Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2021/02042

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо,  дугаар байр,  дугаар орц,  тоотод оршин байх “Ө” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо,  дугаар байр,  дүгээр орц,  тоотод оршин суух, Х овогт Д.Ү/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 2******* дугаар байр, 229 тоотод оршин суух, Д овогт Ж.Н/ нарт холбогдох,

 

Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 2******* дугаар байр ************** тоот орон сууцны зориулалтын бус байрны түрээсийн гэрээг цуцалж, чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний төлбөр 7,87*******,********************* төгрөг, алданги 3,935,********************* төгрөг нийт 11,8*******5,********************* төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 33,341,95******* төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Ж.Н, хариуцагч Д.Үын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ө” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ө” СӨХ нь Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлгүй 1******* жил болж оршин суугчдын эрх ашиг ноцтой хохирч байсан тул 2*******19 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сууц өмчлөгч нарын ээлжит бус хурлаа хийж, уг хурлаас шинээр Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл томилогдон, Удирдах зөвлөлөөс тус байрны үндсэн оршин суугч Б.Наранцацралыг гүйцэтгэх захирлаар томилсон. Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Б.Наранцацрал нь ************** тоот өрөөнүүдэд амьдарч буй иргэдтэй уулзаж холбогдох гэрээ хэлцлийг шаардахад 4 дүгээр орцны ************** тоотод суух Д.Ү, А.О нар 2*******16 оны 9 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн түрээсийн төлбөр, цахилгаан ашигласны төлбөр зэргийг огт төлөхгүй амьдарч байсан. Өөрөөр хэлбэл 3 жил гаруйн хугацаанд 4 дүгээр орцны ************** тоот 2 өрөө байранд нэг ч төгрөг төлөхгүй ”Ө” СӨХ-ны цахилгаанаас дур мэдэн авч хэрэглэж амьдарсаар өнөөдрийг хүрсэн байна.

Иймд аргагүйн эрхэнд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Д.Ү, А.О нараас 4 дүгээр орцны ************** тоот 2 өрөө байрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргахад 2*******19 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хариу тайлбартаа “Бид Н гэдэг хүний хөрөнгийг манадаг манаач, 2*******18 оны 9,1*******,11,12 дугаарын сарын төлбөр 7*******,********************* төгрөгийг Өнөр 2******* Сууц өмчлөгчдийн холбооны дансанд төлсөн, одоо энэ байранд би л ганцаараа амьдарч байгаа бөгөөд А.О амьдрахаа больсон. Тэрээр 1 дүгээр байранд амьдарч байгаа, байрыг суллаж өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн ч одоог болтол сайн дураар чөлөөлж өгөөгүй. Иймд “Өнөр 2*******” Сууц өмчлөгчдийн холбооны дундын эзэмшлийн 2******* дугаар байны 4 дүгээр орцны ************** тоот өрөөг Д.Үоос чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Ө” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2*******2******* оны *******3 дугаар сарын 17-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Ө” СӨХ-ны дундын эзэмшлийн 4 дүгээр орцны 2 өрөө 36 м.кв өрөөг тус байрны оршин суугч иргэн Ж.Н нь Орон сууцны зориулалтын бус байрны 17 тоот гэрээгээр 2*******11 оны 8 дугаар сарын *******1-ний өдрөөс 2*******13 оны 8 дугаар сарын *******1-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай 1 сарын 7*******.********************* төгрөгөөр, хугацаа хожимдуулсан хоног тутам *******.2 хувийн алданги тооцно хэмээн түрээсийн гэрээ хийж, ашиглаж байсан байх бөгөөд 2*******15 оны 8 дугаар сарын *******1-ний өдөр хүртэл гэрээг сунгасан байна. Улмаар Орон сууцны зориулалтын бус байрны 28 тоот гэрээгээр 2*******17 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2*******2******* оны 9 дүгээр сарын *******1-ний өдөр хүртэл З жилийн хугацаатай, сарын 13*******,********************* төгрөгөөр, хугацаа хожимдуулсан хоног тутам *******.2 хувийн алданги тооцно гэж харилцан тохиролцсон байна.

“Ө” СӨХ нь Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлгүй 1******* жил болж оршин суугчдын эрх ашиг ноцтой хохирч байсан тул 2*******19 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сууц өмчлөгч нарын ээлжит бус хурлаа хийж, уг хурлаас шинээр Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл томилогдон, Удирдах зөвлөлөөс тус байрны үндсэн оршин суугч Б.Наранцацралыг гүйцэтгэх захирлаар томилсон. Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Б.Наранцацрал нь ************** тоот өрөөнүүдэд амьдарч буй иргэдтэй уулзаж холбогдох гэрээ хэлцлийг шаардахад 4 дүгээр орцны ************** тоотод суух Д.Ү, А.О нар 2*******16 оны 9 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн түрээсийн төлбөр, цахилгаан ашигласны төлбөр зэргийг огт төлөхгүй амьдарч байсан төдийгүй “Би Н гэдэг хүний байранд амьдарч байгаа, СӨХ-ийн дансанд мөнгөө төлдөг” гэж тайлбар хийж байсан болно. "Ө” СӨХ-ны оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдсөн болох нь шинээр томилогдсон Хяналтын зөвлөлөөс 2*******2******* оны *******1 дүгээр сарын 28-ны өдрийн *******3 тоот Хяналт шалгалт хийсэн актаас тодорхой харагдах бөгөөд түрээслэгч Ж.Нээс 2*******11 оноос 2*******2******* он хүртэл төлөгдвөл зохих түрээсийн төлбөр нь 8,33*******,********************* төгрөгөөр тооцогдож, энэхүү түрээсийн төлбөрийг гаргуулж “Ө” СӨХ-ны дансанд оруулахыг удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн хамтарсан 2*******2*******.*******1.28-ны өдрийн 2******* тоот тогтоолоор шийдвэрлэсэн болно.

Өмнөх гүйцэтгэх захирал М.Б нь СӨХЭЗБ,НЗОСТХ-ийн 12.4.5-д-д заагдсан эрхийн дагуу иргэн Ж.Нтэй түрээсийн гэрээг байгуулсан боловч тус хуулийн 12.4.1-д заагдсан “дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх” гэсэн заалтыг зөрчиж түрээсийн орлогыг “Ө” СӨХ-ны дансанд төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй 1******* жилийн турш Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлгүй явсан болохыг нотолно. Түрээсийн гэрээний 3.4-д “ түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулсан өдөр бүр *******.2 хувиар тооцож алданги төлөх ба энэ нь нийт үнийн дүнгийн 5*******%-иас их байж болохгүй” гэж заасан байх тул *******3 тоот актаар тогтоогдсон 8.33*******.********************* төгрөгийн үнийн дүнгийн 5******* хувиар тооцлоо.

Мөн “Ө” СӨХ-ны Удирдах зөвлөлөөс 2*******19 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр *******6 тоот шийдвэр гаргаж 1, 3, 4, 1******* орцны ************** тоот өрөөнүүдийн түрээсийг 2**************,*********************-3**************,********************* төгрөгөөр тогтоож гэрээг шинэчлэн хийхийг гүйцэтгэх захиралд даалгасан боловч нэгэнт гэрээний хугацаа дуусаагүй учир 1 сарын түрээсийг 13*******,********************* төгрөгөөр нэхэмжилсэн болно.

Түрээслэгч Ж.Н 28 тоот гэрээний 4.3.5, 17 тоот түрээсийн гэрээний 4.3.5-д дахь заалтыг ноцтой зөрчсөн учир гэрээг цуцалж, 2******* дугаар байрны 4 дүгээр орцны ************** тоот З6 м.кв өрөөг чөлөөлүүлэх эрх үүссэн гэж үзэж байна.

Иймд Орон сууцны зориулалтын бус байрны түрээсийн 2*******11, 2*******12, 2*******1З, 2*******14, 2*******15, 2*******17, 2*******18, 2*******19, 2*******2******* оны түрээсийн төлбөрт 7,87*******,********************* төгрөг, алдангид 3,935,********************* төгрөг нийт 11,8*******5,********************* төгрөгийг гаргуулж, Орон сууцны зориулалтын бус байрны түрээсийн 28 тоот гэрээг цуцалж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Ө” Сууц өмчлөгчдийн холбоо 2*******2******* оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүх гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:Тус байрны оршин суугч Ж.Н нь “Ө” СӨХ-тэй 2*******11 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 17 тоот болон 2*******17 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 28 тоот “Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ”-г байгуулж, 2******* дугаар байрны 4 дүгээр орцны ************** тоот 36 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг ашиглаж байгаа бөгөөд түрээсийн төлбөр 13*******,********************* төгрөгийг cap бүр төлөхгүй, цахилгааны мөнгөө болон дулааны төлбөрөө холбогдох байгууллагад төлөхгүй ашигласаар өнөөдрийг хүрсэн байна. Ж.Н нь 2**************9 оны 8 дугаар cap хүртэл “Ө” СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлыг хийж байгаад гэнэт залхаж 2**************9 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж улмаар “Ө” СӨХ-ны удирдах зөвлөлөөс Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хийлгүйгээр Удирдах зөвлөлийн 3 гишүүн болох Б.Б, Ж.Эрдэнэтогтох, Ж.Н /өөрөө өөрийгөө томилсон/ нарын *******4 тоот тогтоол шийдвэрээр тэрээр удирдах зөвлөлийн гишүүн болсон байдаг. Улмаар Ж.Н нь Удирдах зөвлөлийн дарга Б.Бг хөөж явуулан өөрөө удирдах зөвлөлийн дарга болсон байх бөгөөд 2**************4 оноос хойш “Ө” СӨХ нь ээлжит хурал нэг ч удаа хийж байсан тохиолдол Монголд байхгүй байна. “Ө” СӨХ нь 2**************4 оноос хойш Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлгүй ажиллаж байсан байх бөгөөд Ж.Н нь өөртөө давуу байдал бий болгож, хараа хяналтгүй ажиллаж 2******* дугаар байрны 4 дүгээр орц ************** тоот байрыг олон жил түрээс, цахилгаан, дулааны мөнгө төлөхгүй ашиглаж улмаар Д.Үыг түрээсийн байранд суулгаж, түүнээс түрээсийн төлбөрийг авч хувьдаа хэрэглэдэг байсан байна.

Тус байранд амьдарч байгаа Д.Үод түрээсийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлээд байхад Д.Ү нь “Н даргын хөрөнгийг сахиж байгаа” гээд байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул аргагүйн эрхэнд 2******* дугаар байрны 4 дүгээр орц ************** тоот байрыг Ж.Н Д.Ү нарын ашигласан хугацаанд түрээсийн төлбөрийг тооцон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхэд хүрлээ.

Мөн “Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ”-ний түрээсийн хугацаа 2*******2******* оны 8 дугаар сарын 14-ний өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байрыг ашигласаар байгаа тул ашигласан хугацааны төлбөрөө ч шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд Ж.Н, Д.Ү нараас 2*******2******* оны 3, 4, 5, 6, 7, 8, 9, 1*******, 11, 12, 2*******21 оны *******1 дүгээр сарын түрээсийн төлбөрт 1,3**************,********************* төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Ө” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:  Тус шүүхэд хянагдаж байгаа “Ө” СӨХ-ны нэхэмжлэлтэй Ж.Н, Д.Ү нарт холбогдох иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч доорхи тайлбар гаргаж байна.

1.“Ө” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга гэх Ж.Н нь 2**************9 онд тус СӨХ-ны гүйцэтгэх захирал хийж байгаад “Би гүйцэтгэх захирал хийхгүй, би СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга хийнэ” гэж хэлээд Удирдах зөвлөлийн 2 гишүүнийг шахаж байгаад өөрийгөө удирдах зөвлөлийн гишүүн болгож улмаар Удирдах зөвлөлийн дарга Бг хөөж явуулаад дараа нь дарга нь болсон байдаг. Тэрээр Удирдах зөвлөлийн дарга хийж байхдаа 2******* дугаар байрны 4 дүгээр орцны ************** тоот 2 өрөөг орон сууцанд нотариатын үйл ажиллагаа эрхэлнэ” гэж түрээслэчихээд түрээсийн төлбөрөө төлөхгүй улмаар бусдад түрээслүүлж орлого олж байсан байдаг.Иймд үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.Хөөн хэлэлцэх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заагдсанаар хугацаа дууссан байна. Тэрээр нэхэмжлэлдээ 2*******14 онд өөрийн эрх зөрчигдсөн гэдгээ мэдсэн байх бөгөөд түүний хохиролтой холбоотой асуудлаар “Ө” СӨХ-ны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гараагүй энэ талаар холбогдох баримт алга байна.

3.Нотариатын тухай хуулийн 5-р зүйлийн 5.1-д “Нотариатч тогтоосон тойрогтоо үйл ажиллагаа эрхлэн явуулах ажлын байртай байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол нотариатч нотариатын үйлдлийг зөвхөн ажлын байрандаа хийнэ гэх заалт болон “7-р зүйлийн 7.1-д “Нотариатч тогтоосон тойрогтоо үйл ажиллагаа явуулах бөгөөд тойрог сольж ажиллахыг хориглоно” гэх заалтуудыг зөрчиж ажиллаж байсан гэвэл нэхэмжлэл үндэслэлгүй болох нь харагдана. Тэрээр Хан-Уул дүүргийн тойрогт л нотариатын үйл ажиллагаа явуулах үүрэгтэй этгээд байна. Иймд дээрхи үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.Тэрээр “Ө” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга гэх боловч огт ажил хийж байгаагүй байх бөгөөд байнга Америкийн нэгдсэн улс уруу яваад 6 cap болоод Монголдоо буцаж ирдэг гэсэн. Хэрэв Ж.Н АНУ-д 6 cap амьдраад Монголдоо ирдэг, тэрээр нотариатын үйл ажиллагааг тогтмол явуулдаггүй гэвэл түүний нэхэмжлэл үндэслэлгүй болох нь харагдана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид урьд нь 2*******21 оны 6 дугаар сарын *******8-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг бүрэн хэлэлцэж хэрэгт авагдсан баримтуудыг судалсан байгаа. Үүний дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүрэн дэмжиж оролцож байна.

Хариуцагч Ж.Нтэй 2*******11 онд байгуулсан түрээсийн гэрээгээр 4-************** тоот сууцны сарын төлбөрийг 7*******,********************* төгрөгөөр тооцох, хугацаандаа түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд *******,2 хувийн алданги төлөхөөр тохирсон. Уг гэрээг 2*******13 оны *******8 дугаар сарын *******1-ний өдөр сунгаж 2*******15 оны *******8 дугаар сарын *******8-ний өдөр хүртэл сунгасан. Энэ гэрээний дагуу түрээсийн төлбөр, алдангид нийтдээ 4,3*******5,********************* төгрөг нэхэмжилж байгаа.

2*******17 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээгээр түрээсийн төлбөрийг сарын 13*******,********************* төгрөгөөр тооцож 3 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа 2*******2******* оны *******1 дүгээр сарын *******9-ний өдөр дууссан. Уг гэрээний төлбөрт 7,14*******,********************* төгрөг нэхэмжилж байгаа юм. Ингээд нийтдээ 12,*******95,********************* төгрөгийг Ж.Нээс гаргуулахаар нэхэмжилж байгаа. Харин 2*******2******* оны 8 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ гэрээний хугацаа дууссанаас хойш хууль бусаар ашиглаж амьдраад байгаа учир хариуцагч Д.Үоос 5 сарын мөнгө 65*******,********************* төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрээгээ цуцалж, байраа чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаад байгаа.

Гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, чөлөөтэй байгуулсан гэж үзэж байгаа. Н өөрөө СӨХ-д хүсэлт гаргасны дагуу 4-************** тоотыг түрээслэсэн. Бид банкны хуулга болон хариуцагч талын гаргаж ирүүлсэн баримтаар тогтоогдож байгаа түрээсийн төлбөрийг хасч тооцсон байгаа. Дахиад хариуцагч нар өөрсдөө төлбөр төлсөн баримтаа гаргаад ирэх юм бол хасаад тооцоход бэлэн байна. Талууд өөрсдөө баримтаа цуглуулж бүрдүүлэх үүрэгтэй. Санхүүгийн баримтууд болон хөөн хэлэлцэх хугацааг шүүхээс шийдвэрлэх байх.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ж.Н нь Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч хийдэг. Дүүрэг сольж ажиллах боломжгүй, хориглосон байдаг. Монголын нотариатчын танхимаас дүүрэг сольж ажилуулахаар тогтоосон шийдвэр байхгүй. Өөрөө байнга Америк улс руу явдаг нь баримтаар тогтоогдож байгаа. Энэ хугацаанд өөрөө түрээсийн байраа зориулалтын дагуу ашиглаагүй, СӨХ-өөс шалтгаалсан зүйл байхгүй байгаа. 2*******13 оноос хойш эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Байраа өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй, нэхэмжлэл гаргаснаас хойш гэрээний хугацаа дуусчихаад байхад ашигласаар л байгаа. СӨХ-ийг хохиролгүй болгож түрээсийн төлбөрийг гаргуулж, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс 4-************** тоотыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

 Хариуцагч Д.Ү шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1  дүгээр хороолол 4 дүгээр орцны ************** тоот өрөөнд би амьдардаггүй. Тус ************** тоот байрны оршин суугч Ж.Н түрээсийн гэрээтэй өнөөг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд би эд хөрөнгийг харж хамгаалж байгаа билээ. Би түрээслэгч Ж.Нийг “Ө” Сууц өмчлөгчдийн холбооны захирал гэгч Б.Наранцацралтай уулзуулсан. Тухайн үед Б.Наранцацрал нь та түрээсэлдэг юм байна лээ. За ойлголоо гэж байсан юм, Иймд би хууль бусаар тус ************** тоотыг эзэмшин ашиглаж байгаа биш билээ. Д.Ү, А.О биднийг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1 дүгээр хороолол 2******* байр 4 орц ************** тоот байрнаас албадан нүүлгэж гаргуулахаар “Ө” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хэргийг 2*******2******* оны *******1 дүгээр сарын 15-ны өдөр түс шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд 184/Ш32*******2*******/**************972 тоот шүүгчийн захирамж гарч Сууц Өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Уг шүүхээс гарсан шүүгчийн захирамж өнөөг хүртэл хүчин төгөлдөр гэж үзэж байгаа түл шүүх "Ө " Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг шүүх хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Үын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад хариуцагч Д.Үын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б би дараах тайлбарыг гаргаж байна. 2*******2******* оны 3 дугаар сарын 2*******21 оны *******1 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөрийг Д.Ү нь төлөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хариуцагч Д.Ү гэрээний нэг тал биш, уг ************** тоотод амьдраад байгаа зүйл байхгүй. Нийн эд хөрөнгийг байхгүй үед нь харж хандаад орж гараад явж байгаа нь үнэн. Түүнээс уг ************** тоотод амьдраад орж гараад байгаа юм биш. Өмнө нь түрээслэгч Ж.Нийн эд хөрөнгийг СӨХ-ийн хүмүүс эвдэж устгасан учир харж хандаж түүгээр орж гарч байдаг юм. Түрээсийн төлбөрийг Д.Ү төлөх ёсгүй. 2*******11 оноос хойш нэхэмжлэл гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Н нь Сонгинохайрхан дүүргийн 15 хороо, 1 дүгээр хороолол, 2******* дугаар байрны 229 тоотод 37 жил тасралтгүй амьдарч байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, Иргэний хуулийн 148 дугаар зүйлд заасанчлан 2*******11 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Ө” СӨХ-нд бичиг хэрэг, канон, нотариатын үйл ажиллагаа явуулахаар хүсэлт гаргасныг СӨХ хүлээн авч 2*******11 оны 8 дугаар сарын *******1-ний өдөр Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх 17 дугаар гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан юм. Гэрээ ёсоор 4 дүгээр орцны ************** тоотыг түрээслэх байсан боловч Сууц өмчлөгчдийн холбоо өдөр тутмын үйл ажиллагаагаа ************** тоотод явуулж байсан ба өөр газар руу нүүнэ гэсээр 2*******13 оныг хүргэсэн юм.

Ингээд 2*******13 оны 8 дугаар сарын *******1-ний өдөр түрээсийн гэрээг дахин байгуулж, 2 жилээр гэрээг сунгасан боловч 2*******14 оны 3 дугаар сарын *******1-ний өдөр “Ө” Сууц өмчлөгчдийн холбооны хэсэг оршин суугчид буюу 45 гишүүн оролцсон хууль бус хурал болж, түүнээс сонгогдсон Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл болон түүнээс томилогдсон гүйцэтгэх захирал нар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 2******* дугаар байрны 4 дүгээр орцны ************** тоот өрөөнд СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг явуулна хэмээн Ж.Нийн тухайн үед ажиллуулж байсан бичиг хэрэг, каноны үйл ажиллагааг зогсоосон. Энэ талаар Ж.Н нь Удирдах зөвлөлийн гишүүнийхээ хувьд шүүхэд нэхэмжлэл гаргаж 2*******14 оны 1******* дугаар сарын 24-ний өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 4922 дугаар шийдвэрээр 2*******14 оны *******3 сарын *******1-ний өдөр хуралдсан “Ө” СӨХ-ны хурал, хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. Гэтэл хууль бус хурлаас сонгогдсон Удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүд нь ажлаа өгөхгүй явсаар байгаад 2*******16 онд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар ажлаа хүлээлгэн өгсөн байдаг юм. Тухайн үед Ж.Н түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй тул суллаж өгөхгүй гээд хэсэг үйл ажиллагаа явуулалгүй түгжсэн юм. Гэтэл түүнийг хөдөө орон нутагт ажлаар явсан хойгуур буюу 2*******15 оны *******3 дугаар сарын 26-ны өдөр СӨХ-ны ажилчид гэх хүмүүс ************** тоот өрөөний цоожийг эвдэн сольж, дотор байсан зарим эд зүйлсийг эвдэж гэмтээсэн юм. Энэ талаар Ж.Нийн эд хөрөнгийг харж үлдсэн түүний төрсөн дүү Ж.Бадамханд 2*******15 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, Хяналтын прокурор Ж.Энх-А 2*******15 оны 5  дугаар сарын *******4-ний өдрийн 971 тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гаргасан.

Ж.Н нь бичиг хэргийн үйл ажиллагаа явуулж байгаад 2*******14 оноос нотариатын үйл ажиллагаа явуулахаар Монголын нотариатчидын танхимд хүсэлтээ хүргүүлсэн ба дээрх хэсэг оршин суугчид болон СӨХ-ны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон. Энэ талаар СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Оюунтай уулзаж, хохирлоо барагдуулах хүсэлтээ илэрхийлэхэд эвийн журмаар шийдвэрлэе, танд учирсан хохирлыг түрээсийн төлбөр дээр чинь суутгая таниас мөнгө авахгүй гэдэг тохироонд хүрсэн юм. Ингээд тэрээр 2*******16 оны *******4 сараас бичиг хэрэг, нотариатын үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлж гэрээнүүдээ ч тухай бүр сунгуулаад явсан.

Гэтэл 2*******19 оны 6 дугаар сарын *******8-ны болон *******9 сарын 21-ний өдрүүдэд мөн л дээрх байдал дахин давтагдаж байна. СӨХ надаас түрээсийн төлбөрт 7,87*******,********************* төгрөг, алданги 3,935,********************* төгрөг, нийт 11,8*******5,********************* төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны түрээсийн гэрээний үүрэг зөрчсөнөөс надад учирсан хохирол болох 2*******14 оны *******3-р сарын *******1-ний өдрөөс 12-р сарын 31-ний өдөр хүртэл, 2*******15 он /бүхэлдээ/, 2*******16 оны *******1  дүгээр сарын *******2-ны өдрөөс *******4-р сарын *******1-ний хүртэлх хугацаанд олох байсан орлого 25-нд сарын 33,341,95******* /сарын дундаж орлогыг тооцохдоо 2*******16.*******4-2*******17.12 нийт 21 сарыг 13,376,773+14,63*******,46*******=28,**************7,233, 28,**************7,233/21=1,333,678/ төгрөгийг “Ө” СӨХ-оос нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ж.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г “Ө” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа:Нэхэмжлэгч нь 2*******2******* оны 3 дугаар сараас 2*******21 оны *******1 cap хүртэлх түрээсийн төлбөрт 1,3**************,********************* төгрөгийг нэхэмжилсэн байх ба хариуцагч нь 2*******2******* оны 1******* дугаар сарын 19-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул дээрх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ж.Н нь Сонгинохайрхан дүүргийн 15 хороо, 1 дүгээр хороолол, 2******* дугаар байрны 229 тоотод 37 жил тасралтгүй амьдарч байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “...дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно.”, Иргэний хуулийн 148 дугаар зүйлд заасанчлан 2*******11 оны *******7 сарын 27-ны өдрөөс СХД-ийн 15-р хороо 2******* дугаар байрны 4-р орцны ************** тоот өрөөг түрээсэлж, үйл ажиллагаа явуулах байсан боловч СӨХ-ны удаа дараагийн гэрээний үүргийн зөрчлөөс болж гэрээнүүдэд заагдсан хугацаанд түрээслэгчийн эрхийг эдэлж чадаагүй. Мөн энэ байдал дахин давтагдаж оршин суугч, түрээслэгчийн эрх ноцтойгоор зөрчигдсөн гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. 2*******11 оноос хойш түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн шинээр томилогдсон захирал гэх Наранцацрал 2*******2******* оны 9 сард томилогдсон учир үүнээс хойш нэхэмжлэл гаргах эрхтэй. Уг түрээсийн ************** тоотыг миний бие 2*******11 оноос хойш гэрээний дагуу бүрэн ашиглах боломж огт олдохгүй байгаа. Тухайн байрны оршин суугч, СӨХ-ны гишүүнийхээ хувьд дундын өмчлөлийн эд зүйлсийг ашиглах, эзэмших эрхтэй.

Д.Үод дамжуулан түрээслээгүй, ашиглуулаагүй. 2*******14 онд Оюун, Рагчаа нар дур мэдэн ************** тоот өрөөний хаалгыг онгойлгон орж эд хөрөнгө эвдэж гэмтээсэн тул арга буюу хөрөнгөө хамгаалж Д.Үыг харж хамгаалж байгаарай гэсэн юм.

2*******15 онд хууль бусаар хийсэн СӨХ-ний нийт гишүүдийн хурлын тогтоолыг шүүхээр хүчингүй болгуулсан байгаа. Өмнөх СӨХ-ийн удирдлага болох Б, Оюун нартай байгуулсан гэрээний дагуу 4-************** тоот өрөөг бүрэн ашиглаж чадаагүй. Тэгээд намайг хойш нь түрээсийн төлбөрөө гүйлгэж тооцоо хийхээр тохирсон баримт байгаа. Анхан шатны санхүүгийн бүх баримт бичиг Рагчаад байдаг. Рагчаагаас баримт гаргуулахаар СӨХ шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс баримт бичгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Санхүүгийн баримтгүйгээр түрээсийн төлбөрийг юугаар тодорхойлж нэхэмжлээд байгаа юм. Бас Ү бид 2-оос хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Гэрээнээс учирсан хохирол 33,341,95******* төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Анхнаасаа шинэ СӨХ-ийн дарга Наранцацрал учир байдлаа хэлээд надтай биечлэн уулзаад ярилцсан бол эвлэрлийн журмаар шийдвэрлэх боломжтой байхад шүүхэд хандсан учир манайх хохирлоо гаргуулахаар нэхэмжилсэн. Урьд нь СӨХ-ны удирдлага миний эзэмшиж, ашиглаж байсан 4-************** тоот өрөөнд орж ирж эд зүйлсийг маань эвдэж гэмтээсэн үйлдэлд нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлсэн. Прокурорын тогтоолоор надад хохирол учруулсан нь тогтоогдсон байгаа. Ийм учраас намайг өөрөө ************** тоотоо ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй гэж хэлж болохгүй. Монголын нотариатчдийн танхимд миний бие хүсэлт гаргаад түр хугацаагаар Сонгинохайрхан дүүрэгт сэлгэн ажиллуулж өгөөч гэсний дагуу шилжүүлсэн тушаал гаргасан. Би дур мэдэн өөрөө орлогоо тодорхойлохгүй. Танхимаас дундаж орлогыг тодорхойлж гаргаж ирүүлсэн байгаа. 2*******14 онд огт орлого ороогүй байгаа нь уг 4-************** тоотыг түрээсийн гэрээгээр ашиглах боломж олгоогүйтэй холбоотой. Нэхэмжлэгч миний сөрөг нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байгаа бол мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. 2*******14 онд хэсэг бүлэг хүмүүс СӨХ-ний дарга, удирдлагыг ажлаас халсан. Б өөрөө шүүхэд хандаад 2*******17 онд шүүхийн шийдвэрээр томилогдсон байдаг.  Миний бие тус СӨХ-ний нийт 365 оршин суугчид дотороо нэр хүндтэй, бас хүлээн зөвшөөрөгддөг, нэр хүнд муу хүн биш.

Энэ нэхэмжлэлийн Ө СӨХ-ний хяналтын зөвлөл акт тавьсан бол өөрөө шүүхэд хандах эрхтэй байтал гүйцэтгэх захирал гаргаж байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргаж байна. Актаар Нээс түрээсийн төлбөр авна гэсэн нэг ч тогтоосон зүйл байхгүй байгаа. Хяналтын зөвлөлийн гишүүн А, Б нараас яагаад ийм акт тавьсныг асууж гэрчийн мэдүүлэг авах ёстой. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн банкны хуулгад авагдаагүй түрээсийн төлбөр төлсөн баримт надад байгаа. Би мөн нярав байцаагчид бэлнээр мөнгө өгдөг байсан. Анхан шатны санхүүгийн баримт байхгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Өнөр 2*******” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Ү, Ж.Н нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 2******* дугаар байр 4-р орцны ************** тоот 2 өрөө байрыг чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний төлбөр, түүний алдангид нийт 13,1*******5,********************* төгрөг гаргуулж, орон сууцны зориулалтын бус байрны 28 тоот түрээсийн гэрээг цуцлаж, ************** тоотыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Ж.Н нь түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 33,341,95******* төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд тус тус гаргасан.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1******* дугаар зүйлд Удирдах зөвлөл, түүний эрх, үүргийг тодорхойлсон байх бөгөөд 1******* дугаар зүйлийн 1*******.1*******.8-д дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэх эрхтэй байна.

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд хяналтын зөвлөлийн эрх хэмжээг заасан байх бөгөөд 11.7-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, үрэгдүүлсэн, бусад хэлбэрээр хохирол учруулсан гэж хяналтын зөвлөл үзвэл хохирлыг арилгахыг шаардах, эсхүл эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрхийг Хяналтын зөвлөлд  олгожээ. Түүнчлэн дээрх хуулийн 12 дугаар зүйлд гүйцэтгэх захирал, түүний эрх үүргийг тодорхойлж өгсөн ба энэ зүйлийн 12.4.5-д дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах эрхийг СӨХ-ийн Гүйцэтгэх захиралд олгосон байна.

Ө Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ж.Н, Д.Ү нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 2******* дугаар байр 4-р орцны ************** тоот 2 өрөө байрыг чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний төлбөр, түүний алдангид нийт 13,1*******5,********************* төгрөг гаргуулж, орон сууцны зориулалтын бус байрны 28 тоот түрээсийн гэрээг цуцлаж, ************** тоотыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба Ө СӨХ-ны Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн хамтарсан 2*******19 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дугаартай тогтоол, 2*******2******* оны *******1 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай тогтоолуудаар гүйцэтгэх захирал Б.Наранцацралд Ө СӨХ-ийг шүүхэд төлөөлөх эрхийг олгосон байна. Иймд шүүх түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

            Ө СӨХ нь Ж.Нтэй 2*******11 оны 8 дугаар сарын *******1-ний өдөр  “Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ”-г байгуулан Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 2******* дугаар байр 4-р орцны ************** тоот орон сууцны зориулалтын бус байрыг канон, бичиг хэрэг, нотариатын үйлчилгээний зориулалтаар 2*******11 оны *******8 дугаар сарын *******1-ний өдрөөс 2*******13 оны *******8 дугаар сарын *******1-ний өдрийн хооронд буюу 3 жилийн хугацаатайгаар ашиглуулах, түрээслэгч сар бүрийн 25-3*******-ны дотор түрээсийн төлбөрт 7*******,********************* төгрөгийг төлөх, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд *******,2 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. Талууд гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн 2*******15 оны *******8 дугаар сарын *******1-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаагаар дээрх нөхцлөөр гэрээг сунгахаар харилцан тохиролцсон болох нь хэргийн 43-44-р тал 44-р талын арын гэрээний сунгалт гэх бичилтээр тус тус тогтоогдож байна.

 

Мөн талуудын хооронд 2*******17 оны 8 дугаар сарын 14-ны өдөр “Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ” №28 дугаартай гэрээг байгуулан дээрх 2******* дугаар байр 4-р орцны ************** тоот орон сууцны зориулалтын бус байрыг канон, бичиг хэрэг, нотариатын үйлчилгээний зориулалтаар 2*******17 оны *******8 дугаар сарын 14-ний өдрөөс 2*******2******* оны *******9 дүгээр сарын *******1-ний өдрийн хооронд буюу 3 жилийн хугацаатайгаар түрээсийн төлбөрт сар бүр 13*******,********************* төгрөгийг төлөх, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд *******,2 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Талууд дээрх 2 гэрээ байгуулагдсан болохыг хүлээн зөвшөөрч энэ талаар  маргадаггүй. Харин түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад гэрээнд заагдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулах болон зорилгоо биелүүлэхэд нь зориулж түрээсийн байрыг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлсэн эсэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг биелүүлсэн эсэх талаар маргаж, нэхэмжлэгч буюу түрээслэгч түрээсийн гэрээнд заагдсан төлбөрийг гаргуулахаар, хариуцагч Ж.Н гэрээнд  заагдсан зориулалтаар ашиглах боломж олгоогүйгээс учирсан хохирлоо тус тус гаргуулахаар нэхэмжлэл гарган маргаж байна.

 

Дээрх гэрээ болон талуудын тайлбараас дүгнэвэл талууд түрээсийн гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож, ашиглуулах эд хөрөнгийг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлсэн, одоогоор уг 2*******-р байрны 4-р орцны ************** тоот өрөө хариуцагч Ж.Н эзэмшиж ашиглаж байгаа талаар талууд маргахгүй байх тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2*******11 оны 8 дугаар сарын *******1-ний өдрийн  “Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ”-ний тухайд зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэхүү гэрээтэй холбогдох хэсгийн шаардлагыг харилцан эс зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргадаг.

Энэхүү 2*******11 онд байгуулагдсан гэрээний хугацаа 2*******15 оны *******8 дугаар сарын *******1-ний өдөр дууссан байна. Талуудын хувьд энэ үеэс эхлэн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа үйлчилж эхлэх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар уг шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан ба талууд гэрээний үүрэгт шаардлага гаргах хугацаа 2*******15 оны 8 дугаар сарын *******1-ний өдрөөс хойш 3 жилийн дотор шаардлага гаргах байжээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд талууд хуулинд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан 2*******11 оны 8 дугаар сарын *******1-ний өдрийн “Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ” гэрээний үүрэгт нэхэмжлэгч Ө СӨХ-ний түрээсийн төлбөр түүний алдангид нэхэмжилж буй 4,3*******5,********************* төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 2*******17 оны 8 дугаар сарын 14-ны өдөр “Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ” №28 дугаартай гэрээний үүрэгт нэхэмжилж буй 7,14*******,********************* төгрөгийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч Ж.Н нь энэхүү гэрээний дагуу 2*******17 оны *******8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 4-************** тоот орон сууцыг эзэмших эрхтэй байна. Ө СӨХ-ны нийт гишүүдийн хурал, хурлаас гарсан тогтоол болон СӨХ-ийн гүйцэтгэх удирдлагатай холбогдох маргаан тус байрны оршин суугчидын дунд байдаг, уг маргаан өнөөг хүртэл шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болохыг талууд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг. Энэхүү маргаан нь дундын өмчлөлийн эд зүйлсийг түрээсээр ашиглах, эзэмших гэрээний дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, Сууц өмчлөгчийн холбооны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг явуулах саад болохгүй юм. Мөн талууд энэхүү гэрээний дагуу 4-************** тоот өрөөг хариуцагч Ж.Нт эзэмшүүлсэн хугацааны талаар талууд маргадаг.

Хариуцагч Ж.Н нь уг орон сууцыг гэрээнд заагдсан чиглэлээр ашиглах боломж олгоогүй, Ө сууц өмчлөгчдийн холбоо өөрөө уг байранд байрлаж байсан учир гадаад руу явж байсан. Дээрх хугацааны үйл ажиллагаа явуулаагүй ч гэрээний дагуу төлбөрийг төлж байсан. Ашиглаагүй хугацаанд төлөгдсөн төлбөрийг хойш ухраан түрээсийн төлбөрийг төлснөөр нөхөн тооцон эзэмшүүлэхээр өмнөх СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Б, Ц.Оюун нартай ярьж тохироод төлбөрөө бэлнээр болон дансаар төлж байсан тайлбарыг гаргадаг.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон гэрч М.Б, гэрч Ц.Оюун нарын мэдүүлгээр Ө СӨХ нь 2*******14 оны 9 дүгээр сараас 2*******16 оны 9 дүгээр сар хүртэл 4-************** тоотод байрлан өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд гэрч М.Б нь 2*******16 оноос СӨХ-ийн гүйцэтгэх захиралаар томилогдон ажиллах хугацаандаа Ж.Нтэй дээрх 2*******17.*******8.14-ний өдрийн 28 дугаартай түрээсийн гэрээг  байгуулан, уг гэрээний сарын төлбөрийг 13*******,********************* төгрөгөөр тохиролцон өмнөх гэрээний дагуу ашиглаж чадаагүй хугацааны төлбөрийг энэхүү гэрээний төлбөрт нөхөн тооцохоор тохиролцсон нь тогтоогдож байна. Тухайлбал гэрч М.Бгийн мэдүүлэгт “...намайг 2*******16 оны 8 сард ажил авахад урьд нь байсан гээд ухрааж тооцно шүү гэж хэлж байсан. ...Ц.Оюун гэж хүн ухрааж тооцох талаар хэлсэн..., ...би хувийн тэмдэглэл хөтөлсөн байгаа, “таван хошуу” тавьсан нь төлсөн нь, “чө” гэсэн нь чөлөөлсөн хугацаа нь байгаа юм...” гэх мэдүүлэг болон гэрч Ц.Оюуны “...тухайн үед түрээсийн төлбөр дансаар орж ирдэг байсан. Ж.Н түрээсээ төлөхөө боль гэсэн боловч үл ойлголцол байсан болохоор дахиж харьцаагүй..., ...түрээсийн гэрээтэй байсныг би мэдээгүй ээ, зохицуулаарай гэж М.Бд хэлсэн...” гэх мэдүүлгүүдээр гэрээний талууд түрээсийн төлбөрөөс 2*******17 оны 4-12 сарын төлбөр, 2*******18 оны 1-6 сарын төлбөрийг тус тус нөхөн тооцож чөлөөлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх-ийн 222-23*******-р тал/  Иймд энэ хугацааны түрээсийн төлбөрийг төлөгдсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн хариуцагчаас гаргаж ирүүлсэн баримтаар 2*******18 оны *******8 дугаар сарын *******2-ны өдөр 5*******,********************* төгрөгийг хариуцагч Ж.Н төлсөн байна. Харин хариуцагч Ж.Н нь түрээсийн төлбөрийг 2*******18 оны *******8 дугаар сараас 2*******2******* оны *******9 дүгээр сар хүртэлх 26 сарын хугацаанд төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул түүнээс сар бүр 13*******,********************* төгрөгөөр тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд хариуцагч Ж.Нээс /26 сар х 13*******,********************* төгрөг/  нийт 26 сарын төлбөрт 3,38*******,********************* төгрөг гаргуулах нь зүйтэй байна. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөг хүртэл уг ************** тоот өрөөг ашиглаж өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа тул хариуцагч Ж.Нээс түрээсийн гэрээний төлбөрөөр тооцон 3 сарын хугацааны төлбөрт 39*******,********************* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.

 

Харин хариуцагч Д.Ү нь уг түрээсийн гэрээний оролцогч биш бөгөөд талууд хэн аль нь түүнийг 4-************** тоотыг Ж.Нийн хүсэлтээр түүний эд хөрөнгийг харж хандаж байгаа, уг байранд амьдраагүй гэх тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Д.Ү хариуцагч Ж.Н уг 4-************** тоот өрөөг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байгаа учир би төлбөр төлөхгүй, Ж.Нийг уг байрыг сулла гэх үед уг өрөөнөөс гарч чөлөөлөх боломжтой гэж тайлбар гаргадаг. Хариуцагч Ж.Нтэй байгуулсан гэрээний хугацаа дууссан байх тул хариуцагч Ж.Н, Д.Ү  нар нь уг 4-************** тоот өрөөг суллаж түрээслэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй тул хариуцагч нарыг ************** тоот өрөөнөөс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байна. Учир нь уг 2*******-р байрны 4-р орцны ************** тоот өрөө нь Ө СӨХ-ийн дундын эзэмшилд байдаг, уг хөрөнгө хэн нэгний өмчлөлд бүртгэгдээгүй болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрч маргадаггүй. Гэрээний хугацаа 2*******2******* оны 9 дүгээр сарын *******1-ний өдөр дууссан,  хариуцагч нар уг өрөөг сайн дураар чөлөөлж, түрээслэгчид хүлээлгэн өгөх үүргээ өнөөг хүртэл хугацаанд сайн дураараа биелүүлээгүй  байна.

 

Хариуцагч Ж.Нийн сөрөг нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ж.Н нь 2*******14 оны *******3 дугаар сарын *******1-ний өдрөөс 2*******14 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2*******15 оны 1-12 сар, 2*******16 оны *******1 дүгээр сарын *******2-ны өдрөөс 2*******16 оны *******4 дүгээр сарын *******1-ний өдөр хүртэл нийт 25 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 33,341,95******* төгрөгийг нэхэмжилсэн ба дундаж орлогыг Монголын Нотариатчдын танхимаас гаргаж ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн 2*******16 оны *******4 сараас 2*******17 оны 12 сар хүртэлх 21 сарын дундажаар тооцон сарын 1,333,678 гэж тодорхойлсон байна.

Дээрх хугацаанд нотариатыг үйл ажиллагаа эрхлээгүй, олох ёстой байсан орлогоо олоогүй тухай шалтгаан, үндэслэлээ нэхэмжлэгч Ө СӨХ нь түүнтэй байгуулсан гэрээний дагуу  4-************** тоот өрөөг ашиглах боломж олгоогүй, СӨХ өөрөө уг өрөөнд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байсан гэж тайлбарлаж байна. Хариуцагч Ж.Н сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа нотлох зорилгоор Монголын нотариатчдийн танхимаас 2*******2******* оны *******9 дүгээр сарын 22-ны өдрийн 563 тоот албан бичгийг шүүхэд ирүүлдэг. Уг тодорхойлолтод  “...Н нь 2*******14 онд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 2*******-р байрны ************** тоот хаягт нотариатын үйл ажиллагаа явуулахаар түрээсийн гэрээ байгуулан Танхимын Сахилгын зөвлөлд ирүүлж байсан боловч 2*******14-2*******16 оны 3 сар хүртэл хугацаанд санхүүгийн тайлан, үйлдэл, орлогын мэдээ ирүүлээгүй, нотариатын үйл ажиллагаа эрхлээгүй байна....” гэснээс үзвэл нотариатч Ж.Нийг түрээсийн гэрээг үндэслэн Сонгинохайрхан дүүрэгт түрээсийн гэрээний дагуу нотариатын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь тус танхимын Сахилгын зөвлөлд хүсэлтээ ирүүлж байсан гэх боловч уг хүсэлт хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой биш болжээ.

 

Мөн дээрх хугацаанд хариуцагч Ж.Нийг Америкийн нэгдсэн улс руу зорчсон байсан тул өөрөө гэрээний дагуу үйл ажиллагаагаа эрхлээгүй, Ж.Н нь Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч тул дүүрэг сэлгэж Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа эрхлэх боломжгүй СӨХ-ний буруутай үйлдээс орлого олоогүй гэж үзэх боломжгүй гэж нэхэмжлэгч тал  сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалздаг.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Монголын нотариатчдын танхимаас тус СӨХ-д хүргүүлсэн 2*******2******* оны 11 дүгээр сарын *******2-ны өдрийн 691 тоот албан бичиг /хх-ийн 6*******-р тал/-ийг ирүүлэн, мөн Хил хамгаалах Ерөнхий газраас хариуцагч Ж.Нийн дээрх хугацаанд хилээр орсон гарсан тухай лавлагааг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гарган, Хил хамгаалах Ерөнхий газраас 2*******21 оны *******6 дугаар сарын *******7-н өдөр  2-4в/2583 тоот албан бичгээр энэ талаарх лавлагааг ирүүлсэн байна. Уг лавлагаагаар хариуцагч Ж.Н нь 2*******14 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2*******16 оны *******4 дүгээр сарын *******1-ний өдрийн хооронд нийтдээ 12 сарын хугацаанд Монгол Улсын хилээр нэвтэрч тус улсад байгаагүй болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч талаас ирүүлсэн Монголын нотариатчдын танхимын 2*******2******* оны 11 дүгээр сарын *******2-ны өдрийн 691 тоот албан бичгээр Ж.Н нь Хан-Уул дүүргийн тойрогт нотариатын үйл ажиллагаа явуулж байсан, 2*******14 оны *******3 дугаар сарын *******1-ний өдрөөс 2*******16 оны *******4 дүгээр сарын *******1-ний өдрийн хооронд нотариатын үйл ажиллагаа эрхлээгүй байна гэсэн нь түүнийг 4-************** тоотод үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байсан болохыг нотолж чадахгүй юм.

Түүнчлэн хариуцагч Ж.Нийн сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого 33,341,95******* төгрөгийг нэхэмжлэхдээ түрээсийн гэрээний үүргээ Ө СӨХ хэрхэн зөрчсөн, уг үүргээ биелүүлэхийг түрээслүүлэгчээс хэрхэн шаардаж байсан талаарх нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 

 Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 3,77*******,********************* /3,38*******,*********************+39*******,*********************/ төгрөгийг хангаж, хариуцагч Ж.Н, Д.Ү нарыг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 2*******-р байрны 4-р орцны  ************** тоот өрөөнөөс албадан гаргаж, чөлөөлөн, нэхэмжлэлээс үлдэх 9,335,********************* төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2, 294 дүгээр зүйлийн 294.1.3, 232 дугаар зүйлийн 232.6, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Нээс 3,77*******,********************* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө СӨХ-д олгож, хариуцагч Ж.Н, Д.Ү нарыг Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 2******* дугаар байрны 4-р орцны ************** тоотоос албадан гаргаж, чөлөөлөн, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9,335,********************* төгрөгийн шаардлагыг, Ж.Нийн гэрээнээс учирсан хохиролд 33,341,95******* төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******1,15******* төгрөгийг, хариуцагч Ж.Нээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 324,6************** төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Нээс 18*******,57******* төгрөгийг, хариуцагч Д.Үоос 35,1************** төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө СӨХ-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                         

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.НЯМСҮРЭН