Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00349

 

 

 

 

                                     С.Мнэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/02312 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Мхариуцагч Б.Бхолбогдуулан гаргасан 906 404 931 төгрөг гаргуулах үндсэн, 193 640 254 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: 813,865,856.75 төгрөгийн 50 хувийн ашиг болох 406,932,928.4 төгрөгийг Б.Баас гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: нэхэмжлэлийн шаардлагаа 406,932,928 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч Б.Баас нийт 906,404,931 төгрөг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: С.М2015 оны сүүлчээр Б.Бтай хамтарч ашиг олох зорилгоор пүүз (гутал)-ний дэлгүүр нээн ажиллуулахаар тохиролцсон. Ингээд хамтын хөрөнгө оруулалтын үндсэн дээр үйл ажиллагаагаа эхлүүлж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ГПхудалдааны төвийн 1 давхарт ЧШдэлгүүрийг нээн ажиллуулсан. С.МЯпон улсад ажиллаж амьдардаг байсан тул дэлгүүрийг анх Б.Бын нэр дээр ажиллуулахаар тохиролцож, хамтын хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг хариуцан зохион байгуулахаар тохиролцож Япон улсаас бараа бүтээгдэхүүн захиалан нийлүүлэх, Б.Б Монгол Улсад худалдан борлуулах үйл ажиллагааг гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Хамтын үйл ажиллагаагаар хэрэгжүүлж буй пүүзний худалдан борлуулалтаас олсон ашиг орлогоо 50:50 хувиар авахаар харилцан тохиролцож үйл ажиллагаагаа явуулдаг байсан. С.Мдэлгүүрийн эргэлтийн хөрөнгөнд 45,100,000 төгрөгийн үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн болон 2015 онд Улаанбаатар Их дэлгүүрийн 3 давхарт байсан дууд спортс дэлгүүрийн үйл ажиллагаагаа татан буулгаж 145,000,000 орчим төгрөг, нийт 190,100,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг буюу пүүз (гугал)-ийг Б.Бтай хамтын үйл ажиллагааны хүрээнд ЧШдэлгүүрт нэгтгэн хөрөнгө оруулсан. Б.Б бодит байдал дээр хамтран ажиллах гэрээгээр ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд хамтын үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг нэхэмжлэгч 100 хувь гаргасан. Хэдийгээр хамтран ажиллах гэрээ болон хамтын үйл ажиллагаагаа бичгээр баталгаажуулаагүй боловч аман хэлбэрээр хамтран ажиллах гэрээг байгуулж хамтын үйл ажиллагаагаа бодитой явуулж байсан. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байх тул анхны хөрөнгө оруулалт болон өөрт ногдох ногдол ашгаа авах бүрэн эрхтэй.  Нэхэмжлэгч нь 2014-2017 он хүртэл бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тухай бүрт нь хийж байсан. 2015 оны 08 сараас 2016 оны 12 дугаар сар дуустал 1,397,640,020 төгрөгийн, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар дуустал 1,080,336,008 төгрөгийн, нийт 2,659,667,606 төгрөгийн бараа материалыг Япон, Солонгос, Тайвань, Америк, Герман улсуудаас болон бусад олон улсын худалдааны онлайн вэб сайтуудаас худалдан авч нийлүүлсэн ба үүнээс хамгийн багадаа 20-25 хувийн ашиг олох боломжтой байдаг. Ногдол ашгийн талаар Б.Будаа дараа хэлж шаардсан боловч 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний орлого сар бүр 6,000,000-7,000,000 төгрөг, нийт 50,000,000 гаруй төгрөг өгч үүнээс хойш өгөх мөнгө, бараа байхгүй гэж хэлээд одоог хүртэл бараа бүтээгдэхүүний үнэ, түүнээс олсон ноогдол ашгийг өгөхгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөөр байна. 2015 оны 08 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс өөрт ногдох ноогдол ашгаа тооцож үзэхэд 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар дуустал 1,397,640,020 төгрөгийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний ноогдол ашиг 25 хувиар тооцоход 348,660,005 төгрөгийн 50 хувь буюу 174,330,002 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар дуустал 1,080,336,008 төгрөгийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний ноогдол ашиг 25 хувиар тооцоход 270,084,002 төгрөгийн 50 хувь буюу 135,042,001 төгрөг нийт 309,372,003 төгрөгийн өөрт ногдох ноогдол ашиг авах, мөн түүнчлэн анхны хөрөнгө оруулалт болох 190,100,000 төгрөгийг 100 хувь гаргасан тул нийт 499,472,003 төгрөг нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, талууд 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЧШпүүзний дэлгүүрийг хамтран байгуулахаас өмнө буюу 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд талуудын санхүүгийн байдлыг авч үзэхэд нэхэмжлэгчийн банкны бүх дансны хуулгуудаар 678,000,000 төгрөгийн, хариуцагчийн банкны бүх дансны хуулгуудаар 94,800,000 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байсан нь баримтаар нотлогддог. Зохигчид ЧШпүүзний дэлгүүрийг нээн ажиллуулахдаа хамтран ажиллах хэлбэр, нөхцөлөө маш энгийнээр тохиролцсон. Тухайлбал, Б.Бын хувьд дэлгүүрт ирж байгаа барааг хүлээн авах, гааль хийх, худалдааны үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн тайлан гаргах, худалдааны ашгийг хуваарилах, харин С.Мхувьд эргэлтийн хөрөнгө гаргах, барааг нийлүүлэх, худалдааны борлуулалтаас ашиг авах үүрэг, оролцоотой байхаар тохиролцсон. Пүүзний бизнес нь сардаа 2-3 удаа багадаа 20 хувийн цэвэр ашигтай, ихэнхдээ 60 хувийн цэвэр ашигтай ажиллах боломжтой бизнесийн төрөл юм. Хариуцагч нь нэхэмжлэгчид худалдааны үйл ажиллагаатай холбоотой тайланг 3 удаа тайлагнаж байсан. Дэлгүүрийн борлуулалт нь бэлэн болон бэлэн бусаар төлбөр хийгддэг. Капитал, Голомт, Хаан банкны пос машины үйлчилгээг голдуу ашигладаг бөгөөд эзэмшигч нь Б.Б байсан. Б.Бын Хаан банкны 5058147780 тоот төгрөгийн дансанд 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 1,922,642,342 төгрөгийн орлого орсон. Капитал банкны пос машинуудын дансанд 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 1,332,821,085 төгрөгийн орлого орсон. 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус дэлгүүрт капитал болон хаан банкны пос машины үйлчилгээгээр нийт 3,255,463,427 төгрөгийн борлуулалт хийгдсэн. Чикага шоп дэлгүүрт 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бэлэн мөнгөөр хэдэн төгрөгийн борлуулалт хийгдсэн нь тодорхойгүй, Голомт банкны пос машинаар хэдэн төгрөгийн борлуулалт хийгдэж байсан нь тодорхойгүй байгаа. Б.Бын эхнэр А.О2015 оны 08 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл Хаан банкны 5006737043 тоот дансаараа 209,231,157 төгрөгийг хариуцагч Б.Баас хүлээж авч байсан. Б.Б өөр үл мэдэгдэх банкны данс руу хүүгийн хадгаламжид гэсэн гүйлгээний утгаар удаа дараа гүйлгээ хийсэн. Мөн н.Цолмон гэх хүний данс руу үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлсэн байсан. Уг мөнгө нь ЧШдэлгүүрийн орлоготой шууд холбоотой болох нь хэрэгт авагдсан хариуцагч Б.Б болон А.Онарын дансны хуулгаар нотлогдоно. Нийт 3,464,694,584 төгрөгийг ЧШдэлгүүрийн орлого гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа тул уг орлогоос С.Мнь өөрт ногдох ногдол ашгаа тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Гурван пос машины гүйлгээгээр 3,255,463,427 төгрөгийн бараа борлогдсон байх тул уг үнийн дүнгийн 25 хувийг ашиг гэж үзвэл 813,865,856.75 төгрөг болно. Хамтран ажиллах гэрээний нөхцөлөөр талууд ашгаа 50, 50 хувиар тохиролцсон. Иймд, 813,865,856.75 төгрөгийн 50 хувийн ашиг болох 406,932,928.4 төгрөгийн ашгийг нэхэмжлэгч авах эрхтэй гэжээ.

 2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: С.Мөнх-Эрдэнэ,  Б.Б нар хамтран пүүзний худалдаа эрхэлдэг байсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хариуцагч нэхэмжлэгчээс хамтын үйл ажиллагааны улмаас 250,000,000 төгрөг авах авлагатай. Нийт 3 банкны дансны гүйлгээний нийт үлдэгдэл нь 3,503,438,207 төгрөг болсон. Энэ дундаас Б.Б Хаан банкнаас Голомт банк, Капитал банк руу, Капитал банкнаас Голомт банк, Хаан банк руу, Голомт банкнаас Хаан банк, Капитал банк руу шилжүүлсэн үнийн дүнг хасахад 2,507,965,980 төгрөг болно. Энэ орлогоос пос машины орлого, пүүз, гутал гэсэн нэршилтэй орлогуудыг нэмж тооцвол 2,272,742,121.22 төгрөгийг хамтын ажиллагааны явцад олж, бараа бүтээгдэхүүн худалдан авч, нэр бүхий 27 хүн рүү мөнгө шилжүүлсэн. Б.Бын Хаан банк болон бусад банкны дансны хуулгыг харвал н.Сумьяабаярын Хаан банкны .... тоот данс руу 111,857,675 төгрөг шилжүүлсэн. н.Батхуягийн Хаан банкны ..... тоот данс руу пүүз гэсэн утгаар 10,450,000 төгрөг шилжүүлсэн. н.Энхбуян гэдэг хүн рүү пүүз авахаар ... тоот данс руу 23,989,992 төгрөг шилжүүлсэн. Б.Бын данснаас нэр бүхий хүмүүс рүү 572,193,796 төгрөгийг пүүз худалдан авахаар шилжүүлсэн. С.МХудалдаа хөгжлийн банкны болон бусад данс руу шилжүүлсэн. С.М.... тоот данс руу Б.Баас 2015 онд 50,643,000 төгрөг, Оюун-Эрдэнээс 27,330,597 төгрөг, 2016 онд Б.Баас 463,800,350 төгрөг, А.Оюун-Эрдэнээс 68,507,978 төгрөг, 2017 онд Б.Баас 715,058,451 төгрөг, А.Оюун-Эрдэнээс 15,780,000 төгрөг, Б.Баас 2018 онд 51,000,000 төгрөг шилжүүлсэн. Б.Б нийт 1,258,501,805 төгрөгийг өөрийнхөө данснаас С.Мданс руу шилжүүлсэн. А.ОС.Мданс руу 111,611,575 төгрөг шилжүүлсэн. С.МХудалдаа хөгжлийн банкны 475009965 тоот данс руу 2017 онд Б.Б 32,750,000 төгрөг, Голомт банкны ....данс руу Б.Б 81,950,000 төгрөг шилжүүлсэн. С.МГоломт банкны 2205120248 тоот долларын данс руу 1,900,000 төгрөг, бусад данс руу нь 116,600,000 төгрөг шилжүүлсэн. Б.Баас С.Мрүү 2015 онд 77,973,597 төгрөг, 2016 онд 532,308,332 төгрөг, 2017 845,538,451 төгрөг, 2018 онд 53,215,000 төгрөг, нийт 1,509,035,380 төгрөгийг хамтын ажиллагааны хугацаанд Б.Баас С.Мрүү шилжүүлсэн ба байрны мөнгө 53,215,000 төгрөгийг нэмхэд 1,562,250,380 төгрөгийг С.М шилжүүлсэн. Нэр бүхий 27 хүмүүс рүү шилжүүлсэн 572,193,796 төгрөгийг нэмэхэд нийт 2,134,444,176 төгрөгөөр хамтын ажиллагааны хугацаанд пүүз худалдан авсан. Б.Б С.Мхэлсэн үнээр пүүзийг зардаг байсан. Нэхэмжлэгч талаас пүүз худалдаж авсан 30 гаруй баримтыг орчуулсан байдаг. Шинжээч пүүзний зардлыг өөрөөр дүгнэсэн. .... спортс буюу Улаанбаатар их дэлгүүрээс ирсэн баримтын хүрээнд 32,533,867 төгрөгийг үйл ажиллагааны зардалд өгсөн. ГПхудалдааны төвийн 1 давхарт болон .... спортс дэлгүүрийн засварт нийт 67,549,992 төгрөг зарцуулсан. Гранд плазагийн түрээсийн төлбөрт сар бүр 5,000,000 төгрөг, нийт хамтын ажиллагааны хугацаанд 90,000,000 төгрөг төлсөн. Дэлгүүрийн худалдагч н.Дөлгөөн, н.Лхагвасүрэн нарын цалинд 43,860,000 төгрөг өгсөн. н.Дөлгөөн, н.Лхагвасүрэн нарт өгдөг бонусыг тооцоогүй бөгөөд өдөрт хичнээн бараа худалдан борлуулснаас нь хамаарч 10,000 төгрөг өгдөг. Интернэтэд сар бүр 53,900 төгрөг, нийт 1,280,000 төгрөг төлсөн. Бүгд зардал 235,223,859 төгрөг болно.  Б.Бын данс руу орсон мөнгө ашигтайгаа нийлсэн. Тооцоогоор 2,100,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн орж ирсэн байдаг ба уг дүнгээс хэдэн төгрөгөөр нь пүүз худалдаж авсан талаар тодорхойлолт байхгүй. Шинжээч Б.Бын дансанд тулгуурлан шинжээчийн дүгнэлтээ гаргасан. С.Мдансанд дүгнэлт гаргаагүй. Б.Бын С.Мрүү шилжүүлсэн 1,100,000,000 төгрөгийн хэдэн төгрөгөөр нь бараа худалдаж авсан гэдгийг дүгнээгүй. Шинжээч универсал дүгнэлт гаргасан. Хариуцагч талаас дахин шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Эдийн засгийн шинжилгээ хийхэд эдийн засгийн шинжээч нар ажилладаг. 1 пүүзийг 2-3 дахин нугалж зардаг. Хэргийн 2-р хавтасны 152 талаас 3-р хавтас хүртэлх баримтууд орчуулагагүй, 4-р хавтаст хэргийн 4-198 талуудад нэхэмжлэгчийн өөрөө гараараа бичсэн валютын баримтууд, 5-р хавтаст хэргийн 1-108 талд Хятад, Япон хэл дээрх пүүзний баримтууд, 5-р хавтаст хэргийн 109-142 талд гадаад валют бүхий зурагтай баримтууд, 6-р хавтаст хэргийн 1-113 талд хуулбар буюу гар утсаар авсан зургууд, 6-8 хавтаст хэргийн 80 тал хүртэл Солонгос, Япон, Хятад хэл дээрх пүүз худалдаж авсан анхан шатны баримтууд, 10-р хавтаст хэргийн 178-283 талд каргоны баримт, гадаад хэл дээрх баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар тус тус авагдсан. 9-р хавтаст хэргийн 109-144 талд Япон улсын вэб сайтаас гадаад хэл дээр хайлт хийсэн баримт байдаг.  Шинжээч Япон хэл дээрх баримтаас замын зардлыг тооцоолоод гаргасан. Монгол Улсын шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол монгол хэлээр явагдах ёстой гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл:

3.1 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Нийлүүлээгүй барааны үнэ болох 387,280,509 төгрөгийн тал хувь болох 193,640,254 төгрөгийг С.М гаргуулна.

3.2 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Б нь С.М 2015 оноос 2018 оны 01 дүгээр сар хүртэл хамтын ажиллагаатай байсан. Б.Б анх 82,000,000 төгрөг, С.М11,000,000 төгрөг гаргаж бараа татан авч үйл ажиллагаагаа явуулсан. Тус хугацаанд пүүз худалдаж олсон орлогоо 50, 50 хувиар хуваахаар харилцан тохиролцож, нийт 2,080,327,963 төгрөг олсон бөгөөд түүнээс 1,788,892,000 төгрөгийг С.М шилжүүлсэн. Уг мөнгөөр хамтын ажиллагааны дэлгүүрт пүүз авах ёстой байсан боловч С.МЯпон улсаас 900,000,000 орчим төгрөгийн бараа нийлүүлсэн. Үйл ажиллагааны зардалд 183,847,100 төгрөг зарцуулсан. С.М387,280,509 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой байсан боловч нийлүүлээгүй. Иймд цаашид С.М хамтран ажиллах боломжгүй болсон гэжээ.  

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 5. Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т заасны дагуу хариуцагч Б.Баас 297,802,088 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.М олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 608,602,843.4 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч С.М холбогдох 193,640,254 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Бын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,689,975 төгрөгөөс 4,689,975 төгрөгийг, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,126,160 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157,951 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 1,646,960 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч С.М 4,158,000 төгрөг, хариуцагч Б.Баас 8,442,000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч "Чадварлаг аудит" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

6.1 Шүүх хэргийг бүрэн дүүрэн бодитой дүгнэж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн. 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нийт 4 удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд эдгээр мөнгийг хаанаас, ямар нотлох баримтаар нэхэж байгаагаа нотолж чадаагүй гэдгийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/Ш32020/08838 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс харагддаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй байх нь мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байхад шүүхээс шинжээч томилсон. Шүүх хуралдаан тасралтгүй явагдах журамтай бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг эхэлсэн цагаас эхлэн гагцхүү шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн шинжээч томилох шийдвэр гаргасан. Хариуцагч талын зүгээс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө 2 удаа шинжээч томилох хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Шүүгч нэхэмжлэгч болон хариуцагч талууд шүүх хуралдаан дээр мэтгэлцэх зарчмын үндсэн дээр өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа нотлоно, шинжээч томилох шаардлагагүй хуралдааны явцад өөрсдөө тооцно гэж хэлж байсан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ нотолж чадахгүй болоход шинжээч томилсонд гомдолтой байна.

6.2 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад иргэний хэрэг үүсгэж, шүүх өөрийн санаачлагаар ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх эрхийг удаа дараа ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор шинжээч томилох, тодорхой ажиллагаа хийх нотлох баримтыг орчуулах зэрэг хүсэлтийг удаа дараа гаргасан. Шүүхээс хариуцагчийн гаргасан хүсэлтээс ганц хүсэлтийг хангасан боловч санаатайгаар алдаатай, тодорхой бус захирамж гаргаж, үүнийг нь гомдлын хурлаар хүчингүй болгосон. Шүүгч шинжээч томилуулах хүсэлтийг хүлээж авахгүй үндэслэлээ тайлбарлахдаа “Чадварлаг Аудит’’ ХХК-ийн шинжээчийг хэлэлцүүлгийн үе шатнаас өмнө асууж хариуцагч талын хэлсэн шиг дутуу дүгнэлт гаргасан бол дахин шинжээч томилуулна гэсэн боловч шинжээч маш олон мөнгөн дүн дээр хариулж чадаагүй, хариуцагч Б.Бын дансанд үзлэг хийсэн болохоос биш нэхэмжлэгч С.Мдансанд үзлэг хийгээгүй болохыг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харагддаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтыг шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ мөн шинжээч дүгнэлт гаргахдаа ноцтой зөрчсөн.   Хэрэгт гадаад хэл дээр орчуулагагүй баримтууд авагдсан байхад шүүхээс уг нотлох баримтыг хариуцагч Б.Б өгсөн мэтээр шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шинжээч Япон, Солонгос, Хятад, Англи хэлийг гарамгай эзэмшсэн гадаад хэл дээрх баримтуудыг бүгдийг нь уншаад ойлгосон мэтээр дүгнэлт гаргасан. “Чадварлаг Аудит” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/20-41 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Шүүхийн шинжилгээний тухай хууль, 2017 оны А/114,141 дугаартай Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Эдийн засгийн шинжилгээ хийх журам” зэргийг тус тус баримтлан дүгнэлт гаргасан гэх боловч санхүүгийн баримт нь гадаад хэл дээр байхад дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

6.3 “Чадварлаг Аудит” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтдээ шинжээчид Монгол Улсын Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулсан гэж бичсэн. Шинжээчид 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг сануулсан эсэх нь тодорхой бус, “Чадварлаг Аудит” ХХК нь 2017 оноос хойш шинжээчээр дүгнэлт гаргаагүй гэх үндэслэл байна. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ТМ2021/03350 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 19 дүгээр талд нэхэмжлэгч С.Мшинжээчээс С.Мхарилцах данснаас өөрийн хувийн хэрэгцээнд 286,143,950 төгрөг яаж гарч ирсэн бэ гэхэд, шинжээч хавсралтаа дутуу өгсөн байж магадгүй, хавсралтаар гаргаж өгсөн байх ёстой. Энэ шинжээчийн дүгнэлтэнд байхгүй байна гэж тайлбарлаж байгаа нь тус шинжээчийн дүгнэлт үнэн зөв гэхэд эргэлзээтэй байна. Шинжээчээс асуусан асуултуудаар “Чадварлаг Аудит” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт үнэн зөв гараагүй болох нь нотлогддог.

... Шинжээч гаргасан дүгнэлтээ маш олон удаа тайлбарлаж чадахгүй, шүүх рүү бурууг чихсэн, нэг талын буюу нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарыг өөрийн дүгнэлтийн үндэслэл болгосон. Дүгнэлт нь тоо, тооцоололтой тул зөрүү гарах боломжгүй, тал бүрээс нь бодитойгоор дүгнэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Шүүх шинжээчийн дүгнэлтийг хамтын ажиллагааны үр дүнг бодитой гаргаж чадаагүй гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчсөн. Зөвхөн Б.Бын харилцах дансанд шинжилгээ хийсэн нь нэхэмжлэгч С.Молсон орлогыг нуун дарагдуулах зорилготой дүгнэлт гаргасан. С.Мбэлэн болон бэлэн бус орлого авдаг байсан Голомт банкны ....тоот дансны 2017оны 8 дугаар сарын 09, 11, 13-ны өдрийн, 2017 оны 10 дугаар сарын 16-ны 11 000 000 төгрөгийн орлого болон С.Мбусад банкны дансны хуулгаар тогтоогдоно. Иймд С.Мдансанд орсон бэлэн болон бэлэн бус дэлгүүрийн орлогыг тооцуулахаар шинжээч томилох хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч шүүгч хүлээж аваагүй хэт нэг талыг барьсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Шинжээч 30,000,000 төгрөгийг шинжилгээний ажлын хөлсөнд шаардсан. Гэтэл дараа нь 12,600,000 төгрөг болсон бөгөөд багассан зөрүү мөнгийг хэн, хэрхэн яаж төлсөн нь хариуцагч талд эргэлзээ төрүүлж байна. Шинжээч иргэн Б.Бын хувь хүний дансыг шүүхдээ пос машины орлого, дансаар шилжүүлсэн орлого зэргийг тооцоогүй бүх дансаар орсон мөнгийг ялгаж салгахгүй дэлгүүрийн орлого гэж үзсэн нь хууль бус. Хувь хүн өөрийн данснаас мөнгө аваад буцаагаад хийх, хүнд түр зээлүүлээд буцаад авах зэргээр дансны орлого бичигддэг ба уг мөнгийг дэлгүүрийн орлого гэж үзэж болохгүй. Шинжээч банк хооронд 558,590,558 төгрөгийг оруулсан гэж дүгнэлт гаргасан. Гэтэл хариуцагчийн тооцоогоор 659,657,533 төгрөгийг банк хооронд шилжүүлсэн байдаг. Үүний зөрүү 101,066,975 төгрөг болох ба банк хооронд шилжүүлсэн дээрх орлогыг нийт борлуулалтын орлогоос хасаж тооцох ёстой. Орлого олоогүй өөрийн данс хооронд шилжүүлэг хийсний төлөө төлбөрт унаж болзошгүй. М.Цолмонбаяр нь 87,000,000 төгрөгийг өөрийн зээлийн картаа уншуулж буцаагаад шилжүүлж авсан. Уг мөнгөөр бараа худалдаж аваагүй талаар тэрээр шүүх хуралдаанд мэдүүлдэг. Мөн иргэн А.Ганхүү өөрийн байгууллагын захирлын кредит карт уншуулан буцааж 37,460,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан нь бараа худалдан авалт биш тул нийт борлуулалтын орлогоос хасч тооцно. Иймд нийт борлуулалтын орлогоос М.Цолмонбаяр, А.Ганхүү нарын буцаан шилжүүлэн авсан 124,460,000 төгрөгийг хасаж тооцох ёстой. Шинжээч нь Б.Бын дансаар орсон нийт 3,568,002,264 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн гэж тооцоо гаргасан. Хариуцагчийн дансыг олон дахин шүүж үзэхэд 3,503,438,207 төгрөг орсон тооцоо гарсан ба зөрүү 64,564,057 төгрөг болно. Уг зөрүү нь хариуцагчид өр төлбөр болж нэмэгдэж байна. Шинжээч худал тооцоо гаргасан эсэх, энэ зөрүү хэрхэн яаж гарч байгааг зайлшгүй тодруулах шаардлагатай. Б.Бын дансанд орсон орлогыг ялгаж салгаж цэвэр дэлгүүрийн орлогыг тооцож гаргах нь чухал байсан. Б.Б 240,000,000 төгрөгийг бэлнээр С.Мданс руу шилжүүлсэн. Уг орлогыг бүгдийг нь борлуулалтын нийт орлого дээр үндэслэлгүйгээр нэмж тооцсон атлаа С.Мрүү шилжүүлсэн мөнгөн дүн дээр нэмэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан дүгнэлт болсон. Нийт нийлүүлсэн үнийн дүн дээр ашиг гэх зүйл нэмэгдэх бөгөөд ашиг нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн /орчуулсан/ 28 ширхэг баримт мөн С.Мөөрийн гараар бичиж өгсөн баримттай тулгаж үзвэл дунджаар 3 дахин нэмэгдэж байгаа. Энэ талаар 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ТМ2021/03350 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Япон улсаас 4249 иен худалдан авалт хийсэн бөгөөд Монгол банкны валютын ханш 18.37 төгрөг байсан бөгөөд хариуцагч Б.Бзараарай гэсэн үнийн дүн 260,000 төгрөг, 4,249 иен*18,37 төгрөг=78,054.13 төгрөг болно. Үүнээс пүүз 3,3 дахин нугарах буюу 181,945.87 төгрөгийн ашиг олсон байна. Мөн 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Япон улсаас 9,999 иен худалдан авалт хийсэн бөгөөд Монгол Банкны валютын ханш 22.24 төгрөг байсан бөгөөд Дуут спорт дэлгүүр худалдагч Л.Хуягаа /Л.Батхуягийн нэрний товчлол/ фэйсбүүк хуудаснаа 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үнийн дүн 850,000 төгрөгөөр зарах тухай зар байршуулсан. 9,999 иен*22,24 төгрөг=222,377.76 төгрөг болно. Үүнээс үзвэл пүүз 3,8 дахин нугарах буюу 627,622.24 төгрөгийн ашиг олсон байна. Нийт 3 банкны дансны эцсийн үлдэгдэл /бохир орлого/ нэмж тооцвол 3,503,438,207 төгрөг болох бөгөөд үүнээс Б.Б өөрийн бусад банкны данс хооронд хийсэн 659,657,533.38 төгрөгийн шилжүүлгийг хасаж тооцвол 2,843,780,673.62 төгрөг болно. Хариуцагч Б.Бын 3 банкны нийт дансаар давхцахгүйгээр орсон 2,843,780,673.62 төгрөгөөс үйл ажиллагаанд зарцуулсан 335,814,693.40 төгрөгийг тооцвол 2,507,965,980 төгрөг болно. Хариуцагч тал тооцоолол хийхдээ нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримтын шаардлага хангасан баримтад тулгуурлан хийсэн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаас үзвэл 1 пүүз хамгийн багадаа 3 дахин үржигдэж зарагддаг гэж үзвэл хариуцагч тал дунджаар 2 дахин нэмэгддэг гэсэн тооцооллыг хийсэн. Үйл ажиллагааны зардал хасаагүй үнийн дүн болох 2,843,780,673.62 төгрөг нь 2 дахин нэмэгдсэн үнэ гэж тооцвол гадаад улсаас авсан пүүзний үнэ нь 1,421,890,336.84 төгрөг юм. Харин нэхэмжлэгч болон хариуцагч нарын ашиг нь 1,421,890,336.84 төгрөг болох юм. Энэ ашгаас үйл ажиллагааны зардал болох 335,814,693.40 төгрөгийг хасаж тооцвол 1,086,075,643.44 төгрөг. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тус тусдаа авах цэвэр ашиг нь 543,037,821.72 төгрөг болох бөгөөд үүнийг эдийн засгийн тооцоо гаргаж шинжээч тогтоох ёстой байсан. Гэтэл харин эсрэгээрээ нэхэмжлэгч талд хэт ашигтай байдлаар дүгнэлт гаргасан гэдгийг хэрэгт авагдсан хариуцагч талын банкны баримтуудаар няцааж байна. Хариуцагч Б.Б болон эхнэр Б.Оэ нараас нэхэмжлэгч С.М Худалдаа хөгжпийн банкны .... тоот дансанд 2015 оноос 2018 онд нийт 1,370,120,380 төгрөг мөн хариуцагч Б.Баас нэхэмжлэгч С.МХудалдаа хөгжлийн банкны 475009965 тоот дансанд 2017 онд 32,750,000 төгрөг, хариуцагч Б.Баас нэхэмжлэгч С.МГоломт банкны ....тоот дансанд 2017 онд 81,950,000 төгрөг, хариуцагч Б.Баас нэхэмжлэгч С.МГоломт банкны 2205120248 тоот ам.долларын дансанд 2018 онд 81,950,000 төгрөг 1,900,000 төгрөг болон байрны урьдчилгаа 53,215,000 төгрөгийг нэмж тооцвол нийт 1,562,250,380 төгрөг шилжүүлсэн байна. Мөн үүн дээр нэр бүхий 27 хүнд пүүз худалдан авах гэж мөнгө өгдөг байсан. Хариуцагч Б.Бын данснаас пүүз худалдан авах мөнгө гэж нийт 572,193,796 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч С.Мболон нэр бүхий 27 хүнд пүүз худалдан авахаар шилжүүлсэн мөнгөн дүн нь 2,134,444,176 төгрөг болж байна. ... Хариуцагч Б.Бын дансанд орсон орлого 2,843,780,673.62 төгрөгөөс үйл ажиллагааны зардал 335,814,693.40 төгрөг, С.Мболон нэр бүхий 27 хүнд шилжүүлсэн 2,134,444,176 төгрөгийг хасаж тооцвол 373,521,804.27 төгрөг үлдэнэ. Гэтэл пүүз 2 дахин нэмэгдэж зарахад нэг хүний цэвэр ашиг нь 543,037,821.72 төгрөг байх бөгөөд хариуцагч Б.Б нь 169,516,017.45 төгрөг дутуу авсан. 169,516,017.45 төгрөгийг С.Мөөрт илүү авсан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болгон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх болон шинжээч нар нь нийт дансанд орсон мөнгийг хоёр хувааж харанхуйгаар, муйхарлаж шийдвэрлээд байгаа нь буруу. 3 жилийн хугацаанд Монгол Улсад ирсэн бүх пүүз худалдан борлуулагдсан тохиолдолд нийт 2,843,780,673.62 төгрөгийн тоо гаргахаас биш нийт ашиг биш. Харин 2,843,780,673.62 төгрөг бий болоход нийт хэдэн төгрөгийн бараа нийлүүлсэн гэдэг нь хамгийн чухал юм. Нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Б.Бын пос машины орлого, пүүз, гутал эсхүл сагсан бөмбөг тоглогч нарын дугаартай мөнгөн дүнг хасвал 2,272,742,121.22 төгрөг болно. Эдгээр данс нь хувь хүн Б.Бых бөгөөд 235,223,858.78 төгрөг нь өөрийн бусдад түрээсэлдэг түрээсийн төлбөр болон бусдаас ээж, аав, найзууд гэх мэт хүмүүсээс орж ирсэн орлого юм. Хувь хүний дансанд өөрийн хэрэгцээнд орсон мөнгөнөөс дэлгүүрийн орлого хэмээн муйхарлан зүтгэж дүгнэлт гаргасан. Хариуцагч Б.Б болон С.Мнарын хамтын ажиллагааны дүнд орсон орлого нь 2,272,742,121.22 төгрөг болж байгаа бөгөөд эндээс ашиг болон пүүз худалдан авсан үнийг тодорхойлох ёстой байсан боловч шинжээчийн хор уршгаар хариуцагч тал хохироод байна. Гэрч Б.Лхагвасүрэн, З.Дөлгөөн нар С.Мөнх-Эрдэнийг бэлэн орлого авч явдаг байсан талаар мэдүүлдэг. Гэтэл С.Мбэлэн болон бэлэн бусаар авсан орлогыг тооцохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан С.МХудалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар 12,000,000,000 төгрөг Голомт банкны дансны хуулгаар 5,000,000,000 төгрөг орсон, мөн бусад дансанд их хэмжээний орлого орсон байдаг. Шинжээч зөвхөн Б.Бын дансанд дүгнэлт хийсэн нь шударга бус, хэт нэг талыг барьсан үйлдэл болсон. Б.Б  нийт 78,000,000 төгрөгөөр засвар хийсэн. Гэтэл шинжээч 23,000,000 төгрөгөөр засвар хийсэн гэж худал дүгнэлт гаргасан. 78 талд Ц.Батзаяад 39,850,000 төгрөг шилжүүлсэн гэснээ 151 хуудсанд засварын зардал 23,000,000 төгрөг гаргасан гэж зөрүүтэй дүгнэлт гаргасан нь тогтоогдож байна. Шинжээч дүгнэлт гаргахдаа Б.Баас С.Мрүү шилжүүлсэн орлогуудыг бага багаар хасалт хийж худал дүгнэлт гаргаж нуун дарагдуулсан.

... Нийт 53,850,000 төгрөгийн орлогыг Б.Баас С.Мрүү шилжүүлснийг оруулалгүй нуун дарагдуулж худал дүгнэлт гаргасан ба нотлох баримтыг хэмжээнд үнэлэх боломжгүй болох нь тогтоогдож байна. 3 банкны нийт орлого 3,503,428,207.05 төгрөг, банк хооронд шилжүүлсэн 659,657,533.38 төгрөг, 3 банкны цэвэр орлого 2,843,780,673.62 төгрөг болно. Үүнээс 32,53,876 төгрөг дуут, 78,000,000 төгрөг засвар дээд давхар 17,000,000 төгрөг, доод давхарт 50,549,992 төгрөг, түрээс 90,000,000 төгрөг, цалин 68,860,000 төгрөг, 600,000 төгрөг бонус өдрийн 10,000 төгрөг, интернет 1,280,000 төгрөг сар бүр 53,900 төгрөг, реклам 20,000,000 төгрөг, машинд бэлэглэсэн 23,500,000 төгрөг, сугалаа 4,600,000 төгрөг, каргоны зардал 17,040,826.40 төгрөг, нийт зардал 335,814,693.40 төгрөг, банкны цэвэр орлогоос үйл ажиллагааны зардал хассан үнийн дүн 2,507,965,980.22 төгрөг болно. АНУ руу 219,282,030 төгрөг, н.Сумъяабаяр 111,857,675 төгрөг, н.Батхуяг 10,450,000 төгрөг, н.Өлзийдэлгэр 26,281,234 төгрөг, н.Энхбуян 23,989,992 төгрөг, н.Цолмонбаяр 44,339,996 төгрөг, н.Эрдэнэжаргал 6,999,993 төгрөг, н.Алтанцэцэг 6,999,993 төгрөг, бусад нэр бүхий 27 хүнд 93,250,997 төгрөг, гадаад гуйвуулга 25,566,886 төгрөг, буцаалт 3,175,000 төгрөг, нийт 572,193,796 төгрөг болно. С.Мдансанд 2015 онд 77,973,597 төгрөг, 2016 онд 532,308,332 төгрөг, 2017 онд 845,538,451 төгрөг, 2018 онд 53,215,000 төгрөг, байрны мөнгө 53,215,000 төгрөг, нийт орлого 1,509,035,380 төгрөг орсон. Шинжээч дүгнэлтэндээ С.МХудалдаа хөгжлийн банкны .... тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд хийсэн нийт 316,345,260 төгрөгийн орлогын гүйлгээнүүдийг нуун дарагдуулж оруулаагүй. Мөн шинжээч дэлгүүрийн нийт 211,473,900 төгрөгийн бэлэн орлогыг С.Мтооцоонд оруулаагүй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7.  Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарыг агуулга: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх эрх хэмжээний хүрээнд шинжээч томилсон шүүгчийн захирамжид мөн хуулийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл хариуцагч гомдол гаргаагүй нь шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. 38 ширхэг баримт орчуулгатай бусдыг нь орчуулаагүй гэж байна. Гэтэл ижил төрлийн баримтуудыг заавал нэг бүрчлэн орчуулах шаардлагагүй. Мөн тоог орчуулах тухай ойлголт байхгүй. Иен, ам.доллар уу гэдэг мөнгөн тэмдэглэгээ ард талд нь байгаа. Үүнд санхүүгийн тооцоолол хийж байгаа болохоос доторх агуулгыг заавал нэг бүрчлэн тогтоож орчуулга хийх нь зохимжгүй. Энэ баримтуудаас өөр бараа бүтээгдэхүүн худалдан авсан, өөр үнийн дүн төлсөн талаар гомдол байхгүй. Хавтаст хэрэгт цугларсан гадаад шилжүүлгийн баримтууд болон захиалгын хуудаснуудыг талуудын хэн аль нь пүүз худалдан авахтай холбоотой зарцуулагдсан санхүүгийн баримтууд гэдэгт маргаангүй. Ийм учраас хариуцагчийн энэ талаарх гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин шинжээч томилуулах нөхцөл байдал бүрдсэн эсэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шинжээчийн гаргасан дүгнэлтээс хасагдах тодорхой мөнгөн дүнгүүдийг хасч 297,802,088 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуучин Эрүүгийн хуулийн 254, 256 дугаар зүйлийг сануулдаг байсан, одоо шинэ Эрүүгийн хуулийн 21.4 дэх заалтыг сануулах ёстой гэж байна. Хуулийн агуулгыг авч үзвэл шинжээч худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нэг ижил агуулгатай. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй, мөн дахин шинжээч томилуулах талаарх гомдол нь үндэслэлгүй. Шинжээч шүүгчийн асуусан асуултад хариулсан болохоос бүхэлд нь шинжилгээ хийгээгүй. Хариуцагч талаас орлого, зарлага, складын бүртгэл гэх нотлох баримтуудыг нуун дарагдуулсан. Хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт байхгүй. Пүүз анх 50 ам.доллараар гарч, хуучрахаар 25 ам.доллар, 10 ам.доллар болж буурч зах зээлийн ханшийн дагуу өөрчлөгддөг. С.М, Б.Б нар хоорондоо харилцан ярилцаж хамтарч ажилласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч С.Мхамтран ажиллах гэрээний үүрэгт 499,472,003 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 406,932,928 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 906,404,931 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Б эс зөвшөөрч нийлүүлээгүй барааны үнийн тал хувь 193,640,254 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж маргажээ.

3. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.

4.а. Талууд 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын хугацаанд хамтран ажиллах гэрээний харилцаатай байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

4.б. Зохигчид хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгийн хэмжээ, хамтын ажиллагааны явцад бий болсон ашиг, алдагдал, зардлын хэмжээнд маргасан. 

Нэхэмжлэгч “ ... 2015 оны сүүлчээр хамтран ашиг олох зорилгоор пүүзний дэлгүүр ажиллуулахаар тохиролцсон, Б.Б Монгол Улсад пүүз худалдан борлуулах үйл ажиллагааг хариуцах, би Япон улсаас бараа бүтээгдэхүүн захиалан нийлүүлэх үүрэг хүлээж, бараа худалдсан борлуулалтаас олсон ашгаа тэнцүү хэмжээгээр авахаар харилцан тохиролцон 190,100,000 төгрөгийн хөрөнгө оруулсан, Б.Б ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй ...” гэж тайлбарласныг хариуцагч “... анх би 82,000,000 төгрөг гаргасан, нэхэмжлэгч 11,000,000 төгрөг гаргаж бараа татан авч үйл ажиллагаагаа явуулсан, орлогоо тэнцүү хувааж авахаар тохиролцсон, нийт 2,080,327,963 төгрөгийн орлого олсноос 1,788,892,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн” гэж үгүйсгэж байна. /1хх1-5, 13хх208/

4.в. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11 дэх хэсэгт “хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна”, “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна”, “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж заасан.

4.г. Нэхэмжлэгч нь “ .., 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл олсон нийт ашгийн 50 хувь болон анхны оруулсан хөрөнгө нийт 906,404,931 төгрөгийг авна ..,” гэж, хариуцагч “ ... хамтын ажиллагааны хугацаанд 2,080,327,963 төгрөг олж, үүнээс 1,788,892,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, бараа нийлүүлэх ёстой байсан бараанаас нэхэмжлэгч 900,000,000 орчим төгрөгийн бараа нийлүүлсэн тул нийлүүлээгүй барааны тал үнэ 193,640,254 төгрөг авах авлагатай” гэж ашиг орлогын талаар харилцан адилгүй тайлбар гаргаж байна. 

Зохигчид хамтын ажиллагааны хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ашиг, алдагдал, зардал, эрсдэлийг хамтран хүлээх ёстой. Талуудын тайлбараас үзэхэд хамтран ажиллах гэрээний талууд хамтдаа борлуулалт хийгээгүй байх ба хариуцагч Б.Бын хувьд дэлгүүрийн санхүүгийн тайланг гаргах, бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үүргийг хүлээжээ. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт зааснаар зохигчдын хэн аль нь санхүүгийн тайлан баримт гаргуулахыг, мөн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардахаар байна.

4.д. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр 04-ний өдрийн хооронд нийт хичнээн хэмжээний пүүз /гутал/ худалдан борлуулсан, үүнээс цэвэр ашиг нь хэд байсан, талууд ашиг алдагдлаа хэрхэн хувиарласан талаарх санхүүгийн нарийвчилсан тооцоололгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан. Шүүх талуудын хамтын ажиллагааны эргэлтийн хөрөнгийн хэмжээ, хамтын үйл ажиллагааны орлого, зардал, үлдэх хөрөнгийн хэмжээг тогтоох, хамтын үйл ажиллагаа зогсоход хөрөнгө хэнд ямар хэмжээгээр үлдсэн, бусдад шилжүүлсэн мөнгөний хэмжээг тодорхойлохоор 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Чадварлаг аудит” ХХК-ийг шинжээчээр томилжээ. /15хх57-60/

4.е. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу гарсан гэж үзэх үндэслэлгүй байна. “Чадварлаг аудит” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд “санхүүгийн баримт материал шалгасан тухай” гэж бичигдсэн байна. Гэтэл талуудын маргаж буй үйл баримтад санхүүгийн баримт шалгадаг аудитын шинжээчийн дүгнэлт биш, харин нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн орлого, ашгийн тооцоолол бүхий шинжээчийн дүгнэлт шаардлагатай байсан байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд хэргийн үйл баримт нь шинжээчийн дүгнэлт зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй байгаа нөхцөлд шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзана гэж заасан.

Гэтэл “Чадварлаг аудит” ХХК шинжээчийн дүгнэлт гаргахдаа нэг талын буюу нэхэмжлэгчийн дэлгүүрийн тухайн өдөрт хичнээн хэмжээний бараа худалдан борлуулсан орлогын талаар тусгагдсан худалдагчийн өдөр тутмын тооцооны дэвтрийг үндэслэсэн нь буруу байна.

  Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ гэж заасан. Хариуцагч нь шинжээчийн дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзнэ. Иймд хариуцагчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлтэй.

5. Харин хариуцагчийн хэрэгт авагдсан гадаад хэл дээрх төлбөрийн баримтуудыг бүхэлд нь орчуулж хэрэгт хавсаргах байсан гэх гомдол үндэслэлгүй.

Учир нь хэрэгт тухайн барааны брэндийн тэмдэгтэй худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд гадаад хэл дээр авагдсан байх ба эдгээр баримтуудаас аль нь талуудын хамтын үйл ажиллагааны хугацаанд хамааралтай, аль нь хамааралгүй болохыг хэргийн оролцогч өөрсдөө нэрлэн заасны үндсэн дээр чухам аль баримтыг орчуулах шаардлагатай гэдгийг тодорхойлох боломжтой байна. Тодруулбал, хэргийн оролцогч өөрсдөө хамтын үйл ажиллагааны явцад худалдаж авсан барааны баримт мөн эсэхийг нэрлэн заасны дараа орчуулах шаардлагатай эсэхийг шүүх шийдвэрлэх боломжтой болно. Иймд бараа худалдан авсан бүх баримтыг нэг бүрчлэн орчуулаагүй гэдэг үндэслэлээр шүүхийн болон шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

6. Шинжээчийн зардлын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх журамтай.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/02312 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,647,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                       ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР                                                                               

                                                                      А.МӨНХЗУЛ