Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/02543

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 07 өдөр

 Дугаар 102/ШШ2021/02543

 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр ..., ... 114 889 104 төгрөг гаргуулах,

Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр ..., ... 37 019 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:... тоотод байрлах, регистр ..., ... ХХК-д холбогдох хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс, нэхэмжлэгч ..., түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ..., түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр баг ... гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр миний нөхөр ... нь ... ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж байгаад машинд дайрагдаж үйлдвэрлэлийн ослоор нас барсан нь Мэргэжлийн хяналтын актаар үйлдвэрлэлийн осол гэсэн дүгнэлт гарсан.Тус компанид 1 сар 28 хоног ажиллаад 3 084 987 төгрөгийн цалин авсан, дунджаар сарын цалин 1 595 682 төгрөг болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу өөрийн гэсэн гэр оронгүй, ээжийндээ амьдарч байгааг харгалзан үзэж хүү, охин бид гуравт нөхөн төлбөрийг шийдэж өгнө үү.... нь ... ХХК-д 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан ба энэ хугацаанд 58 хоног ажиллахдаа нийт 3 084 287 төгрөгийн цалин авсан байна.Уг цалинг ажилласан хоногт шилжүүлбэл 531 89.43 төгрөг, сард шилжүүлбэл 1 595 682 төгрөг, жилд шилжүүлбэл 19 148 184 төгрөг, 36 сард 57 444 552 төгрөг болж байгаа.Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар үйлдвэрлэлийн ослоор нас барсан ажилтны ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэсэн заалтыг үндэслэн 57 444 552 төгрөгийг 2-оор үржүүлж, нийт 114 889 104 төгрөгийн ... ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч ..., түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний дүү ... овогтой ... нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “...” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-д ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртөж харамсалтайгаар амь насаа алдсан.Тус хэрэгт хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэрэг нээн шалгаж, талийгаачийн төрсөн эгч ... намайг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тогтоосон.“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.9 дэх хэсэгт заасны дагуу миний дүү ... нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан тул Засгийн газрын 2015 оны 269 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалтад заасны дагуу үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан гэж үзэхээр байгаа ба энэ талаар хэрэг бүртгэлтийн хэрэгт 2019.12.19-ний өдрийн шинжээчийн ... дугаартай дүгнэлт, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт” зэрэгт тодорхой тусгагдсан байна.Талийгаачийн ар гэр буюу хохирогч миний зүгээс тухай осол гарсан шалтгаан нөхцөл нь ... ХХК-ийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглаж байсан, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодуулж байснаас шалтгаалсан гэж үзэж байсан учир цагдаа, прокурорын байгууллагаас тус хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл ямар нэгэн байдлаар шүүхэд хандаагүй болно.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан “Үйлдвэрлэлийн осол, хурц, хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заасны дагуу талийгаач дүү ...ын ... ХХК-д ажиллаж байхдаа авч байсан дундаж цалин 1 028 320 төгрөгийг 36 сараар тооцож, 37 019 520 төгрөгийг ... ХХК-аас үйлдвэрлэлийн ослоор нас барсны нөхөн төлбөрт гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч ... ХХК ...ийн нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:... нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс тус компанид жолоочоор ажиллах хүсэлт гаргаж 3 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрт нь эзэмшүүлэн ашиглуулж байсан Норд Бенз маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл доогуур шурган “Стандартын бус асаалт” хийх үедээ уг машиндаа дайруулж нас барсан юм.Энэ асуудалд Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ... 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн... тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн юм.... нь ... ХХК-тай гэрээ байгуулах үедээ нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй, цалингаа бүтнээр авна гэсэн хүсэлт гаргасан байдаг.Гэвч ажлын байран дээр осолд орсон учир ...ын төрсөн хүү ... нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор түүний ажилласан хугацаагаар биш, гэрээ байгуулсан хугацаагаар нь компаниас нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, энэ үндсэн дээр тэтгэмж тогтоогдсон юм.... нь Засгийн газрын 2015 оны 269 дугаар тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн тул байгууллагын дэргэдэх байнгын комиссоос “Үйлдвэрлэлийн осол” мөн гэж акт тогтоосон ба Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, шинжээч ... 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... тоот шинжээчийн дүгнэлт гаргаж, мөн дээрх үндэслэлээр Үйлдвэрлэлийн осолд тооцсон.Харин ослын шалтгаан нөхцөлийг тогтоохдоо ... нь авто машинд эвдрэл гэмтэл гарсан үед тухайн компанийн механик болон ерөнхий инженер, автын инженерт нэн даруй мэдэгдээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т “ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх”, мөн зүйлийн 18.2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн, авто машинаа технологийн бус аргаар асааснаас болсон гэж дүгнэсэн юм.Хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлтэд “Тухайн аж ахуйн нэгжийн хөдөлмөр аюулгүй байдлын инженер хууль дүрэм зөрчсөн зүйл байхгүй байна, аюулгүй ажиллагааны зааварчилгаа Монгол улсын 4969-2000 стандартын 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчлага өгнө, ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасны дагуу ажил хийж гүйцэтгэхийн өмнө ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга бичгээр өгч, ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна” гэж дүгнэснээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн авто техникийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот дүгнэлтэд “Норд Бенз маркийн ... улсын дугаартай ачааны авто машины тормозны эд анги бүрэн ажиллаж байгаа нь ослын өмнө ажиллаж байсан байх үндэслэлтэй.Норд Бенз ... улсын дугаартай ачааны авто машины кундактор ажиллаж байна. Ажиллаж байгаа тул осол гарахад нөлөөлөхгүй, кундактор ажиллахгүй байх үед моторын хажууд байх стартер дээр тог өгөхөд авто машин асах боломжтой.Ийм үйлдлээр асаахыг стандартын бус асаалт гэж үзнэ.Тээврийн хэрэгслийн кроп залгаатай байхад тээврийн хэрэгслийг асаавал тээврийн хэрэгсэл шууд хөдөлнө” гэж тодорхойлсон.Эдгээр дүгнэлтээс үзэхэд осол болсон 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ... ХХК-ийн Норд бенз ... улсын дугаартай авто машинд техникийн талаас жолооч ...ын үхэлд нөлөөлөх эвдрэл гэмтэл байгаагүй.Уг машиныг асаах стартер болон тормозны систем бүрэн ажиллагаатай байсан нь тогтоогдсон.Энэ талаар гарсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүгүй, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эдгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм.Мөн байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер, механик болон бусад алба хаагчид аюулгүй ажиллагааны зааварчлагыг зохих ёсоор өгч ажлын байрны аюулгүй байдлыг хангаж ажилласан болох нь тогтоогдсон юм.... нь ... ХХК-д 3 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан, түүний ажиллаж байсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас бүтэн төлж энэ бичигдсэн дээр хүү ... тэжээгчээ алдсаны тэтгэмжийг бүрэн хэмжээгээр тогтоолгож өгснөөс гадна ... ХХК-ийн зүгээс талийгаач ...ын оршуулгын зардал, буяны ажилд зарцуулсан бүхий уг зардлыг бүрэн хариуцаж хохирогч ...ын ... гаргаж өгсөн баримтын дагуу 10 331 000 төгрөгийг ар гэрт нь олгосон юм.... ХХК-д 3 сарын хугацаатай гэрээгээр ажиллаж байсан ... нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус компанийн тээврийн хэрэгслийн засварын талбайд өөрийн хариуцаж байсан ... улсын дугаартай Норд Бенз маркийн авто машиныг стандартын бус аргаар асаах оролдлого хийж, уг машиндаа дайрагдаж нас барсан бөгөөд ажиллуулж байсан ... ХХК-ийн тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал үхэлд нөлөөлөөгүй, байгууллагын инженер техникийн ажилтнууд ч ямар нэг буруугүй болох нь хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах ажиллагаагаар бүрэн батлагдсан.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ... нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан Үйлдвэрлэлийн ослоор нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөр 114 889 104 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ... нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, байгууллагын эрх бүхий ажилтнаас өгсөн ажлын байрны өдөр тутмын зааварчлагыг зөрчиж, машинаа “стандартын бус” аргаар асаах явцдаа осолд өртсөн буруутай тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ./хх-60, 61, 62/

            Хариуцагч ... ХХК нь ...гийн нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:... овогтой ... нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс тус компанид жолоочоор ажиллах хүсэлт гаргаж 3 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрт нь эзэмшүүлэн ашиглуулж байсан Норд Бенз маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл доогуур шурган “Стандартын бус асаалт” хийх үедээ уг машиндаа дайруулж нас барсан юм.Энэ асуудалд Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ... 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн... тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн юм.... нь ... ХХК-тай гэрээ байгуулах үедээ нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй, цалингаа бүтнээр авна гэсэн хүсэлт гаргасан байдаг.Гэвч ажлын байран дээр осолд орсон учир ...ын төрсөн хүү ... нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор түүний ажилласан хугацаагаар биш, гэрээ байгуулсан хугацаагаар нь компаниас нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, энэ үндсэн дээр тэтгэмж тогтоогдсон юм.... нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн тул байгууллагын дэргэдэх байнгын комиссоос “Үйлдвэрлэлийн осол мөн гэж акт тогтоосон ба Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, шинжээч ... 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... тоот шинжээчийн дүгнэлт гаргаж, мөн дээрх үндэслэлээр “Үйлдвэрлэлийн осол”-д тооцсон.Харин ослын шалтгаан нөхцөлийг тогтоохдоо “... нь авто машинд эвдрэл гэмтэл гарсан үед тухайн компанийн механик болон ерөнхий инженер, автын инженерт нэн даруй мэдэгдээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т “ажил үургээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх”, мөн зүйлийн 18.2.1-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм технологийн горимыг чанд мөрдөх", 18.2.7-д "өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн, автомашинаа технологийн бус аргаар асааснаас болсон гэж дүгнэсэн юм.Хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлтэд “Тухайн аж ахуйн нэгжийн хөдөлмөр аюулгүй байдлын инженер хууль дүрэм зөрчсөн зүйл байхгүй байна, аюулгүй ажиллагааны зааварчилгаа Монгол улсын 4969-2000 стандартын 4.16- д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчлага өгнө, Ажлын байран дахь өдөр тутмын зааварчлага нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасны дагуу ажил хийж гүйцэтгэхийн өмнө ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга бичгээр өгч, ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна” гэж дүгнэснээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн авто техникийн шинжээчийн 2020.02.06- ны өдрийн ... тоот дүгнэлтэд “Норд бенз маркийн ... улсын дугаартай ачааны авто машины тормозны эд анги бүрэн ажиллаж байгаа нь ослын өмнө ажиллаж байсан байх үндэслэлтэй.Норд бенз ... улсын дугаартай ачааны авто машины кундактор ажиллаж байна.Ажиллаж байгаа тул осол гарахад нөлөөлөхгүй, кундактор ажиллахгүй байх үед моторын хажууд байх стартер дээр тог өгөхөд авто машин асах боломжтой.Ийм үйлдлээр асаахыг стандартын бус асаалт гэж үзнэ.Тээврийн хэрэгслийн кроп залгаатай байхад тээврийн хэрэгслийг асаавал тээврийн хэрэгсэл шууд хөдөлнө” гэж тодорхойлсон.Эдгээр дүгнэлтээс үзэхэд осол болсон 2019.10.15-ны өдөр ... ХХК-ийн Норд бенз ... улсын дугаартай авто машинд техникийн талаас жолооч ...ын үхэлд нөлөөлөх эвдрэл гэмтэл байгаагүй.Уг машиныг асаах стартер болон тормозны систем бүрэн ажиллагаатай байсан нь тогтоогдсон Энэ талаар гарсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүгүй, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эдгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм.Мөн байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер, механик болон бусад алба хаагчид аюулгүй ажиллагааны зааварчилгыг зохих ёсоор өгч ажлын байрны аюулгүй байдлыг хангаж ажилласан болох нь тогтоогдсон юм. ... нь ... ХХК-д 3 сарын хугацаатай “Хөлсөөр ажиллах гэрээ”-гээр ажиллаж байсан, түүний ажиллаж байсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас бүтэн төлж, энэ үндсэн дээр хүү ... тэжээгчээ алдсаны тэтгэмжийг бүрэн хэмжээгээр тогтоолгож өгснөөс гадна ... ХХК-ийн зүгээс талийгаач ...ын оршуулгын зардал, буяны ажилд зарцуулсан бүхий л зардлыг бүрэн хариуцаж хэрэгт хохирогчоор тогтоогдсон ...ын ... гаргаж өгсөн баримтын дагуу 10.331.000 төгрөгийг ар гэрт нь олгосон юм.... ХХК-д 3 сарын хугацаатай гэрээгээр ажиллаж байсан ... овогтой ... нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус компанийнн тээврийн хэрэгслийн засварын талбайд өөрийн хариуцаж байсан ... улсын дугаартай Норд менз маркийн авто машиныг стандартын бус аргаар асаах оролдлого хийж, уг машиндаа дайрагдаж нас барсан бөгөөд түүнийг ажиллуулж байсан ... ХХК-ийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдал үхэлд нөлөөлөөгүй, байгууллагын инженер техникийн ажилтнууд ч ямар нэг буруугүй болох нь хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах ажиллагаагаар бүрэн батлагдсан. ... нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т заасан “Үйлдвэрлэлийн осол”-оор нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөр 37 019 520 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ... нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, байгууллагын эрх бүхий ажилтнаас өгсөн ажлын байрны өдөр тутмын зааварчлагыг зөрчиж, машинаа “стандартын бус” аргаар асаах явцдаа осолд өртсөн буруутай тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.Иргэний хуулийн 498.3-т заасан "Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу байгууллагыг гэм хорын хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсье гэжээ./2хх-28,29, 30/

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс тус компанид жолоочоор ажиллах хүсэлт гаргаж 3 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрт нь эзэмшүүлэн ашиглуулж байсан Норд Бенз маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл доогуур шурган, стандартын бус асаалт хийх үедээ уг машиндаа дайруулж нас барсан юм.Энэ асуудалд Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ... 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн... тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг.... нь ... ХХК-тай гэрээ байгуулах үедээ нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй, цалингаа бүтнээр авна гэсэн хүсэлт гаргасан байдаг.Гэвч ажлын байран дээр осолд орсон учир ...ын төрсөн хүү ... нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор түүний ажилласан хугацаагаар биш, гэрээ байгуулсан хугацаагаар нь компаниас нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, энэ үндсэн дээр тэтгэмж тогтоогдсон.... нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн тул байгууллагын дэргэдэх байнгын комиссоос үйлдвэрлэлийн осол мөн гэж акт тогтоосон ба Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, шинжээч ... 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... тоот шинжээчийн дүгнэлт гаргаж, мөн дээрх үндэслэлээр үйлдвэрлэлийн осолд тооцсон.Харин ослын шалтгаан нөхцөлийг тогтоохдоо “... нь авто машинд эвдрэл гэмтэл гарсан үед тухайн компанийн механик болон ерөнхий инженер, автын инженерт нэн даруй мэдэгдээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т “ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх”, мөн хуулийн 18.2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн, авто машинаа технологийн бус аргаар асааснаас болсон гэж дүгнэсэн байдаг.Хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлтэд “тухайн аж ахуйн нэгжийн хөдөлмөр аюулгүй байдлын инженер хууль дүрэм зөрчсөн зүйл байхгүй байна”, аюулгүй ажиллагааны зааварчилгаа Монгол улсын 4969-2000 стандартын 4.16-д “аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчлага өгнө, ажлын байран дахь өдөр тутмын зааварчлага нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасны дагуу ажил хийж гүйцэтгэхийн өмнө ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга бичгээр өгч, ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна” гэж дүгнэснээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн авто техникийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот дүгнэлтэд “Норд бенз маркийн ... улсын дугаартай ачааны авто машины тормозны эд анги бүрэн ажиллаж байгаа нь ослын өмнө ажиллаж байсан байх үндэслэлтэй.Норд бенз ... улсын дугаартай ачааны авто машины кундактор ажиллаж байна.Ажиллаж байгаа тул осол гарахад нөлөөлөхгүй, кундактор ажиллахгүй байх үед моторын хажууд байх стартер дээр тог өгөхөд авто машин асах боломжтой.Ийм үйлдлээр асаахыг стандартын бус асаалт гэж үзнэ.Тээврийн хэрэгслийн кроп залгаатай байхад тээврийн хэрэгслийг асаавал тээврийн хэрэгсэл шууд хөдөлнө” гэж тодорхойлсон.Эдгээр дүгнэлтээс үзэхэд осол болсон 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ... ХХК-ийн Норд бенз ... улсын дугаартай автомашинд техникийн талаас жолооч ...ын үхэлд нөлөөлөх эвдрэл гэмтэл байгаагүй, уг машиныг асаах стартер болон тормозны систем бүрэн ажиллагаатай байсан нь тогтоогдсон.Энэ талаар гарсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүгүй, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эдгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг.Мөн байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер, механик болон бусад алба хаагчид аюулгүй ажиллагааны зааварчилгыг зохих ёсоор өгч, ажлын байрны аюулгүй байдлыг хангаж ажилласан болох нь тогтоогдсон.... нь ... ХХК-д 3 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан, түүний ажиллаж байсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас нь бүтэн төлж, энэ үндсэн дээр хүү ... тэжээгчээ алдсаны тэтгэмжийг бүрэн хэмжээгээр тогтоолгож өгснөөс гадна ... ХХК-ийн зүгээс талийгаач ...ын оршуулгын зардал, буяны ажилд зарцуулсан бүхий л зардлыг бүрэн хариуцаж, хэрэгт хохирогчоор тогтоогдсон ...гийн гаргаж өгсөн баримтын дагуу 10 331 000 төгрөгийг ар гэрт нь олгосон.... ХХК-д 3 сарын хугацаатай гэрээгээр ажиллаж байсан ... нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус компанийн тээврийн хэрэгслийн засварын талбайд өөрийн хариуцаж байсан ... улсын дугаартай Норд менз маркийн авто машиныг стандартын бус аргаар асаах оролдлого хийж, уг машиндаа дайрагдаж нас барсан бөгөөд ажиллуулж байсан ... ХХК-ийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдал үхэлд нөлөөлөөгүй, байгууллагын инженер техникийн ажилтнууд ч ямар нэг буруугүй болох нь хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах ажиллагаагаар бүрэн батлагдсан...., ... нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т заасан үйлдвэрлэлийн ослоор нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөр 37 019 520 төгрөг, 114 889 104 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ... нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, байгууллагын эрх бүхий ажилтнаас өгсөн ажлын байрны өдөр тутмын зааварчлагыг зөрчиж, машинаа стандартын бус аргаар асаах явцдаа осолд өртсөн буруутай тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хэдийгээр ажлын байран дээр осолд орж, үйлдвэрлэлийн осол гэж тооцогдсон боловч үйлдвэрлэлийн осол болсон шалтгаан нь хохирогчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг нь тогтоогдсон.Хохирогчийн нас барсан шалтгаан бол эрүүгийн хэрэгт шалгагдаж, техникийн болон бусад шинжилгээний дүгнэлтүүд, бусад холбогдох нотлох баримтуудаар батлагдсан тогтоогдсон байдаг.Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага бол Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан үндэслэлээр нэхэмжилж байгаа боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлд гэм хорын хохирлын талын асуудал, үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагатай холбогдож тайлбар өгч байна. Хэдийгээр гэм хорын хохирол нэхэмжлээгүй боловч ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрлэлийн осол болсон тохиолдолд гэм хорын асуудал яригдах үндэслэлтэй.Гэтэл хохирогчийн үхэлд байгууллага болон байгууллагын албан тушаалтнуудын хувьд буруутай үйл ажиллагаа байхгүй учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан гэм хорын хохирол нэхэмжлэгдэхгүй байгаа гэж ойлгож байна.Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь үүнтэй холбоотой юм.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 489.3-д хохирогч санаатай буюу хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан байдаг.Хэрэв байгууллагаас хохирол учруулсан бол гэм хорын асуудал давхар яригдана.Гэм хорын хохирол учруулаагүй учраас энэ хүний үхэлд байгууллага буруугүй юм.Үйлдвэрлэлийн осол өртсөн боловч энэ нь байгууллагын буруутай үйл ажиллагаа юм уу гэхээр хохирогчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байсан гэдгийг эрүүгийн хэрэгт шалгаж нотлоод, хэргийг хаах тогтоол гарсан байдаг. Гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хаасан тогтоолыг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гардаж авсан.Энэ талаар дээд шатны байгууллагад хуульд заасан үндэслэлээр ямар нэгэн гомдол гаргаагүй.Энэ хэрэг хаагдаад, тодорхой хугацаа өнгөрсөн.Тийм учраас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн байдаг.Тийм учраас гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан гомдол нь хохирогчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон учраас бидний зүгээс байгууллага үйлдвэрлэлийн осолд оруулсан буруутай үйл ажиллагаа байхгүй юм гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ... нь ... ХХК-д холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар талийгч ...ын нөхөн төлбөрт 114 889 104 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ... нь ... ХХК-д холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар талийгч ...ын нөхөн төлбөрт 37 019 520 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн ... гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр миний нөхөр ... нь ... ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж байгаад машинд дайрагдаж үйлдвэрлэлийн ослоор нас барсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар нөхөн төлбөрт 114 889 104 төгрөгийг ... ХХК-аас гаргуулна гэж нэхэмжлэгч ... тайлбарлаж байна.

Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн ... гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр миний нөхөр ... нь ... ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж байгаад машинд дайрагдаж үйлдвэрлэлийн ослоор нас барсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар нөхөн төлбөрт 37 019 520 төгрөгийг ... ХХК-аас гаргуулна гэж нэхэмжлэгч ... тайлбарлаж байна.

Талийгч ... нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, байгууллагын эрх бүхий ажилтнаас өгсөн ажлын байрны өдөр тутмын зааварчлагыг зөрчиж, машинаа “стандартын бус” аргаар асаах явцдаа осолд өртсөн буруутай тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж хариуцагч тал маргаж байна.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн комиссын 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн актын дүгнэлтэд “...... нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.2.1, 18.2.7-д заасныг зөрчсөн, ажил олгогч ... ХХК нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.4, 28.1.6, 28.1.7, 28.1.8-д  заасан заалтуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй зөрчсөн байна.Жолооч ... нь авто машинаа унтрааж зогсоолд байрлуулахдаа зогсоолын тормозыг татаагүй, ажлын байранд мөрдөгдөх дүрэм, журам, хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүрэг, авто машины асаах технологийг зөрчиж, эвдрэл саатал гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэлгүйгээр зориулалтын бус аргаар асаах оролдлого хийсэн шууд буруутай гэж дүгнэлээ. Гэвч 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг зөрчсөний улмаас осолд өртөж нас барсан нь 2015 оны Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор баталсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т хамрагдаж байх тул үйлдвэрлэлийн осол гэж дүгнэж байна” гэжээ./хх-37/

Авто тээврийн үндэсний төв УӨҮГ Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаар дүгнэлтэд “...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөдөлгөөнд оролцож байсан бол техникийн хувьд бүрэн байсан боловч техникийн хяналтын үзлэг хийх хугацаа нь 2019 оны 6 дугаар сарын 11-нд дууссан байгаа нь гэрчилгээнд заасан тэмдэглэл илэрч байна, ...уг авто машин нь хийн дамжуургатай тормозны системтэй, уг машин хий хураагүй /хийгүй үедээ хөдлөх боломжгүй/ үед асаах хэцүү байдаг хэрэв хий байсан гэж үзвэл хурдны хайрцаг нь залгаатай бол хөдөлгүүрт эргэлт өгвөл явна” гэснээс үзэхэд ...ын эзэмшиж байсан ... дугаартай тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаа 4 сар хэтэрсэн байна./хх-38, 39/

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар дүгнэлтэд ...”Осолдогч ... авто машинаа асаахдаа технологийн бус аргаар асаасан ба авто машинд эвдрэл гэмтэл гарсан үед тухайн компанийн механик болон ерөнхий инженер, автын инженерт нэн даруй мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.2.1, 18.17-д заасныг тус тус зөрчсөн байна, ... ... ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.4, 28.1.6, 28.1.7, 28.1.8 дахь заалтуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй зөрчсөн байна” гэжээ./хх-40, 41/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн ... дугаар дүгнэлтэд “Норд Бенз маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн стандарт шаардлагыг хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй, уг авто машины тормозны эд анги бүрэн ажиллаж байгаа нь ослын өмнө ажиллаж байсан байх үндэстэй, авто машины кундактор ажиллаж байгаа тул осол гарахад нөлөөлөхгүй,  кундактор ажиллахгүй байх үед моторын хажууд байх стартер дээр тог өгөхөд авто машин асах боломжтой, ийм үйлдлээр асаах нь стардартын бус асаалт гэж үзнэ, тээврийн хэрэгслийн кроп залгаатай байхад тээврийн хэрэгслийг асаавал тээврийн хэрэгсэл шууд хөдөлнө” гэжээ./хх-42, 43/

Дорноговь аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 5/44 А дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд “...Хэрэг бүртгэлтийн ... дугаартай Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... гэх газар үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-ийн тээврийн хэрэгслийн засварын талбайд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ... нь Норд Бенз маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл доогуур шурган засвар үйлчилгээ хийж байх үед нь тус тээврийн хэрэгсэл нь урагш өнхөрсний улмаас дайрагдаж нас барсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасугай” гэжээ./хх 19-24/

Мөн дээрх тогтоолд дурдагдсан гэрч А.Гантулга “...... авто машиныг зогсоолд тавихдаа зогсоолын тормоз татаагүй, мөн авто машиныг араатай орхисон нь осол гарахад нөлөөлсөн том шалтгаан болсон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг, гэрч ... “...түүнээс хойш 5-6 минутын дараа гараад кемп дундуур алхаж байтал засварын талбай дээр чанга чимээ сонсогдохоор нь гүйгээд тэр зүгт харсан чинь 00-ын тийш шар өнгийн ачааны самосвал өнхөрч байхад араас нь нэг хүн гүйгээд кабинд ороод машиныг зогсоосон...” гэх, гэрч П.Намсрайжав “... Би гэрлүүгээ ороод байж байтал гадаа авто машин юм мөргөх чимээ сонсогдсон...” гэх, гэрч Д.... “......оос миний авто машиныг холбоод асаагаад өгөөч гэж хэлсэн чинь та өөрөө холбоод асаачих гэж хэлсэн, би ...ын авто машин доогуур орж статерыг нь холбож асаагаад өөрийнхөө тэрэгний хажуугаар оруулж, зэрэгцүүлж зогсоогоод холбож асаах гээд оролдож байхад ... ирсэн, миний авто машин асахгүй байсан болохоор би ...ыг өөрөө авто машинаа авчих, 57-28 УБЭ улсын дугаартай ачааны авто машин ирэхээр нь би холбоод асаана гэж хэлсэн, ...ын авто машин асаалттай байсан болохоор шууд унаад ухраагаад хойш тавьж байгаа харагдсан, тэр үед ...ыг хаана, юу хийснийг мэдэхгүй байна, би өөрийн авто машины хажууд байж байтал ...ын авто машин нь асаалттай урдаас тулаад ирсэн, би хойшилсон чинь өнхөрч ирсэн, машин жолоочгүй байсан, миний машины чиг урдаас мөргөөд хойш түрж хөндлөн болгоод цааш муу усны нүх рүү явсан, тэгтэл хажуугаас өнхөрч байгаа машиныг зогсоогооч гэж орилсон, би өнхөрч байгаа машин руу гүйж кабин руу нь орж арааг нь салгаж, жолооны хүрдийг буруу тийш нь дарж хаягдал дугуйг мөргөж зогсоосон, бууж ирээд талбай руу харсан чинь талийгч ... эвхрэлдээд байж байсан...” гэх, гэрч ... “...бид хоёр кемп рүү явахад ... ах авто машин холбоод асаагаад өгөөч гэсэн чинь ... нь та өөрөө асаагаад аваачаад холбооч гэж хэлж байсан, ... бид хоёр цайгаа уучихаад буцаад 5-10 минутын дараа машин дээрээ очсон, тэр үед ... өөрийнхөө машин руу явсан, би чингэлгийг онгойлгож дотор нь юм харахад ... дугаартай ...ын унадаг авто машин ... ахын авто машины урд талаас мөргөөд түрээд цааш муу усны нүх рүү явахаар нь би наанаас орилоод ... ахаа зогсоогооч гэж хэлсэн чинь ... ах буруу талын хаалгаар нь орж хаягдал дугуйг мөргүүлж зогсоосон...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд гэрчүүдийн зарим нь өөрийнхөө бодож байгааг мэдүүлсэн, зарим нь талийгчийн авто машиныг өнхөрсөн гэх үеэс хойшхи хугацаанд болсон үйл баримтыг харсан тухайгаа мэдүүлсэн байна./хх 20, 21, 22/

Мөн талийгч ...ын авто машин нь тухайн осол болохоос өмнө болон ослын дараа ч асаалттай байсан болох нь гэрч ..., Д...., ... нарын мэдүүлгээр тогтоогдож байхад асаалттай байгаа тээврийн хэрэгслийг стардартын бус аргаар асаасан гэж үзсэн нь учир дутагдалтай байх боловч Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн комисс үйлдвэрлэлийн осол гэж дүгнэсэн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараах шаардлагыг хангасан байна, 9.1.1-т машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх, 9.1.2-т машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх, 9.1.3-т машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх, 9.1.4-т машин механизм, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан хугацаанд тогтмол хийж байх,  9.5-т “Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно” гэж заасан байна.

Хариуцагч ... ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.4, 28.1.6, 28.1.7, 28.1.8-д  заасан заалтуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг зөрчиж талийгч ...ой хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, ажлын байрны тодорхойлолт боловсруулаагүй болохыг шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар дүгнэлтэд дурдсан байгаа нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж заасныг үндэслэн нөхөн төлбөрийг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэстэй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар шийдвэрээр ..., ...ын ... нарын хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд тэдний дундаас 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ... төрсөн болох нь хүүхдийн төрсний ... дугаар гэрчилгээгээр нотлогдож байна./хх-245, 246/

... нь 2017 оноос хойш ...оос тусдаа амьдарч байгаа гэж тайлбарлаж байх тул түүнийг гэр бүлийн гишүүн гэж үзэхгүй бөгөөд талийгч ...ын ар гэрт гэдэгт түүнтэй нэг ам бүлд хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүс хамаарах бөгөөд түүний төрсөн эгч ...г садангийн хүн байна гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл ...ийг ...той нэг ам бүлд хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүн гэж үзэх боломжгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар ... нь садангийн хүн байх тул ... ХХК-аас нөхөн төлбөрт 37 019 520 төгрөгийг гаргуулан ...д олгож, ... ХХК-аас нөхөн төлбөрт 114 889 104 төгрөг гаргуулахыг хүссэн ...ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ...г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөөгүй байх тул түүнээс улсын тэмдэгтийн хураамжийн 343 048 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, ... ХХК-аас 343 048 төгрөгийг гаргуулан ...д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг баримтлан ... ХХК-аас 37 019 520 /гучин долоон сая арван есөн мянга таван зуун хорин/ төгрөгийг гаргуулан ...ын ... олгож, ... ХХК-аас 114 889 104 /нэг зуун арван дөрвөн сая найман зуун наян есөн мянга нэг зуун дөрвөн/ төгрөг гаргуулах тухай ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар ...ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, ...гаас улсын тэмдэгтийн хураамжийн 343 048 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, ... ХХК-аас 343 048 төгрөгийг гаргуулан ...д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч  нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН