Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 0216

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга: Б.Батбаяр

улсын яллагч: О.Багшбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч :О.Цэвэлмаа

иргэдийн төлөөлөгч: Ц.Оюунсүрэн

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : Г.Лхамаа

хэлмэрч : А.Цэнгэл

шүүгдэгч:Т.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Мөнх овогт Төмөрийн Даваанямд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201625013043 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Мөнх овогт Төмөрийн Давааням,1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээ марал  суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,мэргэжилгүй,эрхэлсэн ажилгүй, ам бүл3,ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 25-557 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,РД:ВР92012611,

Холбогдсон хэргийн талаар:

    Т.Давааням нь 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 25-557 тоотод өөрийн төрсөн эцэг Г.Төмөртэй маргалдаж түүнийг зодож бие махбодид нь тархины хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлөгийн дарагдал, 2 тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл тархмал цус харвалт, тархины гүүрний хэсгийн цусархаг няцрал, баруун 8,9,10,11,12 дугаар хавирга, зүүн 7,8,9 дүгээр хавирганы хугарал, бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхи, алимны салст, баруун өгзө, баруун ташаа, цээж, зүүн өвдөгт, баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун хацар, эрүү, баруун өвдөг, ббаруун шилбэ, хамарт зулгаралт, баруун чихний омогт шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Т.Давааням  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 24-ний өглөө аав эрүүл гэрээс гарсан болохоор ажилдаа явж байна гэж бодсон. Би аавыг гарсаны дараа нам унтсан байсан чинь аав эргэж орж ирээд бос хоол хий гэж хэлсэн. Тэгээд би хоол хийж эхэлсэн чинь аав надаас мөнгө байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй, та мөнгөөр яах гэж байгаа юм бэ гэж асуухад ганц шил архи авч уумаар байна гэсэн. Тэгээд би аавыг та өнгөрсөн 7 хоногийн турш архи уусан болохоор болиочээ гэж хэлсэн. Тэгсэн дахиад мөнгө байна уу гэхээр нь мөнгө байхгүй гэж хэлэхэд чи битгий худлаа яриад бай гээд үсдээд пудволкоор хоолой боосон. Тэгээд би амьсгалж чадахгүй өөрийгөө ухаан алдахнуу гэж бодсон. Мөн би өөрийгөө хамгаалж нилээн тэссэн. Тэгээд амьсгалж чадахааргүй болоод аавыг цохисон. Учир нь өөр арга байгаагүй бөгөөд аавын гарыг тавиулж чадахгүйн улмаас гэдэс хавь руу нь цохисон бөгөөд түлхээд зугтаагаад өөр өрөөнд орсон. Тухайн үед надад мөнгө байгаагүй тул зугатаасан. Тэгээд гал тогооны өрөөгөөр дамжин жижиг өрөөнд орж нуугдсан. Тэгээд хэсэг хугацааны дараа өрөөнөөсөө гарч ирэхэд аав том өрөөнөөс гараад явсан байсан. Аав гэрээс гарч яваад довжоон дээр унасан эсэхийг мэдэхгүй. Сүүлд гараад үзэхэд улаан байшинд ороод хэвтсэн байсан болохоор аавын архи нь гараад гайгүй болох байх гэж бодсон. Тэгээд би хоолоо хийж дуусаад улаан байшин руу ороод аавыг хоолоо ид гээд дуудахад сэрэхгүй байсан бөгөөд татсан чинь ухаан орохгүй байсан. Тэгээд би айгаад аавын төрсөн дүү Доржнамжаа ах руу утсаар “аав үхэх гэж байгаа юм шиг байна, хурдан ирээчээ” гэж хэлсэн. Энэ үед оройны 18-19 цаг болж байсан. Тэгээд бэр эгч Цэндсүрэнг дуудаж аав ухаан орохгүй байна түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн боловч түргэн ирэхгүй удсан. Өөр зүйлгүй гэв.

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Лхамаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Талийгаач нь миний ээжийн төрсөн ах болохоор хамт өссөн. Ер нь талийгаач авир муутай, их архи уудаг хүн байсан бөгөөд бэр эгч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хоёроо зодож дарамталдаг байсныг их сонсож байсан. Энэ хэрэг гарах үед би Дархан-Уул аймагт хөдөө ажлаар явсан байсан болохоор ээж Энхтайван надад утсаар хэлээд Улаанбаатар хотод ирсэн. Тухайн үед бид нар Даваанямыг аавыгаа алсан гэж ерөөсөө бодоогүй. Учир нь талийгаач, Давааням хоёр эвтэй байдаг байсан. Бид нар талийгаачийг гэртээ байгаа гэхээр нь оролгүй явдаг байсан. Талийгаачийг гэртээ байхгүй үед эгчтэйгээ уулздаг байсан. Ийм хэрэг гарсан нь сонин санагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй Даваанямыг ийм хэрэгт холбогдсонд итгэхгүй байна. Талийгаач их авирладаг болохоор бид нар ойртож харьцаж чадахгүй байсан бөгөөд цагаан сараар золгоод гардаг байсан. Мөн талийгаач нь бид нарыг орохоор янз бүрийн үгээр хэлдэг байсан болохоор харьцдаггүй байсан. Харин Давааням бол дөлгөөхөн хүүхэд юм. Талийгаач бол гар далайдаг, бусдыг зодчих гээд байдаг болохоор Даваанямыг барьж аваад зодсон байх гэж бодож байна. Иймд бид нар гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Учир нь бэр эгч маань олон жил талийгаачид дарамтлуулж амьдарчхаад одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хэрэгт холбогдсонд үнэхээр харамсалтай өрөвдмөөр байна гэв.     

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Лхамаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би талийгаач Төмөрийн төрсөн дүү Энхтайвны хүүхэд нь байгаа юм. Манай ээж Энхтайван Баянхонгор аймгийн Хүрээ мандал суманд эмнэлэгт асрагч хийдэг, байнга наашаа яваад байх боломжгүй. Тухайн үед Дархандаа байсан. Сүүлд л хүмүүсийн амнаас талийгаачийг нас барсан түүнд хүү Давааням нь холбогдоод байгаа гэж сонссон. Би Даваанямыг төрөхөөс нь авахуулаад мэднэ. Ер нь бол дөлгөөхөн хүүхэд байдаг байсан. Ямар нэгэн муу зуршил зан араншин байхгүй, хөөрхөн ааштай хүүхэд байгаа юм. Төрөхөөсөө чих нь сонсголгүй байсан. Их дуугүй. Сүүлд чихийг нь янзлуулаад жаахан сонсдог болсон. Талийгаач Төмөр ах бол энгийн нэгэн байсан. Сүүлдээ архи жаахан уудаг болсон байсан. Би багаасаа Төмөр ахтай цуг өссөн. Ер нь би айж эмээдэг ширүүндүү зан араншинтай хүн байсан. Сүүлдээ архи уугаад ар гэрийхнийгээ их зовоодог, эхнэрээ зодож нүддэг гэж сонсогдоод байдаг байсан. Би Готов гээд өвөөгийнхөө нэрээр овоглодог юм. Манай ээж аавтай суугаагүй болохоор өвөөгийн нэрээр намайг овоглосон байх гэжээ./хх-ийн 38-39/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нямдолгор  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдөр охинтойгоо хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сум руу манай аавын бие нь өвдөөд эм тариа хүргэж өгөхөөр явсан. Мөн манай ээж саяхан өнгөрөөд ээжийнхээ нутаглуулсан газрыг тахихаар явсан. Тэгээд 08 дугаар сарын 24-ны орой цагийг нь сайн мэдэхгүй байна нилээн орой болж байхад манай том хүү болох Даваадорж утсаар залгаад ээжээ хүү нь ажлаасаа ирсэн чинь аав бараг амьсгал хурааж байгаа юм биш үү хачин болчихсон байна та бушуу ирхэд яадаг юм гэсэн. Би тэр үед үхэр саагаад сууж байсан юм. Тэгээд би түргэн дууд ах эгч нартаа бүгдэд нь хэлээдхи гэж хэлсэн. Тэр шөнө манай дүү нар сумын төвөөс намайг ирж аваад маргааш нь өдөр унаа жоохон хүлээж байгаад Бууцагаан сумаас аймгийн төв рүү орсон. Оронгуутаа шууд Улаанбаатар хот руу явсан. Хотод 8 дугаар сарын 26-ны өдрийн 12.00 цагийн үед ирсэн. Намайг ирэхэд манай ах дүү нар цугласан манай талийгаач нөхрийг цагдаа нар болон шүүх эмнэлэг ирээд аваад явчихсан гэж байсан. Манай хүүхдүүд болон хамаатнууд надад хэлэхдээ түргэн дуудаад түргэний эмч нар ирэхэд амьсгал хураасан байсан гэж хэлсэн. Манай хүн бол олон хүнтэй найзлаад нөхөрлөөд байдаггүй юм. 100 айлын ачааны машин зогсдог газар өөрийнхөө жижиг цагаан өнгийн ачааны машинаар ачаа ачиж хэд гурван төгрөг олдог байсан. Тэнд ажиллаад 2 сар орчим болж байсан. Архийг нилээн уудаг. Сүүлийн нэг жил буюу тэтгэвэрт гарсанаасаа хойш уух их дуртай болсон. Нэг их агсам согтуу тавиад байдаг нь гайгүй тэгсгээд унтаад өгдөг юм. Манай талийгаач хааяа бие өвдөөд байна гээд ганцаараа сууж байгаад 100 грамм архи уучихдаг байсан. Тэгэхээр нь би бие чинь өвөөд байгаа юм бол архиар даруулж яах юм эмнэлэгт үзүүлий гэхээр үгүй гэдэг байсан. Тэгээд хэд хоног дараалж уугаад хордлогонд орохоор нь би өөрөө сувилагч болохоороо тариа дусал хийгээд аргалчихдаг байсан. Манай нөхөр бол сайн хүн байсан гэжээ. /хх-н  40-47/

Шүүгдэгч Т.Давааням  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2016 оны 8 дугаар сарын 24-ны өглөө 08.00 цагт аав Г.Төмөр гэрээсээ гарч явсан. Би ажилдаа явсан гэж бодсон боловч гэртээ гаднаас согтуу архи уучихсан орж ирээд намайг унтаж байхад сэрээгээд хоол хий гэсэн. Тэгэхээр нь  би босоод хоол хийж дуусаад хоолоо ид гэхэд хоолоо идэхгүй гэж хэлсэн. Манай гэр бүлд аав архи ууж ирээд л гэр бүлийн гишүүдийг зодож дарамталдаг зүйл 10 жил үргэлжилж байгаа юм. Архи ууж ирэх бүртээ ээж, эгч, намайг зоддог. Харин эрүүл байх үедээ зодохгүй, архи уусан үедээ зоддог байсан. Ажлых нь газрын буюу 805 дугаар цэргийн ангийн ажилчид нь хамт архи уудаг, заримдаа гэрт нь хамт ирж архи уудаг, хааяаа ажлаа тараад ирэхдээ архи уучихсан ирдэг байсан. Хамт ажилладаг хүмүүс нь ажил тарсны дараагаар хамт архи уучихсан согтуу байдалтай нь олон удаа гэрт нь хүргэж ирдэг байсан. Тэгээд ажлын газрых нь хүмүүс согтуу авчирсаны дараагаар аав хэрэлдэж маргалдаад зодолдож эхэлдэг байсан. Гэртээ байнга архи уучихаад бид нарыг зоддог  учраас би өөрөө оршин сууж байгаа 5 дугаар хорооны цагдаа нартаа хамт очиж уулзахад бид нар аавыг чинь яаж шоронд суулгах юм бэ чиний яриад байгаа зүйлийг ойлгохгүй байна гэж хэлээд намайг мэдрэл муутай гэж ойлгож хүлээж авдаг байсан. Намайг очоод хэлэхэд ойлгохгүй байна гар гар гээд гаргадаг байсан. Тэгээд хоол хийгээд ид гэхэд идэхгүй байсан. Уг нь намайг хоол хий гээд зодсон юм. Тэгээд л би хоолыг нь хийсэн. 24-ны өдрийн өглөө миний бие их муу байсан. Учир нь би ногооны харшилтай юм тэгээд хамар битүүрсэн амьсгалахад их хэцүү байсан. Тэгэхэд намайг хоол хий гээд 3 удаа цохьсон. Миний толгой бие өвдөж байсан болохоор би уурлаад аавыг буцаагаад цохьсон. Би аавын цээж, толгой орчимд нь гараараа цохьсон. Толгойд нь 5 удаа, цээжинд нь 5 удаа гараараа цохьсон. Аавыг миний өөдөөс хараад зогсож байхад нь би цохьсон. Ер нь 10 жилийн турш ээж, эгчийг зодсон, мөн намайг зодож архинд явж ир гэдэг байсан. Ээжийг байнга зоддог байснаас болоод ээжийн бие их муудсан. Би өмнө нь аавын өмнөөс юм хэлж, цохиж зодож байгаагүй. Миний эгч оюуны хомсдолтой.Хүрээмарал  сумын сургуульд 5 дугаар анги хүртлээ сурсан бөгөөд уншиж бичиж чаддаггүй юм. Аав маань эгчийг эрүүл үедээ ч зоддог байсан бөгөөд согтуу үедээ бид гурвыг гурвууланг нь зоддог байсан. Эгч маань оюуны хомсдолтой болохоор намайг дэлгүүр явуулдаг байсан. Энэ бүх жилүүдэд ээж маань аавыг архи уусан ирэх болгонд нь ах дүүсийхрүүгээ явчихдаг байсан. Тэгээд би үлдээд архийг нь зөөж зодуулдаг байсан гэж болно. Сүүлийн 10 жил бараг өдөр болгон архи ууж ирдэг байсан. Архи битгий уу, бид нарыг битгий зодож бай гэж байнга хэлдэг байсан. Намайг аавыг зодсоны дараа тэрээр зүүн талын байшин руу ороод унтсан байсан. Тэгээд хоол ид гэж хэлэх гээд сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгээд л хамаатан садан луугаа ярьсан. Тухайн үед аав бид хоёр хоёулахнаа гэрт байсан. Аав намайг зодохоор нь би эргүүлээд толгойд нь 5 удаа, цээжин биед нь 5 удаа л цохьсон. Би аавыг цохиж зодсоны дараагаар тэрээр босоод зүгээр явж байсан учир би аавыг нарийн сайн харж шалгаагүй. Гэхдээ би аавтай харилцан л зодолдсон. Надад аавыгаа алья гэсэн санаа зорилго байгаагүй. Харилцан л зодолдсон гэжээ. /1-р хх-ийн 173/

     Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17-19/, /хх-н 23-33/

     Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 20-22/

     Хураан авах тогтоол /хх-н 34/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 35/ эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 37/

Гэрч Д.Цэндсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би талийгаач Төмөрийг нас бардаг өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын дундуур өдрийг нь тодорхой санахгүй байна. Намайг өдөр гэртээ өөрийн хүүхэд Мөнхзаяагийн /1 нас 1 сартай/ хамтаар 11.00 цагийн орчимд байж байхад талийгаач хадам аав Төмөр нь гаднаас архи уучихсан, нилээн согтуу ганцаараа хашаанд орж ирээд хашаанд байрлах манай гэрийн ар талын цагаан байшинд явж орсон. Тухайн өдөр талийгаачийн орсон байшинд талийгаачийн хүүхэд Давааням ганцаараа байсан. Харин би урд гэртээ нялх хүүхэдтэйгээ байсан. Би талийгаачийг хашааны хаалган дээр ирэхэд нь хаалга онгойлгон өгч тосож аваад хойд талын цагаан байшингийн үүдэнд хүргэж өгч, байшингийн хаалгыг нь бас онгойлгон өгөөд эргээд гэрлүүгээ явсан. Тэрнээс хойш 1 цагийн дараа талийгаачийн байшинд юм тачигнаад хүн чанга чанга дуугараад байхаар нь би байшин руу яваад ороход талийгаачийг Давааням нь миний өөдөөс хаалга руу түлхээд унагаасан. Тэгэхэд талийгаач үүднийхээ довжоон дээр бөндөгнөөд уначихаар нь би талийгаачийг босгоод хадам дүү Даваанямд чи аавыгаа яаж байгаа юм гэхэд ссонсохгүй байсан тул чихийг нь татаж ирээд чи аавыгаа яаж байгаа юм гэхэд надад юм хэлэхгүй өөдөөс дуугарахгүй над руу уурлаад энэ чинь архи уугаад байна гэхээр нь би чи аавыгаа түлхэж унагаагаад яагаад ингэж зодож байгаа юм болохгүй шүү дээ гэхэд огт дуугарахгүй болохоор нь би талийгаачийг урд талын тоосгон байшинд оруулаад унтуулсан. Аавыг гэрт нь оруулж унтуулсаныхаа дараагаар гэртээ орж хүүхдээ хөхүүлчихээд 18.00 цаг өнгөрч байхад би өөрийнхөө 89138054 дугаарын гар утаснаас түргэн тусламж дуудахад түргэн ирэхгүй байсаар байгаад орой 21.00 цаг өнгөрсөн. Тэгээд талийгаачийг нас барахаас өмнө нь ирээгүй. Талийгаачийн чихнээс нь цус гарчихсан, нүүр ам нь халцарчихсан байсан учир дахин түргэн тусламж  өөрийнхөө утаснаас дуудсан. Би түргэнд дуудлага өгөхдөө энд хүн өвдөөд байна тархи толгой нь өвдөөд байна гэж дуудлага өгсөн. Тэгсэн хэдий ч түргэн тусламж талийгаачийг нас барсны дараагаар 21.00 цагийн орчимд ирсэн. Түргэн тусламж ирээд гарыг нь өргөж үзчихээд талийгаачийг нас барсан байна гэж хэлээд шууд яваад өгсөн. Би түргэн тусламж ирээд явсаны дараагаар талийгаачийн төрсөн хүү, өөрийн нөхөр Даваадоржийг өөрийн утсаараа дуудсан боловч утас нь болохгүй байсан юм. Тэгээд нөхрөө ажлаас нь ирэхээр нь аав чинь сонин болчихжээ гэхэд манай нөхөр талийгаачийн төрсөн дүү Доржнамжааг дуудаж, дараагаар нь ах дүү нараа дуудсан. Ээж Нямдолгор Баянхонгор аймаг руу ээжийнхээ газрыг эргэхээр явсан байсан учир бас тэндээс дуудуулсан. Манай нөхрийг ах дүү нартаа хэл дуулгасны дараагаар талийгаачийн дүү Доржнамжаа ах түрүүлж ирсэн. Ар дээр нь охин Эрдэнэцэцэг ирээд ар араас нь ах дүү нар нь ээлж дараагаараа ирцгээсэн. Гэрч Доржнамжаа ах нь хамгийн түрүүнд ирээд надаас юу болсон талаар асуухаар нь би талийгаачийн хүү Давааням нь талийгаачийг надтай шатны уруу, намайг гэр лүү нь орох гэхэд өөдөөс түлхэж унагаасан талаар нь хэлэхэд Доржнамжаа ах Даваанямыг загнаж байхаар нь би цагдаад хэлье гэхэд одоо яахын яахын талийгаачийг нэгэнт нас барсан учир ингээд өнгөрөөе гээд цагдаа дуудаагүй. Талийгаачийг согтуу ирсэн болохоор нь архи дарс уулаа гэж хадам дүү Давааням нь маргалдаж гэртээ зодолдсон юм шиг байсан. Би түчигнэх чимээ гарахаар нь гэрт нь яваад ороход талийгаачийг Давааням нь хаалганы уруу миний өөдөөс шууд түлхээд унагаасан. Тэгэхээр нь би хадам дүү Даваанямд ингэж болохгүй гэж хэлсэн. Намайг байшинд орохоос өмнө нь байшинд юу болсон талаар би хэлж мэдэхгүй. Талийгаачийг хашаандаа орж ирэхэд нь тосож авахад биед нь ямар нэгэн ил гэмтэл шарх бэртэл гэмтэл байгаагүй. Мөн гэрт оруулж өгөхөд ч биед нь ямар нэгэн зовиур шаналал огт байгаагүй. Би талийгаачийг орж  ирэхэд нь хашааны хаалга онгойлгон өгөөд хажуу талд нь дагаж явж байгаад байшингийх нь хаалгыг онгойлгон өгч байшинд оруулчихаад би эргээд гэрлүүгээ орсон. Би үүдэнд нь хүргэж өгч хаалгыг нь онгойлгон өгсөнөөс биш гэрт нь дагаж явж ороогүй. Талийгаач өглөө эрт 07.00 цагт гэрээсээ гараад явах шиг болсон. Хашааны хаалга дуугарч байсан би тухайн үед хүүхэдтэйгээ зууралдаад байж байсан болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Талийгаач гэртээ ирэхдээ нилээн согтуу байсан. Талийгаачийн төрсөн дүү Доржнамжаа ах нь намайг талийгаачийг шатны уруу унасан гэж хэл гээд намайг шаардаад байсан учир би цагдаад өмнөх мэдүүлгүүдээрээ талийгаачийг шатны руу унасан гэж хэлсэн. Миний одоогийн өгч байгаа энэ мэдүүлэг үнэн. Өмнөх мэдүүлэг худлаа байсан. Намайг талийгаачийн дүү цагдаад ингэж мэдүүл гэж шаардсаных нь дагуу би хэлсэн үгээр нь мэдүүлэг өгч байсан. Талийгаачийн байшин 2 гишгүүр довжоотой, хамгийн дээд талых нь нимгэн, доод талых нь зузаан байдаг. Уг довжоо нь газраас нилээн өндөр бөгөөд ойролцоогоор 40-50 см өндөртэй. Талийгаачийн бие муу байшиндаа хэвтэж байхад талийгаачийн найз гэх манай хашаанд төмөр тавих гээд ирчихээд байсан эрэгтэй хүнд аавын бие муудаад байна та наад төмрөө аваад яв, би утсаар чинь түргэн дуудаадхий гээд түргэн тусламж дуудсан. Би дуу чимээ гарч эхэлхэд хүүхдээ хөхүүлж байсан. Хүүхдээ үлдээгээд орох гэтэл хүүхэд уйлаад байхаар нь дахиж хүүхдээ хөхүүлээд ойролцоогоор 1 цаг орчим болоод дуу чимээ нь намжихгүй улам чангараад байхаар нь би хүүхдээ уйлсан чигээр нь үлдээгээд байшинд орсон. Хүү Даваанямых нь дуу чанга чанга гарч байсан. Хүү Давааням нь яахаараа архи уудаг юм гээд чанга чанга хашгираад байсан. Харин талийгаачийн дуу сонсогдохгүй байсан. Тэгээд хоорондоо ноцолдоод байгаа бололтой түн тан гэх тачигнах чимээ гараад байсан. Би сүүлд орсон учир талийгаачийг хүү Давааням нь яаж зодож цохьсоныг хараагүй. Талийгаачийг шатны уруу унасан гэж цагдаад мэдүүлэг өгөөрэй гэж намайг гэртээ хүүхдээ хөхүүлээд сууж байхад манай нөхөр Даваадорж, охин Эрдэнэцэцэг нар нь миний хажууд байхад хэлсэн. Ер нь бүгдээрээ энэ талаар мэдсэн бөгөөд бүгд Доржнамжаагийн үгэнд орцгоосон. Би талийгаачийг архи уугаад нас барсан гэж хэлсэн гэжээ. /1-р хх-ийн 56-57/

Гэрч Т.Даваадорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би талийгаачийг анх хараад хацар нь халцарсан нүд нь хөхөрсөн байхаар нь дүүгээсээ юу болсон талаар асуухаар хойд байшин руу ороход Давааням гал тогооны өрөөгөө дамжиж ордог жижиг өрөөнд уйлаад сууж байсан. Тэгээд би аавыгаа яачихлаа гээд нэг үг хэлсэн би юу хэлсэнг нь ойлгоогүй. Тэгээд чи яасан юм бэ гэхэд аав архи аваад ир гээд над руу дайраад байхаар нь би аавыг алгадсан, хацар луу нь алгадаад дараа нь түлхээд унагаасан, би цохиод дараа нь алгадсан гэж хэлсэн. Тэгээд өөр тоймтой юм яриагүй. Тэгээд гараад ирэхэд Доржнамжаа ах ирчихсэн байсан. Би өмнөх мэдүүлэгтээ энэ талаар Доржнамжаа ахад хэлсэн гэж мэдүүлсэн. Би ч ирээд л Цэндсүрэнтэй тухтай сайн уулзаж юм ярих сөхөөгүй л байсан. Тэгээд сүүлд нь асуухад байшингийн урд шатны дэргэд уначихсан байсан тэгээд би босгоод урд байшинд оруулаад хэвтүүлсэн. Тэгээд жаахан байж байгаад ороход амьсгаа нь түргэн болсон цээж нь дөвхөлзөөд байсан би түргэн дуудсан гэж л хэлсэн. Зодоон нүдээн хэрүүл маргаан болсон гэж хэлээгүй. Харин Эрдэнэцэцэг л Даваанямыг утсаар ярьсан талаар сүүлд нь сонссон. Би аав, Давааням 2-ыг муудалцсан талаар нь өөрөөс нь тэр үед нэг хэдэн үг сонссон.  Тэгээд сүүлд нь Эрдэнэцэцэг утсаар ярьсан гэж хэлж байсан. Тэр үед Цэндсүрэн хэлэхдээ цагаан байшингийн өмнө довжооны дэргэд унасан байсан гэсэн болохоор тэрнийгээ л хэлээрэй үзсэн харсанаа үнэнээр нь хэлээрэй л гэж Доржнамжаа ах хэлсэн. Тэр үедээ Давааням аавтай муудалцсан тухай Эрдэнэцэцэг эгчийн хэлсэн зүйл болон Даваанямын өөрийнх нь хэлсэн зүйл нас барахад нь хамаагүй байх гэж л бодсон. Аав өөрөө ч согтохоороо байнга агсам тавьдаг болохоор тийм л зүйл болж харин тэгээд ч түрүүнд нь 2-3 хоног согтуу байсан болохоор зүрх нь дийлээгүй байх гэж бодсон. Доржнамжаа ах талийгаачийг жам ёсоороо нас барсан байхаа задлан шинжилгээ хийгээд мэдэгдэнэ тийм болохоор тэр болтол Даваанямын аавтайгаа муудалцсан асуудлыг яриад яахав жам ёсоороо нас барсан байвал энэ хүүхдийг дэмий цагдаад барьж өгөөд хэрэггүй юм болноо. Хэрвээ задлан шинжилгээ нь гадны нөлөөтэй бол хэлэхээс өөр арга байхгүй шүү гэсэн. Тэгээд би сүүлд талийгаачийн үхлийн шалтгааныг мэдэх хүртлээ жам ёсоороо нас барсан юм байна даа л гэж бодоод явж байсан. Хамгийн сүүлд надаас мэдүүлэг авах үед би аавыг гадны нөлөөтэй нас барсныг мэдээд Даваанямын юу гэж байсныг үнэн зөвөөр нь ярьсан. Тэгээд бид нар хүүхдүүд нь болон ах нар ярьж байгаад л задлан хийлгэхгүй байя гэж өргөдөл өгсөн өөр шалтгаан байхгүй. Бид нар ер нь Доржнамжаа ахыг задлан шинжилгээний хариу гадны нөлөөтэй гарвал Даваанямын асуудлыг ярья гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд ч арай ч зодоод алчихаагүй байх гэж найдаж байсан. Зодоод алчихсан хэмжээний шарх гэмтэл харагдахгүй болохоор нь гайгүй байх гэж л горьдож байсан. Тэгээд ч тэр үед Цэндсүрэн шатны дэргэд унасан байсан гэсэн болохоор тэрийгээ хэлье л гэсэн юм гэжээ. /1-р хх-ийн 63-64/

Гэрч Г.Доржнамжаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Намайг хэрэг болсон газарт буюу ахынхаа хашаанд ирэхэд Эрдэнэцэцэг ирсэн байсан ба тэр надад хэлэхдээ Давааням аав 2 зодоон хийсэн юм шиг байна лээ гэж хэлсэн. Тэгээд би байшин руу ороод талийгаачийн цогцсыг янзлаад хувцасыг нь тайлаад юм нөмрүүлсэн. Тэгэхдээ би харахад хацар нь халцарсан, чихнийх нь тэнд хавдсан маягтай улаан хүрэн болсон байсан. Би тэгээд өөр шарх гэмтэл байна уу гээд харахад бие нь зүгээр байсан. Тэгэхээр нь жам ёсоороо л явсан юм байна даа л гэж бодсон. Тэгээд Эрдэнэцэцэгээс Давааням утсаар юу гэж ярьсан талаар нь асуухад аав намайг алаадах гээд дайраад байна ш дээ та ирээдэх гэж ярьсан гэж хэлсэн. Тэгээд би Цэндсүрэнгээс бас юу болсон талаар асуусан чинь гадаа уначихсан байсан тэгээд би оруулаад хэвтүүлсэн гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Би Эрдэнэцэцэгээс талийгаач ах Давааням 2 зодоон хийсэн юм шиг байна утсаар ярьсан гэдгийг нь сонссон. Тэгээд ч ах л согтуу ирээд Даваанямыг зодож дээ гэж бодсон. Биеийг нь үзэхэд тийм их айхтар ноцтой гэмтсэн бэртсэн, хөхөрсөн няцарсан зүйл байгаагүй болохоор би жам ёсоороо л явж дээ гэж бодсон. Тэгж байтал цагдаа ирээд авч явахгүй бол болохгүй задлан шинжилгээ хийх байх гээд цогцсыг нь аваад явсан. Тэгэхээр нь би энэ ер нь болохгүй аваад  явчихаж байгаа юм биш үү Даваанямыг аавтайгаа зодоон хийсэн гэдгийг нь хэлье гэсэн. Тэгтэл Эрдэнэцэцэг дүү маань уйлаад одоо ажил явдал болох гэж байхад Давааням аавтайгаа муудалцсан талаар нь хэлчихвэл бариад хорьчих болов уу гээд байхаар нь нээрээ энэ чинь задлан шинжилгээний хариу гараагүй жам ёсоороо үхчихсэн байвал энэ хүүхдийг цагдаад бариад өгчихвөл муухай юм болох болов уу гэж  бодоод тэгвэл Даваанямыг одоохондоо цагдаад хэлэхгүй байя л гэж хэлсэн. Тэгээд ч тэр үед Цэндсүрэн ч бас гадаа уначихсан байсан тэгээд би оруулаад хэвтүүлчихсэн гэж л яриад байсан өөр зүйл яриагүй юм. Эрдэнэцэцэгийн ярьсан асуудлыг би сүртэй зодоон нүдээн болоогүй ах л агсам тавьж дээ л гэж ойлгосон. Би тэгээд тэнд байсан Эрдэнэбаяр ах, дүү Даваасүрэн, Даваадорж, Эрдэнэцэцэг нарт үнэндээ энэ хүн чинь яаж ч үхсэн юм билээ харахад нүд  амыг нь тэс цохиод бие хааг нь хөхрүүлээд няцруулаад хаясан юм алга, илт хүний гарт үхсэн гэж хэлэхээр юм алга, энэ хацар нь халцарсан чихнийх нь тэнд хөхөрсөн эд нар нь Цэндсүрэнгийн хэлснээр унахдаа үүссэн байж болох нь тэгэхээр Давааням талийгаач 2-ын муудалцсан талаар одоохондоо хэлэхгүй байя л гэж хэлсэн. Тэгээд ч талийгаач өөрөө зүрх муутай байсан болохоор хүүхэд рүүгээ уурлаж орилж байгаад зүрх нь зогсож дээ л гэж бодсон. Цэндсүрэн бол унасан байсан л гэж хэлсэн. Эрдэнэцэцэг болохоор утсаар ярьсан талаар нь хэлсэн. Өөр надад талийгаач ах болон Давааням нарын хооронд юу болсон талаар нь юм хэлсэн хүн байхгүй. Би Эрдэнэцэцэгийн хэлснээс ойлгохдоо талийгаач ах л согтуу ирээд агсараад тэгээд Давааням руу дайрч давшилж дээ л гэж бодсон. Тэр халцарч  шалбарсанг нь согтуу явж байгаад унаж тусахдаа л ингэж дээ л гэж бодож байсан. Би шинжилгээний хариу гарахгүй удаад юм сонсогдохгүй болохоор нь жамаараа л нас барсан байх гэж бодоод тайвшраад явсан. Хэрвээ шинжилгээний хариу гадны нөлөөтэй гарсан та мэдэж байгаа зүйл байна уу гэсэн бол Даваанямыг хэлье шалгуулья л гэсэн бодолтой л явсан. Өмнө нь надаас 3 удаа гэрчээр мэдүүлэг авсан. Эхний 2 удаагийн мэдүүлэг авахад шинжилгээний хариу яаж гарсан талаар юу ч хэлээгүй. Тийм болохоор би жам ёсоороо өнгөрч дээ л гэж бүр итгээд тайвширсан байсан. Тийм ч учраас би Даваанямын талаар яриагүй юм. Надаас ч зодоон нүдээн болсон эсэх талаар нь асуугаагүй. Харин хаана яаж унасан байсан гэж асуусан тэгээд хамгийн сүүлийн мэдүүлэг авахад талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан та энэ талаар мэдэж байгаа зүйлээ хэл гэсэн болохоор нь л би өөрийн сонссон зүйлээ буюу Эрдэнэцэцэгийн ярьсан зүйлийг хэлсэн гэжээ. /1-р хх-ийн 74-75/

Гэрч Т.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Намайг  2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байхад 17.00 цагийн орчимд талийгаач аав Төмөртэй ээжийг байхгүй үед юу хийж байгаа бол гэж бодоод өөрийнхөө 90691955 дугаартай утаснаас аавын 96091242 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд 19.00 цагийн үед дахин аав руу залгасан чинь миний төрсөн дүү Давааням аавын утсыг авсан. Төрсөн дүү Давааням утас авангуутаа өөдөөс аав дандаа архи уугаад ядаргаатай байна хурдан ир би аавыг зодчихсон, аав чи намайг ал ал гээд босож ирээд байна би аавыг алчих юм уу гэж надаас  асуусан. Тэгэхэд аав цаана нь согтуу бололтой юм яриад дуугараад байсан бөгөөд  яг юу гэж байсан нь сонсогдоогүй. Тэгэхээр нь би Даваанямыг чи яахаараа аавыг зоддог юм давраад байгаарай гээд би уйлаад утсаа тасалчихсан. Яагаад уйлсан гэхээр Даваанямыг аавыг зодсон гэхээр өөрийн эрхгүй уйлчихсан юм. Тэгээд би дотроо гайгүй байлгүй хоорондоо дотно байдаг юм чинь гэж бодоод очилгүй гэртээ байж байсан. Шөнө 22.00 цагийн үед миний утас дуугархаар нь авсан чинь бэр эгч Ундрах байсан. Ундрах эгч аавын чинь бие эвгүй байна гэнэ Доржнамжаа ах чинь сая эндээс гарсан чи яваад очоодох гэхээр нь би аавых руугаа очиход аав тоосгон байшинд газар хөнжил гудастай хэвтэж байсан. Хажууд нь хэн ч байхгүй байхаар нь яасан юм бол гээд аавыг тэвэрч авахад хөдөлгөөнгүй бие нь бүлээн амьсгалахгүй нас барчихсан байсан юм. Тэгээд зул асаахаар тэрүүгээр зул хайж явж байгаад цагаан байшингийн хойд өрөөнд ороход Давааням нь уг байшингийн мухрын өрөөнд уйлчихсан шаналсан байдалтай байж байсан. Давааням маш их шаналсан байдалтай зүрх рүүгээ гараараа цохиод байсан. Тэгээд Доржнамжаа ах руу залгаад аав нас барчихсан байна гэхэд за гээд утсаа салгасан. Доржнамжаа ах ирээд талийгаачийн хувцасыг тайлаад засаж хэвтүүлж байгаад талийгаачийн чих яачихсан юм бэ гэхээр нь би Давааням надтай утсаар ярьж талийгаачийг зодсон талаар ярьсан гээд  бүх яриаг хэлсэн. Тэгтэл Доржнамжаа ах хүний гарт өнгөрсөн юм байна гээд уйлсан. Тэгээд Доржнамжаа, Даваасүрэн бид гурав байхад би дүүгээ цагдаад өгөөд яах бэ ингээд өнгөрөөе гэж тэр хоёрт хандаж хэлсэн. Одоо өгч байгаа энэ мэдүүлэг үнэн. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ дүүгийнхээ талаар ерөөсөө яриагүй юм. Би тухайн үед аавыгаа өөр шалтгаанаар нас барсан гэж бодож байсан. Би тэр үед дүүгээ ерөөсөө анзаарч хараагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэжээ. /1-р хх-ийн 79/

Гэрч Т.Даваасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ : Би төрсөн эцэг Г.Төмөр нас барсан өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр орой ажлаа тараад гадуур явж байхад шөнө 23.00 цагийн орчимд Доржнамжаа ахын эхнэр Ундрах эгч над руу залгаад аав чинь болохгүй байх шиг байна аавынх руугаа хурдан оч гэж хэлэхээр нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 25-557 тоот хашаанд байх гэрт ирэхэд аав нас барчихсан төрсөн ах Даваадорж, эгч Эрдэнэцэцэг, ах Доржнамжаа, ах Эрдэнэбаяр, бэр эгч Цэндсүрэн  нар байж байсан. Намайг очиход түргэний тэрэг ирээд үзээд явчихсан гэж ярьж байсан. Намайг очиход аав маань аль хэдийнээ өнгөрсөн байсан. Намайг гэрт орж харахад хөнжлийн даавуугаар биеийг нь ерөнхийд нь битүү бүтээчихсэн байсан. Тэгээд би  гэрт байсан Цэндсүрэн эгчээс талийгаачийг яагаад нас барах болов юу болсон юм бэ гэж асуухад олон хоног үргэлжлүүлэн архи уусан, намайг өдөр нэг харахад гадаа довжоон дээр уначихсан хэвтэж байхаар нь би аавыг оруулж хэвтүүлсэн гэж ярьж байсан. Талийгаач аав маань өөрөө ч байнга архи уудаг, дээр нь зүрхээр нь хатгуулж өвддөг байсан учир тэр үедээ би өөр зүйл асууж тодруулаагүй. Тэгээд шөнө цагдаа нар ирээд дээгүүр нь бүтээсэн хөнжлийг хуулж авч зураг хөргийг нь авч байхад нь би  талийгаачийн хөлд зогсож байгаад харахад хоёр хөлийнх нь өвдөг халцарсан юм шиг харагдаж байсан. Мөн баруун чих нь тэр чигтээ хөхөрчихсөн баруун нүд нь хөхөрчихсөн, баруун шанаа нь тэр чигтээ зулгарсан харагдсан учир Цэндсүрэнгээс аав зодоон цохион хийсэн юм биш үү гэхэд надад  юу ч хэлээгүй бөгөөд гадаа довжоон дээр уначихсан байхаар нь би гэрт нь оруулж  унтуулсан. Нэг харахад л уначихсан байсан өөр зүйл болоогүй гэх зүйл ярьж байсан учир би архи олон хоногоор уугаад бие нь дийлээгүй юм байлгүй үүдэндээ унаснаас болж нас бараагүй гэж бодож байсан. Тэгээд талийгаачийн ажил явдалыг хийхээс өмнө төрсөн эгч Т.Эрдэнэцэцэг талийгаачийн гэрт цаад Давааням чинь аавыг цохиж зодсон асуудал байгаа юм шиг байна лээ гэхдээ маргаан болж зодолдсоноос болж нас бараагүй байлгүй дээ олон хоног дараалан архи уусан учир бие нь дийлээгүй ядарч сульдаад тэрнээсээ болоод нас барчихсан байж магадгүй, цагдаагийн байгууллагаас ярьж дүгнэлт шийдвэр гарсных нь дараа талийгаачийг ямар шалтгааны улмаас нас барсан нь тодорхой болох байлгүй гэж бүгд дор бүрнээ бодож байсан учир нарийн учрыг цагдаагийн байгууллагад хэлээгүй юм. Тэгээд ерөнхийдөө шүүх эмнэлгийн хариу гартал хүлээе гэж бодож байсан бөгөөд би ажил явдалын дараагаар байцаалт өгөх гэж очихдоо байцаагчаас манай аав гадны нөлөөтэй өнгөрчихсөн байна уу юу болж байна гэж асуухад байцаагч шинжилгээний хариу нарийн гараагүй байгаа авах ёстой байцаалтаа авч байна гэсэн учир би задлан шинжилгээгээр гадны нөлөөтэй нь тэр дороо л мэдэгддэг байх тэгээд гадны нөлөөтэй нас барсан бол бид нарыг тайван  суулгахгүй байсан байх гээд ямар ч байсан аав маань зодуулсаны улмаас нас бараагүй юм байна гэж ойлгоод дотроо тайвширсан. Тэгээд дүүгийнхээ талаар огт байцаалт өгөхдөө дурдаагүй өнгөрсөн. Надад өшөө тодорхой зүйл бол яриагүй. Эгч маань надад хэлэхдээ их товчхон аав нь дүү Даваанямтай зодолдсон асуудал байгаа юм шиг байна лээ шүү гэхээр нь битгий ийм муухай зүйлээс болсон байгаасай аав маань жамаараа л нас барсан байгаасай гэж дотроо битүүхэндээ горьдож байсан. Мөн ийм зүйлээс болж битгий нас барсан байгаасай гээд аавыг  нас барсан байсан тул би энэ муухай асуудлын талаар ч сонсохыг хүсээгүй. Би тэр зодолдсон талаар нь эгчээс сонссон зүйл нь л энэ байгаа юм. Өөр зүйл мэдэхгүй байна. Би тэр тухай дүү Т.Даваанямаас тухайн үедээ огт асуугаагүй, дүү маань ч нарийн ширийн юм ярих гэхээр хөгжлийн бэрхшээлтэй, хэл ярианы хөгжил муу учир хэл яриагаар ойлголцоход бэрх байдаг дээрээс нь дөнгөж аав өнгөрөөд байсан учир хэд хоногийн дараагаар очиж дүүгээ машиндаа авч сууж байгаад чи аавтай зодолдсон юм уу, аавыг хаана нь яаж цохиж зодсон юм бэ гэж асуухад би аавын бие, хөл рүү өшиглөж цохиж зодсон гэсэн. Тэгээд би аавын чих нь битүү хөхөрсөн байсан тул дүүг хөхрүүлсэн юм болов уу гэж бодоод чи чих рүү нь цохьсон юм биш биз гэхэд үгүй би бие рүү нь хөл рүү нь өшиглөсөн гэж ярьсан. Тархи толгойд нь цохиогүй гэж хэлсэн. Уг зодоон цагаан байшин дотор болсон юм шиг байгаа юм. Тухайн үед цагаан байшинд амьдарч байсан юм. Намайг ирэхэд тоосгон байшингийн ард талын өрөөнд оруулсан байсан. Би Цэндсүрэн эгчээс талийгаачийг нас барсан өдөр очоод асууж лавлахад талийгаачийг нэг бол 3 хоног гэртээ ирээгүй нэг бол 1 хоног гэртээ ирээгүй гэх мэтээр эргэлзээтэй зүйл надад яриад байсан юм гэжээ. /1-р хх-ийн 80-82/

Гэрч Г.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би эхлээд юу ч мэдээгүй байсан. Анх гэрт нь ирэхэд талийгаачийн  хацар нь халцарсан байсан бас чихний хэсэгт нь хавдсан байсан. Тэгээд би Даваанямыг талийгаач аавтайгаа зодоон хийсэн хэрүүл маргаан болсон гэдгийг Доржнамжаагаас сонссон. Доржнамжаа надад хэлэхдээ Эрдэнэцэцэгтэй Давааням утсаар ярьсан байна Давааням аавтайгаа хэрүүл маргаан болсон юм шиг байна тэрнээсээ болоод талийгаач багтараад л нас барсан юм болов уу  Цэндсүрэн бас талийгаачийг унасан байсан гэж ярьлаа гэсэн. Доржнамжаа бид нар дараа нь уулзаад ярихад Цэндсүрэн болохоор талийгаачийг унасан байхад нь босгож дэлгүүрт оруулсан гэж байна, Эрдэнэцэцэг болохоор Даваанямыг утсаар ярьсан гэж хэлж байсан гэсэн. Тухайн үед талийгаач ах маань хүү Даваанямтайгаа маргалдсан хэрүүл зодоон болсон гэдгийг нь Доржнамжаагаас л мэдсэн. Тэгээд ч талийгаачийн нас барсан нь архи олон хоног ууснаасаа болоод л бие нь дийлэхгүй нас барсан болов уу гэж таамаглаж байсан. Даваанямтай хэрүүл маргаан хийснээс болж нас бараагүй болов уу гэж бодож байсан. Тэгээд цагдаагаас  цогцосыг аваад явсан болохоор задлан шинжилгээний дүгнэлт нь яах гарах нуу харъя гэж ярьсан. Би задлан шинжилгээ хийлгэхгүй байх талаар хүсэлтэд оролцоогүй, мэдээгүй. Би талийгаачийг унаж нас барсан гэж өмнө нь мэдүүлээгүй, харин задлан шинжилгээний дүгнэлтийг гадны нөлөөтэй нас барсан гэдгийг хамгийн сүүлд байцаалт өгөхдөө мэдсэн. Тэгээд болсон явдлын талаар ярьсан. Тэгэхдээ би бас айж сандарсан байсан болохоор 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлэхдээ хоорондоо ярилцаж байгаад талийгаачийг унаж нас барсан гэж мэдүүлсэн. Задлан хийсэн тохиолдолд гадны нөлөөтэй нас барсан нь ил болох байх гээд прокурорт хүсэлт гаргасан гэж буруу мэдүүлсэн байна гэжээ. /1-р хх-ийн 88/

Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 126/

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1587 дүгнэлтэд:

1.Талийгаачийн цогцост тархины хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлөгийн дарагдал, 2 тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл тархмал цус харвалт, тархины гүүрийн хэсгийн цусархаг няцрал, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун 8,9,10,11,12 дугаар хавирга, зүүн 7,8,9 дүгээр хавирганы хугарал, бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхи, алимны салст, баруун өгзөг, баруун ташаа, цээж зүүн өвдөгт баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун хацар, эрүү, баруун өвдөг, баруун шилбэ, хамарт зулгаралт, баруун чихний омогт шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл бөгөөд уг гэмтлийн улмаас нас баржээ.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

5.Талийгаач нь В/III/ бүлгийн цустай байна.

6.Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас баржээ гэжээ. /1-р хх-ийн 127-129/

2016.8.30-ны өдрийн 7511 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Г.Төмөрийн гэх цусанд 2.1 промилли спиртийн агууламж илэрч байна гэжээ.  /хх-н 130/

2016.8.30-ны өдрийн 7510 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Г.Төмөрийн цогцосноос авсан гэх цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэжээ./хх-н 131/

           Шинжээч эмч М.Энхтайван мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Талийгаач Г.Төмөрийг  ар гэрийн зүгээс задлан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж прокурорт хандаж байсан учир нас барснаас нь хойш 3 хоногийн дараа үзлэг ба шинжилгээ явуулаад талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл /энэ нь хүнд/ хатуу хальсан дээр цусан хураа, баруун тал  бөмбөлөгийн дарагдсан, 2 тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл, тархмал цус харвалт, тархины гүүрийн хэсгийн цусархаг няцрал, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун 8,9,10,11,12 дугаар хавирга, зүүн 7,8,9 дүгээр хавирганы хугарал, бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхи, алимны салст, баруун өгзөг, баруун ташаа, цээж, зүүн өвдөгт, баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун хацар, эрүү, баруун өвдөг, баруун шилбэ, хамарт зулгаралт, баруун чихний омогт шарх гэмтлүүд учирч үүссэн байна. Тархины эдийн болон хатуу хальсан дээрх цус хуралт, няцрал, хуйхны гэмтлүүд нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун, зүүн олон хавирганы хугарал, бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, цээжний цус хуралт, баруун ташааны цус хуралтууд үйлчлэлийн хувьд нэг цаг хугацаанд баруун нүдний дээд зовхи, алимны салст тусдаа, баруун өгзөг тусдаа, зүүн өвдөг тусдаа, баруун чихний дэлбэн баруун хацартай цуг байж болно. Эрүүний доод шарх нэг дор, хамар бол баруун хацартай цуг, баруун шилбэ, баруун  өвдөгний цус хуралтууд нэг дор нэг үйлчлэлээр үүсэх боломжтой ба цаг хугацааны хувьд нэг дор харилцан адилгүй үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд нь нас барахаас 1-2 хоногийн өмнө буюу 24-48 цагийн өмнө үүссэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач  дээрх гэмтлийг аваад хэдий хугацаанд амьдрах /амьд   явах/ мөн ямар идэвхитэй үйлдэл хийх боломжтойг нарийвчлан хэлэх боломжгүй. Тархинд үүссэн гэмтлээс уг  хүн маань ухаант үйлдэл хийх нь хязгаарлагдах, ухаангүй байдалтай байна. Талийгаач дээрх гэмтлийг авснаас хойш ямар хугацаанд идэвхитэй үйлдэл хийх нь тодорхой хугацаанд буюу дөнгөж авсан даруйдаа алхах явах үйлдэл хийж цаашид тархинд үүссэн цусан хураа хэр хэмжээгээр үүссэн, хичнээн тооны судас хагарсанаас шалтгаалах бөгөөд нарийн хэлэх боломжгүй. Хавирганууд хэвтээ байдалд дарагдах, шахагдах хүчний үйлдэлд бөөрний гэмтэлтэй хамт үүсэх боломжтой. Жишээ нь олон удаагийн үйлчлэлээр олон дахин дэвссэнээс болж үүснэ. Бусад гэмтлүүд босоо хэвтээ аль ч тохиолдолд үүснэ. Биеийн гадаргуун дээрх зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь орноос унах, явганаас унах, тохиолдлуудад үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд боломжгүй. Шууд бус хугарал гэдэг нь хавирга яс дарах, дарагдах үйлчлэлээр тухайн цагт болон өөр газар хугарахыг хэлнэ. Шууд бус хугарал нь цээж хэвлийн дарагдлын үед буюу дэвсэх, өвдөглөх зам тээврийн ослын үед машин дээгүүр нь гарах уурхайд нуранганд дарагдах гэх мэт тохиолдлуудад үүснэ. Машин дээгүүр нь гарлаа гэхэд шидэгдсэн зулгарал, өвөрмөц цус хуралтууд үүсдэг. Нуранганд  дарагдахад дарагдалын болон амьсгал бүтэлтийн шинж илэрдэг бол талийгаачийн биед дээрх шинжүүд илрээгүй гэжээ. /1-р хх-ийн 132-136/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1263 дүгнэлтэд:

1.Т.Давааням нь “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна.

2.Т.Давааням нь “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна.

3.Т.Давааням нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байна.

4.Т.Давааням нь “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна.

5.Т.Давааням нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1-р хх-ийн 149/

Сэжигтнийг баривчлах тогтоол */ хх-н 155/, сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-н 158-167/

Орчуулагч хэлмэрчийг хэрэгт томилон оролцуулах тогтоол /хх-н 169/

Гэрч П.Мижиддорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Төмөрийг мэддэг болоод 30 шахам жил болж байна. Төмөр ах ер нь архи их уудаг хүн байсан. Архи уухаараа эхнэрээ их дарамталдаг ааш араншин муутай хүн байсан. Эхнэрээ байнга хэл амаар доромжлоод байдаг байсан. Би бас байнга цуг байдаггүй болохоор  тэр болгоныг мэдэхгүй. Эгч маань нөхөртөө зодуулж хөөгдөөд манайд олон удаа ирж байсан. Тэгж ирэхдээ бэртэж гэмтсэн нь гайгүй байдаг байсан. Хамгийн сүүлд 2016 оны наадмын өмнө манай гэрт охин Эрдэнэчимэгтэйгээ ирээд хоноод явсан. Тэгэхдээ эгч хавирга цээжээр өвдөөд байна Төмөрт зодуулсан гэж ярьж байсан. Цээжээр нь өвдөөд зовиуртай байсан хэвтэж чадахгүй амьсгаа авч чадахгүй байна гэж байсан. Манайд нэг хоночихоод явсан дараа нь эмнэлэгт үзүүлсэн чинь хавирга нь хугарчихсан байсан гэж ярьж байсан. Төмөр архи их уудаг, эрүүл саруулдаа ч гэсэн араншин муутай, хэг ёг гэсэн хүн байгаа юм. Юм л бол хэрүүл хийх гээд хүүхдүүддээ ч гэсэн олигтой үг хэлчихгүй заавал хэрүүл үүсгэх юм ярьдаг тийм л хүн байсан гэжээ. /2-р хх-н 50/

Гэрч Ш.Ёндонжамц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би хуучин УАЗ-469 болон Пургон машин авч задалж зардаг юм. Би авсан машинаа задлахдаа талийгаач Төмөрийн хашаанд аваачиж задалдаг байсан. Өмнө нь 3-4 удаа машин авч очиж задалж байсан. 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдөр би хуучин УАЗ-469 машин аваад тэрнийгээ крантай машинаар ачаад очсон. Би хашааных нь жижиг хаалга онгорхой байхаар нь өөрөө хашаа руу нь ороод том хаалгыг нь онгойлгоод крантай машинаа оруулсан. Тэгэхэд бага хүү нь гарч ирж байсан. Би нэрийг нь мэдэхгүй байна. Гэрээс хүн гарч ирээгүй. Тэгээд би ачиж ирсэн машинаа буулгаад газар дөнгөж тавьсан чинь тэр хүү нь улаан тоосгон байшингаас гарч ирээд аав үхлээ ш дээ гээд байсан. Би яав гээд тэр байшин руу ороод хаалгаар нь шагайгаад хартал Төмөр дээшээ хараад хөдөлгөөнгүй газар хэвтэж байсан. Би шууд буцаад гарсан. Дөхөж очоогүй тэгээд түргэн дуудсан. Би өөрийнхөө 96650721 утсаар түргэн дуудаж байтал гэрээс бэр нь гэж эмэгтэй гарч ирж байсан. Тэр эмэгтэй намайг мөн түргэн дуудаач гэж хэлсэн. Би түргэн дуудахдаа хаягаа буруу хэлээд дахин дахин залгасан. Би ерөөсөө талийгаач руу ойртоогүй. Ямар шалтгаанаар нас барсаныг нь ч мэдээгүй. Намайг анх хашаанд ирэхэд талийгаачийн бага хүү нь жаахан хэл муутай, тэгээд бэр нь байсан. Өөр хүн байгаагүй. Би Төмөрийг мэддэг болоод 10-д жил болж байна. Бид нартай бол эвтэй сайхан харьцдаг. Хэрүүл маргаан хийгээд байдаггүй юм. Сүүлийн үед архи их уудаг болсон байсан гэжээ.  / 2-р хх-н 51/

Гэрч О.Ариунжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Намайг очиход цогцосыг хөнжлөөр хучсан байсан. Байшин дотор коридорт ганц гэрэлтэй үүдэн талаасаа гэрэлтэй өөр гэрэлтүүлэггүй, гэрэлтүүлэг муу байсан. Цогцосны толгой хэсэг нь сүүдэрлэгдэж байсан болохоор шалбаралт, зулгаралт зэргийг ажиглаагүй байж болох юм. Үзлэг хийж үзэхэд нас барсан хөрсөн байсан. Хөнжлийг сөхөж л үзсэн цээж хэсэг нь ил гаргаж хөлийг нь ил гаргаж үзсэн. Бүр бүтэн үзээгүй нэгэнт нас барсан байсан. Тэгээд 102 дуудья гэж ар гэрийхэнд нь хэлсэн. Баруун талдаа хана руу ойрхон байсан тэр хэсэгтээ гэрэлтүүлэг муутай сүүдэрлэж байсан болохоор хөхрөлт, шалбаралт анзаараагүй өнгөрсөн байж болох юм гэжээ. /2-р хх-н 52/

             Т.Даваанямыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх- 172-178/

              Т.Даваанямын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 192/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 193/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-н 195-226/ зэрэг болно.

              Т.Давааням нь 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 25-557 тоотод өөрийн төрсөн эцэг Г.Төмөртэй архины мөнгө нэхэхэд нь байхгүй гэж хэлэхэд   Төмөр уурлан түүнийг үсдэж улмаар хоолойгоор нь  боож барих үед тавиулах  гэж  түүнийг гараараа цохиж  зодож бие махбодид нь тархины хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлөгийн дарагдал, 2 тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл тархмал цус харвалт, тархины гүүрний хэсгийн цусархаг няцрал, баруун 8,9,10,11,12 дугаар хавирга, зүүн 7,8,9 дүгээр хавирганы хугарал, бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхи, алимны салст, баруун өгзөг, баруун ташаа, цээж, зүүн өвдөгт, баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун хацар, эрүү, баруун өвдөг, баруун шилбэ, хамарт зулгаралт, баруун чихний омогт шарх зэрэг гэмтэл учруулан санаатай алсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

1.Талийгаачийн цогцост тархины хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлөгийн дарагдал, 2 тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл тархмал цус харвалт, тархины гүүрийн хэсгийн цусархаг няцрал, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун 8,9,10,11,12 дугаар хавирга, зүүн 7,8,9 дүгээр хавирганы хугарал, бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхи, алимны салст, баруун өгзөг, баруун ташаа, цээж зүүн өвдөгт баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун хацар, эрүү, баруун өвдөг, баруун шилбэ, хамарт зулгаралт, баруун чихний омогт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл бөгөөд уг гэмтлийн улмаас нас барсанг тогтоосон    Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт/хх-н

Шүүгдэгч Т.Даваанямын   мөрдөн байцаалтад  өгсөн … аав гаднаас согтуу архи уучихсан орж ирээд намайг унтаж байхад сэрээгээд хоол хий гэсэн. Тэгэхээр нь  би босоод хоол хийж дуусаад хоолоо ид гэхэд хоолоо идэхгүй гэж хэлсэн. Манай гэр бүлд аав архи ууж ирээд л гэр бүлийн гишүүдийг зодож дарамталдаг зүйл 10 жил үргэлжилж байгаа юм. Архи ууж ирэх бүртээ ээж, эгч, намайг зоддог. Харин эрүүл байх үедээ зодохгүй, архи уусан үедээ зоддог байсан. Тэгэхэд намайг хоол хий гээд 3 удаа цохьсон. Миний толгой бие өвдөж байсан болохоор би уурлаад аавыг буцаагаад цохьсон. Би аавын цээж, толгой орчимд нь гараараа цохьсон. Толгойд нь 5 удаа, цээжинд нь 5 удаа гараараа цохьсон. Аавыг миний өөдөөс хараад зогсож байхад нь би цохьсон. Ер нь 10 жилийн турш ээж, эгчийг зодсон, мөн намайг зодож архинд явж ир гэдэг байсан. Ээжийг байнга зоддог байснаас болоод ээжийн бие их муудсан. Би өмнө нь аавын өмнөөс юм хэлж, цохиж зодож байгаагүй. Миний эгч оюуны хомсдолтой.Хүрээмарал  сумын сургуульд 5 дугаар анги хүртлээ сурсан бөгөөд уншиж бичиж чаддаггүй юм. Аав маань эгчийг эрүүл үедээ ч зоддог байсан бөгөөд согтуу үедээ бид гурвыг гурвууланг нь зоддог байсан. Энэ бүх жилүүдэд ээж маань аавыг архи уусан ирэх болгонд нь ах дүүсийхрүүгээ явчихдаг байсан. Тэгээд би үлдээд архийг нь зөөж зодуулдаг байсан гэж болно. Сүүлийн 10 жил бараг өдөр болгон архи ууж ирдэг байсан. Архи битгий уу, бид нарыг битгий зодож бай гэж байнга хэлдэг байсан. Намайг аавыг зодсоны дараа тэрээр зүүн талын байшин руу ороод унтсан байсан. Тэгээд хоол ид гэж хэлэх гээд сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгээд л хамаатан садан луугаа ярьсан. Тухайн үед аав бид хоёр хоёулахнаа гэрт байсан. Аав намайг зодохоор нь би эргүүлээд толгойд нь 5 удаа, цээжин биед нь 5 удаа л цохьсон. Би аавыг цохиж зодсоны дараагаар тэрээр босоод зүгээр явж байсан учир би аавыг нарийн сайн харж шалгаагүй. Гэхдээ би аавтай харилцан л зодолдсон. Надад аавыгаа алья гэсэн санаа зорилго байгаагүй. Харилцан л зодолдсон гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 173/

Гэрч Д.Цэндсүрэнгийн  мөрдөн байцаалтад өгсөн … талийгаач хадам аав Төмөр нь гаднаас архи уучихсан, нилээн согтуу ганцаараа хашаанд орж ирээд хашаанд байрлах манай гэрийн ар талын цагаан байшинд явж орсон. Тухайн өдөр талийгаачийн орсон байшинд талийгаачийн хүүхэд Давааням ганцаараа байсан. Тэрнээс хойш 1 цагийн дараа талийгаачийн байшинд юм тачигнаад хүн чанга чанга дуугараад байхаар нь би байшин руу яваад ороход талийгаачийг Давааням нь миний өөдөөс хаалга руу түлхээд унагаасан. Тэгэхэд талийгаач үүднийхээ довжоон дээр бөндөгнөөд уначихаар нь би талийгаачийг босгоод хадам дүү Даваанямд чи аавыгаа яаж байгаа юм гэхэд ссонсохгүй байсан тул чихийг нь татаж ирээд чи аавыгаа яаж байгаа юм гэхэд надад юм хэлэхгүй өөдөөс дуугарахгүй над руу уурлаад энэ чинь архи уугаад байна гэхээр нь би чи аавыгаа түлхэж унагаагаад яагаад ингэж зодож байгаа юм болохгүй шүү дээ гэхэд огт дуугарахгүй болохоор нь би талийгаачийг урд талын тоосгон байшинд оруулаад унтуулсан. Аавыг гэрт нь оруулж унтуулсаныхаа дараагаар гэртээ орж хүүхдээ хөхүүлчихээд 18.00 цаг өнгөрч байхад би өөрийнхөө 89138054 дугаарын гар утаснаас түргэн тусламж дуудахад түргэн ирэхгүй байсаар байгаад орой 21.00 цаг өнгөрсөн. Тэгээд талийгаачийг нас барахаас өмнө нь ирээгүй. Талийгаачийн чихнээс нь цус гарчихсан, нүүр ам нь халцарчихсан байсан учир дахин түргэн тусламж  өөрийнхөө утаснаас дуудсан. Би түргэнд дуудлага өгөхдөө энд хүн өвдөөд байна тархи толгой нь өвдөөд байна гэж дуудлага өгсөн. Тэгсэн хэдий ч түргэн тусламж талийгаачийг нас барсны дараагаар 21.00 цагийн орчимд ирсэн. Түргэн тусламж ирээд гарыг нь өргөж үзчихээд талийгаачийг нас барсан байна гэж хэлээд шууд яваад өгсөн. …Хүү Даваанямых нь дуу чанга чанга гарч байсан. Хүү Давааням нь яахаараа архи уудаг юм гээд чанга чанга хашгираад байсан. Харин талийгаачийн дуу сонсогдохгүй байсан. Тэгээд хоорондоо ноцолдоод байгаа бололтой түн тан гэх тачигнах чимээ гараад байсан. Би сүүлд орсон учир талийгаачийг хүү Давааням нь яаж зодож цохьсоныг хараагүй гэсэн мэдүүлэг . /1-р хх-ийн 56-57/ зэрэг болно.

        Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

        Прокуророос Т.Даваанямыг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсан үед бусдыг санаатай алсан байна гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Талийгаач Төмөр нь сүүлийн 10 жил байнга архи ууж гэр бүлийнхнийгээ айдас, дарамтанд байлгаж, хүчээр дарлаж, байнга агсан согтуу тавьж зоддог, үүний улмаас төрсөн эгч, төрсөн ээж хоёр нь байнга гэр орноосоо дайжиж айлаар хоноглодог байсан нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. Тухайн үед Төмөр Т.Даваанямыг хоол хий гэж хэлж хоол хийж байхад  нь архины мөнгө нэхэж байхгүй гэхэд барьж авч өмссөн фудволокны захаар хоолойг нь боох үед  санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан байна гэж шүүх үзэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Т.Давааням нь 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүй болно гэж заасны дагуу Т.Давааням нь ялгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

        Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 246.2,  283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Мөнх овогт Төмөрийн Даваанямд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2.Мөнх овогт Төмөрийн Даваанямыг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед  бусдыг  санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар Т.Даваанямыг 4  жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Даваанямд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Т.Даваанямын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон  241 хоногийг хорих  ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Т.Давааням нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд

Т.Даваанямд цагдан хорихоор авсан  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

8.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Даваанямд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

                 ДАРГАЛАГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                        Б.АРИУНХИШИГ