай тушаалтай БТСБГ даргын албан тушаалд сарын 920,067 төгрөгийн цалинтай ажилласан. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Нэхэмжлэгч С.Ч нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гарсан. Одоог хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна.

Түүнээс хойш ажилгүй байсан хугацааны цалингаа холбогдох яамнаас нэхэмжлэх явцад тус яам бүтцийн өөрчлөлтөд орж, БТСУХ салж тусгай агентлаг байгуулагдсан. Үүнтэй холбоотойгоор БШУЯны хариуцаж байх үеийнх нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд БШУЯ харьяанд байсан үеийн цалин болох 27,721,917 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын 47 дугаар тогтоолоор Биеийн тамир, спорт улсын хороо байгуулах тухай тогтоол гарсан. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хугацаа болох 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин БТСУХноос 8,300,913 төгрөг буюу нийт ажлын 159 хоногийн цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

           

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч С.Ч нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн БШУЯны Төрийн нарийн бичгийн даргын 115 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн. Энэ асуудал нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гараад 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын дээд шүүхээр орсон. Энэ үед С.Ч нь тайлбарлахдаа өөрийнхөө ажиллаж байгаа байгууллагаас цалин хөлс нэхэмжлээд яах вэ? ажилдаа эгүүлэн томилогдвол болно гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргаад явсан. Шүүхийн шийдвэрээр С.Чыг ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан гэдгийг тогтоосон. Үүнээс хойш 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар хүлээсэн байдаг. БШУЯнаас бүтцийн өөрчлөлт орсон учраас ажилд нь эгүүлэн авахгүй гэсэн хариуг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдсон учраас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

 

Хариуцагч Монгол Улсын БШУЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 8, 10-т 2020 оны 07 сарын 07-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын /хуучин нэрээр/ яамыг БШУЯ, Соёлын яам гэж өөрчлөн зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 сарын 12-ны өдрийн Агентлаг байгуулах тухай 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-БТСУХ болж спортын салбарын чиг үрэг шилжсэн. Мөн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд 2020 оны 08 сарын 28-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж соёл, спортын салбарын төсөв, хөрөнгө оруулалт Соёлын яам, Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХнд шилжсэнээр тус яамны чиг үүргээс соёл, спортын салбар бүрэн шилжсэн болно.

Иргэн С.Ч нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын /хуучин нэрээр/ яамны удирдлагуудтай уулзан санал солилцож өөрийн хүсэлтээр тус яамны харьяа Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 03-ны өдрийн Ажиллуулах тухай дугаар тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны даргаар 2018 оны 09 сарын 03-ны өдөр томилогдсон. Мөн Монгол Улсын Боловсролын их сургуулийн захиргаанд өөрийн хүсэлтээр 2020 оны 06 сарын 15-ны өдөр өргөдөл гарган Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын 2020 оны 06 сарын 15-ны өдрийн С.Чыг ажлаас чөлөөлөх тухай дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Дээрх хугацаанд С.Ч нь Монгол Улсын Боловсролын их сургуульд ажиллаж цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөгдөж байсан.

Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг сайтар судлан С.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч БТСУХны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 47 дугаартай Агентлаг байгуулах тухай тогтоолоор Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-БТСУХг байгуулсан.

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж Засгийн газрын тохируулагч, агентлаг БТСУХ байгуулагдсан БШУЯны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны тушаалаар Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны /хуучин нэрээр/ Биеийн тамир спортын бодлогын зохицуулалтын газрын нэр бүхий дөрвөн албан хаагч шилжиж ирсэн. Албан хаагчдыг шилжүүлэн ирүүлсэн БШУЯны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны дүгээр тушаалын үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 хуулийн этгээлийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийн тусгаарлах гэснийг баримталсан байна.

Иймд уг тушаалаар БТСУХнд БШУЯны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/11 дүгээр тушаалын хавсралтад заасан дөрвөн нэр бүхий албан хаагчдтай холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг тусгаарлан шилжүүлснээс нэхэмжлэгч С.Чын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаарх эрх, үүрэг, хариуцлага манай байгууллагад тусгаарлагдаж ирээгүй болно.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны дугаар тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн 2 шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Боловрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын албан тушаалд эгүүлэг тогтоож шийдвэрлэсэн нь зөв байна гэж үзэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 20108 оны дугаар тушаалын хүчингүй болгож С.Чыг урьд эрхэлж байсан албан тушаалд томилох зүйтэй гэсэн шийдвэр БШУЯанд холбогдож гарсан. Уг магадлалд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны дугаар тушаалын хүчингүй болгосон байх бөгөөд уг захиргааны актыг гаргасан эрх бүхий субъект нь БШУЯ болохоос БТСУХноос гаргасан захиргааны акт биш юм. Хүчингүй болгохоор шийдвэрлэсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны дугаар тушаалыг батлан гаргасан эрх бүхий байгууллага, түүний албан тушаалтнаар иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай болно.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны  дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны дугаартай магадлалд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 онд дугаар тушаалыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тул батлан гаргасан эрх бүхий төрийн байгууллага болох БШУЯнаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нь зүйтэй юм.

Иймд БТСУХ нь нэхэмжлэгч С.Чын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж байна.” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч БШУЯ, БТСУХнд тус тус холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт нийт 36,022,830 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэлийг тайлбарлавал:

 

Нэхэмжлэгч С.Ч нь “БШУЯнаас 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 27 721 917 төгрөг, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, БТСУХноос 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 8 300 913 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлмөрийн маргааны төрлийг заасан бөгөөд мөн зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан” байх тул шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

С.Ч нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар Биеийн тамир, спортын бодлогын газрын даргын үүрэгт ажилд томилогдон ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар ажлаас халагдсан, улмаар нэхэмжлэгчийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, тушаал, зохигчийн тайлбараар нотлогдож, энэ талаар зохигч маргаангүй./хх-ийн 4-16-р тал/

 

Хариуцагч БШУЯ нь хариуцагчийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилоогүй гэдэгт маргахгүй боловч нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаал эрхэлсэн, цалин хөлс авч байсан үндэслэлээр, хариуцагч БТСУХ нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Агентлаг байгуулах тухай дугаар тогтоолоор агентлаг байгуулахад урьд эрхэлж байсан албан тушаалын орон тоо хамт шилжин ирсэн боловч, шилжин ирсэн хугацаанаас хойшхи хугацааны цалингийн төсөв шилжин ирсэн, ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй субьект биш үндэслэлээр тус тус татгалзлаа тайлбарлаж, мэтгэлцэж байна.

 

Зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан буюу  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан цалин хөлстэй тэнцэх олговорын харилцаа үүсчээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

 

Хариуцагч БШУЯ /шүүхийн шийдвэр гарах үеийн нэршил Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам/ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч мөн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар “ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор” нэхэмжлэх эрхтэй.

 

Хариуцагч БШУЯ /Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам/ -ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч С.Чыг тус яамны харьяа “Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 03-ны өдрийн дугаар тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны даргаар  томилогдож, тус сургуулийн захирлын 2020 оны 06 сарын 15-ны өдрийн дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн” үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг олгохоос татгалзаж байна./хх-ийн 36-45-р тал/

 

Гэвч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн ажиллуулаагүй байх тул өөр ажил албан тушаал эрхэлж хөдөлмөр эрхэлснийг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагч БТСУХ нь нэхэмжлэгчийг үндэслэлгүй хууль бусаар ажлаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрт заасан субьект биш байх тул түүнд холбогдуулан гаргасан “ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 8 300 913 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд БШУЯ /шүүхийн шийдвэр гарах үеийн нэршил Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам/-аас нэхэмжлэгчийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 27 148 036 төгрөг гаргуулж, 573 881 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Биеийн тамир, спорт улсын хороонд холбогдох “2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 8 300 913 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Чын нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

 

Цалин хөлс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.

 

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 3 367 402  төгрөгийн цалин авсан нь түүний нийгмийн датгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдож байна. /3367402:3=1122467төгрөг/ сарын дундаж цалин /1122467:21,5=52207 төгрөг өдрийн дундаж цалин/

 

Нэхэмжлэгчийн БШУЯанд холбогдох ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны/24 сар, 4 хоног/ цалинг тооцоход нийт  27 148 036  төгрөг болж байх тул цалинтай тэнцэх нөхөн олговорт гаргуулж,  эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон зохих санд шилжүүлэхийг хариуцагч  БШУЯанд  даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн БШУЯанд холбогдох нэхэмжлэлийн мөнгөн дүнгийн шаардлага 27 721 917 төгрөгөөс 27 148 036  төгрөгийг хасч тооцоход зөрүү 573 881 төгрөг гарсныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 485 839 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч БШУЯнаас 293 690 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Чад олгож шийдвэрлэв.      

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160.1.1 дугаар зүйлд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

                 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Чын нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 27 148 036 төгрөгийг БШУЯ/Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам/-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож,  БШУЯанд холбогдох шаардлагаас 573 881 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

                 2. Хариуцагч БТСУХнд холбогдох “ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 8 300 913 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэгч С.Чын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

                 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааныг баримтлан нэхэмжлэгч С.Чын “2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаа”-нд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр зохих санд шилжүүлэхийг хариуцагч БШУЯанд даалгасугай.

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 485 839 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч БШУЯнаас 293 690 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Чад олгосугай.

                 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дур 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГАНТУЯА