Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч А.Нарангэрэл, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1288/,

шүүгдэгч Н.Цэрэннадмид, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1221/,

гэрч З.Хишигжаргал, Э.Мөнх-Од,

шинжээч С.Чулуунсүх, Б.Ариунзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн яллагдагч Хүүхэн бошигт овгийн Нэргүйн Цэрэннадмидад холбогдох эрүүгийн 2016 2601 2583 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн А-1 танхимд энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Хүүхэн бошигт овгийн Нэргүйн Цэрэннадмид Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Декор зочид буудалд ресейпшинээр ажиллаж байсан, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эх, эгч, 3 дүү, эгчийн хүүхдийн хамт амьдардаг гэх, Сүхбаатар аймгийн Түвшин ширээ сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-р гудамжны 119-А тоот нийтийн байрны 15 тоотыг түрээслэн түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ЛИ92041435 дугаарын регистртэй.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Н.Цэрэннадмид нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 119а тоот хашаанд байх нийтийн байрны 15 тоот өрөөнд иргэн А.Нарангэрэлд хүч хэрэглэн, зодож биеэ махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурцал үйлдэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Цэрэннадмидаас:

Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Нарангэрэл мэдүүлэхдээ:

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өмнө нь ажиллаж байсан Декор зочид буудлын хажуугаар өнгөрч яваад,  2016 оны 11 дүгээр сарын 07-нд Хятад улс руу орчуулагчийн ажлаар явах байсан тул хамт ажиллаж байсан Чанцалтай Хятад улс руу явахаасаа өмнө уулзъя гэж бодоод, 20 цаг өнгөрч байсан байх, Чанцалын утас руу залгаж, уулзъя гэсэн. Чанцал надад ажлын ойролцоо уулзъя гэж хэлсэн. Тэгээд бид ажлын ойролцоо болох Голд зочид буудлын ресторанд уулзаж, нэг, нэг пиво уугаад суусан. Энэ үед Чанцал утсаараа оролдоод суугаад байсан. Би Чанцалаас яасан бэ гэж асуухад Цэрэннадмид ирье гээд байна, ирүүлэх үү яах уу гэж асуусан. Би яах гэж байгаа юм бэ гэхэд Чанцал Цэрэннадмид надад талтай болчихсон юм шиг байна гэхээр нь би надтай хамааралгүй юм чинь гэж бодоод за за болно гэж хэлсэн. Цэрэннадмид 22 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд бид гурав пиво ууж сууж байгаад дараа нь Чанцал дуу дуулъя гээд бид караокед орсон. Тэнд нилээн хэсэг дуу дуулж байгаад Чанцал гэртээ харьлаа гээд гараад явсан. Тэгээд Цэрэннадмид намайг таксинд суулгаж өгье гэхээр нь би таксины нойморыг харуулъя гэж бодоод зөвшөөрөөд суусан чинь Цэрэннадмид цаашаа суучих гээд надтай хамт таксинд суусан. Би таксинд ороод жолоочид нь Цирк рүү чиглэлтэй яваарай гэхэд Цэрэннадмид 1 дүгээр хороолол руу явчих гэхээр нь би үгүй Цирк рүү яваарай гээд Цэрэннадмид бид хоёр хэсэг маргалдсан. Таксин дотор өөрийнхөө талын хаалыг онгойлгоход хөөе яаж байна гээд байсан.  Тэгээд Цэрэннадмид таксины жолоочид энэ манай найз охин юм, би гэр рүүгээ авч явмаар байна гэж хэлээд таксины жолоочийг хоргоосоор байгаад гэртээ хүргүүлсэн. Цэрэннадмидын гэр 1 дүгээр хорооллын арын дэнж дээр байрласан байсан. Би таксинаас буухгүй байж байтал Цэрэннадмид намайг хажуунаас хүчээр буулгаад миний нуруунаас тэвэрсэн. Миний  нуруунаас тэврэх үед надад үйлдэл хийх болон гараараа эсэргүүцэх боломж байгаагүй, урагшаа алхах л боломж байсан. Тэгээд Цэрэннадмидын гэр рүү орохгүй гээд би байрных нь шатнаас нь зүүгдээд, эсэргүүцэл үзүүлэхэд миний нуруунаас түрж шатаар дээш гаргасан. Тэгээд намайг гэртээ оруулаад миний цүнхийг аваад куртикийг хүчээр тайлсан. Би тайлахгүй гээд эсэргүүцэл үзүүлэхэд намайг хүчээр газар хэвтүүлээд миний хувцасыг хүчээр тайлсан. Би эсэргүүцэл үзүүлэхэд намайг толгой, түрүүгүй зодсон. Би эсэргүүцэл үзүүлэх тусам зодуулах юм байна гэж мэдээд би эсэргүүцэл үзүүлэхээ больсон. Намайг хашгирахад миний амыг гараараа таглаад, дуугуй бай гэсэн. Би нэг хэсэг шоконд орчихсон байсан. Би юу ч санахгүй байна. Тэр үед намайг үсдсэнийг санаж байна. Би өөрөө өвдөг дээрээ сөхрөөд хаалга руу зүглэж байснаа санаж байна. Ухаан ороод харахад үүр цайж байсан. Тэр үед надад ямар ч байсан эндээс зугтая гэсэн бодол  төрсөн. Би нүдэнд харагдсан өмд, цамцаа өмсөөд цүнхээ авах гэтэл Цэрэннадмид хаачих гэж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би ариун цэврийн өрөө оръё, хаана байдаг юм бэ гэсэн чинь гараад баруун талд чинь байгаа гэж хэлсэн. Би Цэрэннадмидыг гарч ирүүлэхгүйн тулд бататгаж хоёулаа хамт ариун цэврийн өрөө явъя гэхэд тэнд ариун цэврийн цаас байгаа, чи өөрөө ганцаараа явчих гэж хэлсэн. Тэгээд би ариун цэврийн цаас аваад гараад шатаар бууж шууд зугтаасан. Би өмнө нь гэр хороолол дундуур явж байгаагүй болохоор би хаашаа явахаа мэдэхгүй байсан. Тэгээд явж байхад төв зам харагдахаар нь гараа өргөөд такси барьсан. Машинтай хоёр ах зогсохоор нь би ороод ахаа би хүнд хүчиндүүлчихлээ, гэртээ харьмаар байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр ах бид нар цагдаа байна, чи өөрөө хаанаас гарч ирсэнээ зааж өгч чадах уу гэж асуусан. Би хаанаас гарч ирсэнээ санахгүй байна гэхэд бид нар ажилтай явж байна, чи Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгөөрэй, бид хоёр чамайг таксинд суулгаад өгье гээд таксинд суулгаж өгсөн. Би таксинд суугаад жолоочийнх нь утсаар ээж рүүгээ залгаад би хүнд хүчиндүүлээд зодуулчихлаа, цүнх мөнгөгүй, утасгүй байна, би таксигаар явж байна, та 5,000 төгрөг бэлдээд байж байгаарай гэж хэлсэн. Намайг гэрийнхээ гадаа очиход ээж 5,000 төгрөг бэлдээд гадаа зогсож байсан. Тэгээд би ээжтэйгээ цуг гэртээ орсон. Гэртээ ороход аав цагдаад гомдол мэдүүлэх хэрэгтэй байна, цагдаа нар Декор зочид буудалд хүлээж байна гэсэн,тэгээд аавтай хамт явсан. Декор зочид буудалд цагдаа нартай хамт очиж Цэрэннадмидын гэрийн хаягыг аваад цадаагийн машинтай хамт очсон. Очиход Цэрэннадмид орон дээрээ хэвтэж байсан. Гэрт нь миний цүнх, куртик бүгд байсан. Би миний цүнх, куртик мөн байна гэхэд цагдаа нар миний эд зүйлсийн зургийг авсан. Тэгээд би хувцасаа өмсөөд гараад цагдаагийн хэлтэс дээр очиход өглөөний 10 цаг болж байсан. Н.Цэрэннадмид гараараа миний нүүр, нүдгүй цохиж шарх үүссэн. Энэ хэргийн улмаас бие сэтгэл, сэтгэл санааны их хохиролтой байна. Люкс мед эмнэлэгт рентген зураг авахуулсан. Дараа нь Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж, компьютер томографик хийлгэсэн. Тус эмнэлэг нь яаралтай хэвт гээд хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Хавирганы хугарал чинь дахин давтагдаж магадгүй, хүнд зүйл өргөж болохгүй гэсэн. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.

Мөн би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-руу орчуулагчийн ажлаар явах байсан боловч энэ хэргийн улмаас явж чадаагүй. Би 1 өдрийн 500 юаниар орчуулга хийхээр тохирсон байсан. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны 80 хоногийн цалин хөлс 14,000,000 төгрөг, энэ хэргийн улмаас миний бие өмгөөлөгч авч, өмгөөлөгчид төлсөн 3,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Одоог хүртэл сэтгэл санаа урьдынх шигээ хэвийн биш байна. Энэ хэргийн улмаас гэрээсээ ч гарч чадахгүй, амиа хорлохыг хүссэн, амьдрах хүсэлгүй болсон. Сэтгэл зүйчтэй нэг цаг ярилцахад чиний сэтгэл гутрал чинь эдгэрээгүй байна, сэтгэл зүйн төвд хандаж тусгай хичээлд курсээр хичээллэх хэрэгтэй гэсэн. Сэтгэл зүйн хичээл 1 цаг  нь 40,000-50,000 төгрөг байдаг гэсэн. Сэтгэл зүйн сургалтад явах төлбөрийг нэхэмжилнэ гэв.

 

Гэрч З.Хишигжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Дүрс оношилгооны мэргэжлийн эмчээр 28 жил ажиллаж байгаа. Хохирогчийн 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн цээжний хөндийн эрхтэний болон ясны 3D компьютер томографикт 2 талын хавирганууд болон өвчүүний ясанд гэмтэлгүй, 2 уушигинд голомтот болон нэвчдэст сүүдэргүй, плеврийн хөндий шингэнгүй байна гэсэн дүгнэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бичсэн.

Компьютер томографийн зураг бол рентген зургаас илүү нарийвчлалтай гардаг, 1мм-1см хүртэл хэмжээнд зүсэлт хийж харуулдаг. Тиймээс компьютер томографийн зургийг үзэж байгаа тохиолдолд рентген зургийг үзэх шаардлагагүй. Хохирогчийн компьютер томографийн зурагт хугарал байгаагүй. Хугарал гэдэг нь хавирга хөндлөн байдлаар хугарахыг хэлнэ. Хугарал үүссэн тохиолдолд шугам заавал гарна. Хугарлын шугам ямар ч хэлбэртэй байж болно. Мөн ясны хэлбэр өөрөө алдагддаг. Өөрөөр хэлбэл хугаралын шугамтай, ясны бүрэн бүтэн байдал алдагдахыг хугарал гэж хэлнэ. Энэ хохирогчийн хувьд хавирганы бүрэн бүтэн байдал нь алдагдаагүй, хавирганы дотор хальс нь бүрэн бүтэн байна. Харин хохирогчийн хавирганы ясыг бүрхэж байгаа хальс нь хэсэг газар жигд бус болсон байна, үүнийг хугарал гэж үзэхгүй гэв.

 

Гэрч Э.Мөнх-Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Бүртгэл дээр хохирогчид илэрсэн зовиур нь баруун гар, цээжний баруун талд өшиглүүлсэн гэж тэмдэглүүлсэн байсан. Эмч эхлээд өвчтөний зовиурыг сонсоно. Дараа нь компьютер томографийн зургийг үзнэ. Би компьютер томографийн зургийг нягталж үзээд мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн байгаа. А.Нарангэрэлийн цээжний хөндийн компьютер томографийн бүтэн шинжилгээг харахад баруун талд 3, 4 хавирга зөрүүгүй хугаралтай байсан. Зөрүүгүй хугарал гэдэг нь хавирга нь хугарсан боловч аль нэг тал руугаа зөрүүгүй тэгш хэмд байгааг зөрүүгүй хугарал гэж хэлдэг. Харин зөрүүтэй хугарал нь хугарсан зүйлийн тэгш хэм алдагдсаныг хэлнэ. Рентген зурагт хугарал гарахгүй байж болно. Хохирогчийн биед буюу хавирганд өөрчлөлт байсан учраас хугарал гэж үзсэн. Хохирогчийн биед бүрэн бус хугарал үүссэн гэж хэлж болно. Бүрэн бус хугарал гэдэг нь хавирга нь хугарсан боловч бүрэн хугараагүй, талд нь хүртэл хугарсаныг хэлнэ. Хохирогчийн хавирга нь тэгш хэмтэй байхад доошоо хонхойж орж ирсэн учраас үүнийг хугарал гэж үзсэн гэв.

 

Шинжээч С.Чулуунсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Дүрс оношилгооны мэргэжлийн эмчээр 10 жил ажиллаж байгаа. Хохирогч Нарангэрэл 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирж надад үзүүлсэн. Тухайн үед дүгнэлтэд дурдсан гэмтлүүдээс өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Харин хохирогч цээжээр хөндүүрлээд байна гэхээр нь тухайн үед тэмтэрч үзсэн. Хавирганы хугарал байж магадгүй гэж бодоод цээжний рентген зураг авхуулчих гээд явуулсан. Хохирогч Люкс Мед эмнэлэгт үзүүлсэн рентген зургаа авчирч надад үзүүлсэн. Би дахин нэмэлт дүгнэлт гаргасан. Ингэхдээ хавтаст хэргийн задгай материал, 2 ширхэг рентген зураг, 5 ширхэг компьютер томографийн зураг, эмнэлгийн бичгийг үндэслэн гаргасан. Би өөрчлөлттэй гээд байгаа зургуудыг нарийвчлан хараад хугарал байхгүй гэж үзсэн. Хавирга яс нь өөрөө дотроо хэмтэй байдаг. Тэгэхээр шууд хугарал, шууд бус хугарал гэх хоёр хугарал үүсдэг байгаа. Хугарал гэдэг нь хүний биеийн яс ясан дээр өөр, өөр бөгөөд хавирга ясан дээр бүрэн бус хугарал гэж ярьдаггүй. Хохирогч А.Нарангэрэлийн хавирга хугаралгүй, хальс нь дангаараа гэмтсэн зүйл байхгүй. Дүгнэлтэд дурдсан гэмтэл нь хэрэг гарсан үед учирсан байх шинэ гэмтэл байсан гэв.

 

Шинжээч Б.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирогч А.Нарангэрэлийн биед учирсан гэмтлийн талаар 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 174 дугаартай шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргахдаа хавтаст хэргийн материалыг үзсэн. Мөн шинжээч С.Чулуунсүхийг гаргасан дүгнэлт, Мөнгөн гүүр эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ, Люкс мед эмнэлгийн рентген зураг, Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс томилогдсон эмч З.Хишигжаргалын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бичсэн дүгнэлт зэргийг шинжлэн судалж үзсэний үндсэн дээр дүгнэлт гаргасан. Бүрэлдэхүүнтэй шинжээч нарын хувьд санал зөрсөн асуудал байхгүй. Дүгнэлтээр А.Нарангэрэлийн биед хавирга ясны гэмтэл тогтоогдоогүй гэж гаргасан. Өөрөөр хэлбэл хохирогчийн биед хугаралын шинж байхгүй гэж үзсэн. Хавирганы гадуур хучиж байгаа хальс гэж байдаг. Тэр хальсан дээр үүссэн барзгар зүйлийг мэдэрч байгаа компьютер томографийн зургийг эмч Э.Мөнх-Од хугарал гэж үзсэн байна. Хавирга хугарсан бол хугарлын шугам харагдах ёстой байдаг. Мөн хугарал гэдэг нь ясны эдийг бүхэлд нь хамарсан хугарлыг хэлнэ. Ийм шугаман хугарал хохирогчийн биед байхгүй байна. Жигд бус гэдэг нь ясыг хучиж байгаа хальс барзгар байхыг хэлнэ. Хальсан дээр байгаа өөрчлөлтийг хугарал гэж үзэхгүй гэв.

 

Эрүүгийн 2016 2601 2583 дугаартай хэргээс:

 

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

1.Хохирогч А.Нарангэрэлийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн:

...Би 2015 оны 08 дугаар сараас 2015 оны 11 сар хүртэл, дундуур нь завсарлаж байгаад 2016 оны 04-06 дугаар сар хүртэл 25-р эмийн сангийн урд талд байдаг Декорд зочид буудалд ерөнхий менежерээр ажиллаж байсан. Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны 19 цагийн орчим Декорд зочид буудалд хамт ажиллаж байсан рестораны менежер болох Чанцал найз руу яриад уулзахаар болсон. Учир нь би ажлаасаа гараад Чанцалтай огт уулзаагүй байсан юм. Чанцал бид хоёр 25-р эмийн сангийн KFC түргэн хоолны газрын зүүн талд байдаг Голд нэртэй зочид буудлын ресторанд уулзахаар болоод 21 цаг болж байхад би түрүүлж очоод хүлээгээд сууж байсан. Удалгүй Чанцал ганцаараа орж ирсэн. Ингээд бид хоёр уулзалдаагүй удсан юм чинь гээд хүний нэг, нэг пиво захиалж уунгаа сонин сайхан ярилцаж хэсэг суусан. Тэгтэл Чанцал гар утсаараа хэн нэгэн рүү мессэж бичиж байгаад Цэрэннадмид надад талтай болчихсон юм шиг байна, одоо ирнэ гэхээр нь би тухайн үедээ нээх их юм бодоогүй, энэ хоёр хоорондоо учиртай болчихсон юм байна гэж дотроо бодсон. Цэрэннадмид ойролцоогоор 1 цаг гарангийн дараа бид хоёрын сууж байсан ресторанд ирсэн. Тэгээд бид гурав пиво захиалж ууж байтал Чанцал караокед орж дуулъя гэхээр нь Цэрэннадмид бид хоёр зөвшөөрөөд уг рестораны доод талын караокед орж дуулсан. Чанцал дуулж байгаад гэртээ харьлаа, ээж яриад хүрч ир гээд дуудаад байна, би явахгүй бол болохгүй гээд түрүүлээд явсан. Цэрэннадмид бид хоёр үлдээд намайг хүргэж өгье, хэсэг сууж байгаад гаръя гэхээр нь хэсэг сууж байгаад гарахаар болоод караокеноос гарсан. Намайг Цэрэннадмид хүргэж өгнө гээд таксинд хамт суусан. Таксины жолоочид циркийн тийшээ явъя гэсэн чинь Цэрэннадмид таксины жолоочид энэ манай найз охин байгаа юм, би найз охиныгоо гэр рүүгээ авч явна гэсэн чинь таксины жолооч Цэрэннадмидын үгээр 1 дүгээр хороолол руу явсан. Би замдаа таксины жолоочид циркийн тийшээ яваачээ, та зогсчих, би буугаад гэртээ харьлаа гэхэд зогсохгүй явсаар байгаад Цэрэннадмидын үгээр гэрийнх нь гадаа ирсэн. Би  Цэрэннадмидийг түрүүлээд буу гэсэн чинь буухгүй байсан. Намайг Цэрэннадмид машины хаалгаар буулгаад хоёр гараараа араас тэврээд гэр рүүгээ аваад орсон. Надад  эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломж олдоогүй. Урьд нь хамт ажиллаж байсан юм чинь гайгүй байх гэж бодоод хүчинд автаад гэрт нь орсон. Тэгээд намайг өрөөндөө оруулаад гэрлээ ч асаалгүй, газар дэвссэн байсан гудсан дээрээ хүчээр хэвтүүлээд миний хувцасыг хүчээр тайлахад би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж, гар хөлөө сарваганаж хашгирхад чимээгүй бай гээд миний амыг нэг гараараа таглаад, нөгөө гараараа нүүр ам руу алгадаж хэд хэдэн удаа цохисон. Эсэргүүцэл үзүүлэх тусам миний толгой, нүд, нүүр, цээж, хөл гуя руу олон удаа гараараа цохиж, зодон надтай бэлгийн харьцаанд орсон. Би зодуулж хүчиндүүлчихээд хамаг бие сульдаад босох тэнхэл ч байгаагүй. Нэг хэсэг шоконд ороод хэвтсэн. Цэрэннадмид намайг зодож, хүчиндсэн болохоор надад кинон дээр гардаг шиг хүн зодож, тамалдаг киноны дүр зураг нүдэнд буусан. Энэ байдлаараа Цэрэннадмидын өөдөөс дахин эсэргүүцэл үзүүлэх юм бол алуулж магадгүй юм байна гэж бодоод эсэргүүцэл үзүүлэхээ больсон. Тамир тэнхээ алдагдсан, мөн шоконд орчихсон байсан. Ямар ч байсан үүр цайлгаж, гэгээ орохоор гарч зугтаая гэж бодсон. Тэгээд үүр цайхаар нь юу ч гэсэн зориглоод гаръя гэж бодоод дотуур өмд, дээгүүрх цамцаа өмсөөд боссон чинь Цэрэннадмид хаачих гэж байгаа юм бэ гэхээр нь бие засчихаад ирье гэж хэлээд ариун цэврийн цаас авч бие засах гэж байгаагаа харуулах гээд гарсан. Тэгээд шууд нийтийн байрнаас нь гараад зам руу гүйж такси барья гэж бодоод хар зам руу орсон. Гар өргөөд зогсож байтал цайвар өнгийн жижиг суудлын машин ирээд зогсохоор машинд нь ороод суутал хоёр залуу байсан. Ороод ахаа би хүнд хүчиндүүлээд зодуулчихлаа, та намайг гэрт хүргээд өгөөч гэсэн чинь тэр хоёр ахын нэг нь ах нь цагдаа байна, чамайг хүчиндсэн гэх хүнийхээ гэрийг мэдэх үү гэхээр нь би зааж мэдэхгүй байна, шөнө ирсэн, гэрээс нь гарч зугтаахдаа хаанаас ямар байшингаас гарсанаа ч тулгамдаад мэдэхгүй байна гэсэн. Тэгтэл тэр цагдаа гэх ах юу ч гэсэн чамайг хүчиндсэн гэх хүний гэрийг олж хайя гээд хамт миний гар өргөж суусан замаас хойшоо дэнж рүү гараад тэр хавийн гудамжаар орж хайсан боловч олоогүй. Тэгээд тэр хоёр цагдаа бид хоёр маш яаруу ажилтай явж байна, чи Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр өргөдлөө өгөөрэй, эндээсээ таксинд суучих, бид хоёр чамайг харж байя гэж хэлэхээр нь би машинаас нь буугаад замын эсрэг талаас гар өргөөд нэгэн таксинд суусан.  Би таксинд суугаад таксины жолооч ахаас утасаа өгч байгаач, би аав, ээж рүүгээ ярих гэсэн юм, би хүнд хүчиндүүлээд, зодуулчихлаа гэсэн чинь жолооч ах надад утсаа өгөхөөр нь утсаар нь ээж рүүгээ яриад учир байдлаа хэлээд, таксины мөнгө бэлдээд байж байгаарай, би очиж байна гэж хэлсэн. Удалгүй байрныхаа гадаа ирээд нөгөө таксины жолоочийн утаснаас ээж рүүгээ залгаад гараад ир гэхэд удалгүй ээж гарч ирээд таксины мөнгө өгөөд гэр рүүгээ орсон. Гэртээ ороод аав, ээждээ уйлаад учир байдлаа хэлээд нилээн их уйлж өрөөндөө байсан. Тэгээд аав маань цагдаа руу явъя гээд цагдаагийн хэлтэс рүү явж байтал бид хоёрыг тосоод хоёр цагдаа 25-р эмийн сан дээр уулзаад Декорд зочид буудлаас Цэрэннадмидын гэрийн хаяг, утасны дугаарыг нь аваад цагдаа нартай хамт Цэрэннадмидийн амьдардаг нийтийн байранд очсон. Очоод өрөөнд нь шууд яваад ортол Цэрэннадмид ганцаараа орон дээрээ хэвтэж байсан. Миний цүнх, дээгүүрх хар хүрэм, өмд гэрт нь байсан болохоор би өөрөө авсан. Тэр үед дотуур өмд, хөхний даруулга хоёр олдоогүй. Тэгээд Цэрэннадмидийг цагдаа нар аваад хамт цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл гомдлоо өгсөн. Цэрэннадмид намайг өөдөөс нь эсэргүүцэл үзүүлэхэд нэг гараараа ам таглаад, нөгөө гараараа толгой, нүүр рүү цохиж зодсон. Би өөдөөс нь хөл гараараа тийчигнэхэд ямар ч нэмэр болоогүй. Миний уруулын дотор талд язарч, цус хурсан байгаа нь Цэрэннадмид гараараа миний амыг шүдтэй хавсаргаж дарж, мөн алгадахад үүссэн гэмтэл юм. Цэрэннадмид миний нүүр, толгой руу зөндөө олон удаа гараараа цохиж нүдсэн. Бас намайг гараараа эсэргүүцэл үзүүлэхэд цээж болон хавирга руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Хавирга, толгой өвдөөд зовиуртай байхаар нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт толгой цээжний томографикийн зураг авахуулаад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариугаа очиж авахад тархи хавантай, цээжний баруун талын 3, 4 дүгээр хавирга хугаралттай байна, яаралтай хэвт гэхээр нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Мөнгөн Гүүр эмнэлгийн гэмтлийн тасгийн 301 тоотод хэвтэж эмчлүүлж байгаад өнөөдөр эмнэлгээс гарч байна. Мөн 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дүнжингаравт байдаг нүдний хувийн Солонго гэж нэртэй эмнэлэгт очиж үзүүлтэл баруун талын нүд чинь даралттай байна, нүдийг тойрсон ухархайны яс цуурсан байж магадгүй байна гэж хэлсэн. Намайг Декорд зочид буудалд ажиллаж байхад Цэрэннадмид буудлын хамгаалагчийн ажлыг хийдэг байсан. Би Цэрэннадмидттай урьд өмнө бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би тухайн үед архи огт уугаагүй. Би нийт 3-4 шил пиво уусан болохоор тийм ч их согтуу байгаагүй, өөрийнхөө үйлдлийг удирдах чадвартай байсан. Цэрэннадмид намайг таксин дотор цохиж, зодоогүй. Харин хоёр гарыг маань барьчихаад тавихгүй байсан. Би 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 08-ны өдөр хүртэл Мөнгөн гүүр эмнэлгийн тасгийн 301 тоотод хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлэхэд 420,000 төгрөг, шинжилгээ хийлгэхэд 15,000 төгрөг, толгой цээжний томографикийн зураг авахуулахад 300,000 төгрөг, цусны шинжилгээ болон өөр бусад шинжилгээ хийлгүүлэхэд 48,000 төгрөг болсон... гэх мэдүүлэг [1] ,

-түүний 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дахин мэдүүлсэн: ...Би энэ хэрэг явдлаас хойш 2016 оны 11, 12 сар, 2017 оны 01 дүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд ажил хийж чадаагүй. Ажилгүй байсан хугацааны зардал буюу 1 өдрийн цалин 60,000 төгрөг, сард 1,800,000 төгрөг, 2 сар 20 хоногийн 4,800,000 төгрөгийн цалин авах ёстой байтал энэ хэрэг явдлаас болж ажил хийж чадалгүй өдийг хүрлээ. Энэ мөнгийг бас нэхэмжилж байна. Мөн сэтгэл санаагаар хохирсон. Сэтгэл санаагаар хохирсон явдлыг мөнгөөр хэмжишгүй. Би 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвд очиж үзүүлэхэд мэргэжилтэн нь намайг үзэнгүүтээ сэтгэл гутралд орсон байна гэж онош тавьсан. Сэтгэц заслын мөнгө нэхэмжилж байна. 1 цагийн 50,000 төгрөгийн үнэтэй гэсэн. Гэхдээ би сэтгэц заслын эмчилгээнд нь яваагүй. Цаашид би сэтгэц заслын эмчилгээнд явна. Үүнийхээ зардлыг гарахаар нь нэхэмжилнэ. Би Моn trace аялал жуучлалын компанид хөтчийн ажилтай байсан. 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 20-ны өдөр хүртэл ажиллаад 420,000 төгрөгийн цалин авсан. Үүний дараа би Хятад улс руу орчуулагчийн ажилд явах ёстой байсан. Энэ явдлаас болж явж чадаагүй. Тэр ажил маань 1 өдрийн 500 юань буюу тэр үеийн монгол мөнгөөр нэг өдрийн 175,000 төгрөгийн цалинтай ажилд явах ёстой байсан. Би Цэрэннадмидаас нийт 14,000,000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг [2] ,

 

2.Гэрч Д.Сүхбаярын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

...2016 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 07 цагийн үед найз Мишигсүрэнтэй хамт өөрийнхөө приус маркийн автомашинтай 1 дүгээр хорооллын 11-р байрны арын замаар явж байтал 11 дүгээр байрны харалдаа арагшаа зам дагуу 30 орчим насны эмэгтэй дээгүүрээ дан цамцтай баруун нүд нь хөхөрсөн, уйлж орилсон байдалтай туслаарай гээд зам дагуу машинд гар өргөж байхаар нь зогссон. Тэр эмэгтэйг орж ирэхээр нь юу болсон талаар асуухад би хүчирхийлэлд өртсөн, намайг шөнөжингөө хүчирхийлсэн, надад туслаач гэж гуйсан. Тэгээд би хаана юм бэ, юу болсон талаараа хэлээч, би цагдаа байна гээд бичиг баримтаа үзүүлээд тайвшир гэж хэлсэн. Уг эмэгтэй тухайн үед хэрэг болсон газрыг надад хэлэхдээ замын арын гэр хорооллыг заасан. Нийтийн байр гэж хэлэхээр нь хайж олох зорилгоор бид нийтийн байрыг хайгаад олоогүй. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг гэртээ хариад дулаан хувцас өмсөөд, хэсэг тайвширч байгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ар гэрийнхэнтэйгээ хамт очиж өргөдөл, гомдолоо өгөөрэй гэж хэлсэн. Урьд өмнө хамт ажилладаг залууд хүчиндүүлж, зодуулсан талаар хэлж байсан. Тэр эмэгтэйгээс бага зэрэг архи үнэртэж байсан. Гартаа нойлын цаас бас барьсан байсан. Хэрэг үйлдсэн этгээдээс айгаад бие засна гээд нойлын цаас аваад гарч ирсэн гэж хэлж байсан... гэх мэдүүлэг [3],

 

3.Гэрч Ц.Мишигсүрэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн:

...Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 07 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, ахмад Сүхбаяртай хамт 1 дүгээр хорооллын арын замаар явж байсан чинь зам дагуу 30 орчим насны эмэгтэй гар өргөөд зогсож байсан. Аль нүд нь билээ ямар ч байсан нэг нүд нь хөхөрчихсөн хүүхэн байсан. Бага зэрэг согтуу, нилээн уйлчихсан, гартаа ариун цэврийн цаас барьчихсан байсан. Машинд орж ирээд суугаад би урд өмнө ажиллаж байсан ажлынхаа газрын залууд хүчиндүүлчихлээ гээд орилж, хашгираад уйлсан. Тэгэхээр нь Сүхээ /Д.Сүхбаяр/ бид хоёр чи хаана, хэнд хүчиндүүлсэн газраа зааж өгөөчээ гээд машиндаа суулгаж зааж өгсөн замаар нь явсан чинь замаа зааж өгч чадахгүй байсан. Ингээд Сүхээ бид хоёр тэр хүүхнийг дагуулаад зааж өгсөн газраар нь хайгаад нилээн явсан боловч хайгаад олоогүй. Тэгээд доошоо буугаад нөгөө хүүхнийг чи эндээс такси бариад явчих, бид хоёр ажилтай явж байна, цагдаагийн газар өргөдлөө өгөөрэй гэж хэлсэн. Нөгөө хүүхэн замын эсрэг талаас такси бариад явсан... гэх мэдүүлэг [4] ,

 

4.Гэрч Г.Жаргалсайханы 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн:

...Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед өөрийнхөө хувийн 94-57 УББ приус 10 маркийн автомашинтай таксинд явж байсан. 1 дүгээр хорооллын Цамбагаравын арын замаар баруунаас зүүн тийшээ явж байтал 1 дүгээр хорооллын 11 дүгээр байрны харалдаа ард нэг эмэгтэй гар өргөхөөр нь такси авах гэж байгаа юм байна гэж бодоод тэр эмэгтэйг аваад суулгасан. Тэгсэн чинь тэр эмэгтэй маш яаруу сандарсан, уйлсан байдалтай ахаа утас байна уу, би хүнд хүчиндүүлчихлээ, циркийн тийшээ яваарай, таньд утас байвал яриулаач, би аав руугаа ярих гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд өөрийнхөө гар утсаа өгөөд, миний дүү цагдаад хэлэхгүй яасан юм бэ гэтэл би гэрийг нь сайн мэдэхгүй байна, дөнгөж сая бие заслаа гэж хэлээд зугтаж гарч ирлээ гэж хэлсэн. Тэр эмэгтэй суухдаа гартаа ариун цэврийн цаас барьсан орж ирсэн. Тэгээд тэр эмэгтэй аав юм уу, ээж рүүгээ залгаад би хүнд хүчиндүүлчихлээ ааваа, ээжээ гээд уйлаад ярьсан. Замдаа би тэр эмэгтэйгээс болсон асуудлын талаар нь асуухад цагдаад хэлэхгүй юм уу, ямар хүнд хүчиндүүлсэн юм бэ гэтэл би гэрийг нь олохгүй байна, надтай хамт урд өмнө нь ажиллаж байсан баарны хамгаалагч залууд хүчиндүүлчихлээ гэсэн. Тэгээд би тэр эмэгтэйгийн зааж өгсөн газарт буюу Цирк-ийн зүүн талын байрны гадна хүргэж өгсөн. Орцны гадаа тэр эмэгтэйгийн ээж нь бололтой нэг ахимаг насны эмэгтэй байсан. Тэгээд хүлээж тосож авсан эмэгтэй нь 5,000 төгрөг өгөөд надаар хүргүүлсэн эмэгтэйг аваад орц руу орсон. 1 дүгээр хорооллын Цамбагаравын арын 11-р байрны харалдаа зам дагуу зогсож байсан. Тэр эмэгтэй орж ирэхдээ баруун нүд нь хөхөрчихсөн, уйлчихсан, сандарсан, дээгүүрээ ноосон цамцтай, гартаа ариун цэврийн цаас барьчихсан нилээн сандарсан байдалтай орж ирээд ахаа утас байна уу би хүнд хүчиндүүлчихлээ Циркийн тийшээ явъя гэж хэлсэн. Бага зэрэг архи үнэртэж байсан. ... гэх мэдүүлэг [5],

 

5.Гэрч Л.Алтанцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн:

...Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн орчим нөхөр, ээж хоёрын хамтаар гэртээ байж байтал 08 цаг 20 минутын үед манай охин Нарангэрэл 88156761 дугаараас миний 99726279 гэсэн дугаар руу залгаад ээжээ би Нарангэрэл байна, таксины хүний утаснаас ярьж байна, та 5,000 төгрөг бэлдээд байж байгаарай, би хүнд зодуулаад, хамаг хувцас хунар байхгүй, хүчиндүүлчихлээ, одоо гэр рүүгээ очиж байна, та тосож аваарай гэж ярьсан. Охиныгоо тэгэж ярихаар нь нөхөр бид хоёр гайхаад юу болсон юм бол гээд байж байтал нээх удалгүй нөгөө залгасан 88156761 дугаараас залгаад ээж би байрны доор такситай ирчихлээ гэхээр нь ганцаараа гараад охиныгоо тосож авсан. Таксины жолоочид 5,000 төгрөг өгөөд охиныгоо авахад охин маань уйлчихсан, баруун нүд нь хөхөрчихсөн, хамаг бие салганаад чичирсэн байдалтай, дээгүүрээ ноосон дан цамцтай, доогуураа нимгэн өмдтэй, гартаа ариун цэврийн цаас барьчихсан бууж ирсэн. Тэгэхээр нь би охиноосоо миний охин яачихваа гэтэл уйлаад л байхаар нь гэр рүүгээ авч орсон. Гэрт ороод асуусан чинь урьд өмнө хамт ажиллаж байсан залууд зодуулж хүчиндүүлчихлээ гээд уйлаад байсан. Тэгээд аав нь цагдаа руу дуудлага өгөөд охиныгоо аваад цагдаагийн хэлтэс рүү очиж өргөдөл гомдлоо өгч гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлээд орой ирсэн. Нөхөр Алтансайхан бид хоёр тэр өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад ажил ажилдаа явсан. Охин маань гэртээ унтаад үлдсэн. Орой нөхөр бид хоёрыг гэртээ ирэхэд Нарангэрэл гараад явсан байсан. Охиныгоо гадуур дэмий тэнээд яваад байдаггүй болохоор гэртээ ирчих байх гэж бодоод нөхөр бид хоёр унтаж амарсан. Тэр шөнө гэртээ ирээгүй байхаар өглөө нь охин руугаа залгаж асуух гээд байж байтал Нарангэрэл өөрөө залгаад хүнд хүчиндүүлчихлээ гээд ярьсан. Охины маань хөхний даруулга байхгүй байсан. Дотуур өмд нь байсан эсэхийг мэдэхгүй байна. Өөрөө болохоор дотуур өмд, хөхний даруулга хоёр байхгүй байна гэж хэлж байсан. ... гэх мэдүүлэг [6],

 

6.Гэрч С.Алтансайханы 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн:

 ...А.Нарангэрэл миний төрсөн охин байгаа юм. Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өглөө гэртээ ээж, эхнэр хоёрын хамтаар дөнгөж босох гээд байж байсан. Гэтэл 08 цагийн үед байх миний охин Нарангэрэл нэгэн танихгүй дугаараас ээж рүүгээ залгаж яриад ээжээ би Нарангэрэл байна, таксины хүний утаснаас ярьж байна, та таксины 5,000 төгрөг бэлдээд байж байгаарай, би хүнд зодуулаад, хүчиндүүлчихлээ, одоо гэр рүүгээ очиж явна гээд уйлаад ярьсан. Ингээд эхнэр бид хоёр гайхшралд ороод байж байтал нөгөө дугаараас охин маань ээж рүүгээ залгаад ээжээ би байрны доор такситай ирчихлээ гэж ярьсан. Эхнэр Алтанцэцэг таксины мөнгө аваад гарсан. Удалгүй хамт орж ирсэн. Нарангэрэлийн баруун талын нүд нь хөхрөөд хавдчихсан, уйлчихсан, ноосон цамцтай орж ирэхээр нь яасан бэ гэж асуутал би хүнд зодуулаад, хүчиндүүлчихлээ гэрээс нь бие заслаа гээд ариун цэврийн цаас аваад гарч ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад хандъя гээд102 руу залгаад дуудлага өгсөн. Удалгүй 9494-тэй дугаараас Сонгнохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрээс залгаад та манай цагдаагийн газар охинтойгоо хамт хүрч ирээд өргөдөл өг гэхээр нь охинтойгоо хамт цагдаагийн хэлтэс рүү явж байтал танай цагдаагийн эргүүлийн 2 цагдаа зам тосож аваад 25-ын урд байдаг Декор зочид буудал дээр очиж манай охиныг хүчиндсэн гэх залуугийн гэрийн хаяг, утасны дугаарыг нь мэдэж аваад цагдаа нартай хамт Нарангэрэлийг хүчиндсэн гэх залуугийн гэрт очсон. Ингээд цагдаа нартай хамт очиход уг залуу гэртээ ганцаараа байсан. Тэр залуу 1-р хорооллын Цамбагаравын арын дэнж дээр нийтийн байранд амьдардаг юм байна лээ. Нийтийн байрных нь өрөөнд явж ороход тэр залуу ганцаараа унтаж байсан. Гэр нь ундуй сундуй байдалтай байсан. Тэр залуугийн гэрт нь манай охины дээгүүрээ өмсдөг хар өнгийн пальто, өмд, цүнх нь байсан. Охин маань шууд ороод миний цүнх хувцас энэ байна гээд авсан. Тэгээд охиныг маань зодож хүчиндсэн гэх залууг цагдаа нар баривчлаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тэгээд охин маань өргөдөл бичиж өгсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж зураг авхуулах гэтэл аппарат нь ажиллахгүй байгаа, Мөнгөн гүүр эмнэлэгт очиж тархи, толгойныхоо зургаа авахуул гэхээр нь Мөнгөн гүүр эмнэлэг дээр очиж толгойны томографикийн зураг болон цээжний зураг авахуулсан. Гэтэл толгой нь битүү хавантай, хоёр хавирга нь хугарсан байна, яаралтай хэвтэж эмчлүүл гэсэн. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь охиноо Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өглөө эхнэр бид хоёр ажилдаа явсан. Охин маань гэртээ унтаад үлдсэн. Тэгээд эхнэр бид хоёрыг орой гэртээ ирэхэд Нарангэрэл гараад явсан байсан. Эхнэр бид хоёр тухайн үед нээх юм бодоогүй, гэртээ ирж хонох байх гэж бодсон. Өглөө босоод охин руугаа залгаад хаана байгаа талаар нь асуух гэж байхад охин маань өөрөө залгасан. Манай охин эхээс хоёулаа, доороо нэг эрэгтэй дүүтэй, айлын том хүүхэд байгаа юм. Охин маань 1985 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд 10-н жилээ 6 дугаар сургуулийг төгсөөд тухайн ондоо Соёл-Эрдэм дээд сургуульд элсэн орсон. 2006 онд их сургуулиа аялал жуучлалын менежерийн мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд хэд хэдэн жуулчны баазад ажиллаж байгаад 2014 онд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Декорд зочид буудалд менежерийн ажилд ороод 2016 оны 07 сард ажлаасаа гарсан ... гэх мэдүүлэг [7],

 

7.Гэрч Ч.Чанцалын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

 ...Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19 цаг 50 минутын үед ажлаасаа буугаад гэртээ харих гээд байж байтал урьд өмнө манай зочид буудалд ажиллаж байсан Нарангэрэл найз маань над руу утсаар яриад уулзах уу гэсэн.Тэгээд бид хоёр 25-р эмийн сангийн KFC-ийн зүүн талд байдаг Голд нэртэй зочид буудлын ресторанд уулзахаар болсон. Намайг очиход Нарангэрэл Голд зочид буудлын ресторан дотор сууж байсан. Тэгээд бид хоёр пиво захиалж уугаад, юм ярилцангаа сууж байтал орой 23 цагийн үед Цэрэннадмид миний Facebook хаяг руу хаана байна гээд чат бичихээр нь 25 дугаар   эмийн сангийн зүүн талд Голд зочид буудлын ресторан дотор найзтайгаа хамт сууж байна гэхэд наашаа ирэхээр болсон. Цэрэннадмид, Нарангэрэл бид хоёрын сууж байсан ресторанд шөнийн 12 цаг өнгөрч байхад ирсэн. Цэрэннадмид хүрч ирээд пиво захиалж уугаад байж байтал Голд ресторан хаахаар болоод бид гурав гарсан. Тэгээд бид гурав гараад замын эсрэг талын Тото нэртэй караокед орж дуулахаар болсон. Тухайн үед 01 цөг өнгөрч байсан. Бид гурав Тото караокед ороод 3 цаг гаруй дуулаад, шөнийн 04 цаг хүртэл караокед байсан. Тэгээд гэр гэртээ харихаар болоод би түрүүлээд явахаар болж Декор зочид буудлын хамгаалагч Амарбаясгалан руу утсаар залгаад намайг хүрч ирээд авчих гэж дуудаж авахуулаад ажил дээрээ хоносон. Учир нь тухайн үед шөнө болсон болохоор, мөн би ээж дээрээ архи дарс үнэртүүлээд очоод яахав гэж бодоод хамгаалагчаа дуудаад ажил дээрээ очиж хоносон. Цэрэннадмид, Нарангэрэл хоёр караокенд үлдсэн. Тэрнээс хойш Цэрэннадмид, Нарангэрэл хоёрыг яасан талаар мэдэхгүй байна. Тэгсэн чинь маргааш өглөө нь манай үүдний хамгаалагч Амарбаясгалан над руу утсаар залгаад та доошоо буугаад ир, цагдаа нар ирчихсэн Цэрэннадмид ахыг асууж байна гэхээр нь доошоо буугаад уулзсан чинь хоёр цагдаа болон Нарангэрэл, аавтайгаа ирчихсэн байсан. Тэгээд Цэрэннадмидын гэрийг заалгуулаад явсан. Намайг гарахад Амарбаясгалан караокены гадаа хүрч ирж байсан. Тэгээд шууд ажил руугаа явсан. Бид гурав архи уугаагүй. Харин хэд, хэдэн шил пиво уусан. Миний хувьд бол нөгөө хоёрыг бодвол согтолт бага байсан. Нарангэрэл, Цэрэннадмид хоёр согтчихсон байсан. Гэхдээ яахаа алдатлаа согтож, тасраагүй байсан. Караоке болон ресторан дотор тэр хоёр хоорондоо муудалцаагүй, хэрүүл маргаан хийгээгүй. Цэрэннадмид Нарангэрэлийг зодож цохисон зүйл байхгүй. Цэрэннадмид манай байгууллагад 2015 оны 11 дүгээр сард хамгаалагчаар ажилд орсон. Дараа нь явцын дунд буудлын ресейпшиний ажилд шилжин орсон. Цэрэннадмид даруухан зантай, үг дуу цөөтэй, мөрөөрөө ажлаа хийгээд, хааяа илүү цагаар ажиллах тохиолдол гарангуут дуудахад хүрч ирээд ажилладаг, ажилдаа сайн залуу юм. Цэрэннадмид өөрийнхөө төрсөн дүү Амарбаясгаланг 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс эхэлж манай зочид буудлын хамгаалагчаар ажилд оруулсан... гэх мэдүүлэг [8],

-түүний 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн: ...Тэр өдөр Нарангэрэл өөрөө над руу утсаар залгаад найз нь урагшаа Эрээн явах ажилтай болчихсон, явахаасаа өмнө уулзъя гэхээр нь Нарангэрэлтэй 25-р эмийн сангийн KFC-ийн зүүн талын Голд  нэртэй ресторанд уулзсан. Би Нарангэрэлийг уулзъя гээд гуйгаад байхаар нь уулзсан. Би Нарангэрэлийг уулзъя гэж дуудаагүй. Нарангэрэл бид хоёр хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй. Урьд нь хамт ажиллаж байхдаа ажил хэргийн шугамаар ам муруйж байсан удаа бий. Нарангэрэлийг ажиллаж байхад Цэрэннадмид буудлын хамгаалагчийн ажил хийдэг байсан. Нарангэрэл буудлын ерөнхий менежер байсан болохоор хамгаалагч нартай нэг их харьцаад байдаггүй байсан. Тэр хоёр ямар харьцаатай байсныг мэдэхгүй. Миний бодлоор хэвийн харьцаатай байсан байх гэж бодож байна... гэх мэдүүлэг [9],

 

8.Гэрч Н.Амарбаясгалангийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн:

 ...Би төрсөн ах Цэрэннадмидтай хамт 2015 онд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод ажил, хөдөлмөр хийх гээд орж ирсэн. Ах бид хоёр Улаанбаатар хотод орж ирээд түр амьдрахаар Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 2а-119 тоотод байдаг нийтийн байранд өрөө хөлслөн одоог хүртэл амьдарч байна. Мөн ах бид хоёр хамт 25-р эмийн сангийн автобусны урд талд байдаг Декор нэртэй буудалд ах ресейпшиний ажлыг, харин би хамгаалагчын ажлыг хийдэг. 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би ээлжийн ажилтай байсан болохоор гэртээ харьж хоноогүй. Харин Цэрэннадмид ах гэртээ амарч өнжсөн. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 09 цагийн үед намайг ажлаасаа буух гээд байж байтал манай ажил дээр хоёр цагдаа хүрч ирээд Цэрэннадмид гэж хүн энэ байгууллагад ажилладаг уу гэхээр нь ажилладаг гэсэн чинь тэр хоёр цагдаа Цэрэннадмидийн холбогдох утасны дугаар, гэрийнх нь хаягыг заагаад өг гээд ахын гар утасны дугаарыг нь аваад ахтай яриад манайд очихоор болоод явсан. Тэгээд би араас нь ажлаасаа буугаад гэртээ очтол гэрт хүн байхгүй байсан. Тэгээд би ах руугаа залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь цагдаагийн ажилтнууд аваад явсан юм чинь цагдаагийн хэлтэс дээр байж магадгүй гэж бодоод цагдаагийн хэлтэс дээр ирэхэд ах маань байж байсан. ... гэх мэдүүлэг [10],

-түүний 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин мэдүүлсэн:

...Намайг тэр шөнө ажил дээрээ байхад манай рестораны менежер Чанцал эгч над руу утсаар яриад эгчийгээ Тото зочид буудал дээр хүрч ирээд авчих, ганцаараа явахаас айгаад байна гээд ярихаар нь би ажлаасаа түр гараад манай ажлаас холгүйхэн зүүн тийш байдаг Тото нэртэй зочид буудлын гадаа очиход Чанцал эгч гадаа нь гараад ирчихсэн хүлээж байсан. Тэгээд би Чанцал эгчтэй ажил дээрээ хамт ирсэн. Чанцал эгч тэр шөнө ажил дээрээ хоносон. Чанцал эгч над руу шөнийн 04 цагийн орчим утсаар залгасан. Чанцал эгчээс согтууруулах ундаа бага зэрэг үнэртэж байсан. Гэхдээ тийм айхтар согтуу байгаагүй. Цэрэннадмид ах 28-ны өглөө ажлаасаа буусан. Намайг тэр өдрийн өглөө ажил дээрээ ирэхэд ах маань надтай зөрөөд буусан. Бид хоёрын ээлж зөрдөг. Ах маань тэр өдөр юу хийх талаараа надад хэлээгүй. Ер нь ах бид хоёр ажлаасаа буусан өдрөө гэртээ унтаж амардаг. Гэрээсээ нээх гараад байдаггүй. Ах маань амралтын өдрөөрөө голдуу гэртээ амарч өнгөрөөдөг. Гадуур дэмий тэнээд, үр бүтээлгүй яваад байдаггүй. Би эхээс арвуулаа. Дээрээ 2 эгч, 5 ахтай, доороо 2 эрэгтэй дүүтэй. Цэрэннадмид ах айлын дээрээсээ 7 дахь хүүхэд нь байгаа юм. ... гэх мэдүүлэг [11],

 

9.Гэрч М.Нарангийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн:

 ...Би Сонгинохайрхан дүүргийн 31 хороо, Алтайн 2-119а тоотод байх нийтийн байрны жижүүрийн ажил хийдэг. Манай нийтийн байрны 15 тоот өрөөнд Цэрэннадмид гэх 20 гаруй насны залуу дүүтэйгээ хамт амьдардаг. Тэр залуу манай өрөөг 2015 оны 08 дугаар сард хөлслөөд одоог хүртэл амьдарч байгаа. 2016 оны 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө 05 цагийн үед Цэрэннадмид нэг эмэгтэйтэй хамт орж ирсэн. Өглөө 07 цагийн үед Цэрэннадмидтай хамт өрөө рүү нь орсон эмэгтэй гараад явж байгаа нь камерт бичигдсэн байсан. Цэрэннадмид таксинаас буугаад араас нь тэврээд орж ирж байгаа нь камерт бичигдсэн байсан. Би болсон асуудлыг нүдээрээ хараагүй. Маргааш нь камерын бичлэгээ шүүж үзэхэд камерт бичигдсэн байсан. ... гэх мэдүүлэг [12],

10.Гэрч Б.Дашнямын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр мэдүүлсэн:

...Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цагдаа жолооч, дэд ахлагч С.Чулуунхүүгийн хамт Бүргэд 114-р чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл тэр өдрийн өглөө 09 цагийн орчим санагдаж байна. Бүргэд 10-аас манай охин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдад хүчиндүүлсэн байна гэсэн дуудлага ирсэн. Тухайн үед дуудлага өгсөн хүний утсыг Бүргэд-10 жижүүрээс аваад ярьтал эрэгтэй хүн утсаа авч, манай охин хүнд хүчиндүүлсэн байна, өнөө өглөө гэртээ такси барьж ирлээ, дээгүүрээ дан цамцтай, нүүр, нүд нь хавдчихсан байна гэхээр нь би хаана, ямар хүнд хүчиндүүлсэн юм бэ, хүчиндсэн гэх хүнийгээ таних уу гэхэд надтай ярьсан хүн хүчиндсэн хүнийгээ мэдэх юм шиг байна. Тэр залуутай манай охин урд нь хамт ажиллаж байсан гэж байна, ажил нь 25 дугаар эмийн сангийн урд байдаг гэж байна гэж ярьсан. Тэгэхээр нь тэр ахтай 25 дугаар эмийн сан дээр уулзахаар болоод цагдаа жолооч, дэд ахлагч Чулуунхүүгийн хамт 25 дугаар эмийн сан руу явсан. Тэгээд 25 дугаар эмийн сангийн урд байдаг Декор зочид буудлын гадаа дуудлага өгсөн хүнтэй уулзахад дуудлага өгсөн хүн болохоор өөрөө 50 орчим насны эрэгтэй хүн, 30 орчим насны эмэгтэйтэй хүлээж байсан. Би тэр хоёрыг аав, охин гэж бодсон. Тэр 50 гаран насны ахтай хамт явж байсан эмэгтэйн нүд нь хөхөрчихсөн, хацар нь хавдсан байдалтай, сэтгэл санаа нь нилээн хямарсан, уйлсан байдалтай, хүнтэй ярих чадваргүй байсан. Түүнээс ямар нэгэн юм асуунгуут дуугарахгүй, уйлаад байхаар нь сэтгэл санаа нь хямарсан байна гэж ойлгоод тэр эмэгтэйн аавтай нь харьцсан. Тэгээд Декор зочид буудал руу хамт ороод үүдний хамгаалагч залуугаас энд Цэрэннадмид гэж хүн ажилладаг уу гэхэд үүдний хамгаалагч залуу нь Цэрэннадмид гэж хүн ажилладаг, одоо алга байнаа, маргааш ээлжинд гарна гэсэн. Уг зочид буудлын зохион байгуулагчийг нь дуудуулахад нэг эмэгтэй бууж ирсэн. Цэрэннадмид гэж хүний утасны дугаарыг нь аваад холбоо бариад гэрийг нь заалгуулаад очсон. Тэр залуутай ярихад гэрээ зааж өгөхгүй хэлэхгүй байгаад байхаар амыг нь дагуулж асуусаар байгаад гэрийг нь заалгасан. Уг хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 1-р хороололын Цамбагаравын арын дэнж Алтайн 2-199а тоотод байрлах нийтийн байр байсан. Тэгээд дуудлага өгсөн эрэгтэй, мөн хүчиндүүлсэн гэх эмэгтэй бид нар тухайн нийтийн байрны 15 тоот өрөөнд ороход 20 гаруй насны нэг залуу ганцаараа байж байсан. Хүчиндүүлсэн гэх эмэгтэй тэр залуугийн газраар дэвссэн гудсан дээр байсан хар бараан өнгийн куртик, хар бараан өнгийн нимгэн өмд, мөн цүнхээ минийх гээд авсан. Тэгээд нөгөө залууг цагдаагийн хэлтэс дээр авчирч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тэр эмэгтэй урьд өмнө Декор гэж зочид буудалд хамт ажиллаж байсан залуу гэр рүүгээ дагуулж, гэртээ аваачаад зодож, цохиж хүчиндсэн. Өнөө өглөө гэрээс нь зугтааж гарч ирсэн гэж ярьсан. Уг эмэгтэйн сэтгэл санаа нь маш хямралтай байсан болохоор нээх олон юм асууж шалгаагүй. Бид нарыг гэрт нь ороход гэрийн эд зүйл эмх цэгцтэй, ор дэвсгэрээ хураачихсан байдалтай байсан... гэх мэдүүлэг [13],

 

11.Гэрч Х.Чулуунхүүгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн:

 ...Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн хэв журмын албанд цагдаа-жолоочийн албан тушаал хашдаг. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч Б.Дашнямтэй Бүргэд-114 дүгээр чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 09 цагийн орчим Төвөөс манай охин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллын нийтийн байранд бусдад хүчиндүүлсэн байна гэсэн дуудлага ирсэн. Тухайн үед дуудлага өгсөн хүний утсыг дэслэгч Б.Дашням төвийн жижүүрээс аваад ярьсан. Тэгээд 25 дугаар эмийн сан дээр уулзахаар болоод явсан. 25 дугаар эмийн сангийн урд байдаг Декор зочид буудлын гадаа дуудлага өгсөн хүнтэй уулзсан. Дуудлага, мэдээлэл өгсөн хүн нь өөрөө 50 гаран насны эрэгтэй хүн байсан. Тэр ах 30 орчим насны эмэгтэйтэй хамт байсан. Тэр 50 гаран насны ахтай хамт явж байсан эмэгтэйн нүд нь хөхөрчихсөн, хацар нь хавдсан, сэтгэл санаагаар нилээн унасан, уйлсан байдалтай байсан. Дэслэгч Б.Дашням бид хоёр тэр эмэгтэйгээс болсон зүйлийнх нь талаар асуухад уйлаад байсан. Аав нь гэх хүнээс болсон зүйлийн талаар асуухад  манай охин урьд өмнө хамт ажилладаг залууд гэрт нь хүчиндүүлсэн байна, хүчиндсэн залуу нь Декор зочид буудалд ажилладаг, өнөө өглөө гэртээ ирсэн гэж хэлсэн. Тэгээд Декор зочид буудал руу хамт ороод үүдний хамгаалагчаас нь Цэрэннадмид гэж залуу ажилладаг уу гэхэд үүдний хамгаалагч нь манай байгууллагад ажилладаг өнөөдөр амарч байгаа, маргааш ажилдаа ирнэ гэсэн. Тэгээд тухайн зочид буудлын зохион байгуулагчийг нь дуудуулахад нэг эмэгтэй бууж ирэхээр нь Цэрэннадмид гэж ажилчных нь утсыг аваад түүнтэй дэслэгч Б.Дашням холбоо бариад гэрийг нь заалгуулж аваад бид хэд Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо 1-р хороололын Замын цагдаагийн тасгийн баруун талаар тойроод дээшээ гардаг арын дэнж 31-р хороо Алтайн 2-199а тоотод байрлах нийтийн байр байсан. Тэгээд дуудлага өгсөн ах, хүчиндүүлсэн гэх эмэгтэй, дэслэгч Б.Дашням бид хэд нийтийн байрны 15 тоот өрөөнд ороход 20 орчим насны залуу ганцаараа байсан. Гэтэл хүчиндүүлсэн гэх эмэгтэй тэр залуугийн газраар дэвссэн гудсан дээр байсан хар бараан өнгийн куртик, хар бараан өнгийн нимгэн өмд, мөн цүнхээ минийх гээд авсан. Тэгээд нөгөө залууг цагдаагийн хэлтэс дээр авчирч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тэр эмэгтэй урьд өмнө Декор зочид буудалд хамт ажиллаж байсан залуу гэр рүүгээ дагуулж аваачаад зодож, цохиж хүчиндсэн гэж ярьсан. Тэгээд өглөө нь гэрээс нь бие засна гэж хэлээд зугтааж гарч ирсэн гэж хэлж байсан. Тэр эмэгтэй сэтгэл санаагаар нилээн унасан, уйлаад дэслэгч Дашням бид хоёртой харьцах чадваргүй байсан. Бид нарыг гэрт нь очиход гэрээ цэвэрлэчихсэн, гэрийн эд зүйлс эмх цэгцтэй, ор дэвсгэрээ хураасан байдалтай байсан... гэх мэдүүлэг [14],

 

12.Гэрч Н.Дулмаагийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр мэдүүлсэн:

 ...Миний хүү 1992 онд Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, эхээс арвуулаа, доороо 3 эрэгтэй дүүтэй, дээрээ 4 ах, 2 эгчтэй. Ах, эгч нар нь бүгд тусдаа гарсан. 2015 онд Улаанбаатар хотод ажил, төрөл хийх гээд орж ирсэн. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд төрсөн дүү Амарбаясгалангийн хамтаар өрөө хөлслөн амьдарч байгаа. Миний хүү зочид буудалд хамгаалагчийн ажил хийдэг гэсэн. Цэрэннадмид ааш зангийн хувьд төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, даруухан, хүний үгнээс гардаггүй, ах, эгч, дүү нартайгаа эвтэй найртай байдаг.  Хүү маань одоогийн байдлаар эхнэр, хүүхэд байхгүй. Цалингаасаа надад өгч явуулдаг, их тус нэмэртэй хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг [15],

 

13.Гэрч Н.Аюурзанын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

...Нэргүй овогтой Цэрэннадмид бол миний төрсөн дүү байгаа юм. Цэрэннадмид үг дуу цөөтэй, даруухан зантай, ажилсаг, хичээнгүй, нэг эхэлсэн ажлаа дуусгаж байж салдаг. ...Дүү маань одоогоор эхнэр хүүхэд байхгүй, төлөв томоотой зантай. Архи ууж гэр орондоо ирж байсан удаа байхгүй. Дүү маань 10-н жилийн сургуулиа төгсөөд Улаанбаатар хот руу явж ажил хөдөлмөр хийж үзье гээд төрсөн дүү Амарбаясгалантай хамт 2015 онд орж ирсэн. Амарбаясгалан дүүтэйгээ хамт нэгэн нийтийн байрны өрөө хөлслөн амьдарч байна. ... гэх мэдүүлэг [16],

 

14.Гэрч Н.Авирмэдийн 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

 ...Нэргүй овогтой Цэрэннадмид бол миний төрсөн дүү байгаа юм. Цэрэннадмид бол доороосоо 4 дэх дүү маань байгаа юм. Дүү маань маш их төлөв томоотой, үг дуу цөөтэй, даруухан, гэр орны ажилд маш сайн, архи дарс ууж гэртээ ирж байсан удаа байхгүй, найз нөхөд болон гэр бүлийнхээ дунд нэр хүндтэй, шударга, зарчимч хүүхэд. Дүү маань урд өмнө янз бүрийн гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан удаа байхгүй... гэх мэдүүлэг [17],

 

15.Гэрч Д.Амаржаргалын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн:

...Н.Цэрэннадмид манай багийн найз Амарбаясгалангын төрсөн ах нь байгаа юм. Цэрэннадмид ахыг би сайн мэдэхгүй. Гэхдээ миний ажигласнаар бол илүү дутуу зан байхгүй, даруухан, дөлгөөн зантай, үг дуу цөөтэй ах гэж боддог. ... гэх мэдүүлэг [18],

16.Гэрч Ж.Дорждамбыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн:

 ...Цэрэннадмид бид хоёр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 10-н жилийн дунд сургуульд нэг ангид хамт сурч байгаад 10-н жилээ хамт төгссөн. Би Цэрэннадмидыг мэднэ, сайн найзууд. Цэрэннадмид үг дуу цөөтэй, даруухан зантай, найз хамт олон дундаа нэр хүндтэй. ...Цэрэннадмид 10-н жилд байхдаа зодоон цохион болон янз бүрийн асуудал үүсгэж байсан удаа миний мэдэхийн байхгүй... гэх мэдүүлэг [19],

 

17.Гэрч Э.Мөнх-Одын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

...Нарангэрэл гэх хүний цээжний хөндийн компьютер томографийн бүтэн шинжилгээг харахад миний урд гаргасан дүгнэлттэй тохирч байна. Нарангэрэлийн баруун талд 3, 4-р хавирга зөрүүгүй хугаралттай байна. Би шинжилгээнийхээ хариуг үнэн зөвөөр гаргасан. Цээжний рентгэн зурган дээр зөрүүгүй хавирганы хугарал гэмтэл сайн, нарийн харагдахгүй байж болдог. Харин цээжний хөндийн компьютер томографийн шинжилгээгээр зөрүүгүй хугарал нарийн гарч ирдэг. Өөрөөр хэлбэл компьютер томографийн шинжилгээ бол нарийн шинжилгээ юм. Хальсан дээр буюу /плинкон/ зурган дээр байхгүй. Харин бүтэн зурган дээр байгаа. Уг хальсийг дагалдсан Си Ди-н дээр бол харагдаж байгаа. Уг Си Ди-н дээр хавирганы хугарал гэмтэл нь харагдана. Шинжээч эмч хальсан дээр байгааг хараад зөрөөгүй хугарал гэмтлийг хараагүй байж болно. Харин Си Ди-н дээр нь байгаа. Хальсаар дүгнэлт гаргасан байж болох юм. Хальс гэж плинкон хэлбэртэй хавтгай зүйлийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Нарангэрэлийн цээжний хөндийн томографийн шинжилгээний /пилонк/ бүхий хариуг хэлж байгаа юм. Хальсан дээр цээжний 30 ширхэг зураг байлаа гэхэд Си Ди-н дээр 500-800 ширхэг зураг байдаг. Нарангэрэлийн хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл нь орсон байгаа. Бүх зураг нь Си Ди-н дээр багтах боломжгүй. Гэхдээ Нарангэрэлийн биед учирсан хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл Си Ди-н дээр байгаа. 1 ширхэг Си Ди, цээжний хөндийн компьютер томографийн шинжилгээг харуулсан 3 ширхэг, толгойны 2 ширхэг, толгой, цээжний хариу цаасан хэлбэрээр тус бүр 1 ширхэгийг гаргаж өгсөн байгаа. Бүртгэлээс үзэхэд баруун гар нь даагдахгүй, баруун талын хавиргаар өвдөж байна гэсэн зовиуртай байсан. Шинэ гэмтэл байсан. Би дүрс оношилгооны эмчээр 3 жил ажиллаж байна... гэх мэдүүлэг [20],

 

18.Гэрч З.Хишигжаргалын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

...Хохирогчийн авхуулсан рентген зураг, компьютер томографийн зураг, Мөнгөн гүүр эмнэлгийн Си Ди-г уншаад хавирга, ясны ямар нэгэн хугарал гэмтэл байгаагүй. Цууралт болон хугаралын аль аль нь байгаагүй. Си Ди-г үзсэн, ямар нэгэн хугарал гэмтэл байгаагүй. Си Ди-н дээр рентген зураг тэр чигтээ бүгдээрээ багтдаг... гэх мэдүүлэг [21],

19.Н.Цэрэннадмидын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр болон 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн:

...Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 2-119а тоотод байдаг нийтийн байрныхаа өрөөнд байж байгаад утсаараа Facebook-д ороод байж байтал манай ажлын Чанцал эгч Facebook-д орчихсон байж байсан. Тэгээд би Чанцал эгч рүү чат бичээд хаана байгааг нь асуусан чинь  25 дугаар эмийн сангийн эсрэг талын Голд ресторанд найзтайгаа хамт сууж байна, хүрээд ир гээд дуудахаар нь гэрээсээ гараад явсаар байгаад 00 цаг өнгөрч байхад очсон. Чанцал эгч, манай ажлын газарт урьд өмнө ажиллаж байсан Нарангэрэл эгчтэй хамт пиво уугаад сууж байсан. Тэгээд би тэр хоёртой хамт сууж пиво захиалж ууж сонин сайхан ярьж хөөрч байгаад ресторанаас Чанцал, Нарангэрэл эгч бид гурав 01 цаг өнгөрч байхад гараад замынх нь эсрэг талын Тото нэртэй караокед орж дуулахаар болоод орсон. Тэгээд тэр караокед хоёр цаг гаран сууж дуулж байтал 04 цагийн үед Чанцал эгч харьлаа гээд түрүүлээд гарсан. Араас нь Нарангэрэл бид хоёр гараад таксинд суугаад, би таксины жолоочид 1-р хороолол руу яваарай гээд зам зааж явсан. Тэгсэн чинь Нарангэрэл эгч надаас  хаашаа явж байгаа юм бэ гэхээр нь би өөдөөс нь манайх руу явж байна гэж хэлэхэд онцын зүйл хэлээгүй санагдаж байна. Би тухайн үед нилээн согтчихсон, манаралтын байдалтай байсан. Тэгээд манай гэрийн гадаа 05 цагийн үед ирээд би таксины жолоочид мөнгийг нь өгөөд Нарангэрэл эгчийг гарнаас нь бариад татаж буулгаад өөрийнхөө амьдардаг нийтийн байрны 2 давхарт байдаг өрөөндөө дагуулаад орсон. Гэртээ ороод Нарангэрэл эгчтэй бэлгийн харьцаанд ормоор санагдаад газар дэвссэн байсан гудсан дээрээ хэвтүүлээд хувцасыг нь тайлах гэсэн чинь ойртуулахгүй, хөл, гараараа тийчигнээд эсэргүүцээд байхаар нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиод хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би тухайн үед нилээн согтсон байсан болохоор зарим зүйлээ санаад, заримыг нь үнэхээр санахгүй байна. Тэгээд өглөөгүүр санагдаж байна 07 цагийн үед байх унтаж байтал Нарангэрэл эгч босоод хувцасаа өмсөхөөр нь хаачих гэж байгаа юм бэ гэж асуутал ариун цэврийн өрөө орж бие заслаа гээд ариун цэврийн цаас аваад гарсан. Би тухайн үед Нарангэрэл эгчийг бие засчихаад орж ирэх юм байх гэж бодсон. Тэгээд хэсэг зүүрмэглэж байгаад сэртэл Нарангэрэл эгч орж ирээгүй болохоор хувцасаа өмсөөд гараад тэр хавиараа гарч хайсан чинь байхгүй байсан. Тэгээд буцаж гэртээ ороод байж байтал 08 цаг 30 минутын үед манай ажлын 70118520 дугаарын утаснаас цагдаа байна гээд нэг хүн яриад манай гэрийн хаягийг заалгуулж авсан. Удалгүй манай гэрт Нарангэрэл аавтайгаа болон хоёр цагдаагийн хамт ирсэн. Ирээд Нарангэрэл манайд байсан цүнх, гадуур хүрэм, өмдөө аваад, хамт ирсэн хоёр цагдаа намайг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Нарангэрэл эгч надад таалагддаг байсан. Би тухайн үед Нарангэрэл эгчтэй бэлгийн харьцаанд ормоор санагдаад хүсээд байсан учир түүнийг оролдоод хувцасыг нь тайлах гэтэл зөвшөөрөхгүй, эсэргүүцээд байхаар нь нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохиод хүчээр хувцас, хунарыг нь тайлаад бэлгийн харьцаанд орсон. Нүүр рүү 2-3 удаа гараараа цохьсон. Өөр цохиж, нүдсэнээ сайн санахгүй байна. Би нилээн согтуу байсан болохоор нүүрэн тус газраас өөр газар цохиж, зодсоноо бүрэн сайн санахгүй байна. Хувцасыг нь тайлах гэхэд тайлуулахгүй, эсэргүүцээд байхаар нь нүүр рүү нь гараараа цохиод эсэргүүцлийг бууруулж байгаад бэлгийн харьцаанд орсон. Согтуу байсан болохоор өөр цохиж, нүдсэн үйлдлээ сайн санахгүй байна. Цохиж, нүдсэн ч байж магадгүй. Бид хоёр таксин дотор хэрүүл маргаан хийгээгүй. Би очихоосоо өмнө пиво уугаад очсон болохоор нэмж уугаад нилээн согтуу байсан. Бэлгэвч хэрэглээгүй. Тухайн үед бэлгэвч байгаагүй. Бид хоёр урд өмнө хэрүүл маргаан хийж байгаагүй. Хэрэг явдал болдог өдөр манайд хүн байгаагүй. Манай төрсөн дүү Амарбаясгалан тэр өдөр ажилтай байсан болохоор гэртээ ирж хоноогүй. Тэгээд гэртээ хүн байхгүй байдлыг далимдуулаад Нарангэрэл эгчийг гэртээ дагуулж ирсэн гэж ойлгоход болно. Нарангэрэл эгч надад таалагддаг байсан, дээр нь би архины халуундаа Нарангэрэл эгчийг гэр рүүгээ аваад явчихлаа... гэх мэдүүлэг [22],

 

20.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14921 тоот актын:

Зовиур: Толгой өвдөнө. Нуруу бүсэлхийгээр хөндүүрлэнэ. Цээжээр өвдөнө.

Хэсэг газрын үзлэгт: баруун нүдний доод зовхи хөхөрч хавдсан, доод уруулын дотор салст язарсан. Хоёр гуяны дотор хэсэгт 3-4 см орчим улаан өнгийн цус хуралттай.

Дүгнэлт:

...-А.Нарангэрэлийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх, 2 гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүгэгдэх, 2016.10.28-29-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

-А.Нарангэрэл бэлгийн замын халдварт өвчингүй байна.

-Нарангэрэлийн гэх үтрээний арчдас, наалдац дээр  үрийн шингэн илэрсэн. /Шинжээч С.Чулуунсүх/... гэсэн дүгнэлт [23],

 

21.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн нэмэлтээр гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1485 тоот актын:

...Мөнгөн гүүр эмнэлгийн цээжний хөндийн КТГ хариунд : 2 уушигны паренхимд голомтот болон эзэлхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй, 2 талын плеврийн хөндийд сул хий, шингэн тодорхойлогдохгүй, голтын болон цээжний хөндийн лимфийн булчирхайнууд томроогүй, голтын эрхтэний байрлал хэлбэр, хэмжээ хэвийн, баруун талд эгэмний дунд шугамаар 3, 4-р хавирга зөрүүгүй хугаралтай, өвчүү, зүүн талын хавирга, дал яс болон сээрний нугалмуудад гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй. Эмч Э.Мөнх-Од гэжээ.

-2016.10.31-ний Солонго нүдний эмнэлгийн үзлэгийн картанд зовиур баруун нүд анивчихад хөндүүр, хөхөрсөн, үе үе хатгана.

Бодит үзлэгт: баруун нүдний дээд зовхи бага зэрэг хавдсан, доод зовхи хөхөрсөн, гадна ирмэг эмзэглэл ихтэй. Шар толбоны рефлекс тод, торлог төв болон захаар цэвэр байна. Ухархайн КТГ хэвийн байна.

Онош: баруун нүдний битүү гэмтэл, нүдний даралт ихсэлт гэжээ.

-2016.10.30-ны Мөнгөн гүүр эмнэлгийн Толгойн КТГ хариунд : гавал яс, хамар ухархайн ясанд гэмтэлгүй, тархины эдийн ялгарал буурсан, хавантай, ховдолууд хэвийн, гол бүрдэл хазайлтгүй, субарахнойдаль зайнууд өөрчлөлтгүй, тархины эдэд голомтот хурсан цусгүй. Эмч Э.Мөнх-Од гэжээ.

-Хавтаст хэрэгт авагдсан цээжний хөндийн толгойн КТГ, цээжний хэнхэрцгийн 2 байрлалын рентген зургуудыг дахин уншихад

1.Гавал яс, хамар, ухархайн ясанд гэмтэлгүй, тархиын эд хавантай, ховдолууд хэвийн, гол бүрдэл хазайлтгүй, субарахнойдаль зайнууд өөрчлөлтгүй,

2. 2 талын уушгинд голомтот өөрчлөлтгүй, гялтангийн хөндий хий, шингэнгүй, эгэм, дал, өвчүү, хавирга яснуудад хугарал, цууралгүй харагдана.

Дүгнэлт:

 ...-А.Нарангэрэлийн биед урьд гаргасан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаас өөр гэмтэл, шарх тогтоогдсонгүй.

-А.Нарангэрэлийн биед доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдсон байх ба уг гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэл буюу хохирогчийн ам руу нь алгадах үед үүсэх боломжтой. /Шинжээч С.Чулуунсүх/... гэсэн дүгнэлт [24],

 

22. Шинжээч Б.Чулуунсүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн:

...Үзүүлэгч А.Нарангэрэл 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирж үзүүлсэн. Би цээжний рентген зураг авхуулаад ир гэж явуулахад Люкс мед эмнэлэгт цээжний рентген зураг авхуулж ирсэн. Уг рентген зураг дээр үзүүлэгч А.Нарангэрэлийн хавирганд хугарсан шинж байгаагүй. Хугарсан зүйл байгаагүй болохоор дүгнэлт гаргасан. Дараагийн нэмэлт шинжилгээнд үзүүлсэн материал, эмнэлгийн бичиг баримтыг болон Си Ди-г үзэхэд үзүүлэгч А.Нарангэрэлийн хавирга ясанд хугарсан гэмтэл байгаагүй. Бусад хувийн эмнэлгийн эмч буруу онош гаргасан байхыг үгүйсгэх аргагүй... гэх мэдүүлэг [25],

 

23.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 174 тоот актын:

...-А.Нарангэрэлийн биед хавирга ясны хугарал тогтоогдохгүй байна.

-Шинжээч эмч С.Чулуунсүхийн гаргасан 14921, 1485 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. /Шинжээч Б.Ариунзул, Ц.Бадрал, Т.Чимэд-Очир/... гэсэн дүгнэлт [26],

 

24. Шинжээч Б.Ариунзулын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

...Шинжээч С.Чулуунсүхийн анхны болон нэмэлт шинжилгээний дүгнэлтүүд үндэслэлтэй. Хохирогч А.Нарангэрэлийн биед хавирга ясны гэмтэл тогтоогдоогүй. Учир нь Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлөөс томилогдсон эмчийн санал дээр хохирогч А.Нарангэрэлийн цээжний рентген зураг болон компьютер томографийн зураг дээр хавирга ясны хугарал байхгүй байна гэсэн санал өгсөн. Уг саналыг үндэслэн дүгнэлт гаргасан... гэх мэдүүлэг [27],

 

25.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний бактериологийн шинжээчийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 9463 тоот актын:

...-А.Нарангэрэл бэлгийн замын халдварт өвчингүй байна. /Бактериологийн шинжээч О.Даваасүрэн/... гэсэн дүгнэлт [28],

 

26.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний биологийн шинжээчийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 9464 тоот актын:

...-Нарангэрэлийн гэх үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн илэрсэн.   /Биологийн шинжээч Ж.Оюунаа/... гэсэн дүгнэлт [29],

 

27.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9744 тоот актын:

...-А.Нарангэрэл, Н.Цэрэннадмид нарын цусны ДНХ-ын тогтоцыг тогтоов.

-А.Нарангэрэлийн үтрээний арчдасанд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ нь сэжигтэн Н.Цэрэннадмидын ДНХ-тай тохирч байна.

-А.Нарангэрэлийн үтрээний арчдаснаас ялгасан шүүрлийн эсийн ДНХ-ийн тогтоц нь А.Нарангэрэлийн ДНХ-тай тохирч байна. /Шинжээч С.Ганболд/... гэсэн дүгнэлт [30],

 

28.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6502 тоот актын:

...-Шинжилгээнд ирүүлсэн хөхний даруулганд ямар нэгэн уранхай, оёж нөхсөн зүйл байхгүй байна. /Шинжээч цагдаагийн ахмад Б.Галбадрах/... гэсэн дүгнэлт [31],

 

29. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1100 тоот актын:

-Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: 2016 оны 10 дугаар сарын 28-ны шөнө хэрэг болсон. Ажлын хоёр эмэгтэй хүнтэй 0,5 гр шилтэй 7-8 –н пивоноос ууцгаасан. Тэгээд өглөөний 05 цагийн үед гэртээ орсон. Гэртээ орохдоо нөгөө ажлын газрын эмэгтэйтэй орсон. Тэгээд бид хоёр халамцуу байсан, тэгэхдээ тэр эмэгтэй гайгүй байсан байх. Тэгээд хувцасыг нь тайлах гэтэл тайлахгүй дурамжхан байсан. Тэгэхээр нь нүүр лүү нь 2-3 удаа цохисон санагдаж байна. Тэгээд би бүх хувцасыг нь тайлаад бэлгийн харьцаанд орсон. Миний бэлэг эрхтэн тэрний бэлэг эрхтэн рүү орсон. Дур тавьсан. 1 удаа дур тавьсан. Хувцасыг нь тайлаад бэлгийн харьцаанд орж байхад намайг түлхээд байсан гэнэ. Тэр эмэгтэйг гэртээ авчрах санааг би гаргасан гэнэ.

Сэтгэцийн онош: Эрүүл

Дүгнэлт:

-Н.Цэрэннадмид нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

-Н.Цэрэннадмид нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

-Н.Цэрэннадмид мэдүүлэг өгөх чадвартай байна.

-Н.Цэрэннадмид нь хэрэг хариуцах чадвартай байна.

-Н.Цэрэннадмид хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлах чадвартай байсан байна... гэсэн дүгнэлт [32],

 

30. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [33],

31. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-119 А тоот нийтийн байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд ... 2016 оны 10 дугаар сарын 29-ний 05 цаг 20 минутад нийтийн байрны хашааны гадна жижиг суудлын автомашин ирээд зогсож байх бөгөөд 5 цаг  21 минутад уг автомашины зүүн хойд хаалгаар Цэрэннадмид Нарангэрэлийг авч буулган араас нь 2 гараараа тэврэн нийтийн байрны хашааны хаалгаар орж ирээд 1 давхрын коридорт Цэрэннадмид Нарангэрэлийн бүсэлхийнээс нь 2 гараараа тэврэн коридороор хойшоогоо явж байгаа бичлэг байх ба коридороор явах үед гэрэл асаж байгаа нь бичигдсэн байна. Улмаар чигээрээ яваад 2 давхар руу гардаг модон шатаар Цэрэннадмид Нарангэрэлийг мөн адил 2 гараараа бүсэлхийнээс нь бариад гарч ирж байгаа бичлэг байх бөгөөд уг бичлэг нь камерийн 2 дах хэсэгт бичигдсэн байна. 2 давхрын коридорт орж ирээд коридорын хойд жигүүрт байх нэгэн өрөөг Цэрэннадмид онгойлгон Нарангэрэлийг эхэлж оруулж, өөрөө араас нь 05 уаг 22 минут 14 секундэд орж байгаа бичлэг байв. ...07 цаг 30 минут 32 секундэд Нарангэрэл уг өрөөнөөс гарч ирээд коридорын хана тулж гутлаа өмсөж байгаа бичлэг байх ба буцаж алхаад гарсан өрөөний хаалган дээр очоод хаалгыг онгойлгож биеэ цухуйлгаж оруулаад буцаад 2 давхрын шатаар доошоо бууж байх ба Нарангэрэл зүүн гартаа нойлын цаас барьсан бичлэг байна. Нарангэрэл 1 давхрын коридороор хаалга зүглэж явж байгаад 1 давхрын хяналтын камер руу ойртоод ирэх үед Нарангэрэлийн баруун талын нүд орчим нь хөхөрсөн байдалтай харагдаж байв. Нарангэрэл нийтийн байрнаас гарахад камерийн 4 дэх хэсэгт гадаа гэгээтэй харагдаж байх ба Нарангэрэл нийтийн байрны хашааны хаалгыг онгойлгон гарангуутаа ертөнцийн зүгээр зүүн тийш гүйж байгаа бичлэг байлаа. ... гэсэн  тэмдэглэл [34], [35], Хяналтын камерны бичлэгийг хуулбарлан авсан компакт дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол [36],

 

32. Хохирогч А.Нарангэрэлээс гаргаж өгсөн Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн хавирганы хугарал гэмтлийн онош гэх Си Ди 1 ширхэг, ариун цэврийн цаас зэргийг хураан авсан тэмдэглэл, Ягаан өнгийн оруулгатай хар өнгийн эмэгтэй хүний хөхний даруулгыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол [37], Хохирогч А.Нарангэрэлээс гаргаж өгсөн Мөнгөн гүүр эмнэлгийн 1 ширхэг Си Ди, ариун цэврийн цаас, цээжний болон толгойн 5 ширхэг рентген зураг, Люкс мед эмнэлэгт үзүүлсэн 2 ширхэг рентген зураг зэргийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол [38],

33. Эмч З.Хишигжаргалын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бичсэн дүгнэлт [39],

 

34.Хохирогч А.Нарангэрэлийн Солонго нүдний эмнэлэгт үзүүлсэн гэх баримт [40], хохирогч А.Нарангэрэлийн Люкс Мед эмнэлэгт үзүүлсэн баримт [41], Хохирогч А.Нарангэрэлийн өвчний түүхийн хуулбар [42], Хохирлын тооцоо [43], Гэм хорын хохирол баримтууд [44] , Хохирогч А.Нарангэрэлийн цээжний хөндийн компьютер томографийн оношилгоо гэх баримт [45],  хохирогч А.Нарангэрэлийн гэрэл зураг [46],

35. Шүүгдэгч Н.Цэрэннадмидын иргэний үнэмлэхийн лавлагаа [47],  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [48], нийтийн орон сууц хөлслөх гэрээ [49], Шүүгдэгч Н.Цэрэннадмидын хувийн байдлыг талаарх баримт [50] болон бусад бичгийн нотлох баримтыг талууд шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт:

 

Нэг. Шүүгдэгч Н.Цэрэннадмид нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 119-А тоот хашаанд байх нийтийн байрны 15 тоот өрөөнд иргэн А.Нарангэрэлд хүч хэрэглэн, зодож бие махбодид нь тархи доргилт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх, 2 гуяанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хурьцал үйлдэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад:

-хохирогч А.Нарангэрэлийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн ... Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны 19 цагийн орчим Декорд зочид буудалд хамт ажиллаж байсан рестораны менежер Чанцал найз руугаа яриад уулзахаар болсон. Чанцал бид хоёр 25 дугаар эмийн сангийн KFC түргэн хоолны газрын зүүн талд байдаг Голд нэртэй зочид буудлын ресторанд уулзсан. ...Цэрэннадмид ойролцоогоор 1 цаг гарангийн дараа бид хоёрын сууж байсан ресторанд ирсэн. Тэгээд бид гурав пиво захиалж ууж,  ...уг рестораны доод талын караокед орж дуулсан. Чанцал ...түрүүлээд явсан. ...Намайг Цэрэннадмид хүргэж өгнө гээд таксинд хамт суусан. Таксины жолоочид циркийн тийшээ явъя гэсэн чинь Цэрэннадмид таксины жолоочид энэ манай найз охин байгаа юм, би найз охиныгоо гэр рүүгээ авч явна гэсэн чинь таксины жолооч Цэрэннадмидын үгээр 1 дүгээр хороолол руу явсан. ...Цэрэннадмидын үгээр гэрийнх нь гадаа ирсэн. ...Намайг Цэрэннадмид машины хаалгаар буулгаад хоёр гараараа араас тэврээд гэр рүүгээ аваад орсон. Надад  эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломж олдоогүй. Урьд нь хамт ажиллаж байсан юм чинь гайгүй байх гэж бодоод хүчинд автаад гэрт нь орсон. Тэгээд намайг өрөөндөө оруулаад гэрлээ ч асаалгүй, газар дэвссэн байсан гудсан дээрээ хүчээр хэвтүүлээд миний хувцасыг хүчээр тайлахад би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж, гар хөлөө сарваганаж хашгирахад чимээгүй бай гээд миний амыг нэг гараараа таглаад, нөгөө гараараа нүүр ам руу алгадаж хэд хэдэн удаа цохисон. Эсэргүүцэл үзүүлэх тусам миний толгой, нүд, нүүр, цээж, хөлийн гуя руу олон удаа гараараа цохиж, зодон надтай бэлгийн харьцаанд орсон. Би зодуулж хүчиндүүлчихээд хамаг бие сульдаад босох тэнхэл ч байгаагүй. Нэг хэсэг шоконд ороод хэвтсэн. ...Цэрэннадмидын өөдөөс дахин эсэргүүцэл үзүүлэх юм бол алуулж магадгүй юм байна гэж бодоод эсэргүүцэл үзүүлэхээ больсон. ...Цэрэннадмид намайг өөдөөс нь эсэргүүцэл үзүүлэхэд нэг гараараа ам таглаад, нөгөө гараараа толгой, нүүр рүү цохиж зодсон. Би өөдөөс нь хөл гараараа тийчигнэхэд ямар ч нэмэр болоогүй. Миний уруулын дотор талд язарч, цус хурсан байгаа нь Цэрэннадмид гараараа миний амыг дарж шүдтэй хавсаргаж дарж, мөн алгадахад үүссэн гэмтэл юм. Цэрэннадмид миний нүүр, толгой руу зөндөө олон удаа гараараа цохиж нүдсэн. Бас намайг гараараа эсэргүүцэл үзүүлэхэд цээж болон хавирга руу гараараа хэд хэдэн удаа цохисон. ...Би нийт 3-4 шил пиво уусан болохоор тийм ч их согтуу байгаагүй, өөрийнхөө үйлдлийг удирдах чадвартай байсан. ... гэх мэдүүлэг [51] , түүний 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [52] , шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

 

-гэрч Д.Сүхбаярын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн:  ...2016 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 07 цагийн үед найз Мишигсүрэнтэй хамт өөрийнхөө приус маркийн автомашинтай 1 дүгээр хорооллын 11-р байрны арын замаар явж байтал 11 дүгээр байрны харалдаа арагшаа зам дагуу 30 орчим насны эмэгтэй дээгүүрээ дан цамцтай баруун нүд нь хөхөрсөн, уйлж орилсон байдалтай туслаарай гээд зам дагуу машинд гар өргөж байхаар нь зогссон. Тэр эмэгтэйг орж ирэхээр нь юу болсон талаар асуухад би хүчирхийлэлд өртсөн, намайг шөнөжингөө хүчирхийлсэн, надад туслаач гэж гуйсан. ...Урьд өмнө хамт ажилладаг залууд хүчиндүүлж, зодуулсан талаар хэлж байсан. Тэр эмэгтэйгээс бага зэрэг архи үнэртэж байсан. Гартаа нойлын цаас бас барьсан байсан. Хэрэг үйлдсэн этгээдээс айгаад бие засна гээд нойлын цаас аваад гарч ирсэн гэж хэлж байсан.. гэх мэдүүлэг [53],

 

-гэрч Ц.Мишигсүрэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 07 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, ахмад Сүхбаяртай хамт 1 дүгээр хорооллын арын замаар явж байсан чинь зам дагуу 30 орчим насны эмэгтэй гар өргөөд зогсож байсан. Аль нүд нь билээ ямар ч байсан нэг нүд нь хөхөрчихсөн хүүхэн байсан. Бага зэрэг согтуу, нилээн уйлчихсан, гартаа ариун цэврийн цаас барьчихсан байсан. Машинд орж ирээд суугаад би урьд өмнө ажиллаж байсан ажлынхаа газрын залууд хүчиндүүлчихлээ гээд орилж, хашгираад уйлсан... гэх мэдүүлэг [54] ,

 

-гэрч Г.Жаргалсайханы 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: ...1 дүгээр хорооллын 11 дүгээр байрны харалдаа ард нэг эмэгтэй гар өргөхөөр нь такси авах гэж байгаа юм байна гэж бодоод тэр эмэгтэйг аваад суулгасан. Тэр эмэгтэй маш яаруу сандарсан, уйлсан байдалтай ахаа утас байна уу, би хүнд хүчиндүүлчихлээ, циркийн тийшээ яваарай, танд утас байвал яриулаач, би аав руугаа ярих гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд өөрийнхөө гар утсаа өгөөд, миний дүү цагдаад хэлэхгүй яасан юм бэ гэтэл би гэрийг нь сайн мэдэхгүй байна, дөнгөж сая бие заслаа гэж хэлээд зугтаж гарч ирлээ гэж хэлсэн. Тэр эмэгтэй суухдаа гартаа ариун цэврийн цаас барьсан орж ирсэн. Тэгээд тэр эмэгтэй аав юм уу, ээж рүүгээ залгаад би хүнд хүчиндүүлчихлээ ааваа, ээжээ гээд уйлаад ярьсан. Замдаа би тэр эмэгтэйгээс болсон асуудлын талаар нь асуухад цагдаад хэлэхгүй юм уу, ямар хүнд хүчиндүүлсэн юм бэ гэтэл би гэрийг нь олохгүй байна, надтай хамт урьд өмнө нь ажиллаж байсан баарны хамгаалагч залууд хүчиндүүлчихлээ гэсэн... гэх мэдүүлэг [55],

 

-гэрч Л.Алтанцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өглөө ...08 цаг 20 минутын үед манай охин Нарангэрэл 88156761 дугаараас миний 99726279 гэсэн дугаар руу залгаад ээжээ би Нарангэрэл байна, таксины хүний утаснаас ярьж байна, та 5,000 төгрөг бэлдээд байж байгаарай, би хүнд зодуулаад, хамаг хувцас хунар байхгүй, хүчиндүүлчихлээ, одоо гэр рүүгээ очиж байна, та тосож аваарай гэж ярьсан. ...Гэрт ороод асуусан чинь урьд өмнө хамт ажиллаж байсан залууд зодуулж хүчиндүүлчихлээ гээд уйлаад байсан... гэх мэдүүлэг [56],

 

-гэрч С.Алтансайханы 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний ...08 цагийн үед байх миний охин Нарангэрэл нэгэн танихгүй дугаараас ээж рүүгээ залгаж яриад ээжээ би Нарангэрэл байна, таксины хүний утаснаас ярьж байна, та таксины 5,000 төгрөг бэлдээд байж байгаарай, би хүнд зодуулаад, хүчиндүүлчихлээ, одоо гэр рүүгээ очиж явна гээд уйлаад ярьсан. ...Эхнэр Алтанцэцэг таксины мөнгө аваад гарсан. Удалгүй хамт орж ирсэн. Нарангэрэлийн баруун талын нүд нь хөхрөөд хавдчихсан, уйлчихсан, ноосон цамцтай орж ирэхээр нь яасан бэ гэж асуутал би хүнд зодуулаад, хүчиндүүлчихлээ гэрээс нь бие заслаа гээд ариун цэврийн цаас аваад гарч ирлээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг [57],

 

-гэрч Ч.Чанцалын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: ...Намайг очиход Нарангэрэл Голд зочид буудлын ресторан дотор сууж байсан. ...Цэрэннадмид, Нарангэрэл бид хоёрын сууж байсан ресторанд шөнийн 12 цаг өнгөрч байхад ирсэн. Цэрэннадмид хүрч ирээд пиво захиалж уугаад байж байтал Голд ресторан хаахаар болоод бид гурав гарсан. Тэгээд бид гурав гараад замын эсрэг талын Тото нэртэй караокед орж дуулахаар болсон. Тухайн үед 01 цаг өнгөрч байсан. Бид гурав Тото караокед ороод 3 цаг гаруй дуулаад, шөнийн 04 цаг хүртэл караокед байсан. Тэгээд гэр гэртээ харихаар болоод би түрүүлээд явахаар болж Декор зочид буудлын хамгаалагч Амарбаясгалан руу утсаар залгаад намайг хүрч ирээд авчих гэж дуудаж авхуулаад ажил дээрээ хоносон... гэх мэдүүлэг [58], мөн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг [59],

-гэрч М.Нарангийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...Манай нийтийн байрны 15 тоот өрөөнд Цэрэннадмид гэх 20 гаруй насны залуу дүүтэйгээ хамт амьдардаг. ...2016 оны 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө 05 цагийн үед Цэрэннадмид нэг эмэгтэйтэй хамт орж ирсэн. Өглөө 07 цагийн үед Цэрэннадмидтай хамт өрөө рүү нь орсон эмэгтэй гараад явж байгаа нь камерт бичигдсэн байсан... гэх мэдүүлэг [60],

 

-Гэрч Б.Дашнямын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр мэдүүлсэн ...Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цагдаа жолооч, дэд ахлагч С.Чулуунхүүгийн хамт Бүргэд 114-р чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ...өглөө 09 цагийн орчим …Бүргэд 10-аас манай охин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдад хүчиндүүлсэн байна гэсэн дуудлага ирсэн. Тухайн үед дуудлага өгсөн хүний утсыг Бүргэд-10 жижүүрээс аваад ярьтал эрэгтэй хүн утсаа авч, манай охин хүнд хүчиндүүлсэн байна, өнөө өглөө гэртээ такси барьж ирлээ, дээгүүрээ дан цамцтай, нүүр, нүд нь хавдчихсан байна гэхээр нь би хаана, ямар хүнд хүчиндүүлсэн юм бэ, хүчиндсэн гэх хүнийгээ таних уу гэхэд надтай ярьсан хүн хүчиндсэн хүнийгээ мэдэх юм шиг байна. Тэр залуутай манай охин урд нь хамт ажиллаж байсан гэж байна, ажил нь 25 дугаар эмийн сангийн урд байдаг гэж байна гэж ярьсан. ...25 дугаар эмийн сангийн урд байдаг Декор зочид буудлын гадаа дуудлага өгсөн хүнтэй уулзахад дуудлага өгсөн хүн болохоор өөрөө 50 орчим насны эрэгтэй хүн, 30 орчим насны эмэгтэйтэй хүлээж байсан. ...Тэр 50 гаран насны ахтай хамт явж байсан эмэгтэйн нүд нь хөхөрчихсөн, хацар нь хавдсан байдалтай, сэтгэл санаа нь нилээн хямарсан, уйлсан байдалтай, хүнтэй ярих чадваргүй байсан. ...Тэгээд дуудлага өгсөн эрэгтэй, мөн хүчиндүүлсэн гэх эмэгтэй бид нар тухайн нийтийн байрны 15 тоот өрөөнд ороход 20 гаруй насны нэг залуу ганцаараа байж байсан. Хүчиндүүлсэн гэх эмэгтэй тэр залуугийн газраар дэвссэн гудсан дээр байсан хар бараан өнгийн куртик, хар бараан өнгийн нимгэн өмд, мөн цүнхээ минийх гээд авсан. ...Тэр эмэгтэй урьд өмнө Декор гэж зочид буудалд хамт ажиллаж байсан залуу гэр рүүгээ дагуулж, гэртээ аваачаад зодож, цохиж хүчиндсэн. Өнөө өглөө гэрээс нь зугтааж гарч ирсэн гэж ярьсан. ... гэх мэдүүлэг [61],

 

-гэрч Х.Чулуунхүүгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: ... дуудлага өгсөн ах, хүчиндүүлсэн гэх эмэгтэй, дэслэгч Б.Дашням бид хэд нийтийн байрны 15 тоот өрөөнд ороход 20 орчим насны залуу ганцаараа байсан. Гэтэл хүчиндүүлсэн гэх эмэгтэй тэр залуугийн газраар дэвссэн гудсан дээр байсан хар бараан өнгийн куртик, хар бараан өнгийн нимгэн өмд, мөн цүнхээ минийх гээд авсан. Тэгээд нөгөө залууг цагдаагийн хэлтэс дээр авчирч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тэр эмэгтэй урьд өмнө Декор зочид буудалд хамт ажиллаж байсан залуу гэр рүүгээ дагуулж аваачаад зодож, цохиж хүчиндсэн гэж ярьсан... гэх мэдүүлэг [62],

 

-шүүгдэгч Н.Цэрэннадмидийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр болон 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: ...Гэртээ ороод Нарангэрэл эгчтэй бэлгийн харьцаанд ормоор санагдаад газар дэвссэн байсан гудсан дээрээ хэвтүүлээд хувцасыг тайлах гэсэн чинь ойртуулахгүй, хөл, гараараа тийчигнээд эсэргүүцээд байхаар нь нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиод хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би тухайн үед нилээн согтсон байсан. ... гэх мэдүүлэг[63],

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14921 тоот акт дүгнэлт [64], шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн нэмэлтээр гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1485 тоот акт дүгнэлт [65], шинжээч Б.Чулуунсүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг [66],  мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн хавтаст хэргийн материалаар хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 174 тоот акт дүгнэлт [67], шинжээч Б.Ариунзулын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг [68], түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний биологийн шинжээчийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 9464 тоот акт дүгнэлт [69], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9744 тоот акт дүгнэлт [70],

 

-Н.Цэрэннадмидад шинжилгээ хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1100 тоот актын ...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: 2016 оны 10 дугаар сарын 28-ны шөнө хэрэг болсон. ...05 цагийн үед гэртээ орсон. Гэртээ орохдоо нөгөө ажлын газрын эмэгтэйтэй орсон. ...Тэгээд хувцасыг нь тайлах гэтэл тайлахгүй дурамжхан байсан. Тэгэхээр нь нүүр лүү нь 2-3 удаа цохисон санагдаж байна. Тэгээд би бүх хувцасыг нь тайлаад бэлгийн харьцаанд орсон. Миний бэлэг эрхтэн тэрний бэлэг эрхтэн рүү орсон. Дур тавьсан. 1 удаа дур тавьсан. Хувцасыг нь тайлаад бэлгийн харьцаанд орж байхад намайг түлхээд байсан гэнэ. Тэр эмэгтэйг гэртээ авчрах санаа би гаргасан гэнэ. ... гэх хэсэг болон, дүгнэлт хэсэг [71],

 

-2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-119 А тоот нийтийн байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл [72], эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол [73], [74],

 

-Дүрс оношилгооны эмч З.Хишигжаргалын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бичсэн дүгнэлт [75], түүний гэрчээр мөрдөн байцаалтад [76] болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч А.Нарангэрэлийн өвчний түүхийн хуулбар [77] болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д хохирогч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлж, тавьсан асуултад хариулт өгөх үүрэгтэй ба хохирогч А.Нарангэрэлд мөрдөн байцаалтад хууль сануулж мэдүүлэг авсан, мөн хохирогч А.Нарангэрэлийн мэдүүлэг нь сэжигтэн, яллагдагчаар байцаалт өгсөн Н.Цэрэннадмидын мэдүүлгээр болон бусад эх сурвалж баримтуудаар давхар нотлогдож байх тул хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж, нотлох баримтаар үнэлсэн болно.

Тухайн хэрэг маргаан гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч А.Нарангэрэл, шүүгдэгч Н.Цэрэннадмид нар урьд нь бие биенээ таньдаг байсан буюу Декор зочид буудалд хамт ажилладаг байсан байх ба тэд гэмт хэрэг гарсан өдөр уулзаж,  согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан нь гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн, улмаар шүүгдэгч Н.Цэрэннадмид нь хохирогчийг өөрийн гэртээ аваачиж, хүч хэрэглэн зодож хурьцал үйлдэж хүчиндсэн байна.

Хүчиндэх гэмт хэргийн объект нь эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал бөгөөд хохирогч А.Нарангэрэл нь шүүгдэгч Н.Цэрэннадмидийн халдлагын эсрэг хашгирах, хөлөөрөө тийрэх зэрэг үйлдлээр тодорхой эсэргүүцэл үзүүлсэн буюу хурьцал үйлдэхийг зөвшөөрөөгүй байхад шүүгдэгч Н.Цэрэннадмид нь хохирогчийн эсрэг хүч хэрэглэн нүүр рүү нь удаа дараа цохих, чимээгүй бай гэж аман дээр нь гараараа дарж хүч хэрэглэн зодож, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, зөвшөөрөлгүйгээр, мөн  эсэргүүцэлийг нь няцааж хүч хэрэглэж хурьцал үйлдэж хүчиндэх гэмт хэрэг үйлджээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Цэрэннадмид нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Харин шүүх хуралдаанд хохирогч А.Нарангэрэлээс Мөнгөн гүүр эмнэлэгт цээжний хөндийн компьютер томографийн шинжилгээ хийлгэхэд 3, 4 дүгээр хавирга хугарсан, цаашид хүнд юм өргөж болохгүй гэсэн гэж мэдүүлсэн.

Мөрдөн байцаалтад хохирогч А.Нарангэрэлээс шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үзлэг хийсэн шинжээч эмчид ...Н.Цэрэннадмидад зодуулсаны улмаас цээж өвдөж байгаа талаар зовиурыг хэлсэн байх ба улмаар хохирогч  Люкс мед эмнэлэгт 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цээжний рентген зураг авахуулсан, тус эмнэлгийн хариу дүгнэлтээр А.Нарангэрэлийн биед хавирганы 2 байрлалын рентген зурагт яснуудад хугарлын шинжгүй гэсэн байна. Мөн хохирогч 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт цээжний хөндийн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн байх ба тус эмнэлгийн дүгнэлт оношоор баруун 3, 4 дүгээр хавирга эгэмний дунд шугамаар зөрүүгүй хугаралтай гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Чулуунсүх дээрх шинжилгээ болон бусад баримтуудыг судалсаны үндсэн дээр 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14921 тоот болон 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1485 дугаартай дүгнэлтүүдийг гаргасан байх ба шинжээчийн дүгнэлтдээ А.Нарангэрэлийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх, 2 гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан, өөр гэмтэл шарх тогтоогдоогүй гэсэн, дүгнэлтийн талаар мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ рентген зураг болон компьютер томографийн шинжилгээ-г үзэхэд хохирогчийн биед хавирга хугарсан шинж, гэмтэл байгаагүй гэж мэдүүлсэн.

Дээрх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар зөрүүг арилгахаар мөрдөн байцаалтад Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн гишүүнээс дүрс оношилгооны тусгай мэдлэг бүхий мэргэжлийн эмчийг томилуулахад уг томилогдсон дүрс оношилгооны эмч З.Хишигжаргалаас 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хохирогчийн Люкс мед эмнэлэгт хийлгэсэн рентген зураг, Мөнгөн гүүр эмнэлэгт хийлгэсэн компьютер томографийн шинжилгээг үзэж судлаад хавирга ясны хугарал гэмтэлгүй гэсэн санал дүгнэлтийг бичжээ.

Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчид 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 174 дугаартай дүгнэлтийг гаргахдаа хавтаст хэргийн материал болон хохирогчоос ирүүлсэн бусад баримтууд, дүрс оношилгооны эмч З.Хишигжаргалын дүгнэлт зэргийг судлан үзсэний үндсэн дээр А.Нарангэрэлийн биед хавирга ясны гэмтэл тогтоогдоогүй, шинжээч С.Чулуунсүхийн гаргасан 14921, 1485 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй талаар дүгнэлтийг гаргасан байна.

Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт Мөнгөн гүүр эмнэлгийн дүрс оношилгооны эмч Э.Мөнх-Одоос А.Нарангэрэлийн биед баруун 3, 4 дүгээр хавирга эгэмний дунд шугамаар зөрүүгүй хугаралтай тухай гаргасан онош, дүгнэлтийг тайлбарлуулахад ...Хохирогчийн биед буюу хавирганд өөрчлөлт байсан учраас хугарал гэж үзсэн. Хохирогчийн биед бүрэн бус хугарал үүссэн гэж хэлж болно ... гэж  тайлбарласан. Үүнийг дүрс оношилгооны эмч гэрч З.Хишигжаргалаас үгүйсгэж тайлбарлахдаа ...Хугарал гэдэг нь хавирга хөндлөн байдлаар хугарахыг хэлнэ. Хугарал үүссэн тохиолдолд шугам заавал гарна. Хугарлын шугам ямар ч хэлбэртэй байж болно. Мөн ясны хэлбэр өөрөө алдагддаг. Өөрөөр хэлбэл хугаралын шугамтай, ясны бүрэн бүтэн байдал алдагдахыг хугарал гэж хэлнэ. Энэ хохирогчийн хувьд хавирганы бүрэн бүтэн байдал нь алдагдаагүй, хавирганы дотор хальс нь бүрэн бүтэн байна. Харин хохирогчийн хавирганы ясыг бүрхэж байгаа хальс нь хэсэг газар жигд бус болсон байна, үүнийг хугарал гэж үзэхгүй .. гэж тайлбарласан,

-мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч С.Чулуунсүхээс ...Би өөрчлөлттэй гээд байгаа зургуудыг нарийвчлан харахад хугарал байхгүй. ...Хугарал гэдэг нь хүний биеийн яс ясан дээр өөр, өөр бөгөөд хавирга ясан дээр бүрэн бус хугарал гэж ярьдаггүй. Хохирогч А.Нарангэрэлийн хавирга хугаралгүй, хальс нь дангаараа гэмтсэн зүйл байхгүй. ... гэж,

-шинжээч Б.Ариунзулаас ...Хавирганы гадуур хучиж байгаа хальс гэж байдаг. Тэр хальсан дээр үүссэн барзгар зүйлийг мэдэрч байгаа компьютер томографийн зургийг эмч Э.Мөнх-Од хугарал гэж үзсэн байна. Хавирга хугарсан бол хугарлын шугам харагдах ёстой. Мөн хугарал гэдэг нь ясны эдийг бүхэлд нь хамарсан хугарлыг хэлнэ. Ийм шугаман хугарал хохирогчийн биед байхгүй байна. Жигд бус гэдэг нь ясыг хучиж байгаа хальс барзгар байхыг хэлнэ. Хальсан дээр байгаа өөрчлөлтийг хугарал гэж үзэхгүй гэж тус тус үгүйсгэн няцааж тайлбарласан болно.

Иймд хохирогч А.Нарангэрэлийн биед баруун талын 3 , 4 дүгээр хавирга  эгэмний дунд шугамаар зөрүүгүй хугаралтай гэх гэмтэл нь эмнэл зүйн шинжээрээ тогтоогдоогүй тул түүнд ийм гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх ба шүүгдэгч Н.Цэрэннадмидийг хохирогч А.Нарангэрэлд хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Цэрэннадмидийг бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэж хүчиндсэн гэх хэсгийг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь хохирогч А.Нарангэрэл нь хэдийгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байгаа боловч түүний согтуурал нь хэдий хэмжээтэй байсныг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй байна.

Биеэ хамгаалж чадахгүй байдал гэдэгт сэтгэцийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг ойлгоно. Энэ нь эмэгтэй хүн хийж буй үйлдлийн шинж чанар, түүний үр дагаварыг ойлгохгүй буруугаар үнэлэхийг ойлгоно.

Нөгөө талаас хохирогч нь эсэргүүцэл үзүүлж чадахгүй шалтгааны улмаас тухайлбал согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсний улмаас хохирогч гүн нойрссон, ухаан алдсан зэргийг ойлгох бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөлд эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болтлоо согтуу байсан эсэхийг заавал тогтоох шаардлагатай.

Тус гэмт хэргийн хохирогч А.Нарангэрэл нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ би нийт 3-4 шил пиво уусан болохоор тийм ч их согтуу байгаагүй, өөрийнхөө үйлдлийг удирдах чадвартай байсан гэж, мөн Н.Цэрэннадмидийн эсрэг эсэргүүцэл үзүүлж хөлөөрөө тийрэх, мөн хашгирах зэргээр үйлдэл хийж байснаа мэдүүлсэн, мөн энэ талаар шүүгдэгч Н.Цэрэннадмидаас А.Нарангэрэлийн хувцасыг тайлах гэсэн чинь ойртуулахгүй, хөл гараараа тийчигнээд эсэргүүцээд байхаар нь нүүр рүү нь гараараа цохисон талаар мэдүүлсэн бөгөөд хохирогчийг гүн согтолттой байсан гэж үзэхгүй. Нөгөө талаас гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч А.Нарангэрэл нь сэтгэцийн биеэ хамгаалах чадахгүй өвчтэй, эсхүл Н.Цэрэннадмидийн үйлдлийн шинж чанар, түүний үр дагаварыг ойлгохгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

            Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Цэрэннадмидад холбогдох хэргээс түүнийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулсан гэх шинж нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн болно.

 

Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч А.Нарангэрэлийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь гэм хорын хохиролд эмчилгээний төлбөрт:

-Люкс мед эмнэлэгт цээжний зураг авхуулсаны төлбөр 30,000 төгрөг,

-Мөнгөн гүүр эмнэлэгт үзлэгийн 20,000 төгрөг, толгой, цээжний компьютер томографийн зураг авхуулсаны төлбөр 300,000 төгрөг, гэрэл зураг буулгасан төлбөр  36,900 төгрөг,

-Мөнгөн гүүр эмнэлэгт шинжилгээ өгсөн төлбөр 48,000 төгрөг, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 468,000 төгрөг, тус эмнэлэгт үзлэгийн 15,000 төгрөг, мэдрэлийн эмчийн үзлэг 20,000 төгрөг, багц шинжилгээ, үзлэгийн төлбөр 83,000 төгрөг, Солонго нүдний эмнэлэгт үзүүлсэн үзлэг, оношилгооны төлбөр 80,000 төгрөгийн, шинээр гаргасан 5000 төгрөгийн баримт, нийт 1,105,000 төгрөгийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байх ба шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Цэрэннадмидаас хохирогч А.Нарангэрэлд эмчилгээний зардалд 1,105,000 төгрөгийг нөхөн төлжээ.

Мөн хохирогч А.Нарангэрэл нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, мөн БНХАУ-д орчуулагчаар 1 өдрийн 500 юаниар ажиллах байсан бөгөөд энэ хэргийн улмаас явж чадаагүй тул 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 80 хоногоор тооцож 14,000,000 төгрөг, сэтгэл заслын курс эмчилгээнд явах шаардлагтай тул 1 өдрийн 40,000-50,000 төгрөгөөр тооцож нэхэмжилнэ гэж мэдүүлсэн.

Хохирогч А.Нарангэрэл нь БНХАУ-д 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс орчуулагчаар ажиллах байсан ажлын талаарх гэрээ, хэлцэл болон бусад холбогдох баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд албан ёсоор байгуулсан гэрээ байхгүй гэж мэдүүлсэн. Мөн сэтгэл заслын курсэд суралцах тухай холбогдох баримтгүй тул эдгээр зардлыг  эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Харин өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг байцаан шийтгэх ажиллагааны зардалд  хамааруулж гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.1-д хохирогч өмгөөлөгч авах эрхтэй талаар заасан.

Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно. гэж заасан.

Хохирогч А.Нарангэрэл нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Гурав:Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.

Хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар [78] шүүгдэгч Н.Цэрэннадмид нь Цагдаагийн Ерөнхий Газрын МНБГ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. 

Шүүхээс шүүгдэгч Н.Цэрэннадмидад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд хохирогч А.Нарангэрэлд эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Дөрөв. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Цэрэннадмидын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-119 А тоот нийтийн байрны хяналтын камерын 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бичлэг, бүхий Си Ди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, хохирогч А.Нарангэрэлийн Мөнгөн гүүр эмнэлгийн хийлгэсэн шинжилгээ бүхий Си Ди 1 ширхэг, Люкс мед эмнэлэгт хийлгэсэн 2 ширхэг рентген зураг, Мөнгөн гүүр эмнэлэгт хийлгэсэн цээжний болон толгойн рентген зураг 5 ширхэг зэргийг хохирогчийн хүсэлтээр түүнд буцаан олгож, ягаан өнгийн оруулгатай хар хөх өнгийн хөхний даруулга 1 ширхэг, ариун цэврийн цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах  нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Н.Цэрэннадмидийн гадаадад зорчих эрхийг хязгаарлаж, хилийг хориг тавиулах тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5/3003 дугаартай албан бичгийг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнд хүргүүлсэн байх бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.Цэрэннадмидийн гадаадад зорчих эрхийг хязгаарлаж, хилийг хориг тавьсаныг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 


[1]1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дүгээр тал.

[2]1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар тал.

[3]1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал.

[4]1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар тал.

[5]1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[6]1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[7]1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар тал.

[8]1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.

[9]1 дүгээр хавтаст хэргийг 41 дүгээр тал.

[10]1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар тал.

[11]1 дүгээр хавтаст хэргийг 46-47 дугаар тал.

[12]1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[13]1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр тал.

[14]1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр тал.

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар тал.

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар тал.

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр тал.

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар тал.

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар тал.

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар тал.

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар тал.

[22] 1 дүгээр хавтаст хэргийн 120-121, 123-124 дүгээр тал.

[23] 1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар тал.

[24] 1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр тал.

[25] 1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар тал.

[26] 1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дугаар тал.

[27] 1 дүгээр хавтаст хэргийн 89-90 дугаар тал.

[28] 1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр тал.

[29] 1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар тал.

[30] 1 дүгээр хавтаст хэргийн 104 дүгээр тал.

[31] 1 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар тал.

[32] 1 дүгээр хавтаст хэргийн 109-111 дүгээр тал.

[33] 1 дүгээр хавтаст хэргийн 13-15 дугаар тал

[34] 1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал.

[35] 1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр тал.

[36] 1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар тал.

[37] 1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар тал.

[38] 1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[39] 1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр тал.

[40] 1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дугаар тал.

[41] 1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр тал.

[42] 1 дүгээр хавтаст хэргийн 207-222 дугаар тал.

[43] 1 дүгээр хавтаст хэргийн 234-236 дугаар тал.

[44] 1 дүгээр хавтаст хэргийн 238-248 дугаар тал

[45] 1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар тал.

[46] 2 дугаар хавтаст хэргийн 6-9 дүгээр тал.

[47] 1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар тал.

[48] 1 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар тал.

[49] 1 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр тал.

[50] 1 дүгээр хавтаст хэргийн 132-145 дугаар тал.

[51]1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дүгээр тал.

[52] 1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар тал.

[53] 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал.

[54] 1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар тал.

[55] 1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[56]1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[57]1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар тал.

[58]1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.

[59]1 дүгээр хавтаст хэргийг 41 дүгээр тал.

[60]1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[61]1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр тал.

[62]1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр тал.

[63] 1 дүгээр хавтаст хэргийн 120-121, 123-124 дүгээр тал.

[64] 1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар тал.

[65] 1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр тал.

[66] 1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар тал.

[67] 1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дугаар тал.

[68] 1 дүгээр хавтаст хэргийн 89-90 дугаар тал.

[69] 1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар тал.

[70] 1 дүгээр хавтаст хэргийн 104 дүгээр тал.

[71] 1 дүгээр хавтаст хэргийн 109-111 дүгээр тал.

[72] 1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал.

[73] 1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар тал.

[74] 1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[75] 1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр тал.

[76] 1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр тал

[77] 1 дүгээр хавтаст хэргийн 207-222 дугаар тал.

[78] 1 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар тал.