Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02237

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/02237

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр ..., ....-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:... тоотод оршин суух, регистр ... ...-д холбогдох

Орон сууцнаас албадан гаргуулах, 33 949 276 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ..., хариуцагч ..., өмгөөлөгч Б.Мандухай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би ... тоот байрыг Номин Реалтор ХХК-аас 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээний дагуу худалдаж авсан.Уг орон сууцыг худалдан авах гол шалтгаан нь ... би уг орон сууцыг 160 сая төгрөгөөр худалдаж авъя, ... ХХК-ийн захирал ...өөс 160 сая төгрөг авах авлагатай нэг сарын дотор буюу 2020 оны 3 дугаар сарын 20-нд авах ёстой уг мөнгөөр төлбөрийг төлнө хэмээн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр нүүж орсон.Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд уг байрыг чөлөөлж өгөхийг хүсэхэд шүүхдээд гаргаарай хэмээн хүмүүсээр дарамтлуулж миний байрыг хууль бусаар эзэмшиж байна.Манай гэр бүл орон сууц худалдан авахаар хадгалж байсан мөнгөө ...д итгэн нэхэмжлэлийн зүйл болох орон сууцыг худалдан аваад ...г оруулсан.Гэтэл ... тохирсон нэг сарын хугацаа болох 2020 оны 3 дугаар сарын 20-нд мөнгөө төлөөгүйн улмаас би одоог хүртэл 2021 оны 1 сар хүртэл байр худалдаж авч чадалгүй байр түрээслэн амьдарч байна.Иймд ...гийн гэр бүлийг миний өмчлөлийн ... тоот байрнаас албадан гаргаж өгнө үү.Мөн ... миний өмчлөлийн орон сууцыг шилжүүлэн өгөөгүйгээс учирсан хохирол болох түрээсийн төлбөр 29 550 000 төгрөг, мөн ... тоот байрны хүү төлсөн 4 399 276 төгрөг нийт 33 949 276 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.Миний байранд ... хууль бусаар байгаа учраас хуульд заасны дагуу байрнаас гарах ёстой. ... надад 160,000,000 төгрөг өгөх ёстой бөгөөд мөнгөө өгөхгүй байгаа болохоор би байраа ...гээс авах гээд байгаа юм. ... нь Ядам гэх хүний ... компанид ажилладаг.... компани нь ... ХХК-ийн шатахуун түгээх станцыг барьж өгсөн болохоор ... компани нь ... ХХК-аас төлбөрөө авах ёстой юм. ... нь энэ тухай мэдэж байгаа боловч худлаа ярьж байна.Ажлын хөлс нь тусдаа асуудал, байртай холбож ярьж болохгүй гэв.

Хариуцагч ... шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2019 оны 6 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарын хооронд ... ХХК-ийн Өмнөговь аймаг Ханбогд сум Цагаан хад гэх газар ШТС-н угсралтын ажил хийж гүйцэтгэн ажлын хөлсөнд тухайн байр болох ... байрыг 160 сая төгрөгт тооцон авсан, 2020 оны 2 сард ... ... ХХК-ийн хуулийн зөвлөх хэмээн надтай танилцаж тухайн байрыг надад үзүүлэн хөөцөлдөж авч өгсөн.Тухайн үед ... ХХК-ийн захирал ... нар энэ байр ...гийн нэр дээр байгаа Өмнөговь аймагт барьсан ШТС-аа Улсын комисст хүлээлгэн өгсний дараа байрыг чиний нэр дээр шилжүүлнэ гэж хэлээд бичиг үйлдэж тохиролцсон, 2020 оны 3 дугаар сард ШТС-ын угсралтын ажлаа Улсын комисст хүлээлгэн өгч акт бичиг баримтаа ... ХХК-д авчирч өгөхөд маргааш нөгөөдрөөс байрыг чинь шилжүүлж өгнө гэж хэлээд ..., Б.... нар зунжингаа хойноосоо хөөцөлдүүлээд сүүлдээ утсаа унтрааж оффис дээр нь хүн ирэхээ байсан.Иймд 2020 оны 9 дүгээр сард Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж хэрэг үүсгүүлэн шалгуулж байна. ... ХХК-ийн ажлын хөлсөнд уг байрыг авсан гэдгийг ... нь мэдэж байгаа.Энэ тухай баримт хавтас хэрэгт ч байгаа.... ХХК, ... нарын хооронд байгуулсан гэрээ болон баталгаа гэх баримт дээр ... нь гэрчээр гарын үсэг зурж байсан, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ хийгдэж, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.Эрдэнэсүрэн нь эрүүгийн хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа бөгөөд ... нь гэрчээр мэдүүлэг өгсөн байсан.Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд прокурорын байгууллагаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа. ... уг байрыг өөрийн нэр дээр хуулийн дагуу шилжүүлж авсан уу, үгүй юу гэдэг нь цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан ... тоот байрнаас албадан гаргах, орон сууцыг шилжүүлэн өгөөгүйгээс байрны түрээсийн төлбөр 29 550 000 төгрөг, ... тоот байрны хүү төлсөн 4 399 276 төгрөг нийт 33 949 276 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр ...гийн ... тоот байрыг ...гийн эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж, хохирлын 33 949 276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Бид амаар хэлцэл хийж, ... тоотод байршилтай орон сууцыг ...д 160 000 000 төгрөгөөр худалдаж, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байрны түлхүүрийг өгсөн, ...д 160 000 000 төгрөгийг надад 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өгөх байтал өгөөгүй тул уг орон сууцыг чөлөөлүүлнэ, орон сууцыг буцаан надад шилжүүлэн өгөөгүйгээс учирсан хохирол 33 949 276 төгрөгийг ...гээс гаргуулна гэж ... нь тайлбарлаж байна.

... тоотод байршилтай орон сууцыг би ...гаас аваагүй, ... ХХК-д шатахуун түгээх станцын угсралтын ажил хийж гүйцэтгэн ажлын хөлсөнд ... ХХК-аас авсан тул ...гийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж ... маргаж байна.

... нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Номин Реалтор ХХК-тай Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж, ... тоотод байршилтай 3 өрөө бүхий орон сууцны холбогдох бүхий л эрх, үүрэг, хариуцлагыг шаардах эрхийг шилжүүлэн авсан байх бөгөөд уг гэрээний төлбөрийн хугацаанд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрчлөлт оруулж гэрээ байгуулсан байна./хх 4, 5, 14, 15/

... тоотод байршилтай, 80,97 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ...г бүртгэж, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ... дугаар гэрчилгээг олгосон байна./хх-31/

... нь ... тоотод байршилтай орон сууцны түлхүүрийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, түүнээс хойш эзэмшиж байгаа үйл баримтад талууд маргахгүй байна.

... тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоосоо өмнө буюу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг ...д худалдсан, ... орон сууцны үнэ 160 000 000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өгөөгүй тул гэрээнээсээ татгалзаж, орон сууцыг ...гийн эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардаж байна.

... тоотод байршилтай орон сууц нь ...гийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон, ... нь ...д тухайн орон сууцны үнийг төлөөгүй бөгөөд төлөх ёсгүй гэж тайлбарлаж байх тул ...г тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байна гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл ... нь уг орон сууцыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш эзэмшиж байгаа боловч энэхүү үл хөдлөх хөрөнгийн үнийг орон сууцын өмчлөгчид төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч ... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан үндэслэлээр өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу ... нь ... тоотод байршилтай орон сууц нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлж өгөх үүрэгтэй байна.

Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар ... үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж заасан байхад ... нь дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж үзэх боломжгүй байна.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байхад ... нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй байх тул түүний эзэмшил хууль ёсны байх боломжгүй бөгөөд ... тоотод байршилтай орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй, ...гийн өмчлөх эрх дуусгавар болоогүй байна.

Эрхийн улсын бүртгэл үнэн, зөв байх зарчимд тулгуурлан хийгддэг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно гэж хуульд заасан байхад хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар маргаагүй байна.

... нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ...д өгөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх боловч талуудын хооронд хийгдсэн гэх аман хэлцэлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 160 000 000 төгрөгийг ...д 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өгөх үүргийг ... хүлээсэн байна гэж үзэх боломжгүй байх бөгөөд улмаар ... нь ...гийн байр түрээсэлсний төлбөр болон хүү төлсөн мөнгийг түүнд төлөх үүрэг хүлээгээгүй байна.

... нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр А.Алтантай түрээсийн гэрээ байгуулж ... тоотод байршилтай, 125 м.кв талбайтай орон сууцыг нэг жилийн хугацаатай, нэг сарын 2 500 000 төгрөгийн үнэтэй түрээсэлнэ гэснээс үзэхэд энэхүү гэрээг ... тоот орон сууцыг ...гийн эзэмшилд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгөхөөс өмнө хийгдсэн байна./хх 16-20/

Баталгаа гэх 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн баримтад:Өмнөговь аймаг Ханбогд сум Цагаан хаданд баригдсан ... ХХК-ийн ШТС-ын барилга угсралтын ажлын хөлсөнд авсан Хархорин хүрээ хотхоны 55/11 байр, 3 давхар, 8 тоот, 80,98 м.кв, 3 өрөө байрны ордерыг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны дотор ... ХХК-ийн инженер ...гийн нэр дээр шилжүүлж өгнө, ... ХХК Б...., ... ХХК ..., гэрч Амарбаясгалан, жич:09.25-нд байрны ордер шилжүүлээгүй тохиолдолд 160 000 000 төгрөг бэлнээр өгөх болно ... ХХК, ... ХХК-ийн хооронд 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хийгдсэн тооцоо нийлж талуудын хоорондын төлбөрийн үүргийг дуусгавар болгох тухай баримтад:Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 22-ны 1-91 тоот гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 22-ны 1-94 тоот гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 2-ны гэрээнүүдийн дагуух үлдэгдэл төлбөр 169 830 000 төгрөг байх бөгөөд үүнийг талууд баталгаажуулав.Уг төлбөрийн үүрэгт Баянгол дүүрэг, Хархорин хорооллоос 80,98 м.кв, 57 тоот байрыг шилжүүлэхээр тохиролцов гэснээс үзэхэд ... ХХК, ... ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүссэн байх боломжтой байна./ хх-23, 24/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар ...гийн өмчлөлийн ... тоот орон сууцыг ...гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг орон сууцыг ...д хүлээлгэн өгөхийг хариуцагч ...д үүрэг болгож, хохирлын 33 949 276 /гучин гурван сая есөн зуун дөчин есөн мянга хоёр зуун далан зургаан/ төгрөгийг ...гээс гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан ...гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397 896 /гурван зуун ерэн долоон мянга найман зуун ерэн зургаан/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...гээс 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан ...д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН