Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/02375

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/02375

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн... дугаар хороо, ... дугаар хороолол, ...дүгээр байрны ... тоотод оршин суух, регистр ...., ...н нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

Хариуцагч:Баянзүрх дүүргийн... дүгээр хороо, Т... гудамж .... тоотод байрлаж байсан гэх, регистр ..., ....

Хариуцагч:... дүүргийн... дугаар хороо, ... улирлын цэцэрлэг... дүгээр байрны ...тоотод оршин суух, регистр ...., ... нарт холбогдох

-.... гүйцэтгэх захирал ... нарын хооронд ... оны ... дүгээр сарын 5-ны өдөр хийсэн шаардах эрхээ шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын... оны ... дүгээр сарын ..ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолыг хүчингүй болгуулах,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ...д холбогдуулан гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ...н итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., түүний өмгөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... хянуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.Үүнд:

1.Иргэний хуулийн 123, 189 дүгээр зүйлийг зөрчиж, .... мэдэгдэх үүргээ биелүүлэлгүйгээр шаардах эрхээ шилжүүлсэн, Иргэний хууль, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн үндсэн зорилго, зорилт, хуулийн этгээдийн тусгай чадварын хүрээнээс хальж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байх үед ... Дүрэм ба Үүргийн мөн чанар, Үүргийн харилцааны талуудын эрх зүйн шалгуурыг зөрчсөн, нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох .... Гүйцэтгэх захирал ... ... нарын хооронд ... оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хийсэн Шаардах эрхээ шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

....холбогдуулан гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч.... гэв.

Хариуцагч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч... шүүхэд гаргасан тайлбартаа:...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ... итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:.....Тэгэхээр хугацаа авч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг санаатайгаар удаашруулах зорилготой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ... итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ...шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ..., ... нарт холбогдуулан ....ны гүйцэтгэх захирал... нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хийсэн Шаардах эрхээ шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 1725542 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолыг хүчингүй болгох,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ... холбогдуулан гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

...гүйцэтгэх захирал... 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ... тохиролцон шаардах эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ...оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3386 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1260 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1068 дугаар тогтоолоор ... 527 045 208 төгрөг, ... 27 328 044 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нийт 554 373 252 төгрөгийг шаардах эрхийг ... шилжүүлсэн байна./1 хх-54/

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасан байх бөгөөд дээрх шаардах эрхээ шилжүүлэх гэрээг хууль, гэрээ болон үүргийн мөн чанарт харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

... нь шаардах эрхээ ...шилжүүлснээр тухайн шаардах эрхийн агуулга болон үүргийн мөн чанар өөрчлөгдөөгүй байна.

Санхүүгийн зохицуулах хорооны ...оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 52 дугаар тогтоолоор ...ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, мөн хорооны 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 53 дугаар тогтоолоор хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна./1хх-154, 155/

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т энэ хуулийн 13.4-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн буюу хүчингүй болгосноос хойш зөвхөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор заасан байна.

Нөгөө талаар ... татан буугдсаныг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, хассан болох нь хуулийн этгээд татан буугдсан эсэх лавлагаагаар нотлогдож байна.

...гүйцэтгэх захирал ... нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн шаардах эрхээ шилжүүлэх гэрээг хуулиар хориглосон буюу зөвшөөрөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, ..., зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн зорилгоо зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч ::::нь 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 1725542 дугаар тогтоолыг гаргасан байх бөгөөд уг тогтоолд-Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2015/03386 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1260 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 1068 дугаар тогтоол, 688 дугаар гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасныг үндэслэн төлбөр төлөгч ... нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэгч ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна./1 хх-11/

Энэхүү тогтоолд дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82, 83 дугаар зүйл нь 2002 онд батлагдсан тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан зохицуулалт байгааг дурдаж байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасан үндэслэлд нийцсэн байх бөгөөд хуулийн 21.3-т Хуулийн хүчин төгөлдөр болсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүхэд гомдол гаргахгүй гэж заасан байна.

Нэхэмжлэгч... нь 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 1725542 дугаар тогтоол болон шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгтэй 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө танилцаагүй байх боломжгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар заасан байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ... холбогдуулан гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дээрх хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ..., ... нарт холбогдуулан...ны гүйцэтгэх захирал ... нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хийсэн Шаардах эрхээ шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 1725542 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ... холбогдуулан гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай ....н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 933 576 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН