Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2021/01618

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 27 өдөр

                          181/ШШ2021/01618

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Л/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн Ш газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Р” ХХК/РД: /,

                                                     

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантөр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02013 дугаар захирамжаар хариуцагч А.Лгээс 114 487 635 төгрөгийг гаргуулж, “Рилайнс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Хариуцагч Нийслэлийн Ш газар дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч А.Л миний өмчлөлд өмнө нь бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг миний төлбөрт холбогдуулан үнэлүүлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж заажээ.

Гэтэл хариуцагч Нийслэлийн ш  газар нь төлбөр авагч байгууллагын өмчлөлд бүртгэлтэй байгаа эрхийн улсын бүртгэлийн Э-2203006906 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг 2 гудамжид байрлах нэгж талбарын 1462906285 дугаартай, 2,882 м.кв талбайтай амралтын зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021979, Ү-2203021980, Ү-2203021981, Ү-2203021984, Ү-2203021987, Ү-2203021988 дугааруудад бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулаг 2 гудамж, 68/1, 68/2, 68/3, 68/6, 68/9, 68/10 хаягт байршилтай тус бүр 83.9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөндлөнгийн шинжээч томилон 286 938 000 төгрөгөөр үнэлүүлснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч байгууллагын томилсон шинжээч болох “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Э-2203006906 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг 2 гудамжинд байрлах нэгж талбарын 1462906285 дугаартай, 2.882 м.кв талбайтай амралтын зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021979, Ү-2203021980, Ү-2203021981, Ү-2203021984, Ү-2203021987, Ү-2203021988 дугааруудад бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулаг 2 гудамж 68/1, 68/2, 68/3, 68/6, 68/9, 68/10 хаягт байршилтай тус бүр 83.9 м кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөндлөнгийн шинжээч томилон 286 938 000 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.гэв.

 

Хариуцагч Нийслэлийн ш  газар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн ш  газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч 190 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч С.Гантөр би А.Лгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2013 дугаар захирамжаар А.Лгээс 113,783,660 төгрөгийг гаргуулж, “Рилайнс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 19280389 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч А.Лгийн барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Э-2203006906 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг 2 гудамжид байрлах нэгж талбарын 1462906285 дугаартай, 2.882 м.кв талбайтай амралтын зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021979, Ү-2203021980, Ү-2203021981, Ү-2203021984, Ү-2203021987, Ү-2203021988 дугааруудад бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулаг 2 гудамж 68/1, 68/2, 68/3, 68/6, 68/9, 68/10 хаягт байршилтай тус бүр 83.9 м.кв талбайтай амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 19280389/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 19280389/03 дугаар тогтоолоор хураасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан эд хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг талуудад 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 4-190/29779 дүгээр албан бичгээр мэдэгдсэн боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн саналаа ирүүлээгүй тул 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 8/391 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг томилоход хөрөнгийг 286,938,000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоож, үнэлгээний тайланг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн.

Талуудад хөрөнгийг үнэлгээг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2-190/31969 дүгээр албан бичгээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар тогтоож, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4-190/34152 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн.

Төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохоор гаргасан нэхэмжлэлийн үндэслэл агуулга нь ойлгомжгүй байна. Шинжээчийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл байгаа бол тэрийг нотлож, үнэлгээний үнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Хэрэв төлбөр авагч “Рилайнс ББСБ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгийг хурааж, үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бол төлбөр төлөгчийн ямар эрх ашиг хөндөгдөж байгааг тодорхойлох нь хууль зүйн үндэслэлтэй.

Хөрөнгийн үнэлгээ хийх нь үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээний байгууллагын хараат бус үйл ажиллагаа байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг ижил байрлалтай үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулан жиших аргаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Нэхэмжлэгч нь Ш  тухай хуулийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гаргаагүй байна.

Иймд төлбөр төлөгч А.Л нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гуйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш  тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээ хийж шинжээч томилсон. Тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно, 55.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Үүний дагуу Ш  байгууллагаас хугацаанд нь танилцуулж мэдэгдээд, тэмдэглэл үйлдсэн байна. Харин нэхэмжлэгч нь 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэх хуулийн заалтыг зөрчиж 6 хоног хэтрүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр танилцуулсан бөгөөд үүнээс хойш 7 хоног тоологдох ёстой. Нэхэмжлэгч нь хуулийн хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэл гаргах эрхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Л хариуцагч Нийслэлийн ш  газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Э-2203006906 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг 2 гудамжинд байрлах нэгж талбарын 1462906285 дугаартай, 2.882 м.кв талбайтай амралт сувилалын зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021979, Ү-2203021980, Ү-2203021981, Ү-2203021984, Ү-2203021987, Ү-2203021988 дугааруудад бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулаг 2 гудамж 68/1, 68/2, 68/3, 68/6, 68/9, 68/10 хаягт байршилтай тус бүр 83.9 м кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн ш  газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Рилайнс ББСБ” ХХК нь  нэхэмжлэгч 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02013 дугаар захирамжаар А.Лгийн амралт сувилалын зориулалттай Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Баянбулаг /14111/, 2 дугаар хэсэгт байрлах Ү-2203021979 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү-2203021980 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү-2203021981 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү-2203021987 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү-2203021988 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү-2203021984 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөлийг, мөн нэгж талбарын 18641330449078 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай, амралт сувилалын зориулалттай 2.882 м.кв газрын эзэмших эрхийг Е.Энхбаяр, Д.Түвшиндалай нараас “Рилайнс ББСБ” ХХК-ийн нэр дээр А.Лг 113.783.660 төгрөгийг төлж дуусгах хүртэлх хугацаагаар түр шилжүүлэх, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Е.Энхбаяр, Д.Түвшиндалай нарын өмчлөлөөс “Ринлайнс ББСБ” ХХК-д түр шилжүүлэхэд гарах улсын бүртгэлтэй холбоотой зардлыг “Ринлайнс ББСБ” ХХК дангаар хариуцан төлөх, “Рилианс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 119.783.660 төгрөгөөс А.Л нь 113.783.660 төгрөгийг 5 сарын хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 3-р сарын 02-ны өдрийн дотор төлж төлөх, А.Л нь зээлийн гэрээний үүрэгт 113.783.660 төгрөгийг 2019 оны 3-р сарын 2-ны дотор төлж дууссаны дараа “Рилайнс ББСБ” ХХК-ийн нэр дээр түр шижүүлсэн улсын бүртгэлийн Ү-2203021979 дугаартай, Ү-2203021980  дугаартай, Ү-2203021981 дугаартай, Ү-2203021987 дугаартай, Ү-2203021988 дугаартай, Ү-2203021984 дугаартай үл хөдлөх хөрөнгүүд болон нэгж талбарын 18641330449078 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай, амралт сувилалын зориулалттай 2.882 м.кв газрыг нэхэмжлэгч А.Лгийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 00133 дугаар гүйцэтгэх хуудас олгогдон, 2019 оны 3 дугаар сарын 18-ны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн болох нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02013 дугаар шүүгчийн захирамжийн болон 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 00133 дугаар гүйцэтгэх хуудсын, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 19280389 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02013 дугаар захирамжид зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Рилайнс ББСБ” ХХК нь улсын бүртгэлийн Ү-2203021979 дугаартай, Ү-2203021980 дугаартай, Ү-2203021981 дугаартай, Ү-2203021987 дугаартай, Ү-2203021988 дугаартай, Ү-2203021984 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдэж, нэгж талбарын 18641330449078 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай, амралт сувилалын зориулалттай 2.882 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан болох нь зохигчийн тайлбар, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Ш  тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ...” гэж заасан.

 

Ш  тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд болон эзэмших эрхтэй газрыг 2020 оны 6 дугаар сарын 02-ны битүүмжлэн, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хураасан болох нь 19280389/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон 19280389/03 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Ш  тухай хуулийн 44 дүгээр зүйл болон мөн зүйлийн 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь төлбөр төлөгчийн эсхүл барьцааны хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулна, хариуцагч нь төлбөр авагчийн өмчлөлд бүртгэлтэй, түүний эзэмших эрхэд шилжүүлсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авсан нь Ш  тухай хуулийн тус заалтад нийцэхгүй байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 115 дугаар зүйлд зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

          Ш  тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө;” гэж заасан.

 

          Ш  тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон төлбөр авагч “Рилайнс ББСБ” ХХК нар нь дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тохиролцоогүй болох нь “Рилайнс ББСБ” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн № 68 Үнийн санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Ш  тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шинжээчээр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилж, шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Үнэлгээний тайлан гаргасан болох нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 8/391 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын болон “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан болох нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Ш  тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо ... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан.

 

          Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр танилцуулсан болох нь нь 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

          Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тус үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргасан болох нь нэхэмжлэлд дарагдсан тус шүүхийн дардсаар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө тус шүүхэд “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг буцааж байсан байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болохыг баримтаар нотлоогүй болно.

           

          Нэхэмжлэгч нь Ш  тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Ш  тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Лгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

  1. Ш  тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Лгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ