Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2021/00854

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2021/00854

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  дүгээр багийн  тоотод оршин суух, Мэргэн бөө овогт Э.Б (РХ:....)-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 27-20 тоотод оршин суух, Мэргэн бөө овогт Даваапилийн Эрдэнэбулган (РХ…...)-д холбогдох,

хүүхдийн тэтгэлэг 11,065,681 (арван нэгэн сая жаран таван мянга зургаан зуун наян нэг) төгрөг гаргуулах тухай 155/2021/00739/и дугаар индекстэй иргэний хэргийг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Эрдэнэбулганы Баярбаатарын хүсэлтээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байна. Э.Бын тухайд 2002 онд төрсөн, одоо 19 настай, дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн мөрдөх албаны ангийн 2 дугаар курст суралцдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь нэхэмжлэгч С.Б-ын ээж Б.Баясгалан, Д.Э нар нь Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 841 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцалсан байдаг. Гэрлэлт цуцлуулах асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэж хүү Э.Быг ээж Б.Баясгалангийн асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцлуулснаас хойш 2014 оны 11 сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж гүйцэтгэх хуудас бичүүлж, хувийн хэрэг нээсэн. Үүнээс хойш 2020 оны 9 дүгээр сар хүртэл 6 жил гаруйн хугацаанд хүүхдийн тэтгэлгээс шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 1,529,019 төгрөг гэж буруу тооцоолсон байх шиг байна. Сая нотлох баримтаар гаргаж өгсөн хүүхдийн тэтгэлгийн тооцооноос харахад 2,279,019 төгрөгийг төлсөн. Тиймээс дээрх хугацаанд төлөгдөөгүй үлдэж байгаа мөнгө нь 10,621,681 төгрөг болж байна. Иймд Гэр бүлийн тухай хуульд зааснаар хариуцагч Д.Эаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хүүхдийн тэтгэлэг 10,621,681 төгрөгийг нөхөн гаргуулж өгөөч гэж хүсэж байна.

...Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэтгэлэг авагч нь өөрөө 18 насанд хүрсэн учраас шүүхэд хандсан байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д тэтгэлэг төлөгч төлөхөөс зайлсхийсэн, төлөөгүй бол тэжээн тэтгүүлэгч болон бусад иргэн холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж байгаа. Үүнийг үндэслээд шүүхэд хандсан байгаа....гэв.

Хариуцагч Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2014 онд гэр бүлээ цуцлуулсан. Нурууны хүнд хагалгаанд 2014 онд орсон. Одоо нуруундаа диск суулгасан, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдалттай байдаг. Салснаасаа хойш 6 жил ганцаараа хүний түрээсийн байшинд амьдарч байна. Сүүлийн нэг жил ахынхаа ажил дээр машины тос солиод өдөрт нэг машин орвол 5,000 төгрөг, орохгүй бол орлогогүй. 7, 8 машин орвол хөөрхөн хэдэн төгрөг олчихдог. Иймэрхүү амьдралтай л байдаг. Юм өргөж тээж чадахгүй байнгын бүс зүүгээд явж байна. Удаан явахаар хөл гишгэж чадахаа больчихдог. Хөдөлмөрийн чадваргүй болохоор хүнийг хэдий болтол тэжээх билээ тос тосолгоо хийгээд өөрийгөө л болгож явдаг. Хүүдээ хааяа боломжоороо мөнгө өгдөг. Гэхдээ би шүүхийн шийдвэрээр дамжуулж өгөөгүй. Хүүгээ утсаар дуудаад 50,000 төгрөг, 100,000 төгрөг боломжоороо өгдөг. Хүү маань гүйж ирээд аваад явдаг. Ээж нь тэрийг нэг их бодохгүй байх. Саяхан жолоо төгсөх гээд байна гэхээр нь аргаа барж байж 400,000 төгрөг олж өгсөн. Жолоогоо төгссөн баярлалаа ааваа гээд явж байсан. Энд байхдаа над дээр байнга л ирдэг. Би боломжоороо олсон мөнгөнөөсөө өгдөг. Тэр баримт байхгүй өөрт нь өгч байсан болохоор юу гэхийг би сайн мэдэхгүй байна. Би хөдөлмөр хийж чадахгүй. Хөдөлмөрлөх чадвар маань өдөр ирэх тусам багасна. Нуруу өвдөөд байнгын өвчин намдаах эм уудаг. 5 цаас олбол хүүдээ өгчих юм сан гэсэн бодолтой байдаг. Тиймдээ ч хүүгээ жолооны мөнгийг нь өгч төгсгөөд явуулсан. Хүүдээ өгье л гэж боддог....Боломж бололцоотой бол хүүхдэдээ тав арван цаас өгөлгүй яахав дээ, өгдөг ш дээ. Би өөрөө ийм боломжгүй, ганцаараа хүн. Өдөрт нэг машины тос солих юм бол 5,000 төгрөг л олно. Намар бол 14, 15 машин ороод тос сольчих юм бол хөөрхөн хэдэн цаас олдог. Иймэрхүү л амьдралтай байна. Бие маань ийм байгаа учраас хүүхдэдээ мөнгө өгөх гээд санаа байсан ч чадахгүй л байна....гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б нь Д.Эд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг 11,065,681 (арван нэгэн сая жаран таван мянга зургаан зуун наян нэг) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган төлөгдөөгүй үлдсэн хүүхдийн тэтгэлэг 10,621,681 (арван сая зургаан зуун хорин нэгэн мянга зургаан зуун наян нэг) төгрөгийг нөхөн гаргуулах гэж тодорхойлов.

Нэхэмжлэгч Э.Б нь 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бүртгэлийн 0516 дугаартай итгэмжлэлээр Г.Түвшинтөгсөд итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхийг олгосон болно. /хх-ийн 27 дугаар тал/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Баясгалан, Д.Э нар нь Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 841 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж ...хүү Э.Быг ээж Б.Баясгалангийн асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. 2014 оны 11 сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж хувийн хэрэг нээсэн. Үүнээс хойш 2020 оны 9 дүгээр сар хүртэл 6 жил гаруйн хугацаанд ... 2,279,019 төгрөгийг төлсөн. ...Хариуцагчаас төлөгдөөгүй үлдсэн хүүхдийн тэтгэлэг 10,621,681 төгрөгийг нөхөн гаргуулах, ...Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д тэтгэлэг төлөгч төлөхөөс зайлсхийсэн, төлөөгүй бол ...төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж байгаа. Үүнийг үндэслээд шүүхэд хандсан байгаа.... гэж, хариуцагч Э.Б нь шүүх хуралдаанд ....Биеийн байдал муу, 2014 оноос 2018 он хүртэл группт байсан, ...одоо тодорхой орлогогүй, ...боломжтой байсан үедээ хүүхдэдээ мөнгө өгдөг байсан.... гэж тус тус тайлбарлав.

Б.Баясгалан, хариуцагч Д.Э нар нь 2000 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2002 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүү Э.Б төрсөн байх ба гэрлэгсэдийн хоорондын таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэх боломжгүй гэсэн зохигчийн тайлбар, тохиролцоог үндэслэн Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 155/ШШ2014/841 дугаартай шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, 2002 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Быг эх Б.Баясгалангийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар эцэг Д.Эаас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. (хх-ийн 4-7 дугаар тал)

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Д.Э нь 2014 оны 11 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хүүхдийн тэтгэлэгт нийт 2,279,019 төгрөг төлсөн болох нь 106 дугаар тойрог, хувийн хэргийн дугаар 1530028, Хүүхдийн тэтгэлгийн тооцоогоор тогтоогдож байна (хх-ийн 35 дугаар тал). Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар маргаагүй болно.

Нэхэмжлэгч Э.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 18 насанд хүрсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан байх тул эцэг Д.Э нь хүү Э.Быг тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх ёстой.

Тодруулбал, хариуцагч нь тогтмол орлогогүй, хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан, хүүхэд насанд хүрсэн зэрэг нь шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Иймээс нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагч нь 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа 50 хувиар, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан болох нь хариуцагч талын шүүх хуралдаанд гарган өгсөн Д.Эы Амбулаториор эмчлүүлэгсдийн картаар нотлогдлоо.

Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т Тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд тухайн хугацааны тэтгэлгийн хэсгийг буюу бүхэлд нь нөхөн төлүүлэхээс шүүх чөлөөлж болно. гэж заасан тул хариуцагчийн хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан дээрх хугацаанд төлөх тэтгэлгийн хэмжээг тухайн үед мөрдөж байсан тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар бууруулж гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь 18 насанд хүртлээ Хөвсгөл аймагт амьдардаг байсан байх тул түүний оршин сууж байсан бүс нутгийн буюу хангайн бүсээр хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг тооцлоо.

Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар баталсан хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ нь 2014 онд 149,600 төгрөг, 2015 оны 2 сараас 167,200 төгрөг, 2016 оны 2 сараас 170,800 төгрөг, 2017 оны 2 сараас 173,500 төгрөг, 2018 оны 2 сараас 182,600 төгрөгөөр тус тус тогтоогдсон.

Хариуцагчийн төлөх тэтгэлгийн хэмжээг 2014 оны 11 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн үед мөрдөж байсан хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцоход 3,411,575 төгрөг болно.

Мөн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...Сүүлийн нэг жил ахынхаа ажил дээр машины тос солиод өдөрт нэг машин орвол 5,000 төгрөг, орохгүй бол орлогогүй. 7, 8 машин орвол хөөрхөн хэдэн төгрөг олчихдог... гэх тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн орлогын хэмжээг тогтоох боломжгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т Тэтгэлэг нөхөн төлүүлэхэд тэтгэлэг төлөгч хөдөлмөр эрхлээгүй буюу цалин хөлс, бусад орлогын хэмжээг тогтоох боломжгүй бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтална. гэж хуульчилсан.

Иймээс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд хариуцагчийн төлөх тэтгэлгийн хэмжээг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар тооцон гаргуулах нь зүйтэй байна.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 2018 онд 240,000 төгрөг, 2019 онд 320,000 төгрөг, 2020 онд 420,000 төгрөгөөр тус тус тогтоогдсон.

2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд хариуцагчийн төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар тооцоход 4,950,000 төгрөг болно.

Тэтгэлэг төлөх хугацаанд хариуцагч нь 3,411,575 + 4,950,000 = 8,361,575 төгрөгийг нөхөн төлөхөөс түүний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлэгт төлсөн 2,279,019 төгрөгийг хасч 6,082,556 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Төлбөр төлөгч ажил хөдөлмөр эрхэлсэн эсэхээс үл хамааран, тэтгэлэг төлөөгүй, төлөх талаар санаачилга гаргаагүй явдал нь Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэсэн ойлголтод хамаардаг.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр буюу хүүхдийн тэтгэлэг төлөх талаар санаачилга гаргаж байгаагүй үйлдэл нь түүнийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын шүүх хуралдаанд гаргасан ....тэтгэлэг төлөгч нь тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс орлогоо нуун дарагдуулсан талаар тогтоогдоогүй... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч Д.Эаас төлөгдөөгүй үлдсэн хүүхдийн тэтгэлэг 6,082,556 (зургаан сая наян хоёр мянга таван зуун тавин зургаа) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,539,125 (дөрвөн сая таван зуун гучин есэн мянга нэг зуун хорин тав) төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,000 (нэг зуун мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШЗ2021/02201 дугаартай Улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Э.Быг улсын тэмдэгтийн хураамж 92,001 (ерэн хоёр мянга нэг) төгрөг төлөхийг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан боловч нэхэмжлэгч нь уг шүүгчийн захирамжийг биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Э.Баас улсын тэмдэгтийн хураамж 92,001 (ерэн хоёр мянга нэг) төгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Хариуцагчаас 6,082,556 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 112,271 (нэг зуун арван хоёр мянга хоёр зуун далан нэг) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч Д.Эаас төлөгдөөгүй үлдсэн хүүхдийн тэтгэлэг 6,082,556 (зургаан сая наян хоёр мянга таван зуун тавин зургаа) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,539,125 (дөрвөн сая таван зуун гучин есэн мянга нэг зуун хорин тав) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,000 (нэг зуун мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Баас улсын тэмдэгтийн хураамж 92,001 (ерэн хоёр мянга нэг) төгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамж 112,271 (нэг зуун арван хоёр мянга хоёр зуун далан нэг) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА