Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00303

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 01 өдөр Дугаар 102/ШШ2021/00303 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... оршин суух ... /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин байрлах ... ХХК /РД:.../- нд холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 15,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ... ХХК-ийн захирал ... нь 2018 оны 12 сард Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт ирж, манай компани нь Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын нөөцөд өвс нийлүүлэх тендерт шалгарсан тул өвс худалдах-худалдан авах хүсэлтэй байна гэж нэхэмжлэгч ... надтай уулзсан. Бид харилцан тохирч нэг боодол өвсийг 4000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж, эхний 6000 боодол өвсийг Говь-Алтай аймаг руу ачуулсан. ... ХХК-аас 6000 боодол өвсний үнэ 24 сая төгрөгийг ... надад бэлэн бусаар буюу 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 4 сая төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10 сая төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 10 сая төгрөг тус тус шилжүүлсэн.

Дараа нь ... ХХК-аас нэг боодол өвсийг 4000 төгрөгөөр тооцон 3800 боодол өвсийг худалдан авч, үнийг өвсийг хүлээн авмагцаа төлөхөөр харилцан тохирч 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Ховд аймгийн Мянгад сумаас Говь-Алтай аймаг руу ачуулсан.

... ХХК нь нийлүүлсэн өвсийг хүлээн авсан атлаа үнэ 15,200,000 төгрөгийг ... надад төлөхгүйгээр яам руу бичиг явуулсан хариу ирээгүй, төсвийн тодотголоор шийдэж өгнө, санаа зоволтгүй, удахгүй өгнө гэх мэт шалтгаан хэлж өгөөгүй. Иймд хариуцагч ... ХХК-аас 15,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... надад олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... ХХК нь Ховд аймгийн Мянгад сумын иргэн ...ээс харилцан тохиролцож 2018 оны 12 сар, 2019 оны 01 дүгээр сард өвс Говь-алтай аймгийн Онцгой байдлын газарт нөөцийн өвс нийлүүлсэн. Худалдан авсан өвсний үнийг бүрэн төлж барагдуулсан.

Мон шугам энерго ХХК нь тус компанийн менежер ажилтай н.Баян-Эрдэнээр дамжуулж нэг боодол өвсийг 2000 төгрөгөөр тооцон 3000 боодол өвсийг шинээр хадуулж иргэн ...ээс худалдаж авахаар амаар тохиролцож ачуулан авсан. Гэтэл мэргэжлийн хяналтын газраас мал идэх боломжгүй, шаардлага хангахгүй өвс гэж акт тавьсан учраас өвсийг иргэн ...эд буцааж өвсөө авахыг мэдэгдсэн боловч өвсөө эргүүлж аваагүй, өдий хүрсэн. Тиймээс ... ХХК нь иргэн ...ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 15,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагчаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, татгалзлын үндэслэлээ ...тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн эсэхийг тогтоохын тулд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар талууд тухайн гэрээний эрх үүрэг үүсгэх талаар хүсэл зориг нэгдсэн эсэхийг тогтооно.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... ХХК нь 2018 оны 12 сард худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 6000 боодол өвсийг худалдсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сард нэмж 3800 боодол өвсийг шилжүүлсэн гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд гүйцэтгэх захирлаар ... бүртгэлтэй байх ба нэхэмжлэгч ...ийн өгсөн Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга ... нь 2018 оны 12 сард хариуцагч ... ХХК-ийн удирдлагууд болох ..., ... нарыг дагуулан ... надтай уулзаж, манай хадмууд гэж танилцуулаад Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт өвс нийлүүлэх тендерт шалгарсан компанийн хүмүүс юмаа, өвсөө хүлээлгэж өгөөд санхүүжилтээ авмагц л үүнийг асуудалгүй төлнө, найдвартай хүмүүс, ахдаа итгээд өвсөө зээлээр нийлүүлчих гэсэн гэх тайлбар /хэргийн 26 тал/,

гэрч ...ийн өгсөн ... ХХК-ийн захирал ... нь надаас танай нутагт өвс байна уу гэж асуухад нь би 2, 3 хүний утасны дугаар өгсөн юм. Харин ... нь ...тэй холбогдож, өвс авсан юм. Би ...ийг ...тэй уулзаж нэг боодол өвсний үнийг тохиролцоход нь байсан. Тухайн үед өвсний нөөцийн тендер байсан учраас өвсөө хүргэж өгсөний дараа гүйцэтгэлээрээ мөнгө нь орж ирэх юм байна лээ гэж ... нь надад хэлж байсан. Тухайн үед нэг боодол өвс нь 4,500 төгрөгийн үнэтэй байсан. ..., ... нар нь нэг боодол өвсийг 4,000 төгрөгөөр тооцож худалдаж авах тохиролцоонд хүрсэн гэж ... нь надад хэлж байсан гэх мэдүүлэг,

нэхэмжлэгч ...ийн Хаан банк дахь 5856055802 тоот дипозит дансанд 2018 оны 12 сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус ... ХХК-аас өвсний үнэ гэх утгаар шилжүүлсэн дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд нэхэмжлэгч ... болон ... ХХК-ийн хооронд өвс худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ... нь ... ХХК-тай 2018 оны 12 сард худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох ... 6,000 боодол өвс нийлүүлэх, худалдан авагч тал болох ... ХХК хариу төлбөрт нь 1 боодол өвсийг 4000 төгрөгөөр тооцож, нийт 24,000,000 төгрөг төлөхөөр амаар харилцан тохиролцсон байна.

 

Гэрээний дагуу ...ээс 2018 оны 12 сард 6000 боодол өвсийг нийлүүлсэн, ... ХХК хариу төлбөрт нь 24,000,000 төгрөг төлсөн болох нь дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч ... нь 2019 оны 1 дүгэээр сард нэмж 3000 боодол өвс нийлүүлсэн болох нь уг өвсийг тээвэрлэсэн гэрч ... өгсөн ... 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр цагаан сар болохоос өмнөхөн ... нь Говь-Алтай аймгаас Ховд аймагт ирж, ...тэй уулзаж, өвс авахаар тохиролцож, надтай утсаар холбогдож, тухайн өвсийг тээвэрлүүлэхээр болсон. Би тухайн өвсийг өөрийн камаз маркийн 99-05 ХОА улсын дугаартай машинаар Говь-Алтай аймгийн төвд улсын нөөцөд буулгаж өгсөн. Тухайн үед надтай хамт н.Дэмбэрэл, н.Эрдэнэбаатар бид 3 хамт явсан юм. Бид 3 тус бүртээ 1000 боодол өвсийг Говь-Алтай аймгийн төвд улсын нөөцөд буулгаж өгсөн гэх мэдүүлэг /хэргийн 115-116/, М.Эрдэнэбаатарын өгсөн ... А.Алтансүх нь анх надтай яриад Говь-Алтай аймаг руу өвс хүргэж өгье гэж хэлээд 1 боодол өвсийг нь 2200 төгрөгөөр тооцож ачихаар болсон. Говь-Алтай аймагт очоод Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын нярав залуу, бас компанийн нэг эмэгтэй хүн хүлээж авсан гэх мэдүүлэг /хэргийн 124-125 тал/, Д.Дэмбэрэлийн өгсөн Би 2019 оны 01 дүгээр сард хамгийн сүүлийн тээвэрт 59-23 ХОА Норд бенз маркийн машинаар 1000 боодол өвс хүргэсэн. Тухайн өвсийг Говь-Алтай аймгийн фондод хүлээлгэж өгсөн. гэх мэдүүлэг /хэргийн 121-122/ зэргээр тогтоогдож байна.

 

Харин хариуцагч талаас гаргасан Мон шугам энерго ХХК нь 2018 оны 11 сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газартай улсын нөөцөд өвс нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний хэрэгжилтийн хүрээнд Ховд аймгийн харьяат иргэн ...тэй нэг боодол өвсийг 2000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, 2019 оны 01 дүгээр сард Ховд аймгаас ...ийн хөлсний тээврээр ачуулсан өвсийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд хүлээн авсан. Гэвч ...ийн нийлүүлсэн өвс нь 2018 оны намрын ургацаас бэлтгэсэн ногоон цайвар ногоон өнгөтэй өвс нийлүүлэх гэрээнд заасан шаардлагад нийцээгүй, хадсан нуурын өнжмөл бүдүүн зэгс өвс байсан тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас акт тавигдсан. ...эд шаардлага хангаагүй өвсөө буцааж авах талаар ярьсан боловч тухайн өвсийг авахгүй гэсэн хариу өгсөн гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ...ээс өвс худалдах-худалдан авах талаар амаар харилцан тохиролцож, уг гэрээний дагуу өвсийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байх ба харин Мон шугам энерго ХХК-ийн нэрийн өмнөөс уг гэрээг байгуулж, нэг боодол өвсийг 2000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08-02-010/07/57 дугаартай албан шаардлагаар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ОБЕГ/201808022 дугаартай шууд гэрээгээр Ховд аймгийн Мянгад сумаас Мон шугам энерго ХХК-ийн нийлүүлсэн өвс стандарт хангаагүй талаар шаардлага гаргасан болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч ... нь тухайн өвсийг нийлүүлсэн, улмаар өвсний доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд худалдагч тал болох ... гэрээнд заасан үүргээ биелүүлж, 3000 боодол өвс нийлүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч тал болох ... ХХК худалдан авсан 3000 боодол өвсний үнийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээс үлдэх 800 боодол өвсийг ... ХХК-нд нийлүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч ... ХХК-аас 3000 боодол өвсний үнэ 12,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 800 боодол өвсний үнэ 3,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-аас 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч ... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ