Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/02044

 

 

 

 

 

 

2021оны 08 сарын 25 өдөр

          Дугаар 102/ШШ2021/02044

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 25 дугаар хороо * тоотод оршин суух Б овогт П М /РД: */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо өөрийн байр “Д Х Ц С” ТӨХК /РД: */

 

Д Х Ц С ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.М

                                   нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г

                                  хариуцагчийн төлөөлөгч Ц.М, П.Н

                                   хариуцагчийн өмгөөлөгч Д.М

                                   гэрч Ч.Б, Ч.П, Г.Г

        нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Д Х Ц С” ТӨХК-д Цахилгаан дулаан хянах хэмжүүр автоматик цехийн засварын слесарийн албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд 11 жил ажилдаа идэвхи, чармайлттай сайн ажиллаж байсан. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б/22 дугаартай “П.Мгийн хөдөлмөрийн  гэрээг цуцлах тухай” гүйцэтгэх захирлын тушаал гарч намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Миний 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр орой 20 цагаас ажилдаа очихоос өмнө өдөр 12 цагийн үед 100 грамм орчим архи уусан байсан нь орой ажилд очихоос өмнө гэртээ унтаж амарч байгаад очсон. Гэтэл ээлжийн инженер “яамнаас эргүүлтэй байгаа жоохон үнэртэж байна өнөөдөртөө буучих” гэхээр нь би үгэнд нь орж тэр өдөр амарсан. Харин ажлын байранд архи, согтууруулах ундаа огт хэрэглээгүй тул тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр архи үнэртүүлж ажил дээр ирсэн гэж бид нарыг хариуцдаг шууд удирдлага болох цехийн дарга 01 дүгээр сарын үр дүнгийн шагнал цалинг 100 хувь хасаж, надад шийтгэл ногдуулсан. Тухайн 01 дүгээр сарын шагнал, цалин нь 400,00 орчим төгрөг байсан. Иймд надад 2 шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна. Иймд Д Х Ц С ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаартай “П.Мгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг  хүчингүй болгож, засварын слесарийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.

 

Нэхэмжлэгч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д Х Ц С ТӨХК-д Цахилгаан дулаан хянах хэмжүүр автоматик цехийн засварын слесарийн албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд 11 жил ажилдаа идэвх, чармайлттай сайн ажиллаж байсан. Гэтэл 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Б/22 дугаартай П.Мгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал гарч намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Миний 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр орой 20 цагаас ажилдаа очихоос өмнө өдөр 12 цагийн үед 100 грамм орчим архи уусан. Орой ажилд очихоос өмнө зүгээр болсон, ажлаа хийх чадвартай байсан. Гэтэл ээлжийн инженер яамнаас эргүүлтэй байгаа жоохон үнэртэж байна өнөөдөртөө буучих гэхээр нь би үгэнд нь орж тэр өдөр амарсан. Харин ажлын байранд архи, согтууруулах ундаа огт хэрэглээгүй тул тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр архи үнэртүүлж ажил дээр ирсэн гэж бид нарыг хариуцдаг шууд удирдлага болох цехийн дарга 1 дүгээр сарын үр дүнгийн шагналт цалинг 100 хувь хасаж, надад шийтгэл ногдуулсан. Тухайн сарын шагналт цалин нь 400,000 орчим төгрөг байсан. Иймд надад 2 шийтгэл ногдуулж байгаад гомдолтой байна. Иймд Д Х Ц С ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаартай П.Мгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, засварын слесарийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч П.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Мгийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус компани нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаан, дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд нийслэлийн ард иргэдийг эрчим хүчээр 24 цаг тасралтгүй найдвартай хангах үүрэг хүлээсэн Улсын онцгой объект юм. П.М нь тус компанид 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Цахилгаан, дулааны хянах хэмжүүр автоматикийн цехэд дулааны хянах хэмжүүр автоматик /ДХХА/-ийн засварын слесариар анх ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдахаас өмнө тус цехэд ДХХА-ийн засварын ээлжийн слесариар ажиллаж байсан. Тус компанийн Ерөнхий инженерийн баталсан 2021 оны 01 сард ажиллах “ДХХА- ийн слесариудын ээлжийн график”- ийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн оройн 20 цагаас өглөөний 08 цаг хүртэл ажиллах хуваарьтай байсан. Тухайн өдөр П.М 19:50 минутын үед ээлжийн дарга Ч.П рүү ажилдаа хоцорч очно гэж утсаар ярьсан. Ингээд ээлжийн дарга Ч.П П.Мг ажилдаа ирэх хүртэл ДХХА-ийн ээлжийн слесарь н.Мөнх-Эрдэнийг үргэлжлүүлэн ажиллуулсан. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.4.2 хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-р зүйлд заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд, ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан байна гэсний дагуу 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 266/17 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 6.1- д “Энэхүү гэрээ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйл болон компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.9 дэх заалтыг үндэслэн доорх зөрчлүүдийг сахилга, хөдөлмөр, технологийн ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох буюу цуцална” гэсэн. Үүнд: б-д үйлдвэрийн байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн/, /Гүйцэтгэх захирлын 2015 оны 12 сарын 31-ны өдрийн 360 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “ДЦС-2” ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.9-д “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн доорх зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж, сахилга, хөдөлмөр, технологийн ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална.”, б-д үйлдвэрийн байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн гэж тодорхой заасан байдаг. Компанийн 2021 оны 1 дүгээр сарын Шуурхай ажиллагааны журнал дээр “Ээлжийн слесарь П.М архи үнэртүүлж байсан тул буцаав. Ашиглалтын инженер Г.Ц ярьж хүн дуудав. /Засварчин Ч.У/ тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний “өдрийн нэг ширээнд хамт удаан суухад архи үнэртэж байсан. Ээлжийн мастер миний бие болон ДИС бид 2 мэдсэн. ДИС ашиглалтын инженерт мэдэгдэж, халааны хүн дуудаж Ч.Уянга ирж байгаа гэв. Миний бие П.Мд хувцасны өрөөнд байж бай халааг чинь дуудсан байгаа гэв. Гэтэл Ч.М та яагаад хүн дуудаж байгаа юм бэ, би зүгээр байна гэв. Үнэр байгаа учир чи ажил хийж болохгүй гэж жаахан маргаж, ус уух гэж байхад нь буугаад байж бай гэж түлхсэн, Халаа нь ирж П.М харихаар явсан.” гэсэн Ч.Пгийн мэдүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ээлжийн инженер Ч.Баттулгын тайлбарт: “Цахилгаан цехийн ээлжийн слесарь хоцорч ирэх талаар Цахилгааны ээлжийн дарга мэдэгдэв. 22 цагт ээлжийн слесарь ажил хүлээлцсэн талаар ээлжийн дарга мэдэгдэв. Дотор тоноглол, ажлын байраар эргэлт хийж байх үед Ерөнхий удирдах щит /УЕЩ/-Д ээлжийн слесарь бага зэрэг архи үнэртүүлсэн байсан ажлын байранд байхыг хориглож буух үүрэг өгсөн.  2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шуурхайд ээлжийн слесарь П.М архи үнэртүүлсэн, засварын Ч.Уянга дуудаж ажиллуулсан талаар мэдэгдэв, ээлжийн слесарь Ч.М ээлжийн дарга Ч.Птэй бага зэрэг муудалдсан байсныг хяналтын камер шүүж мэдэв” гэсэн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерийн бичлэг зэргээс архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь нотлогдож Гүйцэтгэх захирлын тушаал гарсан. П.М ажлын цагаасаа хоцорч 22 цагийн үед ажил дээр ирээд аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч ажил хүлээлцэн ажилдаа орсон. Ажиллаж байх хугацаанд П.М согтуугаар ээлжийн дарга Ч.Птэй маргалдаж, барьж авах, хэл амаар доромжлон, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан зэргээр ажлын байранд зүй бус авир гарган цаашид ажиллах боломжгүй байсан тул ээлжийн дарга Ч.П, ээлжийн ахлагч Г.Г нар тухайн өдрийн ээлжийн инженер Ч.Бд удаа дараа мэдэгдэж, өөр хүн дуудаж оронд нь ажиллуулах шийдвэр гаргасан. Тухайн өдөр ЕУЩ-ны өрөөнд хамт ажиллаж байсан ээлжийн ахлагч Г.Г ээлжийн инженер Б-г утсаар дуудаж ирүүлсэн. П.Мгийн үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан байгууллагын үндсэн үйл ажиллагаа алдагдах цаашлаад Монгол улсын эрчим хүчний салбарын хэмжээнд аваар, осол, гэмтэл, зөрчил гаргах эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж ДХХА-ийн засварын слесарь ажилтай Ч.Уянгыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 30 минутад дуудан ирүүлснээр П.Мг тухайн цаг хугацаанд албаны унаагаар жолооч гэрт хүргэж өгсөн. Тухайн үед Монгол Улсын хэмжээнд Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалттай холбогдуулан төрийн болон төрийн өмчит, аж ахуйн нэгж байгууллагууд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байсан. Энэ онцгой дэглэм, ажлын тусгай горимоор ажиллаж байсан үед П.М архи, согтууруулах ундаа хэрэглэснийг компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.9.б-г зөрчсөн гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. П.Мд дээрх ноцтой зөрчилтэй холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сануулах, үндсэн цалинг бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэлийн төрлүүдээр Гүйцэтгэх захирлын тушаал гараагүй. П.Мгийн 2021 оны 01 дүгээр сарын үр дүнгийн шагналыг Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар бүрэн олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрэнд тухайлан заасан ноцтой зөрчлийг П.М гаргасан учраас хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаан, дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд нийслэлийн ард иргэдийг эрчим хүчээр 24 цаг тасралтгүй найдвартай хангах үүрэг хүлээсэн Улсын онцгой объект юм. П.М нь тус компанид 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Цахилгаан, дулааны хянах хэмжүүр автоматикийн цехэд дулааны хянах хэмжүүр автоматикийн засварын слесариар ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдахаас өмнө тус цехэд ДХХА-ийн засварын ээлжийн слесариар ажиллаж байсан. Тус компанийн Ерөнхий инженерийн баталсан 2021 оны 1 сард ажиллах “ДХХА- ийн слесариудын ээлжийн график”- ийн дагуу 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн оройн 20 цагаас өглөөний 08 цаг хүртэл ажиллах хуваарьтай байсан. Тухайн өдөр П.М 19:50 минутын үед ээлжийн дарга Ч.П рүү ажилдаа хоцорч очно гэж утсаар ярьсан. Ингээд ээлжийн дарга Ч.П П.Мг ажилдаа ирэх хүртэл ДХХА-ийн ээлжийн слесарь Н.М-г үргэлжлүүлэн ажиллуулсан. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.4.2 хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-р зүйлд заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд, ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан байна гэсний дагуу 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 266/17 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 6.1- д “Энэхүү гэрээ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйл болон компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.9 дэх заалтыг үндэслэн доорх зөрчлүүдийг сахилга, хөдөлмөр, технологийн ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох буюу цуцална” гэсэн. Үүнд: б-д үйлдвэрийн байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн/, /Гүйцэтгэх захирлын 2015 оны 12 сарын 31-ны өдрийн 360 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “ДЦС-2” ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.9-д “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн доорх зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж, сахилга, хөдөлмөр, технологийн ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална.”, б-д үйлдвэрийн байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн гэж тодорхой заасан байдаг. Компанийн 2021 оны 1 дүгээр сарын Шуурхай ажиллагааны журнал дээр “Ээлжийн слесарь П.М архи үнэртүүлж байсан тул буцаав. Ашиглалтын инженер Г.Ц ярьж хүн дуудав. /Засварчин Ч.У/ тэмдэглэл, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний “өдрийн нэг ширээнд хамт удаан суухад архи үнэртэж байсан. Ээлжийн мастер миний бие болон ДИС бид 2 мэдсэн. ДИС ашиглалтын инженерт мэдэгдэж, халааны хүн дуудаж Ч.Уянга ирж байгаа гэв. Миний бие П.Мд хувцасны өрөөнд байж бай халааг чинь дуудсан байгаа гэв. Гэтэл Ч.М та яагаад хүн дуудаж байгаа юм бэ, би зүгээр байна гэв. Үнэр байгаа учир чи ажил хийж болохгүй гэж жаахан маргаж, ус уух гэж байхад нь буугаад байж бай гэж түлхсэн, Халаа нь ирж П.М харихаар явсан.” гэсэн Ч.Пгийн мэдүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ээлжийн инженер Ч.Баттулгын тайлбарт “Цахилгаан цехийн ээлжийн слесарь хоцорч ирэх талаар Цахилгааны ээлжийн дарга мэдэгдэв. 22 цагт ээлжийн слесарь ажил хүлээлцсэн талаар ээлжийн дарга мэдэгдэв. Дотор тоноглол, ажлын байраар эргэлт хийж байх үед Ерөнхий удирдах щит /УЕЩ/-Д ээлжийн слесарь бага зэрэг архи үнэртүүлсэн байсан ажлын байранд байхыг хориглож буух үүрэг өгсөн.  2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шуурхайд ээлжийн слесарь П.М архи үнэртүүлсэн, засварын Ч.У дуудаж ажиллуулсан талаар мэдэгдэв, ээлжийн слесарь Ч.М ээлжийн дарга Ч.Птэй бага зэрэг муудалдсан байсныг хяналтын камер шүүж мэдэв” гэсэн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэргээс архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь нотлогдож Гүйцэтгэх захирлын тушаал гарсан. П.М ажлын цагаасаа хоцорч 22 цагийн үед ажил дээр ирээд аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч ажил хүлээлцэн ажилдаа орсон. Ажиллаж байх хугацаанд П.М согтуугаар ээлжийн дарга Ч.Птэй маргалдаж, барьж авах, хэл амаар доромжлон, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан зэргээр ажлын байранд зүй бус авир гарган цаашид ажиллах боломжгүй байсан тул ээлжийн дарга Ч.П, ээлжийн ахлагч Г.Г нар тухайн өдрийн ээлжийн инженер Ч.Бд удаа дараа мэдэгдэж, өөр хүн дуудаж оронд нь ажиллуулах шийдвэр гаргасан. Тухайн өдөр ЕУЩ-ны өрөөнд хамт ажиллаж байсан ээлжийн ахлагч Г.Г ээлжийн инженер Б-г утсаар дуудаж ирүүлсэн. П.Мгийн үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан байгууллагын үндсэн үйл ажиллагаа алдагдах цаашлаад Монгол улсын эрчим хүчний салбарын хэмжээнд аваар, осол, гэмтэл, зөрчил гаргах эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж ДХХА-ийн засварын слесарь ажилтай Ч.Уянгыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 30 минутад дуудан ирүүлснээр П.Мг тухайн цаг хугацаанд албаны унаагаар жолооч гэрт хүргэж өгсөн. Тухайн үед Монгол Улсын хэмжээнд Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалттай холбогдуулан төрийн болон төрийн өмчит, аж ахуйн нэгж байгууллагууд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байсан. Энэ онцгой дэглэм, ажлын тусгай горимоор ажиллаж байсан үед П.М архи, согтууруулах ундаа хэрэглэснийг компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.9.б-г зөрчсөн гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. П.Мд дээрх ноцтой зөрчилтэй холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сануулах, үндсэн цалинг бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэлийн төрлүүдээр Гүйцэтгэх захирлын тушаал гараагүй. П.Мгийн 2021 оны 1 дүгээр сарын үр дүнгийн шагналыг Гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар бүрэн олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрэнд тухайлан заасан ноцтой зөрчлийг П.М гаргасан учраас хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангав. Учир нь:

 

Нэхэмжлэгч П.М нь хариуцагч “Д Х Ц С” ТӨХК-д холбогдуулан “Д Х Ц С” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргажээ.

 

ХариуцагчД Х Ц С” ТӨХК нь нэхэмжлэгч П.Мтэй 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хугацаагүй “хөдөлмөрийн гэрээ” байгуулан дулааны хянах хэмжүүр автоматик /ДХХА/-ийн засварын слесариар ажиллуулж байжээ.

 

Хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ. Энэхүү тохиролцоо зохигчийн хооронд хийгдсэн, энэ талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн  196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан цуцлаж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.  Иймд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна.

П.Мг ажлаас халсан үндэслэлээ “үйлдвэрийн байранд согтууруулах ундаа хэрэглэсэн” гэж тодорхойлж, уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээний 6.1б-д заасан ноцтой зөрчил гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж ажлаас чөлөөлөх тохиолдлыг зохицуулсан байна. Ноцтой зөрчилд ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг хамааруулна. Дээрх зөрчилд ямар зөрчлийг тооцохыг ажилтны албан тушаал, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ажилтан, ажил олгогч харилцан тохиролцон тогтоож, тухайн зөрчил бүрийг хөдөлмөрийн гэрээнд заасан байх нь хуульд нийцэх ба уг зөрчлийг ажилтан гаргасан болох нь тогтоогдсон нөхцөлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно.

 

Талууд хөдөлмөрийн гэрээндээ “ноцтой зөрчил”-д ямар зөрчлийг тооцохыг тодорхойлсон байх бөгөөд үйлдвэрийн байранд согтууруулах ундаа хэрэглэсэнийг ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ. Нэхэмжлэгч нь дээрх зөрчлийг гаргаагүй буюу ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, өөр газарт бага хэмжээгээр хэрэглэсэн, энэ зөрчилд нь үр дүнгийн шагналыг хасаж шийтгэл ногдуулсан, тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байсан гэж маргаж байгаа байх ба харин тухайн өдөр ажиллах хуваарьт цагаасаа өмнө /өглөө/ согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Мөн нэхэмжлэгчээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байгаа үндэслэлээр түүнийг ээлжийн даргын шийдвэрээр ажиллуулахаас татгалзаж, ажлаас нь буулгасан үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хөдөлмөрийн гэрээний 6.1б нөхцөлийг шууд утгаараа зөвхөн “үйлдвэрийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” зөрчлийг ноцтой зөрчилд тооцох агуулгатай бичигдсэн боловч үүнд ажлын байранд ажиллахаар ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйлдэл хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар “тоног төхөөрөмжүүдийг шалгах, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, гэмтлийг тодорхойлох, засварлах, аюул осолгүй ажиллах” үүрэг хүлээсэн улсын онцгой объектэд ажиллаж байгаагийн хувьд ямар ч тохиолдолд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажил үүргээ гүйцэтгэх нь сахилгын зөрчил юм. Иймд хөдөлмөрийн гэрээний 6.1б-д заасан нөхцөлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлвол согтууруулах ундааны зүйлийг ажлын байранд хэрэглэсэн эсэх, ажлын байрнаас бусад газарт хэрэглэсэн эсэх, их, бага хэдий хэмжээгээр хэрэглэснээс үл хамааран “үйлдвэрийн байранд согтууруулах ундаа хэрэглэсэн” зөрчилд хамаарч байна. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар “ажлын үр дүнгийн шагнал хасах” нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрөлд хамаарахгүй болно. Ажлын үр дүнгийн шагнал нь тухайн байгууллага ажилтныхаа ажлын бүтээмжийг үнэлж буй урамшуулал бөгөөд түүнийг олгох эсэх нь байгууллагын эрх хэмжээнд хамаарна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч нь “ДЦС-2” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр ажилладаг болох нь тогтоогдож байх ба түүнийг ажлаас чөлөөлөхдөө Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-г анхаараагүй нь буруу байна. Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх нь зүйтэй. 

 

Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч П.Мгийн ажилгүй байсан хугацааны цалинд 10,953,958 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй.

“Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-ийн захирлын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага нь бусад шаардлагынхаа үндэслэл болж байхаас гадна цаашид ямар нэг үр дагавар үүсгэхгүй тул бие даасан шаардлага гэж үзэхгүй бөгөөд хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Мг “Д Ц С 2” ТӨХК-ийн Цахилгаан, дулааны хянах хэмжүүр автоматикийн цехийн дулааны хянах хэмжүүр автоматикийн засварын слесарийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Д Х Ц С“ ТӨХК-иас 10,953,958 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Мд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.Мгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг сар бүрээр нөхөн бичилт хийхийг хариуцагч “Д Ц С 2” ТӨХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д Ц С 2“ ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 190,213 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА