Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/00830

 

 

 

 

2021 о 03 с 15ө

Дугаар 101/ШШ2021/00830

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,*******,*******,*******, суух, Дамдиндоржийн Батгэрэл /РД:ЦА62090501/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,*******,*******,*******, суух, Баттогтохын Мөнхсүх /РД: ЦА86102909/ нарт холбогдох

7,038,670 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбо, хариуцагч Б.Мөнхсүх, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Нацагдорж, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нарангэрэл миний танил Батгэрэл над дээр ирж мөнгөө өсгөх сайхан боломж байна чи мөнгө байна уу чиний мөнгийг өсгөөд өгнө чамд ашигтай гээд байхаар нь би Батгэрэлийн Худалдаа хөгжлийн банкны 45705643 тоот дансанд нь 1590 евро мөн түүний охин Б.Мөнхсүхийн худалдаа хөгжлийн банкны 499256706 дансанд 834,62 еврог тус тус дансанд нь нийт 2423,62 евро /буюу үеийн ханшаар 2903 төгрөг/шилжүүлсэн.Гэтэл Батгэрэл нь миний мөнгийг өгнө гэсэн хугацаандаа өгөхгүй одоо бүр утсаа авахгүй болсон.Иймээс Батгэрэл, Мөнхсүх нарын надаас үндэслэлгүйгээр хөрөнгөж авсан 7 038 670 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Батгэрэл, Д.Нарангэрэл хоёр танилууд ба Д.Батгэрэл МАК компанид ажилладаг, Д.Нарангэрэл уг компанийн харилцагчаар олон жил ажилласан байдаг. Д.Батгэрэл Д.Нарангэрэлд мөнгө өсөх боломжтой бизнес байна. Чиний мөнгийг өсгөөд өгье, мөнгө зээлээч гэж гуйсны үндсэн дээр Д.Батгэрэл, Б.Мөнхсүх нарын Худалдаа хөгжлийн банкны дансанд 834.62 евро, 1,590 еврог тус тус шилжүүлсэн байдаг. Түүнээс хойш мөнгө эргэж авъя гэхээр удахгүй өгнө гэсээр өдий хүрсэн. Нарангэрэл нь жирэмсэн өнөө маргаашгүй төрөх гэж байгаа. Д.Батгэрэл, Б.Мөнхсүх нараас 7,038,670 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шилжүүлэг хийсэн өдрийн ханш 2,903 төгрөгөөр үржүүлж тооцсон. Д.Нарангэрэл сүлжээний газарт нь очиж сургалтад суугаагүй, суух ч шаардлага байхгүй. Өөрсдийнх нь хэлснээр гүйлгээний утгыг бичсэн. Мөнгө өсгөх арга байна гээд зээлж авсан. Мөнгөө авъя гэхээр Айсекод шилжүүлсэн гээд байсан учир Айсекод шилжүүлсэн чинь үнэн юм уу гэж мессеж бичсэн. Нарангэрэл сүлжээнд элсээгүй, мөнгө буцаан аваагүй гэв.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй бөгөөд энэ нь түүний гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримт дээрх элсэлтийн хураамж, багц нэмэх гэсэн төлбөрийн зориулалтаас харагдана. ИХ-ийн 492 дугаар зүйлийн аль хэсэг эсхүл аль заалтыг иш татан, ийнхүү үндэслэлээ тодорхойлж байгаа нь тодорхойгүй байх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэснийг хууль зүйн талаас нь шууд үгүйсгэсэн тайлбар гаргах боломжгүй байна. Харин нэхэмжлэлд дурдсан уг мөнгө хариуцагч нарт байхгүй буюу нэхэмжлэгчийн хүссэн этгээд үрүү шилжсэн болохыг тэрээр мэдэж байгаа. Хариуцагч Д.Батгэрэл нь 2017.10.22 нд Айсеко ХХК-д хөрөнгө оруулагчаар элсэн орсон. Синапс ХХК-ийн захирал Д.Нарангэрэл нь 11 дүгээр сарын эхээр 10 гаруй хүний хамт Айсеко /Iseiko/ ХХК-ийн төлөөлөгчийн газар байрлаж байсан Юу би эйч /UBH/ оффисийн байранд очиж сургалтад суусан. Сургалт явуулсан Д.Гэрэлт-Од нь энэ бол сүлжээний бизнес бөгөөд би зөвхөн маркетингийг нь танилцуулж байна, та нар эрсдэл даах хэмжээнд хөрөнгө оруулах эсэхээ зөвхөн өөрөө шийдвэрлэнэ шүү гэдгийг тайлбарлаж бас анхааруулж байсан. Сургалтад суусан хүмүүсээс Д.Гэрэлт-Одын сургалтад Д.Нарангэрэл л дахин суусан ба элсэж орох болсон-оо 2017.11.28-нд утсаар надад хэлсэн. Тэгэхээр нь үнийн дүнгийн 4 хувийг бүртгэлийн хураамж болон ажлын хөлс хэмээн төлөх тул манай охиноор дамжуулан ажлын хөлсгүйгээр мөнгөө шилжүүлүүлчих гэсэн. Худалдаа хөгжлийн банкны евро картаар Д.Нарангэрэл шилжүүлэг хийх болсон тул Б.Мөнхсүхийн 499256706 тоот данс уруу 2017.11.29-нд 810 еврогийн багц дээр Эдвикэйш.ком /Advcash.com/ сайтын 3,04% шимтгэл 24,62 еврог нэмж 834,62 еврог шилжүүлсэн. Уг 834,62 еврог Эдвикэйш.ком уруу Б.Мөнхсүх шилжүүлж, уг сайт 810 еврогийн багцыг идэвхжүүлж, Д.Нарангэрэлийн 99103130 дугаар уруу нэвтрэх нэр болон нэвтрэх пасспорт нь мессежээр очсон. Харин бүртгэлийг идэвхжүүлэх холбоос нь зөвхөн Д.Нарангэрэлийн имэйл хаяг уруу очих бөгөөд тэрээр айди болон пассвордаа ашиглан өөрийн гүйлгээг хийх болон хянах боломжтой байдаг. Д.Нарангэрэл нь 2017.12.27-нд өөрийн 810, дансанд орж ирсэн ногдол ашиг, хүн урьж оруулсан урамшуулал энэ бүгд дээрээ 1543-ыг нэмэхэд 2430 еврогийн багц болох юм байна, Эдвикэйш.ком сайт уруу шимтгэлийг нь оруулаад 1,590 евро шилжүүлээд өгөөч гэсэн ба маргааш нь буюу 2017.12.28-нд Д.Батгэрэлийн 457056543 данс руу 1590 евро шилжүүлсэн. Өмнөхийн адилаар Эдвикэйш.ком сайт нь өөрийн шимтгэлийг авч, 1543 еврог Д.Нарангэрэлийн айди хаяг бүхий данс руу нь шилжүүлэн, хөрөнгө оруулалтын багцыг 810-аас 2430 евро болгож өөрчилсөн ба энэ бүх мөнгө нь интернетед байрлах зөвхөн Д.Нарангэрэлийн данс уруу орж байсан. 2018 оны 2 дугаар сараас Айсеко ХХК ажиллахгүй буюу ногдол ашиг өгөхгүй болж, хөрөнгө оруулагч нар хүлээлтийн байдалд орсон ба түүнээс хойш нэг ч ноогдол ашиг өгөөгүй тул хариуцагч нар ч тус сүлжээний бизнесийн олон мянган хохирогч нарын нэг болсон . Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Мөнхсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Батгэрэл бид хоёр Д.Нарангэрэлээс мөнгө зээлж аваагүй. Нарангэрэл Айсеко гэдэг компанид хөрөнгө оруулж ногдол ашиг олох боломж байна гэдэг санал тавьж, Нарангэрэл гэдэг хүн өөрөө Юубиэйч центрт Гэрэлт-Од гэдэг хүний Айсеког ажиллуулж байсан оффис дээр нь очиж сургалтад хэд хэдэн удаа очиж судалсны үндсэн дээр шийдвэрээ гаргаж элсэж орохоо хэлсэн. Юубиэйч центр дээр оффис ажиллуулж байгаа хүмүүс Эдвикэйш.ком дамжуулан шилжүүлгийн 3,06 хувийн шимтгэл авдаг, ажлын хөлс нэмэгдээд 4,5 хувийн шимтгэл авч элсүүлдэг. Эдвикэйш.ком мөнгө татан авалтын лимиттэй байдаг учраас тухайн өдөр элсэж орж байгаа хүмүүсийн бүртгэлийг нь дарааллаар элсүүлдэг. Нарангэрэл гэдэг хүн намайг шилжүүлгийн шимтгэлгүй дамжуулаад мөнгө шилжүүлээд элсүүлээд өгөөч гэж гуйсан. Зээл биш элсэлтийн хураамж гэж мөнгө төлсөн. Би зөвхөн дамжуулан шилжүүлэх үүрэг гүйцэтгэсэн. 2017 оны 11 сарын 27-ны өөрийнх нь и мэйл хаяг руу идэвхжүүлэх холбоос илгээгдсэн. Уг хүн өөрөө мэйл хаягаа идэвхжүүлж өөрөө дансаа удирддаг. Дансаа удирдаад 7 хоног бүр ногдол ашиг ордог. Ногдол ашгаа авч, доороо хүн элсүүлээд, Эдвикэйш.ком уруу өөрөө мөнгө шилжүүлэх гэсэн боловч гадаад паспортын хугацаа нь шаардлага хангахгүй байсан учраас өөрөө шилжүүлэг хийж чадахгүй 2017 оны 12 сарын 26,27-ны өдрүүдэд над уруу ярьсан. Одоо багцаа нэмэх гээд байна. Шимтгэлээ тооцоод хэдэн төгрөг шилжүүлбэл миний багц 2,430 евро болж өсөх вэ гэхээр нь би 1589,9 евро шилжүүлэх юм бол багц ахина гэж хэлсэн. 2017-12-28-нд өдөр над уруу шилжүүлсэн мөнгийг нь Эдвикэйш.ком уруу шилжүүлж өгсөн. Ногдол ашгаа авахдаа Айсеко оффис дээр очоод ажиллаж байгаа хүмүүсийн данс уруу шилжүүлээд бэлнээр авах боломжтой. Нарангэрэлийн хүсэлтийн дагуу би зөвхөн мөнгийг шилжүүлж өгсөн гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Нарангэрэл хариуцагч Д.Батгэрэл, Б.Мөнхсүх нарт холбогдуулан зээлд 7,038,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал зээлийн гэрээ байгуулаагүй, өөрөө хүлээн зөвшөөрч сүлжээний компанид шилжүүлсэн гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Нарангэрэл хариуцагч Д.Батгэрэлтэй мөнгөө өсгөхөөр тохиролцож 2017 оны 11 сарын 29-ний өдөр 834.62 еврог түүний Худалдаа хөгжлийн банкны 499256706 тоот данс уруу, 2017 оны 12 сарын 28-ны өдөр 1,590 еврог түүний охин, хариуцагч Б.Мөнхсүхийн Худалдаа хөгжлийн банкны 457056543 тоот данс уруу тус тус шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, Худалдаа хөгжлийн банкны 2021.02.26-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Д.Батгэрэл, Б.Мөнхсүх нараас 834.62 евро, 1,590 еврог тус тус Д.Нарангэрэлд буцаан өгсөн, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Д.Батгэрэл, Б.Мөнхсүх нар сүлжээнд элссэн, Б.Мөнхсүх нь Д.Нарангэрэлээс гадна н.Оюунтөгс гэх иргэнээс 2017.11.29-нд 834,62 евро, 2017.12.01-нд 2,500 еврог тус тус хөрөнгө оруулалтаар авсан болох нь зохигчийн тайлбар, Б.Мөнхсүхийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Д.Нарангэрэлээс Д.Батгэрэл 834,62 евро, Б.Мөнхсүх 1,590 еврог тус тус авсныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл Д.Нарангэрэл, Д.Батгэрэл, Б.Мөнхсүх нарын хооронд үүрэг үүсээгүй, үүрэг үүссэн болох нь тогтоогдохгүй байх тул Д.Батгэрэл 834,62 еврог, Б.Мөнхсүх 1,590 еврог Д.Нарангэрэлээс авснаа буцаан төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч талын 834.62 евро, 1,590 еврог тус тус Эдвикэйш.ком уруу шилжүүлсэн буюу харилцах данснаас сайт уруу мөнгө шилжүүлсэн гэх тайлбар нь үндэслэлгүй.

Үзлэгийн тэмдэглэлээр Д.Батгэрэл, Б.Мөнхсүх нарын данснаас иргэн, хуулийн этгээдийн данс уруу 834.62, 1,590 евро тус тус шилжсэн болох нь тогтоогдоогүй.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заажээ.

2017.11.29-нд евро 2,900.87 төгрөг 2017.12.28-нд евро 2,897.87 төгрөг байсан болох нь төрийн мэдээллийн сангаас гаргах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтаар тогтоогдож байх тул хариуцагч нарын төлөх төлбөрийг 834.62 евро * 2,900.87 төгрөг=2,421,124 төгрөг, 1,590 евро * 2,897.87 төгрөг=4,607,613 төгрөгөөр тус тус тооцох нь зүйтэй.

Иймд хариуцагч Д.Батгэрэлээс 4,607,613 төгрөгийг, хариуцагч Б.Мөнхсүхээс 2,421,124 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Нарангэрэлд нийт 7,028,737 төгрөг олгож, ханшийн зөрүүд илүү нэхэмжилсэн 9,993 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хариуцагч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч Д.Батгэрэлийн эзгүйд хэргийг шийдвэрлэхээр шүүгчийн захирамж гарсан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Батгэрэлээс 4,607,613 /дөрвөн сая зургаан зуун долоон мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийг, хариуцагч Б.Мөнхсүхээс 2,421,124 /хоёр сая дөрвөн зуун хорин нэгэн мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Нарангэрэлд нийт 7,028,737 /долоон сая хорин найман мянга долоон зуун гучин долоо/ төгрөг олгож, нэхэмжлэлээс 9,993 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батгэрэл, Б.Мөнхсүх нараас 127,410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нарангэрэлд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ