Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 145

 

   

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  шүүгч Л.Оюунчимэг,  шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Д.Эрдэнэчимэг

хохирогч Э.Цогбаяр

шүүгдэгч О.Ариунболд, түүний өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 9-нд Дархан хотод төрсөн, 18 настай, бүрэн бус дунд боловсролтой, зөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  эгч, хүргэн ах, түүний хүүхдийн хамт  Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 279 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:ТА99040912/ Боржигон овогт Оюунцэцэгийн Ариунболдод холбогдох 201626023046 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгч О.Ариунболд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Охь” зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа Э.Цогбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл болох архины шилээр толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч О.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 31-нд манай зочид буудалд Цогбаяр гэдэг хүн найзуудынхаа хамт байрлаж архи уусан. Цаг нь 12 цагт дууссан бөгөөд тооцоогоо хийлгүй өрөөнөөсөө гарч ирж паб-д сууж 15 цаг хүртэл үргэлжлүүлэн архи уусан. Ингээд тооцоогоо хийхийг шаардахад үргэлжлүүлээд өрөөндөө орьё гээд өрөөнөөсөө авч гарч ирсэн хувцасаа оруулж тавьчихаад эргээд паб-д буугаад ирсэн. Тэр үедээ найзуудтайгаа архидаад байсан. 17-18 цагийн орчимд 1 жүүс, пиво 5-6, хар чингис архийг 0,75 литрээр нь аваад пабд найз охины хамт уугаад дуусгалгүй найз охин нь яваад өгсөн. 30-40 минутын дараа найз охин нь 3 эмэгтэйтээ 4-үүл болж орж ирсэн. Энэ хооронд Цогбаярын найз гэх эрэгтэй ирсэн ба түүнтэйгээ муудалцаад ам мурийгаад байсан тул тэр эрэгтэй найз гэх хүн нь ганцааранг нь орхиод явсан. Тэгээд ганцаараа байж байхад нь найз охин 3 эмэгтэйтэй ирээд Цогбаярыг их согтуу, согтсон байгааг мэдээд өрөөнд нь оруулж өгөөч гэж гуйхаар нь өрөө лүү нь оруулсан. Цогбаярыг өрөөндөө ороод унтаж байх хойгуур нөгөө найз охин нь дагуулж ирсэн 3 Эмэгтэйтэйгээ ширээн дээр нь үлдсэн архины үлдэгдэлийг хувааж уучихаад тооцоог нь хий гэхэд Цогбаяр өөрөө хийнэ, бидэнд хамаагүй гэсэн утгатай зүйл хэлээд яваад өгсөн. Гэтэл шөнө 02-03 цагийн орчимд Цогбаяр өрөөнөөс гарч ирээд цүнхэн дотор байсан түрийвчээ, найз охиноо асуугаад байхаар нь тооцоогоо хий гэхэд надад мөнгө байхгүй гэсэн. За за тооцоо яах вэ надад 2 пиво өгчих гээд эхлээд гуйсан, 1 болчихсон, архи зарахгүй өдөр болчихлоо, манайх бүх юмаа хураасан гэж хэлэхэд уурлаад зандрангүй, дайрч давшлаад энүүгээр тэрүүгээр яваад эхлэхээр нь аргагүйдээд 4 шил пиво өгөөд явуулсан. Удалгүй 20-30 орчим минутын дараа Цогбаяр дахин өрөөнөөсөө бууж ирээд дахин архи пиво нэхсэн. Түрүүн нэхээд байхаар чинь 4- ийг өгсөн, одоо бол өгөх боломжгүй байна, бүх юмаа хаасан гэдгийг хэлээд тэр хүнийг гаргаад рестораны хаалгыг түгжээд бид нар цаад өрөө лүүгээ орж унтах гэтэл рестораны хаалга нүдээд эвдэж хагалах шахаад балбаад байсан. Бармен Түвшинжаргалыг хаалга эвдэх гээд нүдээд байхаар нь онгойлгоод өгтөл орж ирж бид нар луу элдэв үгээр дайрч доромжилж давшилсан. Хаалгаа яагаад түгжээд байгаа юм, аль түрүүн авсан юм чинь одоо дахиад авья гээд агсан тавиад уурлаад эхэлсэн. Чи одоо өрөөндөө орооч, аль түрүүнээс хойш гуйлаа, аргадлаа шүү дээ гэхэд чам шиг дүү нар зөндөө байгаа, миний өөдөөс юм хэлдэггүй юм, чамайг бол зодчихно шүү гээд надад 2 алхам хирийн зайд ирээд давшлахаар нь текэн дээр байсан архины хоосон шилээр толгой руу 1 удаа цохьсон юм гэв.

 

Хохирогч Э.Цогбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Би О.Ариунболдод зодуулснаас болж надад хөнгөн гэмтэл учирсан. Гэхдээ одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Ариунболд бид хоёр сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Ариунболдын хувийн байдалтай холбогдолтойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51/, ял шалгах хуудас /хх-ийн 39/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 40/, төрийн банкны депозит дансны хуулга /хх-ийн 64-66/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 67/ хувийн хэргийн хуулбар /хх-ийн 68-75/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 81/ иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 82/

 

гэрч О.Ариунцэцэг”...Миний дүү Ариунболд зан аашийн хувьд зөөлөн, хүний үгээр, тэр бүр зөрж гажаад байдаггүй, аль болох хүний эвийг олох гээд царайчлаад явдаг хүүхэд, хүнтэй ч хэрэлдэж муудаж, зодоон цохион хийж байсан удаагүй. Эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчин байхгүй ч сүүлийн үеэс зүрх нь өвдөөд, үе үе дүрс хийтэл уурладаг болоод байгаа. Ихэнхдээ надтай дүү нартайгаа хамт манайд байдаг байсан ч сүүлийн жил надаас тусдаа ээжийн ихэр дүүгийн хүүхэд Хонгорзул, Ганчимэг нартай байр түрээслэн амьдарч, биеэ дааж амьдрах гэж оролдсон юм. Биеэ дааж байна, надаас тусдаа байлаа гээд надаас харилцаа холбоогоо таслаагүй, байнга надтай холбоотой, миний хараа хяналтад байсан. Өөрөө ч тэгж буруу замаар орохоор буруу зүйлд уруу татахаар хүүхдүүдтэй нийлдэггүй, ангийнхаа гайгүй сайн хүүхдүүдтэй нийлдэг, тэд нарынх нь аав ээж нар ч бидний амьдрал ахуйг мэддэг учраас байнга л тусалж дэмждэг, орох байх газаргүй гэхэд ч гэр орноороо хонуулж байлгадаг. /хх-ийн 19/

 

гэрчээр анги удирдсан багш Д.Уранчимэг”...Би Ариунболдыг 113-р сургуульд сурч байхад нь хичээл орж байсан, төрсөн эгч, дүү 2-ынх нь                                                                                                                                                                                                                                   анги удирдсан багш байсан юм. Одоо ч бага дүү нь миний ангид сурч байна. Тиймээс эдгээр хүүхдүүдийг сайн мэднэ. О.Ариунболд нь эцэг эхээсээ 3-уул, 9-р анги хүртлээ манай сургуульд сурсан, сурч төгсөх хүртлээ их цайлган, сэтгэл зөвтэй, аливаа зүйлд огцом шийдвэр хааяа гаргачихдаг, ааш зангийн хувьд эвдрээгүй, хүнд дээрэлхүү ихэрхүү ханддаггүй нилээн амьдралд нухлагдаж гадуурхагдсан хүүхэд байсан юм. Учир нь эх эцгийн хайр халамж гэдгийг мэдрээгүй хүнд нөхцөлд өссөн хүүхэд, юманд их шударга, би тэгсэн, энэ ингэсэн гээд шууд хэлчихдэг юм. Би хэд хэдэн удаа гэрт нь очиж байсан, одоо тэр хашаа газраа эгчийг 10-р ангид сурч байхад нь зараад орох байх газаргүй болчихсон, түүнээс хойш хөлс түрээсийн байр, найз нөхдийнхээрээ л амьдарч ирсэн. Намайг гэрт нь яваад ороход идэх хоол байхгүй, түлэх түлээгүй л байж байдаг байсан. Ээж нь үе үе ажил хийдэг, уг нь ажилтай юм шиг байгаа ч олсон мөнгөөрөө архи уучихдаг, хөнгөмсөг маягаар амьдрах сонирхолтой болсон, хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй юм. Ариунболд эгч дээрээ байж байгаад өнгөрсөн жилээс эгч нь нөхөр хүүхэдтэй болоод хамт тэр бүр байгаад байх хэцүү болсон болохоор ажил хийж, биеэ даах гэж яваад ийм хэрэгт оров уу гэж бодож байна. Одоо эгч дээр нь дүү нь хамт байгаа ба эгч нь хадмынхаа барьж өгсөн гэрт, гэр хороололд байдаг юм. Дүү нарынхаа төлөө эгч Ариунцэцэг нь их анхаарал тавьдаг, байнга л яаж байна гэж асууж сураглаж байдаг юм. Ариунболдын хувьд болж бүтэхгүй хүүхдүүдтэй нийлдэггүй, одоо нийлж найзлаад байгаа хүүхдүүд нь их зөв, гайгүй боломжийн сайн хүүхдүүд байдаг ба тэд нартайгаа их дотно, Ариунболдынхоо амьдрал ахуйг сайн мэддэг учраас тэднийх нь эцэг эх нь дэмжиж туслаад байдаг юм. Ер нь иймэрхүү амьдралтай хүүхдүүдэд хүүхдүүд ч дээрэлхүү, ихэрхэнгүй харьцаад байдаг болохоор тэр нь үе үе буглаж байгаад тэсэрдэг, байцаалтад сууж болсон хэргийн талаар сонсож мэдэхэд хохирогчийн хувьд согтуу их элдвээр авирлаж, хүний тэвчээрийг барсан үйлдэл авир гаргаснаас болж ийм хэрэг гаргажээ гэж үзэж байна. Энэ байдлыг хууль хяналтын байгууллага ойлгож үзээч гэж хүсмээр байна. Ариунболдын хувьд зүгээр байсан хүнийг зодож цохих хүн биш. Өөрөө багаасаа хүнд хөтүүг туулсан, гомдол цөхрөл тээж явсан болохоор тэр хүний үйлдэл бас ийм байдал гаргахад нь тэсрэлт болжээ гэж багш хүний хувьд үзэж байна. Хэцүү амьдралаас арай гэж амьдралд хөл тавих гэж байхад улам цааш буруу зам руу түлхэлгүй арай энэрэнгүй хандаж өгөөч гэж гуйж байна /хх-ийн 24/

 

хохирогч Э.Цогбаяр”...2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Охь нэртэй буудалд байрлаж байгаад тухайн өдөр бага зэргийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир дотор муухай оргиод доошоо буухад доор ресторан байсан ба тухайн ресторанд 2 эмэгтэй, 1 эрэгтэй тойрч суугаад архи ууж байсан тэгэхээр нь тэд нарт хандан миний дотор муухай оргиод байна надад 2 шил пиво өгчих гэж хэлсэн тэгтэл тэнд байсан туранхай залуу чи муу бид нарыг дээрэлхээд байгаа юмуу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд хандан ахын дүү чам шиг дүү надад олон байгаа гэж хэлсэн тэгсэн гэнэт миний нүд харанхуйлаад хэсэг ухаан алдсан байсан. Ариунболд гэх залуу толгойн тус газарт нэг удаа цохисон. /хх-ийн 15-16/

гэрчээр Д.Баасанжаргал”...би Охь зочид буудалд зохион байгуулагчаар ажиллаж байсан юм. 24 цагаар ээлжтэй  ажилладаг ба хохирогч Цогбаяр нь өмнөх өдөр манай буудалд байрлаж хоносон гээд паб-д суучихсан архи пиво аваад ганцаараа уугаад байсан юм. Найз охиноо хүлээж байна гээд миний утсыг гуйж яриад байсан юм. Нилээн орой 20 цагийн орчимд найз охин нь ирсэн ба найз охин нь ирчихээд хэсэг гарч яваад эргээд ирэхдээ 2 эмэгтэйн хамт 3-уул ирсэн. Ингэхдээ тэд архи нэмж авсан ба түүнийгээ уугаад Цогбаяр бүр тасраад унасан найз охин нь өрөө лүү нь Түвшинжаргалтай хамт өргөж оруулаад гаднаас нь цоожлоод гараад ирсэн. Эхлээд Цогбаяр өөрөө тооцоогоо хийгээд байсан ч сүүлдээ мөнгө нь дуусаад тооцоогоо хийгээгүй, мөн өрөөнийх нь тооцоотой нийлээд 140.000-150.000 төгрөг болсон юм. Найз охин нь өрөөнд нь хонуулаад өглөө ирээд тооцоогоо хийгээд авья гээд яваад өгсөн юм. Намайг ээлж авснаас хойш нэг пиво уугаад дуусахаараа дахиад нэгийг гээд авч уугаад байсан юм. Гэтэл шөнө 02 цагийн орчимд бид нарыг ажлаа хийгээд байж байтал Цогбаяр өрөөнөөсөө доошоо бууж ирээд пиво нэхээд байсан. 24 цаг өнгөрөөд шөнийн 01 болсон байсан тул архи, пиво зарахгүй, өмнөх тооцоогоо хийгээгүй гээд өгөхгүйг хичээсэн ч нэхээд, шалаад, гаргаад рестораны хаалга түгжсэн ч эвдэх гээд нүдээд байхаар нь 2 шил пиво өгсөн ч түүнийгээ ууж дуусаад дахиад хүрч ирээд пиво нэхээд эхэлсэн. Гаргаад хаалгаа түгжчихээр нь хаалга нүдээд, цохиод шилэн хаалгыг нь хагалчих гээд байхаар нь онгойлгоод оруулж ирсэн. Аргалаад явуулах гэж зөндөө удаан хугацаагаар гуйж, аргадаад хэлсэн ч ямар ч нэмэр болоогүй. Цогбаяр тэр үед нилээн согтолттой байсан. Тухайн үед Түвшинжаргал, Ариунболд бид 3-аас өөр хүн байгаагүй ба жоохон эрэгтэй хүүхэд, 2 эмэгтэй хүн байгааг Цогбаяр мэдээд согтуурхаад дээрэлхээд элэг бариад архи пиво нэхээд аваад уучихна гэсэн бодолтой агсараад байсан. Түүнийг ийм авир гаргаад бүр арга бараад байхаар нь Ариунболд гэнэт уурлаад архины шилээр түүний толгой руу цохьчихсон. Цогбаярын толгой нь хагараад цус гарсан. Ингэхээр нь өрөө лүү оруулж угааж цэвэрлэж өгөөд унтуулсан. Маргааш нь Цогбаяр тооцоогоо хийлгүй явсан ба түүний мөнгийг би хариуцан төлсөн юм. /хх-ийн 22/

 

насанд хүрээгүй шүүгдэгч О.Ариунболд”...2016 оны 10 дугаар сарын 31-нд манай зочид буудалд Цогбаяр гэдэг хүн найзуудынхаа хамт байрлаж архи ууж согтуурсан  юм. Өрөөнийх нь цаг 12 цагт дууссан тул гаргахад тооцоогоо хийлгүй өрөөнөөсөө гарч ирж паб-д сууж 15 цаг хүртэл үргэлжлүүлэн архи уусан. Ингээд тооцоогоо хийхийг шаардахад үргэлжлүүлээд өрөөндөө орьё гээд өрөөнөөсөө авч гарч ирсэн хувцсаа оруулж тавьчихаад эргээд паб-д буугаад ирсэн. Тэр үедээ 2-3 найзуудтайгаа архидаад байсан. 17-18 цагийн орчимд 1 жүүс, пиво 5-6, хар чингис архийг 0,75 литрээр нь аваад пабад найз охины хамт уугаад дуусгалгүй найз охин нь яваад өгсөн. 30-40 минутын дараа найз охин нь 3 эмэгтэйгийн хамт  4-үүл болж орж ирсэн. Энэ хооронд Цогбаярын найз гэх эрэгтэй ирсэн ба түүнтэйгээ муудалцаад ам мурийгаад байсан тул тэр эрэгтэй найз гэх хүн нь ганцааранг нь орхиод явсан. Тэгээд ганцаараа байж байхад нь найз охин 3 эмэгтэйтэй ирээд Цогбаярыг их согтуу, согтсон байгааг мэдээд өрөөнд нь оруулж өгөөч гэж гуйхаар нь өрөө лүү нь оруулсан. Цогбаярыг өрөөндөө ороод унтаж байх хойгуур нөгөө найз охин нь дагуулж ирсэн 3 эмэгтэйтэйгээ ширээн дээр нь үлдсэн архины үлдэгдэлийг хувааж уучихаад тооцоог нь хий гэхэд Цогбаяр өөрөө хийнэ, бидэнд хамаагүй гэсэн утгатай зүйл хэлээд яваад өгсөн. Гэтэл шөнө 02-03 цагийн орчимд Цогбаяр өрөөнөөс гарч ирээд цүнхэн дотор байсан түрийвчээ, найз охиноо асуугаад байхаар нь тооцоогоо хий гэхэд надад мөнгө байхгүй гэсэн. За за тооцоо яах вэ надад 2 пиво өгчих гээд эхлээд гуйсан, 1 болчихсон, архи зарахгүй өдөр болчихлоо, манайх бүх юмаа хураасан гэж хэлэхэд уурлаад зандрангуй, дайрч давшлаад энүүгээр тэрүүгээр яваад эхлэхээр нь аргагүйдээд 4 шил пиво өгөөд явуулсан. Удалгүй 20-30 орчим минутын дараа Цогбаяр дахин өрөөнөөсөө бууж ирээд дахин архи пиво нэхсэн. Түрүүн нэхээд байхаар чинь 4-ийг өгсөн, одоо бол өгөх боломжгүй байна, бүх юмаа хаасан гэдгийг хэлээд тэр хүнийг гаргаад рестораны хаалгыг түгжээд бид нар цаад өрөө лүүгээ орж унтах гэтэл рестораны хаалга нүдээд эвдэж хагалах шахаад балбаад байсан. Бармен Түвшинжаргалыг хаалга эвдэх гээд нүдээд байхаар нь онгойлгоод өгтөл орж ирж бид нар луу элдэв үгээр дайрч доромжилж давшилсан. Хаалгаа яагаад түгжээд байгаа юм, аль түрүүн авсан юм чинь одоо дахиад авья гээд агсан тавиад уурлаад эхэлсэн. Чи одоо өрөөндөө орооч, аль түрүүнээс хойш гуйлаа, аргадлаа шүү дээ гэхэд чам шиг дүү нар зөндөө байгаа, миний өөдөөс юм хэлдэггүй юм, чамайг бол зодчихно шүү гээд надад 2 алхам хирийн зайд ирээд давшлахаар нь текэн дээр байсан архины хоосон шилээр толгой руу 1 удаа цохьсон юм. Тэр үед нь хаагаад караокений өрөөг цэвэрлээд хогийг нь гаргаж хаяхаар тавьсан байсан ба тэндээс гарсан хоосон архины шилийг текэн дээр тавьсан байсан юм.

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 16165 дугаартай: Э.Цогбаярын биед тархи доргилт, тархины дагзны хэсгийн няцрал, зүүн зулайд няцарсан шарх, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 27/ болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Ариунболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, танхайрах явцдаа Э.Цогбаярын толгойн тус газарт нь архины шилээр цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хохирогч Э.Цогбаяр 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх “Охь” зочид буудалд орж өрөө авч үйлчлүүлэхдээ архидан согтуурч тухайн өдрийн шөнө буюу 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл удаа дараа нэхэж, улмаар зохисгүй үйлдэл гаргахад нь тус буудалд  ресепшинээр ажиллаж байсан О.Ариунболд архины шилээр Э.Цогбаярын толгойн тус газарт цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ байдал нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдэж, шүүх шинжлэн судалсан

 

гэрч Д.Баасанжаргалын ”...Тухайн үед Түвшинжаргал, Ариунболд бид 3-аас өөр хүн байгаагүй ба жоохон эрэгтэй хүүхэд, 2 эмэгтэй хүн байгааг Цогбаяр мэдээд согтуурхаад дээрэлхээд элэг бариад архи пиво нэхээд аваад уучихна гэсэн бодолтой агсараад байсан. Түүнийг ийм авир гаргаад бүр арга бараад байхаар нь Ариунболд гэнэт уурлаад архины шилээр түүний толгой руу цохьчихсон...”/хх-ийн 22/

насанд хүрээгүй шүүгдэгч О.Ариунболдын”...хаалга эвдэх гээд нүдээд байхаар нь онгойлгоод өгтөл орж ирж бид нар луу элдэв үгээр дайрч доромжилж давшилсан. Хаалгаа яагаад түгжээд байгаа юм, аль түрүүн авсан юм чинь одоо дахиад авья гээд агсан тавиад уурлаад эхэлсэн...чам шиг дүү нар зөндөө байгаа, миний өөдөөс юм хэлдэггүй юм, чамайг бол зодчихно шүү гээд надад 2 алхам хирийн зайд ирээд давшлахаар нь текэн дээр байсан архины хоосон шилээр толгой руу 1 удаа цохьсон юм.../хх-ийн 35/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон  

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 16165 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Танхайн сэдэлт нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдаж ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүргүй догшин зан авир бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдэхийг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Ариунболдын үйлдсэн энэ гэмт хэрэг нь сэдэлтийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийг үйлдээгүй, харин хохирогчийн буруутай үйлдлээс хувийн таарамжгүй харьцаа үүсч тодорхой сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас О.Ариунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж,  шүүгдэгч О.Ариунболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Цогбаяр...”шүүгдэгч О.Ариунболдод гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид эвлэрсэн, биеийн байдал зүгээр хэвийн болсон” гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас түүнд учирсан гэм хор арилсан гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч О.Ариунболд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.