Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/02312

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/02312

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: ... аймаг, Дархан ... дугаар баг, ... дугаар хороолол, ... дугаар байр, 34 тоотод оршин суух, ... ургийн овогтой ...ын ... /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... хотхон, ... байр, ... тоотод оршин суух, ... ургийн овогтой ...гийн ... /РД:.../-д холбогдох,

 

906,404,931 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч *******д холбогдох 193,640,254 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шинжээч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Сүхбаатар овогтой Мөнх-Эрдэнэ миний бие 2015 оны сүүлээр иргэн *******тай хамтарч ашиг олох зорилгоор пүүз (гутал)-ний дэлгүүр нээн ажиллуулахаар тохиролцож, улмаар хамтын хөрөнгө оруулалтын үндсэн дээр үйл ажиллагаагаа эхлүүлж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза худалдааны төвийн 1 давхарт одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа Чикаго шоп дэлгүүрийг нээн ажиллуулж өнөөг хүрсэн. Миний бие Япон улсад ажиллаж амьдардаг байсан учир дэлгүүрийг анх *******ын нэр дээр нээн ажиллуулахаар тохиролцож, хамтын хөрөнгө оруулалт, хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг хариуцан зохион байгуулахаар харилцан тохиролцож миний бие Япон улсаас бараа бүтээгдэхүүн захиалан нийлүүлж, ******* нь Монгол Улсад худалдан борлуулах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх үүрэг тус тус хүлээсэн болно. Улмаар хамтын үйл ажиллагаагаар хэрэгжүүлж буй бараа бүтээгдэхүүн буюу пүүзний худалдан борлуулалтаас олсон ашиг орлогоо эн тэнцүү буюу 50:50% хувиар авахаар харилцан тохиролцож үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Ингээд дэлгүүрийн эргэлтийн хөрөнгөнд зориулж миний бие өөрийн хөрөнгөнөөс 45,100,000 төгрөгийн үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг, 2015 онд өөрийн Улаанбаатар Их дэлгүүр- 3 давхарт байрлаж байсан Дууд спортс дэлгүүрийн үйл ажиллагаагаа зогсоон татан буулгаж 145,000,000 орчим төгрөгийн нийт 190,100,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг буюу пүүз (гугал)-ийг иргэн *******тай хамтын үйл ажиллагааны хүрээнд Чикаго Шоп дэлгүүрт нэгтгэн нийлүүлж хөрөнгө оруулсан. Энд нэг зүйлийг тодотгон хэлэхэд иргэн ******* нь бодит байдал дээр хамтран ажиллах гэрээ буюу хамтын үйл ажиллагааны хүрээнд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд хамтын үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг нэхэмжлэгч миний бие 100 хувь гаргасан болно. Түүнчлэн бид хэдийгээр хамтран ажиллах гэрээ болон хамтын үйл ажиллагааны нөхцөл байдлаа бичгэн хэлбэрээр хийж баталгаажуулаагүй боловч аман хэлбэрээр хамтран ажиллах гэрээг байгуулж хамтын үйл ажиллагаагаа бодитой явуулж хийсэн учир энэ бүх нөхцөл байдал нь Монгол Улсын Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчин төгөлдөр болсон хэмээн үзэж байгаа төдийгүй энэхүү асуудал болон нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэл, бодит нөхцөл байдлуудыг дараах байдлаар дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй болов уу. Иргэн *******, ******* Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллах гэрээ байгуулж улмаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу бараа бүтээгдэхүүнийг цаг тухайд нь бүрэн шилжүүлэн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж ирсэн учир хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж Иргэний хуульд заасан үндэслэл журмын анхны хөрөнгө оруулалт болон өөрт ногдох ноогдол ашгаа авах бүрэн эрхтэй гэж үзэж байгаа болно. Миний бие 2014 оноос 2017 оны сүүл хүртэл бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тухай бүрт нь хийж байсан ба үүнд 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар дуустал 1,397,640,020 төгрөгийн, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар дуустал 1,080,336,008 төгрөгийн нийт 2,659,667,606 төгрөгийн бараа материалыг Япон, Солонгос, Тайвань, Америк, Герман болон улсуудаас болон бусад олон улсын худалдааны онлайн вэб сайтуудаас худалдан авч нийлүүлсэн байдаг ба бараа бүтээгдэхүүнээс хамгийн багадаа 20-25 хувийн ашиг олох боломжтой байдаг. Өөрт ногдох ноогдол ашгийн талаар *******ад удаа дараа хэлж шаардсан боловч 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд миний нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний орлого сар бүр 6-7 сая төгрөг, нийт 50 гаран сая төгрөг өгөөд ...үүнээс хойш чамд өгөх мөнгө, бараа байхгүй гэж хэлээд одоог хүртэл бараа бүтээгдэхүүний үнэ, түүнээс олсон ноогдол ашгийг өгөхгүй, сүүлдээ утсаа авахгүй, миний дугаарыг блоклон алга болж иргэн миний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөөр байна. Миний бие 2015 оны 08 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс өөрт ногдох ноогдол ашгаа тооцож үзэхэд 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар дуустал 1,397,640,020 төгрөгийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний ноогдол ашиг 25 хувиар тооцоход 348,660,005 төгрөгийн 50 хувь буюу 174,330,002 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар дуустал 1,080,336,008 төгрөгийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний ноогдол ашиг 25 хувиар тооцоход 270,084,002 төгрөгийн 50 хувь буюу 135,042,001 төгрөг нийт 309,372,003 төгрөгийн өөрт ногдох ноогдол ашиг авах, мөн түүнчлэн анхны хөрөнгө оруулалт болох 190,100,000 төгрөгийг миний бие 100 хувь гаргасан байгаа учир нийт 499,472,003 төгрөгийг иргэн *******аас гаргуулан авах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг маань хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хамтран ажиллах гэрээний үүрэгт 499,472,003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо, нэгдүгээрт хамтран ажиллах гэрээний дагуу эргэн төлөлтийн хөрөнгө оруулалт болох 190,100,000 төгрөгийг гаргуулах тухай хоёрдугаарт хамтран ажиллах гэрээний өөрт ногдох ноогдол ашиг 309,372,003 төгрөгийг буюу нийтдээ 499,472,003 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна. Шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 406,932,928.4 төгрөгөөр ихэсгэж, нэмэгдүүлж байна. С.Мөнх-Эрдэнийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Чикаго шоп пүүзний дэлгүүрийг хамтран байгуулахаас өмнө буюу 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд маргалдагч талуудын санхүүгийн байдлыг авч үзэхэд нэхэмжлэгчийн харилцах банкны бүх дансны хуулгуудаар 678,000,000 төгрөгийн, хариуцагчийн харилцах банкны бүх дансны хуулгуудаар 94,800,000 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байсан хэрэгт авагдсан зохигчдын дансны баримтаар нотлогдож байна. Энэхүү үйл явдлыг сөхөж гаргах болсон гол шалтгаан нь нэхэмжлэлийн шаардлагаа зохих үнийн дүнгээр нэмэгдүүлэх болсон шаардлагын үндэслэлтэй нягт хамааралтай учраас зайлшгүй хөндөхөөс аргагүй нөхцөлийг үүсгэх боллоо. Зохигчид нь Чикаго шоп пүүзний дэлгүүрийг нээн ажиллуулахдаа хамтран ажиллах хэлбэр, нөхцөлөө маш энгийнээр тохиролцсон байдаг байна. Тухайлбал, хариуцагчаар татагдсан *******ын хувьд дэлгүүрт ирж байгаа барааг хүлээн авах, мөн гааль хийх, худалдааны үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн байдалд тайлан гаргах, худалдааны ашгийг хуваарилах оролцоотой бол нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнийн хувьд эргэлтийн хөрөнгө гаргах, барааг нийлүүлэх, худалдааны борлуулалтаас ашиг авах үүрэг, оролцоотой байхаар тохиролцжээ. Зохигчдын эрхлэн гүйцэтгэж буй үйл ажиллагааны төрөл болох пүүзний бизнес нь сардаа 2-3 удаа багадаа 20 хувийн цэвэр ашигтай, ихдээ 60 хувийн цэвэр ашигтай ажиллах боломжтой бизнесийн төрөл. Энэ ч утгаараа хариуцагчийн хувьд өөрт ноогдсон үүргийн хүрээнд бараа таваарыг хүлээн авах, борлуулалт хийх, тайлан гаргах үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан хэдий боловч хэлцлээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй улмаас талуудын хооронд санхүүгийн тайлан, ашгийн талаарх үл ойлголцол үүсэж, маргааны үндэс суурь тавигдсан. Хариуцагч нь нэхэмжлэгчид худалдааны үйл ажиллагаатай холбоотой тайланг ердөө 3 удаа тайлагнаж байсан бөгөөд 2015 оны 8, 9, 10 дугаар сарын тайланг дээр оруулж байсан. Чикаго шоп дэлгүүрийн борлуулалт нь бэлэн, бэлэн бусаар төлбөр хийгдэг. Бэлэн бус төлбөр нь дансаар болон банкны пос машинаар хийгдэг. Чикаго шоп дэлгүүр нь Капитал ХХК-банк, Голомт ХХК-банк, Хаан ХХК-банкны пос машины үйлчилгээг голдуу ашигладаг бөгөөд эзэмшигч нь ******* байсан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдсэн хэрэгт цугларсан хариуцагч *******ын харилцах Хаан ХХК /банк/-ны 5058147780 тоот төгрөгийн дансанд 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,922,642,342 төгрөгийн орлого орсон. Капитал ХХК /банк/-ны пос машинуудын дансанд 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,332,821,085 төгрөгийн орлого орсон байна. Тус данснууд нь гагцхүү зөвхөн Чикага шоп дэлгүүрийн хаан, капитал банкны пос машинуудад холбоотой юм. 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Чикага шоп дэлгүүрт капитал болон хаан банкны пос машины үйлчилгээгээр нийтдээ 3,255,463,427 төгрөгийн үнийн дүн бүхий борлуулалт хийгдсэн байдаг байна. Энэхүү үйл баримт нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хязгаарлагдмал хаалттай байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн оролцоотойгоор илэрч, илэрхий үйл баримт болсон. Чикага шоп дэлгүүрт 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бэлэн мөнгөөр хэдэн төгрөгийн борлуулалт хийгдсэн эсэх тодорхойгүй, Голомт банкны посмашинаар хэдэн төгрөгийн борлуулалт хийгдэж байсан эсэх мөн тодорхойгүй хэвээр байгаа. Тус дэлгүүрийн худалдагч, ажилчид 600,000-700,000 төгрөгийн тогтмол цалинг хариуцагч *******аас авдаг байсан. Гэтэл гагцхүү хариуцагч *******ын эхнэр А.Оюун-Эрдэнэ нь 2015 оны 08 дугаар сараас эхлэн 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Хаан ХХК /банк/-ийн 5006737043 тоот төгрөгийн харилцах дансаараа дамжуулж 209,231,157 төгрөгийг хариуцагч *******аас хүлээж авч байсан байна. ******* нь өөр үл мэдэгдэх банкны данс руу хүүгийн хадгаламжид гэсэн гүйлгээний утгатайгаар удаа дараалан гүйлгээ хийх, Цолмон гэх иргэний данс руу үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлэх зэрэг үйлдлийг гаргаж байсан байна. Шилжүүлсэн данс нь Чикаго шоп дэлгүүрт орлого орж ирдэг хариуцагч *******ын данс. Уг мөнгө нь Чикаго шоп дэлгүүрийн орлоготой шууд холбоотой нь хэрэг авагдсан хариуцагч ******* болон иргэн А.Оюун-Эрдэнэ нарын дансны хуулгаар нотлогдоно. Хариуцагч *******ын хувьд нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаас өмнө хэр хэмжээний орлого, түүнтэй адилтгах бусад орлого нь нэхэмжлэгчтэй хамтын үйл ажиллагаа эхлүүлснээс хойш хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн, өөрчлөлтийн үндэс суурийн эх үүсвэрийн үндэслэл юунаас үүсэлтэй байсан вэ? гэдэг нь ердөө хариуцагч *******ын 2011 оноос хойшхи хугацаанд харилцаж байсан банкнуудыг данс руу хуулгаас өнгөц нь тодорхой харагдаж боломжтой. Эдгээр гурван үйл явдлыг нотолсон 1,332,821,085 төгрөг, 1,922,642,342 төгрөг, 209,321,157 төгрөгийн нийлбэр 3,464,694,584 төгрөгийг Чикаго шоп дэлгүүрийн орлого гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа тул уг орлогоос нэхэмжлэгч ******* нь өөрт ногдох ноогдол ашгаа тооцож, нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж байгаа болно. Эдгээр гурван пос машины гүйлгээгээр 3,255,463,427 төгрөгийн бараа борлогдсон байна. 3,255,463,427 төгрөгийн 25 хувийг ашиг гэж үзвэл 813,865,856.75 төгрөг болж байна. Хамтран ажиллах гэрээний нөхцөлөөр бол талууд ашгаа 50, 50 хувиар тохиролцсон байдаг. Иймд, 813,865,856.75 төгрөгийн 50 хувийн ашиг болох 406,932,928.4 төгрөгийн ашгийг нэхэмжлэгч авах эрхтэй. Иймд, нэхэмжлэгч шүүхэд гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт өөрт ногдох ноогдол ашиг болох нэхэмжлэлийн шаардлагаа 406,932,928.4 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагч *******аас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тай 2015 оны 01, 02 сарын үед Рояал спортис пэйжийн хамт олонтой уулзаж байх явцдаа танилцсан. ******* Рояал спортис пэйжид админ хийдэг байсан. Уулзах үед ******* надад санал тавьсан. Би хийх ажилгүй, гэртээ хүүхдээ хараад байгаа, надад хийх ажил олж өгөөч гэхээр Би пүүз зардаг. Хоёулаа дэлгүүр нээгээд хамтраад ажиллаж болно, Би чамайг дэмжээд явъя, анхны хөрөнгө оруулалт, маркетинг, худалдан авалт, бараа нийлүүлэлтээ бүгдийн хийчихнэ. Чи дэлгүүр тохижуулаад, зараад сууж бай гэсэн санал тавиад, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *******ад надад сар бүр тайлан өгөөрэй, ашиг орлогоо хэр болохыг үзнэ, хэсэг хугацааны дараа хоёулаа ашгаа хувааж эхэлнэ. Тиймээс тайлангаа сар бүр өгч байгаарай гэж хэлсэн. 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сар хүртэл би саналаа хэлж байсан, дэлгүүр өргөжиж томорсон. ******* энэ хугацаанд намайг аргалж явсаар байсан. Надад ашиг хуваах зүйл огт хийгээгүй. Дэлгүүрийн тооцоо, тайлан хийгээгүй учраас би анхны хөрөнгө оруулалтаа татаж авъя, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны ашгийг авъя гэж хэлэхэд ******* би чамд юу ч өгөхгүй, надад чамд өгөх зүйл байхгүй, чи зайл гэж хэлсэн. Иймээс бид хоёрын хамтын ажиллагаа 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байгаа. 2018 оны 08 дгуаар сард Баянгол дүүргийн Цагдаад хандсан. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ анхны эргэлтийн хөрөнгө оруулалт болох 190,100,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сар хугацаанд өөрт ногдох ашиг 309,372,003 төгрөг, нийтдээ 499,472,003 төгрөгийг анх нэхэмжилсэн. Үүнээс хойш хэрэг хэлэлцэх үед гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримт, *******ын дансны хуулга, пос машины хуулга гэх мэт зүйлээс ******* 499,000,000 төгрөгөөс их мөнгийг олсон байсан. ******* нуун дарагдуулж, надад мэдэгдэхгүйгээр цаашаа давшиж ашиглаж байсныг мэдсэн. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 406,932,928 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 906,404,931 төгрөгийг *******аас гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь ******* бид хамтран пүүзний худалдаа эрхэлдэг байсан нь үнэн. Гэвч бидний хамтын ажиллагааны улмаас ******* нь надаас мөнгө нэхэмжлэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Харин би хамтын үйл ажиллагааны улмаас *******эс 250,000,000 төгрөг авах авлагатай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн *******тэй 2015 оноос 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтын ажиллагаатай байсан. ******* миний бие нь анх 82,000,000 төгрөг гаргаж, ******* 11,000,000 төгрөг гаргаж бараа татан авч үйл ажиллагаагаа явуулсан. Тус хугацаанд пүүз худалдаж олсон орлогоо 50, 50 хувиар хуваахаар харилцан тохирсон. Энэ хугацаанд нийт 2,080,327,963 төгрөг олсон бөгөөд түүнээс 1,788,892,000 төгрөгийг ******* рүү шилжүүлсэн. Тус шилжүүлсэн мөнгөөр хамтын ажиллагааны дэлгүүрт пүүз авах ёстой байсан боловч ******* Япон улсаас 900,000,000 орчим сая төгрөгийн бараа нийлүүлсэн. Үйл ажиллагааны зардал 183,847,100 төгрөг зарцуулсан. Бидний тооцоогоор ******* 387,280,509 төгрөгийг бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой байсан боловч дээрх бараа бүтээгдэхүүнийг нийлээгүй. Иймд цаашид *******тэй хамтран ажиллах боломжгүй болсон. Иймд нийлүүлээгүй барааны үнэ болох 387,280,509 төгрөгөөс тал хувь болох 193,640,254 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 8-р хавтаст хэргийн 130-аас 158 дугаар талуудад *******ын 5058147780 тоот Хаан банкны данс, мөн 8-р хавтаст хэргийн 197-202-р талд *******ын голомт банкны 3155109145 тоот данс, 8-р хавтаст хэргийн 220-231-р талд *******ын капитал банкны 2058012585 тоот данс, 8-р хавтаст хэргийн 242-249-р талуудад, мөн 9-р хавтаст хэргийн 5-р тал хүртэл капитал банкны 2058000442 тоот данс, 9-р хавтаст хэргийн 6-р талд капитал банкны 205800187 тоот данс, 9-р хавтаст хэргийн 25-92 талд хаан банкны 5021147780 тоот данс, 9-р хавтаст хэргийн 142-151-р талд голомт банкны 3155100945 тоот данс, 9-р хавтаст хэргийн 157-208 талд капитал банкны 2058000442 тоот данс, 12-р хавтаст хэргийн 129-245-р талаас 13-р хавтаст хэргийн 1-36-р тал хүртэл *******ын пос машины данс теримналын дугаар нь 50990496, дансны дугаар нь 2058010442 тоот данс, нийт 3 банкны дансны гүйлгээний нийт үлдэгдэл нь 3,503,438,207 төгрөг болсон. Энэ дундаас ******* Хаан банкнаас Голомт банк, Капитал банк руугаа, Капитал банкнаасаа Голомт банк, Хаан банк руугаа, Голомт банкнаасаа Хаан банк, Капитал банк руугаа шилжүүлсэн үнийн дүнг хасахаар 2,507,965,980 төгрөг болж байгаа. Энэ орлогоос пос машины орлого, пүүз, гутал гэсэн нэршилтэй орлогуудыг нэмж тооцвол 2,272,742,121.22 мөнгө болж байгаа. Хамтын ажиллагааны явцад уг мөнгийг олж, бараа бүтээгдэхүүн худалдан авсан, бусдад мөнгө шилжүүлсэн байгаа. Мөнгө шилжүүлсэн нэр бүхий 27 хүн байгаа. Сумьяабаяр, Батхуяг, Өлзийдэлгэр, Олонбаяр, Алтанцэцэг, Эрдэнэжаргал гэх мэт хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн байгаа. Нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнийн дүү болох Сумьяабаяр гэрчийн мэдүүлэг өгсөн. Өөрийнхөө дансаар мөнгө авдаг, пүүз зардаг гэж Батхуяг, Цолмонбаяр нар бүгд гэрчийн мэдүүлэг өгсөн. *******ын Хаан банк болон бусад банкны дансны хуулгыг харвал Сумьяабаярын хаан банкны 5026951395 тоот данс руу 111,857,675 төгрөг шилжүүлсэн байгаа. Батхуягийн хаан банкны 2 данс байдаг 5015253303,5065472554 тоот данс руу пүүз гэсэн утгатай 10,450,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Энхбуян гэдэг хүн рүү пүүз авахаар 5003833057 тоот хаан банкны данс руу 23,989,992 төгрөг шилжүүлсэн, гүйлгээний утга дээрээ пүүз гэж бичсэн байгаа. *******ын данснаас нэр бүхий хүмүүс рүү 572,193,796 төгрөгийг пүүз худалдан авахаар шилжүүлсэн байгаа. Энэ бүх мөнгөөр пүүз авсан байгаа. Нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнийн Худалдаа хөгжлийн данс болон бусад данс руу шилжүүлсэн. *******аас 2015 онд 50,643,000 төгрөг, Оюун-Эрдэнээс 27,330,597 төгрөг, 2016 онд *******аас 463,800,350 төгрөг, Оюун-Эрдэнээс 68,507,978 төгрөг, 2017 онд *******аас 715,058,451 төгрөг, Оюун-Эрдэнээс 15,780,000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгө нь С.Мөнх-Эрдэнийн 475009966 тоот данс руу ордог. *******аас 2018 онд 51,000,000 төгрөг шилжүүлээд, нийтдээ 1,258,501,805 төгрөгийг ******* өөрийнхөө данснаас С.Мөнх-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Үүнийг дансны хуулгаас харж болно. Оюун-Эрдэнэ С.Мөнх-Эрдэнийн данс руу 111,611,575 төгрөг шилжүүлсэн. С.Мөнх-Эрдэнийн Худалдаа хөгжлийн банкны 475009965 тоот данс руу 2017 онд ******* 32,750,000 төгрөг шилжүүлсэн. С.Мөнх-Эрдэнийн Голомт банкны 2205104882 данс руу ******* 81,950,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнийн голомт банкны 2205120248 тоот долларын данс руу 1,900,000 төгрөг шилжүүлсэн. С.Мөнх-Эрдэнийн бусад данс руу 116,600,000 төгрөг шилжүүлсэн байна. *******аас ******* рүү 2015 онд 77,973,597 төгрөг, 2016 онд 532,308,332 төгрөг, 2017 845,538,451 төгрөг, 2018 онд 53,215,000 төгрөгийг шилжүүлээд, нийтдээ 1,509,035,380 төгрөгийг хамтын ажиллагааны хугацаанд *******аас ******* рүү шилжүүлсэн байна. Байрны мөнгө болох 53,215,000 төгрөгийг нэмбэл 1,562,250,380 төгрөгийг *******аас ******* рүү шилжүүлсэн байна. Нэр бүхий 27 хүмүүс рүү шилжүүлсэн 572,193,796 төгрөгийг нэмбэл нийт 2,134,444,176 төгрөгөөр хамтын ажиллагааны хугацаанд пүүз худалдан авсан байна. Пүүзийг ******* зараад, ******* рүү мөнгө шилжүүлдэг байсан. Иргэний хуулийн 3.7-т хууль мэдэхгүй болон хуулийг буруу ойлгосон бол хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4-т гадаад хэл дээр бичигдсэн нотлох баримт өөрөө албан ёсны орчуулгатай байна гэж заасан. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн өгсөн пүүзний үнийн хэдэн төгрөгөөр зарах талаар оруулсан. ******* *******ад пүүзний зарах үнийн хэлээд гадаадаас явуулдаг. ******* хэлсэн үнээр нь зардаг. Нэхэмжлэгч талаас пүүз худалдаж авсан 30 гаруй баримтыг орчуулсан байдаг. Хапер чесс пүүзийг 4249 иенээр худалдаж авсан. Тухайн үеийн Монгол банкны ханшийн лавлагааг гаргаж өгсөн. 2016 оны 04 дүгээр сард 18,37 мөнгө байсан байна. 4249 иенийг 18,37 мөнгөө үржүүлбэл 78,054.13 мөнгө болж байгаа. Энэ пүүзийг ******* 260,000 төгрөг зар гэдэг. Үүнээс үзэхээр 3,3 хувь буюу 181,945 төгрөгийн ашигтай байна. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримт дээр ярьж байгаа. Батхуяг гэдэг залуу гэрчээр оролцохдоо Duuds sports дээр үнийн дүн тавьдаг. 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Айр жорданы үнийг бичсэн байсан. Нэхэмжлэгч зарах үнийн гаргасан жагсаалтаас харахад 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тухайн пүүзийг 9,999 иенээр худалдан авсан. Тухайн үеийн Монгол банкны ханшаар бодохоор 1 иен-22,24 мөнгө байсан. Батхуяг пэйжид хуудаснаас үзэхээр 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тухайн пүүзийг 850,000 төгрөгөөр зарахаар үнийн санал гаргасан. 9,999 иенээ 22,24 мөнгөөр үржүүлбэл 222,377.76 мөнгө болж байна. Зөрүү мөнгө 627,622.24 мөнгө буюу 3,8 дахин үнэ нэмэгдсэн байна. 6,999 иенээр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр худалдан авалт хийсэн байгаа. Тухайн үеийн Монгол банкны иений ханшаар тооцвол 19,96 мөнгө болж байна. 6,999 иенийг 19,96 мөнгөөр үржүүлбэл 118,703.4 мөнгө болж байгаа. Зөрүү мөнгө нь 181,296.96 мөнгө болж 1,6 дахин нугалж зарсан байна. Монгол хэлээр орчуулсан баримт дээр тулгуурлан тайлбарлаж байна. *******ын 2,272,742 төгрөг нь ашигтайгаа нийлээд ийм хэмжээний орлого олсон. Шинжээч зардлыг арай өөрөөр дүгнэсэн байсан. Duudssports буюу Улаанбаатар их дэлгүүрээс ирсэн баримтын хүрээнд, 32,533,867 төгрөгийг үйл ажиллагааны зардалд өгсөн гэдгийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хавтаст хэрэгт авагдсан байна. Гранд плаза нь 1 давхарт болон Duuds sports дээр засвар хийсэн. Засварт нийт 67,549,992 төгрөгийг засвар хийгдсэн байгаа. Мөн Гранд плаза 1-р давхарт байгаа объектыг сар бүр 5,000,000 төгрөгөөр түрээслүүлээд, нийт хамтын ажиллагааны хугацаанд 90,000,000 төгрөгийг түрээс төлсөн. Энийг *******ын хаан банкны зарлагаас харж болно. Дэлгүүр дээр 2 ажилтан ажиллуулдаг. Худалдагч н.Дөлгөөн, н.Лхагвасүрэн нар гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрчээр шүүх хуралдаанд оролцсон, цалин авдаг, *******аас цалин гэсэн гүйлгээ гардаг. 43,860,000 төгрөгийн цалинг өгсөн. Худалдагч н.Дөлгөөн, н.Лхагвасүрэн нарт өгдөг бонусыг тооцоогүй. Өдөрт хэчнээн бараа худалдан борлуулснаар нь 10,000 төгрөг өгдөг. Интернет /юнивишн/ сар бүр 53,900 төгрөг төлдөг. Үүнийг хамтын ажиллагааны хугацаанд үржүүлбэл 1,280,000 төгрөгийг үнэтэй интернэт ашигласан байдаг. Нийт зардал 235,223,859 төгрөг болж байна. Нэхэмжлэгч 4 удаа нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоход маш төвөгтэй нөхцөл байдал гарч ирсэн учраас шинжээч томилсон. Хэрэгт авагдсан баримтуудыг *******ын дансны гүйлгээ хуулгаар нэг бүрчлэн харахад маш тодорхой гарч ирнэ. *******ын данс руу орж ирсэн мөнгө ашигтайгаа нийлсэн байгаа. Хамгийн анхны эргэлтийн хөрөнгө хэд байсан бэ? Энэ талаар шинжээч тайлбарлаж хэлэх байх. Бид нарын тооцоогоор 2,100,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн орж ирээд байдаг. Энэ мөнгөнөөс хэдэн төгрөгөөр нь пүүз худалдаж авсан гэдэг нь ямар ч тодорхойлолт байхгүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9-р зүйлд Шүүхийн шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх-тэй холбоотой асуудлыг талаар яригддаг. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14-р зүйлд шинжээчийн үүрэг гэж байгаа. 14.1.1-Т Шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийнэ гэж заасан байгаа. *******, ******* нарын данс байхад, *******ын данс дээр тулгуурлан шинжээчийн дүгнэлтээ гаргасан. С.Мөнх-Эрдэнийн данс дээр яагаад дүгнэлт шинжилгээ гаргаагүй юм бэ? *******ын ******* рүү шилжүүлсэн 1,100,000,000 төгрөгийн хэдэн төгрөгөөр нь бараа худалдаж авсан. Шинжээч нь универсал дүгнэлт гаргасан байна. Иймээс хариуцагч талын зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Шинжээчид шинжилгээ хийхээс татгалзах бүрэн эрх нь байсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16-р зүйлд заасан аль нэг тал нь ирэхгүй, санхүүгийн байдал эргэлзээтэй тохиолдолд татгалзах бүрэн эрх нь байсан. Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/114/141 гэсэн журам байдаг. Эдийн засгийн шинжилгээ хийх журмаар эдийн засгийн шинжээч нар зохицуулагдаж ажилладаг. Нэхэмжлэгч анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага дээрээ 25 хувийн ашиг гэж ярьсан. Өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд дунд дунджаар 1 пүүз нь 2,3 дахин нугалж зарж байна. Яагаад 25 хувь гэдэг зүйлийг гаргаж ирснийг ойлгохгүй байна. 2-р хавтаст хэргийн 152-оос 3-р хавтас хэргийг дуустал орчуулаагүй пүүзний баримтууд байгаа, Япон хэл дээр байгаа. 4-р хавтаст хэргийн 4-198-р талуудад нэхэмжлэгчийн өөрөө гараараа бичсэн валютын баримтууд байгаа. 5-р хавтаст хэргийн 1-108 талд Хятад, Япон хэл дээрх пүүзний баримтууд байгаа 5-р хавтаст хэргийн 109-142 талд хар зургаар гадаад валют бүхий зураг баримтууд байдаг. 6-р хавтаст хэргийн 1-113 талд хуулбар буюу гар утсаар авсан зургууд байдаг, 6-р хавтаст хэргээс 8-р хавтаст хэргийн 80-р тал хүртэл Солонгос, Япон, Хятад хэл дээрх пүүз худалдаж авсан анхан шатны баримтууд байдаг. 10-р хавтаст хэргийн 178- 283-р талд каргоны баримт буюу гадаад хэл дээрх баримтууд, нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар авагдсан байна. 9-р хавтаст хэргийн 109-144 талууд Япон улсын вэб сайт дээр интернэт хайлтын хийсэн гэхдээ монгол хэл дээр биш гадаад хэл дээр хайлт хийсэн баримт. www. Namittime.so.gb гэсэн вэб сайтын баримт. Хариуцагч талын зүгээс юу ч ойлгоогүй. Нэхэмжлэгч хэлэхдээ задалж тайлбарласан. Шинжээч Япон хэл дээрх баримт дээрээс замын зардлын тооцоолоод, гаргасан байсан. Монгол улсын шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол монгол хэлээр явагдах ёстой. Манайх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******эс зөрүү төлбөр авах боломжтой. ******* рүү шилжүүлсэн мөнгө бүгд баримттай байгаа гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлсэн анхны хөрөнгө оруулалт 190,100,000 төгрөг, хамтын ажиллагааны ашгаас өөрт ногдох хэсэгт 309,372,003 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрт ногдох хэсэгт 906,404,931.4 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс ногдох хэсэгт 193,640,254 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

           

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар хуулийн этгээд байгуулахгүйгээр 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хамтран ашиг олох зорилгоор гутал /пүүз/-ны дэлгүүр нээн ажиллуулж, хамтын ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч ******* нь Япон улсаас бараа худалдан авч нийлүүлэх, хариуцагч ******* нь барааг Монгол улсад худалдан борлуулж, олсон ашгаа тэнцүү хувааж авахаар тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ 476.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасан.

 

Талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч дээрх нөхцөлөөр хамтран ажиллахаар харилцан тохиролцсон талаар маргаагүй тул уг хэлцэл нь Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний агуулгад нийцэх, тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хамтын үйл ажиллагаа 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж, олсон ашгаа тэнцүү хэмжээгээр хуваан авахаар тохиролцсон, хамтын үйл ажиллагааны хөрөнгийн зарцуулалт, тооцоотой холбоотой маргаан талуудын хооронд үүсэж, зөрчлийн улмаас итгэлцлийн харилцаа үгүй болсноор цаашид хамтран ажиллахаас татгалзаж, хэн аль нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн талаар маргаангүй байна. Харин талуудаас анхны оруулсан хөрөнгө буюу хураамжийн хэмжээ, олсон ашиг, орлого, зардал, хамтын үйл ажиллагааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн хугацааны талаар маргаантай байна.

 

Нэхэмжлэгч нь ...анх 190,100,000 төгрөгийн хөрөнгө гаргаж нийлүүлсэн, хариуцагч хөрөнгө оруулаагүй гэж, хариуцагч нь ...Анхны хөрөнгө оруулалт 82,00,000 төгрөгийг, нэхэмжлэгч 11,000,000 төгрөгийг тус тус оруулсан гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-т Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, 477.2-т Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж заасан.

 

Шүүхэд зохигчдын гаргасан тайлбараар хамтран ажиллах гэрээний талууд хураамж буюу анхны хөрөнгө оруулалтын хэмжээг тохироогүй байна. Мөн хураамжийг нэхэмжлэгч хөрөнгө /пүүз/ болон мөнгө оруулсан, хариуцагч дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцан дэлгүүрт засвар, тохижилт хийж, үйл ажиллагаагаар хураамж төлсөн нь нотлогдож байна. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хураамжийн хэмжээг тохиролцоогүй, хоёр талаас хураамжийг мөнгө, хөрөнгө, үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлсөн байх тул хураамжаа тэнцүү хэмжээгээр оруулсан байна гэж үзнэ.

 

Талууд гэрээг байгуулахдаа хугацаа тохироогүй бөгөөд эд хөрөнгө, мөнгөний зарцуулалтын талаарх маргаанаас шалтгаалан цаашид хамын ажиллагааг үргэлжлүүлэхээс татгалзсанаар Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т зааснаар талууд гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн байна. Хамтран ажиллах хэлцэл байгуулахдаа анх оруулсан хөрөнгөө хэрхэх талаар тохиролцоогүй учир нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээ дуусгавар болгоход анхны хөрөнгө оруулалт 190,100,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Шүүхэд гэрч Б.Лхагвасүрэн ...2015 оны 09 дүгээр сараас одоог хүртэл ажиллаж байна, нэхэмжлэгчээс ...2017 оны 08 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл би хэр их очдог байсан бэ гэх асуултад гэрч: ирэх үедээ ирдэг байсан, нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сард ******* бид хоёр маргалдахад 500 ширхэг пүүзтэй үлдлээ гэж ярьсан талаар тайлбар байна уу гэсэн асуултад гэрч: Тэгж ярьсан. 500,000,000 төгрөгийн бараа ирнэ гэсэн яагаад ирэхгүй, чи яагаад зээл авах гээд айгаа юм бэ гэсэн, ...нэхэмжлэгчээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш барааны таталтыг хэн хийдэг болсон бэ гэх асуултад гэрч Та Японоос авдаг, *******ын аав Америкаас тус тус авдаг байсан. Япон, Солонгос Америкаас барааг тус тусад нь бүртгэдэг байсан гэх мэдүүлэг /14ХХ-ийн 1-5/,

Гэрч З.Дөлгөөн ...Чикаго шоп дэлгүүрт 2016 оноос одоог хүртэл ажиллаж байна, нэхэмжлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* бид 2 муудалцсан.Энэ үед н.Оюун-Эрдэнэ жирэмсэн байсан уу гэсэн асуултад гэрч: Тийм, нэхэмжлэгчийн 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл би ирдэг байсан уу гэх асуултад гэрч: Ирдэг байсан гэх мэдүүлэг, /14ХХ-ийн 5-6/,

Худалдаа хөгжлийн банкин дахь нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнийн 475009966 дугаартай харилцах дансанд хариуцагч ******* Хаан банкин дахь 5058147780 дугаартай харилцах данснаас 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд орлого шилжүүлсэн баримт авагдсан /14хх-ийн 219/ зэрэг нотлох баримтаар талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах хэлцэл 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилсэн нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна, 477.4-т Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна гэж заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хураамж буюу талуудын оруулсан хөрөнгө, мөнгө, үйлчилгээг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө, хөрөнгийн үр шим, үйл ажиллагаанаас олсон ашиг орлого нь тэдний дундаа өмчлөх хөрөнгө болно.

 

Хамтын ажиллагааг дуусгавар болгосонтой холбоотойгоор үлдсэн мөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар харилцан шаардлага гаргасан. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т заасны дагуу хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна. Хамтын ажиллагааны явцад олсон ашиг орлогын талаар тооцоог тодорхой хугацаанд гаргаж байгаагүйгээс хөрөнгийн талаар маргаан үүссэн байдаг.

 

Нэхэмжлэгч нь хамтын ажиллагааны явцад нийт 3,255,465,427 төгрөгийн орлого олсон бөгөөд үүний 25 хувь буюу 813,865,856.4 төгрөг нь ашиг гэж үзэж, үүнээс өөрт ногдох хэсэг 406,932,928.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Хариуцагч нь хамтын ажиллагааны явцад нийт 2,080,327,963 төгрөгийн орлого олсон бөгөөд үүнээс 1,788,892,000 төгрөгийг *******д бараа худалдан авахаар шилжүүлж, 900,000,000 төгрөгийн бараа нийлүүлсэн. Үйл ажиллагааны зардал 183,847,100 төгрөг болсон. ******* 387,280,509 төгрөгийн бараа нийлүүлээгүй. Түүний тал хувь болох 193,640,254 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэжээ.

 

Шүүхээс томилсон шинжээч Чадварлаг аудит ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дүгнэлт гарган ирүүлсэн байх бөгөөд шинжээчийн дүгнэлтэд:

 

Хариулт- 1

Бид иргэн С.Мөнх-Эрдэнийн 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Япон, Солонгос, Тайван зэрэг улсын дэлгүүрээс худалдан авсан барааны жагсаалтыг анхан шатны баримттай нэг бүрчлэн тулган шалгаж, тооллыг гаргасан.

 

...Нийт 15,045 ширхэг бараа худалдан авсан дүнг 1,556,576,353.53 төгрөг болж байна. Үүнд: Анх дэлгүүр нээхэд шилжүүлсэн 378 ширхэг пүүзний үнэ 45,100,000 төгрөг, мөн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дүүд спорт дэлгүүрээс шилжүүлсэн 686 ширхэг пүүзний 147,774,000 төгрөгийн бараа нь борлуулсан дүнд орсон гэж үзээд уг барааны дундаж өртгийг (1,556,576,353.53 :15045)=103461 төгрөг гэж тооцон, бүгд 88,566,903.65 борлуулсан барааны өртөгт тооцсон. Мөн Дарханы Мөнх-Оргилд бараа шилжүүлсэн 1634 пүүзний 169,060,000 төгрөгийг хасаж тооцоход нийт 1,476,083,257.18 төгрөгийн барааг татан авч нийлүүлсэн нь хамтын ажиллагааны нийт эргэлтийн хөрөнгө болж байна.

 

Хариулт- 2

...1.4 Мөн дээрх хугацаанд уг дэлгүүрийн бэлэн мөнгөөр орсон орлогоос ******* 129,067,740 төгрөг, А.Оюун-Эрдэнэ 111,618,575 төгрөг бүгд 240,686,315 төгрөгийг С.Мөнх-Эрдэнийн харилцах дансанд шилжүүлснийг нийт орлого болон борлуулалтын орлогод тооцон гаргалаа. 2015 оны 08 дугаар сараас 2015 оны 04 сар хүртэл хугацааны дэлгүүрийн бэлэн мөнгөний орлогоос зөвхөн дэгээр орлогууд тусгагдсан болно.

1.5 *******ын бүх харилцах дансны нийт орлого 3,568,002,264.90 төгрөгөөс банкин дахь өөрийн данс хооронд хийгдсэн гүйлгээ бүгд 558,590,558.11 төгрөгийг хасаж тооцоход 3,009,411,706.79 төгрөг нь харилцах дансаар орсон үйл ажиллагааны орлого байна.

 

1.6 Энэ орлого дээр бэлэн мөнгөөр орсон 240.686,315 төгрөгийг нэмж, нийт борлуулалтын орлого нь 3,250,098,021.79 төгрөг болж байна гэжээ. Шинжээч шүүхэд уг дүн нь хариуцагчийн ******* болон А.Оюун-Эрдэнийн данс хоорондын гүйлгээг давхардуулалгүйгээр хасаж тооцсон дүн гэж тайлбарласан болно.

2.Уг дэлгүүрийн үйл ажиллагааны зардлыг тооцон гаргахдаа *******ын харилцах данснаас гарсан зардал нийт 199,184,104,44 төгрөг, борлуулсан барааны өртөг 1,476,083,325.18 төгрөг, бүгд 1,675,267,361.62 төгрөгийн үйл ажиллагааны зардал гарч байна.

 

Хариулт- 3

...Мөн 4 сарын 01-ний өдрийн байдлаар үлдэх мөнгөн хөрөнгийн хэмжээ нь *******ын банкин дахь харилцах дансанд нийт борлуулалтын орлогоос үлдэх ашиг хэлбэрээр 1,571,575,660.17, С.Мөнх-Эрдэнийн банкин дахь харилцах дансанд бараа худлан авахад зориулсан мөнгөнөөс зөрүү 104,541,526.47 төгрөг тус тус үлдэх боломж байсан гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нь худалдан авсан гэх барааны баримтын зарим хэсгийг орчуулгын товчоогоор орчуулан хэрэгт хавсаргасан байна. /2хх-ийн 1-36/ Шинжээч нь худалдан авсан гэх барааны баримтын эх хувь, шүүхээс хийсэн үзлэгээр бэхжүүлсэн баримтыг үндэслэн тооцоог гаргасан байх бөгөөд гадаад хэл дээрх уг баримтын агуулга ижил байх тул түүний тоо, дүнг гаргасан нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Хариуцагч шүүхэд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан хэдий ч талууд харилцан шилжүүлсэн мөнгө, барааны тоо ширхэг, үнэ, банкны дансны хуулга дээрх гүйлгээний талаар маргаантай байгаа нөхцөлд дахин шинжээч томилох нь ач холбогдолгүй юм.

 

Шүүхээс шинжээчээр Чадварлаг аудит ХХК-ийг томилон хэрэгт нотлох баримтаар авагдсан баримт, банкны дансны хуулга, мөнгөний дүн, гүйлгээний задаргаа, давхцал зэргийг тодорхойлуулж, тоо тооцооллыг гаргуулахын зэрэгцээ тэдгээр баримтыг үндэслэн хамтын ажиллагааны дүнд бий болсон орлого зарлага, ашгийн талаарх дүгнэлтийг гаргуулсан. Шинжээч дүгнэлтдээ анхны хөрөнгө оруулалт, ашиг орлого, зардал зэргийг тооцохдоо нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн тооцооны бүртгэлийн дэвтэр, шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн тогтоосноос хамтын ажиллагааны үр дүнг бодитой гаргаж чадаагүй байна. Харин нотлох баримтаар авагдсан банкны дансны хуулгаас гүйлгээг шүүж ялган, орлого, зарлага, шилжүүлэг зэргийн мөнгөний дүн, задаргаа, давхцал зэргийг тодорхойлсон байх тул бусад нотлох баримтыг үндэслэн хамтын ажиллагааны борлуулалтын орлого, зардал, үлдэх хэсгийг тогтоох боломжтой байна.

 

Шинжээчийн дүгнэлтийн анхны хөрөнгө оруулалт, хуулбар баримт зэргийг оруулаагүй дүнгээр нийт борлуулалтын орлого 3,250,098,021,79 төгрөг, хариуцагчийн дансаар орсон орлогоос түүний хувийн орлого 79,621,800 төгрөг, нэхэмжлэгчид бараа худалдан авахад зориулж 1,451,980,380 төгрөг шилжүүлсэн, хамтын ажиллагааны зардалд 199,184,104,44 төгрөг зарцуулсан, мөнгөн хөрөнгөөс хариуцагч *******ад 1,571,575,660.17 төгрөг үлдэж, нэхэмжлэгч бараа худалдан авахад зориулж 1,451,980,380 төгрөг шилжүүлэн авч, 1,387,516,353,53 төгрөгөөр бараа авахад зарцуулсан, мөнгөн хөрөнгөөс нэхэмжлэгч *******д 104,541,526.47 төгрөг үлдэх тооцоо гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно, Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасан.

 

Шинжээчийн дүгнэлтээр ...нэхэмжлэгч ******* нь бараа худалдан авахаар 1,451,980,380 төгрөг авсан гэж дүгнэсэн. Худалдаа хөгжлийн банкин дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 475009966 дугаар дансны хуулгаар хамтын ажиллагааны дагуу бараа худалдан авах мөнгөн дүнд дээрх тооцоонд ороогүй мөнгө байгаа нь хариуцагчийн тайлбар нотлох баримтаар нотлогдсон. Уг дүнгээс тооцож үзвэл хариуцагчийн тайлбарт дурдсан 1,562,750,380 төгрөгт хүрч байна. Иймд хариуцагчийн тайлбар, татгалзлыг үндэслэн нэхэмжлэгч 1,562,750,380 төгрөгт бараа авах үүрэг хүлээсэн нь нотлогдож байна гэж үзэв. /14х-ийн 182-219/

 

Мөн шүүхэд гэрч М.Цолмонбаяр, З.Дөлгөн, Б.Лхагвасүрэн нарын өгсөн мэдүүлэг, зохигчдын тайлбар, хариуцагч *******ын банкин дахь дансны хуулга дахь гүйлгээний утга, шинжээчийн дүгнэлт зэргээр хариуцагч нь М.Цолмонбаяр, С.Сумъяабаяр, Ц.Батзаяа, Л.Батхуяг, Д.Энхбуян, н.Алтанцэцэг, Б.Өлзийдэлгэр, Ж.Эрдэнэжаргал, А.Ганхүү, н.Сурахбаяр, н.Ганцоож, Б.Боргил, н.Оюунхишиг, Ж.Одгэрэл, Ж.Нямбаяр, С.Түвшинжаргал, Ж.Болд, Д.Даваа, Х.Мандухай нарт шилжүүлсэн 434,482,818 төгрөгийг, Америкаас бараа худалдан авахаар долларын дансанд шилжүүлсэн 126,171,200 төгрөгийг, /10хх-ийн 8-16, 15хх-ийн 109/ бараа буцаалтын 3,255,000 төгрөг, цалин 47,501,700 төгрөг, түрээсийн төлбөр 91,005,960 төгрөг, шуудан, каргоны хураамж, төлбөр 32,197,025.47 төгрөг, банкны дансны гүйлгээний шимтгэл 3,001,168,97 төгрөг, засвар 23,000,000 төгрөг нийт 199,184,104 төгрөгийг хамтын ажиллагааны дагуу худалдан авалт, засвар үйлчилгээ, зардалд зарцуулсан байна. Харин хариуцагчийн дансаар хийгдсэн бусад гүйлгээг хамтын ажиллагааны хүрээнд зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* нь хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 1,562,250,380 төгрөг авч, 1,387,516,353.53 төгрөгийн үнэ бүхий бараа нийлүүлсэн /15хх-ийн 178-196/ байх тул түүнд 174,734,027 төгрөгийн хөрөнгө үлдсэн, хариуцагч ******* нь бараа борлуулсан орлого 3,250,098,021,79 төгрөгөөс нэхэмжлэгч *******д шилжүүлсэн 1,562,250,380 төгрөг, бараа худалдан авахаар бусдад шилжүүлсэн, гарсан зардал бүгд 759,838,122 төгрөг болж байх тул түүнд 770,338,204 төгрөг үлдсэн байх боломжтой байна.

 

Уг хөрөнгө буюу мөнгийг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3.-т заасны дагуу талуудад тэнцүү хуваарилбал хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д 297,802,088 төгрөг өгөх үүрэгтэй. /759,838,122-174,734,027 төгрөг =595,604,177 төгрөг : 2 = 297,802,088 төгрөг/

 

Хамтын ажиллагааны дүнд бий болсон хөрөнгөөс үлдэх хөрөнгийг хуваарилахад хариуцагч нь нэхэмжлэгчид 297,802,088 төгрөг өгөх үндэслэл тогтоогдсон учир нэхэмжлэгч *******эс 193,640,254 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч *******аас 297,802,088 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 608,602,843.4 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч *******д холбогдох 193,640,254 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй тул улсын тэмдэгтийн хураамж, шинжээчийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54, 56, 60 дугаар зүйлд заасны дагуу хуваарилж, нэхэмжлэгч *******эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,689,975 төгрөгөөс 4,689,975 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,126,160 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157,951 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 1,646,960 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, шинжээчийн зардал 12,600,000 төгрөгөөс нэхэмжлэгч *******эс 4,158,000 төгрөг, хариуцагч *******аас 8,442,000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч "Чадварлаг аудит" ХХК-д олгохоор шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т заасны дагуу хариуцагч *******аас 297,802,088 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 608,602,843.4 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч *******д холбогдох 193,640,254 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,689,975 төгрөгөөс 4,689,975 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,126,160 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157,951 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 1,646,960 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгч *******эс 4,158,000 төгрөг, хариуцагч *******аас 8,442,000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч "Чадварлаг аудит" ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР