| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0372/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/788 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/788
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Д.Ганчимэг,
хохирогч **********, өмгөөлөгч Б.Баасанжаргал,
шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808006820244 дугаартай 3 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ************
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч **********нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “**********” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 23 удаагийн үйлдлээр тус компанийн ...банкны дугаар данснаас 27,044,800 төгрөгийг шилжүүлж авсан,
2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус компанийн захирал **********аас Нийгмийн даатгалын газарт аваачиж тушаана гэж хэлэн 2,681,360 төгрөг, хүн амын орлогын албан татварт төлөх 860,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх байсан 1,400,000 төгрөгийг тус тус бэлнээр авч нийт 31,986,160 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй. Хохирлын дүнг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Уучлалт гуйж байна” гэв.
Хохирогч ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “**********ажилд авсан. Яллах дүгнэлтэд бичсэн үйл явдал болчихлоо. Хохирлоо авмаар байна. Одоог хүртэл 77 сар өнгөрсөн гэж үзээд сарын 2 хувийн хүүгээр тооцохоор сарын 598,514 төгрөг, нийт 46,085,608 төгрөгийг олох боломжтой байсан гэж тооцож, нийт 76,011,328 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэв.
Эрүүгийн 1808006820244 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч **********ын: ““**********” ХХК нь ...2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нягтлан бодогчоор ажилд орсон. Би ажилд авсан талаар ямар нэгэн тушаал гаргаагүй. Харин 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр **********хөдөлмөрийн гэрээ хийсэн. Компаний ******* дансыг 2016 оны 11 дүгээр сараас **********нь “Дансны үлдэгдэл шалгах үйлчилгээнд холбуулах” гэсэн юм гээд бид 2 банк ороод “дансны үлдэгдэл шалгах үйлчилгээ”-д холбосон. Тэр үед надад банкны ажилтан болон ********** нар уг дансаар гүйлгээ хийх боломжтой гэдгийг хэлээгүй. Тэгээд би санаандгүй байж байгаад 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дээрх дансны хуулгыг авч шалгатал 1. 2016.12.12-нд ********** данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн, 2. 2016.12.27-нд ********** данс руу 500.000 төгрөг, 3. 2016.12.27-нд мөн ********** данс руу 2.900.000 төгрөг, 4. 2016.12.31-нд ********** данс руу 1.500.000 төгрөг, 5. 2017.01.27-нд ********** данс руу 900.000 төгрөг, 6. 2017.02.16-нд ********** данс руу 400.000 төгрөг, 7. 2017.02.10-нд ********** данс руу 1.500.000 төгрөг, 8. 2017.03.13-нд ********** данс руу 1.500.000 төгрөг, 9. 2017.03.31-нд ********** данс руу 450.000 төгрөг, 10. 2017.04.04-нд ********** данс руу 1.500.000 төгрөг, 11. 2017.04.14-нд ********** данс руу 1.200.000 төгрөг, 12. 2017.04.16-нд ********** данс руу 500.000 төгрөг, 13. 2017.04.24-нд ********** данс руу 600.000 төгрөг, 14. 2017.04.29-нд ********** данс руу 600.000 төгрөг, 15. 2017.05.01-нд ********** данс руу 2.384.800 төгрөг, 16. 2017.05.31-нд ********** данс руу 350.000 төгрөг, 17. 2017.08.03-нд ********** данс руу 500.000 төгрөг, 18. 2017.08.04-нд ********** данс руу 250.000 төгрөг, 19. 2017.12.10-нд ********** данс руу 650.000 төгрөг, 20. 2017.12.11-нд ********** данс руу 900.000 төгрөг, 21. 2017.12.16-нд ********** данс руу 2.000.000 төгрөгийг надад хэлэлгүйгээр нууцаар шилжүүлсэн байсан. Би **********аас асуухад “Би компаний мөнгийг хүнд хүүтэй зээлүүлсэн юм. Хүүнийх нь мөнгөнд байр түрээсэлсэн” гэж хэлсэн. Дансаар шилжүүлсэн нь нийт 26.084.800 төгрөг байсан. Мөн тэрээр 2017 оны 11 дүгээр сард компаний нийгмийн даатгалын 2.681.300 төгрөг, ХАОАТ-ын 860.000 төгрөг, НӨАТ-ын 1.400.000 төгрөг бүгд 4.941.360 төгрөгийг тушаалгахаар өгсөн боловч тушаалгүй өөрөө авсан байсан. Уг мөнгө нь “**********” ХХК-ийн цэвэр ашиг, орлогын мөнгө юм.
...Уг дансыг би хариуцдаг бөгөөд ********** уг данснаас гүйлгээ хийх эрхгүй байсан. Тэгтэл ********** надад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны үед “компанийн дансан дахь орлого зарлагыг би зөвхөн хянах л үүрэгтэй, хэрвээ мэдээлэл нь надад ирээд байвал тайлан тооцоо гаргах үед хэрэг болно, тэгэхээр хоёулаа банк орж намайг компанийн ********** дансанд нэвтрэх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэмж өгөөч” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд бид хоёр Баруун хүрээ салбар дээр очиж Ө.**********д компанийн ********** дансанд нэвтрэх интернет банк ашиглах эрх нээж өгсөн. **********интернет банкаа ашиглаад гүйлгээ хийж мөнгө авдаг байсан байна. Ингэж мөнгө авч байсан талаараа надад огт хэлж байгаагүй. Уг дансанд ойролцоогоор 10 орчим сая төгрөг байнга эргэлддэг байсан. Тэгэхээр би дансаа шалгаж үздэггүй байсан. Тухайн үед надад банкны ажилтан ч нарийн сайн тайлбарлаж өгөөгүй, би ч асуугаагүй. Гэхдээ би интернет банкыг дансны орлого, зарлага л Ө.**********д харагдах байх, өөр гүйлгээ хийж болохгүй болов уу гэж ойлгож байсан. Нийт 31.026.160 төгрөгийн хохирол учраад байгаа, энэ хохирлоос **********нь хөргөгч, хөлдөөгч, 32 инчийн ЛСД зурагт, хувилагч машин, дасгалын дугуй зэрэг эд зүйлсийг 2.000.000 төгрөгөөр бодож хасуулсан. Өөр надад ямар нэг хохирол барагдуулаагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 7-9, 11-13 дахь тал),
Шинжээчийн 2018.02.28-ны өдрийн 043 дугаар дүгнэлтэд: “1. “Монста аудит” ХХК-ийн гаргасан аудитын ажлын тайлан 31,026,160.0 төгрөгийг ашигласан байна гэж дүгнэсэн нь тооцооллын хувьд үндэслэлтэй байна. Ашигласан гэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. 2. “**********” ХХК-ийн 2016, 2017 онуудын нетээр тайлагнасан санхүүгийн тайлангуудын хэвлэмэл хувийг захирал ********** авчирсан. Энэ компанийн санхүүгийн анхан шатны баримтууд, ерөнхий журнал, ерөнхий дэвтрийн бүртгэл, бусад тайлангуудыг ирүүлээгүй тул санхүүгийн тайлан баланс үнэн зөв гарч байсныг тогтоох боломжгүй. Дээрх санхүүгийн баримтуудыг үзсний үндсэн дээр нягтлан бодох бүртгэлийн хууль, дүрэм, журам зөрчсөн эсэхийг тогтоох боломжтой тул хариулах боломжгүй байна. 3. “**********” ХХК-аас нягтлан бодогч **********нийт 31,026,160.0 төгрөгийг авсан байна. 4. **********нь 2016 оны 12-р сарын 12-ны өдрөөс эхлэн “**********” ХХК-ийн ХААН банкны ********** тоот данснаас мөнгийг өөр данс руу шилжүүлж эхэлсэн байна. 5. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 42-44 дэх тал),
“Монста-Аудит” ХХК-ийн 2018.02.02-ны өдрийн шалгалтын ажлын тайланд: “1. Нягтлан бодогч **********нь удаа дараагийн үйлдлээр интернэт банкны гүйлгээ хийж 26084800 төгрөг, холбогдох татвар нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг төлөлгүй 4941360 төгрөг, бүгд 31026160 төгрөгийг ашигласан байна. 2. **********нь дээрх аргаар 31026160 төгрөгийг ашигласан болохоо хүлээн зөвшөөрч тодорхойлолт гаргасан болно” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 47-49 дэх тал),
Гэрч **********: “...Уг мөнгийг **********“найз нь данс руу чинь мөнгө шилжүүлээд авчихъя” гэж хэлээд миний данс руу 2.900.000 төгрөг шилжүүлээд 1-2 хоног байлгаж надаас буцааж авсан. Яг ямар хэлбэрээр буцааж шилжүүлж өгснөө сайн мэдэхгүй байна. Надад өөр ямар нэг зүйл хэлээгүй. Тухайн мөнгийг хаана яаж хэнтэй хэрхэн зарцуулсан талаар мэдэхгүй. Надад ямар нэг байдлаар мөнгө төгрөг зээлж байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал),
Гэрч **********: “Анх 2017 оны 07 сарын сүүлээр мөнгөний хэрэг гараад мөнгө зээлэх хүн хайж байтал манай нэг найз “зар дээр мөнгө зээлнэ” гэсэн хүн байна гээд ********** гэсэн дугаар луу залгаж “мөнгө зээлэх үү” гэж асуухад “тэгнээ, би үл хөдлөх хөрөнгө барьцаалж хүүтэй мөнгө зээлнэ” гэхээр нь би тэр өдрөө уулзаж, танилцсан. ********** надад 15,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн бөгөөд хүү болох 3.300.000 төгрөгийг суутгаад 10.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд, үлдсэн 1.700.000 төгрөгийг нь данс руу хийсэн. Уг мөнгийг 2017 оны 07 сарын 25-ны өдөр өгсөн шиг санаж байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал),
Гэрч **********: “********** нь 2016 оны 12 сар орчим надад мөнгө хэрэгтэй байна, чамд мөнгө байвал зээлээч гэж гуйхаар нь би 660,000 төгрөг бэлнээр өгсөн. Юунд ашиглах талаараа хэлээгүй. Надаас авсан 660,000 төгрөгөө 2017 оны 1 сарын дундуур буцааж миний данс руу хийсэн. Энэ мөнгийг хэрхэн яаж, хэнээс авч миний өрийг өгсөн талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал),
Гэрч **********: “Манай Сонгинохайрхан салбартай 2017 оны 04 сарын 03-ны өдөр ********** гэрээ хийсэн. Интернет банкны үйлчилгээг 2016 онд ********** нь “**********” ХХК-ийн ********** тоот дансанд авсан. Ингэхдээ нууц код буюу интернет банкинд нэвтрэн орж гүйлгээ хийх кодыг **********ын эзэмшлийн e.mail хаягаар авахаар өгсөн байна. Интернет банкны үйлчилгээ авч буй хүний өөрийнх нь өгсөн e.mail хаягаар кодыг явуулдаг. Тухайн код ирсэн даруйд нь интернет банкны үйлчилгээ рүүгээ нэвтэрч ороод шууд кодоо солих ёстой байдаг. Энэ нь аюулгүй байдлаас үүдэлтэй юм. Энэ үйлчилгээ анх ********** гэх “**********” ХХК-ийн захирал нэвтрэх эрхтэйгээр нээгдсэн боловч **********ын e.mail хаягийг бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35-37 дахь тал),
Гэрч **********: “...2016 онд би Солонгос явах бодолтой байсан бөгөөд виз гарахад нөлөөлөх гол зүйл дансанд орж гарах гүйлгээ их чухал байдаг болохоор найзууддаа “миний данс руу мөнгө хийгээд буцааж авч байгаарай” гэж хэлж байсан. Нэг орой ********** яриад “чиний дансаар мөнгө шилжүүлж аваадахъя, картаа өгч бай” гээд ажил дээр ирж карт авч яваад тэр оройдоо буцаж ирээд өгсөн. Түүнээс миний хувьд **********аас авах мөнгөний авлага байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 38-40 дахь тал),
Шүүгдэгч Ө.**********ын яллагдагчаар өгсөн: “...Миний бие өмнө өгсөн мэдүүлэгтээ **********гэдэг хүнд 15 сая төгрөг зээлүүлсэн гэж хэлсэн. Тухайн мөнгө нь “**********” ХХК-ийн мөнгө биш, манай дүү ********** Америкаас валютаар нууц кодоор ээж рүү шилжүүлж авсан мөнгө байсан. Тухайн мөнгийг 2017 оны 7 дугаар сарын сүүлээр шилжүүлж байсан. Манай ээж надад тухайн мөнгийг бэлнээр өгсөн бөгөөд би **********15 сая төгрөгийг сарын 550.000 төгрөгийн хүүтэй 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлүүлсэн. ********** би өрөндөө 660.000 төгрөг шилжүүлсэн асуудал бол үнэн тухайн мөнгө нь “**********” ХХК-ийн мөнгө байсан. Би ********** энэ талаар огт хэлээгүй. Тэр хүн надад мөнгө зээлсэн болохоор би өрөө өгсөн. **********гын хувьд 5.000.000 төгрөг дансанд нь хийгээд буцааж авсан нь үнэн. **********гийн хувьд өмнө надаас мөнгө зээлсэн гэж би урьд мэдүүлсэн нь буруу бөгөөд надаас ********** мөнгө зээлээгүй, би данс руу нь түр хийгээд авсан. Би дандаа өөрийн данс руу мөнгө хийгээд байхаар сэжиг авчих байх гэж бодоод **********гийн дансыг ашиглаж мөнгө авсан. **********д “**********” ХХК-аас мөнгө завшиж авч байгаа талаараа огт хэлээгүй, зүгээр л “түр данс руу чинь мөнгө хийгээд авчихая” гэж хэлсэн. Би эцэст нь хэлэхэд ганцаараа ямар нэг хүний оролцоогүйгээр “**********” компанийн нягтлан бодогчийн ажилтай байх хугацаандаа 1 жилийн дотор нийт 31.026.160 төгрөгийг завшсан нь үнэн. Үүнээс бас алга болгосон мөнгө байгаа надад өнгөрсөн жилийн хугацаанд шуналтай сэтгэл эзэмдсэн. Одоо их харамсаж байна. Би компанийн данснаас гадагш гүйлгээ хийж болдог талаар мэддэггүй байсан. Тэгтэл миний е.mail хаягаар надад нэвтрэх код, гүйлгээний код гэсэн хоёр код 2016 оны 12 дугаар сарын эхээр ирсэн. Тэгээд би мөнгө шилжүүлж болох эсэх талаар туршиж үзэхийн тулд ********** данс руу 5.000.000 төгрөг интернет банкаар шилжүүлж үзсэн. Интернэт банкинд бүртгүүлэх талаар би захиралд санал болгосон. Захирал зөвшөөрөөд бид хоёр хорооллын Хаан банкны салбар дээр очоод интернет банкны үйлчилгээ авах гэтэл асар их бичиг баримт шаардсан ба бичиг баримт дутуу байхаар нь хойшлуулаад больсон. Тэгээд үүнээс хойш 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр захирлаас “интернет банкинд холбож өгнө үү” гэсэн албан бичиг хийлгэж аваад компанийн гэрчилгээ, захирлын иргэний үнэмлэхний хуулбар, компанийн дүрмийн сан зэргийг захирлын зөвшөөрөлтэйгөөр хуулбарлаж аваад ажилтай ойрхон болохоор нь 21 дүгээр хорооллын Содон хорооллын Хаан банкинд материалаа өгөхөд банкны ажилтан миний “е.майл хаягаа өг” гэхээр нь би ямар нэг зүйл бодолгүй өөрийн е.майл хаягаа интернет банкны үйлчилгээнд бүртүүлсэн. ...Би приус-20 машины урьдчилгаанд 3.000.000 төгрөг өгсөн, мөн Нийгмийн даатгалын газарт аваачиж тушаана гэж хэлэн 2.682.360 төгрөг, хүн амын орлогын албан татварт төлөх 860.000 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх байсан 1.400.000 төгрөгийг, үүнээс өмнө 2017 оны 4 дүгээр сард 2.384.800 төгрөгийг бэлнээр авч явж байгаад 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дансаар нийгмийн даатгалын ********** дугаарын данс руу шилжүүлсэн. Бусад мөнгийг нь тухайн үедээ хэрэгцээндээ зарцуулж дуусгасан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-59 дэх тал),
“**********” ХХК-ийн “...********** тоот дансыг гүйлгээ хийлгэх эрхтэй интернет банкинд холбуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу” гэх хүсэлт, Хаан банкны интернет банкны үйлчилгээ авах тухай маягтын хуулбар (1 дэх хавтас, хх-65-68), “****” ББСБ-ын зээлийн гэрээ (1 дэх хавтас, хх-74-77), “**********” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ (1 дэх хавтас, хх-82-83), “**********” ХХК-ийн ********** тоот дансны хуулга (1 дэх хавтас, хх-114-116),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтас, хх-88), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-91), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.04.20-ны өдрийн 743 дугаар захирамж, хувийн баталгаа гаргах тухай баримт (2 дахь хавтас, хх-238-239), Хил хамгаалах ерөнхий газрын 2018.08.08-ны өдрийн 2-5/7560 дугаар “**********нь Алтанбулаг авто замын боомтоор 2018.07.28-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна” гэх албан бичиг (3 дахь хавтас, хх-44) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “**********” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 21 удаагийн үйлдлээр тус компанийн банкны ********** дугаартай данснаас 26,084,800 төгрөгийг дансаар шилжүүлж авсан,
мөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус компанийн захирал **********аас Нийгмийн даатгалын газарт аваачиж тушаана гэж хэлэн 2,681,360 төгрөг, хүн амын орлогын албан татварт төлөх 860,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх 1,400,000 төгрөгийг тус тус бэлнээр авч нийт 31,026,160 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 29,986,160 төгрөг гаргуулах саналтай. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт хангалттай биш тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй. Хохирлыг шинжээчийн дүгнэлтийн хүрээнд тооцох нь зүйтэй...” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Хэргийн зүйлчлэл дээр улсын яллагчийн байр суурийг дэмжиж байна. Хохирсон бодит хохирлыг гаргуулах саналтай. Аудитын дүгнэлт, шүүхийн шинжилгээний гаргасан дүгнэлтийг үндэслэл болгосон байдаг. ********** удаа дараа мэдүүлэгтээ 2 үнийн дүн дутуу байгааг хэлсэн. Шүүгдэгч өөрийн найз ********** гэж хүний данс руу 660,000 төгрөг шилжүүлж авсан. Дараа нь өөрийн данс руу 300,000 төгрөг шилжүүлж авсан нь тогтоогдсон...” гэж,
шүүгдэгч “Гаргасан шийдвэрийг хүндэтгэх болно” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “**********” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 23 удаагийн үйлдлээр тус компанийн ...банкны дугаар данснаас 27,044,800 төгрөгийг шилжүүлж авсан,
2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус компанийн захирал **********аас Нийгмийн даатгалын газарт аваачиж тушаана гэж хэлэн 2,681,360 төгрөг, хүн амын орлогын албан татварт төлөх 860,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх байсан 1,400,000 төгрөгийг тус тус бэлнээр авч нийт 31,986,160 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч **********ын “...Дансаар шилжүүлсэн нь нийт 26.084.800 төгрөг байсан. Мөн тэрээр 2017 оны 11 дүгээр сард компаний нийгмийн даатгалын 2.681.300 төгрөг, ХАОАТ-ын 860.000 төгрөг, НӨАТ-ын 1.400.000 төгрөг бүгд 4.941.360 төгрөгийг тушаалгахаар өгсөн боловч тушаалгүй өөрөө авсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-7-15), шинжээчийн 043 дугаар “...“**********” ХХК-аас нягтлан бодогч **********нийт 31,026,160.0 төгрөгийг авсан байна. 4. **********нь 2016 оны 12-р сарын 12-ны өдрөөс эхлэн “**********” ХХК-ийн ХААН банкны ********** тоот данснаас мөнгийг өөр данс руу шилжүүлж эхэлсэн байна...” гэх дүгнэлт (1 дэх хавтас, хх-42-44), “Монста-Аудит” ХХК-ийн “1. Нягтлан бодогч **********нь удаа дараагийн үйлдлээр интернэт банкны гүйлгээ хийж 26084800 төгрөг, холбогдох татвар нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг төлөлгүй 4941360 төгрөг бүгд 31026160 төгрөгийг ашигласан байна...” гэх тайлан (1 дэх хавтас, хх-47-49), гэрч ********** “...Уг мөнгийг **********“найз нь данс руу чинь мөнгө шилжүүлээд авчихъя” гэж хэлээд миний данс руу 2.900.000 төгрөг шилжүүлээд 1-2 хоног байлгаж надаас буцааж авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-29), гэрч ********** “...********** гэсэн дугаар луу залгаж “мөнгө зээлэх үү” гэж асуухад “тэгнээ, би үл хөдлөх хөрөнгө барьцаалж хүүтэй мөнгө зээлнэ” гэхээр нь би тэр өдрөө уулзаж ********** надад 15 сая төгрөгийг хүүтэй зээлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-30), гэрч ********** “... ********** ..Надаас авсан 660,000 төгрөгөө 2017 оны 1 сарын дундуур буцааж миний данс руу хийсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-33-34), гэрч ********** “...нэг орой ********** яриад “чиний дансаар мөнгө шилжүүлж аваадахъя картаа өгч бай” гэж хэлээд ажил дээр ирж карт авч яваад тэр оройдоо буцаж ирээд картыг минь өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-38-40), шүүгдэгч Ө.**********ын “...ганцаараа ямар нэг хүний оролцоогүйгээр “**********” компанийн нягтлан бодогчийн ажилтай байх хугацаандаа 1 жилийн дотор нийт 31.026.160 төгрөгийг завшсан нь үнэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-56-59), “**********” ХХК-ийн дансны хуулга (1 дэх хавтас, хх-114-116) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ө.**********ын хохирогч “**********” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компанийн данснаас 27,044,800 төгрөгийг өөрийн хувийн данс болон бусдын дансыг ашиглан шилжүүлэн авсан, мөн нийгмийн даатгалын газарт аваачиж тушаана гэж 2,681,360 төгрөг, хүн амын орлогын албан татварт төлөх 860,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх 1,400,000 төгрөгийг тус тус бэлнээр авч, албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа нийт 31,986,160 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас “**********” ХХК-ийн захирал хохирогч **********т 31,026,160 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, “Монста аудит” ХХК-ийн шалгалтын ажлын тайлангаар тогтоогдсон байна.
Харин хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “2017.01.16-ны өдрийн 660,000 төгрөг, 2017.11.19-ний өдрийн 300,000 төгрөг, нийт 960,000 төгрөг хохиролд тооцогдоогүй тул нэмж гаргуулна” гэх нэхэмжлэлийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт авагдсан баримтаар дээрх 2 гүйлгээ нь хохирлыг тооцсон шинжээчийн дүгнэлт болон “Монста аудит” ХХК-ийн шалгалтын ажлын тайланд ороогүй байна. “2017.11.19-ний өдөр 300,000 төгрөг ********** тоот данс руу хийсэн” гэх гүйлгээний хувьд дээрх ********** тоот данс нь шүүгдэгч Ө.**********ын эзэмшлийн данс байна. “2017.01.16-ны өдөр 660,000 төгрөгийг ******* тоот данс руу хийсэн” гэх гүйлгээг шүүгдэгч өөрийн найз гэрч ********** өрөндөө өгсөн талаар мэдүүлсэн, гэрч ********** “...660,000 төгрөгөө 2017 оны 1 сарын дундуур миний данс руу хийсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-33-34)-ээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг 31,986,160 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 сая төгрөгийн хохирол төлсөн тул шүүгдэгч Ө.**********аас 29,986,160 төгрөг гаргуулж, хохирогч ********** (***********)-т олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасны дагуу хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас “сарын 2 хувийн хүү, 77 сараар тооцон 46,085,608 төгрөг гаргуулах тухай” хэсгийг нэхэмжлэлийн шаардлагын тодорхой тооцоолол гаргах боломжгүй гэж үзэн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жил 8 сарын хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай...” гэж,
хохирогч “Гомдолтой байна” гэж,
хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн байр суурийг дэмжиж байна. Хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хувийн байдал зэргийг харгалзах ёстой. Миний үйлчлүүлэгчтэй 2 жилийн хугацаанд төлнө гэж ярилцаж байгаад шүүхийн шатнаас оргон зайлсан байдаг. Үйлдсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байгаа зүйл харагдахгүй байна. Оргон зайлсан нь тэгэж харагдаж байна. Ямар нэг байдлаар тэнсэн харгалзах, ял хойшлуулах зүйл алга байна гэж үзлээ...” гэж,
шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Уучлалт гуйж байна. 6 жилийн хугацаанд алдаагаа их бодож байсан” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч “**********” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа компанийн данснаас өөрийн хувийн болон бусдын дансаар мөнгө шилжүүлэн авч хувьдаа завшсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 31,986,160 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохиролд 2 сая төгрөг төлөгдсөн, хохирогч “Хохирлоо барагдуулж авмаар байна, гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж шүүхээс 6 жилийн хугацаанд оргон зайлсан, хохирол төлөөгүй, төлөх талаар тодорхой санал, санаачилга гаргаагүй, эрхэлсэн ажилгүй, орлогогүй)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч **********4 (дөрөв) жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.**********ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлд хамаарч байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “...Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/... үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.**********ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг өршөөх хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ө.**********ын 2024.05.31-ний өдрөөс 2024.07.02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 32 (гучин хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт **********ы **********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч **********4 (дөрөв) жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.**********д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.**********ын цагдан хоригдсон 32 (гучин хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.**********аас 29,986,160 төгрөг гаргуулж, хохирогч ********** (************)-т олгож, бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.**********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР