Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 101/2020/02070/И

 

2021 о 04 с 08ө

Дугаар 101/ШШ2021/01131

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******,,,,антөгс /РД:ТЕ81032814/,

Хариуцагч:*******, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 43 байр, 3 тоотод оршин суух, Гомбо овогтой Гансүрэн /РД:ЧК87121074/ нарт холбогдох,

139,200,000 төгрөг гаргуулах, худалдагч Г.Гансүрэнгийн төлөөлөгч Б.Жавхлантөгс, худалдан авагч Ч.Анхбаяр нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж, О.Даваажаргал, хариуцагч Б.Жавхлантөгсийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч Г.Гансүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Алтан зоос капитал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Жавхлантөгс нь 2018 оны 09 сарын 14-ний өдөр ЗГ2018/037 тоот зээлийн гэрээ БГ/037 тоот барьцааны гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2019 оны 03 сарын 14-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Хаан банкны Б.Жавхлантөгсийн 5007413391 тоот дансанд шилжүүлэн авсан. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зарж нотариатаар батлуулсан. Зээлийн хугацаа дууссан боловч 2018 оны 10 сарын 14-нээс хойш зээлдэгч Б.Жавхлантөгс нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. 2019.09.18 өдөр 1/54 тоот мэдэгдэх хуудас Б.Жавхлантөгсөд хүргэн өгсөн. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож 10,000,000 алданги, үндсэн зээл 80,000,000 төгрөг, түүний хүү болох, 30,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөгийг ******* гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.1-т зээлийн гэрээний хугацааг 6 сараар тогтоож, хугацаа хэтрүүлсний алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. Гэрээнд заасан зээл төлөх хугацаа өнгөрсөн боловч талууд гэрээний хугацааг сунгаагүй байна. Тиймээс үндсэн нэхэмжлэлд тооцож оруулаагүй зөрүү 19,200,000 төгрөгөөр буюу Үндсэн зээлийн төлбөрт 80,000,000 төгрөг, зээлийн гэрээний хүү 19,200,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг /Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 80 сая төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтын хүрээнд тооцов./ тус тус болохоор тооцоолсон тул нийт 139,200,000 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү.

2. 2018 оны 09 сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээг байгуулах үед Алтан зоос капитал ХХК тухайн зээлийг эргүүлэн төлөх баталгааг хариуцагч ******* шаардсаны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд иргэн Г.Гансүрэнгийн өмчлөлд бүртгэгдсэн, Ү-2204093857 улсын бүртгэлийн дугаартай, БЗД-ийн 20-р хороо, Хар усан тохой гудамж 13221, 113/9 тоотод байрлах, 390 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалах санал гаргасны дагуу 2018 оны 09 сарын 14-ний өдрийн БГ/037 тоот үл хөдлөх хөрөнгө барьцаалах, барьцааны гэрээ байгуулсан ба улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Харин Б.Жавхлантөгсийн санаачилгаар 2018 оны 09 сарын 14-ний өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд байлгах, бусдад шилжүүлүүлэхгүй байх зорилгоор Алтан зоос капитал ХХК-ийн менежер Ч.Анхбаярт Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 10 сая төгрөгөөр үнэлж, үндсэн зээлийн гэрээний төлбөр төлөгдөж дуусах хүртэлх хугацаанд шилжүүлсэн байдаг. 2018 оны 09 сарын 17-ны өдрийн Г.Гансүрэнгийн төлөөлөгч Б.Жавхлантөгс, худалдан авагч Ч.Анхбаяр нарын хооронд байгуулсан Худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн хэлцэл байна. Тиймээс уг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу нэхэмжлэгч талд түр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангах хууль зүйн боломжгүй болно. Мөн барьцаалсан гэх үл өдлөх эд хөрөнгө нь хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 3362 тоот дүгнэлтээр улсын бүртгэлийн Ү-2204026629 дугаартай бүртгэлтэй давхцуулж, нэг үл хөдлөх эд хөрөнгөд 2 удаа гэрчилгээ олгосон зөрчилтэй байгааг тогтоосноос харж болно. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс давхардуулан гэрчилгээ гаргасан этгээдүүдэд хамаатуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тухай баримт зэрэг үйл баримтаас харахад Б.Жавхлантөгс нь эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг барьцаалах үйлдэл хийж зээлдүүлэгч талд шилжүүлсэн болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 09 сарын 14-ний өдрийн БГ/037 тоот Үл хөдлөх хөрөнгө барьцаалах, барьцааны гэрээ-г Улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр барьцааны үүргийг хангуулах шаардлагыг хангаагүй байх ба Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэх тул хүчин төгөлдөр бус тэрхүү гэрээгээр зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Тиймээс барьцаалах үйлдлийг халхавчлах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн гэрээ болох тогтоогдож байх тул Г.Гансүрэнгийн төлөөлөгч Б.Жавхлантөгс, худалдан авагч Ч.Анхбаяр нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 17-ны өдрийн Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Жавхлантөгс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Жавхлантөгс нь Алтан зоос капитал ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ2018/037 тоот зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөг зээлж, тус |өдөр БГ/037 тоот барьцааны гэрээ байгуулсан. Миний бие зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй тул 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн БГ/037 тоот барьцааны гэрээний зүйл болох хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцуулан Алтан зоос капитал ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, өр төлбөргүй болсон байдаг. Иймд миний бие Б.Жавхлантөгс нь зээлийн төлбөрийг барьцааны зүйлээр төлж барагдуулан өр төлбөргүй болсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Гансүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр. Зээлийн төлбөрт тооцон орон сууцыг өгсөн гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Алтан зоос капитал ХХК хариуцагч Б.Жавхлантөгсөд холбогдуулан зээлд 80,000,000 төгрөг, хүүд 30,000,000 төгрөг, алдангид 10,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран хариуцагчаар Г.Гансүрэнг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлд 80,000,000 төгрөг, хүүд 19,200,000 төгрөг, алдангид 40,000,000 төгрөг, нийт 139,200,000 төгрөгийг ******* гаргуулах, худалдагч Г.Гансүрэнгийн төлөөлөгч Б.Жавхлантөгс, худалдан авагч Ч.Анхбаяр нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Г.Гансүрэнд холбогдуулж гаргажээ.

Хариуцагч тал зээлийн төлбөрт амины орон сууцыг өгч үүргийг дуусгасан, худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Алтан зоос капитал ХХК болон иргэн Б.Жавхлантөгс нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, 80,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор зээлсэн болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна.

Алтан зоос капитал ХХК барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн харилцаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан зохицуулалтад хамаарна.

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа нь зээлдэгчээс хөрөнгийг барьцаалж зээл олгох, зээлийн хүүг харилцан тогтоох, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцааж төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийг хангуулах шинжтэй байхаар хуульчилжээ.

Зээлдүүлэгч Алтан зоос капитал ХХК зээлдэгч Б.Жавхлантөгстэй байгуулсан зээлийн гэрээнд барьцааны аргыг буюу Б.Жавхлантөгсийн эзэмшлийн хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах барьцааны гэрээг бичгээр байгуулсан боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба үүрэг гүйцэтгүүлэгч буюу Алтан зоос капитал ХХК хуулийн эдгээр заалтуудын дагуу шаардах эрхтэй байна.

 

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс Ү-2204093857 дугаарт бүртгэлтэй амины орон сууцны гэрчилгээг давхардуулан гаргаж, бусдыг залилсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 27м-1б /7796 тоот албан бичгээр тогтоогдож байх боловч уг эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө Алтан зоос капитал ХХК болон Б.Жавхлантөгс нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Б.Жавхлантөгс Ч.Анхбаяр нарын хооронд байгуулагдсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй гэх нөхцөл байдал өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн хүсэлтээр тогтоогдохгүй, энэ талаарх нотлох баримтыг өгөөгүй.

Зээлийн гэрээний дагуу Алтан зоос капитал ХХК 80,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлж өгөөгүй, эхний сарын хүү болох 3,200,000 төгрөгийг суутган авч, 76,800,000 төгрөгийг Б.Жавхлантөгсийн Хаан банкны 5007413391 тоот данс уруу шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эхний сарын хүү 3,200,000 төгрөгийг суутгаж, 76,800,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар, зээлийн гэрээний 6.9-д 5007413391 дансаар 80 сая төгрөг авсан гэх Б.Жавхлантөгсийн гарын үсэг, Алтан зоос капитал ХХК-ийн зээл олгосон мөнгөн дүнгийн жагсаалт, хариуцагч Б.Жавхлантөгсийн 80 сая төгрөгийг зээлж, барьцааны гэрээ байгуулсан, Миний бие төлбөрөө төлж барагдуулаагүй тул барьцааны зүйл болох хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцуулан өр төлбөргүй болсон гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Өмгөөлөгч Ш.Базаррагчаа 80 сая төгрөгийг аваагүй гэх боловч тайлбараа баримтаар нотлоогүй, Б.Жавхлантөгсийн Хаан банкны 5007413391 тоот дансны хуулгыг гаргаж өгөөгүй, түүний тайлбар хариуцагч Б.Жавхлантөгсийн 80 сая төгрөгийг зээлж, барьцааны гэрээ байгуулсан, Миний бие төлбөрөө төлж барагдуулаагүй тул барьцааны зүйл болох хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцуулан өр төлбөргүй болсон гэх тайлбараар няцаагдаж байна.

 

Зээлдэгч Б.Жавхлантөгс зээлийн гэрээний хугацаанд мөнгө төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Гэрээний хугацаа 2019 оны 3 сарын 14-ний өдөр дуусахад зээлдэгч үндсэн зээлд 80,000,000 төгрөг, 6 сарын хүүд 19,200,000 төгрөг, нийт 99,200,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

Алдангийг гэрээний хугацаа дууссан 2019 оны 3 сарын 15-наас нэхэмжлэл гаргасан 2020 оны 5 дугаар сарын 4-нийг хүртэл бодоход 166,000,000 төгрөг /80,000,000 төгрөг *0.5 хувь*415 хоног/ болж байна.

 

Нэхэмжлэгч талын үндсэн зээлээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн шаардсан гэх шаардлагад нийцүүлэн үндсэн зээл 76,800,000 төгрөгийн 50 хувиар тооцоход 38,400,000 төгрөгийг хариуцагч Б.Жавхлантөгс төлөх үүрэгтэй байна.

Харин дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус гэх цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улс даяар 3-4 удаа хөл хорио тогтоосон нийтэд илэрхий үйл баримтыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг 50 хувиар багасгаж, 19,200,000 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэг болон хэргийн нөхцөл байдалд нийцнэ гэж үзлээ.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасны дагуу Алтан зоос капитал ХХК-ийн гаргасан худалдагч Г.Гансүрэнгийн төлөөлөгч Б.Жавхлантөгс, худалдан авагч Ч.Анхбаяр нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэх үндэслэлтэй.

Ү-2204093857 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20-р хороо Хар усан тохой гудамж /13221/ 113/9 тоот амины орон сууцны анхны өмчлөгчөөр Ч.Өнөртүвшин 2018.03.01-нд бүртгүүлсэн, Ч.Өнөртүвшин Г.Гансүрэн нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний дагуу 2018 оны 03 сарын 30-ны өдөр Г.Гансүрэнгийн өмчлөлд шилжсэн, уг амины орон сууцны 000651272 дугаартай гэрчилгээг гээгдүүлсэн үндэслэлээр Г.Гансүрэнд 2018.07.04-нд 000667717 дугаартай гэрчилгээ олгосон, худалдагч Г.Гансүрэнгийн төлөөлөгч Б.Жавхлантөгс, худалдан авагч Ч.Анхбаяр нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 2018.09.17-ны өдөр Ч.Анхбаярын өмчлөлд шилжсэн болох нь******* дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 8 сарын 24-ний өдрийн 8/1718 тоот албан бичиг, хавсарган ирүүлсэн холбогдох баримтууд, 000667717 дугаартай гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 сарын 24-ний өдрийн А/96 тоот тушаал /4 дэх хэсэг/ зэргээр тогтоогдож байна.

Иргэн Г.Батчулууны гаргасан гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 20-р хороо Хар усан тохой /13130/ гудамжинд байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийг хянасан улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч дүгнэлт гарган, Баянзүрх дүүргийн 20-р хороо Хар усан тохой гудамж /13221/ 113/9 тоот амины орон сууцыг Ү-2204026629, Ү-2204093857 дугаарт тус тус давхардуулж бүртгэсэн үндэслэлээр бүртгэлийг түдгэлзүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 6 сарын 26-ны өдрийн 3362 дугаартай дүгнэлт, түүний хавсралтаар тогтоогдож байна.

2018.08.25-ны өдөр Г.Гансүрэнгээс Б.Жавхлантөгсөд Ү-2204093857 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20-р хороо Хар усан тохой гудамж /13221/ 113/9 тоот амины орон сууцыг барьцаалах, худалдах... зэрэг эрхийг олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосны дагуу худалдагч Г.Гансүрэнг төлөөлж Б.Жавхлантөгс, худалдан авагч Ч.Анхбаярт 2018 оны 09 сарын 17-ны өдөр Ү-2204093857 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20-р хороо Хар усан тохой гудамж /13221/ 113/9 тоот амины орон сууцыг 10,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь итгэмжлэл, 2018.09.17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

 

Худалдагч Г.Гансүрэнгийн төлөөлөгч Б.Жавхлантөгс амины орон сууцыг 10,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Алтан зоос капитал ХХК-ийн ажилтан Ч.Анхбаяр уг амины орон сууцыг худалдан авах хүсэл зориггүй, хэн аль нь Алтанзоос капитал ХХК-иас олгосон 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулах, барьцаалах хүсэл зоригтой байсан, худалдан авагч 10,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 9 сарын 14-ний өдрийн БГ/037 дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалах, барьцааны гэрээ, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан эрх, үүргийг хүлээх хүсэл зорилгогүйгээр гэрээ байгуулсныг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Худалдагч Г.Гансүрэнгийн төлөөлөгч Б.Жавхлантөгс, худалдан авагч Алтан зоос капитал ХХК-ийн ажилтан Ч.Анхбаяр нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн тул хариуцагч Б.Жавхлантөгсийн зээлийн гэрээний үүрэгт амины орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн өгч, үүрэг дуусгавар болсон гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

2018 оны 09 сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Алтан зоос капитал ХХК болон Ч.Анхбаяр нараас 10,000,000 төгрөгийг худалдагч Г.Гансүрэн, төлөөлөгч Б.Жавхлантөгс нарт төлсөн нь баримтаар тогтоогдоогүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэсний дагуу гэрээний талууд хэн алинаасаа энэ хэрэгт шаардлага гараагүй.

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон ба 2018 оны 09 сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг барьцааны гэрээг халхавчлах зорилгоор буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсанаас дүгнэж, хариуцагч ******* зээлд 76,800,000 төгрөг, хүүд 18,432,000 төгрөг, алдангид 19,200,000 төгрөг, нийт 114,432,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Алтан зоос капитал ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24,768,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, худалдагч Г.Гансүрэнгийн төлөөлөгч Б.Жавхлантөгс, худалдан авагч Ч.Анхбаяр нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэн хүчин төгөлдөр бусад тооцохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар Б.Жавхлантөгсийн тайлбарыг сонсох ёстой, Б.Жавхлантөгс зээл авснаа зөвшөөрсөн байхад өмгөөлөгч нь огт аваагүй гэж байгаа учир мөнгө шилжүүлсэн дансны хуулгыг гаргаж өгье, шүүхэд гаргаж өгөөгүй баримтыг үндэслэж шийдвэр гарвал процессийн алдаа гарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хурлыг хойшлуулах тухай тайлбарыг өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтийн үед гаргаж байна.

Хэргийн 40-р хуудсанд авагдсан хариуцагчийн тайлбарт Б.Жавхлантөгс гарын үсгээ зурсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол анхан шатны шүүх хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн хугацаанд хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2020 оны 5 сарын 4-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш өнөөдрийг хүртэл 330 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нэхэмжлэгч талд хууль зүйн туслалцааг үзүүлж эхэлсэн 2020 оны 11 сарын 10-ны өдрөөс хойш 150 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул талуудад эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх хангалттай хугацаа байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн үйл баримтыг дээр дурдсанаар тогтоогдсон гэж дүгнэсэн ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын уг тайлбарыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх үндэслэлгүй.

Хариуцагч Б.Жавхлантөгсөд шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирдэггүй, талууд заавал оролцуулах талаар санал гаргаагүйг үндэслэн хариуцагч Б.Жавхлантөгсийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 57 дугаар зүйлийн 57.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* 114,432,000 /нэг зуун арван дөрвөн сая дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Алтан зоос капитал ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24,768,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, худалдагч Г.Гансүрэнгийн төлөөлөгч Б.Жавхлантөгс, худалдан авагч Ч.Анхбаяр нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 17-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,186,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 730,110 төгрөгийг, хариуцагч Г.Гансүрэнгээс 174,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Алтан зоос капитал ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2020/20095 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ