Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/02141

  2021          07          21                                         101/ШШ2021/02141

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн тоот хаягт оршин суух, РД:, А овогтой Х-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 01-р хороо Засгийн газрын 9 дүгээр байр хаягт байрлах, РД:, Жижиг, дунд үйлдвэрийн газар,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9А байр хаягт байрлах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох,

Хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/ дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 02-р сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Х , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019-03-05-ны өдрөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хууль, тусгай активын хэлтсийн өр барагдуулах мэргэжилтнээр 2020-09-26-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад 2020-09-26-ны өдрөөс 2020-12-31-ний өдрийг хүртэл өр барагдуулах гэрээт ажилтнаар ажилласан. Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай” 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А- дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, өр авлагыг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн. Тус Засгийн газрын тогтоолын 4.1-т Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгах, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлэх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг заасан байдаг. Засгийн газрын тогтоолын дагуу 2020-08-26-ны өдөр нийт ажилчдад бичгээр болон амаар мэдэгдэл хүргүүлсэн. 2020-09-26-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргатай уулзахад “чиний мэргэжил таарахгүй байна, 2020 оныг дуустал гэрээт ажилтан болгоё, энэ хугацаанд заавал эргүүлэн ажилд чинь томилж үндсэн ажилтан болгоно. Хөлсөөр ажиллах гэрээнд цалингийн чинь хэмжээг бууруулахгүй. Заавал ажилд авах шаардлагатай хүн чиний ажлын байранд авсан юмаа” гэсэн. 2020-10-11-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд МММЕК ХХК-д холбогдох шүүх хуралд оролцож байхад яаралтай ир гэж дуудан 2020-10-01-ний өдрийн огноогоор гарын үсэг зуруулсан. Хууран мэхэлж, хүчээр хөлсөөр ажиллах гэрээнд гарын үсэг зуруулсныг 2020-12-23-ны өдөр мэдэгдэл өгөхөд мэдсэн. “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 7 дугаар хэсгийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу “цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх;” гэсэн хуулийн заалтыг зөрчин ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд 2020-10-01-ний өдрийн 2020/ХАГ дугаар хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам жижиг, дунд үйлдвэрийг хөнгжүүлэх сан захирлын 2020-09-30-ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийн газрын хууль, тусгай активын хэлтсийн өр барагдуулах мэргэжилтний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 8.064.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилтийг хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хөлсөөр ажиллах гэрээг байгуулахыг зөвшөөрч гарын үсэг зурсан хэдий ч 12 сард намайг хуурч мэхэлнэ гэж бодоогүй учир тухайн үед хуульд заасан хугацаанд гомдлыг гаргаагүй гэв.

Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газар шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай” 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар төрийн захиргааны байгууллага/-ыг байгуулахаар шийдвэр гарсны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А- дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгасан бөгөөд үйл ажиллагааны зардал, цалингийн санг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсгийн ахлагч, ХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын 2020-09-30-ны өдрийн “Гэрээ цуцлах, ажлаас чөлөөлөх* тухай Б/ дугаар тушаалаар А.Х-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгзэр зүйлийн 40.1.1-д заасан аж, ахуйн нэгж татан буугдсан үндэслэлээр ажлаас чөлөөлж, тус шийдвэр гаргахаас өмнө 2020-08-26-ны өдөр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдлийн хугацаа дуусгавар болсноор Жижиг, дунд үйлдвэрийн газрын хууль, тусгай активын хэлтсийн өр барагдуулах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод А.Х-ы эзэмшсэн мэргэжил, туршлага тохирохгүй байгаа талаар 2020-09-25-ны өдөр мэдэгдэхэд ажлын байрны тодорхойлолтод заагдсан шалгуур үзүүлэлтийг хангаж, үндсэн орон тоо гартал хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүсэлт гаргасны дагуу 3 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн.

Уг гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болж, ажлаас чөлөөлсөн тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлгүй болно. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал нь А.Х-тай Б/ дугаар гэрээ байгуулж байгаагүй тул Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/ дугаар гэрээг цуцлуулах 2 дугаар нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй тодорхой бус, хууль зүйн үндэслэлгүй.

А.Х тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсноор ажлаас чөлөөлөгдсөн тул ажилд эргүүлэн томилох 3 дугаар нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд үүнийг дагаад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцон олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх боломжгүй байна. А.Х д Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын алба нь төрийн захиргааны байгууллага биш, Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжин ажиллах нь Төрийн албаны тухай хуульд заасан дараах шаардлагыг хангах Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлд зааснаар “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс сонгох, 27.1.4. нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах”, 33-р зүйлд зааснаар “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгсөн байна. Төрийн албаны шалгалт нь “ерөнхий, тусгай. ЗГ-ын 2019 оны 275 дугаар тогтоол Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай /дэс түшмэл, ТЗ-6/ шаардлагатай бөгөөд тус шаардлагыг хангаагүй байсан тул хөлсөөр ажиллах гэрээ байгуулах хүсэлт өгч хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

А овогтой Х  нь 2021-03-23-ны өдөр Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийн газарт хандан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн агуулгадаа өөрийн эрхэлж байсан ажлын талаар Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай" 49 дүгээр тогтоолын дагуу ХХААХҮСайдын тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгах ажлын хэсгийн тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн талаар, мөн мэдэгдэл хүлээн авч 2020 оныг дуустал гэрээ байгуулж гэрээт ажилтанаар ажиллаж байсан талаар тус тус дурджээ. Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агенгтлаг бөгөөд төрийн захиргааны байгууллагын хувьд Засгийн газрын тогтоолоор баталсан бүтэц орон тооны хязгаарт багтаан хуульд заасан үйл ажиллагааг явуулдаг байгууллага юм. Төрийн захиргааны байгууллагад ажиллах албан хаагчдын хувьд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу батлагдсан ажлын байранд, тодорхой шалгуур, шаардлага хангасан мэргэшсэн албан хаагч ажиллахыг шаардсан байдаг. А.Х-ы гаргасан нэхэмжлэлд Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хууль зүйн үндэслэл бүхий татгалзал, хэрэгт цугласан нотлох баримтуудыг дэмжиж оролцож байна. Иймд иргэн А.Х-ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Х  нь хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/ дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь өдрүүдэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа доорхи байдлуудаар өөрчлөн тодруулсан байна. Үүнд:

- 2021-02-23-ны өдөр: Жижиг, дунд үйлдвэрийн газарт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

- 2021-03-22-ны өдөр: Ажилгүй байх үеийн буюу 2021 оны 01 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, мөн хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

- 2021-05-25-ны өдөр: Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/ дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/ тоот “Гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, МУЗГ-ын Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Ажлын хэсэг байгуулах тухай А/ дугаар тушаал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажилтнуудын бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн А.Х тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс цуцалжээ. /ХХ-ийн 5, 35 тал/

Нэхэмжлэгч А.Х ы хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/ дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/ тоот тушаалын хувьд:

Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020-08-21-ний өдрийн А- дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулагдаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг татан буулгажээ.

Жижиг дунд үйлдвэрийг хөнгжүүлэх санг татан буулгасан учир Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/ тоот тушаалаар хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээг 2020-09-30-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул уг тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.  

Тушаалын 4-р заалтаар Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжин ажиллах хүсэлт гаргасан албан хаагчдыг мэргэжил, ажлын туршлага, бусад шаардлага хангасан албан тушаалд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн цалин, нийгмийн даатгалыг тасалдуулахгүй байдлаар Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нийцүүлэн хуулийн дагуу гэрээ байгуулан ажиллах үүргийг өгчээ.

Нэхэмжлэгч А.Х ы хувьд Төрийн албаны тухай хуульд заасан шалгуурыг хангахгүй байсан учир 2020 оныг дуусталхи хугацаанд хөлсөөр ажиллах гэрээг байгуулж ажил үүргийг үргэлжлүүлсэн гэх үйл баримт дээр маргаагүй. Гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүй гэж үзвэл хийгдсэн өдрөөс хуульд зааснаар гомдол гаргах эрх нь нээлттэй байсан хэдий ч хуульд заасан хугацаанд гомдлыг гаргаагүй байна.    

   Нэхэмжлэгч А.Х  нь хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажил үүргийг гүйцэтгэж байхдаа Төрийн албаны тухай хуульд заасан шаарллагыг хангасан байсан гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнийг нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/ дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай А.Х ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Х аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА