Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Батчимэг |
Хэргийн индекс | 183/2019/03258/И |
Дугаар | 001/хт2024/00138 |
Огноо | 2024-06-11 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 001/хт2024/00138
“У” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/03970 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2024/00483 дугаар магадлалтай,
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“Х” ХХК, А.У, Х.Б, Б.Б, Э.Б, П.Э, “Ж” ХХК, “Б” ХХК нарт холбогдох
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Н, Г.Н, Б.Э, Б.Ө нар оролцсон
зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,722,530,096.98 төгрөг, зээлийн хүүд 603,687,808 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,737,561.12 төгрөг, нийт 2,446,955,466 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2016.11.21-ний өдрийн ЗГ9101/161121 дугаартай зээлийн гэрээний 3.4, 5.4, 6.5 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол, 00 тоот хаягт байрлах нэг өрөө орон сууцны зориулалттай 26.4 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-0000 дугаар үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх,
Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Д-н 0 дугаар гудамжны 00 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 96 м.кв, 64 м.кв талбайтай Ү-0000 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай 0000 нэгж талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг барьцаанаас чөлөөлүүлэх,
Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол, Их тойруу, 00 дугаар байрны 00 тоот хаягт нэг өрөө орон сууцны зориулалттай 32.11 м.кв Улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх,
Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол, 13380 их тойруу 00 байр, 00 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, 32.11 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Э.Ч, хариуцагч “Х” ХХК-ийн өмгөөлөгч М.Ц, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Э.Ч, “Х” ХХК-ийн өмгөөлөгч М.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Ш.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “Х” ХХК, А.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2019.10.31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,722,530,096.98 төгрөг, зээлийн хүүд 405,478,865.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,095,773.12 төгрөг, нийт 2,209,104,735.67 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 237,850,731.19 төгрөгөөр нэмэгдүүлж, 2020.04.23-ны өдрийн байдлаар зээлийн хүүд 603,687,808 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 120,737,561.65 төгрөг, нийт 2,446,955,466.86 төгрөг гаргуулах, хариуцагч Х.Б, Б.Б, Э.Б, П.Э, “Ж” ХХК, “Б” ХХК нарт холбогдуулан ЗБГ9101/161121 дугаартай зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө нийт 20 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 13 газар эзэмших эрх, хугацаагүй хадгаламжаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч “Х” ХХК эс зөвшөөрч 2016.11.21-ний өдрийн ЗГ9101/161121 дугаартай зээлийн гэрээний 3.4, 5.4, 6.5 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол, 00 тоот хаягт байрлах нэг өрөө орон сууцны зориулалттай 26.4 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-0000 дугаар үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Д-н 0 дугаар гудамжны 00 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 96 м.кв, 64 м.кв талбайтай Ү-0000 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай 0000 нэгж талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг барьцаанаас чөлөөлүүлэх, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол, Их тойруу, 00 дугаар байрны 00 тоот хаягт нэг өрөө орон сууцны зориулалттай 32.11 м.кв Улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол, /13380/ их тойруу 00 байр, 00 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 32.11 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргаж тус тус маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/03970 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Х” ХХК-аас 2016.11.21-ний өдрийн ЗГ9101/161121 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт буюу үндсэн зээлд 1,722,530,096.98 төгрөг, зээлийн хүүд 603,687,808.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 120,737,561.12 төгрөг, нийт 2,446,955,466.34 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Э.Б-ын өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, Г 0-р хэсэг, 00 тоотод байрлах 170 м.кв талбай бүхий хувийн сууц, “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 0-р хороо, С /17011/, Д цэцэрлэг, 0 дугаар байрны 00 тоот 150.23 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, 10, 00 тоот 11.75 м.кв талбай бүхий авто зогсоол, П.Э-гийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Хан Уул дүүрэг, 0-р хороо, С /17011/, Д цэцэрлэг, 0 дугаар байрны 00 тоот 104.53 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 11.75 м.кв талбай бүхий 00 тоот авто зогсоол, Б.Б-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Хан-Уул Дуургийн 00-р хороо, Р (17011/, 6/А, 6/Б, 0 дугаар байрны зоорийн давхрын 00 тоот 14 м.кв албай бүхий авто зогсоол, Б.Б-ын өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Уланбаатар хот, Хан уул дүүрэг, 00-р хороо, Р /17011/, 00 дугаар байрны 00 тоот 62.73 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, “Ж” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, 00-р хороолол, Их Тойруугийн 83, С-ын гудамж-00 хаягт байрлах, 650.7 м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалттай хоёрдугаар давхарын хэсэг, “Ж” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, 00-р хороолол, С гудамж 00 тоот хаягт байрлах, 221.7 м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалттай хоёрдугаар давхарын хэсэг, “Ж” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, 00-р хороолол, Их Тойруугийн 83, С-ын гудамж-00 тоот хаягт байрлах, 66 м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалттай хоёрдугаар давхарын хэсэг, “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, 26.64 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, “Б” ХХК-ийн өмчлөлийн 000681947 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 байр, 00 тоот хаягт байрлах, 43.79 м.кв талбай бүхий орон сууц, “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 байр, 00 тоот хаягт байрлах, 49.16 м.кв талбай бүхий орон сууц, “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 байр, 00 тоот хаягт байрлах, 34.39 м.кв талбай бүхий орон сууц, “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 байр, 00 тоот хаягт байрлах, 58.42 м.кв талбай бүхий орон сууц, “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 байр, 00 тоот хаягт байрлах, 41.56 м.кв талбай бүхий орон сууц, “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 байр, 00 тоот хаягт байрлах, 32.11 м.кв талбай бүхий орон сууц өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол 113380/, Их тойруу, 00 байр, 00 тоотхаягт байрлах, 54.77 м.кв талбай бүхий орон сууц, Б.Бын өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 байр, 00 тоот хаягт байрлах, 26.64 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Б.Б-ын өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 байр, 00 тоот хаягт байрлах, 26.64 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Б.Б-ын өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00-р хороо, 00 гудамж, 00 хаягт байрлах, 335.5 м.кв талбай бүхий 2 давхар барилга, “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол /13345/, Их тойруу 28 тоот хаягт байрлах, 226 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг баримтлан П.Э-гийн 0000 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00-д байрлах 618 м.кв талбай бүхий Зуслангийн зориулалттай газар эзэмших эрх, Э.Б-ын 0000 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00-д байрлах 700 м.кв талбай бүхий Зуслангийн зориулалттай газар эзэмших эрх, Б.Б-ын 0000 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00-д байрлах 693 м.кв талбай бүхий Зуслангийн зориулалттай газар эзэмших эрх, Х.Б-ын 0000 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах 690 м.кв талбай бүхий Зуслангийн зориулалттай газар эзэмших эрх, Б.Б-ын 0000 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах 700 м.кв талбай бүхий Зуслангийн зориулалттай газар эзэмших эрх, Х.Б-ын 0000 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00-д байрлах 697 м.кв талбай бүхий Зуслангийн зориулалттай газар эзэмших эрх, Б.Б-ын 0000 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 00-р хороо, 00-р гудамж, 00 тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрх, П.Э-гийн 0000 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 00-р хороо, 00-ргудамж, 00 тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрх, Х.Б-ын 0000 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 00-р хороо, 00-р гудамж, 200 тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрх, Э.Б-ын 0000 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р гудамжны 00 тоот хаягт байрлах 490.94 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрх, Х.Б-ын 0000 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р гудамжны 00 тоот хаягт байрлах 223 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрх, Б.Б-ын 0000 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт байрлах 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, Х.Б-ын 0000 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт байрлах 1403 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар 2016.11.21-ний өдрийн ЗГ9101/161121 дугаар гэрээний 3.4, 5.4, 6.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч “Х” ХХК-аас нэхэмжлэгч “Х” ХК-д холбогдуулан гаргасан сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХК нь улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол, 00 тоот хаягт байрлах нэг өрөө орон сууцны зориулалттай 26.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Д-н 0 дугаар гудамжны 00 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 96 м.кв, 64 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол, Их тойруу, 00 дугаар байрны 00 тоот хаягт нэг өрөө орон сууцны зориулалттай 32.11 м.кв үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол, /13380/ их тойруу 00 байр, 00 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 32.11 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Н, Г.Н, Б.Э, Б.Ө нарын бие даасан шаардлагуудад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,533,127 /11,196,678, 1,196,049, 140,400/ төгрөг, хариуцагч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас 12,533,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, гуравдагч этгээд Ч.Н, Г.Н, Б.Э, Б.Ө нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2024/00483 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/03970 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-аас 2,067,442,946 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 379,512,520 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч А.Уд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын 0000 гэснийг 0000 гэж, 0000 гэснийг 0000 гэж, 0000 гэснийг 0000 гэж, 0000 гэснийг 0000 гэж, 0000 гэснийг 0000 гэж, хангуулсугай. гэснийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХК нь улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 00 тоот хаягт байршилтай, 26.4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаар, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Д-н 8 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 96 м.кв болон 64 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, нэгж талбарын 0000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газраар, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Их тойруу, 30 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 32.11 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
тогтоох хэсэгт 6 дахь заалт нэмж, уг заалтад “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд Ч.Нийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 00 тоот хаягт байршилтай, 26.4 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг, гуравдагч этгээд Г.Нын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Д-н 8 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 96 м.кв болон 64 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай, нэгж талбарын 0000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрыг, гуравдагч этгээд Б.Э-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Их тойруу, 30 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 32.11 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг тус тус барьцаанаас чөлөөлж, гуравдагч этгээд Б.Ө-ын улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол, /13380/ их тойруу 00 байр, 00 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 32.11 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж, өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 6 дахь заалтыг 7 гэж, 7 дахь заалтыг 8 гэж,
тогтоох хэсгийн 7 дахь заалтын 12,533,127 гэснийг 10,495,165 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-ийн өмгөөлөгчийн, гуравдагч этгээд Б.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Б.Ө-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-ийн төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч “Ж” ХХК-ийн төлсөн 5,157,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Э.Ч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад заасны дагуу хяналтын гомдол гаргах үндэслэл бүрдсэн тухайд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.29-ний өдрийн №183/ШШ2023/03970 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,446,955,466.34 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох шийдвэр гарсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.11-ний өдрийн №210/МА2024/00483 дугаартай магадлалаар хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд төлөх хугацаа болсон зээлийн өрийг мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх учиртай гэсэн үндэслэлээр 379,512,520.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 216.4-т үндсэн үүрэг, хүү болон шүүхийн зардлыг ямар дарааллаар төлөхийг зохицуулсан. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн хувьд үүргээ сонгон гүйцэтгэх эрхгүй. Энэ тохиолдолд талууд гэрээний үүргээ тодорхой үйлдлээр (эс үйлдлээр) төлбөр тооцоог өөрөөр тохиролцож болох үндэслэлтэй. Иргэний хуулийн 216.4-т зааснаас өөр дараалал тогтоовол, түүнийг нь үүрэг гүйцэтгэгч уг дуугүй хүлээн авсан тохиолдолд буюу талуудын хооронд байгуулсан 2016.11.21-ний өдрийн №ЗГ9101/161121 тоот “Зээлийн гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.4-т хэсэгт зааснаар “энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн хүлээсэн үүрэг нь эхний ээлжинд тооцсон хугацаа хэтэрсний нэмэгдүүлсэн хүү, хоёрдугаарт зээлийн хуримтлуулан тооцсон болон төлөгдөөгүй хүүгийн төлбөр, гуравдугаарт зээлийн үндсэн төлбөр төлөх дарааллаар гүйцэтгэнэ” буюу үүрэг гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг “хугацаа хэтэрсэн бүх тохиолдолд хэрэглэнэ”, “гэрээнд өөрөөр заасан бол хэрэглэхгүй”, “гэрээний хугацаа дууссанаас хойш хэрэглэнэ” гэх мэтээр байнга ялгаатай байдлаар тайлбарлаж байгаа, ийнхүү хэрэглэх тайлбарлахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн эрхлэх мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгүүдэд тодорхойлсон “Зээлдэгч зээлээ бүрэн эргэн төлөх хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, төлнө” гэх зохицуулалтын агуулгыг уялдуулан хэрэглэхгүй байгаа зэрэг нөхцөл байдал байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ. … талуудын хооронд байгуулсан 2016.11.21-ний өдрийн №ЗГ9101/161121 тоот “Зээлийн гэрээ”-ний хугацаа дууссан байхаас үл хамааран бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй болно.
Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг үндэслэн “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзсэн. Энэ үндэслэл нь 2016.11.21-ний өдрийн №ЗГ9101/161121 тоот “Зээлийн гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.4-т хэсэгт зааснаар “энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн хүлээсэн үүрэг нь эхний ээлжинд тооцсон хугацаа хэтэрсний нэмэгдүүлсэн хүү, хоёрдугаарт зээлийн хуримтлуулан тооцсон болон төлөгдөөгүй хүүгийн төлбөр, гуравдугаарт зээлийн үндсэн төлбөр төлөх дарааллаар гүйцэтгэнэ” гэж гэрээнд заасан байгаа нь зээлийн гэрээний 5.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй болно гэж үзэж уг хяналтын гомдлыг гаргаж байгаа болно.
Иймд, Улсын дээд шүүхээс 2024.03.11-ний өдрийн №210/MA2024/00483 дугаартай магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.29-ний өдрийн №183/Ш2023/03970 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн “ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 379,512,520 төгрөгийг хариуцагч “Х” ХХК-аас гаргуулан Худалдаа, хөгжлийн банканд олгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагч “Х” ХХК-ийн өмгөөлөгч М.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.29-ний өдрийн 183/ШШ2023/03970 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.11-ний өдрийн 210/МА2024/00483 дугаартай магадлалыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
5.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: Хан-Уул дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2023.11.29 өдөр хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн бөгөөд энэ тухай давж заалдах журмаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдолыг хангасангүй. Гэтэл нэхэмжлэгч, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын төлөөлөх бүрэн эрхийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө тодруулж, нягтлаагүй. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б болон Э.Ч нарт олгосон итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 2023.03.24 өдөр дуусгавар болсон байсан. … нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нараас шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн тодруулга, татгалзал болон тайлбарууд хүчингүй бөгөөд нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд оролцсон гэж үзэхгүй юм.
5.2 Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах тухайд: … 237,850,731.19 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд … шүүх хуралдаан хойшилж байсан нь “Х" ХХК-ийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх болон үүргийг багасгах үндэслэл болохгүй...” гэсэн нэг өгүүлбэрээр л гомдолыг хангахгүй гэсэн нь учир дутагдалтай. "Х” ХХК нь нэмэгдүүлсэн шаардлагыг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд дан ганц зээлдэгч буюу “Х” ХХК-ийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалаагүй гэж маргасан. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн тоо олон болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримт шүүхэд дутуу ирүүлснээс үүдэж удааширсан байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019.10.31 өдрөөс хойш 2020.04.23 өдөр хүртэлх хугацаанд нийт 7 удаа шүүх хуралдаан товлогдон хуралдсан байдаг ч дан ганц хариуцагч “Х" ХХК-ийн хүсэлтээр нэг ч удаа хойшилж байгаагүй. Тиймээс “Х” ХХК-ийн хүсэл зориг болон хариуцлагаас үл шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байсан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцлагын зөвхөн “Х” ХХК нь хүлээх нь шударга ёсонд нийцэхгүй юм.
5.3. Түүнчлэн дээрхээс гадна Иргэний хуулийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааг хэзээ хүртэл тоолох талаарх хууль хэрэглээг шүүхүүд өөр өөр тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэж байгаа ба хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.29-ний өдрийн 183/ШШ2023/03970 тоот шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.11-ний өдрийн 210/МА2024/00483 дугаартай магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ
6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэр, магадлалд нөлөөлж, гуравдагч этгээд Б.Өын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг бодитоор зөрчсөн. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Б.Өын хувьд улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол, /13380/ их тойруу 00 байр, 00 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 32.11 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “Б” ХХК-аас худалдан авч, өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшилдээ байлгаж, ашиглаж байгаа бөгөөд энэхүү зээлийн маргааны хувьд эрх нь зөрчигдөх этгээд мөн юм. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Б.Ө-ын шаардаж буй шаардлагатай холбогдсон хэсгээс татгалзсан атал бие даасан шаардлага үндэслэлтэй эсэх дээр давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэлт хийж байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан диспозитив зарчмыг ноцтой зөрчиж, шүүхээс нэхэмжлэгчийн субьектив эрхэд халдаж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болоод байна. Зүй нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа бол Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасан барьцаалагч барьцааны зүйлээс татгалзаж, барьцааны эрх дуусгавар болж, Б.Өын шаардаж буй “Б” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөх байсан юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.11-ний өдрийн 210/МА2024/00483 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Э.Ч, хариуцагч “Х” ХХК-ийн өмгөөлөгч М.Ц, гуравдагч этгээд Б.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.22-ны өдрийн 001/ШХТ2024/00646 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Э.Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсэг болон гуравдагч этгээд Б.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагч “Х” ХХК-ийн өмгөөлөгч М.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “Х” ХХК, А.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2019.10.31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,722,530,096.98 төгрөг, зээлийн хүүд 405,478,865.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,095,773.12 төгрөг, нийт 2,209,104,735.67 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 237,850,731.19 төгрөгөөр нэмэгдүүлж, 2020.04.23-ны өдрийн байдлаар зээлийн хүүд 603,687,808 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 120,737,561.65 төгрөг, нийт 2,446,955,466.86 төгрөг гаргуулах,
хариуцагч Х.Б, Б.Б, Э.Б, П.Э, “Ж” ХХК, “Б” ХХК нарт холбогдуулан ЗБГ9101/161121 дугаартай зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө нийт 20 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 13 газар эзэмших эрх, хугацаагүй хадгаламжаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж, үндэслэлээ “...Зээлдэгч “Х” ХХК нь 2016.11.21-ний өдөр Утай №ЗГ9101/161121 тоот Зээлийн гэрээ байгуулан, жилийн 24%-ийн хүүтэй, 2,100,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдөр 35Г9101/161121 дугаартай Зээлийн барьцааны гэрээг байгуулж, гуравдагч этгээдүүдийн өмчлөлийн 38 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 23 ширхэг газрыг тус тус барьцаалсан. “Х” ХХК нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүүг сар бүр төлөх, зээлийн үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2017.11.17-ны өдөр дууссан” гэж тодорхойлжээ.
10. Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 2,238,746,523.57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн шаардлагын хувьд хүүг нэмэгдүүлж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргаж, нэхэмжлэгч “У” ХХК-д холбогдуулан “2016.11.21-ний өдрийн ЗГ9101/161121 дугаартай зээлийн гэрээний 3.4, 5.4, 6.5 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “дээрх заалтууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөн зүйлийн 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. … гэрээний заалт нь зээлдэгчид илт хохиролтой буюу шударга ёсны зарчимд нийцээгүй, мөн хууль тогтоомж зөрчсөн нөхцөлийг гэрээнд тусгаж, үүрэг гүйцэтгэх дарааллыг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс эхэлж гүйцэтгэхээр тогтоосон байна. … Зээлийн гэрээний нөхцөлүүдийг нэг бүрчлэн талууд тохиролцоогүй учир Иргэний хуулийн гэрээний стандарт нөхцөлийн шаардлагуудыг бүрэн хангасан гэж үзэхгүй. Гэтэл дээрх заалт нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой байгаа учир уг нөхцөл хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.” гэжээ.
11. Нэхэмжлэгч “У” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...гэрээнд дараалал тогтоох асуудал бүх банкнуудын гэрээнд байдаг. Ийм дарааллаар авахгүй бол хүн зээл аваад нэг ч төгрөгийн хүү төлөхгүйгээр зээлээ бүгдийг нь төлж дуусгах ийм боломжууд үүснэ. Гэрээний 6.5 дээр байгаа сөрөг нэхэмжлэл гэдэг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нэхэмжлэл гаргахтай холбоотой асуудлыг энд зохицуулаагүй ...” гэж маргажээ.
12. Хариуцагч А.У нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...”Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2012 оноос эхлэн ажиллаж байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул Улаанбаатар банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийн оролцогч биш ...” гэжээ.
13. Хариуцагч Х.Б, Б.Б, Э.Б, П.Э, “Ж” ХХК, “Б” ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “... 237,850,731.19 төгрөгийн задаргаа тодорхойгүй буюу чухам яаж, хэрхэн тооцоолсон нь тодорхой бус байна. У-ны хувьд зээлдэгч “Х” ХХК-д 2017.07.16, 2017.10.18-ний өдрүүдэд зээлийн төлбөрийн талаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг ба үүнээс хойш 3 жилийн турш зээлийн хүүг явуулсны эцэст шаардах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүйн зэрэгцээ шударга ёсны зарчимд үл нийцэж байна. ... “Х” ХХК-тай холбоотой асуудлаар 6 хариуцагчтай ямар харилцаанд орсон нь тодорхойгүй. Энэ 6 хариуцагч “Х” ХХК-тай, Утай гэрээ байхгүй. Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл бүрдээгүй. “Х” ХХК-ийн ерөнхий захирал Х.А гэдэг хүн “Х” ХХК-аараа У-тай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулахад барьцаа хөрөнгө хэрэгтэй болсон. Барьцаа хөрөнгө өөрт нь байхгүй учраас бусад иргэн, хуулийн этгээдүүдээс итгэмжлэл авах байдлаар барьцаа хөрөнгийг зээлийн барьцааны гэрээнд оруулсан. Өнөөдрийн байдлаар хариуцагчид иргэн Х.А гэж байхгүй, “Х” ХХК гэж байгаа. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байна. Өнөөдөр хэрэгт авагдсан ямар ч баримтад нэдүгээрт, гүйцэтгэх удирдлагаас Х.А-эд эсхүл “Х” ХХК-д олгосон итгэмжлэл байхгүй. Ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан байлаа гэж бодоход үүнд нягтлан бодогчийн шийдвэр, гарын үсэг байхгүй. Эдгээр үндэслэлээр нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойгүй байгаа учраас шийдвэр гарах боломжгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа барьцаа хөрөнгүүд барьцааны гэрээнд хуульд заасан хэлбэр, агуулгын шаардлагыг хангаагүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.7, 56.1.8 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй” гэж маргажээ.
14. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нь нэхэмжлэгч “У” ХХК-д холбогдуулан шаардлага гаргасан.
14.1. Гуравдагч этгээд Ч.Н нь “... Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол, 00 тоот хаягт байрлах нэг өрөө орон сууцны зориулалттай 26.4 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-0000 дугаар үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай”
14.2. Гуравдагч этгээд Г.Н нь “Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Д-н 0 дугаар гудамжны 00 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 96 м.кв, 64 м.кв талбайтай Ү-0000 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай 0000 нэгж талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай”,
14.3. Гуравдагч этгээд Б.Э нь “Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол, Их тойруу, 00 дугаар байрны 00 тоот хаягт нэг өрөө орон сууцны зориулалттай 32.11 м.кв Улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай”,
14.4. Гуравдагч этгээд Б.Ө нь “улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол, /13380/ их тойруу 00 байр, 00 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 32.11 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өмчлөгчөөр тогтоолгох тухай” бие даасан шаардлагыг тус тус гаргаж, үндэслэлээ “... эд хөрөнгийг өмчлөгчийн хувиар захиран зарцуулах, худалдан борлуулах боломжгүй болж, өөр этгээдийн зээлийн төлбөрт өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө алдах бодит эрсдэл бий болоод байгаа тул итгэмжлэлийг олгохоос өмнө зээлийн барьцаанд миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, компанид итгэмжлэл олгох хүсэл зориг байгаагүй, Х.А гэх хувь иргэнд итгэмжлэл олгосон, итгэмжлэл хүчин төгөлдөр бус” гэсэн агуулга бүхий үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж тодорхойлсон, нэхэмжлэгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг татгалзаж мэтгэлцээгүй.
15. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэж, дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:
15.1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар “... Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд зээл олгох гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг, хэтэрсэн хугацааны хүүг, хүүнд харгалзах нэмэгдүүлсэн хүүг тус тус шаардах эрхтэй. ... Хариуцагч “Х” ХХК нь 2018.11.07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн 1,000,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах дарааллыг зөрчсөн гэх үндэслэлээр зээлийн тооцооллыг эс зөвшөөрч маргасан нь үндэслэлгүй. ... Зээлийн гэрээний үндсэн үүрэгт үндсэн зээл, зээлийн хариу төлбөр болох зээлийн хүү аль аль нь хамаарах ба нөгөө талаас гэрээний хугацаа дуусахаас өмнө дээрх төлбөрийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний 5.4-т банк тухайн нөхцөлд өөрөөр шийдсэнээс бусад тохиолдолд энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн хүлээсэн үүрэг нь эхний ээлжид тооцсон хугацаа хэтэрсний нэмэгдүүлсэн хүү, хоёрдугаарт зээлийн хуримтлуулсан тооцсон болон төлөгдөөгүй хүүгийн төлбөр, гуравдугаарт зээлийн үндсэн төлбөр төлөх дарааллаар гүйцэтгэнэ гэж тохирсон байх тул хуулиар тогтоосон үүрэг гүйцэтгэх дараалал зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд хариуцагч “Х” ХХК-аас 2016.11.21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,722,530,096 төгрөг, зээлийн хүүд 603,687,808 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,737,561 төгрөг, нийт 2,446,955,466 төгрөг гаргуулах, ... хариуцагч А.У нь “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх тул хариуцагч А.У, нэхэмжлэгч “У” ХХК нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй үндэслэлээр хариуцагч А.Уд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж,
15.2. Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын талаар “… Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” шаардлагыг хангасан байхаар зохицуулсан бөгөөд П.Э, Э.Б нар итгэмжлэлд гарын үсэг зурсан, нөгөө талаас төлөөлөх эрхийг хүлээн авч байгаа этгээд болох Х.Ань зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгчийг төлөөлж “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал гэж гарын үсэг зурсан байх тул уг үйл баримтаар төлөөлөгч төлөөлүүлэх эрхийг хүлээн авсан хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 20 үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т ... үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэнэ гэж, хуулийн 156.3-т энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасанд нийцүүлэн 2016.11.21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул нэр дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нэр бүхий 13 газар эзэмших эрхээс үүргийн гүйцэтгэлийн хангах үндэслэлгүй байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж заасан ба хэргийн баримтаар маргаан бүхий газрыг ийнхүү хуульд нийцүүлэн барьцаалсан тэмдэглэл хийлгэсэн болох нь нотлогдохгүй байх тул барьцааны гэрээнд дурдагдсан нэр бүхий 13 газар эзэмших эрхээс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй” гэж,
15.3. Сөрөг нэхэмжлэлийн талаар “… зээлийн дансны үлдэгдлээс үндсэн хүүг, хугацаандаа төлөгдөөгүй зээлийн төлбөрийн дүнгээс зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцож төлүүлэхээр гэрээнд заасан нь хуульд нийцсэн, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын хувьд төлөх хугацаа болсон зээлд хамаарах тул гэрээний 5.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, ...зээлдэгч зээлийн төлбөрийг харилцан суутгал тооцох, сөрөг нэхэмжлэл гаргахгүйгээр тогтоосон хугацаанд төлөх агуулга бүхий 6.5 дахь заалт нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасанд нийцэж байхаас гадна талуудын зарчимд хамаарах тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй” гэж,
15.4. Гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагын талаар “... нэхэмжлэгч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагад холбогдох үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжихгүй гэх байр суурийг илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийг 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагад холбогдох иргэнийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.” гэж тус тус дүгнэжээ.
16. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:
16.1. ... Гэрээний үүрэгт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах тухай шаардлагын талаар ... гэрээний хугацаа дуусгавар болсон 2017.11.21-ний өдрөөс хойш буюу 2018.11.07-ны өдөр хариуцагчийн төлсөн 1,000,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үүрэгт 117,834,903 төгрөгийг, хүүгийн төлбөрт 796,247,783 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 85,917,314 төгрөгийг тус тус суутган тооцсон нь гэрээний 5.4 дэх хэсэгт нийцэхгүй, гэрээний 5.4 дэх хэсэгт заасан дараалал нь гэрээний хугацаанд хамаарна, гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчээс төлсөн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу гүйцэтгүүлэх учиртай. Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш хариуцагчийн төлсөн дээрх төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцоогүй нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцээгүй ... эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлж, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2017.11.21-ний өдрөөс хойш хариуцагчийн төлсөн 1,000,000,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасах нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцнэ. Хариуцагч нь 2018.11.07-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 1,840,365,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөр 788,987,164 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 84,465,190 төгрөг, нийт 2,713,817,354 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Үүнээс 788,987,164 төгрөг хүүгийн төлбөрт, 84,465,190 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тус тус хуримтлагдсан байхаас гадна дээрх нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээгүй байна. Иймд хариуцагч “Х” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаан дахь хуримтлагдсан хүүгийн төлбөрт 788,987,164 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 84,465,190 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2018.11.07-ны өдөр төлсөн 1,000,000,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 1,840,365,000 төгрөгөөс хасаж, үлдэх үндсэн зээлийн төлбөрт хариуцагч “Х” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар 840,365,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Үндсэн зээлийн үлдэгдэл 840,365,000 төгрөгийн хүүгийн төлбөрийн хэмжээг 2018.11.07-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2020.04.23-ны өдөр хүртэл, гэрээнд заасан сарын 2 хувиар тооцвол хариуцагч “Х” ХХК нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 294,687,993 төгрөгийн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг дээрх хүүгийн хэмжээний 20 хувь буюу 58,937,599 төгрөгөөр тогтоох нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас 2,067,442,946 /788,987,164 + 84,465,190 + 840,365,000 + 294,687,993 +58,937,599/ төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч А.Уд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар заагаагүйг залруулж, өөрчлөлт оруулсан байна.
16.2. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын талаар ... Нэхэмжлэгч болон хариуцагч “Х” ХХК-ийн хооронд 2016.11.21-ний өдөр ЗБГ9101/161121 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан. Гэрээгээр “Б” ХХК, “Ж” ХХК, Х.Б, Э.Б, Б.Б, П.Э нарын болон бусад иргэд, аж ахуйн нэгжийн 61 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг барьцаалсан. Улмаар, “У” ХХК нь Х.Б, “Б” ХХК-тай 2018.12.31-ний өдөр ЗБНГ9102/181231/1/ дугаартай Зээлийн барьцааны нэмэлт гэрээ байгуулж, 12 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэмж барьцаалсан үйл баримт тогтоогдсон, дээрх барьцааны гэрээ нь гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас хуульд заасны дагуу зохих итгэмжлэлийг олгосон, улсын бүртгэлд бүртгүүлсэн, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр барьцааны гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзэж, харин анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг эрх бүхий этгээдэд даалгаагүй нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцээгүй байхаас гадна шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулах зарим барьцаа хөрөнгийн гэрчилгээний дугаарыг алдаатай тусгасныг залруулсан өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас нэр бүхий 13 газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй үндэслэлээр талуудын зарчимд үндэслэн эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзжээ.
16.3. Сөрөг нэхэмжлэлийн талаар ... Зээлийн гэрээний 3.4, 5.4, 6.5 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, ... гэрээний 3.4-т зээлийн хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар заасныг, 5.4-т гэрээний хугацаа дахь үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосныг, мөн 6.5-д зээлийн мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд заасан дансанд шилжүүлэх талаар заасныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх, мөн зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, ... гэрээний 6.5 дахь заалтыг зээлдэгчид илт хохиролтой буюу мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэжээ.
16.4. Бие даасан гуравдагч этгээдээс гаргасан шаардлагын талаар ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Ч.Н, Г.Н, Б.Э нарын өмчлөлийн, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсаныг анхан шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн, харин анхан шатны шүүх шийдвэрт Г.Найдандоржийн өмчлөлийн, барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Д-н 8 дугаар гудамж, 00 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 0000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газрыг дурдахгүй орхигдуулсан байгааг болон гуравдагч этгээд Ч.Н, Г.Н, Б.Э нарын бие даасан шаардлагыг хангасан нэмэлт заалт оруулна гэж дүгнэж, гуравдагч этгээд Б.Ө-ын бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй талаар “...бие даасан шаардлагад дурдсан, барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол, /13380/ их тойруу 00 байр, 00 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 32.11 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч “Б” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021.03.17-ны өдрийн 7/1805 дугаар албан бичгээр тогтоогдсон. Б.Ө нь тухайн хөрөнгийг “Б” ХХК-аас худалдан авсан гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй байхаас гадна барьцааны хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй. Мөн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.” гэсэн дүгнэлт хийжээ.
17. Анхан болон давж заалдах шатны шүүх үүрэг гүйцэтгэх дарааллын талаар зөрүүтэй дүгнэлт хийж, гэрээний үүргийг өөр өөрөөр тогтоосон, улмаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагын талаар хийсэн эрх зүйн дүгнэлт нь хэргийн үйл баримтад нийцээгүй тул энэ талаарх зохигчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.
18. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч “У” ХХК болон хариуцагч “Х” ХХК-ийн хооронд 2016.11.21-ний өдөр №ЗГ9101/161121 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр 2,100,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, мөн үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор 2016.11.21-ний өдөр ЗБГ9101/161121 дугаартай барьцааны гэрээ, 2018.12.31-ний өдөр ЗБНГ9102/181231 (1) дугаартай зээлийн барьцааны нэмэлт гэрээг байгуулж, ЗБГ9101/161121 дугаартай барьцааны гэрээгээр гуравдагч этгээдүүдийн өмчлөлийн нийт 38 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 23 ширхэг газар эзэмших эрхийг, ЗБНГ9102/181231 (1) дугаартай зээлийн барьцааны нэмэлт гэрээгээр 12 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө тус тус барьцаалсан, нэхэмжлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, хариуцагч гэрээний үүрэгт 2016.12.27-ны өдөр үндсэн зээлд 259,635,000 төгрөг, зээлийн хүүд 61,142,814.25 төгрөг төлсөн, 2018.11.07-ны өдөр 1,000,000,000 төгрөгийг “У” ХХК болон “Х” ХХК, “Ж” ХХК-ийн хооронд 2018.07.25-ны өдөр байгуулагдсан №ЗБД9101/180725 дугаартай батлан даалтын гэрээний дагуу хариуцагч “Ж” ХХК-ийн хадгаламжаас төлүүлж, үүнээс үндсэн зээлд 117,834,903.2 төгрөг, зээлийн хүүд 796,247,783.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 85,917,314 төгрөгийг тус тус тооцож төлүүлсэн тухай үйл баримт тогтоогджээ. ыыыыыыы
19. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүрэгт зээл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
20. Харин зохигч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх дараалал, түүний дагуу хийсэн тооцоолол, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан байх ба анхан шатны шүүх хариуцагчаас 2018.11.07-ны өдөр төлсөн 1,000,000,000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө төлсөн, гэрээний 5.4-т заасан дарааллаар үүргийг гүйцэтгэж, үүрэг гүйцэтгэх дараалал зөрчигдөөгүй гэж үзсэн нь хэргийн баримтад үндэслээгүй, гэрээг тайлбарлах тухай Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д нийцээгүй.
21. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулж, гэрээний 5.4-т заасан талуудын үүрэг гүйцэтгэх дарааллын тухай тохиролцоог гэрээний хугацаанд хамааралтай гэж зөв дүгнэсэн атлаа зээлийн гэрээний хугацаагаар тодорхойлогдох үндсэн үүргийн хэмжээ, мөн хэтэрсэн хугацаанд төлөх хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл төлөгдөх дарааллын талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
22. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч нэр бүхий гуравдагч этгээдүүдэд холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзсэнийг буруу болохыг давж заалдах шатны шүүх дүгнэсэн атлаа энэ талаар шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулаагүй алдаа гаргажээ.
Иймээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
23. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зохигч гэрээндээ зээлдэгч талд 2,100,000,000 төгрөгийг, жилийн 24 хувь, сарын 2 хувийн хүүтэйгээр олгох, зээлийн дансны үлдэгдлээс зээлийн үндсэн хүүг, хугацаандаа төлөгдөөгүй зээлийн төлбөрийн дүнгээс зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний хүүг тус тус тооцож төлүүлэхээр тохиролцсон нь дээрх хуульд нийцсэн.
Мөн зээлийг 12 сарын хугацаатай олгох, зээлийн үндсэн төлбөр, түүний хүүг бүрэн төлж барагдуулах эцсийн хугацааг 2017.11.17-ны өдөр байхаар гэрээнд зааж, зээл, зээлийн хүүг энэхүү хугацааны дотор тогтсон хуваарийн дагуу буюу сар бүр зээлийн хүүг төлж явсаар хугацааны эцэст зээлийг төлөх, ийнхүү төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцохоор тохиролцжээ.
Энэ нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, түүнчлэн зохигч гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”, 25 дугаар зүйлийн 2-т “ хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж тус тус заасныг зөрчөөгүй.
24. Хариуцагч “Х” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт гэрээний хугацаанд буюу 2016.12.27-ны өдөр зээлд 259,635,000 төгрөг, зээлийн хүүд 61,142,814.25 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй бөгөөд гэрээний хугацаа дууссаны дараа 2018.11.07-ны өдөр 1,000,000,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч “У” ХХК нь үндсэн зээлд 117,834,903.02 төгрөгийг, хэтэрсэн хугацааны хүүд 796,247,783.01 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 85,917,314 төгрөгийг тус тус тооцон төлүүлжээ.
Дээрх хууль болон гэрээнд зааснаар зээлдэгч буюу хариуцагч “Х” ХХК нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, түүнчлэн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцон төлөх үүргийг хүлээнэ.
Харин гэрээний хугацаа дууссан 2017.11.17-ны өдрөөс хойш төлөгдсөн төлбөрөөс үндсэн зээл, эсхүл зээлийн гэрээний хугацаанд төлөгдөөгүй хуримтлагдсан зээлийн хүү, эсхүл гэрээний хугацаа дууссанаас хойших хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн алийг нь эхний ээлжид төлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ гэрээний нөхцөл болон тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтална.
25. Анхан болон болон давж заалдах шатны шүүхийн хийсэн тооцоолол нь дээрх хуульд заасан үүрэг гүйцэтгэх дараалалд нийцээгүй тул доор дурдсанаар залруулна.
Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлдэг ба энэ утгаараа хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг үүссэн, үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэгийг сонгож гүйцэтгэх эрхтэйгээс гадна ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжид төлүүлэхээр байна.
Энэ нь үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийг буюу тухайлбал хэд хэдэн зээлийн гэрээний үүргийг нэгэн зэрэг биелүүлж чадахгүй бол аль гэрээний үүргийг эхэлж төлөхөө сонгох эрхтэй бөгөөд үүнээс гадна нэг төрлийн үүргийн харилцааны хэд хэдэн шаардлагын буюу нэг зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэх мэт төлбөрийг нэг удаагийн төлөлтөөр бүрэн төлж чадаагүй бол хугацаа нь болсон аль үүргийг эхэлж төлөхөө сонгох эрхтэй болохыг зохицуулсан.
Мөн дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд гэрээнд оролцогч талууд үүрэг гүйцэтгэх дарааллыг харилцан тохиролцож тогтоохыг үгүйсгээгүй ба энэ хэргийн хувьд талууд гэрээний 5.4-т зээлдэгч үүргийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар гүйцэтгэхээр дарааллын талаар тохиролцсон нь дээрх хуульд заасныг зөрчөөгүй, үүрэг гүйцэтгэгч сонголтоо ийнхүү хийсэн гэж үзнэ.
Гэхдээ гэрээгээр тохиролцсон үүрэг гүйцэтгэх энэхүү дараалал нь гагцхүү гэрээний хугацаанд төлөгдвөл зохих төлбөрт үйлчлэх бөгөөд харин гэрээний ерөнхий хугацаа дуусгавар болсноос хойш бодогдох нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөрийг төлсөн төлбөрөөс эхэлж хасч тооцох дараалал гэж үзэх үндэслэлгүй ба энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн.
Энэ маргааны тохиолдолд хариуцагч буюу зээлдэгчээс гэрээний хугацаанд төлсөн төлбөрийг зээлдүүлэгч гэрээнд заасан дарааллаар үүргийг тооцсон талаар зохигч маргаагүй бөгөөд талууд хууль болон гэрээнд зааснаар тохиролцсон дарааллаа зөрчөөгүй.
26. Харин гэрээний ерөнхий хугацаа дууссаны дараа төлсөн төлбөрийн хувьд гэрээгээр тохиролцсон дарааллыг баримтлах эсэх талаар зохигч маргасан ба Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ.”, 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.” гэж тус тус заасан.
Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан сонгож гүйцэтгэх эрхэд хамаарах дараалал нь нэг төрлийн үүргийн хэд хэдэн шаардлагын хувьд гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хуримтлагдсан үүрэг буюу үүссэн өрд хамааралтай, харин гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд гүйцэтгэсэн үүргийн хувьд хуулийн 216.2, 216.3, 216.4-т заасан дарааллыг баримтална.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан илүү хүнд нөхцөлтэй шаардлага гэдгийг хуулийн 216.4-т заасантай уялдуулан авч үзвэл гэрээний үндсэн үүрэг байх боломжтой ба үндсэн үүрэг гэдэгт зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүгийн төлбөр буюу зээлийн гэрээний хугацаанд хуваарийн дагуу төлөх ёстой боловч зээлдэгч төлөхгүйгээр хуримтлуулсан үүргийн дүнг ойлгоно.
Иймээс “гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш гэрээний хугацаанд төлбөл зохих төлөгдөөгүй хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү гэсэн дарааллаар төлбөр төлүүлэх, эдгээр нь төлөгдсөн тохиолдолд харин дараа нь үндсэн зээлийг төлүүлэх зарчмаар тооцох нь хууль болон гэрээнд нийцэх ба гагцхүү үндсэн зээлийн төлөлт болгоны хооронд үндсэн зээлийн үлдэгдлээс хэтэрсэн хугацааны хүү бодож нэхэмжлэгч шаардах эрхтэй.”[1](А ХХК ба Э.А, 101/2023/03515/и УДШ (иргэний хэргийн танхим)001ХТ2024/00025)
Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусахад гэрээний үндсэн үүрэг болох үндсэн зээл, гэрээний хугацааны зээлийн хүү төлөгдөөгүй хуримтлагдсан байвал хийсэн төлөлт нь гэрээний энэ үүргээс хасагдахаас гадна тухайн төлөлт нь зээлийн гэрээний хугацааны хүүд төлөхөд хүрэлцэхгүй, эсхүл хүүд тохирсон бол үндсэн зээл хэвээр байх бөгөөд зөвхөн хүү бүхэлдээ эсхүл түүний зарим хэсэг төлөгдөнө.
Зээлдэгч зээлийг ашигласан учир зээлийн хүүг төлөх нь зүй ёсны бөгөөд гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргийг тодорхойлоод /хэтэрсэн хугацааны хүү тусдаа/ үүнээс төлөлт хийсэн хэмжээгээр хасаад, илүү гарвал үндсэн зээлээс хасах бөгөөд үүнээс цааш хэтэрсэн хугацааны хүү бодогдоно.
Тодруулбал хариуцагч “Х” ХХК нь гэрээний хугацаа дууссаны дараа 2018.11.07-ны өдөр 1,000,000,000 төгрөг төлсөн бөгөөд энэ үед гэрээний үндсэн үүрэг буюу зээлийн үлдэгдэл 1,840,365,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 788,987,164.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 84,465,190.36 төгрөг хуримтлагдсан байсан, үүнээс гэрээний хугацаа дуусах үеийн буюу 2017.11.17-ны өдрийн байдлаар зээлийн хүү 366,661,213.15 төгрөг байсан ба энэ үед нэмэгдүүлсэн хүүгийн өр үүсээгүй байсан байна.
Давж заалдах шатны шүүх дээрх 1,000,000,000 төгрөгийг гэрээний хугацаа дуусах үеийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,840,365,000 төгрөгөөс хасч, үлдэх 840,365,000 төгрөгөөс хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг 2018.11.07-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2020.04.23-ны хүртэл хугацаагаар тооцож, өмнөх хуримтлагдсан хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дүн дээр нэмж тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үндсэн үүрэг гэдгийг зөвхөн үндсэн зээлд хамааралтай гэж үзэх нөхцөл байдал бий болгосон нь буруу болсны гадна зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүүг ялгаатай байдлаар тооцоогүй нь алдаатай болсон.
Учир нь гэрээний хугацаа дуусахад хариуцагчийн нийт өр үндсэн зээл 1,840,365,000 төгрөг, зээлийн хүү 366,661,213.15 төгрөг, нийт 2,207,026,213.15 төгрөг байсан ба хариуцагчаас 2018.11.07-ны өдөр төлсөн 1,000,000,000 төгрөг нь энэ бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй, иймээс эхэлж төлөх үндсэн үүрэгт талуудын гэрээгээр сонгож, тохиролцсон дараалал ёсоор зээлийн хүү 366,661,213.15 төгрөг хамаарах тул энэ үүргийг эхэлж хасах нь хуульд заасан үүргийг гүйцэтгэх дараалалд нийцнэ.
Ийнхүү энэ дарааллаар үүргийг дүгнэвэл 1,000,000,000 төгрөгөөс гэрээний хугацаанд төлбөл зохих зээлийн хүү 366,661,213.15 төгрөгийг хасч, үлдэх 633,338,787.85 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасахад 2018.11.07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,207,026,212.15 төгрөг болох ба үүнээс нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа болох 2020.04.23 хүртэл нийт 1 жил, 5 сар, 16 хоногийн хүү нийт 35,06 хувиар хэтэрсэн хугацааны хүүг тооцоход 423,183,389.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг талуудын тохиролцсоноор хэтэрсэн хугацааны хүүгийн 20 хувиар тооцвол 84,636,677.99 төгрөг болно.
Үүнээс гадна гэрээний хугацаа дууссан 2017.11.17-ны өдрөөс хойш төлбөр төлсөн 2018.11.07 хүртэл хэтэрсэн хугацааны хүү 422,325,951.78 төгрөг /788,987,164.93-366,661,213.15/ нэмэгдүүлсэн хүү 84,465,190.36 төгрөгийг дээрх төлбөр дээр нэмснээр хариуцагчийн нийт төлөх үүрэг үндсэн зээл 1,207,026,212.15 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 845,509,341.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 169,101,868.35 төгрөг, нийт 2,221,637,422.25 төгрөг болно.
Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үндсэн үүрэг гэдэгт талууд гэрээгээр тохиролцож сонгосон дараалал ёсоор гэрээний хугацаанд төлөгдөх нийт төлбөр хамаарах бөгөөд энэхүү маргааны тохиолдолд талууд гэрээний 5.4-т дарааллыг тохирсон үүнд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хуримтлуулан тооцсон болон төлөгдөөгүй хүүгийн төлбөр, зээлийн үндсэн төлбөр гэж тохиролцсон нь дээрх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 2-т тус тус нийцсэн, гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүүгийн өр үүсээгүй байсан зэргээс гэрээний хугацаанд төлбөл зохих төлөгдөөгүй хүүгийн төлбөрийг тэргүүн ээлжид төлөх үндсэн үүрэг гэж үзэв.
Иймд 2016.11.21-ний өдрийн №ЗГ9101/161121 дугаартай зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “Х” ХХК-аас нийт 2,221,637,422.25 төгрөг төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэ тухай шаардлагаас үлдэх 225,318,044.61 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ба энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсэг хангагдана.
27. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 3.4, 5.4, 6.5 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч “Х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн талаар хоёр шатны шүүх зөрүүгүй дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба энэ талаар зохигч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх тухайлан дүгнэлт хийгээгүй болно.
28. Зохигч дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016.11.21-ний өдөр ЗБГ9101/161121 дугаартай барьцааны гэрээ, 2018.12.31-ний өдөр ЗБНГ9102/181231 (1) дугаартай зээлийн барьцааны нэмэлт гэрээг байгуулж, ЗБГ9101/161121 дугаартай барьцааны гэрээгээр гуравдагч этгээдүүдийн өмчлөлийн нийт 38 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 23 ширхэг газар эзэмших эрхийг, ЗБНГ9102/181231 (1) дугаартай зээлийн барьцааны нэмэлт гэрээгээр 12 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө тус тус барьцаалж, гэрээнд барьцаагаар хангагдах шаардлагыг тодорхойлж, үүнд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хамааруулсан байх ба хоёр шатны шүүх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэж, үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тодорхойлж дүгнэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 166.2-т нийцсэн.
Тодруулбал нэхэмжлэгч “У” ХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангах шаардлагад барьцааны гэрээнд заасан хөрөнгөөс нийт 34 хөрөнгийг сонгож заасан ба нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болон нэмэгдүүлсэн шаардлагад барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулгыг дурдсан боловч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэ тухай шаардлагын хүрээг анх нэхэмжлэлд дурдсан 34 хөрөнгийн хэмжээгээр тодорхойлж, хоёр шатны шүүх энэ шаардлагын хүрээнд барьцаа хөрөнгийн талаар дүгнэж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчөөгүй.
Мөн уг шаардлагын хувьд хариуцагч “Х” ХХК нь барьцааны гэрээний үүрэгт гуравдагч этгээдүүдийн хөрөнгийг барьцаалж, улмаар нэхэмжлэгч нь тэдэнд холбогдуулан нийт барьцаа хөрөнгөөс бус дээр дурдсан 34 хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчаар хөрөнгийн өмчлөгч Х.Б, Б.Б, Э.Б, П.Э, “Ж” ХХК, “Б” ХХК нарыг татжээ.
Эдгээр хариуцагч нарын татгалзлын үндэслэл нь хариуцагч “Х” ХХК-д итгэмжлэл олгоогүй, зөвхөн хувь хүнд буюу Х.А-эд итгэмжлэл олгосон, итгэмжлэлийн огноо нь гэрээ байгуулагдсаны дараах хугацаанд хамаарч байгаагаас итгэмжлэлийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй гэж тайлбарлаж мэтгэлцжээ.
Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх “... Х.А нь зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгчийг төлөөлж “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал гэж гарын үсэг зурсан байх тул уг үйл баримтаар төлөөлөгч төлөөлүүлэх эрхийг хүлээн авсан хүсэл зоригийг илэрхийлсэн, ... барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангасан ...” гэсэн зөрүүгүй дүгнэлт хийж нийт 19 хөрөнгийн хувьд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, харин 13 газар эзэмших эрхийн барьцааны хувьд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан эрх бүхий этгээдэд бүртгүүлж, тэмдэглэл хийлгээгүй үндэслэлээр шаардлагыг хангаагүй шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй байна.
29. Харин анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн хувьд маргалдагч талуудын байр суурийг буруу тодорхойлж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх дүгнэсэн боловч тогтоох хэсэгт алдаатай буруу заасныг хяналтын шатны шүүхээс залруулна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд болох Ч.Н, Г.Н, Б.Э нарын хувьд тогтоолын 14.1, 14.2, 14.3-т заасан хөрөнгийг тус тус барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардлага гаргасныг нэхэмжлэгч татгалзаагүй, түүнчлэн нэхэмжлэгч нь эдгээр гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгийн хувьд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй тул эдгээр гуравдагч этгээдүүдийн шаардлагыг нэхэмжлэгч зөвшөөрсөн болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөх тухай заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт заах шаардлагагүй.
30. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ө-ын хувьд шаардлагад дурдагдсан хөрөнгө нь /тогтоолын 14.4-т заасан, нэхэмжлэлийн шаардлагын 26-д заасан/ “Б” ХХК-ийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон боловч түүний шаардлагын талаар зохигч мэтгэлцээгүй, нэхэмжлэгч шаардлагыг татгалзаагүй, хариуцагч “Б” ХХК болон гуравдагч этгээд Б.Ө нарыг нэг этгээд төлөөлж байгаа зэргээс тэдгээрийг ашиг сонирхол нэгтэй хариуцагчийн байр суурийг дэмжиж мэтгэлцсэн гэж үзэх үндэслэлтэй тул түүний хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх шаардлагын хувьд мөн нэхэмжлэгчийн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Гуравдагч этгээд Б.Ө нь шаардлагадаа үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэмжээг Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол, /13380/ их тойруу 00 байр, 00 тоот хаягт байршилтай, 67 м.кв гэж, улсын бүртгэлийг Ү-0000 гэж дурдсан боловч уг улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч “У” ХХК-аас гаргасан үндсэн нэхэмжлэл болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд байршил, хэмжээг Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол, /13380/ их тойруу 00 байр, 00 тоот хаягт байршилтай, 32,11 м.кв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байх тул тогтоолд уг улсын бүртгэлийн дугаарыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, байршлыг заав.
Харин түүний өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд тэрээр уг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлөөгүй тул улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох энэ шаардлагыг гаргаагүй гэж үзэх нь зүйтэй.
Энэ агуулгаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П-ын гомдлыг хангаж шийдвэрлэв.
31. Хариуцагч “Х” ХХК-ийн өмгөөлөгч М.Ц нь үндсэн 2 агуулгаар гомдол гаргасан байх ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгийн 12.5-д дүгнэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх бүрэн эрхийн талаар тэдгээрт эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэлээр тодорхойлогддог тул энэ тухай журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаар буюу зээлийн тооцоололтой холбоотой асуудлаар тогтоолын 25, 26-д, нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагад зээлийн хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлж нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй талаар тогтоолын 23, 24-т тус тус дүгнэсэн тул уг үндэслэлээр түүний гомдлыг хангахгүй орхино.
32. Эдгээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2024/00483 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/03970 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Х” ХХК-аас 2016.11.21-ний өдрийн ЗГ9101/161121 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд 1,207,026,212.15 төгрөг, зээлийн хүүд 845,509,341.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 169,101,868.35 төгрөг, нийт 2,221,637,422.25 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК (“Х” ХК)-д олгож, үлдэх 225,318,044.61 төгрөгийг болон хариуцагч А.У-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан 1. Э.Бын өмчлөлийн 000004269 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, Г 0-р хэсэг, 00 тоотод байрлах 170 м.кв талбай бүхий хувийн сууц,
2. “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 0-р хороо, С /17011/, Д цэцэрлэг, 0 дугаар байрны 00 тоот 150.23 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, 10, 00 тоот 11.75 м.кв талбай бүхий авто зогсоол,
3. П.Э-гийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Хан Уул дүүрэг, 0-р хороо, С /17011/, Д цэцэрлэг, 0 дугаар байрны 00 тоот 104.53 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 11.75 м.кв талбай бүхий 00 тоот авто зогсоол,
4. Б.Б-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Хан-Уул Дуургийн 00-р хороо, Р /17011/, 6/А, 6/Б, 0 дугаар байрны зоорийн давхрын 00 тоот 14 м.кв албай бүхий авто зогсоол,
5. Б.Б-ын өмчлөлийн 00003 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Уланбаатар хот, Хан уул дүүрэг, 00-р хороо, Р /17011/, 00 дугаар байрны 00 тоот 62.73 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,
6. “Ж” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, 00-р хороолол, Их Тойруугийн 83, С-ын гудамж-00 хаягт байрлах, 650.7 м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалттай хоёрдугаар давхарын хэсэг,
7. “Ж” ХХК-ийн өмчлөлийн 00002 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, 00-р хороолол, С гудамж 00 тоот хаягт байрлах, 221.7 м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалттай хоёрдугаар давхарын хэсэг,
8. “Ж” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, 00-р хороолол, Их Тойруугийн 83, С-ын гудамж-00 тоот хаягт байрлах, 66 м.кв талбай бүхий контор, үйлчилгээний зориулалттай хоёрдугаар давхарын хэсэг,
9. “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах, 26.64 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц,
10. “Б” ХХК-ийн өмчлөлийн 000681947 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 байр, 00 тоот хаягт байрлах, 43.79 м.кв талбай бүхий орон сууц,
11. “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 байр, 00 тоотхаягт байрлах, 49.16 м.кв талбай бүхий орон сууц,
12. “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 байр, 00 тоотхаягт байрлах, 34.49 м.кв талбай бүхий орон сууц,
13. “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 байр, 00 тоот хаягт байрлах, 58.42 м.кв талбай бүхий орон сууц,
14. “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 байр, 00 тоотхаягт байрлах, 41.56 м.кв талбай бүхий орон сууц,
15. “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол 113380/, Их тойруу, 00 байр, 00 тоотхаягт байрлах, 54.77 м.кв талбай бүхий орон сууц,
16. Б.Б-ын өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 байр, 00 тоот хаягт байрлах, 26.64 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууц,
17. Б.Б-ын өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 байр, 00 тоотхаягт байрлах, 26.64 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц,
18. Б.Бын өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00-р хороо, 00 гудамж, 00 хаягтбайрлах, 335.5 м.кв талбай бүхий 2 давхар барилга,
19. “Б” ХХК-ийн өмчлөлийн 0000 гэрчилгээний дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол /13345/, Их тойруу 28 тоот хаягт байрлах, 226 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг тус тус хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж,
5 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гуравдагч этгээд Ч.Нийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол, 00 тоот хаягт байрлах нэг өрөө орон сууцны зориулалттай 26.4 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, гуравдагч этгээд Г.Н-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Д-н 0 дугаар гудамжны 00 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 96 м.кв, 64 м.кв талбайтай хоёр ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 0000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрыг, гуравдагч этгээд Б.Эийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол /13380/, Их тойруу, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 32.11 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө, хариуцагч “Б” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00-р хороолол, /13380/ их тойруу 00 байр, 00 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 32.11 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд Ч.Н, Г.Н, Б.Э, Б.Ө нарын бие даасан шаардлагыг нэхэмжлэгч “У” ХХК (“Х” ХК) зөвшөөрсөн болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
6 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “У” ХХК -ийн төлсөн 12,533,127 /11,196,678, 1,196,049, 140,400/ төгрөг, хариуцагч “Х” ХХК-аас төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд Ч.Н, Г.Н, Б.Э, Б.Ө нараас тус тус төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас 11,266,137 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Э.Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг, гуравдагч этгээд Б.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангаж, хариуцагч “Х” ХХК-ийн өмгөөлөгч М.Цийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд Б.Ө-аас 2024.04.16-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, хариуцагч “Х” ХХК-аас 2024.04.23-ны өдөр төлсөн 1,347,204 төгрөгийг, нэхэмжлэгч “Х” ХХК-аас 2024.05.01-ний өдөр төлсөн 2,055,512 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН