Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/02521

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/02521

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...дугаар гудамжны ... тоотод оршин суух, ..., ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянгол дүүргийн... дугаар хороо, ...., өөрийн байранд байрлах, ... хувь нийлүүлсэн нийгэмлэг .... холбогдох

Үйлдвэрлэлийн осол болсныг тогтоолгож, нөхөн төлбөрт 14 090 310 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ..., өмгөөлөгч ..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов. 

                                     ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:.... өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...үзэж байна гэв.

Хариуцагч ... шүүхэд гаргасан тайлбартаа:.... хүсье гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Х...Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ...нь үйлдвэрлэлийн осол болсныг тогтоож, нөхөн төлбөрт 14 090 310 төгрөгийг...гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

....ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад ухаан балартан бие муудаж ... ... эмнэлэгт ухаан ороход тархинд хүнд хэлбэрийн цус харвалт өгсөн, судас тасарсан, зүүн талд саажилт өгсөн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын...оны 3 дугаар сарын ...ны өдрийн хурлын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж тогтоосон, ажил олгогчид үйлдвэрийн ослын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтийг ... оны ... дүгээр сард гаргасан боловч олгох боломжгүй гэж утсаар мэдэгдсэн тул тухайн өдөр үйлдвэрлэлийн осол болсныг тогтоож, нөхөн төлбөрт 14 090 310 төгрөгийг ... гаргуулна гэж ... тайлбарлаж байна.

Ажил олгогчоос ... нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг үйлдвэрлэлийн осол биш гэж үзсэн тул орон тооны бус комисс судлан бүртгэх үйл ажиллагаа явагдаагүй, ердийн өвчлөл гэж үзсэн, үйлдвэрлэлийн осол болсныг шүүх тогтоохгүй гэж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлан маргаж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ гэж заасан байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ гэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбар, хэргийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч... нь ... оны ...дугаар сарын 15-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа ямар нэгэн үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөөгүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж заажээ.

Хариуцагч байгууллага нь .......ны өдөр үйлдвэрлэлийн осол гарсан тухай акт гаргаагүй, улмаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ослын актыг зөвшөөрч баталгаажуулсан, эсхүл ослын актыг зөвшөөрөөгүй тухай дүгнэлт гаргаагүй байхад нэхэмжлэгч нь үйлдвэрийн ослын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтээ хариуцагч байгууллагад... оны 4 дүгээр сард гаргасан гэж тайлбарлаж байгаа нь дээрх хуульд заасан үндэслэлд нийцэхгүй байна.

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын ... оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрт-i69 оноштой, өвчний 4-1-3 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, 6 сараар тогтоож шийдвэрлэсэн байна./хх 6/

.... ...ны өдөр үйлдвэрлэлийн осол гарсан тухай ослын актыг эрх бүхий байгууллага нь гараагүй байхад Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь нэхэмжлэгчийг үйлдвэрлэлийн осолд өртсөн гэх үндэслэлээр түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох боломжгүй байна.

Иймд ... ... оны 12 дугаар сарын ...ны өдөр үйлдвэрлэлийн осол болсныг тогтоож, нөхөн төлбөрт 14 090 310 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасныг баримтлан ......ны өдөр үйлдвэрлэлийн осол гарсан болсныг тогтоож, нөхөн төлбөрт 14 090 310 /арван дөрвөн сая ерэн мянга гурван зуун арван/ төгрөгийг ...с гаргуулах тухай ...н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ...улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 405 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН