Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2021/02600

 

 

 

        2021 оны дөр

     10 сар      14  р                       184/ШШ2021/02600

 

 

                                       МОН*******ОЛ УЛСЫН НЭР*******ЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн *******ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД: /. Хаяг: ******* дүүрэг,  дугаар хороо, Жуулчин гудамж-, Б,  давхар

Хариуцагч: Б овогт /РД: /. Хаяг: ******* дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот

Хариуцагч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг, дүгээр хороо, *******орькийн гудамж, тоот 

Зээлийн гэрээний үүрэгт 28,006,722 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.Золжаргал нар оролцов.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ргэн , ******* нар нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн З*******2/02/190613/186 дугаартай зээлийн гэрээгээр “*******нвестос ББСБ” ХХК-иас 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нар нь зээл болон хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн дагуу 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлж дуусгах үүрэгтэй байсан. *******эвч зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацаанд төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрээд байна. Зээлдэгч , ******* нар нь үндсэн зээлийн төлбөр 14,954,133 төгрөг, хүү 5,616,197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,024,059 төгрөг нийт 21,594,133 төгрөгийг “******* ББСБ” ХХК-д төлөх шаардлагатай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2,966,900 төгрөгөөр, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,445,433 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж зээлийн гэрээний үүрэгт хариуцагч , ******* нараас нийт 28,006,722 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

“******* ББСБ” ХХК нь *******ргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэг буюу “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байна”. Зээлийн гэрээний 3.3.1 дэх хэсэг “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба гэрээний бүх нөхцөлийг мөрдөнө” гэж тус тус заасны дагуу , ******* нарын хэн алинаас нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй юм. *******ймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. 

Хариуцагч , ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******, нарт холбогдуулан гаргасан 21,594,389 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр “******* ББСБ” ХХК-иас хариуцагч нар нь 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлээр авсан болно. Зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэхийг хичээн ажилласан боловч манай улсын улс төр, эдийн засгийн тогтворгүй гэнэтийн байдлаас шалтгаалан санхүүгийн хүндрэл гарч үүргийн гүйцэтгэл зогссон билээ. Зээлдэгч нь зээлийн үүргээ цаашид хэвийн гүйцэтгэх боломжтой байх тул нэхэмжлэгчийг шүүхэд хандсан тун харамсаж байна. Түүнчлэн дурдсан зээлийн үлдэгдэл, хүү тооцооллыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэт ихэсгэсэн дүн гэж үзэж байна. *******ймд нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан. 6 сарын хугацаатай буюу 2019 оны 12 дугаар сард төлж дуусгахаар зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулсан. 15,000,000 төгрөгийг зээлсэн талаар маргахгүй. Тооцож буй хүү, нэмэгдүүлсэн хүү нь хэт өндөр дүнтэй байна. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Тухайн үед нэхэмжлэгч байгууллагаас зээлдэгч нарт мэдэгдэж холбогдсон зүйл байхгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдүүлэгч нь зээлийн гэрээнд заасан шаардах эрхээ огт хэрэгжүүлээгүй. Шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй. 2020 оны 10 дугаар сард хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож шүүхэд хандсан. Шүүхэд хандсаны дараа нэмэгдүүлсэн байна. Шүүхэд хандсанаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах боломжгүй, талууд маргаантай байгаа гэж үзэж байна. *******этэл шүүхэд маргаантай байгаа тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож зээлдэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 13 сар 15 хоногийн дараа нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2 сая төгрөгийг хийснээс хойш тоолбол 13 сарын дараа шүүхэд хандсан. Зээлдүүлэгч тал фидуцын гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой байсан. 2020 оны эхний хагаст автомашин бүрэн бүтэн байсан. *******ргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч тал эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй байна. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцож, багасгах нь зүйтэй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.1.6-д заасан шаардах үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч нарт нэг удаа ч гэсэн албан бичгээр шаардсан зүйл байхгүй. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч , ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,594,389 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 6,412,333 төгрөгөөр ихэсгэж, нийт 28,006,722 төгрөг гаргуулахаар шаарджээ.  

Хариуцагч нар нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр З*******-2/02/190613/186 тоот зээлийн гэрээ байгуулж 15,000,000  төгрөгийг 6  сарын хугацаатай, сарын 3.2 /жилийн 38,4/ хувийн хүүтэйгээр зээлсэн, Ф*******-2/02/19613/186 тоот фидуцийн гэрээ байгуулж, УБ улсын дугаартай H H2 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар тохиролцсон байна. /хх-ийн 10/

Зээлийн гэрээнд зээлдэгч талыг төлөөлж үндсэн зээлдэгч , хамтран зээлдэгч ******* нар гарын үсгээ зурсан, мөн нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар нэхэмжлэлээ гаргажээ.

*******эрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, мөн үндсэн төлбөрийн үлдэгдлийн тухайд талууд маргахгүй, харин хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа үндэслэлээ хүү, нэмэгдүүлсэн хүү хэт өндөр, гэрээг цуцлах үндэслэл болчхоод байхад 13 сарын дараа шүүхэд хандсанаар зээлдэгч нарын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн гэж тайлбарлана.

Талуудын тайлбар, нэхэмжлэгч байгууллагын гаргасан хүсэлтийг үндэслэн фидуцийн зүйл болох автомашинд хийсэн үзлэгээр УБ улсын дугаартай H H2 маркийн автомашин шатсан, ашиглах боломжгүй байгаа нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийн фидуцийн зүйлээр хангуулахаар шаардаагүй болно. /хх-ийн 78, 103/

Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн зээл, хүүгийн тооцоолол  баримтаас үзэхэд хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 13-нд 2,000,000 төгрөг төлснийг гэрээний үндсэн зээлийн төлбөрт 45,866 төгрөг, хүүнд 1,954,133 төгрөгийг тооцон авсан байх бөгөөд зээлийн  гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болжээ. /13, 73, 115/

Зохигчийн хооронд *******ргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлийн үлдэгдэл төлбөр, гэрээний хугацаа дууссан өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн байна.  

*******ргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан. 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний үлдэгдэл төлбөрийг шууд төлөхөөр санал гаргаж байсан нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд  нэхэмжлэгч гэрээгээ цуцлах ёстой байсан, эрт шүүхэд хандаагүйгээс зээлдэгч нар хохирсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагчтай байгуулсан зээлийн  гэрээний үлдэгдэл төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүүгийн хамт тооцон, үндсэн зээл 14,954,133 төгрөг, хүү 10,959,807 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,092,781 төгрөг нийт 28,006,722 төгрөг нэхэмжилсэн. 

Хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээх үүргийг үндсэн зээл 14,788,546 төгрөг, хүү 10,411,136 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,082,227 төгрөг нийт 27,281,092 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлээс 726,630 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зээлийн гэрээнд зааснаар сарын хүү 3,4 хувь, гэрээний хугацаанд зээлдэгч нь 16,788,546 төгрөг төлөх байсан нь гэрээ, гэрээний хавсралтаар тогтоогдох бөгөөд гэрээний хугацаанд төлсөн 2,000,000 төгрөгийг хасахад 14,788,546 төгрөг,  зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 12 дугаар сарын 13-наас 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүү 10,411,136 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,082,227 /үндсэн хүүний 20 хувь/ төгрөг нийт  27,281,092 болж байна. 

*******ймд хариуцагч , ******* нараас 27,281,092 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 726,630 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь “******* ББСБ” ХХК нь хариуцагч нарт зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар хариуцагчаар татан шаардлагаа гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус бүрээр тодорхойлоогүй тул *******ргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар  хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж, хамтран хариуцуулах үндэслэлтэй байна. 

            Зохигчид эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл автомашин шатсан эсэх талаар маргаагүй, мөн нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйл болох автомашинаар  хангуулах  шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

*******ргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                         ТО*******ТООХ нь:

1. *******ргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч , ******* нараас 27,281,092 /хорин долоон сая хоёр зуун наян нэгэн мянга ерэн хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 726,630 /долоон зуун хорин зургаан мянга зургаан зуун гуч/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,983 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 294,355 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн *******ргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                        ДАР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч                          Т.БАТСҮХ